Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 02

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүгдэгч М.Тэрбишийн өмгөөлөгч: С.Ганхөлөг,

Шүүгдэгч Б.Жаргалын өмгөөлөгч: Б.Болормаа,

Шүүгдэгч Я.Баасанжавын өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шїїгдэгч: М.Тэрбиш, Б.Жаргал, Я.Баасанжав нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шїїх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тэрбиш, Б.Жаргал, Я.Баасанжав нарт холбогдох 201620000295 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

             1. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 05-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав ээж, дүү нарын хамт Наранбулаг сумын Улаан-Үзүүр багт оршин суух, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан Шангас овогт Мөнхийн Тэрбиш,  РД: ОЗ88100519,

               2. Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 11-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом  сумын 9-р  багийн 16-03 тоотод  амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй Тугтан овогт Баяраагийн Жаргал, РД: ОЗ90011111,

                3. Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом  сумын 9-р  багийн 10-06 тоотод  амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй Борлууд овогт Ядамсүрэнгийн Баасанжав, РД: ОЭ82062519,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Жаргал, М.Тэрбиш, Я.Баасанжав нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-нээс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэр Бага нуур нэртэй газраас иргэн Ч.Батсуурийн 3 тооны үхрийг хулгайлж бусдад 1.700.000 / нэг сая долоон зуун мянга /  төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:                                                                                                              

1. Хохирогч Ч.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: ” Би Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт мал маллаж амьдардаг бөгөөд манайх хувьдаа 34 тооны үхэр, 400 гаруй бог малтай. Манай гэр одоо Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг Эмгэд гэх газарт байгаа ба би өөрөө малаа малладаг. Би 2016 оны 10 дугаар сарын 23-ны орой 17:00 цагийн орчимд мал харж яваад Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг Багануур гэх нэртэй газарт очиход манай үхрүүд бүгд бүрэн байсан. Би үхрүүдээ бүртгэж үзчихээд буцаад гэртээ очсон. Тэр өдрөөс хойш  надад хувийн ажил гарсан учраас би 4 хоног үхрээ харж, хариулж чадаагүй. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үхрүүдээ хайгаад Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг Азрага гэх газарт очиход манай үхрүүд байсан. Би үхрүүдээ бүртгэж, тоолж үзэхэд 3 тооны эр үхэр дутсан байсан. Тэрнээс хойш би дутаж, алга болсон 3 тооны үхрийг 2 өдөр хайсан боловч олдохгүй байсан учраас хулгай авсан юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Манай үхрүүд нь бүгд нэг ижлийн үхэр болохоор нэгнээсээ тасарч явах учиргүй. Тухайн алга болсон 3 тооны үхэр цоохор нүүртэй, хар зүстэй, 5 настай эр үхэр, цоохор нүүртэй, улаан зүстэй, 5 настай эр үхэр, хүрэн зүстэй, 8 настай эр үхэр зэрэг 3 тооны үхэр алга болсон байсан. Тухайн 3 тооны үхэр нь бэлчээрээс алга болсон байсан. Гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүүд нь надад учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. ... Би өөрийнхөө цагаан нүүртэй, хар зүстэй үхрийг буцааж авсан. Харин үлдсэн 2 тооны үхэрний үнэ болох 1800000 төгрөг, эрэл хайгуул хийхэд гарсан зардал болох 700000 төгрөг буюу нийт 2500000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүуд нь надад бүрэн нөхөн төлсөн. Надад учирсан хохирол, төлбөрийг гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүүд нь бүрэн нөхөн төлсөн учраас надад одоо ямар нэг гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 29-31-р тал /,

