Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2019/00091/И |
Дугаар | 103/ШШ2019/00217 |
Огноо | 2019-06-12 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2019/00217
*******019 6 1******* 103/ШШ*******019/00*******1*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* ******* ******* холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг *******019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч Багануур дүүргийн ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ш. нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн ахлагчаар *******01******* оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан. Би ажил үүргээ алдаа дутагдал гаргалгүй, зохих ёсоор гүйцэтгэж байсан. Гэтэл Багануур дүүргийн ******* ******* ******* газрын дарга П. *******019 оны 1 дүгээр сарын **************-ны үед Л., Н. бид гурвыг дуудаж уулзаад хорооны ******* даргаас чинь бичиг ирсэн, ажлаа аятайхан хийж чадахгүй яагаад байгаа юм гэж загнаж байгаад гаргасан. Хэд хоногийн дараа миний цалин дансанд ороогүй байхаар нь нягтлан бодогч учрыг асуухад чиний халагдах тушаал ирсэн гэж хэлсэн. Би *******019 оны ******* дугаар сарын 04-ний өдөр ЗДТГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн ажлаас халагдсан тушаалаа авсан. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, ямар алдаа дутагдал гаргасан болохоо ойлгоогүй, үндэслэлгүйгээр халагдсандаа гомдолтой байна. Би даргатай хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээр тэрийг маань үгүйсгэж доош нь хийж дардаг. Чи ганцаараа хэлтэй амтай нь юм уу гэж хэлдэг. Мөн намайг бусадтайгаа барьцдаг гэж хэлж байна, надад бусадтайгаа барьцаад байсан зүйл байхгүй, надад хэлвэл хэлэхээр зүйл их байдаг. Тухайлбал манай өөр хэсгийн ахлагч нар ажил дээрээ өглөө ирчихээд үдээс хойш нь миний бие өвдөөд байна гээд чөлөөтэй гараад явчихдаг, гэтэл энэ хүмүүсийн цалин бүтнээрээ ороод байдаг. Намайг *******019 оны 1******* дугаар сарын *******1,**************-ны өдөр ажил тасалсан гээд ажлаас халсан байгаа би тухайн өдөр өглөө дарга руу ******* удаа залгасан намайг залгахад ******* утас нь холбогдохгүй болохоор нь хэсгийн ахлагч рүү залгаад дараа нь даргыг орлодог зохион байгуулагч руу утасаар ярьсан, би иргэдтэй хэл ам хийж байгаагүй, би ажлаа сайн хийдэг гэж боддог. Үзэл бодлоо хэлэхээр л намайг хэрэлдлээ гэж үзээд байдаг, тэрнээс даргатай хэрэлдэж байгаагүй. Иймд намайг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Багануур дүүргийн ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: овогтой нь *******01******* оны 4-р дүгээр сарын 1*******-ны өдрөөс эхлэн Багануур дүүргийн 1-р хорооны 5-р хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад 6-р хэсэг буюу 19-*******3 дугаар байрыг хариуцаж ажилласан. Хэсгийн ахлагч гэдэг бол хариуцсан хэсгийн айл өрхөөр явж, иргэдээс санал хүсэлтийг хүлээн авч хорооны ажлын албанд мэдээллэж байх, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь иргэдэд хүргэх, судалгаа шинжилгээ хийдэг хүн юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын *******4-р тогтоолын дагуу хөлсөөр ажиллах гэрээг ******* газрын дарга, Хорооны засаг дарга хэсгийн ахлагч нарын хооронд гурвалсан гэрээг байгуулдаг. Уг гэрээний дагуу ажил үүргээ явуулж 10 үзүүлэлтээр ажлаа дүгнүүлдэг. ийг ёс зүйн харилцаа хандлага муутай гэсэн үндэслэлээр *******019 оны 0*******-р сарын 01-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан. нь гаргасан алдаа дутагдлаа засахгүй, удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцэж цуг ажиллаж буй хүмүүсээ хэл амаар доромжилдог. Мөн хорооны иргэдтэй зүй бусаар харьцсан энэ нь хорооны иргэдээс ирсэн өргөдөл гомдол, шүүхэд гэрчээр асуугдсан гэрчийн мэдүүлэг зэргээр батлагдаад байгаа. Хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон ажил үүргээ гүйцэтгэж, хөлсөөр ажиллуулагч нь хөлс төлөх үүргээ гүйцэтгэдэг гэтэл хөлсөөр ажиллаж байгаа гэрээний үр дүнд бий болсон судалгаанууд байгаа. 