Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Э.Хартогоогийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч П.Батхүүгийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч М.Төмөрийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Б.Гансүхийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч С.Гандолгорын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү, М.Төмөр, Б.Гансүх, С.Гандолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбаатарын Хартогоо, Тайж овогт Пунцагжавын Батхүү, Чонос овогт Маамуугийн Төмөр, Боржигон овогт Батчулууны Гансүх, Борлууд овогт Сүхээгийн Гандолгор нарт холбогдох эрүүгийн 2221000000390 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, Ар хоолой гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэбаатарын Хартогоо. /РД: ЖЗ95100919/

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайж овогт Пунцагжавын Батхүү. /РД: ЖЗ94091211/

3. Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Чонос овогт Маамуугийн Төмөр. /РД: ЖЗ99071816/

4. Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Барчин гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батчулууны Гансүх. /РД: ЖЗ94031410/

5.  Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 18-20 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Борлууд овогт Сүхээгийн Гандолгор. /РД: ЖА94092605/

Холбогдсон хэргийн талаар:

1.1  Шүүгдэгч Э.Хартогоо нь П.Батхүүтэй бүлэглэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Цахиур гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд хохирогч П.Гармаагийн өмчлөлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж, бусдад 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

П.Батхүү, М.Төмөр нартай бүлэглэн Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Цахиурт гэх газраас хохирогч А.Мөнхболдын эзэмшлийн 3 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлж нийт 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Гансүх, С.Гандолгор нартай бүлэглэн Портер маркийн 34-77 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Баян-Өндөр гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Г.Нямжавын 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2. Шүүгдэгч П.Батхүү нь Э.Хартогоотой бүлэглэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Цахиурт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд иргэн П.Гармаагийн өмчлөлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж, бусдад 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Төмөртэй бүлэглэн Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Цайдамын нуур гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ц.Мөнхбаатарын хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг нь хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Хартогоо, М.Төмөр нартай бүлэглэн Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Цахиурт гэх газраас хохирогч А.Мөнхболдын эзэмшлийн 3 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлж нийт 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. Шүүгдэгч  М.Төмөр нь П.Батхүүтэй бүлэглэн Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Цайдамын нуур гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ц.Мөнхбаатарын хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг нь хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

П.Батхүү, Э.Хартогоо нартай бүлэглэн Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Цахиурт гэх газраас хохирогч А.Мөнхболдын эзэмшлийн 3 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад нийт 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. Шүүгдэгч Б.Гансүх нь Э.Хартогоо, С.Гандолгор нартай бүлэглэн Портер маркийн 34-77 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Баян-Өндөр гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Г.Нямжавын 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж бусдад 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. Шүүгдэгч С.Гандолгор нь Б.Гансүх нь Э.Хартогоо нартай бүлэглэн Портер маркийн 34-77 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Баян-Өндөр гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Г.Нямжавын 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Хартогоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй...” гэв. 

Шүүгдэгч П.Батхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй...” гэв. 

Шүүгдэгч М.Төмөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

Шүүгдэгч Б.Гансүх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй...” гэв. 

Шүүгдэгч С.Гандолгор шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд Хартогоо бид хоёр хүүхдүүдийн хамт гэрээсээ гарч сумын төв рүү очоод Гансүхийг гуйж хадландаа явахаар болсон. Сумын төвд Гансүх түүний ээж нарын хамт 2 машинтай бид хойш гарсан. Тухайн үед Гансүх, Хартогоо нар өөрсдөө тээврийн хэрэгсэл жолоодож би Хартогоогийн хажууд хоёр хүүхэдтэйгээ явж байсан. Хартогоо, Гансүх нар замдаа архи уугаад явсан. Тэр үед би хоёр хүүхэдтэйгээ явж байсан тул архи уугаагүй. Намайг архи уусан гэж хэлсэнд гомдолтой байна. Гансүхийн ээжийг хүргэж өгөхөд Шар гэдэг айлын хонь нь байхгүй гэж ярьж байсан. Хадлан дээгүүр очоод харина гэхэд Хартогоо, Гансүх хоёр сумын төв орж архи аваад гарах замд хонь таарсан. Машины гэрэлд замаас 10-20 алхмын зайд хонь байсан. Хадам ээж охиноо төрүүлнэ гээд аймаг явсан байсан учир хүүхдээ харж байсан. Би хоёр хүүхдээ орхиж машинаас буух ямар ч боломж байгаагүй. Би тээврийн хэрэгсэл шөнийн цагт барьж чадахгүй. Хартогоог машинаас буух үед би яах гэж байгаа юм бэ чи гэхэд түлшний мөнгөтэй болно гэж хэлсэн. Хартогоо намайг машины гэрэл унтраачих гэхэд үгүй гэж би уурласан. Би машины тоормос дээр гишгээд байсан болохоос машин жолоодоогүй. Хартогоо, Гансүх нар хонь хөөж хэсэг хугацаанд байсан. Би тэр үед машиндаа суугаад байж байсан. Хартогоо, Гансүх хоёр хонь машин дээр авч ирж тавьсан байх би түүнийг хараагүй. Гэрийн гадаа ирж Гансүх, Хартогоо нар хонины хажууд зогсоод буулгасан. Би машинаас буухгүй байж байгаад гэрийн гадна хоёр хүүхэдтэйгээ буусан. Манайх махгүй байсан тул бид шөнө 00 цагийн үед ирээд хонь гаргаж гэдсийг нь машин дээр тавьсан байсан. Тэр шөнө Хартогоо Гансүх хоёр гэртээ нэг шил архи уугаад мотоциклтой яваад эргэж ирсэн. Би хэдэн цагийн үед явсан болохыг сайн мэдэхгүй байна. Ирээд дахин машинаа унаад явах үедээ хүлсэн хонио авч ирнэ гэж явсан. Би  хэрэггүй боль гэж хэлэхэд Хартогоо би арыг нь даана чи дуугай байж бай гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө Хартогоо, Гансүх нар хөдөө хонож ирээд машин хонь хөөж байхад саатсан гэж хэлсэн. Би өглөө сэрээд хонийг нь эргүүлж өг гэж хэлсэн. Надад хонь хулгайлахад оролцсон зүйл байхгүй. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Гансүх, Хартогоо нар хонь руу хоёр морьтой явж авсан хонио хүлж ирээд хоол идсэн. Тэр үед хадам ээж ирсэн байсан. Дараа нь машинаа асааж хүлсэн хонио ачсан. Би яах гэж байгаа юм бэ гэхэд аймаг орж борлуулж түлш хийнэ гэж хэлсэн. Би аймаг явах замдаа хэрэггүй гэж зөндөө хэлсэн. Аймагт очих айл байгаагүй учир Хартогоо намайг гуйсаар байгаад манай хамаатны хашаанд очиж тэр хонинуудаа ажилласан. Би гэдэс арилгахад оролцоогүй. Тухайн хонийг зарахад Хартогоод данс байхгүй байсан учир намайг Хартогоо, Гансүх хоёр авч очиж миний данс руу мөнгө хийлгэсэн. Өмнө нь Хартогоотой хамт амьдарч байхад намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дарамталдаг байсан. Би түүнээс айж явсаар байгаад ийм хэрэгт оролцсон. Би Хартогоогийн хоёр хүүхдийг гаргаж өгсөн байхад намайг ийм хэрэгт хутгалдуулж байгаад маш их гомдолтой байна...” гэв. 

Хохирогч П.Гармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2022 оны 1 дүгээр сард Сэргэлэн сумын 2-р баг Билэгтийн шанд гэх газарт байсан. Манай нэг хар азарга адуу Сэргэлэн сумын 2-р багийн нутаг Цахиурт буюу тус багийн иргэн Э.Хартогоо гэгч айлаас зүүн урагш бэлчээрлэдэг юм. 2022 оны 01 дүгээр сарын эхээр бүртгэхэд бүрэн байсан. Тэр өдрөөс хойш буюу 2022 оны 01 сарын дундуур буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны хооронд бүртгэхэд зүсээрээ 5 тооны адуу дутуу байсан. Би тухайн адуугаа ойр хавиар байгаа байх гэж бодоод эрсэн боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20/

