Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1033

 

Б.С-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Б.С,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1239 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.С-д холбогдох эрүүгийн 1706 01410 0031 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-н С, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: .........../;

Б.С нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамжны 117 тоотод оршин суух О.Түмэндэмбэрэлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Нокиа” загварын гар утас, “Самсунг Нөт-2” загварын гар утас, 42 инчийн “Самсунг” загварын зурагт зэрэг эд зүйлс хулгайлан авч 765.000 төгрөгийн хохирол учруулсан,

В.Наранбаатартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 2117 тоотод оршин суух Ш.Дэлгэрмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, 32 инчийн, “Тошиба” загварын зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлан авч 210.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Батдэлгэрт 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Алтан Өлгийн 30-505б тоотод оршин суух Б.Одончимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Тошиба” загварын, 40 инчийн зурагт хулгайлан авч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Алтан Өлгийн 11-229 тоотод оршин суух С.Солонгын байшингийн цонхоор нэвтрэн орж, 40 инчийн, “Тошиба” загварын зурагт хулгайлан авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан

2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 7-309 тоотод оршин суух Ч.Амгаланбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж, 60 инчийн, “Самсунг” загварын зурагт хулгайлан авч, 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 16-3 тоотод оршин суух Д.Болор-Эрдэнийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Хайсенс” загварын, 43 инчийн зурагт хулгайлан авч, 749.900 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Алтан өлгийн 9-183 тоотод оршин суух О.Энхбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн, “ЛЖ” загварын зурагт хулгайлан авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 3-8 тоотод оршин суух Ц.Нарангэрэлийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, бага гарын нэг ширхэг мөнгөн аяга, “Ленова” загварын хар өнгийн нөүтбүүк, эрэгтэй хүний мөнгөн гинж, зайны холболтын чихэвч, монетон хос ээмэг, бөгж, мөнгөн бугуйвч, хятад 12 жилийн сийлбэртэй бор өнгийн жижиг гарын хөөрөг нэг ширхэг, цагаан өнгийн хаш хөөрөг нэг ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч, 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн-Ард Аюушийн 5-97 тоотод оршин суух Ө.Батсайханы эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, “Самсунг” загварын, 40 инчийн Лед зурагт хулгайлж, 640.140 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 1-1 тоотод оршин суух Н.Баярхүүгийн өвлийн байшингийн вакум цонхыг эвдэн орж, “НР” болон “Самсунг” загварын 2 ширхэг зөөврийн компьютер хулгайлан авч, нийт 950.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Оюунсувдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх Уулын 6-642 тоотод оршин суух З.Уламбаярын гэрээс 32 инчийн, “Монел” загварын зурагт хулгайлан авч, 666.200 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агарын 3-23 тоотод оршин суух Т.Зоригийн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн хаалгыг эвдэн орж, “Филипс” загварын зурагт, бэлэн 200.000 төгрөгийг хулгайлан авч нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Бэлхийн 33-6-866 тоотод оршин суух Б.Цолмонтуяагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн, “Скай Ворт” загварын зурагт хулгайлан авч, 279.960 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-126 тоотод оршин суух Л.Отгонцэцэгийн монгол гэрээс 32 инчийн, “Тошиба” загварын зурагт хулгайлан авч, 256.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 1519 тоотод оршин суух С.Мөнх-Отгоны монгол гэрээс “Панасоник” загварын, 32 инчийн зурагт хулгайлан авч, нийт 436.740 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 49-744-88 тоотод оршин суух Д.Баярмагнайн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж, “Панасоник” загварын, 32 инчийн зурагт хулгайлан авч, 839.940 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын задгайд оршин суух Г.Намбаярын орон байранд нэвтэрч, 42 инчийн, “Самсунг Жи-2” загварын гар утас хулгайлан авч, 471.960 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод Салхитын 5-95 тоотод оршин суух А.Оюунтуяагийн монгол гэрт нэвтрэн орж, 32 инчийн, “Сони бравиа” загварын, ЛСД зурагт, орны бүтээлэг, хөнжил зэргийг хулгайлан авч, нийт 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-72 тоотод оршин суух Ч.Отгонсувдын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 42 инчийн, “Шарп” загварын зурагт, буриад гутал зэргийг хулгайлан авч, нийт 631.140 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-117 тоотод оршин суух Г.Оюунцэцэгийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн, ЛСД “Самсунг” загварын зурагт хулгайлан авч, 200.400 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Мод үржүүлгийн 19-744в тоотод оршин суудаг Ө.Баярцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Тошиба” загварын, 43 инчийн зурагт, оргилуун дарс зэргийг хулгайлан авч, нийт 258.500 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 6-174 тоотод оршин Т.Гармаабаярын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 43 инчийн, “Филипс” загварын зурагт хулгайлан авч, нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 22-123 тоотод оршин суух Т.Уламнэмэхийн байнга оршин суух зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 43 инчийн, “Панасоник” загварын зурагт зэрэг эд зүйлс хулгайлан авч, 1.301.340 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгайд оршин суух А.Гантөмөрийн гэрийн цоожийг эвдэн орж, 49 инчийн, “Самсунг” загварын зурагт хулгайлан авч, нийт 659.400 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 03-16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 14-03 тоотод оршин суух Б.Янжингийн гэрээс “Самсунг” загварын, 43 инчийн зурагт хулгайлан авч, 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 34-23 тоотод оршин суух Д.Цэрэндаваагийн гэрээс 49 инчийн, “Тошиба” загварын зурагт, булган малгай, мөнгөн аяга 7 ширхэг, бэлэн 30.000 төгрөг, хавар намрын эрэгтэй куртик, орны бүтээлэг, монетон гинж, кулон зэргийг хулгайлан авч 2.158.320 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 24-ний хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоонзоорийн 1 дүгээр гудамжны 1-2 тоотод оршин С.Гансэлэмийн байшингийн цонхыг хөшин онгойлгон орж, Аюуш бурхан, Очирваань бурхан, үндэсний тагш, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, бурханы хонх, хуучин цагийн дамар, орчин цагийн очир тус бүр нэг ширхэг, бурхан гүш 2 ширхэг, майны хүрд 3 ширхэг, сангийн бойпор нэг ширхэг, зулын цөгц 17 ширхэг, мөнгөн цөгц нэг ширхэг, бөөгийн толь нэг ширхэг, цайны домбо нэг ширхэг, дарханы гагнуурын аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, нийт 1.400.200 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2 дугаар хэсэг Баатархайрханы 85А тоотод оршин суух Т.Энхтуяагийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж, “Ленова” загварын зөөврийн компьютер, мөнгөн гинж, бэлэн 80.000 зэргийг хулгайлж, 640.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчиний 44-143а тоотод оршин суух Т.Сэлэнгийн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, “Филипс” загварын, 40 инчийн зурагт хулгайлан авч, 405.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 9 тоотод оршин суух А.Молор-Эрдэнийн байшингийн цонхыг түлхэн орж, “Панасоник” загварын камер хулгайлан авч, 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ө.Навааншаравтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 15 тоотод оршин суух Б.Одбаатарын зуслангийн байшинд нэвтрэн орж, эд зүйл хулгайлахыг завдсан,