19-*******3 дугаар байрны иргэдийн нэр хаяг, регистрийн дугаар дэлгэрэнгүй байдаг энэ судалгаанууд гар дэвтрийг одоо хүртэл хүлээлгэж өгөхгүй, төрийн албыг алдагдуулж, төр байгууллагын нууцтай холбоотой, иргэдийн нууцыг алдагдуулах хэмжээнд хүрч байна. Энэ нь нэг талаасаа энэ хүнийг ямар ёс зүйтэй хүн бэ? гэдгийг харуулж байна. Иймд манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Багануур дүүргийн ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ийг хэсгийн ахлагчаар ажиллах боломжтой дээд боловсролтой, даалгасан ажлыг хийж чадах хүн байна гэж үзээд *******01******* оны 4 дүгээр сард хэсгийн ахлагчаар ажилд авсан. Ажилд орсон эхний жил ажилдаа дадлагажих, суралцах ажлуудыг хийсэн ба зохих түвшинд ажлаа хэл амгүй хийж явсан. Харин *******018 оны ******* сараас , нарт холбогдуулан иргэдээс гомдол тасрахгүй ирэх болсон. Би Хорооны ******* дарга, тэр байгууллагыг удирдаж байгаагийн хувьд иргэдээс ирүүлсэн санал гомдлыг бичгээр авч байсан. Хэсгийн ахлагч нь иргэн төр хоёрын гүүр болж байдаг. ийг гомдол гаргасан иргэдтэй уулзуулж алдаа дутагдлыг нь ойлгуулж дахин алдаа гаргахгүй байх тал дээр сануулж байсан боловч алдаа дутагдлаа засахгүй дахин дахин алдаа гаргаад иргэдээс гомдол тасрахгүй байхаар нь ******* ******* ******* газар, Хорооны ажлын албаны хурлыг хийж энэ хүнтэй зөвшилцөлд хүрч дахин алдаа гаргахгүй байхыг сануулсан, энэ хүн ч зохих ёсоор ажлаа хийж байсан. Хороо бол төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэж ажилладаг бөгөөд оролцохгүй ажил гэж байдаггүй. Манай Хороо нь хэсгийн ахлагч нараа чадавхжуулах, зан харилцаа, ёс зүйг анхаарч зохих шаардлагыг тавьж, үр дүнг цаг тухайд нь тооцож алдаа дутагдлыг нь ярьж хэлэлцээд явдаг. Би энэ хүнд шаардлага тавихаар чамаар заалгахгүй, чи намайг мэдэх юм уу? гэж хүртэл хэлдэг, би энэ байдлыг нь тэвчиж, ажилд нь дадлагажуулаад ёс зүйг нь засаад явчихъя, алдаа дутагдалдаа дүгнэлт хийчих байх гэж нилээн хүлээцтэй байдлаар хандсан. *******018 оны 1******* дугаар сарын *******1, **************-ны өдөр хэл чимээгүй ажил тасалж, асуудал үүсгэсэн. над руу залгасан миний утас холбогдохгүй байсан гэж тайлбарлаад байгаа боловч над руу нэг ч удаа залгаагүй тэр өдөр миний утас нээлттэй байсан. Манай байгууллагын зохион байгуулагч руу залгаж чөлөө авах талаар хэлэхээр нь манай зохион байгуулагч би дур мэдэж чөлөө өгдөг хүн биш, дарга руу яриад чөлөө аваа гэж хэлсэн байдаг. ээс яагаад ажил таслаад байгаа юм бэ? гэж асуухад бусадтайгаа барьцаж, хэл ам гаргадаг, ерөөсөө тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцээд байдаг. Хамт олныхоо дунд хэл ам, хэрүүл шуугиан үүсгэдэг хүн гэрчээр асуугдсан энэ талаар тодорхой хэлсэн байгаа. Би алдаа дутагдал гаргасан ажилтандаа тухай бүрт нь болохгүй бүтэхгүй асуудлыг нь хэлж аль болох л асуудлаа байгууллагынхаа дотор л шийдэхийг хичээдэг. Харин нь алдаа дутагдлаа ерөөсөө засахгүй, өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхгүй, намайг эсэргүүцэж *******018 онд 3 удаа надтай маргалдаж, намайг хэл амаар доромжилж байсан. *******019 оны 1 дүгээр сард бас дахин ажил тасалсан тэгэхээр нь би зохих ёсоор шаардлагаа тавихад намайг хэл амаар доромжилж чи намайг зайлуулж чадах юм уу, чи зайлах юм уу, би зайлах юм уу гэж надтай харьцаж байсан. Хорооны хэсгийн ахлагч нарыг 10 үзүүлэлтээр дүгнэж явдаг, бусад хэсгийн ахлагч нар тавьсан шаардлагыг биелүүлдэг, харин байнга хэрүүл хийгээд