Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ДШМ/10

 

Н.Эл-т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Шинэбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 201******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Н.Эл-т холбогдох эрүүгийн 1824000520060 дугаартай хэргийг 201******* оны 04 ******* сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1*******83 оны ******* ******* сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Шижир-Алтай ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* ******* хороо, ******* 0*******-230 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Дэлдэн овгийн Ня-ийн Эл- /РД:ЙЙ********/ Яллагдагч Н.Эл- нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын давааны зам дээр ******* ******* улсын дугаартай Зил 131 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 2.3а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байх үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очино гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тухайн автомашинд сууж явсан зорчигч А.******* амь хохирсон, зорчигч П.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлдэн овгийн Ня-ийн Эл-т холбогдох 1824000520060 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Дэлдэн овгийн Ня-ийн Эл-ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Н.Эл-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Н.Эл-ын хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* ******* зүйлийн 2.4-д зааснаарН.Эл- нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт нь хохирол учирсан байна гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ЗИЛ-131 маркын автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Н.Эл-ын жолоочийн үнэмлэх зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Эл-т буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Прокурор Б.Сансарбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 201******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай цагаатгах тогтоолыг 201******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Н.Эл- нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын давааны зам дээр ******* ******* улсын дугаартай Зил 131 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 2.3-а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байх үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл / энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж айл ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очно гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тухайн автомашинд сууж явсан зорчигч А.******* амь хохирсон, зорчигч П.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Тус прокурорын газраас Н.Эл-ыг 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 201******* оны 03 дугаар сарын 06-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх хэргийг 201******* оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* ******* зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Н.Эл-ыг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр дараах эсэргүүцлийг бичив. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23******* дугаартай тогтоолоор Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн батлаж, 2018 оны 11 ******* сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон. Н.Эл- нь Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын давааны зам дээр ******* ******* улсын дугаартай ЗИЛ 131 маркийн автомашиныг жолоодож явахдаа осол гаргасан үйлдэл нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буюу Монгол улсын засгийн газрын 2004 оны 04 ******* сарын 05-ны өдрийн 74 дугаартай тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байх үед гарсан. Гэтэл тухайн үйлдэл болох цаг хугацаанд батлагдаагүй, хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан Замын хөдөлгөөний дүрмийг баримталж буюу ирээдүйд гарах Захиграаны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэж шинжээчийн дүгнэлт гаргах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ.” Гэж заасан ба хэрэгт авагдсан Н.Эл-, иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал нарын мэдүүлгээр уг тээврийн хэрэгслийг эзэмшигч бүрэн бүтэн байлгах үүргийг Н.Эл-т шилжүүлсэн болох нь тогтоогддог. Зам тээврийн осол нь гарахад техникийн гэнэтийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн тохиолдолд ч тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” үүргийг зөрчсөнд хамааруулж ойлгоно. Иймд осол гарахад техникийн гэнэтийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт гараагүй нь Н.