Гэрч Х.Хишигсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын дундуур байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай 4 дүгээр багийн иргэн хамаатны дүү болох П.Батхүү гэгч нь шөнийн 00 цагийн орчимд манайд Сэргэлэн сумын 2-р багийн иргэн Э.Хартогоо гэгч залуугийн хамт ирээд танай хашаанд дүү нь 5 адуу хийчихлээ дараа ирээд авъя гэхээр нь би хэний юун адуу юм бэ гэхэд Сэргэлэн сумын 2-р багийн иргэн П.Гармаа гэгчийн адуу юм гэсэн. Тухайн үед би П.Гармаа гэгчээс авсан адуу юм болов уу гэж бодоод зөвшөөрсөн. П.Батхүү, Э.Хартогоо нар манай хашаанд 5 тооны адуу хашчихаад яваад өгсөн бөгөөд тухайн өдрөөс хойш буюу 1 хоногийн дараа ирээд хоёр адууг нь авч яваад гурван адууг нь үлдээсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/

Шүүгдэгч Э.Хартогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 01 сарын дундуур шиг санагдаж байна яг он сарыг нь сайн мэдэхгүй байна. Гэртээ байж байхад найз Батхүү манай гэрт ирээд надад мөнгөний хэрэг байна адуу оосорлоод өгчих танай гэрийн урд адуу бэлчиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн ухаа морио унаад, Батхүү хар морио унаад бид 2 манай гэрээс урагш 2-3 км явахад 200 гаран адуу бэлчиж байхаар нь Батхүү уургалаад би түүнийг бариад холбосон. Ингээд нийт 5 адуу аваад Хишигээ ахын гэр рүү аваачаад 5 адууг үлдээгээд гэр рүүгээ явсан. Би өөрийн ухаа зүсмийн 6 настай морь, Батхүү хар бүдүүн морьтой явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56/

Шүүгдэгч П.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 01 сарын дундуур шиг санагдаж байна өөрийн хар зүсмийн их насны морьтой гадуур явж байгаад Хартогоогийн гэрт нь очиж уулзсан. Ингээд гэрт нь ороод танай гэрээс урагш ойролцоогоор 1 км орчим зайд адуу бэлчиж байна. Чи надаа хазаарлаад өгчих гэж хэлэхэд Хартогоо зөвшөөрөөд бид 2 гарч адуун дээр очиж би 4 адуу уургалж барихад 1 унага дагаад явсан. Энэ үед Хартогоо хазаарлаад хооронд нь холбож байсан. Ингээд Хартогоо бид 2 тэдний гэрээс 40 орчим км зайд байрлах Хишигтогтох гэх айл руу хөөж очоод миний адуу байгаа юм түр байлгаж байгаарай би удахгүй авна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Хишигтогтох ах утсаар яриад 2 үрээ тогтохгүй байна ирж ав гэхээр нь би очиж аваад гэрийнхээ гадаа авч ирээд 3 хоног уяад байж байхад хазаараа таслаад явсан байсан. Би араас нь эрэл сурал болж яваагүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ унаж байсан хар зүсмийн адуугаа 2022 оны 05 дугаар сард Өвөрхангай аймаг руу танихгүй хүнд зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61/

Хохирогч Ц.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Цайдамын нуур гэх газарт бэлчээрлэж байсан үхэр дээрээ очоод үхрээ бүртгэхэд манай нэг тооны үхэр зүсээрээ байхгүй байсан. Би үхрээ ойр хавиараа байгаа байх гэж бодоод эрсэн боловч олдоогүй юм. Манай үхэр хааяа Цагаанвоо сумын засмал зам дагаж бэлчээрлэдэг байсан. ...Хүрэн алаг зүсмийн хязаалан насны үнээ тухайн үед хээлтэй байсан. Ойр хавийн айлуудын  сарнисан байх гэж бодоод эрсэн боловч одоог болтол олоогүй тул Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/  

Гэрч Х.Хишигсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хамаатны дүү болох П.Батхүү шөнийн 03 цагийн орчимд манайд Сэргэлэн сумын М.Төмөрөө гэгч залуугийн хамт Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хүрэн эрээн зүсмийн им тамга байхгүй хязаалан насны хээлтэй үнээ ачиж ирээд манай хуурай дүү М.Төмөрөө гэгчийн үхэр юм, дүү нь танайд түр буулгаад хоёр гурав хоногоос ирээд авна гээд үлдээгээд явсан. Тухайн цаг хугацаанаас хойш буюу 5 сар гаруй хугацаанд нөгөө үхрээ аваагүй бөгөөд үнээ нь тугаллаад манай үхэрт байж байна. Хэд хоногийн өмнө үхрээ авахгүй юм уу гээд утсаар ярихад, наад үхэр чинь хулгайн үхэр юмаа ...Цагдаагаас эзэнд нь хүлээлгэж өгнө гэсэн та сайн харж байгаарай гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88/