байдаг. *******019 оны 01 дүгээр сарын сүүлээр хуралдаж Багануур дүүргийн ******* газрын даргад материалаа өгч явуулсан, материал өгч явуулсны орой над руу даргаа намайг уучлаарай гэсэн мессэжийг бичсэн байсан, тэгэхээр нь би материалыг чинь өгөөд явуулсан байгаа гэж хэлсэн. Би тухайн үед ээс ажлаас халсан тушаал гарсан гэдгийг мэдсэн гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ш. нь хариуцагч Багануур дүүргийн ******* ******* ******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Багануур дүүргийн ******* ******* ******* газар нь хэсгийн ахлагч нь хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажилладаг гэрээт ажилтан, гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчиж ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш. нь *******01******* оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/*******4 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай Багануур дүүргийн ******* ******* ******* газрын ******* тушаалаар хэсгийн ахлагчийн үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад Багануур дүүргийн ******* ******* ******* газрын ******* *******019 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийн Б/*******0 дугаартай тушаалаар хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.
Ажил олгогч нь ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Монгол Улсын ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын *******015 оны 30/*******4 дүгээр тогтоол, Нийслэлийн ******* ******* *******015 оны А/633 дугаар захирамжийг тус тус үндэслэл болгожээ.
Хэсгийн ахлагч нь ******* ******* ******* газрын орон тооны бус ажилтан бөгөөд талуудын хооронд *******01******* оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн харилцааг зохицуулдаг бөгөөд талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэний хуулийн гэрээний эрх зүйн маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй юм.
Ажиллуулагч нь ажилтантай байгуулсан гэрээний хугацааг 1 жилийн хугацаатай байхаар тогтоосон байх ба ажиллуулагч гэрээг хугацаа дуусахаас өмнө ажиллагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр цуцалжээ.
Иргэний хуулийн **************1 дүгээр зүйлийн **************1.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, **************5 дугаар зүйлийн **************5.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, **************5.*******-д Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус зааснаар ажиллуулагч гэрээнээс хугацааны өмнө татгалзах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж ажиллуулагчтай болон иргэдтэй зүй бус харьцдаг, албан байгууллага дээр хэрүүл маргаан үүсгэдэг, удирдлага болон бусад хүмүүсийн шаардлагыг эсэргүүцдэг, хэл амаар доромжилдог болох нь 1 дүгээр хорооны ******* ******* ******* газрын дарга П.т *******019 оны 1 дүгээр сарын *******4-ний өдөр илтгэсэн Илтгэх хуудас, *******018 оны ******* дугаар сарын *******6-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээг цуцлуулах тухай илтгэх хуудас, 1 дүгээр хорооны ******* дэргэдэх зөвлөлийн *******019 оны 1 дүгээр сарын *******3-ны өдрийн хурлын тэмдэглэл, иргэн Г., Ж., П. нарын тус хорооны ******* даргад гаргасан өргөдөл, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ажлын албаны хурлын тэмдэглэлүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн *******019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн **************94 дугаартай Шинжээчийн дүгнэлт, гэрч П.ийн шүүхэд өгсөн Би хороогоор байнга орж хэсгийн ахлагч нараас мэдээлэл авч иргэдэд тараадаг юм. *******018 оны ******* сараас хойш *******,3 удаа зүй бус үйлдэл гаргасан. Түүнээс хойш хороогоор орох сонирхолгүй болсон. Чамайг харахаас дургүй хүрдэг гэдэг мэдүүлэг, гэрч Ж.