2. Гэрч Б.Нямаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын зах дээр хувиаараа мал, махны ченж хийдэг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Улаангом сумын зах дээр, ажлаа хийгээд байж байтал Б.Жаргал надтай ирж уулзсан. Б.Жаргал надад "Би хөдөөнөөс 3 үхэр авч ирлээ. Тэр үхрүүдийг зармаар байна. Нас гүйцсэн эр үхрүүд байгаа. Би Наранбулаг сумаас өөрийнхөө үхрүүдийг авч ирсэн" гэж хэлсэн. Би өөрөө мал, махны ченж хийдэг учраас Б.Жаргалын зарна гэсэн үхрийг очиж үзэхээр шийдсэн. Тэгээд Жаргалтай хамт яваад гэрт нь очиход хашаанд 3 тооны үхэр уяатай байсан. Тухайн 3 тооны үхэрт цоохор нүүртэй, хар зүстэй, 5 настай эр үхэр, цоохор нүүртэй, улаан зүстэй, 5 настай эр үхэр, хүрэн зүстэй, 8 настай эр үхэр зэрэг тооны үхэр байсан бас гурвуулаа зүүн чих урдаасаа гөлөм имтэй үхрүүд байсан. Тухайн үхрүүдэд ямар нэгэн тамга болон бирк байгаагүй бөгөөд бие жижигтэй үхрүүд байсан учраас би Б.Жаргалд "Энэ 3 үхэр чинь бие жижигтэй үхрүүд байна. Чи хэдээр зарах вэ гэж асуухад Жаргал " 3-ууланг нийлүүлээд 1500000 төгрөгөөр зармаар байна. Надад мөнгөн хэрэг гараад өөрийнхөө үхрүүдийг зарж байна" гэж хэлсэн. Би Жаргалд "Би энэ үхрүүдийг чинь 1500000 төгрөгөөр авч чадахгүй. Харин 3-ууланг нийлүүлээд 1100000 төгрөгөөр авч болно" гэж хэлэхэд Б.Жаргал нь тухайн 3 үхрийг 1100000 төгрөгөөр надад зарахыг зөвшөөрсөн. Би Жаргалд " Би одоо ажилтай байна. Орой гэртээ очоод чам руу ярихаар үхрүүдээ аваад хүрээд ир" гэж хэлчихээд зах гарсан. Би зах дээр байж байгаад өдөр 16:00 цагийн орчимд Б.Жаргал руу залгаж "Би одоо гэртээ харих гэж байна. Чи үхрүүдээ аваад манайд хүрээд ир" гэж хэлээд өөрийнхөө гэрийг зааж өгсөн. Би тэр дороо гэртээ очоод байж байтал Б.Жаргал 3 тооны үхрээ цагаан өнгийн Портер маркийн автомашинд / улсын дугаарыг нь санахгүй байна / ачаад манай гадна ирсэн. Тухайн портерын жолоочийг би танихгүй. Би Б.Жаргалын авч ирсэн 3 тооны үхрийг буулгаж аваад Б.Жаргалаас "Энэ үхэрний чинь гарал үүслийн бичиг хаана байна" гэж асуухад Жаргал "Би өөрийнхөө малаас авч ирсэн. Гарал үүслийн бичигээ авч амжаагүй. Янз бүрийн асуудал байхгүй болохоор та санаа зовох хэрэггүй" гэж хэлсэн. Би Б.Жаргалаас "Чи арай хулгайн үхэр авч ирсэн юм биш биз дээ" гэж асуухад "Тийм зүйл огт байхгүй. Би өөрийнхөө үхрээс авч ирсэн болохоор та санаа зовох хэрэггүй. Би гарал үүслийн бичгийг нь таньд авч ирээд өгнө" гэж хэлсэн. Тэгээд би Б.Жаргалд урьдчилгаа болгож 500000 төгрөг өгөөд явуулсан. Би Б.Жаргалаас авсан 3 үхэрнээс улаан зүстэй, 5 настай эр үхэр, хүрэн зүстэй, 8 настай эр үхэр зэргийг нядалж махыг нь хүмүүсд зарсан. Би зах дээр зогсож байгаад мах зарсан учраас ямар ямар хүмүүсд зарж, борлуулсан болохоо хэлж мэдэхгүй байна. Тухайн 2 үхэрний толгой шийрийг нь мөн зарж борлуулсан. Ямар хүн худалдаж авсан болохыг нь одоо санахгүй байна. Харин ширийг нь арьсны ценжэд зарсан. Хэн гэдэг ченжэд зарсан болохоо огт санахгүй байна. Харин Б.Жаргалаас авсан цоохор нүүртэй, хар зүстэй, 5 настай эр үхрийг нядалж зараагүй байсан бөгөөд танай байгууллагад хураалгаад, эзэнд нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг / хх- ийн 32-33-р тал/,