2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1-1458 тоотод оршин суух Ц.Алтанхуягийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж, 32 инчийн зурагт хулгайлан авч, 414.100 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 20-26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 2-2 тоотод оршин суух С.Гангаамаагийн эзэмшлийн өвлийн сууцанд нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн 400.000 төгрөг, хурган дээл, гуулин хонх, цөгц зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 1.700.000 төгрөгийн хохирог учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгайд оршин суух Б.Шижирбаатарын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж, 39 инчийн, “Тошиба” загварын зурагт хулгайлан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгайд оршин суух А.Баасанжавын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 40 инчийн, “Самсунг” загварын зурагтыг хулгайлан авч, 679.921 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 13-77 тоотод оршин суух Ч.Чимэддамбын гэрээс 12 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч, 2.187.994 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3-103 а тоотод оршин суух Т.Бадмаагаравын гэрээс 42 инчийн, “Самсунг” загварын зурагтыг хулгайлж, нийт 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 22-492 тоотод оршин суух Ч.Нарантуяагийн гэрээс 32 инчийн, “Шарп” загварын зурагт, нөүтбүүк, 2 ширхэг хөөрөг, гаанс зэрэг зүйлс хулгайлж, 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Н.Билгүүний эзэмшлийн орон байранд нэвтэрч, булган дээл, хүүхдийн гутал, мөнгөн аяга, хурган дотортой дээл зэргийг хулгайлан авч, нийт 6.877.500 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцадын 13-484 тоотод оршин суух Б.Доржпагмын байшинд нэвтэрч, “ЛЖ” загварын, 42 инчийн зурагт хулгайлан авч, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух Э.Буянхишигийн гэрээс дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг хүүхдийн оймс зэрэг зүйлс хулгайлан авч, нийт 309.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.С-г 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 680 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.С-с 35.591.154 төгрөгийг гаргуулж, Д.Батболдод 680.000 төгрөг, Б.Оюунсувдад 500.000 төгрөг, Б.Баярмагнайд 839.940 төгрөг, С.Гансэлэмд 1.400.200 төгрөг, Т.Энхтуяад 640.000 төгрөг, Ө.Баярцэцэгт 258.500 төгрөг, С.Мөнх-Отгонд 436.740 төгрөг, Б.Янжинд 340.000 төгрөг, Г.Намбаярт 471.960 төгрөг, А.Баасанжавт 679.920 төгрөг, Ө.Батсайханд 640.140 төгрөг, Б.Одончимэд 420.000 төгрөг, Г.Солонгод 750.000 төгрөг, О.Энхбаярт 800.000 төгрөг, Ч.Амгаланбаатарт 520.000 төгрөг, С.Гангаамаад 1.700.000 төгрөг, Ц.Алтанхуягт 414.100 төгрөг, Ч.Отгонсувдад 631.140 төгрөг, Л.Отгонцэцэгт 256.000 төгрөг, Р.Чимэдбадамд 2.187.994 төгрөг, Д.Болор-Эрдэнэд 749.900 төгрөг, А.Гантөмөрт 659.400 төгрөг, Д.Цолмонтуяад 279.960 төгрөг, Б.Шижирбаатарт 360.000 төгрөг, Ц.Нарангэрэлд 1.820.000 төгрөг, Т.Уламнэмэхэд 1.301.340 төгрөг, Т.Зоригт 1.200.000 төгрөг, Т.Сэлэнгэд 405.000 төгрөг, Г.Оюунцэцэгт 200.400 төгрөг, З.Уламбаярт 666.200 төгрөг, А.Оюунтуяад 220.000 төгрөг, Т.Гармаабаярт 850.000 төгрөг, Д.Цэрэндаваад 2.128.320 төгрөг, Ж.Долгорт 500.000 төгрөг /иргэний нэхэмжлэгч/, О.Түмэндэмбэрэлд 765.000 төгрөг, Т.Бадмаагаравт 336.000 төгрөг, Ч.Нарантуяад 550.000 төгрөг, Н.Билгүүнд 6.877.500 төгрөг, Б.Доржпагмад 288.000 төгрөг, Э.Буянхишигт 309.500 төгрөг, А.Молор-Эрдэнэд 490.000 төгрөг, Ш.Дэлгэрмаад 18.000 төгрөг, Д.Батдэлгэрт 50.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие амар хялбар аргаар мөнгө олох гэсэн өөрийн ухамсаргүй болчимгүй үйлдлээсээ болж бусдад 35 сая төгрөгийн хохирол учруулсан.