Гэрч Х.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг Да хүрээ захаас хар өнгийн Муссо маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшаар 7,500,000 төгрөгт худалдан авсан. 2022 оны 04 дүгээр сард хүү Г.Шинэхүүд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулаарай гээд өгсөн. Манай хүү фэйсбүүк хаяг дээрээ Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээ худалдахаар зар тавьж Сэргэлэн сумын 4 дүгээр багийн иргэн П.Батхүү гэх залууд Grobon маркийн тээврийн хэрэгслээр сольсон гэсэн. ...25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа шилжүүлэг хийгдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101/ 

Шүүгдэгч М.Төмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр нутгийн ах Батхүүтэй Хэрлэн суманд уулзаад хэд хоног архи уусан. Тэгээд бид 2 мөнгөгүй болж Цагаан-Овоо сумын нутагт оршин суух хүргэн ах Отгон-Иш рүү очиж өөрийн эзэмшлийн 1 тооны даагыг авахаар болж 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Батхүүгийн эзэмшлийн Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Ингээд Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Цайдамын нуурын ертөнцийн зүгээр хойд зүгт Цагаан-Овоо сум руу чиглэн явж байхад замын хажуугаар олон тооны үхэр бэлчиж байгаа харагдсан. Би Батхүүд хандаж эдгээр үхэрнүүдээс 1 үхэр авъя гэхэд Батхүү зөвшөөрсөн. Тэгээд Батхүү тээврийн хэрэгслээ зогсоож би машин дээр байсан бугуйлыг ашиглан хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг бугуйлдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117/

Шүүгдэгч П.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр нутгийн дүү Төмөртэй хамт Хэрлэн сумын нутагт хэсэг хугацаанд архи уусан. Тэгээд мөнгөгүй болж Төмөр бид 2 ярилцаж байгаад Цагаан-Овоо сумын нутагт оршин суух Төмөрийн хүргэн ахынх нь хөдөө гэр рүү нь очиж Төмөрийн эзэмшлийн даагыг зарж борлуулан мөнгө болгохоор тохиролцсон. Тэгээд би өөрийн эзэмшлийн Муссо маркийн 11-25 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад Төмөрийн хамт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үдийн цагаар Цагаан-Овоо сум руу хөдөлсөн. Улмаар Баянтүмэн сумын 4-р багийн нутаг Цайдамын нуур гэх газарт явж байтал замын хажуугаар олон тооны үхэр бэлчиж байсан ба Төмөр тухайн үхэрнүүдээс 1 үхэр авчихъя гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж байгаад машинаа зогсоож Төмөр миний машинд байсан бугуйлаар  алаг зүсмийн нэг үхрийг бариад бид 2 хамтдаа машиндаа ачсан. ...25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь минийх байсан. Би хүнээс худалдаж авсан бөгөөд хэргийн дараа нэг танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124/

Хохирогч А.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэхэд миний өөрийн эзэмшлийн 3 бяруу байхгүй байсан. Манай үхэр тухайн үед Сэргэлэн сумын 2-р багийн нутаг Цахиурт гэх газрын баруун хойно байдаг түймрийн цурман дээр бэлчээрлэж байсан. Би тухайн алдсан 3 бяруугаа ойр хавиараа байгаа байх гэж бодоод эрсэн боловч олдоогүй. Хүрэн халзан эр бяруу, улаан нүүрээрээ сарман ухаа хүрэн эр бяруу, дух цагаан улаан бяруу им нь бүгд ижил баруун чих дээрээсээ ухам, зүүн чих нь доороосоо хөндөл имтэй үхрүүд байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162/

