Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2019/01371

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2019/01371

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: .... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байр ....  тоотн.Ооршин суух Б овогт Дгийн Оны /регистрийн дугаар ..../ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: .... дүүргийн ... дугаар хороо, ....дүгээр хороолол ... байрны .... тоотн.О оршин суух С овогт Дийн Бт /регистрийн дугаар ..... /  холбогдох  “ 4900,000 төгрөг” гаргуулах  тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, өмгөөлөгч А.А, хариуцагч Д.Б, нарийн бичгийн даргад М. Оюу-Эрдэнэ  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 06 сард миний хуучин танил Д.Б гадаадад хүүхэд тэтгэлэгтэй суралцах боломж байна.Танай хүүхэд явах уу гэсэн. Миний хүү Н.О тухайн үед Америкт суралцах урилга ирсэн байсан учраас уг саналыг сонирхон зөвшөөрч уулзая гэсэн. Тэгээд бид хоёр Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны референт С.Эгэдэг хүнтэй уулзсан Ингээд тэд тэтгэлэгтэй сургуульд явуулахад 1 хүүхдээс 10,000 ам доллар авдаг, мөнгөө бэлдээд байж бай гэж хэлсэн.2013 оны 07 сард Д.Бт 3 сая төгрөг бэлнээр, 8 сарын дундуур 8100 ам доллар нийт 10,000 ам доллар бэлнээр өгсөн. Үүнээс хойш Д.Б нь янз бүрийн шалтаг хэлж мөнгийг маань ч өгөхгүй хүүг маань ч сургуульд явуулахгүйгээр 5 жил болсон.Би аргаа бараад 2018 оны 7 сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Тэгэхэд С.Энь 4000 ам доллар, Д.Б нь 5 сая төгрөг буцааж өгсөн бөгөөд Д.Б нь үлдэгдэл 4,900,000 төгрөгийг буцааж өгөхгүй байна.Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Эболон Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон боловч гэмт хэргийг шалгах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийн хааж 2018 оны 12 сарын 03-ны 2530 дугаартай тогтоол гарсан. Д.Бийн надаас авсан 6000 ам доллар нь тухайн үеийн Монгол банкны ханшаар /1650 төгрөг/ 9,900,000 төгрөг болж байх ба 2018 оны 10 сарын 23-нд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 4,900,000 төгрөгийг Д.Бээс гаргуулж өгнө үү... Би миний хараагүй 2 дүүгийнхээ охинд туслах юмсан гэж хэлээд өнгөрсөн. Мөн л Д.Б 2013 оны 09 сарын сүүлээр над руу нөгөө дүүгийн чинь хүүхэд Япон улс руу тэтгэлэгтэй сургуульд явуулах боломж гарлаа гэж утсаар өөрөө яриад ирж надтай уулзаад, мөн С.Этэй уулзсан. Энэ хоёр нь нэг хүүхэд явуулах боломж гарсан. /Засгийн газрын тэтгэлгээр , тэтгэлэг ер саадгүй орно гэж хэлсэн/. 2013 оны 08 сарын 13-нд Америк явуулах тэтгэлэгээр суралцуулах хүүхдийн 10,000 ам долларыг Бөмбөгөр худалдааны төвийн арканд Д.Б өөрөө ирж Д.О надаас 10,000 ам долларыг тоолж авсан. Япон улсад тэтгэлэгээр суралцуулах Оийн 10,000 ам долларыг Барилгачдын талбай дээр 2013 оны 11 сарын 01-нд Д.Б өөрөө ирж Д.О надаас тоолж авсан. Ингээд 2 хүүхдийн 20,000 ам долларыг Д.Б өөрөө авсан боловч нэг хүүхэд нь яваагүй, О нь Япон улсад суралцахаар явсан боловч 3 жил хувиасаа төлбөрөө төлөөд нэг ч удаа тэтгэлэг гэж, нэг ч төгрөг ороогүй сургалтын төлбөрөө төлж чадахгүй буцаж ирсэн. Ар гэр нь өрөнд орж одоог хүртэл төлж дуусаагүй байгаа. Д.