Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 179

 

 

2019 оны 04 сарын 25 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00179

 

Жаргалант сум

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 24 айлын орон сууцны 17 тоотод оршин суух, Хэрээдэй овогт Банзраагийн Т -ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлах, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,

 

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлах, Ховд аймгийн Мал эмнэлгийн газар /4084594/-т холбогдох,

 

Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлын байранд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00108/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн дарга Г.Гончигсүрэн, хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт, гэрч Ж.Болормаа, Л.Энхтуул нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.Т нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар тус газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн байгууллагад шуурхай дуудлага үйлчилгээний жолооч гэдэг ажлын байранд ажиллаж байсан.Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тушаалтай холбогдуулан тайлбар хэлэхэд Монгол улсын Их хурлаас баталсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр Монгол улсын Засгийн газар болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайд зохих шийдвэрүүдээ гаргаад явсан байгаа. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаар тогтоолоор аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцэд байсан мал эмнэлгийн нэгжийг шинээр бие даасан агентлаг болгон аймгийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд Мал эмнэлгийн газар байгуулсан. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаартай тушаалаар аймаг нийслэлийн мал эмнэлгийн бүтэц орон тоог тогтоосон. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-209 дугаартай тушаалаар аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/31 дугаартай тушаалаар Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд холбогдуулан шинээр мал эмнэлгийн газар байгуулагдсантай холбогдуулан хуучин аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн бүтцэд байсан Мал эмнэлгийн албыг Мал эмнэлгийн газар шилжүүлээд Мал эмнэлгийн албан хаагчдын орон тоо цалингийн санг шинээр байгуулагдаж байгаа Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн. Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Б/01 дугаартай тушаал гаргаж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албанд ажиллаж байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн шалтгаанаа мал эмнэлгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан гэж гаргасан. Угтаа ажлаас чөлөөлөх биш ажлаас шилжүүлэх тушаал гаргах байсан. Яагаад гэвэл Мал эмнэлгийн албаны ажилчдын ажлын байр орон тоо нь хасагдаагүй цалингийн санг нь сангийн яам болон эрх бүхий алба нь татаж аваагүй байгаа. Ажлаас чөлөөлөх тушаал гарсны үндсэн дээр Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга бусад ажилчдыг ажилд авсан атлаа нэхэмжлэгч Б.Тг ажилд авахгүй шалтгаан болсон.Нэхэмжлэгч Б.Тгийн эрхэлж байсан шуурхай дуудлага үйлчилгээний жолооч гэсэн орон тоо, ажлын байр, цалингийн сан нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжсэн гэдэг нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгч Б.Тгийн орон тоо цалингийн сан нь шилжээд ирсэн байхад Ховд аймгийн Мал эмнэлгийн дарга шуурхай дуудлага үйлчилгээний жолоочийн ажлын байранд томилох эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргаад өнөөдрийг хүрч байна. Томилох эсэх талаар шийдвэр гаргахгүй, цалин хөлс олгохгүй, ажил хийлгэхгүй байгаа эс үйлдэхүйг ажлаас халсантай адилтган үзэж ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тооноос мал эмнэлгийн алба нь Ховд аймгийн мал эмнэлгийн газарт шилжээд нэхэмжлэгч Б.Тгийн эрхэлж байсан ажлын байр нь шуурхай үйлчилгээний жолооч гэж байгаа. Шинээр мал эмнэлгийн газар байгуулагдсантай холбогдуулан мал эмнэлгийнхээ албан хаагчдаас 10 хүнийг шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн 10 хүнээс зөвхөн Б.Тг томилохгүй байгаа нь Үндсэн хуулиар тогтоосон тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, хууль бусаар хязгаарлалт бий болгож байгаа асуудал байгаа. Ямар үндэслэлээр томилохгүй байгаа гэдгээ мал эмнэлгийн газар шүүхэд нотлох ёстой. Нотлохгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй цалин хөлс олгохгүй байгааг ажлаас халсантай адилтгаж үзнэ гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нэхэмжлэгчийг орж уулзахаар таныг ажилд авахгүй гэж хэлдэггүй, шийдвэр гаргахгүй хүлээлт үүсгээд яваад байгаа. Ажилд зайлшгүй авах шаардлага нь нэхэмжлэгчийн орон тоо цалингийн сан, ажлын байр нь Хүнс хөдөө аж ахуйн газраас мал эмнэлгийн газарт бүрэн дүүрэн шилжсэн. Үүнийг хариуцагч Мал эмнэлгийн газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа үгүйсгэдэггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй. Үндсэн хуулиар баталгаажуулсан ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү....Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулж байна. Хүнс хөдөө аж ахуйн газар нь ажлаас чөлөөлөх биш шилжүүлэх тушаал гаргах байсан. Шуурхай жолоочийн ажилд томилох ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа. Шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодруулж байна. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 3 сар 19 хоног байгаа Б.Т нь төрийн үйлчилгээний албаны ТҮ3.3-аар цалинждаг. Нэг сарын цалин 481,021 төгрөг нийт 1,874,173 төгрөгийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас гаргуулахаар нэхэмжилж байна.... Б.Тг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар дуудлага үйлчилгээний жолоочоор, мөн даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар шуурхай дуудлага үйлчилгээний жолоочоор ажиллуулсан....гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Гончигсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд Улсын их хурлаас батлагдсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль гэсэн хуулиуд шинээр батлагдсан. Үүнтэй холбогдуулан Мал эмнэлгийн алба нь шинээр бие даасан газар болсон. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дүгээр тушаалаар мал эмнэлгийн газрын бүтэц орон тоо батлагдан ирсэн. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А-209 дугаартай тушаалаар Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоо батлагдсан. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь 4 албатай байж байгаад нэг алба бие даасан газар болсон. Энэ албанд ажиллаж байсан 10 хүний цалин үйл ажиллагааны зардлыг мал эмнэлгийн газар руу шилжүүлсэн. Хүнс хөдөө аж ахуйн яам, сангийн яамнаас нарийн төлөвлөлтүүдийг хийгээд хуулиараа төсөв санхүү нь сууж бүтэц орон тоо нь шилжсэн. Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Д.Батцэнгэл дарга манай хүмүүсийг чөлөөлж өгөх юм байна ингэснээр бид нар хүмүүсээ томилуулж ажиллуулах юм байна гэж хэлсэн. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоо батлагдсан шийдвэр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирсэн. Амралтын өдрүүд үргэлжилсэнтэй холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга мал эмнэлгийн албанд байсан 10 ажилтнаа чөлөөлөх шийдвэр гаргасан.Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар тухайн байгууллагын бүтэц орон тооноос гарч байгаа учраас бид нар хууль эрх зүйг судлаад чөлөөлсүгэй гэсэн тушаалыг гаргасан. 10 хүний бүтэц орон тоог чөлөөлөөд мал эмнэлгийн газар 10 хүнийг ажилд авах учиртай. Гэтэл мал эмнэлгийн газар нь 9 хүнийг ажилд аваад дуудлага үйлчилгээний жолооч Б.Тг ажилд нь авахгүй орхигдуулаад шүүхийн шатанд явж байна. Үүнийг Хөдөө аж ахуйн газар Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиараа олгосон эрхийн дагуу бүтэц орон тоо байсаар байтал ажилд авахгүй байгаа нь Мал эмнэлгийн газрын буруу гэж хэлмээр байна. Мал эмнэлгийн газрын бүтэц дээр хоёр жолоочийн орон тоо байгаа. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байгаа хүнийг ажилд нь авахгүй байгаа нь буруу гэж үзэж байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал дээр хуульчаас зөвлөгөө аваагүй нь бид нарын буруу. Тушаалаа шилжүүлсүгэй гэж гаргах байсан уу, эсвэл чөлөөлсүгэй гэж гаргах байсан уу. Үүнд бид нар алдаа гаргасан. Чөлөөлсүгэй гэдэг тушаал дээр дөрөөлөөд хүнийг ажилд авахгүй байж болохгүй. Уг нь Д.Батцэнгэл дарга нададтай яриад танай байгууллага 10 ажилтнаа чөлөөлөх юм байна. Танай байгууллага чөлөөлөхөөр манай байгууллага ажилд томилох юм байна гэж ярьсан юм. Бүтэц орон тоогоороо цалингийн сан нь хасагдаад ирсэн тохиолдолд тэр хүндээ учир байдлаа хэлээд гарах боломж байсан. Бүтэц орон тоо нь хэвээр хадгалагдаад орж ирсэн байгаа. Засгийн газрын 267 дугаар тогтоолоор бүтэц орон тоогоо баталсан. Сайдын тушаал болон төсвийн хувиарууд нь гарсан....2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн н.Лувсан даргын тушаал гарсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаа авсан....гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:Мал эмнэлгийн газар нь Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дүгээр тушаалаар бүтэц орон тоо батлагдаж ирсэн. Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар 10 хүнийг чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулинд заасан заалтууд байгаа. Хүнс хөдөө аж ахуйн газар Б.Тг манайд шилжүүлж өгөөгүй шууд ажлаас чөлөөлсөн учраас манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй. Мал эмнэлгийн газар нь босоо удирдлагатай байгууллага. Ховд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын бүтцэд ороогүй. Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг аймгийн Засаг дарга шинээр гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа асуудалд манайх хамаарахгүй. Манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллага шинээр байгуулагдсан байгууллага. Хүнс хөдөө аж ахуйн газар нь татан буугаагүй гэж би үзэж байна. Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар чөлөөлөгдсөн хүмүүсийн хувьд 9 нь мэргэжлийн мэргэшсэн хүмүүс байсан учраас томилсон. Б.Тгийн хувьд бүтэц орон тоо нь Хүнс хөдөө аж ахуйн газраа байж байсан. Ийм учраас Б.Тг манай байгууллага авах шаардлагагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан зүйл нь манай байгууллагад хамаарагдахгүй манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн заалт байгаа. Хуулийн энэ заалтыг манай байгууллага биш Хүнс хөдөө аж ахуйн газар зөрчсөн гэж үзэж байна. Манай байгууллага нэхэмжлэгчтэй холбоотой ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайдын А-176 дугаар тушаалаар манай байгууллагын бүтэц байгуулагдсан.Манай байгууллага шинээр байгуулагдсан учраас хүмүүсээ шилж сонгож авах нь ажил олгогчийн эрх юм. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал нь анхнаасаа буруу гарсан. Бүтэц зохион байгуулалт хийгээд тухайн хүмүүсээ манай байгууллага руу шилжүүлсэн бол манай байгууллага ажилд авах үндэслэлтэй. Ажлаас чөлөөлсөн хүн дээр манай байгууллагаас хариуцлага хүлээхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.... Хүнс хөдөө аж ахуйн газрын ажлаас халсан хүнийг манай байгууллага ажилд авах эрх байхгүй....9-н хүн нь Мал эмнэлгийн газарт мэргэжлээрээ орж ирсэн хүмүүс байгаа....Дээрээсээ шуурхай үйлчилгээний жолооч нь малын эмч мэргэжилтэй хүн байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан....Ажлын байрны тодорхойлолт гараагүй боловсруулагдаад явж байгаа. Хүн томилсон учраас Б.Тг ажилд авах боломж байхгүй....9 хүн нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар томилогдон ажиллаж байгаа. Хүн тус бүр дээр тушаал гаргасан байгаа учраас тушаалын дугаар нь өөр, өөр байгаа....гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт холбогдуулан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлын байранд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаа Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлын байранд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагаа шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