ийн Би цагаан сарын өмнө *******018 оны ******* сарын үед байх сайн санахгүй байна. Хорооны тэрүүгээр явж байгаад хороон дээр өндөр настанд урилга тарааж байгаа гэхээр нь урилгын талаар сонсоод эгчийнхээ урилгыг өөрийнхөө урилгатай авах гээд ороход хорооны үүдэнд хэдэн эмэгтэйчүүд сууж байсан. Би ер нь хороогоор нээх яваад байдаггүй. Манай хэсгийн ахлагч байхгүй болохоор нь өөр нэг эмэгтэй урилгыг нь шүүгээд аваад өгье гээд байж байсан чинь гээд эмэгтэй гаднаас их ширүүн орж ирээд юун хүмүүс байгаа юм, харьяалалгүй ахмад мөн юмуу гэж асуусан. Би харьяалалгүй болоод л энд явж байна гэтэл юм авах болохоороо нүүрээ улалзуулаад дайраад байдаг гэж 1 нь хэлсэн, хэн хэлснийг нь мэдэхгүй байна. Би уурлаад хэрэлдээд гарсан, зургийг нь ав бичлэг хий энэ тэр гээд тэгээд би ийм гомдолтой байна гэдгээ даргад нь хэлэх гэтэл Солонгос явсан байсан. Тэгээд дарга нь ирээд намайг дуудаж гомдлоо бичээд өгчих гэсэн дараа нь өрөөндөө дуудаад юу болсон талаар асуусан. Би бичсэн зүйлээ хэлсэн, уул нь хорооны иргэдэд мэдээлэл өгөх ёстой хүмүүс л гэж би бодсон. Дараа нь намайг Хас банкин дээр сууж байхад , ******* гаднаас орж ирээд та даргад өргөдөл өгсөн байна лээ, хүн гүтгээд гээд тиймэрхүү байдлаар харьцаад гарсан. Дараа нь энэ талаар хорооны ******* даргад мэдэгдэн дуудаж уулзахад даргатайгаа хэцүү л харьцаж байсан. Уул нь надаас дүү хүмүүс байсан болохоор уучлалт гуйх байх гэж бодсон. Гэтэл тийм юм болоогүй. Тэгээд ийм харьцаатай хүмүүст ёс зүйн талаас нь анхааруулаарай гэж хэлсэн. Хорооны *******хаа өөдөөс хэрэлдээд яадаг юм гэх мэтээр ёс зүйгүй харьцаж байсан. Хороон дарга нь арга хэмжээ авна гэж хэлээд л гаргасан. Тэрнээс хойш жил өнгөрлөө миний гомдлыг хэрхэн шийдсэн талаар мэдэгдээгүй гэсэн мэдүүлэг, гэрч Н., Д. нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш. нь надад гаргасан зөрчил байхгүй, гэрээ зөрчөөгүй гэж мэдүүлж байгаа боловч хариуцагч талаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг няцааж чадаагүй, гэрээ зөрчөөгүй гэдгээ нотлох баримтаар болон өөрөө нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж зааснаар ажиллуулагч нь *******019 оны 1 дүгээр сарыг дуустал хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажиллагчид бүрэн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Багануур дүүргийн ******* ******* ******* газар нь нэхэмжлэгч Ш.ийг ажлаас чөлөөлөх тушаалаа гаргахдаа Монгол Улсын ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан Аймаг нийслэл, сум дүүргийн ******* газрын дарга тухайн шатны ******* даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарт багтаан ******* газрын орон тоо, цалингийн санг тогтоож ажилтнуудыг томилж, чөлөөлнө, 33.5-д заасан Аймаг, нийслэл, сум дүүргийн ******* ******* тамгын газрын дарга, ******* ******* дэргэдэх газар хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэсэн заалтыг үндэслэл болгон халсан нь хуульд нийцэж байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтыг давхар баримталсан нь тушаал бүхэлдээ үндэслэлгүй, буруу заалтаар ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ гомдлоор үүсэх хэрэг гэж үзэж улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Талуудаас гаргаж өгсөн бичгийн баримтууд нь хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд байх ба хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн ******* ******* ******* холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Хариуцагч талаас шүүх хуралдаанд эх хувиар нь хэлэлцүүлсэн *******018 оны Багануур дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагч нарын цагийн бүртгэлийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