Б нь энэ асуудлыг эхэлж өөрөө бидэнд санал болгосон. Бид их дээд сургуулийн багш хүн мэдэж байгаа, ор үндэслэлгүй худлаа ярихгүй байх гэж итгэж байсан боловч энэ нь худлаа залилсан байсан. Бид энэ мөнгийг Д.Бт өгөхдөө зээл болон хүүтэй мөнгө авч өгсөн. Одоо дүү нар маань их хэмжээний өрөнд орж орон гэргүй болох дээрээ тулаад байна. Би Д.Бтэй 20,000 ам долллараас гадна сургуулийн хүүхдийн холбогдолтой асар их хэмжээний мөнгийг удаа дараалан өгч байсан.Би Д.Бт олон удаа хууртагдаж залилуулан асар их хэмжээний мөнгийг удаа дараалан өгч өөрөө ямар ч мөнгөгүй болж ажлаа хийж чадахгүйд хүрээд байна. Оийн аав, ээж 2 дүү маань хараагүй. Би өөрөө бие муутай/бөөр/. Гэтэл  ямар ч тэтгэлэгт хамруулаагүй. Энэ мөнгийг сургуульд оруулах гэж өгсөн биш гол нь тэтгэлэгт  хамруулаах л гэж Д.Бт өгсөн байгаа. Дүүгээ Япон луу явуулаад төлбөр орж ирэхгүй байна гэхээр нь С.Э, Д.Б нарт яагаад төлбөр орохгүй байна гэхэд удаж байж ордог шүү.Дон.Отал нь 6 сар болно гэж хэлэхээр  орох л юм байх гэж бодож байтал ороогүй. Манай дүү нар харааны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Хүүхдүүдээс охин О нь эрүүл хүүхэд учраас энэ хүүхдийг нь гайгүй сургуульд суралцаад төгсвөл эцэг,эх, ах нартаа хэрэг болох байх гэж бодсоны үүднээс нь дүү бид нар ярьж байгаад 10,000 доллар олж Д.Бт өгсөн. Хэрвээ өөрөө төлбөрөө төлөөд сурах байсан бол юу гэж Д.Бээр хөөцөлдүүлэхэв дээ.Төлбөрөө төлөх боломжгүй болохоороо л тэтгэлэгтэй гэхээр явуулая гэсэн.Тэрнээс дүү О нь өөрөө МУИС-д япон хэлний ангид сурч байсан.Оийг явуулсан сан нь хүнээр хөөцөлдүүлээд бүртгүүлээд байх газар биш.Өөрсдөө бүртгүүлээд япон руу зуучлаад сургуульд явуулдаг газар байсан. Дүү нар маань банкнаас тэтгэвэрийн зээл авах, хүнээс мөнгө зээлдэж 10,000 доллар өгсөн  Мөн охиныхоо сургуулийн  тэтгэлэгийг бүтэхгүй болохоор нь  дахин зээл авах, хүнээс мөнгө зээлдэж байж Японд байх хугацаанд нь нийт 770,800 иенийг  сургалтын төлбөрт нь цувуулж төлж байсан.Тэгээд төлбөрийг төлж чадахгүйд хүрээд дүү О буцаж ирсэн байгаа. Д.Бийг  худал хэлж 10,000 доллар авсан гэж үзэж байгаа. 6000 доллараас 5 сая төгрөгийг өгсөн. Одоо 4900,000 төгрөг үлдсэн.Түүнийгээ нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Монгол Улсын иргэн Д.Б надад холбогдуулан иргэн Д.О “4,900,000 төгрөг гаргуулан авах” тухай нэхэмжлэлийг гаргасныг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:1.Нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба миний бие Д.Оы хүсэлтийн дагуу төрсөн дүүгийнх хүүхдийг нь Япон улсад суралцуулахаар явуулсан. Тэр хүүхэд нь Япон улсад 2 жил гаран хугацаанд суралцаж байгаад 2017 онд ирэхээр мөн л МУИС-д үргэлжлүүлэн суралцаж төгссөн. Энэ дүүгийнхээ хүүхдийг Японоос ирсэний дараа үеэс хойш мөнгөө авмаар байна. Чамтай чамгүй миний дүүгийн хүүхэд явах байсан гэх зэргээр ажлын байр, гэрт очих зэргээр зүй бус байдлаар хандаж эхэлсэн. Өмгөөлөгч Сүхбаатар гэх хүний хамтаар машинд хүчээр суулгаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өг, мөнгө төлнө гэсэн бичиг хийж өгөхийг шаардаж байсан. Арга буюу бичиг хийж нотариатаар батлуулж байсан. Улмаар цагдаагийн  байгууллагад өргөдөл гаргаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж зүй бус ажиллагаанууд зогссон төдийгүй нотариатаар батлуулсан байсан бичгээ хүчингүй болгосон. 