3. Гэрч Б.Даваажаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “ Б.Жаргал нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай Бэрс капитал ХХКомпаниас 1500000 / нэг сая таван зуун мянга / төгрөгний зээлийг 6 сарын хугацаатай авсан. Б.Жаргал нь манай компаниас зээл авахдаа өөрийнхөө эзэмшлийн 32-01 УВХ улсын дугаартай Тоуоta pruis-11 маркийн автомашиныг барьцаалж, автомашины эзэмшлийн гэрчилгээг манай компаний нэр дээр шилжүүлж зээл авсан. Манай компани нь автомашин барьцаалж зээл олгохдоо тухайн барьцаанд тавьсан автомашиныг зээлдэгч өөрөө ашиглаж, унаж байх нөхцөлтэйгээр зээл олгодог. Б.Жаргал нь 1500000 төгрөгний зээлийг буцаан төлөхдөө сар бүр 340000 төгрөгний зээлийн эргэн төлөлт хийх ёстой. Б.Жаргал нь зээл авсанаас хойш нийт 390000 төгрөгний зээлийн эргэн төлөлт хийсэн бөгөөд одоо манай компанид нийт /зээлийн хүү оролцуулаад/ 1272000 /нэг сая хоёр зуун далан хоёр мянган төгрөгний зээлийн эргэн төлөлт хийх ёстой. Дээрх 1272000 төгрөгний зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө төлж барагдуулах ёстой юм. Хэрэв дээрх хугацаанд зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд хугацаа алдсан хоног бүрт зээлийн нийт үлдэгдэлээс 0,5 хувиар бодож алданги тооцож, зээлийг эргүүлэн төлүүлнэ. Хэрэв Б.Жаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө нийт зээлийн үлдэгдэл болох 1272000 төгрөгийг манай компанид төлж барагдуулах юм бол ямар нэгэн зээлийн тооцоо үлдэхгүй. ... Я.Баасанжав нь дээрх зээлийг төлж дууссаныхаа дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай Бэрс капитал ХХК-аас 2000000 /хоёр сая/ төгрөгний зээлийг 6 сарын хугацаатай авсан. Я.Баасанжав нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай компаниас зээл авахдаа өөрийнхөө эзэмшлийн 32-01 УВХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг барьцаалж зээл авсан. Я.Баасанжав нь өмнө нь зээл авч байхдаа өөрийнхөө автомашины эзэмшлийн гэрчилгээг манай компаний нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед Бичил глобус ХХК нэртэй байхад нь/ байсан учраас тэр нэрээр нь зээл олгохыг зөвшөөрсөн. Я.Баасанжав нь 2000000 төгрөгний зээлийг буцаан төлөхдөө сар бүр 454000 төгрөгний зээлийн эргэн төлөлт хийх ёстой. Я.Баасанжав нь зээл авсанаас хойш нийт 1712000 төгрөгний зээлийн эргэн төлөлт хийсэн бөгөөд одоо манай компанид нийт/зээлийн хүү оролцуулаад/ 305280 /гурван зуун таван мянга хоёр зуун ная/ төгрөгний зээлийн эргэн төлөлт хийх ёстой. Дээрх 305280 төгрөгний зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө манай компанид төлж барагдуулах ёстой юм. Хэрэв дээрх хугацаанд зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд хугацаа алдсан хоног бүрт зээлийн нийт үлдэгдэлээс 0,5 хувиар бодож алданги тооцож, зээлийг эргүүлэн төлүүлнэ. Хэрэв Я.Баасанжав нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийт зээлийн үлдэгдэл болох 305280 төгрөгийг манай компанид төлж барагдуулах юм бол ямар нэгэн зээлийн тооцоо үлдэхгүй” гэх мэдүүлэг / хх- ийн 38-39-р тал/,

