Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 0285

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

улсын яллагч: Э.Гэрэлмаа

хэлмэрч Б.Сайнбаяр

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Ц.Мандал

шүүгдэгч: О.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Мэргэд овогт Оюунцэцэгийн Энхтөрд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625013169дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12дугаар  сарын 06-ныөдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Мэргэд  овогт Оюунцэцэгийн Энхтөр, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо 3-594 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан,

2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг баривчлах ялыг 2004 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эдэлж дууссан,

2005 оны 11 дүгээр сарын 18-ныөдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 545 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 5 сар 11 хоногийн  хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, уг баривчлах ялыг  цагдан хоригдсон хоногт тооцож эдэлж дуусгасан,

2006 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг ялыг биеэр эдлэж байгаад 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2008 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 2 сарын   хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийдвэрлэсэн, уг хорих ялыг хорих 425 дугаар ангид биеэр эдэлж байгаад 2010 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгүүлсэн, уг хорих ялыг хорих 403 дугаар ангид биеэр эдэлж байгаад 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийдвэрлэсэн, уг хорих ялыг хорих 415 дугаар ангид эдэлж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийдвэрлэсэн, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өршөөл үзүүлэх тухай хуулиар үлдсэн 11 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,РД:МЗ87051917,

Холбогдсон хэргийн талаар:

           О.Энхтөр нь ялтай байх хугацаандаа Д.Батзаяатай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт байрлах Сэлбийн 25-661 тоотод оршин суух Ш.Бадарчийн гэрээс Панасоник маркийн ЛСД маркийн 32 инчийн зурагт, эмэгтэй үнэртэй ус зэрэг эд зүйлс хулгайлж 410.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

         2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 4-51 тоотод оршин суух М.Бүрэнзэвсэгийн  эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг хөшиж орж  42 инчийн ЕД зурагт хулгайлан авч нийт 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

          2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Зээлийн 24-91 тоотод оршин суух С.Ганцэцэгийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлан авч нийт 3 удаагийн давтан үйлдлээр  799.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.709.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

         Дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 7 дугаар сарын 28-наас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл прокурорын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ганбаттай хамт хулгай хийсэн байтал тэр чөлөөлөгдөөд гарсан. Ганбатыг шалгахгүй байна. Би ганцаараа ял шийтгэл хүлээмээргүй байна. Ганбат надтай хамт хулгай хийсэн. Мөн намайг өдөр болгон ирж бүртгүүлээрэй гэхэд нь би бүртгүүлсээр л байгаа. Гэтэл хамт хулгай хийсэн хүн чимээгүй болсон. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Харин Батзаяа нас барсан гэдгийг сонссон учир хүлээн зөвшөөрч байна. Ганбатыг л шалгуулмаар байна. Би нэг л удаа бүртгүүлээгүй. Бусад бүх өдөрт нь бүртгүүлж байсан. Би ял авах гэж байгаагаа ойлгож байгаа ч гэсэн Ганбат хамт хулгай хийсэн байтал ялыг би ганцаараа үүрэх гэж байна. 08 сарын өглөө эрт би Баянзүрхийн цагдаа дээр ирж уулзаж байсан. Баригдсаныхаа дараа Батзаяаг нас барсныг сонссон. Тэр айлын зурагтыг аваад ломбарданд тавьсан. Би хоригдож байхдаа их дарамтан дор байсан. Намайг зодож зэрлэгээр хандаж байсанд гомдолтой байна. Би баригдсан боловч зугтаах гэж байгаагүй. Цагдан хорих 461 дүгээр ангид зодуулж байсан талаараа өмгөөлөгч, тоо бүртгэгч нартаа хэлэхэд миний өрөөг сольж өгч байсан. Би буруу хэрэг хийсэн ч гэсэн намайг дарамталж зодох ямар хэрэг байсан юм бэ. Мөн миний эргэлтээр ирсэн зүйлийг ч авсан. Намайг ойлгохгүй байсан учир би тэнд хэл ам гаргасан. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч Даваажаргалд энэ талаар хэлэхэд авч хэлэлцээгүй. Намайг зодож дарамталж байсан нь хэцүү байсан. Би цагдаа дээр ир гэсэн үед нь ирж ирцээ бүртгүүлж байсан. Би буруу зүйл хийснээ зөвшөөрч уучлалт гуйж байна. Би нийт 6 удаа хулгай хийж 7 дахь дээрээ баригдсан. Бүгд 7 удаа хулгай хийсэн. Үүнд өмнө шийтгэгдсэн хулгайн үйлдэл хүртэл орж байгаа. Би 11 дүгээр сарын 05-нд шоронгоос гараад тэрнээс хойш зөвхөн 3 удаа хулгай хийсэн. Архи ууж Батзаяатай хамт хулгай хийж байгаад баригдсан. Би өөрийн гэсэн газар, орон гэртэй байх байсан юм. Гэтэл миний Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байсан газрыг ах маань өөрийн болгон авсан. Ганбатын гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт байгаа, би түүнтэй хулгай хийсэн боловч тэр байхгүй байна. Тэр олдохгүй бол би яах вэ гэв.