2.Д.Оы өөрийнх нь төрсөн хүү О нь АНУ-ын визинд орон.Овиз нь гарахгүй байсан тул яваагүй. Мөнгөний бололцоогүй байсан болохоор өгч чадахгүй явж байгаад төлж чадаагүй. Тийм болохоор Сүхбаатар дүүргийн цагдагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байх хугацаанд 5,000,000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Иймд тус нэхэмжлэл бодит байдал болон хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Би дүүгийнх нь хүүхдийг  тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна гэж хэлээгүй, Д.Оы төрсөн дүүгийн хүүхэд Оийн асуудал л яригдаад байгаа, гэтэл төрсөн дүүгийнхээ өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч байх ёстой юу үгүй юу, албан ёсны нотариатаар орж, бичиг цаас үйлдсэн юм хэрэгт байхгүй байгаа, тэгэхээр Д.Оы төрсөн дүү болох Оийн ээж бол хуулийн чадамжтай хүн байгаа. Цагдаад өгсний дараа ингэж уулзсан, ингээд би үнэндээ тохиролцъё гэж бодсон, тэр үед 1 долларын ханш 1,500 байсан одоо 2500 болчихсон. Тэгэхээр дундаа 2,000 төгрөгөөр бодон.Оби 2 хуваагаад өгье гэж байсан, үгүй 20,000 долларыг 20,000 доллароор нь авна, өөр арга байхгүй бич гэсэн, би ч гэсэн бичиж өгсөн, авсан нь үнэн. Би Д.Оаас 10,000 долларыг 2 удаа тасалж 10,000-аар авсан, энэ нь сар гарангийн зайтай, 1 нь 7 сард нөгөө нь 9 сард, авсан өдөртөө хэдхэн минутын дараа С.Эт өгөөд, С.Э тоолж аваад буцаагаад надад  3,000 долларыг надад урамшуулал юм уу, шагнал гэж зуучлалын байдлаар надад өгсөн. Би Д.Оыг С.Эт зуучилж танилцуулж өгсөн ажлын хөлсөө авсан гэж үзэж байгаа. Оийн хувьд Япон руу сургуульд яваад  1 жил 9 сар хэлний бэлтгэлд суусан тул би үүргээ биелүүлсэн. Оийг С.Эт хэлээд Япон хэлний цөм сургалтын төвд суралцуулаад тэндээсээ зуучлаад Япон улсруу сургуульд явуулсан. Миний ойлгож байгаагаар энд хэлний бэлтгэл хангасан, виз нь гарчихсан хүүхэд бол Японд 1 жил хэлний бэлтгэл хийгээд, 2 жил үндсэн сургуульдаа яваад төгсөөд ирэх боломжтой. О 1 жил 9 сар хэлний бэлтгэлд суусан байсан, буцаж ирсэн шалтгаан нь цааш үргэлжлүүлэн сурах чадваргүй учраас буцаж ирсэн гэж бодож, дүгнэж байгаа. Д.Отай бид хоёрын хооронд Иргэний хуулийн 40.1.1, 40,1,3 заасан аман хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа. Д.О өөрөө зөвшөөрсөн учраас надад мөнгөө өгсөн. Түүнээс биш би Д.Оыг хүчээр далайлгаж, араас нь хөөцөлдөж, мөнгийг нь аваагүй. Оийг С.Эээр дамжуулаад С.Эт би зуучилж өгөөд,С.Э цаашаа цөм нэртэй Япон хэлний сургалтын төвөөр дамжуулаад Япон улсад сургуульд явуулаад, О ирсэн...О хүсэлт зорилгоо биелүүлсэн. Бид нар бол ажил үүргээ гүйцэтгээд хүсэлт зорилгын хувьд биелүүлсэн, цааш сурах, сурахгүй тухай асуудал нь тухайн хүүхдийн асуудал...гэв.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Бт холбогдуулан “4,900,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