Гэрч Г.Баярдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цагаан-Овоо сумын төвд хувиараа мал мах авдаг юм. 2022 оны 05 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манайд оройн 20 цагийн орчимд Сэргэлэн сумын гаралтай М.Төмөрөө нь зүс танихгүй нэг залуугийн хамт ирээд 2 тооны бяруу өгье гээд орж ирсэн. Би тухайн 2 бярууг нь хаанаас авчирсан үхэр вэ, манайх гарал үүслийн бичиггүй мал мах авахгүй гэхэд гарал үүслийн бичгийг нь Сэргэлэн сум руу очоод явуулъя. Манай өөрийн үхрүүд, сая бичгийг нь авах гэсэн чинь малын эмчийн утас нь холбогдохгүй авч чадсангүй гэж хэлсэн. Би тухайн хоёр бярууг шөнө оройн цагаар авчирсан болохоор утсаар зургийг нь дарахад М.Төмөрөөтэй хамт явж байсан улаан малгайтай хар хувцастай залуу надад та яагаад зураг дараад байгаа юм бэ гэхэд нь та нар гарал үүслийн бичиггүй мал авчирсан болохоор та нарыг баримтжуулж байна гэж хэлсэн. М.Төмөрөө зүс танихгүй залуугийн хамт 2 бяруугаа манай хашаанд 25-11 ДОР улсын дугаартай хар өнгийн Муссо маркийн тээврийн хэрэгслээс буулгачхаад мөнгөө мобайлаар шилжүүлж аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-189/

Иргэний нэхэмжлэгч Г.Баярдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би Цагаан-Овоо сумын 1-р багт өөрийн хэдэн малаа харж амьдардаг юм. Ингээд 2022 оны 05 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. Төмөр гэх хүүхэд гэрийн гадаа ирээд та бяруу авч байгаа юу гэхээр нь авч байна, гарал үүслийн бичиг байгаа юу гэж асуусан. Тэгэхэд Төмөр малын эмч байхгүй байна маргааш кодыг нь аваад явуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь 2 тооны бярууг 950,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд Төмөрийн утас нь холбогдохгүй болоод байж байтал Сэргэлэн сумын цагдаа утсаар яриад миний авсан 2 бярууг хулгайн бяруу байна гэж хэлэхээр нь би эзэнд нь өөрөө аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167/

Гэрч Х.Хишигсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хамаатны дүү болох П.Батхүү нь шөнийн 00:00 цагийн орчимд манайд Сэргэлэн сумын М.Төмөрөө гэгч залуугийн хамт Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 3 бяруу ачиж ирээд миний үхрүүд байгаа юм, дүү нь танайд түр буулгаад орхиё, маргааш ирээд авна гээд үлдээгээд явсан.  Маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр оройн 19:00 цагийн орчимд манайд ирээд Цагаан-Овоо сум руу 2 бярууг нь зарахаар авч явлаа, нэг бярууг нь дараа авъя гээд дух цагаан охин улаан бярууг надад үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-185/

Гэрч Г.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би Сэргэлэн сумын 2-р багийн иргэн Батхүү гэгчийг танина, манай найз юм. Батхүү нь нэг хүн рүү яриад миний 5421117721 дугаартай ХААН банкны дансанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 950,000 төгрөг хийгээд авсан. Би малын хулгайн мөнгө төгрөг гэж мэдээгүй…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197/

 Шүүгдэгч М.Төмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын дундуур аймагт Батхүүгийн хамт архи ууж байхад Батхүүгийн найз Хартогоо гэх хүн утсаар хүрээд ир мөнгө хэрэгтэй байна, мал заръя гэхээр нь зөвшөөрөөд Хартогоогийн гэрт очиж уулзсан. Ингээд Сэргэлэн сумын 2-р баг Цахиурт гэх газраас үхэр авахаар ярилцаад Батхүүгийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй шөнө 00 цаг өнгөрөөд гарч яваад Хартогоо 3 бяруу таслаад ирэхээр нь машиндаа ачаад авч явсан. Ингээд Хишигсайхан гэх айлд очоод хүнээс хэдэн бяруу авсан юм, түр үлдээе гээд хашаанд нь буулгаж орхиод маргааш орой нь очоод 2  бярууг машиндаа ачаад 1-ийг нь үлдээгээд Цагаан-Овоо сум руу Баярдулам эгчид амьдаар нь 2 бярууг 950,000 төгрөгөөр зарсан. Нэг бярууг Хишигсайхан гэх айлд үлдээсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220/

Шүүгдэгч Э.Хартогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад 20 цагийн үед сумын найз Батхүү, Төмөр нар манай гэрт ирсэн. Батхүү надад мөнгөний хэрэг байна Мөнхболдын үхрүүдээс хэдэн үхэр авъя найздаа бариад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн ухаа морийг унаад Төмөр, Батхүү нар 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод манай гэрээс хойд зүгт 1 км орчим зайд түймрийн цурам дээр Мөнхболдын үхэр хэвтэж байхад нь Төмөр бугуйлдаж 3 тооны бяруу барихад нь туугаад гэртээ очсон. Тэгээд Төмөр нь найдвартай худалдаж авах хүн байгаа гээд Цагаан-Овоо сумын хүн рүү ярьж Төмөр, Батхүү 2 бяруунуудаа машиндаа ачаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-225/

Шүүгдэгч П.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн төвд сумын дүү Төмөртэй хамт архи ууж байхад найз Хартогоо утсаар ярьж мөнгөний хэрэг байна хэдэн бяруу ачих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Төмөр бид хоёр аймгийн төвөөс гарч Хартогоогийн гэрт 20 цагийн орчимд очсон. Ингээд бид гурав 2,5 литрийн пиво хувааж уугаад 00 цагийн орчим Сэргэлэн сумын 2-р баг Цахиурт гэх газар руу явахад үхрүүд хэвтэж байсан. Тэгэхээр нь тэндээс 3 тооны бярууг бугуйлдаж бариад Хартогоогийн гэрт тууж ирээд Төмөрөөс найдвартай худалдаж авах хүн байна уу гэхэд Төмөр Цагаан-Овоо суманд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Төмөр бид 2 тэр шөнөдөө 3 тооны бярууг 25-11 ДОР улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгсэлд ачиж явж байгаад шөнө болохоор нь ойролцоо Хишигтогтох ахынд 3 бяруугаа үлдээгээд гэртээ харьж амарсан. Тэгээд маргааш нь Төмөртэй уулзаад Хишигтогтох ахынд үлдээсэн 3 тооны бярууны 2-г нь ачаад Цагаан-Овоо суманд байдаг Баярдулам гэх эгчид 900,000 төгрөгөөр зарсан. Үлдсэн нэг бяруугаа Хишигтогтох ахын гэрээс аваагүй. Бяруу зарсан мөнгөнөөс 500,000 төгрөгийг нь Хартогоод өгч үлдсэн мөнгөөр нь Төмөр бид 2 архи уугаад машиндаа бензин хийгээд дууссан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229/

Хохирогч Г.Нямжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай гэрээс баруун зүгт 2 км газарт Сэргэлэн сумын 2-р баг Баян-Өндөр гэх газар руу хонио бэлчээсэн. Тухайн өдөр эхнэр хүүхдүүдийн хамт хадлангийн өвс татахаар яваад оройн 21 цагийн орчим гэртээ ирээд Баян-Өндөр гэх газрын ойр орчмоор хонио хайсан боловч тэр шөнөдөө хонио олоогүй ирсэн. Маргааш нь Сэргэлэн сумын 2-р баг Дампилын нуур гэх газраас хонио олоод бүртгэхэд 9 хонь дутаж байсан. Анх хонь бэлчээсэн Баян-Өндөр гэх газрын урд буюу Дампилын нуурын баруун талаас нэг хонио хүлээтэй байхад нь олсон. ...Яг тоогоороо 8 хонь дутсан. Би өөрийнхөө хонийг ойр орчмоор айлын хониор сарнисан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй юм. 2021 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13/

Гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мал мах авсан хүмүүсийн бүртгэл дээр С.Гандолгор гэгчээс 3 хонь аваад 591,000 төгрөг тухайн хүний дансаар шилжүүлсэн бүртгэл болон дансны гүйлгээ байна. Мөн би энэ хүмүүсийг танихгүй, хулгайн мал гэж тухайн үед мэдээгүй. Одоо санахад Сэргэлэн сумаас ирсэн нэг хүүхэн надад 3 хонь өгч байсан. Малын гарал үүслийн гэрчилгээ шаардахад мал эмнэлгийн газар 1-3 тооны хонинд хүнсний зориулалтаар гээд бичиг өгдөггүй юм. Наад мах чинь ямар ч асуудалгүй гээд өгсөн. Би тухайн үед юмыг яаж мэдэхэв гэж бодоод нэрийг нь дансны дугаартай нь тэмдэглээд гарын үсгийг нь зуруулаад авсан. Надад тухайн хонины махыг өгөхдөө 2 залуугийн хамт ирсэн би С.Гандолгор гэгчийг болон тухайн хоёр залууг огт танихгүй. С.Гандолгор гэгчийн өгсөн 3 тооны хонины мах нь гулуузалсан байсан. Нийт 87 кг, мөнгөн дүн нь 591,000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-31/

Гэрч Ц.Дамдинхоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх /яг хэдний өдрийн санахгүй байна/ манай аавын талын хамаатан болох Баяндун сумын С.Гандолгор гэгч нь нөхөр Э.Хартогоо болон Б.Гансүх гэгч залуугийн хамт Сэргэлэн сумаас мал мах өгнө гээд Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй манайд ирсэн. С.Гандолгор манай нөхөр Д.Гантамирт хонины бүтэн гулууз мах мөнгөөр нь авах уу гэхэд манай нөхөр  бид 2 тухайн хонины гулууз махыг зах зээлийн ханшаар 100,000 төгрөгөөр худалдаж аваад С.Гандолгорын Хаан банкны дансанд хийсэн. Би хэдэн хоньтой ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Надад өгөхдөө 1 хонины гулууз мах өгсөн. Манай нөхөр  бид хоёр тухайн хонийг хулгайн мал мах гэж мэдээгүй. Э.Хартогоо, С.Гандолгор нар нь хөдөө малтай байдаг болохоор өөрсдийнхөө малаас өгч байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35/

Шүүгдэгч Б.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өөр сумын төвд багын найз Хартогоотой тааралдахад манайх руу яваад хадлан аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь зөвшөөрөөд сумын төвөөс Хартогоо, түүний хамтран амьдрагч С.Гандолгор бид 3 хоёр Портер машинтай Э.Хартогоогийнх руу орой 18 цагийн орчимд явсан. Э.Хартогоо, С.Гандолгор 2 хамт, би өөрийн Портер маркийн 81-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Э.Хартогоог дагаад явж байсан. Бид нарыг Сэргэлэн сумын 2-р багийн нутаг Баян-Өндөр гэх газар явж байхад 200 гаруй хонь бэлчээрлэж байсан бөгөөд тухайн хонины дэргэд Э.Хартогоо зогсоод хонь барихаар хөөцөлдөхөөр нь би буугаад тухайн хониноос 8 тооны хонь хамт барилцаад Э.Хартогоогийн машинд ачсан. Тухайн үед Портер машиныг С.Гандолгор барьж явж байсан. Бид 3 тухайн газраас 8 хонь ачаад Э.Хартогоогийн хашаатай хонинд нийлүүлээд байж байхдаа 1 хонь үлдээснээ гэнэт санаад Э.Хартогоод хандаж 2-лаа тэр хонийг олж хүлээсийг нь тайлъя, эзэн нь мэдвэл асуудал үүснэ явъя гэж хэлээд Э.Хартогоогийн машинтай явж байтал машин нь унтраад асахгүй болохоор нь машиндаа хоноод маргааш өглөө нь машинаа асааж Э.Хартогоогийнд очиж  4 хонийг нь Э.Хартогоо махалж, С.Гандолгор гэдсийг нь арилгасан. Тэгээд бид 3 тухайн 4 хонины гулууз махаа машиндаа хийгээд Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороололд байрлах Хаан хүнс гэх мал мах авдаг газарт өгсөн. ...Тухайн хонь зарсан мөнгө Э.Хартогоогийн хамтран амьдрагч С.Гандолгорын ХААН банкны дансанд орсон. С.Гандолгор тухайн хонины махыг өөрөө өгөөд тооцоог нь хийсэн. Тэгээд бид 3 хоолонд орж архи дарс ууж хамт хэрэглэж дууссан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54/