           Шүүгдэгч О.Энхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Батзаяа намайг дагуулаад Дарь-эх рүү хулгай хийхээр явсан. Уг айлд Батзаяа ирээд амбаарых нь хажууд хүн хараад би шатаар нь дээшээ гараад цонхыг нь цааш нь түлхээд орсон. Тэгээд орных нь бүтээлгийг аваад зурагтыг нь ороосон. Бас сархад гээд архи, эмэгтэй хүний үнэртэй ус зэргийг аваад Батзаяад цонхоор өгсөн. Зургтыг бол нөгөө талых нь цонхоор өгсөн. Юмнуудаа аваад явж байтал хажуу айлых нь хүн араас нэг залуугийн хамт ирээд миний гарыг кабель утсаар уяад цагдаа дээр авч ирсэн. Надад ганцхан үнэртэй ус л байсан. Түүнийг цагдаа ирээд эзэнд нь буцаагаад өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 4-51 тоот буюу 6 буудал орчим байдаг гудамжыг сайн мэдэхгүй утасны сүлжээний өндөр хүчдэлийн хажуугаар яваад Хандгайтын 3 гэсэн гудамжны хажуугаар ороод нэг айлын

Хохирогч Ш.Бадарч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16.40 цагийн үед гадуур явж байгаад гэртээ харьж байсан чинь манай хамар хашааны айлын Батбаяр гэгч залуу над руу залгаад танай гэрт чинь хулгай орчихсон байна гэсэн. Тэгээд би гэрийнхээ ойролцоох автобусны буудал дээр ирэхэд Батбаяр нь намайг тосож аваад шууд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би тухайн үед хальт гэртээ орж харсан ба гэрээсээ алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд манайхаас 32 инчийн Пилипс маркийн зурагт, авдар дээр байсан эмэгтэй хүний улаан өнгийн үнэртэй ус зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би гомдолтой байна алдагдсан эд зүйлээ авмаар байна. Би цагдаагаас зурагтаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй гэжээ. /1-р хх-н 34-36/

Хохирогч М.Бүрэнзэвсэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээсээ 9.00 цагт гарсан. Эхнэр 12.00 цагийн үед дүү Дэлгэржаргал 13.00 цаг  өнгөрч байхад гараад гэр эзгүй болоод орой 17.00 цагийн үед эхнэр гэртээ ирэх үед нь хаалганы хажуу талын вакум цонх онгорхой байдалтай байхаар нь гэртээ ороод харахад зурагтын тавиур дээр байсан манай гэрийн зурагт байхгүй телевизийн хүлээн авагч наашаа цаашаа унасан байдалтай байсан гэсэн. Манай зүгээс тухайн үед 42 инчийн Панасоник зурагт болон удирдлагын хамтаар алдагдсан гэжээ. / 1-р хх-н 210-212/

      Хохирогч С.Ганцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 27-ны 17.00 цагийн орчимд манайд хадам ээж, дүү нар байж  байгаад гарсан. Би өөрөө 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17.30 цагт гэртээ ирсэн чинь хашааны хаалга бага зэрэг зайтай байсан тэгээд хаалгаа татаад ороод харсан чинь манай өвлийн сууцны хаалга нь цоожтой хашаан дотроо ороод харсан чинь том өрөөний вакум цонх нь онгорхой харагдахаар нь дөхөж очоод цонхоороо харсан чинь гал зуухны өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд хаалгаа нээж ороод гэрийнхээ эд зүйлийг үүднээсээ харсан чинь манай том өрөөний стейнкэн тавилга дээр байдаг 40 инчийн Самсунг маркийн зурагт байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай зурагт дэлгэцний баруун талын гол хэсэгтээ жижиг зурагдсан байгаа. Хүүхэд хумсаараа л зүссэн юм шиг байсан. Надад худалдаж авсан баталгааны бичиг нь байгаа. Мөн сериаль дугаар нь 00361 юм. Би өөрөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очоод алдсан зурагтаа таниад очиж авсан гэжээ.  / 2-р хх-н 49-52/

              Иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: О.Энхтөр гэдэг хүнийг танихгүй зурган дээрх хүн нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газарт 42 инчийн Лед загварын зурагт тавьсан. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны орой 20.00 цаг өнгөрч байхад надад зургийг нь харуулсан хүн Ганбаа гэх хэлгүй нөхөр, бас нэг таксины жолоочийн хамтаар орж ирээд 42 инчийн Лед зурагтыг тавья гээд надад иргэний цахим үнэмлэхний хуулбар үзүүлээд 300.000 төгрөгөөр тавья гээд надад  хуруугаараа үйлдлээ үзүүлээд би хэлсэн үнэнд нь уг зурагтыг аваад мөнгийг нь өгөөд таксины жолоочид 15.000 төгрөг надаас авсан мөнгөнөөсөө өгөөд үлдсэн мөнгөө аваад Ганбаа гэх манайд урд өмнө нь хааяа нэг орж ирж утас тавьчихаад эргүүлээд авдаг байсан залуугийн хамтаар гараад явсан. Манай байгууллага нь энэ хүнээс бичиг баримтыг нь үндэслэж авсан. Тэгээд дараа нь хулгайн зурагт гээд цагдаагаас хураагаад авсан учир одоо би хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. /1-р хх-н 213-214/

               Иргэний нэхэмжлэгч М.Оюунсувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 28-ны орой 17.00 цаг өнгөрч байхад зургийг харуулсан хүн, эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд 42 инчийн Панасоник брэндийн Лед зурагтыг тавья гээд надад иргэний цахим үнэмлэхний хуулбар үзүүлээд 200.000 төгрөгөөр тавья гэсэн. Би 150.000 төгрөгөөр авья гэсэн чинь 200.000 төгрөгөөр аваач гэхээр нь 180.000 төгрөгнөөс илүү гарахгүй гэж хэлээд уг зурагтын аваад мөнгийг нь өгсөн. Тэгээд Энхтөр гэх залуу цуг явсан 2 хүнийхээ хамтаар гараад явсан. Манай байгууллага нь энэ хүнээс бичиг баримтыг нь үндэслэж авсан. Тэгээд дараа нь хулгайн зурагт гээд цагдаагаас хураагаад авсан учир одоо би хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. / 1-р хх-н 215-216/

          Гэрч П.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд  Шинэ буудал дээр Панасоник маркийн 32 инчийн ЛСД зурагт барьсан 2 залуу явж байхаар нь шалгахад Оюунцэцэг овогтой Энхтөр гэх хэлгүй 30 орчим насны залуу байсан. Уг зурагтыг хаанаас авч явж байгааг тодруулахад Энхтөр нь цаасан дээр бичиг бичиж өөрийнхөө зурагтыг авч явна, үзүүлэх гэж явна гээд байсан. Тэгээд сэжигтэй санагдаад цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. Түүнийг ар гэрээсээ дохионы хэл ойлгодог хүн дууд гээд байж байтал Шарав овогтой Бадрах гэгч  манай хэсэг дээр ирээд манай гэрт хулгай орж зурагт алдагдсан байнаа гэхээр нь О.Энхтөрийн авч явсан зурагтыг харуулахад Ш.Бадарч нь зурагтаа таньсан. Тэгээд хураан авч хүлээлгэн өгсөн. Энхтөр гэгч нь бас нэг залуугийн хамт явж байсан. Энхтөрийн хамт явсан залуу нь ахмад Н.Ганболд бид хоёрыг хараад шууд зугтаасан гэжээ.  / 1-р хх-н 37/

 Гэрч Н.Ганболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Сүлд-67 буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Шинэ эцсийн цагдаагийн хэсэг дээр цагдаагийн ахлах ахлах П.Баттулгын хамт үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд тасаг дээр байж байтал Сэлбийн 25 дугаар гудамжнаас зурагт тэвэрсэн хүн гарлаа гэж таксинд явдаг жолооч миний гар утас руу залгаж хэлсэн. Тэгээд Баттулгын хамт явж байтал цоохор өнгийн орны бүтээлэг бололтой даавуунд зурагт ороож тэвэрсэн хоёр залуу явж байхаар нь зогс гээд шалгах гэтэл нэг залуу нь шууд зугтаад зурагтаа барьж явсан залуу ганцаараа үлдэж баригдсан. Тэгээд хэсэг дээр авч ирж үзлэг хийхэд 29 дүгээр тусгай дунд сургуулийн багшийн утасны дугаар гарч ирж уг хүнийг дуудахад хэлгүй хүмүүстэй харьцдаг дохионы хэлтэй багш байсан. Тэгээд зурагт авч явсан Энхтөр гэх залуугаас уг зурагтыг хаанаас авч явж байна гэх мэтчилэн тодруулахад Энхтөр гэдэг залуу миний зурагт гэж хэлсэн. Тухайн авч явсан Панасоник маркийн 32 инчийн ЛСД зурагтыг хаанаас авч явж байгааг тодруулахад Энхтөр нь цаасан дээр бичиг бичиж өөрийнхөө зурагтыг авч явна, үзүүлэх гэж явна гээд байсан. Тэгж байтал Шарав овогтой Бадрах гэгч манай хэсэг дээр ирээд манай гэрт хулгай орж зурагт алдагдсан байна гэхээр нь О.Энхтөрийн авч явсан зурагтыг харуулахад Ш.Бадарч нь зурагтаа таньсан гэжээ. / 1-р хх-н 151/

         Гэрч Т.Түмэнбаяр мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:Сар өдрийг нь одоо сан ахгүй байна. 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 22-23 цагийн үед хэлтсийн 102-оос Согоотын 70-964-А тоотод байх эзэнгүй айлын хашаанд хүн яваад байна гэсэн мэдээлэл ирлээ шалга гэж мэдэгдсэн. Уг тоотод очиход гэрт нь хүн байхгүй хаалга нь онгорхой гэрийх нь гадаа төслийн зуух байсан. Тэгээд уг зуухыг оруулж тавиад хаалгыг нь арын айлын хүнээр хаалгуулж төмөр утсаар цоожлуулаад дахин өөр дуудлаганд явж байгаад уг тоотоор дахин очиж шалгалт хийхэд хэлгүй хоёр залуу буюу манай хорооны иргэн Мөнхбаяр нэг нэг залуутай  тэрэг түрээд зуухыг нь дахин хулгайлж байсан юм. Тэгээд шууд барьж аваад холбогдох алба хаагчид нь хүлээлгэн өгсөн гэжээ.  /1-р хх-н 152-153/

          Гэрч А.Сэр-Од мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 03 дугаар сард байсан санагдаж байна. Эргүүлийн офицер Т.Түвшинбаярын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 70-964-А тоотод эзэнгүй айлын хашаанд хүмүүс яваад байна гэсэн дуудлага ирснийг тус хэлтсийн 102-оос мэдэгдсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 70-964-А тоот хашаанд очиход эзэнгүй бололтой айл байсан. Гэрийх нь хаалга онгорхой гэрт болон хашаанд ямар нэгэн хүн байхгүй байсан учраас төмөр утсаар хаалгыг нь цоожилчихоод дараагийн дуудлагандаа явж байгаад уг өмнөх айлыг шалгая гэж ярилцаад очтол зүс үзэж байсан манай хэлтэст хэд хэдэн удаа эрүүлжүүлэгдэж байсан Мөнхбаяр бас зүс үзэж байсан хэлгүй Энхтөр гэж залуутай уг айлаас зуухыг нь хулгайлаад түрдэг тэргэн дээр тавиад гарч байхад нь барьж авсан. Тэгээд зүс үзэж байсан Мөнхбаяр, Энхтөр нарыг холбогдох албан тушаалтанд нь хүлээлгэн өгсөн. Тэдгээр хүмүүсээс архи үнэртэж байсан гэжээ.  / 1-р хх-н 154/

         Гэрч Д.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байсан юм. Би 16.00 цагийн үед гэрээсээ гарахад хоёр залуу зурагт тэвэрсэн явж байхаар нь сонирхоод мөн хажуу айл Бадарч ахын гэр лүү харахад байшингийн тамбарын хаалга нь эвдэрсэн бололтой онгорхой мөн цонх нь онгорхой харагдахаар нь гэрээс нь хулгай хийсэн юм байна гэж бодоод уг 2 залууг дагаж яваад замдаа  хэсгийн цагдаа Ганболдод утсаар хэлсэн. Тэгээд Ганболд цагдаа нэг цагдаагийн хамт иртэл нөгөө 2 залуугийн нэг нь зугтаагаад явчихаар нь би араас нь хөөгөөд гүйцээгүй. Тэгээд би Бадарч гуайд хэлж мэдэгдсэн гэжээ.  / 1-р хх-н 155-156/

          Гэрч Х.Дашдулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:М.Бүрэнзэвсэг  нь манай  нөхөр байгаа юм. Бид хоёр 2005 оноос эхлээд нэг гэр бүл болоод амьдарч байна.  Манайх Панасоник маркийн 42 инчийн зурагттай нөхөр бид хоёр явж байгаад 2012 онд 100 айл худалдааны төвийн орчимд байрлах ВSВ худалдааны төвөөс 744.000 төгрөгөөр авч байсан. Баримт болон баталгааны хуудас нь байгаа. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй. Надад үзүүлж байгаа зурагт манай зурагт мөн байна гэжээ.  / 1-р хх-н 217-218/

         Гэрч Д.Батжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ /2-р хх-н 54/

          Эд зүйлийн үнэлгээ: 41 инчийн ЛЕД зурагт -500.000 төгрөг гэж үнэлжээ./ 1-р хх-н 219/

         Эд зүйлийн үнэлгээнд: Ш.Бадарчийн эд зүйлийг нийт 410.000 төгрөг гэж

үнэлжээ.

          Эд зүйлийн үнэлгээ: самсунг маркийн ЛД зурагт 799.900 төгрөг гэж үнэлжээ./ 2-р хх-н 69/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 1-р хх-н 38-42/

   2016.3.17-ны өдрийн 2020 дугаартай шинжээчийн  дүгнэлтэд:

Баянзүрх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн ахлах шинжээч цагдаагийн хошууч С.Бигажийн илрүүлж бэхжүүлсэн гэх 1 гэж  дугаарласан гарын мөр нэгдсэн санд бүртгэлтэй сэжигтэн Оюунцэцэгийн Энхтөрийн зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна гэжээ. /хх-н 1-р хх-н 43-59/

        Шинжилгээ хийлгэх тогтоол /1-р хх-н 223/

         Шинжээчийн 6091 дүгнэлтэд:

Шинжилгээнд тэнцэж буй 1 гэж дугаарласан гарын мөр Оюунцэцэг овогтой Энхтөрийн баруун гарын алганы дардастай тохирч байна гэжээ. /1-р хх-н 224-229/

         Шинжээчийг дүгнэлтийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл/ хх-н 60-61/

        Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тогтоол,О.Энхтөрд гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 1-р хх-н 62-75/, 2016.9.30-ны өдөр хорьж мөрдөх хугацааг сунгах тогтоол /хх-н 232-239/

          Орчуулагч, хэлмэрчийг хэрэгт томилон оролцуулах тухай тогтоол /1-хх-н 76/, /1-р хх-н 240/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт байрлах Сэлбийн 25-661 тоотод оршин суух Ш.Бадарчийн гэрт үзлэг хийсэн байна. / хх-н 1-р хх-н 10-18/

          Д.Батбаяр,О.Энхтөр нараас асууж авсан тайлбр/ 1-р хх-н 20-27/

          Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: О.Энхтөрөөс Панасоник маркийн 32 инчийн хар зурагт нэг ширхэгийг Ш.Бадарчид хүлээлгэн өгсөн тухай баримт/ хх-н 28/

        Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 189-195/

        Илтгэх хуудас / 1-р хх-н 196/, эрэн сурвалжлалт зарлах / 1-р хх-н 197-200/, М.Бүрэнзэвсэгээс асууж авсан тайлбар/  1-р хх-н 201/

          Эд зүйл хураан авсан тэмдэглэл: / 1-р хх-н 202-209/  

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 2-р хх-н 48/-д С.Ганцэцэнд самсунг маркийн 42 инчийн лед зурагтыг хүлээлгэн өгсөн байна.

О.Энхтөрийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /1-р хх-н 77-80/,/1-р хх-н 160-162/, /1-р хх-н 241-249/, /2-р хх-н 7-11/, /2-р хх-н 75-80/

О.Энхтөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 250 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р хх-н 95/, /2-р хх-н 01-02/, шийтгэх тогтоол, магадлал, суллагдсан талаарх баримтууд /1-р хх-н 96-140/

         Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол /2-р хх-н 12-15/ зэрэг болно.

         О.Энхтөр нь Д.Батзаяатай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт байрлах Сэлбийн 25-661 тоотод оршин суух Ш.Бадарчийн гэрээс Панасоник маркийн ЛСД маркийн 32 инчийн зурагт, эмэгтэй үнэртэй ус зэрэг эд зүйлс хулгайлж 410.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

         2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 4-51 тоотод оршин суух М.Бүрэнзэвсэгийн  эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг хөшиж орж  42 инчийн ЕД зурагт хулгайлан авч нийт 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

          2016 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Зээлийн 24-91 тоотод оршин суух С.Ганцэцэгийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлан авч 799.000 төгрөгийн хохирол буюу 3 удаагийн давтан үйлдлээр  бусдад нийт 1.709.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ш.Бадарчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн … гэрээсээ алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд манайхаас 32 инчийн Пилипс маркийн зурагт, авдар дээр байсан эмэгтэй хүний улаан өнгийн үнэртэй ус зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би гомдолтой байна алдагдсан эд зүйлээ авмаар байна. Би цагдаагаас зурагтаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй гэсэн мэдүүлэг . /1-р хх-н 34-36/

Хохирогч М.Бүрэнзэвсэгийн  мөрдөн байцаалтад  өгсөн …эхнэр гэртээ ирэх үед нь хаалганы хажуу талын вакум цонх онгорхой байдалтай байхаар нь гэртээ ороод харахад зурагтын тавиур дээр байсан манай гэрийн зурагт байхгүй телевизийн хүлээн авагч наашаа цаашаа унасан байдалтай байсан гэсэн. Манай зүгээс тухайн үед 42 инчийн Панасоник зурагт болон удирдлагын хамтаар алдагдсан гэсэн мэдүүлэг  / 1-р хх-н 210-212/

      Хохирогч С.Ганцэцэгийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн … хаалгаа нээж ороод гэрийнхээ эд зүйлийг үүднээсээ харсан чинь манай том өрөөний стейнкэн тавилга дээр байдаг 40 инчийн Самсунг маркийн зурагт байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай зурагт дэлгэцний баруун талын гол хэсэгтээ жижиг зурагдсан байгаа. Хүүхэд хумсаараа л зүссэн юм шиг байсан. Надад худалдаж авсан баталгааны бичиг нь байгаа. Мөн сериаль дугаар нь 00361 юм. Би өөрөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очоод алдсан зурагтаа таниад очиж авсан гэсэн мэдүүлэг .  / 2-р хх-н 49-52/

             Иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад  мэдүүлсэн Ганбаа гэх хэлгүй нөхөр, бас нэг таксины жолоочийн хамтаар орж ирээд 42 инчийн Лед зурагтыг тавья гээд надад иргэний цахим үнэмлэхний хуулбар үзүүлээд 300.000 төгрөгөөр тавья гээд надад  хуруугаараа үйлдлээ үзүүлээд би хэлсэн үнэнд нь уг зурагтыг аваад мөнгийг нь өгөөд таксины жолоочид 15.000 төгрөг надаас авсан мөнгөнөөсөө өгөөд үлдсэн мөнгөө аваад Ганбаа гэх манайд урд өмнө нь хааяа нэг орж ирж утас тавьчихаад эргүүлээд авдаг байсан залуугийн хамтаар гараад явсан. Манай байгууллага нь энэ хүнээс бичиг баримтыг нь үндэслэж авсан. Тэгээд дараа нь хулгайн зурагт гээд цагдаагаас хураагаад авсан учир одоо би хохирлоо барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг. /1-р хх-н 213-214/

               Иргэний нэхэмжлэгч М.Оюунсувдын  мөрдөн байцаалтад мэдүүлсэн ....42 инчийн Панасоник брэндийн Лед зурагтыг тавья гээд надад иргэний цахим үнэмлэхний хуулбар үзүүлээд 200.000 төгрөгөөр тавья гэсэн. Би 150.000 төгрөгөөр авья гэсэн чинь 200.000 төгрөгөөр аваач гэхээр нь 180.000 төгрөгнөөс илүү гарахгүй гэж хэлээд уг зурагтын аваад мөнгийг нь өгсөн. Тэгээд Энхтөр гэх залуу цуг явсан 2 хүнийхээ хамтаар гараад явсан. Манай байгууллага нь энэ хүнээс бичиг баримтыг нь үндэслэж авсан. Тэгээд дараа нь хулгайн зурагт гээд цагдаагаас хураагаад авсан учир одоо би хохирлоо барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг  / 1-р хх-н 215-216/

           Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

           Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

            О.Энхтөрийн дээрх үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул О.Энхтөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

О.Энхтөр нь хулгайлсан зурагтуудаа ломбарданд тавьж мөнгө авсан байсан тул ломбардуудаас зурагтыг хураан авч хохирогч нарт буцаан  олгосон байна. Иймд А.Энхтөрийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв. Харин тус ломбардуудаас нийт 480.000 төгрөг авсаныг шүүгдэгч О.Энхтөрөөс гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Тухайлбал С.Даваасүрэнд  300.000 төгрөг, М.Оюунсувдад 180.000 төгрөг тус тус гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх  хулгайн гэмт хэрэгт шалгагдан мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч 2016 оны 7 дугаар сарын 28-ны  өдөр прокурорын хяналтад очсон үеэс хойш очилгүй 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл  нийт 64 хоног прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

О.Энхтөрд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул О.Энхтөрийг  прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлмйн 57.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгчид оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт зааснаар О.Энхтөрд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг түүний удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан чангаруулан чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

О.Энхтөр нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоригдсон 60 хоног, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 60 хоног нийт  120 хоног цагдан хоригдсон байх тул уг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дах хэсэгт заасан ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

   Шүүгдэгч О.Энхтөртэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Д.Батзаяа нь ослын улмаас нас барсан тул түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Мэргэд овогт Оюунцэцэгийн Энхтөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн

Прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар О.Энхтөрөөс эд хөрөнгө хураахгүйгээр 2  жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар О.Энхтөрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн  57.1 дэх хэсэгт зааснаар О.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2  жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 3  жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхтөрд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар О.Энхтөрийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоригдсон 60 хоног, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл 60 хоног, нийт 120  хоног цагдан хоригдсоныг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн   баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Энхтөрөөс 480.000 төгрөгийг гаргуулж  үүнээс 300.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 15-299 тоотод оршин суух  /РД: ДМ89071014/ Сэргэлэнгийн Даваасүрэнд, 180.000 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололын 13-97 тоотод оршин суух /РД: ЗЮ85091205/ Батбаатарын Эрдэнэсувдад тус тус олгосугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Энхтөрд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                           С.ПҮРЭВСҮРЭН