       

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Бтэй харилцан тохиролцож гадаадад тэтгэлэгтэй сургуульд өөрийн хүүхэд н.О, дүү Д.Сийн охин З.О нарыг явуулахаар болж, тус бүр 10,000 доллар хэрэгтэй гэсэн тул нийт 20,000 долларыг  Д.Бт өгсөн,  дүү н.О нь Засгийн Газрын  тэтгэлэгээр Япон улсад суралцаагүй, өөрийн зардлаар суралцаж байгаад төлбөрөө төлж чадахгүйд хүрч буцаж ирсэн тул Д.Бийн Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж өгнө гэж  худал хэлж авсан 10,000 доллараас  5,000,000 төгрөгийг авсан, үлдэх 4,900,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байгаа,

 

хариуцагч Д.Б нь эс зөвшөөрч  Д.О надад 20,000  ам.доллар өгснийг н.С.Эт өгсөн. Н.С.Э надад буцаагаад  6000  доллар өгсөн. Би Д.Оыг н.С.Эт зуучилж танилцуулж өгсөн ажлын хөлсөө авсан гэж үзэж байгаа. н.Оийн хувьд Япон руу сургуульд яваад  1 жил 9 сар хэлний бэлтгэлд суусан тул би үүргээ биелүүлсэн. Д.О бид хоёрын хооронд аман хэлцэл хийсэн болохоос түүнийг  ямар нэгэн байдлаар дарамталж, айлган сүрдүүлж, хүчээр мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж  маргасан бөгөөд З.Оийг сургуульд явуулж өгнө гэж 10,000 долларыг өгсөн, авсан талаар хариуцагч нь маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар бол хариуцагч Д.Б нэхэмжлэгч Д.Оаас  төрсөн дүү Д.Сийн охин З.Оийг  Япон улсад Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулахаар 10,000 долларыг бэлнээр авсан болох нь   тогтоогдож байгаа бөгөөд З.О нь Засгийн Газраас зарлагдсан дэлхийн шилдэг их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамраагүй, суралцаж байх хугацаандаа өөрийн зардлаар суралцаж нийт 770,800 иен төлсөн нь  боловсролын зээлийн санд төлбөрийн тооцоогүй болох тухай Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны 15/12403 тоот албан бичиг, Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Боловсролын зээлийн сангийн 657 тоот албан бичгүүд, гадаад гүйлгээний баримт, гадаад шилжүүлэгийн шимтгэлийн кассын орлогын баримт, валют худалдах, худалдан авах маягт, гадаад төлбөрийн даалгаварууд, гэрч  Д.С, З.О нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр  нотлогдож байна гэж шүүх үзэв. /хх17-18, 78-87/

 

Учир нь хариуцагч Д.Б З.Оийг Япон улсад өөрийн зардлаар суралцаж байсанг үгүйсгээгүй бөгөөд түүнийг Япон улс руу сургуульд явуулахад зуучлаж өгсөний хөлсөнд 6000 доллар авсанаа хүлээн зөвшөөрч, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна гэж хэлээгүй тухай  тайлбарладаг ба  Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, үүнийгээ хариуцагч хуульд зааснаар нотолж чадаагүй, харин З.Оийг Япон улс руу сургуульд явуулахад нь “ Чинээлэг Од” ХХК нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэж 2014.06.26-нд 13 тоот зуучлалын болон батлан даалтын гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна./хх 62-65/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1-д ”хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгөө буцаан шаардах талаар зохицуулсан ба үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь  үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг дуусгавар болсон тохиолдолд бий болох бөгөөд талуудын хооронд ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй байх тул  хариуцагч Д.Бийг  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Д.Бээс Д. Д.О бид хоёрын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3-т зааснаар аман хэлцэл хийсэн болохоос түүнийг ямар нэгэн байдлаар дарамталж, айлган сүрдүүлж, хүчээр мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хэдий ч Иргэний хуульд 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3 гэсэн зохицуулалт байхгүй мөн хуулийн  40 дүгээр зүйлийн  40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох” талаар, 40.3-д ”Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байх”  талаар тус тус зохицуулсан .