Эл-ын гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн обьектив тал нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илэрдэг үйлдэл юм. Хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын: “...Машинаа өгч явуулах үед би түүнд машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайн хангаад үзэж харан засвар үйлчилгээ хийх ажил байвал үйлчилгээг нь сайн хангаад хийгээрэй гэж хэлж байсан...” гэх, яллагдагч Н.Эл-ын: “…Жолоодож явсан машины маань авцуулах холбооны системд гэмтэл гарч гишгүүрийн педаль нь хугарсан байсан. Тэгээд ******* ах Архангай аймгийн төвийн сэлбэгийн газруудаар явж машины авцуулах холбооны гишгүүрийн хуучивтар педаль нэгийг авч ирснийг машинд тавихад таарч байсан... Замд бороо ороод байсан, машины жолооч талын шил арчуур ажиллахгүй байсан тул бороо орж дуустал бид 3 машины кабин дотроо сууцгаах зуураа шил арчигчаа засварлах санаатай хэсэг хугацаанд оролдсон. Тэгээд засвар аваагүй байж байтал бороо зогссон...” гэх, хохирогч П.*******ийн: “...Уруудаад явж байтал жолооч Эл- араагаа солих гэсэн чинь араандаа ороогүй тэгэхээр нь би чи яах гэж уруу газар араа сольж байгаа юм бэ гэж орилоод л Эл- тоормосоо гишгэсэн байхгүй болчихсон байна шдээ гээд орилсон... Би цаанаас тонгойгоод карданыг нь татсан бас бариагүй...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд Н.Эл-ын жолоодож явсан Зил 131 маркийн автомашинд эвдрэл гэмтэл гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн мөн Солонготын даваа уруудах явцад араагаа сольсон үйлдэл нь хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаан завсарлаж шүүгч шүүхийн шийдвэр танилцуулан уншиж сонсгохдоо нэг*******т Н.Эл- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдоогүй..., хоёрдугаарт Н.Эл- нь урдаас ирж буй машиныг дайрах нөхцөл байдал бий болсон үед түүнээс урьдчилан сэргийлэх үйлдэл хийснээр уг осол гарсан байна...” гэж танилцуулсан атлаа 13 дугаартай цагаатгах тогтоолд шүүх хуралдааны танхимд танилцуулсан 2 дахь үндэслэл буюу Н.Эл- нь урдаас ирж буй машиныг дайрах нөхцөл байдал бий болсон үед түүнээс урьдчилан сэргийлэх үйлдэл хийснээр уг осол гарсан гэх шийдвэрийг огт дурьдаагүй байна. Харин шүүхийн шийдвэр уншиж танилцуулахад дурдагдаагүй “...Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Жадамба 2018 оны 11 ******* сарын 22-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтийг гаргахдаа 2018 оны 11 ******* сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон 2002 оны Замын хөдөлгөөний дүрмийг баримталсан нь үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна...” гэх үндэслэлийг 13 дугаартай цагаатгах тогтоолд бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд сум дундын шүүх нь Н.Эл-ыг үндэслэлгүй цагаатгасан гэж үзэж байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 201******* оны 03 дугаар сарын 07- ны өдрийн 13 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 ******* зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Н.Эл-ын үйлдлийн улмаас хүний амь эрсдэж, бусдад гэмтэл учирсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэл муутай гарсан учраас тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөрдөгч Цагдаагийн а/х Б. 1-р хавтаст хэргийн 000008*******-00000*******2-р хуудсанд Н.Эл-ын жолоодож явсан ******* ******* улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашин зам тээврийн осол гаргаж онхолдсон хэргийн ослын шалтгаан, техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоолгохоор Авто тээврийн Үндэсний төвийн Завхан аймаг дахь салбар, Аймгийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэх тогтоол гаргажээ. Гэтэл шинжээчээр томилогдоогүй /байгууллага/ аймгийн Политехникийн коллежийн автомашин засварын багш Д. оролцож дүгнэлт гаргасан нь дээрх шинжээчдийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагаа авагдсан хууль ёсны нотлох баримт гэж шүүх үнэлэхэд эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл: уг автын осол жолоочийн хариуцлага, ур чадвараас болсон уу, эсвэл техникийн бүрэн биш байдлаас болж /авцуулах холбооны системийн эвдрэл, гишгүүрийн педаль, хурдны хайрцаг, тоормос гэх мэт/ гарсан эсэх асуудлаар хэргийн материалаар дахин мэргэжлийн шинжээчдийг /Тээврийн Цагдаагийн албыг/ томилж, дүгнэлт гаргуулсаны эцэст тухайн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэвэл зохино. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 201******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, прокурор Б.Сансарбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Цагаатгагдсан этгээд Н.Эл- нь Улаанбаатар хотын ******* дүүргийн *******-р хороо, ******* 0*******-230 тоотод оршин сууж байгаа болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