            3. Гэрч Н.Мөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн эхнэр Дүгэрийн хамт сумын төв яваад ирсэн. Дүгэр бид хоёр өглөө 11:00 цагийн орчим яваад 16:00 цагийн орчимд гэртээ буцаж ирсэн. Дүгэр бид хоёрыг гэрт ирсэний дараа миний хүү М.Тэрбиш нь “ Би сумын төв явчихаад ирье” гэж хэлээд өөрийнхөө эзмшлийн 53-74 УВЗ улсын дугаартай Dayoon маркийн мотоцикльтэйгээ сумын төв рүү явсан. М.Тэрбишийг сумын төв рүү явах үед ойролцоогоор 16:00 цаг өнгөрч байсан. М.Тэрбиш ямар шалтгаанаар явж байгаа болохоо хэлээгүй. Би ч тэр талаар М.Тэрбишээс асууж тодруулаагүй. М.Тэрбиш сумын төв яваад орой 20:00-21:00 цагийн орчимд буцаж ирсэн. М.Тэрбиш хаагуур явж байгаад ирсэн талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тэр талаар нь асууж тодруулаагүй. М.Тэрбиш тэрнээс хойш гэртээ байсан. Тэр шөнө гэрээс гараагүй, гэртээ байсан” гэх мэдүүлэг, / хх-ийн 41-42-р тал /,

            4. Гэрч С.Дүгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 11:00 цагийн орчимд би өөрийн нөхөр Н.Мөнхтэй хамт Наранбулаг сумын төв яваад өдөр 16:00 цагийн орчимд гэрт ирсэн. Н.Мөнх бид 2-ыг гэрт ирсэний дараа 16:00 цаг өнгөрч байх үед миний хүү М.Тэрбиш нь өөрийн 53-74 УВЗ улсын дугаартай мотоцикльтэйгээ сумын төв яваад орой 20:00 цаг өнгөрч байх үед буцаж ирсэн. М.Тэрбиш нь ямар ажлаар яваад хэнтэй уулзаад юу хийж байгаад ирсэн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал /,

5. Эд зүйл хураан авч битүүмжилсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 12-22-р тал/,

6.  Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, олсыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 26-28-р тал /,

7. Увс финанс-Аудит ХХК-ий 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Үхэр үнэлсэн тухай” № 577 дугаартай дүгнэлт / хх-ийн 47-48-р тал /,

8. Гэрэгэ эстимэйт ХХК-ий “Эд хөрөнгө” / DAYOON маркийн хуучин мотоцикль, Прүсс 11 маркийн тээврийн хэрэгсэл, Panasonic маркийн 24 инчийн өнгөт зурагт / үнэлсэн тухай дүгнэлтүүд / хх-ийн 59, 64-р тал /,

9.  Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, / хх-ийн 99, 101, 103-р тал/,

10. Шүүгдэгч М.Тэрбишийн хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн 109-114, 132-133, 135, 140, 142, -р тал /,

11. Шүүгдэгч Б.Жаргалын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 125-129, 135, 140, 142-р тал /,

12. Шүүгдэгч Я.Баасанжавын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 116-121, 135, 140, 142-р тал /,

13. Хохирогч Ч.Батсуурийн 2016  оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт гаргасан “ Миний 3 тооны үхрийг хулгайлсан буруутай этгээдүүд нь надад учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учраас одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм учраас энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолт / хх-ийн 160-р тал /,

14. Шүүгдэгч М.Тэрбишийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад Б.Жаргал мал авах юм бол одоо ирж мал ав гэж хэлсэн. Намайг малын боломж байвал өгөөч гэж Б.Жаргал хүсэлт тавьсан юм. Хонио хариулаад гэртээ ирэх хүртэл Б.Жаргал ирээгүй тул өнөөдөр амжихгүй юм байна, манай хүмүүс төв ороод эргээд ирлээ, дараа больё гэж би Б.Жаргалд хэлсэн. Тэгтэл Б.Жаргал би хөлсний машинтай ирсэн, малтай газар байна уу? гэхэд би малтай газрыг зааж өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

