Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00719

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98,293,789 /ерэн найман сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун наян есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Б ХХК-д олгосугай.

2.Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/3 дугаар байрны 57 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201018673 дугаартай, 000281773 гэрчилгээний дугаартай 64,39 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастай гудамжны 318 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204047304 дугаартай, 000411396 гэрчилгээний дугаартай 592.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Г-2204003630 улсын бүртгэлийн дугаартай, 000105702 гэрчилгээний дугаартай 1,017 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719,618 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 719,618 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА