Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 67

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Д.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй, М.Соёл-Эрдэнэд холбогдох Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Оюунсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотод 1982 онд төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 12 /А/ байрны 42 тоотод оршин суух, Иргэдийн шударга шүүх ТББ-д өр барагдуулах ажилтан

Чонос овгийн Амардалайгийн Алтангэрэл

регистрийн дугаар: ХЙ 82052716

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, амины орон сууц байрны 04 тоотод оршин суух, хувиараа худалдаа эрхэлдэг

Боржигон овгийн Доржсүрэнгийн Оюунсүрэн /регистрийн дугаар ЙЙ 85091520/

Нэхэмжлэлийн шаардлага: Минжийн Соёл-Эрдэнээс 16.900.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн агуулга: Монгол Улсын иргэн Д.Оюунсүрэн миний бие 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, KNAGN415AA099961 арлын дугаартай, KIA-5 маркын суудлын авто машиныг Монгол Улсад оруулж ирэн худалдан борлуулах гэж байтал миний танил Чинбатын найз болох М.Соёл-Эрдэнэ нь уг автомашиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдан авахаар болоод 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр надаас авч явсан.

Ингээд М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр над руу утсаар яриад иргэн Г.Сүх-Очирт машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрөй, би мөнгийг нь өөрөө гаргаад чамд өгнө гэсний дагуу Г.Сүх-Очирт шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сард 5.100.000 төгрөгийг танил Чинбатаар дамжуулан надад төлсөн. Өөр мөнгийг надад дахин төлөөгүй ба М.Соёл-Эрдэнэ машин дамжуулан худалдан авсан гэх хүнээсээ Дархан-Уул аймгийн шүүхэд хандаж авах гэж байна гэсээр өнөөдрийг хүрээд байна.

Иймд М.Соёл-Эрдэнээс машины үлдэгдэл төлбөр болох 16.900.000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.

Нэхэмжлэгч: Д.Оюунсүрэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 2015 онд надад К5 маркын автомашин байна зараад өгөх боломж байна уу гэхэд найз Л.Чинбат нь М.Соёл-Эрдэнэ гээд миний найз Сэлэнгэд байдаг бид хоёр олон удаа наймаа хийж байсан гэж хэлж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 15-нд М.Соёл-Эрдэнэ Улаанбаатар хотод ирсэн. Л.Чинбат над руу залгаад М.Соёл-Эрдэнэ Улаанбаатар хотод ирсэн байна. Чиний машины талаар хэлэхэд тэгье, аваад явъя, борлуулаад өгөе гэж байна гэж хэлсэн. Тэгээд Л.Чинбат бид хоёр миний машиныг аваад 19 дүгээр хороололд очоод М.Соёл-Эрдэнэтэй уулзсан. М.Соёл-Эрдэнэ миний машиныг унаж үзээд аваад явсан. Миний бие болон Л.Чинбат М.Соёл-Эрдэнэ нар хоорондоо ярилцаад миний машин борлогдсон ч борлогдоогүй ч 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд 22 сая төгрөгийг надад өгөхөөр амаар тохиролцсон. Над руу Л.Чинбат залгаад чиний машин чинь зарагдсан байна одоо чам руу нэг хүн залгана чи очоод шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Би найдвартай юм уу гэхэд найдвартай, 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд М.Соёл-Эрдэнэ мөнгөө шилжүүлчихнэ гэхээр нь би очоод шилжүүлж өгсөн. Тэгээд 6 дугаар сарын 20-ны өдөр болоход М.Соёл-Эрдэнэ над руу яриагүй. Тэгэхээр нь би 6 дугаар сарын 22-ны Л.Чинбат руу залгаад нөгөө мөнгө маань юу болсон бэ? гэхэд Соёлоо одоохондоо яриагүй байна 7 дугаар сарын сүүлээр өгнө гэж хэлсэн Соёлоо найдвартай гэсээр байгаад 6 дугаар сарын 28 өнгөрч би Солонгос улс руу явсан. Би 7 дугаар сарын дундуур Солонгос улсаас ирээд ахиад маш олон удаа залгасан. Ингэсээр байгаад 8 сар өнгөрсөн. Тэгэхээр нь би Л.Чинбатад хандан энэ чинь луйвар юм бишүү? гэж уурлахад М.Соёл-Эрдэнэ 9 дүгээр сарын 10-ны үеэр Улаанбаатарт ирэх юм байна ирэхээр нь очиж уулзая гэж хэлсэн. Очиж уулзахдаа Л.Чинбат М.Соёл-Эрдэнэ нар миний мөнгийг 9 дүгээр сарын сүүлээр өгнө гэж хэлсэн. Хүлээсээр байгаад 10 сар гарсан. Сүүлдээ М.Соёл-Эрдэнээс мөнгөө нэхэхэд хэн нь ч мэдэгдэхгүй олон хүмүүсийн нэр хэлээд байдаг болсон. Одоо миний машин хаана хэнд байгаа нь ч мэдэгдэхгүй байна. Тийм болохоор анх зараад өгье гэж хэлснээр нь М.Соёл-Эрдэнээс л мөнгөө гаргуулж авмаар байна... гэв.

