Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2019/00879/и |
Дугаар | 1328 |
Огноо | 2019-05-07 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 1328
2019 оны 05 сарын 0******* өдөр | Дугаар 101/ШШ2019/01328 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: У
Хариуцагч: У нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5*******,6*******3,533.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, хариуцагч У, өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч У, У нар 2018 оны 04 дүгээр 18-ны өдөр манай банктай 1330044129 тоот дугаартай зээлийн гэрээ, мөн 1330044129/01 дугаартай барьцааны гэрээ байгуулж нийт 50,000,000.00 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 3******* сарын хугацаатай зээлсэн.
Уг гэрээнд хариуцагч У нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд талууд Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч хариуцагч нар зээлийн хүү, үндсэн төлөлтийг төлөх үүргээ үл биелүүлж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг зохих ёсоор төлөөгүй.
Бид, энэ хугацаанд хариуцагч У, У нарт зээлийг төлөхийг удаа дараа шаардсан хэдий ч тэд үүргээ огт биелүүлээгүй. Тийм учраас банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр цуцалж, үндсэн төлбөр 48,648,648.00 төгрөг хүү, 8,828,5*******6.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,*******0.00 төгрөг, нийт 5*******,6*******3,533.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хамт гаргасан юм.
Нэхэмжлэгч Х ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмаар зээл олгосон тохиолдолд шимтгэл авдаг боловч миний бие тус зээлийг олгоогүй учраас энэ тухай сайн мэдэхгүй. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг сонсоод хариуцагч Ут холбогдох хэсгээс татгалзаж байна.
Иймд, хариуцагч Уээс 5*******,6*******3,533.00 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Бид, нэхэмжлэгч Х ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 50,000,000.00 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 3******* сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалуулсан.
Ингээд эхний нэг сарын төлбөр 2,560,000.00 төгрөгийг төлсөн боловч үүнээс хойш төлөлт хийгээгүй. Хариуцагч Уийн эрхэлж байсан бизнес дампуурсан тул төлбөрийн чадваргүй болсон юм. Хариуцагч Уийн хувьд Уийг зээл авахад хамтран зээлдэгч зайлшгүй шаардлагатай гэсэн тул хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон боловч тэрээр нэг ч төгрөг авч ашиглаагүй тул хариуцлага хүлээх ёсгүй.
Хариуцагч нар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар маргахгүй ба харин нэмэгдүүлсэн хүү 196,*******0.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна зээл олгосны шимтгэлд 500,000.00 төгрөгийг суутган авсанд гомдолтой байна.
Учир нь, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.-т зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцно гэж, мөн 24.3.-д зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.
Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 онд дуусах байтал үүнээс өмнө нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч Х ХХК-иас зээлийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө мэдэгдэл гэх баримтыг өгч байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч нарын гэрийн хаягаар шаардлагаа явуулах боломжтой байсан.
Монгол Улсын зах зээлийн өнөөгийн байдал хүнд, өндөр хүүтэй зээлийн улмаас зээлдэгчийн эрх ашиг хохирч байна. Иргэний эрх зүйн харилцаанд талууд эрх тэгш оролцох ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээний 1.5.-д зааснаар 1 хувийн шимтгэл гэж 500,000.00 төгрөгийг авсан ба үүнээс гадна өмнө нь авсан төлөгдөөгүй зээлийг суутгасан байдаг. Гэхдээ бид нар өмнөх гэрээний үүрэг дуусгавар болоогүй байсан учир энэ талаар маргахгүй, харин нэмэгдүүлсэн хүү болон зээлийн шимтгэл 500,000.00 төгрөгийг төлөх ёсгүй. Хариуцагч нар уг 50,000,000.00 төгрөгийг 3******* сарын хугацаанд бүрэн ашигласан бол үр ашгаа өгөх байсан, гэвч сар бүр 2,000,000.00 төгрөгийг төлөхөөр бүрэн ашиглахгүй байхад шимтгэл авсан байна. Иймд, хариуцагчийн төлсөн 699,3*******.00 төгрөгийг зээлийн үнийн дүнгээс хасч, зээлийн гэрээг өнөөдрөөр цуцалж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч У, У нарт холбогдуулан 5*******,6*******3,533.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ут холбогдох шаардлагаасаа татгалзаж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 48,648,648.00 төгрөг, хүү 8,828,5*******6.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,*******0.00 төгрөг, нийт 5*******,6*******3,533.00 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч нар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч, харин зээл олгосны шимтгэл 500,000.00 төгрөгийг суутгасан болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компани нь хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч У, У нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 50,000,000.00 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 3******* сарын хугацаатай зээлэхээр тохирч, талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч У, У болон иргэн Ч, Э нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах Ү-22040068******* тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ /х.х-ийн *******-13 хуудас/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар зээлдэгч нар тус зээлийг холимог буюу үндсэн болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох хариуцагч Уийн 1330044129 тоот дугаартай зээлийн дансны хуулгаас үзвэл зээлдүүлэгч Х ХХК-иас зээлийн гэрээний зүйл болох 50,000,000.00 төгрөгийг түүнд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон ба үүнээс гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5.-д зааснаар 1 хувийн шимтгэл гэж 500,000.00 төгрөгийг суутган авсан хэмээн хариуцагч нар маргасан /х.х-ийн 23 хуудас/.