Миний бие бусдад учруулсан хохирлоо хорих ангид байх хугацаандаа нөхөн төлж барагдуулах болно. Иймд миний бие хорих ангид ажил хийж хохирлоо төлж барагдуулах нөхцөлийг бүрдүүлж нээлттэй болгож өгнө үү. Мөн ар гэрийнхээ нөхцөл бололцоогоор хохирол гомдлоо барагдуулах болно. Би өндөр настай 70 гарсан ээж болон бага насны хүүгийнхээ хамт амьдардаг. Ээж минь хоёр, гурван удаа харвасан. Үүнээсээ болж салганаж, гар хуруу нь татдаг өвчтэй болсон. Одоо ээжийн минь эрүүл мэндийн нь байдал хүнд байгаа. Бага насны хүүг минь ээжээс өөр асран халамжлагчгүй үлдсэн. Иймд өндөр настай ээж, бага насны хүү болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Б.С-д 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас бусдад нийт 35.000.000 төгрөгийн хохирол учирсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад болон прокурорын хяналтын шатанд хохирол барагдуулах боломж бага байгаа талаар ярьж байсан. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо нээлттэй хорих байгууллагад ял эдэлж, хохирол төлбөрөөс төлөхийг хүссэн байх ба энэ талаар прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй. Шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Б.С нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий хохирогч нарын байнгын оршин суух зориулалттай орон байранд  нэвтэрч, 41 удаагийн үйлдлээр эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 35.591.154 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, тухайлбал:

1. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамжны 117 тоотод оршин суух О.Түмэндэмбэрэлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Нокиа” загварын гар утас, “Самсунг Нөт-2” загварын гар утас, 42 инчийн “Самсунг” загварын зурагт зэрэг эд зүйлс хулгайлан авч 765.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. В.Наранбаатартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 2117 тоотод оршин суух Ш.Дэлгэрмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, 32 инчийн, “Тошиба” загварын зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлан авч 210.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Батдэлгэрт 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Алтан Өлгийн 30-505б тоотод оршин суух Б.Одончимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Тошиба” загварын, 40 инчийн зурагт хулгайлан авч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Алтан Өлгийн 11-229 тоотод оршин суух С.Солонгын байшингийн цонхоор нэвтрэн орж, 40 инчийн, “Тошиба” загварын зурагт хулгайлан авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан

5. 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 7-309 тоотод оршин суух Ч.Амгаланбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж, 60 инчийн, “Самсунг” загварын зурагт хулгайлан авч, 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 16-3 тоотод оршин суух Д.Болор-Эрдэнийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Хайсенс” загварын, 43 инчийн зурагт хулгайлан авч, 749.900 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Алтан өлгийн 9-183 тоотод оршин суух О.Энхбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн, “ЛЖ” загварын зурагт хулгайлан авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 3-8 тоотод оршин суух Ц.Нарангэрэлийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, бага гарын нэг ширхэг мөнгөн аяга, “Ленова” загварын хар өнгийн нөүтбүүк, эрэгтэй хүний мөнгөн гинж, зайны холболтын чихэвч, монетон хос ээмэг, бөгж, мөнгөн бугуйвч, хятад 12 жилийн сийлбэртэй бор өнгийн жижиг гарын хөөрөг нэг ширхэг, цагаан өнгийн хаш хөөрөг нэг ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч, 1.820.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн-Ард Аюушийн 5-97 тоотод оршин суух Ө.Батсайханы эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, “Самсунг” загварын, 40 инчийн Лед зурагт хулгайлж, 640.140 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 1-1 тоотод оршин суух Н.Баярхүүгийн өвлийн байшингийн вакум цонхыг эвдэн орж, “НР” болон “Самсунг” загварын 2 ширхэг зөөврийн компьютер хулгайлан авч, нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Б.Оюунсувдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх Уулын 6-642 тоотод оршин суух З.Уламбаярын гэрээс 32 инчийн, “Монел” загварын зурагт хулгайлан авч, 666.200 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агарын 3-23 тоотод оршин суух Т.Зоригийн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн хаалгыг эвдэн орж, “Филипс” загварын зурагт, бэлэн 200.000 төгрөгийг хулгайлан авч нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Бэлхийн 33-6-866 тоотод оршин суух Б.Цолмонтуяагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн, “Скай Ворт” загварын зурагт хулгайлан авч, 279.960 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-126 тоотод оршин суух Л.Отгонцэцэгийн монгол гэрээс 32 инчийн, “Тошиба” загварын зурагт хулгайлан авч, 256.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 1519 тоотод оршин суух С.Мөнх-Отгоны монгол гэрээс “Панасоник” загварын, 32 инчийн зурагт хулгайлан авч, нийт 436.740 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 49-744-88 тоотод оршин суух Д.Баярмагнайн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж, “Панасоник” загварын, 32 инчийн зурагт хулгайлан авч, 839.940 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын задгайд оршин суух Г.Намбаярын орон байранд нэвтэрч, 42 инчийн, “Самсунг Жи-2” загварын гар утас хулгайлан авч, 471.960 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод Салхитын 5-95 тоотод оршин суух А.Оюунтуяагийн монгол гэрт нэвтрэн орж, 32 инчийн, “Сони бравиа” загварын, ЛСД зурагт, орны бүтээлэг, хөнжил зэргийг хулгайлан авч, нийт 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-72 тоотод оршин суух Ч.Отгонсувдын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 42 инчийн, “Шарп” загварын зурагт, буриад гутал зэргийг хулгайлан авч, нийт 631.140 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-117 тоотод оршин суух Г.Оюунцэцэгийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн, ЛСД “Самсунг” загварын зурагт хулгайлан авч, 200.400 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Мод үржүүлгийн 19-744в тоотод оршин суудаг Ө.Баярцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Тошиба” загварын, 43 инчийн зурагт, оргилуун дарс зэргийг хулгайлан авч, нийт 258.500 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 6-174 тоотод оршин Т.Гармаабаярын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 43 инчийн, “Филипс” загварын зурагт хулгайлан авч, нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 22-123 тоотод оршин суух Т.Уламнэмэхийн байнга оршин суух зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 43 инчийн, “Панасоник” загварын зурагт зэрэг эд зүйлс хулгайлан авч, 1.301.340 төгрөгийн хохирол учруулсан,

24. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгайд оршин суух А.Гантөмөрийн гэрийн цоожийг эвдэн орж, 49 инчийн, “Самсунг” загварын зурагт хулгайлан авч, нийт 659.400 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2017 оны 12 дугаар сарын 03-16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 14-03 тоотод оршин суух Б.Янжингийн гэрээс “Самсунг” загварын, 43 инчийн зурагт хулгайлан авч, 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 34-23 тоотод оршин суух Д.Цэрэндаваагийн гэрээс 49 инчийн, “Тошиба” загварын зурагт, булган малгай, мөнгөн аяга 7 ширхэг, бэлэн 30.000 төгрөг, хавар намрын эрэгтэй куртик, орны бүтээлэг, монетон гинж, кулон зэргийг хулгайлан авч 2.158.320 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2017 оны 12 дугаар сарын 24-ний хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоонзоорийн 1 дүгээр гудамжны 1-2 тоотод оршин С.Гансэлэмийн байшингийн цонхыг хөшин онгойлгон орж, Аюуш бурхан, Очирваань бурхан, үндэсний тагш, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, бурханы хонх, хуучин цагийн дамар, орчин цагийн очир тус бүр нэг ширхэг, бурхан гүш 2 ширхэг, маанийн хүрд 3 ширхэг, сангийн бойпор нэг ширхэг, зулын цөгц 17 ширхэг, мөнгөн цөгц нэг ширхэг, бөөгийн толь нэг ширхэг, цайны домбо нэг ширхэг, дарханы гагнуурын аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, нийт 1.400.200 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2 дугаар хэсэг Баатархайрханы 85А тоотод оршин суух Т.Энхтуяагийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж, “Ленова” загварын зөөврийн компьютер, мөнгөн гинж, бэлэн 80.000 зэргийг хулгайлж, 640.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчиний 44-143а тоотод оршин суух Т.Сэлэнгийн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, “Филипс” загварын, 40 инчийн зурагт хулгайлан авч, 405.000 төгрөгийн хохирол учруулсан,

30. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 9 тоотод оршин суух А.Молор-Эрдэнийн байшингийн цонхыг түлхэн орж, “Панасоник” загварын камер хулгайлан авч, 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

31. Ө.Навааншаравтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын амны 15 тоотод оршин суух Б.Одбаатарын зуслангийн байшинд нэвтрэн орж, эд зүйл хулгайлахыг завдсан,

32. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1-1458 тоотод оршин суух Ц.Алтанхуягийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж, 32 инчийн зурагт хулгайлан авч, 414.100 төгрөгийн хохирол учруулсан,