Нэхэмжлэгч Д.Оюунсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Д.Оюунсүрэнгийн хэрэгт хоёрдох удаагаа орж байна. Энэ хэрэг сүүлд Улсын дээд шүүх дээр болсон. Тухайн үед би гадаадад явж байсан болохоор орж чадаагүй. Улсын дээд шүүхээс машины үнэ тодорхойгүй гэсэн байсан. Хэрэгт Ашид билгүүн ХХК-наас машины үнийг 22.000.000 төгрөг гэж тогтоолгоод хэрэгт авагдсан байдаг. Мөн Оюунсүрэн машиныг Г.Сүх-Очирт шилжүүлэн өгөхдөө Л.Чинбатын М.Соёл-Эрдэнэ найдвартай, одоо 9911 дугаартай утсаар залгаж хүн ярина, тэгээд машинаа шилжүүлээд өгчихөөрөй гэснээр шилжүүлэн өгсөн байдаг. Д.Оюунсүрэнгийн хувьд Солонгос улсад ажиллаж байгаад авчихсан машинаа М.Соёл-Эрдэнэ гэдэг хүнд өгсөн нь үнэн. М.Соёл-Эрдэнэ нь Чинбатаар дамжуулаад аваад явсан. Мөн Г.Сүх-Очир нь машиныг өөр дээрээ шилжүүлэн авахдаа 9000.000 төгрөгөөр худалдан авсан гэж гэрээ хийгээд, төлбөр бүрэн барагдсан гэж бичээд бүх бичиг баримтыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн аваад явсан нь үнэн.

М.Соёл-Эрдэнэ анх дамжуулсан хүнээсээ мөнгө аваад Д.Оюунсүрэнд 5000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ баримт ч хэрэгт байгаа. Д.Оюунсүрэнгийн машиныг М.Соёл-Эрдэнэ авсан гэдгийг ч өмнөх шүүх хурал дээр гэрч Л.Чинбат мэдүүлдэг. М.Соёл-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг. Яагаад татгалзаж байгаа үндэслэл нь ойлгомжтой. Анхнаасаа л Д.Оюунсүрэнг залилах санаатай байсан. Энэ хоёр хүний хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Учир нь М.Соёл-Эрдэнэ уг машиныг аваад явсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэрээ хийгээгүй боловч машиныг М.Соёл-Эрдэнэ авсан нь үнэн. Машиныг Г.Сүх-Очирт шилжүүлэх үед 9911-тэй дугаартай холбогдож мөнгө төгрөг яасан бэ гэхэд ...би мэдэхгүй, М.Соёл-Эрдэнээс асуу гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр нь М6Соёл-Эрдэнэ рүү залгахад Санаа зоволтгүй, би чамд 15-ны өдөр тохирсон хугацаандаа өгнө гэж хэлсэн байдаг.

Иймд М.Соёл-Эрдэнээс машины үнийн үлдэгдэл 16.900.000 төгрөгийг гаргуулж олгох үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 5 дугаар байр, 9 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Жинчин овгийн Минжийн Соёл-Эрдэнэ /регистрийн дугаар МЬ-79011911/ шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Д.Оюунсүрэн нь М.Соёл-Эрдэнэ надаас машины үлдэгдэл мөнгө гэж 16.900.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Д.Оюунсүрэнгийн танил Л.Чинбат нь надад хандаж тус машиныг зараад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би Л.Чинбатад тус болох зорилгоор зуучлан өгч Дархан-Уул аймгийн Ц.Ариунтуяа гэдэг хүнд уг машиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдсан. Ингэж худалдахдаа би дур мэдэн зараагүй, Л.Чинбатад хандаж Ц.Ариунтуяа гэдэг хүн 22 сая төгрөгөөр авъя гэж байна... гэдгийг хэлсэн. Дараа нь мөнгийг нь өгөхгүй болохоор би Ц.Ариунтуяад холбогдуулан Дархан-Уул аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн боловч анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхээс уг машин нь 2016 оны 6 дугаар сарын 6-нд Д.Оюунсүрэн нь худалдах худалдан авах гэрээгээр Г.Сүх-Очир гэдэг хүнд 9000.000 төгрөгөөр зарсан байна гээд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм... Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ариунтуяа нь би машиныг аваагүй, Б.Болдсайхан авсан.тэр хүн 16.900.000 төгрөгийг төлөх ёстой гэсэн тайлбар өгсөн байсан. Тэр Б.Болдсайхан нь өөрөө шүүхэд хүсэлт гаргаж Би 22 сая төгргөөөр уг машиныг авсан нь үнэн, би төлбөрийг төлж өгнө гэж бичиж өгсөн байсан...Д.Оюунсүрэн, Чинбат нар надад машины бичиг баримтыг өгөөгүй. Би Чинбатыг надад хандаад зараад өгөөч гэхээр нь өөрөөс нь зөвшөөрөл авч байж зуучилж өгсөн...Оюунсүрэн машиныхаа үлдэгдэлийг нэхэж байгаа нь зөв боловч машиныг авсан Ц.Ариунтуяа, Б.Болдсайхан нараас нэхэмжлэх нь зүйтэй байх... гэжээ.