15. Шүүгдэгч Б.Жаргалын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би М.Тэрбиш рүү утсаар залгаж мал өгөх боломж байна уу? гэхэд боломжтой үедээ чамайг утсаар дуудна гэж хэлээд тасалсан. 2016 оны  10 дугаар сарын 24-ний өдөр над руу М.Тэрбиш залгаж гарч ирээд мал ав гэсэн тул би Я.Баасанжавын машиныг хөлсөлж Наранбулаг сум руу явж Я.Баасанжавыг үлдээгэээд түүний машинаар М.Тэрбиштэй уулзахад одоо мал өгөх боломжгүй боллоо. Учир нь манай гэрийнхэн сумын төв ороод гэртээ ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд Б.Тэрбишээс би эзэнгүй мал ойр орчимд байна уу? гэж асуугаад М.Тэрбишээр эзэнгүй мал заалгаж аваад 3 тооны мал авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол  төлбөрийг төлж барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

16. Шүүгдэгч Я.Баасанжавын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн эзэмшлийн ачааны машинаар амьдарлаа залгуулдаг. Би Жаргалыг сайн танихгүй. Жаргал мал ачиж ирэх санал тавихад би 150.000 төгрөгөөр тохирч 50.000 төгрөгт шатахуун хийж үлдсэн мөнгийг эргэж ирэхдээ мөнгө өгнө гээд тохирч явсан. Б.Жаргал миний хажууд суугаад Наранбулаг сумын төвөөс гарч урд зүгт 5 км орчим яваад түнгэ, дэрстэй газар байсан 20 орчим тооны үхэр дээр очиж зогсоод “Хоёулаа энэ үхрээс ачна” гэж хэлсэн. Тухайн үед харанхуй болсон байсан бас эзэнгүй үхрээс ачиж байгаа учраас би Б.Жаргалыг хулгай хийж байгаа юм байна гэдгийг мэдээд “Чи юу хийх гэж байгаа юм бэ?  Энэ үхрээс ачиж болох юм уу” гэж асуухад Б.Жаргал “Чи дуугүй ачилцаад өг. Чамд ямар ч хамаарал байхгүй. Би мэдэж байна” гэж хэлсэн. Тэгээд би арга буюу машинаа өндөр эргэтэй газар зогсоогоод 3 үхэр ачсан. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн байцаан шйитгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: шүүгдэгч Б.Жаргал, М.Тэрбиш, Я.Баасанжав нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 23-наас 27-ны өдрийн хооронд Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэр Бага нуур нэртэй газраас иргэн Ч.Батсуурийн 3 тооны үхрийг хулгайлж, 1.700.000 / нэг сая долоон зуун мянга /  төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Ч.Батсуурь, гэрч Б.Нямаа, Н.Мөнх, С.Дүгэр нарын мэдүүлэг, Эд зүйл /олс/ хураан авсан тэмдэглэл, олсыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,  Увс финанс-Аудит ХХК-ий 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Үхэр үнэлсэн тухай” 577 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Жаргал, М.Тэрбиш нарын үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Я.Баасанжавын гэм буруугаа хүлээгээггүй боловч хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хөнгөвчлөх, үйлдлээ түргэсгэх зорилгоор иргэн шүүгдэгч Я.Баасанжавын өмчлөлийн 25-58 УВХ улсын дугаартай, “ Портер ” загварын авто машин ашигласан байгаа тул “машин механизм хэрэглэсэн” гэж үзнэ.