 

урьд эрхэлж байсан шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагаа 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,874,173 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт даалгах тухай гэж тус тус тодруулав.

 

Мал эмнэлгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан гэх үндэслэлээр Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар мал эмнэлгийн албаны эмч, мэргэжилтэн, лабораторийн эмч, үйлчилгээний ажилчдыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн чөлөөлөхдөө Б.Тг шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нь Б.Тг шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилох, эсвэл томилохгүй тухай эрх зүйн ямар нэгэн акт гаргаагүй байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Гончигсүрэн ....Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь 4 албатай байж байгаад нэг алба бие даасан газар болсон. Энэ албанд ажиллаж байсан 10 хүний цалин үйл ажиллагааны зардлыг мал эмнэлгийн газар руу шилжүүлсэн. Хүнс хөдөө аж ахуйн яам, сангийн яамнаас нарийн төлөвлөлтүүдийг хийгээд хуулиараа төсөв санхүү нь сууж бүтэц орон тоо нь шилжсэн. Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Д.Батцэнгэл дарга манай хүмүүсийг чөлөөлж өгөх юм байна. Ингэснээр бид нар хүмүүсээ томилуулж ажиллуулах юм байна гэж хэлсэн. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоо батлагдсан шийдвэр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирсэн. Амралтын өдрүүд үргэлжилсэнтэй холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга мал эмнэлгийн албанд байсан 10 ажилтнаа чөлөөлөх шийдвэр гаргасан....Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал дээр хуульчаас зөвлөгөө аваагүй нь бид нарын буруу. Тушаалаа шилжүүлсүгэй гэж гаргах байсан уу, эсвэл чөлөөлсүгэй гэж гаргах байсан уу. Үүнд бид нар алдаа гаргасан. Чөлөөлсүгэй гэдэг тушаал дээр дөрөөлөөд хүнийг ажилд авахгүй байж болохгүй.... гэж, хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт нь ....Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ажлаас чөлөөлсөн учир манай байгууллага хариуцагч биш, ....манай байгууллага шинээр байгуулагдсан байгууллага тул хүмүүсээ шилж сонгон авах нь ажил олгогчийн эрх,...шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд өөр хүн ажиллаж байгаа, ....шуурхай үйлчилгээний жолоочийн албан тушаал нь малын эмч мэргэжилтэй хүн байга ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.... гэж тус тус тайлбарлаж мэтгэлцсэн болно.