...Би Оюунсүрэнгээс хууль журмын дагуу машиныг албан ёсоор шилжүүлж авсан зүйл байхгүй. Оюунсүрэнгийн найз Л.Чинбат нь намайг энэ машиныг зараад өгөөч гэхээр нь би тус болох үүднээс зуучилж өгсөн. Би Ц.Ариунтуяа гэдэг хүнд өгөхдөө Д.Оюунсүрэн, Л.Чинбат нараас зөвшөөрөл авч асууж байж өгсөн юм. Үүний дараа Д.Оюунсүрэн тус машиныг албан ёсоор өөр хүнд шилжүүлж өгсөн байсан. Би нэг ч төгрөг аваагүй, ямар ч ашиг хонжоо хайгаагүй. Ц.Ариунтуяа болохоор Б.Болдсайхан уг машиныг авсан гэдэг юм. Б.Болдсайхан нь Би авсан нь үнэн гэж шүүхэд тайлбар өгсөн байсан. Энэ бүх баримт хэргийн материалд байгаа. Машиныг аваад мөнгийг нь хэрэглэсэн хүн нь байсаар байхад надаас машины мөнгийг нэхэмжилж байгаад би гомдолтой байна. Иймээс машиныг авсан хүн Д.Оюунсүрэнд мөнгийг нь өгөх ёстой гэж үзэж байна. Би Д.Оюунсүрэнд машины мөнгийг нь олж өгөх гэж Улсын дээд шүүх хүртэлявж, үнэн зөвийг нь олуулахаар хөөцөлдсөн. Дархан-Уул аймгийн шүүхийн өмнө Би машиныг мөнгийг аваад хэрэглэсэн гэж хэлж байсан Б.Болдсайхан нь төлбөрийг нь төлөх нь шударга болно...гэжээ.

Иргэний хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Д.Оюунсүрэн нь М.Соёл-Эрдэнэд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М.Соёл-Эрдэнэ нь ...Д.Оюунсүрэнгийн танил Л.Чинбат нь надад хандаж тус машиныг зараад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би Л.Чинбатад тус болох зорилгоор зуучлан өгсөн... гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... маргажээ.

Д.Оюунсүрэн нь 2014 оны 01 дүгээр сард БНСУлаас цагаан өнгийн, KNAGN415AA099961 арлын дугаартай, KIA-5 маркын суудлын авто машиныг Монгол Улсад оруулж ирээд шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа Л.Чинбатын найз болох М.Соёл-Эрдэнэд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өгсөн байх бөгөөд М.Соёл-эрдэнэ уг машиныг 22 сая төгрөгөөр худалдахаар үнийг тохирч авч явсан байна.

Нэхэмжлэгч Д.Оюунсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...М.Соёл-Эрдэнэ нь уг автомашиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдан авахаар болоод... гэснээр... худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр... нэхэмжилж байгаа боловч М.Соёл-Эрдэнэ, Д.Оюунсүрэн нарын хооронд машин худалдсан, худалдан авсан болохыг нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугар зүйлийн 25.2.2-т зааснаар ... нэхэмжлэлийн шаардлага, ...үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж... өгөөгүй зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохыг, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Д.Оюунсүрэнд М.Соёл-Эрдэнэ нь машины мөнгө 5.100.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч нотлох баримт байхгүй хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