Зохигчдын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5.-д “Банк зээлийн үйлчилгээний шимтгэлийг гэрээнд заасан зээлийн нийт үнийн дүнгийн 1 хувиар тооцож, зээлийг бэлэн бусаар олгох үед харилцах данснаас, бэлнээр олгох үед олгож буй зээлийн дүнгээс нэг удаа авна. Зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээлдэгчид буцаан олгохгүй” гэж заасан байна. Хэдийгээр талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй ч энэ нь гагцхүү хуулийн хүрээнд байх ёстойг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тодорхой заасан.
Тайлбарлавал, нэхэмжлэгч зээл олгохдоо зээлийн мөнгөнөөс тодорхой хувийг зээлдэгчид буцааж олгохгүйгээр шууд суутгаж авах, зээлдэгч аваагүй мөнгийг хүүгийн хамт төлөх тухай талуудын тохиролцоо нь Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.4, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн заалтад нийцээгүй, гэрээнд заасан мөнгийг бүрэн хэмжээгээр шилжүүлэх үүргээ биелүүлэхийг зээлдүүлэгчээс шаардах зээлдэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Нөгөө талаар зээлийн үйлчилгээний шимтгэл гэх уг мөнгөний хэмжээг зээл олгоход гаргасан зардлын хэмжээгээр бус, харин олгох зээлийн нийт үнийн дүнгийн 1 хувиар тооцож байгааг зээл олгохоос өмнөх үйл ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй бөгөөд зээл авсан бол шимтгэл төлөх ёстой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, гэрээний уг заалт нь тус хуулийн 202.1 дэх хэсэгт заасан тус нөхцлийг хүлээн зөвшөөрсөн зээлдэгч нарт хохиролтой байна.
Хэдийгээр хариуцагч У нь 50,000,000.00 төгрөгийг аваагүй гэсэн боловч тэрээр гэрээний зүйлийг хариуцагч Ут өгсөн талаар маргаагүй, тус хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, мөн 211.2.-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг этгээдийн зөвшөөрлөөр нөгөө этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
Тодруулбал, хариуцагч нар энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болно.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нарт 49,500,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул энэхүү хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Тус гэрээний дагуу хариуцагч У, У нар 49,500,000.00 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ашиглаж, зээлийн хүүнд нийт 19,25*******,*******56.39 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар хариуцагч тал 3******* сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл болон зээлийн хүүнд тогтмол бус төлбөрийг төлсөөр 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгахаар тохирчээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар зээлдэгч буюу хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн зөрчилгүйгээр гүйцэтгэсэн тохиолдолд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 1*******,56*******,56*******.55 төгрөг, зээлийн хүүнд 11,11*******,660.11 төгрөг, нийт 28,685,22*******.6******* төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 9 хуудас/.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн талууд заавал үүргээ гүйцэтгэх ёстой ба хариуцагч нь зээлийг хуваарьт заасан хэмжээгээр хугацаандаа тогтмол төлөх үүргээ биелүүлэх ёстой.