33. 2017 оны 12 дугаар сарын 20-наас 26-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 2-2 тоотод оршин суух С.Гангаамаагийн эзэмшлийн өвлийн сууцанд нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн 400.000 төгрөг, хурган дээл, гуулин хонх, цөгц зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 1.700.000 төгрөгийн хохирог учруулсан,

34. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгайд оршин суух Б.Шижирбаатарын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж, 39 инчийн, “Тошиба” загварын зурагт хулгайлан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

35. 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгайд оршин суух А.Баасанжавын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 40 инчийн, “Самсунг” загварын зурагтыг хулгайлан авч, 679.921 төгрөгийн хохирол учруулсан,

36. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 13-77 тоотод оршин суух Ч.Чимэддамбын гэрээс 12 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч, 2.187.994 төгрөгийн хохирол учруулсан,

37. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3-103 а тоотод оршин суух Т.Бадмаагаравын гэрээс 42 инчийн, “Самсунг” загварын зурагтыг хулгайлж, нийт 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

38. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 22-492 тоотод оршин суух Ч.Нарантуяагийн гэрээс 32 инчийн, “Шарп” загварын зурагт, нөүтбүүк, 2 ширхэг хөөрөг, гаанс зэрэг зүйлс хулгайлж, 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

39. 2018 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Н.Билгүүний эзэмшлийн орон байранд нэвтэрч, булган дээл, хүүхдийн гутал, мөнгөн аяга, хурган дотортой дээл зэргийг хулгайлан авч, нийт 6.877.500 төгрөгийн хохирол учруулсан,

40. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцадын 13-484 тоотод оршин суух Б.Доржпагмын байшинд нэвтэрч, “ЛЖ” загварын, 42 инчийн зурагт хулгайлан авч, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

41. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух Э.Буянхишигийн гэрээс дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг хүүхдийн оймс зэрэг зүйлс хулгайлан авч, 309.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд:

хохирогч Д.Батболдын “... Би Баярхүү ахын гэрт албаны “Самсунг” загварын нөүтбүүк, хувийн “НР” загварын нөүтбүүкийг үлдээгээд хуримд явсан... Орой нь Баярхүү ахын гэрт манай ээжийн дүү нь очиход гэрийнх нь гадаа цагдаа ирчихсэн “цонхоор чинь хулгай орсон байна” гэж хэлэхэд нөүтбүүкээ алдсан гэдгийг мэдсэн. ...” /1 хх 34-35/,

гэрч Н.Баярхүүгийн “... Гэртээ иртэл вакум цонхны салхивч онгорхой байсан. ... манай гэрээс Батболдын 2 ширхэг зөөврийн компьютерийг хулгайлсан байсан. ...” /1 хх 41-42/,

иргэний нэхэмжлэгч Б.Оюунсувдын “... Манай ломбардад үл таних эмэгтэй орж ирж, ... цагаан өнгийн “Самсунг” загварын нөүтбүүкийг 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ... Тэгтэл уг нөүтбүүкийг прокурорын зөвшөөрлөөр хулгайн эд зүйл гээд цагдаа хурааж авсан. ...” /1 хх 46/,

            хохирогч Б.Баярмагнайгийн “... Орой 21 цагт гэртээ ирэхэд байшингийн вакум цонх онгорхой байсан. Гэртээ ортол эмх замбараагүй болгосон, 43 инчийн “Панасоник” загварын лед зурагтыг авч явсан байсан. ...” /1 хх 89-90/,

 хохирогч С.Гансэлэмийн “... Би түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод гэртээ ороход гэрийн эд хогшил хөдөлсөн эд зүйлүүдийг эмх замбараагүй болгосон байсан. ... Манайхаас хуучин цагийн их гарын модон тагш, их гарын болон жижиг гарын мөнгөн аяга, бурханы гүш 2 ширхэг, мөнгөн зулын цөгц 2 ширхэг, маанийн хүрд 3 ширхэг, хонх, очир, бөөгийн толь, домбо тус бүр 1 ширхэг, тахилын цөгц 17 ширхэг, дарханы гагнуурын аппарат 1 ширхэг, сангийн бойпор зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /1 хх 114-115/,

хохирогч Т.Энхтуяагийн “... Гэртээ буцаад иртэл “Леново” загварын зөөврийн компьютер, мөнгөн гинж зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. ...” /1 хх 164-165/,

хохирогч Ө.Баярцэцэгийн “... Манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч ороод “Тошиба” загварын, 43 инчийн зурагт, оргилуун дарс алдагдсан байсан. ...” /1 хх 192-193/,

хохирогч С.Мөнх-Отгоны “... Манай гэрээс 32 инчийн, “Панасоник” загварын зурагт хулгайлагдсан байсан. ...” /1 хх 227-229/,

хохирогч Б.Янжингийн “... Би эд зүйлээ бүртгэж үзтэл том өрөөнд байсан “Самсунг” загварын 43 инчийн зурагт алдагдсан байсан. ...” /2 хх 11-12/,

хохирогч Г.Намбаярын “... Би 11-12 цагийн хооронд дэлгүүр гараад буцаад ирэхэд хашааны болон гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ ортол саалттай байсан “Самсунг” загварын зурагт, цэнэглэж байсан гар утас хоёр хулгайд алдагдсан байсан. ...” /2 хх 40-41/,

хохирогч А.Баасанжавын “... Ингээд гэртээ ирэхэд хаалга хөшиж онгойлгосон мөртэй, гэрээс 40 инчийн “Самсунг” загварын зурагт алга болсон байсан. ...” /2 хх 80-81/,

хохирогч Ө.Батсайханы“... Манай гэрийн вакум цонхыг түлхэн хулгай орж, 40 инчийн “Самсунг” загварын зурагт алдагдсан байсан. ...” /2 хх 119-120/,

хохирогч А.Молор-Эрдэнийн “... Миний төрсөн эцэг Л.Амарсанаагийн эзэмшлийн зуслангийн байшингийн урд талын вакум цонхыг түлхэн хулгай орж, “Панасоник” загварын дижитал камер хулгайлсан байсан. ...” /2 хх 164-165/,

хохирогч Ш.Дэлгэрмаагийн “... Манай хашааны хойд талд байх “Ургах наран” хүнсний дэлгүүрийн эзэн над руу залгаад “танай гэр лүү чинь хоёр залуу ороод улаан юм аваад гарч байна” гэсэн. ... Намайг гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожгүй байхаар нь ортол гэрийн хойморт байсан “Тошиба” загварын 32 инчийн зураг, орны бүтээлэг байхгүй байсан. ...” /3 хх 46-47/,

хохирогч Б.Одончимэдийн “... Намайг гэртээ ороод харахад том өрөөний зурагтын тавиур дээр байсан 40 инчийн “Тошиба” загварын зурагт алдагдсан байсан. ...” /3 хх 130-131/,

хохирогч Г.Солонгын “... Тэр өдөр Чинзориг гэрт байж байснаа “манайд хулгай орсон гэнэ” гээд гараад явсан. Тэгээд байж байгаад ирээд “цагдаа нар ирсэн, зурагтаа алдчихлаа” гэсээр орж ирсэн. ...” /3 хх 151/,

хохирогч О.Энхбаярын “... Гэртээ орж эд зүйлээ бүртгэхэд 42 инчийн, “LG” загварын зурагт алга болсон байсан. ...” /3 хх 175/,

хохирогч Ч.Амгаланбаатарын “...Гэртээ ороход гэрийн хойморт тавиур дээр байсан “Самсунг” загварын, 60 инчийн зурагт алга болсон байсан. ...” /3 хх 204-205/,

хохирогч  С.Гангаамаагийн “... Зуслангийн байшингийн вакум цонхыг хөшиж ороод сейфэнд байсан 400.000 төгрөг, их гарын 2 мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, гуулин хонх, цөгц, хүрд, хурган дотортой үстэй дээл зэргийг авсан байсан. ...” /4 хх 9-10/,

хохирогч Ц.Алтанхуягийн “... Манайхаас “Самсунг” загварын, 32 инчийн зурагт, Очиртой сувинер, 12 кг үхрийн мах, хонины гулууз мах зэрэг эд зүйл алдагдсан. ...” /4 хх 40-41/,

хохирогч Ч.Отгонсувдын “... Манай гэрийн хаалганы цоожийг эвдэн, 42 инчийн, “Шарп” загварын зурагт, буриад гутал алдагдсан байсан. ...” /4 хх 77-79/,

хохирогч Л.Отгонцэцэгийн “...Манай гэрээс “Тошиба” загварын 32 инчийн зурагт хулгайлагдсан. ...” /4 хх 131/,

хохирогч Р.Чимэдбадамын “...Манайхаас 42 инчийн, “Грундик” загварын зурагт, өвөл зуны 6 ширхэг дээл, чулуун шатар, мөнгөн аяга, хөнжил, гудас бүтээлэг, молдок, цахилгаан дрилл, тасдагч зэрэг эд зүйл алдагдсан. ...” /4 хх 181/,

хохирогч Д.Болор-Эрдэнийн “... Гэрээс “Хайсенс” загварын, 43 инчийн зурагт алдагдсан. ...” /4 хх 221/,

гэрч С.Түвшинтөгсийн “... Манай нөхрийн дүү Болор-Эрдэнэ хашааны хаалгаа түгжсэн гэсэн. Би тэднийд орж хартал хойморт нь байсан зурагт нь алга болсон байхаар нь цагдаа дуудсан. ...” /4 хх 224/,  хохирогч А.Гантөмөрийн “... Би орой 20 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн байсан. Тэгэхээр нь ороод үзтэл зурагт хулгайд алдагдсан байсан. Хар өнгийн шилэн суурьтай, 49 инчийн, “Самсунг” загварын зурагт байсан. ...” /5 хх 22-23/,

хохирогч Б.Цолмонтуяагийн “... Манай гэрээс 42 инчийн, “Скай ворт” загварын зурагт алдагдсан. ...” /5 хх 67-68/,

хохирогч Б.Шижирбаатарын “... Намайг гэртээ иртэл амбаарын хаалга онгорхой байсан. Тэгээд гэр лүү ороход “Тошиба” загварын, 39 инчийн зурагт алдагдсан байсан. ...” /5 хх 125-126/,

хохирогч Ц.Нарангэрэлийн “... Манай гэрээс дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, “Леново” загварын зөөврийн компьютер, мөнгөн гинж, чихэвч, монетон хос ээмэг, бөгж, мөнгөн бөгж, бугуйвч, хөөрөг, цагаан өнгийн хаш хөөрөг зэрэг эд зүйл алдагдсан. ...” /5 хх 170-171/,

хохирогч Т.Уламнэмэхийн “... Манай гэрээс 42 инчийн, “Панасоник” загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон гинж, бөгж 2 ширхэг, морин хуур, ДВД тоглуулагч, удирдлага, ор хөнжлийн даавуу, гоо сайхны хэрэгсэл, гоёлын бугуйвч, хүүхдийн өмд, цамц алдагдсан байсан. ...” /5 хх 249-250/,

хохирогч Т.Зоригийн “... Манайхаас “Пилипс” брэндийн зурагт, бэлэн 200.000 төгрөг алдагдсан. ...” /6 хх 20-21/,

хохирогч Т.Сэлэнгийн “... Манай гэрээс “Плипс” брэндийн 40 инчийн зурагт, хоёр талаараа эргэдэг орны бүтээлэг алга болсон байсан. ...” /6 хх 40-41/,

хохирогч Г.Оюунцэцэгийн “... Нарантуул зах яваад 16 цагийн үед гэртээ иртэл хашаа, амбаар, гэрийн хаалга онгорхой, хамаг юм онгичсон байсан. Манай 32 инчийн “Самсунг” загварын зурагтыг ягаан бүтээлгэнд ороогоод явсан байх. ...” /6 хх 73/,

хохирогч З.Уламбаярын “... Тэгээд хашаандаа ороход хашааны хаалга онгорхой байсан. Гайхаад гэртээ орох гэтэл гэрийн хаалга бас онгорхой байсан. Гэрлээ асаагаад хартал зурагт алга болсон байсан. ...” /6 хх 121/,

хохирогч А.Оюунтуяагийн “... Манай гэрээс 32 инчийн “Сони бравиа” загварын зурагт, орны цоохор бүтээлэг хулгайд алдагдсан. ...” /6 хх 170/,

            хохирогч Т.Гармаабаярын “... Манай гэрээс 43 инчийн, “Пилипс” загварын хар өнгийн зурагт, монетон бөгж зэрэг алга болсон байсан. ...” /6 хх 227/,   

            хохирогч Д.Цэрэндаваагийн “... Намайг гэртээ ирэхэд амбаарын хаалга, гэрийн хаалганы цоожийг эвдлээд хулгай орсон байсан. Манайхаас 43 инчийн, “Тошиба” загварын зурагт, булган малгай, 7 ширхэг мөнгөн аяга, гацуур модон дээр байсан 30.000 төгрөг, эрэгтэй хавар, намрын куртик, орны бүтээлэг, монетон гинж, кулон алдагдсан. ...” /7 хх 60/,

            хохирогч О.Түмэндэмбэрэлийн “... Намайг гэртээ ирэхэд байшинд хулгай орж, 46 инчийн, “Самсунг” загварын лед зурагт, 2 ширхэг гар утас алдагдсан байсан. ...” /8 хх 143/,

            хохирогч Т.Баднаагаравын “... Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3-103а тоотод байх гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж, 42 инчийн, “Самсунг” загварын зурагтыг авсан байсан. ...” /10 хх 116/,

            хохирогч Ч.Нарантуяагийн “... Намайг гэртээ ирэхэд хойморт байсан 32 инчийн, “Шарп” загварын зурагт, “Студент” гэсэн бичигтэй нөүтбүүк, халтар манан хөөрөг, чулуун гаанс, мөнгөн цохилуур, зурагтны ард байсан цүнхтэй эд зүйл алга болсон байсан. ...” /10 хх 161-162/,

            хохирогч Н.Билгүүний “... Манай байшингийн 3 давхарын хувцасны өрөөнд байсан эмэгтэй хүний урт булган шуба, хурган дотортой дээл 2 ширхэг, хүүхдийн шинэ хос гутал, 53 ширхэг мөнгөн аяганаас 15 ширхэг нь алга болсон байсан. ...” /10 хх 198/, 

            хохирогч Б.Доржпагамын “... Манай байшингаас 42 инчийн, “Эл Жи” загварын зурагт хулгайд алдагдсан байсан. ...” /11 хх 64/,

            хохирогч Э.Буянхишигийн “... Би 15 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонхыг түлхэж, хулгай орсон байсан ба эд зүйлээ шалгахад мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” /11 хх 157-158/,

            хохирогч Б.Одбаатарын “... Намайг ажилтай явж байхад Жаргалантын аманд байх байшингийн манаач Баяраа гуайд хөрш айлын хөгшин байшинд хулгай орж байгаа талаар хэлсэн байсан. Над руу тэдний охин залгаж, хулгай орж байгаа талаар мэдэгдсэн. ... Алдагдсан зүйл байгаа эсэхийг шалгахад манай байшингаас эд зүйл алдагдаагүй байсан. ...” /2 хх 159-160/,

            иргэний нэхэмжлэгч Ж.Долгорын “... Нарангэрэлийнх манайхтай олон жил айл хөршөөр амьдарч байна. Нарангэрэл хэлэхдээ “манай дүү ломбардад ажилладаг, энэ зурагтыг хүн нь ломбардад тавьчихаад ирж авахгүй байна” гэхээр нь би 500.000 төгрөгөөр “Тошиба” загварын зурагтыг худалдан авсан. ...” /7 хх 65-66/,

            иргэний нэхэмжлэгч Д.Батдэлгэрийн “... Зам дээр хар өнгийн богино куртик өмссөн саравчтай малгайтай залуу зогсож байхаар нь ... машиндаа суулгаад явж байхад намхандуу 30 гаран насны залуу зурагт бүтээлгэнд ороочихсон алхаж байтал “энэ залууг авна шүү” гээд машинд суулгасан. Уг хоёр залуу нөгөө зурагтаа ломбардад тавих гэж байгаад намайг авах уу гэхээр нь би 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Хулгайн зурагт гэдгийг мэдээгүй. ...” /8 хх 221/,

            гэрч Д.Батдэлгэрийн “... Би машинтайгаа Дахь-Эх рүү Сансарын колонкоос эргээд явж байтал зам дээр хар өнгийн богино куртиктэй, саравчтай малгайтай залуу гар өргөхөөр нь суулгасан. ... баруун тийш эргээд гудамж руу ороод өгсөж байтал өөдөөс улаан хүрэн өнгийн бүтээлгэнд зурагт ороогоод тэвэрсэн бор куртиктэй залуу явж байтал машинд сууж байсан тул “энэ хүнийг авна шүү” гээд машинд суулгасан. ... Зурагт тэвэрч гарч ирсэн залуу “би зурагтыг ломбарданд тавиад 20.000 төгрөг өгье. Авах болохоороо таньтай холбогдож байгаад авъя” гэхээр нь зөвшөөрөөд ломбард орсон. Ломбарданд зурагтыг асааж үзээд сэвтэй гээд аваагүй. ... Сэлбэгэнд өгөхөөр тохироод засварын газар очсон. Засварын хүн түр гараад явсан хооронд бор куртиктэй залуугаас хэдэн төгрөгт өгөх вэ гэхэд намайг мөнгөтэй бол та авчихгүй юу гэхээр нь би зөвшөөрөөд 50.000 төгрөг бэлнээр өгөөд зурагтыг авсан. ...” /3 хх 43-44/ гэх мэдүүлгүүд, 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 16-19, 67-70, 109-111, 156-159, 186-189, 224, 250, 2 хх 1-5, 33-35, 71-75, 115-117, 138-144, 3 хх 23-25, 115-123, 143-147, 167-173, 196-201, 4 хх 3-5, 33-35, 70-75, 118-123, 168-171, 211-214, 5 хх 16-18, 59-62, 115-119, 161-164, 241-245, 6 хх 12-15, 34-38, 68-71, 113-117, 160-165, 213-218, 7 хх 30-36, 8 хх 126-130, 10 хх 111-113, 155-157, 187-191, 11 хх 46-51, 150-154/,

эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 24, 25, 2 хх 169-170, 3 хх 35-37, 7 хх 67-69/,

эд зүйлийн үнэлгээ /1 хх 40, 96, 122, 168, 198, 2 хх 18, 47, 127, 3 хх 50, 152, 178, 5 хх 71, 131, 6 хх 5, 22, 43, 80, 126, 174, 177, 228, 10 хх 169, 217, 11 хх 78, 174/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 61-62, 103-105, 142-145, 175-178, 215-217, 2 хх 25-27, 62-63, 133-135, 3 хх 242-244, 4 хх 24-25, 59-61, 107-108, 157-159, 193-194, 198-199, 5 хх 8-9, 6 хх 59-61, 104-106, 150-152, 10 хх 158-159/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “... Б.С-с хураан авсан эд мөрийн баримт болох ногоон иштэй отверк, хуруутай бээлий 1 хос, амны хаалтанд үзлэг хийв. ...” /2 хх 179-180/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “... “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN005210011117, MN000510012072, 255666834052, MN000510009917 дугаараар Б-н С нэрээр 5 удаа, MN000600000582 дугаараар С-н Б нэрээр 1 удаа, нийт 6 удаа бүртгэгдсэн байна. ...” гэх 6198 дугаартай дүгнэлт /1 хх 77-83/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “...Шинжилгээнд тэнцсэн гарын мөр, алганы хэсгийн мөрүүд нь санд MN005210011117 дугаарт бүртгэгдсэн С Б гэгчийн баруун гарын чигчий, зүүн гарын долоовор, зүүн гарын дунд, баруун гарын алганы үүсгэгдсэн мөрүүд байна. ...” гэх 5072 дугаартай дүгнэлт /11 хх 161/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.С-с “...Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, дэглэмийг өөрчилж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Учир нь, шүүгдэгч Б.С нь 41 удаагийн үйлдлээр бусдын амьдран суух зориулалт бүхий орон байранд нэвтрэн орж, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, нийт 35.545.154 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1239 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Б.С нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн-Ард Аюушийн 5-97 тоотод оршин суух Ө.Батсайханы эзэмшлийн өвлийн орон сууцны вакум цонхоор нэвтэрч,” гэж хэнд, ямар хэмжээний, хохирол учруулсан талаар орхигдуулж бичсэнийг давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар зөвтгөв.