 

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаартай Хууль хэрэгжлүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт Мал эмнэлгийн газар гэж нэмсэн байна. Улмаар Ховд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагаар Мал эмнэлгийн газар-ыг нэмж ажиллуулахаар болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дуудлага үйлчилгээний жолоочоор болон Мал эмнэлгийн албаны Шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочоор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/35 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн 0129677 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов. /хх-ийн 3-4, 77, 78 дугаар тал/

 

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаартай тогтоолыг үндэслэн Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-209 дугаартай Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоо батлах тухай тушаалын 19 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоог тус тус баталсан байна.

 

Ингэхдээ урьд нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албанд ажиллаж байсан нэр бүхий 10 хүний албан тушаалаас үйлчлэгчийн албан тушаалаас бусад 9 хүний албан тушаал нь Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоонд батлагдсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн дарга Г.Гончигсүрэн, хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

 

Мал эмнэлгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан гэх үндэслэлээр Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар мал эмнэлгийн албаны эмч, мэргэжилтэн, лабораторийн эмч, үйлчилгээний ажилчдыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн чөлөөлөхдөө Б.Тг шуурхай дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлаас чөлөөлсөн болох нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн дарга Г.Гончигсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 53 дугаар тал/

 

Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албанд ажиллаж байсан нэр бүхий 10 хүний ажлын байр, цалингийн сан нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газар шилжсэн болох нь хариуцагчийн төлөөлөгч Г.Гончигсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан ....Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь 4 албатай байж байгаад нэг алба бие даасан газар болсон. Энэ албанд ажиллаж байсан 10 хүний цалин үйл ажиллагааны зардлыг мал эмнэлгийн газар руу шилжүүлсэн.... гэх тайлбар, гэрч Ж.Болормаагийн шүүх хуралдаанд өгсөн ....Мал эмнэлгийн газарт 10 хүний орон тоо шилжсэн түүн дотор дуудлага үйлчилгээний жолооч гэсэн орон тоо, цалингийн сан нь Мал эмнэлгийн газарт шилжсэн.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдов.

 

Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар чөлөөлсөн нэр бүхий 10 хүнээс Б.Тгээс бусад 9 хүнийг нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилд томилсон болох нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, гэрч Ж.Болормаа, гэрч Л.Энхтуул нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдлоо. Энэ талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт нь ....Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ажлаас чөлөөлсөн учир манай байгууллага хариуцагч биш, ....манай байгууллага шинээр байгуулагдсан байгууллага тул хүмүүсээ шилж сонгон авах нь ажил олгогчийн эрх,...шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд өөр хүн ажиллаж байгаа, ....шуурхай үйлчилгээний жолоочийн албан тушаал нь малын эмч мэргэжилтэй хүн байга ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч мэтгэлцэв.

 

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэж заажээ.

 

Гэтэл Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт нэхэмжлэгч Б.Тгийн ажиллаж байсан шуурай үйлчилгээний жолоочийн ажлын орон тоо хэвээр хадгалагдан батлагдаж ирсэн байхад түүнийг ямар нэгэн эрх зүйн акт гаргахгүйгээр ажилд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг зөрчсөн байх бөгөөд Б.Тг шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүй хууль бус байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбацогт нь .....шуурхай үйлчилгээний жолооч нь малын эмч байх шаардлагатай.... гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Тг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тооноос Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжсэн байх бөгөөд тус иргэний хэргийн хариуцагч нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар биш байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,874,173 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг түүний дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн 0129677 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар дундаж цалин хөлсийг тодорхойлов /хх-ийн 3-4 дүгээр тал/.

 

/2018 оны 10 дугаар сар 476,120 төгрөг + 11 дүгээр сар 473,120 төгрөг + 12 дугаар сар 474,120 төгрөг = 1,423,360 төгрөг / 3 = 1 сарын дундаж цалин хөлс 474,453 төгрөг / 21.3 хоног = 1 өдрийн цалин хөлс 22,274.7 төгрөг х 78 хоног = 1,737,427 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2018 оны 10 сард ажлын 23 хоног + 11 сард ажлын 20 хоног + 12 сард ажлын 21 хоног = 64 хоног / 3 = 21.3 хоног/.

 

Иймд хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,737,427 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 136,746 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. гэж, мөн зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж тус тус хуульчилжээ.

 

Иймээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт даалгахаар тогтов.

 

Иймд шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Тг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,737,427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 136,746 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт даалгахаар шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,737,427 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,749 төгрөг, нийт 112,949 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан хавтаст хэргийн 2, 26-37 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасныг зөрчсөн, хариуцагчаас гаргасан 45 дугаар хуудсанд авагдсан баримт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэх шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх бөгөөд Б.Тг ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь шүүхийн шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг баримтлан шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилохгүй байгаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Хэрээдэй овогт Банзраагийн Тг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,737,427 /нэг сая долоон зуун гучин долоон мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 136,746 /нэг зуун гучин зургаан мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Тгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас улсын тэмдэгтийн хураамж нийт 112,949 /нэг зуун арван хоёр мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