Гэтэл хариуцагч нар сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх ёстой байтал 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2,582,000.00 төгрөгийг л төлжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчид зээлийг авч ашигласан өдрөөс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн талаар зохигчид маргаагүй ба нэхэмжлэгч тал хариуцагч нарын төлсөн дээрх төлбөрөөс 1,351,351.35 төгрөгийг үндсэн зээлд, 1,22*******,62*******.55 төгрөгийг хүүнд, 3,021.10 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд суутгасан байна /х.х-ийг 23 хуудас/.
Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч У, У нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 48,648,648.00 төгрөг, хүү 8,828,5*******6.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,*******0.00 төгрөг, нийт 5*******,6*******3,533.00 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Уээс татгалзсан бол хариуцагч нар зээлийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрсөн.
Нэгэнт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ийнхүү нэг хариуцагчаас татгалзаж, хариуцагч нар гэрээг хугацаанаас нь өмнөх цуцлах талаар маргаагүй тул шүүхээс энэ талаар тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй юм.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. .....................” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэдэгт тухайн зээлийг ашиглах нийт хугацаанаас гадна зээлийг төлөх эргэн төлөлтийн хуваарьт заасан тусгайлан тохиролцсон хугацааг мөн адил хамруулах бөгөөд зээлдэгч тал тус хугацаанд гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.3.-т “Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна” гэж заасны дагуу дараагийн өдрөөс нэмэгдүүлсэн хүүг тооцно.
Талууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нарыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2,582,000.00 төгрөг төлсөн талаар маргаагүй ба зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.-д тус тус зааснаар хариуцагчдын төлбөл зохих зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тус тус тооцвол:
1/ Үндсэн хүү
49,500,000x2%=990,000 /1 сарын хүү/, 990,000x12=11,880,000 /1 жилийн хүү/,
11,880,000:365=32,54*******.94 /1 өдрийн хүү/, 32,54*******.94x54хоног=1,*******5*******,855.*******5 төгрөг бөгөөд хариуцагчийн төлсөн 2,582,000.00 төгрөгөөс нэхэмжлэгчийн суутгасан 1,22*******,62*******.55 төгрөгийг хасвал 529,961.21 төгрөгийн хүү хуримтлагдаж, үндсэн зээлийн үлдэгдэл 49,500,000.00 төгрөгөөс нэхэмжлэгчийн суутгасан 1,351,351.35 төгрөгийг хасахад 48,148,648.65 төгрөг байна.
48,148,648.65x2%=962,9*******2.93 төгрөг /1 сарын хүү/, 962,9*******2.93x12=11,555,6*******5.16 төгрөг /1 жилийн хүү/, 11,555,6*******5.16:365=*******,659.38 төгрөг /1 өдрийн хүү/, *******,659.38x258=8,168,120.04 төгрөг, үүн дээр 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хуримтлагдсан 529,961.21 төгрөгийн хүүг нэмэхэд нийт 8,698,081.25 төгрөг болжээ.
2/ Нэмэгдүүлсэн хүү
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.-т заасныг үзвэл талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын сарын 0.4 хувь /2x20%=0.4/ гэж тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т заасантай нийцсэн байна.
Тус зээлийн гэрээний хуваарьт зааснаар хариуцагч нар 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,56*******,*******89.*******1 төгрөгийг төлөх ёстой байтал төлөөгүй байх тул 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 16 өдрийн буюу 2,582,000.00 төгрөг төлөх хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү:
Хариуцагч нар үндсэн зээлээс 1,351,351.35 төгрөгийг төлж, үлдэх 48,148,648.65 төгрөгөөс 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэлх хугацаа болох 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нийт 258 өдрийн нэмэгдүүлсэн хүү:
Гэвч нэхэмжлэгч Х ХХК-иас нэмэгдүүлсэн хүүнд 196,*******0.00 төгрөгийг нэхэмжилсэн байх тул хариуцагч Уээс үндсэн зээл 48,148,648.65 төгрөг, зээлийн хүүнд 8,698,081.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 196,*******0.00 төгрөг, нийт 5*******,043,039.09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 630,493.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч Ут холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын байгуулсан гэрээний барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч У, У болон итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу иргэн Ч, мөн Э нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 1*******, 18 хуудас/.
Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1.-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн ба талууд тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэх болон бусад өмчлөгч Л.Чулуунцэцэг, П.Эрдэмбат нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэсэн.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй болно.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2.-т “Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.
Иймд, Иргэний хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1.-д заасныг үндэслэн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР