Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/ШЗ2016/1294

 

Давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн би, Н.*******гийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Ц.******* нар уг гомдлоосоо татгалзах тухай хүсэлт гаргасныг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Ц.******* нар 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

“...Н.*******гийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэлийг олгуулах, нийгмийн даатгалын болон, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаа тул гомдлыг буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэртэй Н.*******гийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Ц.******* нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдлоосоо татгалзсан тухай хүсэлтээ ирүүлжээ.

Иймд уг хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заасныг баримтлан Н.*******гийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Ц.******* нар давж заалдах гомдол гаргаагүйд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                   Э.ЛХАГВАСҮРЭН