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д  заасан үндэслэлээр үр дагаварыг нь арилгуулахаар шаардлага гаргаагүй, харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардсан ба шүүх хариуцагч Д.Бийг нэхэмжлэгч Д.Оаас 6000 доллар авч ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн байна.

 

Хариуцагч нь 6000  долларыг н.С.Э өгсөн гэж тайлбарладаг хэдий ч тэрээр Д.Оы өгсөн 20,000 доллараас 14,000 долларыг  н.С.Эт өгч, 6000 долларыг өөрөө авч үлдсэн болох нь  хэрэгт авагдсан С.С.Эийн  болон хариуцагч Д.Бийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгээр нотлогдсон. /хх117, 55/

 

Д.Оаас 10,000 долларыг бэлнээр авсан талаар хариуцагч Д.Б нь маргаагүй атлаа түүнийг дүүгийнхээ өмнөөс итгэмжлэл авч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох ёстой гэх  боловч З.Оийг Япон улс руу сургуульд суралцуулахаар явуулах, түүний хөлсөнд 10,000 доллар өгөх, авах талаарх тохиролцоо  талуудын хооронд хийгдэж түүний дагуу Д.О 10,000 долларыг бэлнээр Д.Бт өгсөн бөгөөд харин  Д.Сээс Д.Бийн данс руу мөнгө шилжүүлсэн болон бэлнээр түүнд мөнгө өгсөн  болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.   

 

Иймд Д.О  нь дүү З.Оийг Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулахад нь зориулж хариуцагч Д.Б өгсөн 10,000 доллараас үлдэх 4,900,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын 2018 оны 12 сарын 03-ны  өдрийн 2530 дугаартай тогтоол авагдсан ба тус “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор...180903111 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт явуулж дуусган, хэрэг бүртгэлийн хэргийг хаах санал ирүүлсэн...тус  хуулийн  тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт... заасан  ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасны дагуу дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байна...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 180903111 дугаартай хэргийг хаасугай... гэсэн болохыг дурдав. /хх 4/

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгтТөлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан ба  Д.Оаас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг шалгагдаж байх үед талууд  6000 долларыг  тухайн үеийн ханш  1650 төгрөгөөр /2013 оны 11 сарын/ тооцож,  9,900,000 төгрөгийг Д.Б нь төлөхөөр тохиролцсоноос 5,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,900,000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд  долларын ханшийг 1650 төгрөгөөр тооцсон нь хууль зөрчөөгүй  байна гэж  шүүх үзсэн ба  хариуцагч Д.Б нь өөрийн татгалзал,тайлбараа хуульд зааснаар нотолж чадаагүй болно.

 

Иймээс хариуцагч нь  4900,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.    

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлсэн ба  эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримт болох Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны 15/12403 тоот албан бичиг, Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Боловсролын зээлийн сангийн 657 тоот албан бичиг, прокурорын 2530 тоот тогтоол,  гэрч Д.Б, н.С.Эийн нарын мэдүүлэг нь хэргийг шалгах явцад цугларсан бичмэл нотлох баримт байна.  /хх 4-5,17-18/    

Шүүх гэрч Д.С, З.О нарын мэдүүлэгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой талаас үнэлсэн ба хэргийн 61,110-115-р талд авагдсан нотлох баримт нь хэрэгт хамааралгүй байх тул үнэлээгүй болно.

 

Шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1842/ШЗ/2019/03773 дугаартай захирамжаар хариуцагч Д.Бийн Голомт банкны 1179027414 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,900,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсаныг хэвээр үлдээв.              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Д.Оаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,950  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 93,950  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч С.Сг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй  гэж шүүх үзэж, хуульд зааснаар  хэргийг шийдвэрлэсэн байна.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,119 дүгээр зүйлийн  119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                          

                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н.Оолгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс  улсын тэмдэгтийн хураамжид 93,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Бийн Голомт банкны 1179027414 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,900,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн             2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1842/ШЗ/2019/03773 дугаартай дугаартай захирамжийг  хэвээр үлдээсүгэй.

 

4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохн.Осаад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                                Х.ОЮУНЖАРГАЛ