Хариуцагч М.Соёл-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа ...Д.Оюунсүрэнгийн танил Л.Чинбат нь надад хандаж тус машиныг зараад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би Л.Чинбатад тус болох зорилгоор зуучлан өгсөн...гэх тайлбар нь гэрч Л.Чинбатын 2017 оны 12 дугаар сарын 15-ны шүүх хуралдаанд гаргасан ...Уулзаад Д.Оюунсүрэн нь өөрийн машинаа М.Соёл-Эрдэнэд өгч явуулсан. М.Соёл-Эрдэнэ 2015 оны 06 дугаар сарын 20-ны дотор мөнгийг өгнө гэж хэлээд аваад явсан. 6 дугаар сарын 20 болохоос өмнө М.Соёл-Эрдэнэ над руу яриад чам руу 9911 тэй дугаартай хүн очих байх машиныг шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Түүний дагуу би Д.Оюунсүрэн рүү залгаад машинаа шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Ингээд Д.Оюунсүрэн шилжүүлж өгсөн. Би уг машины мөнгийг М.Соёл-Эрдэнэ Д.Оюунсүрэнд өгнө гэсэн ойлголттой явж байсан... гэх мэдүүлгээр нотлогдож байгаа нь М.Соёл-Эрдэнэ машиныг бусдад зуучлан өгнө гэсэн гэрээ хэлцэл хийгээгүй ч гэсэн маргаж буй машиныг худалдан авах этгээдтэй холбож өгсөн, өөр этгээдтэй холбож өгснөөр зуучлалын үйл ажиллагаа дуусгавар болж, Д.Оюунсүрэн нь өөрийн эзэмшлийн машиныг бусдад худалдах, худалдан авах гэрээг байгуулан шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа нь хариуцагч нь уг машиныг худалдан аваагүй болох нь нотлогдож байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй машиныг Б.Болдсайхан худалдан авсан болох талаар М.Соёл-Эрдэний шүүхэд гаргасан тайлбар, мөн энэ талаарх баримтыг татан авах тухай гаргасан хүсэлтийг хангаж Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Болдсайхан, Ц.Ариунтуяа нарын Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудыг татан авахад уг маргаж буй машиныг Б.Болдсайхан худалдан авсан талаар 2016 оны 02 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн шүүхэд ...КИА-5 маркын машиныг би анх М.Соёл-Эрдэнээс худалдан авахаар тохиролцож авсан. Машин анх ирэхдээ жаахан эвдрэлтэй ирсэн. Үнэ ханшаа 22 сая төгрөг гэж тохиролцоогүй. Тухайн үед машины ханш 18.000.000 төгрөг байсан. Уг машиныг хүнээр янзлуулаад унах гэсэн болохгүй байсан. Би Гантулгад өглөгтэй байсан. Тэгээд уг машиныг 16.000.000 төгрөгөнд бодож өгсөн...Тухайн үед дүү болох Мөнх-Эрдэнийг, М.Соёл-Эрдэнээс машин аваад ир гэж явуулсан. Мөнх-Эрдэнэ 2015 оны 4 сард Сэлэнгэ аймгаас авчирсан... гэх мэдүүлэг, мөн өдрөө тус шүүхэд гаргасан ...М.Соёл-эрдэнэ КИА-5 маркын машиныг 22 сая төгрөгөөр авсан тухайн машины үлдэгдэл 16.9000.000 төгрөг Ц.Ариунтуяагаас нэхэмжилсэн байна. Тус машиныг би М.Соёл-Эрдэнээс өөрөө очиж авсан... Тухайн КИА-5 маркын машиныг би авсан учир М.Соёл-Эрдэнэд машины үнийг бүрэн төлж барагдуулах болно... гэсэн тайлбар зэрэг баримтуудаас үзэхэд М.Соёл-Эрдэнэ маргаж буй машиныг зарж борлуулахаар бусдад зуучилсан болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Оюунсүрэн нь маргаж буй машины үнийг 22.000.000 төгрөг гэж тодорхойлон, үлдэгдэл үнэ 16.900.000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч хэрэгт уг машины үнэ тогтоосон баримтгүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашид билгүүн ХХК-наар үнэлүүлсэн гэж байгаа боловч уг машины үнийг 22.000.000 төгрөг гэж тогтоосон үнэлгээ хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээрх хэрэг авагдсан баримтуудыг үндэслэн Д.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй, М.Соёл-Эрдэнэд холбогдох Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй, М.Соёл-Эрдэнэд холбогдох Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн шүүх хуралдааны товыг хариуцагч М.Соёл-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв нарт боломжит хугацаа буюу 2019 оны 02 дугаар сарын 01-нд мэдэгдсэн боловч хариуцагч М.Соёл-Эрдэнэ ...Шүүх хуралд оролцох боломжгүй байгаа учир намайг байлцуулахгүйгээр хурал хийж өгнө үү! гэсэн хүсэлт, өмгөөлөгч Л.Доржпүрэв Хөлөө хугалсан. Одоо суга таягтай ч гишгэж явж чадахгүй байна. Энэ талаар М.Соёл-Эрдэнэд хэлсэн гэсэн, тайлбарыг утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хаиуцагч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хариуцагчаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, хариуцагч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлдзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар Д.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй, М.Соёл-Эрдэнэд холбогдох Автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүххугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.МӨНХЦЭЦЭГ