Шүүгдэгч М.Тэрбишийг энэ хэрэг хамжигчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч М.Тэрбиш нь шүүгдэгч Б.Жаргалд хулгайлж авах үхэр хаана байгааг зааж өгсөнөөс өөр байдлаар энэ хэрэгт оролцоогүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд энэ нь бусдад зааж зөвлөх замаар гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон  гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч Я.Баасанжавын өмгөөлөгч Ө.Нарантуяагийн зүгээс шүүгдэгч Я.Баасанжавыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин уг гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Я.Баасанжавын: “Жаргал “Хоёулаа энэ үхрээс ачна” гэж хэлсэн. Тухайн үед харанхуй болсон байсан бас эзэнгүй үхрээс ачиж байгаа учраас би Б.Жаргалыг хулгай хийж байгаа юм байна гэдгийг мэдээд “Чи юу хийх гэж байгаа юм бэ?  Энэ үхрээс ачиж болох юм уу” гэж асуухад Б.Жаргал “Чи дуугүй ачилцаад өг. Чамд ямар ч хамаарал байхгүй. Би мэдэж байна” гэж хэлсэн. Тэгээд би арга буюу машинаа өндөр эргэтэй газар зогсоогоод 3 үхэр ачсан” гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.Жаргал бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг шүүгдэгч Я.Баасанжав баттай сайн мэдсэн атлаа тухайн гэмт хэрэг үйлдэхээс татгалзаагүй бүлэглэн гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Я.Баасанжав хамтран оролцон тул тухайн гэмт хэргийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх үүрэг хүлээхгүй тул түүнийг зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна.

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Жаргал, Я.Баасанжав, М.Тэрбиш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох  шүүгдэгч Я.Баасанжавын өмчлөлийн 25-58 УВХ улсын дугаартай, “ Портер ” загварын авто машиныг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Жаргал нь гэмт хэрэг үйлдэж олсон үхрийг зарж 500.000 төгрөгийн ашиг олсон болох нь гэрч Б.Нямаа, шүүгдэгч Б.Жаргал нарын мэдүүлгээр нотлогдож байх тул уг ашгийг шүүгдэгч Б.Жаргалаас хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Жаргал, Я.Баасанжав, М.Тэрбиш нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн  дундаа залгаастай 4 метр урттай олс 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Я.Баасанжавын 160.000 төгрөгийн үнэ бүхий Панасоник загварын 24 инчийн зурагт 1 ширхэг, М.Тэрбишийн 53-74 УВЗ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун нэртэй, улаан өнгийн мотоцикль 1 ширхэг, Б.Жаргалын 32-01 УВХ улсын дугаартай Приүс-11 загварын хүрэн улаан өнгийн автомашин  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй  болгох нь зүйтэй гэж дүгнэв.

              Шүүгдэгч Б.Жаргал, М.Тэрбиш нарт шүүх ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан,  55.1.9-д “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ”,   шүүгдэгч Я.Баасанжавд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55  дугаар зүйлийн  55.1.1-д “...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

                    Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн  283.1,  284 дүгээр зүйлийн  284.1,  286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зїйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1. Шангас овогт Мөнхийн Тэрбиш, Тугтан овогт Баяраагийн Жаргал, Борлууд овогт Ядамсүрэнгийн Баасанжав нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм хэрэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Жаргал, Я.Баасанжав нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 3  /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д зааснын журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Тэрбишид эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 1 /нэг/ хоног баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Жаргал, Я.Баасанжав, М.Тэрбиш  нарт тус тус оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилсан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь  хэсэгт зааснаар энэ гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 25-58 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” загварын авто машиныг шүүгдэгч Я.Баасанжаваас, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 500.000 / таван зуун мянга / төгрөгийг шүүгдэгч Б.Жаргалаас тус тус хурааж улсын орлого болгосугай. 

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дэх  хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгч Я.Баасанжавын 160.000 төгрөгийн үнэ бүхий Панасоник загварын 24 инчийн зурагт 1 ширхэг, М.Тэрбишийн 53-74 УВЗ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун нэртэй, улаан өнгийн мотоцикль 1 ширхэг, Б.Жаргалын 32-01 УВХ улсын дугаартай приүс-11 загварын хүрэн улаан өнгийн автомашин  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай. 

8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  дундаа залгаастай 4 метр урттай олс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч М.Тэрбиш, Б.Жаргал, Я.Баасанжав нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зєвшєєрвєл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шїїхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