Шүүгдэгч Э.Хартогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би эхнэр С.Гандолгорын хамт 2021 оны 09 сард өөрийн эзэмшлийн 34-77 ДОР улсын дугаартай Портер маркийн машинтай, ард Гансүх өөрийн машинтайгаа сумын төвөөс манай гэр рүү явж байсан. Манай машиныг манай эхнэр барьж явж байсан. Ингээд замд Сэргэлэн сумын 2-р баг Баян-Өндөр гэх газарт зам дагуу хэдэн хонь машины гэрэлд орж ирэхээр нь хонь авахаар болоод машинаас буугаад нэг хонь барьсан. Тэгээд үргэлжлүүлээд 8 хонь бариад өөрийн машин дээрээ ачаад гэр рүүгээ авч яваад хониндоо нийлүүлээд бэлчээсэн. Гэртээ ирээд хулгайлсан хонио бүртгэж үзэхэд 8 байсан бөгөөд 1 хонийг нь үлдээсэн байна гээд буцаж Гансүхийн хамт уяаг нь тайлах гээд явж байхад машин эвдрээд хонийг олж чадаагүй. Ингээд өглөө нь хулгайлж авсан 8 хонио Гансүх, Гандолгор нарын хамт ажиллаад аймгийн төвд ирээд Хаан хүнс дэлгүүрт манай эхнэр Гандолгор зараад мөнгөөр нь хоол унд идээд архи уугаад дууссан юм. ...Тухайн үед С.Гандолгор машин барьж байсан бөгөөд би машинаас буугаад хонь барьж аваад машин дээр барьсан хонио нэг нэгээр нь ачиж байсан. Харин Б.Гансүх хониноос ачилцаж өгсөн. Гансүх, Гандолгор нар намайг хонь хулгайлж байгааг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58/

Шүүгдэгч С.Гандолгорын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Хартогоо гэх хүнтэй 2018 оноос эхэлж хамтран амьдарч байгаад 2022 оны 06 дугаар сард хувийн таарамжгүй харьцааны улмаас салсан. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр сумын төв дээгүүр ажилтай явж байгаад орой буцаад нөхөр Хартогоо түүний найз Гансүх нарын хамт гэр рүүгээ явж байхад машины гэрлийн үзүүрт хонь харагдахад Хартогоо шууд буугаад нэлээн удаж байгаад буцаж ирэхдээ Гансүх, Хартогоо 2 хонь авч ирээд машиндаа ачсан. Тэгээд гэр рүүгээ очоод өөрийнхөө хонинд нийлүүлээд ахиад нэг хонь дутуу байна гээд Хартогоо, Гансүх нар буцаад яваад үүрээр ирсэн. Ирэхдээ ямар нэгэн хоньгүй ирсэн. Тэгээд Гансүх, Хартогоо нар өглөө хонинд яваад өмнө шөнө хулгайлсан 8 тооны хонио уургалаад хүлж үлдээгээд амьдаар нь Хартогоо машиндаа ачаад Гансүх бид 3 аймгийн төвд ирээд манай аавын дүүгийн охины нөхөр болох Ариунтамирын гэрт очиж янзлаад махыг Хаан хүнсэнд зарсан. Хартогоо нь намайг цуг яваад өөрийнхөө дансаар аваад өгчих гэж гуйхаар нь би махыг нь зарсан юм. Ингээд мөнгөөр нь Хартогоо, Гансүх нар архи уугаад дууссан. ...Би тухайн үед машинаас огт буугаагүй. Хартогоо гэнэт машинаас буугаад хонь хөөж эхлээд Гансүхийн хамт өөрийн машин дээрээ ачаад гэр рүүгээ явсан. Би гэртээ очоод айлын хонь авдаг нь яаж байгаа юм бэ, хэл ам болно буцааж үнэн учраа хэлээд өг гэж хэлэхэд намайг тоохгүй байсан. Би Хаан хүнсэнд очоод Гансүх надад данс байхгүй учраас чи өөрийнхөө данс руу хийлгэчих гэхээр нь би өөрийнхөө дансаар авсан. ...Би хонь ажиллах үед нь хажууд нь байсан. Гансүх, Хартогоо нар өөрсдөө ажилласан. Би хонь ажиллахад огт оролцоогүй. Гансүх намайг Ариунтамирын гэрт очихын өмнө манай найзын хонь гэж хэлээрэй гэхээр нь би найзын хонь гэж хэлсэн. ...34-77 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хартогоогийн машин бөгөөд 2022 оны 01 сарын орчим шиг санагдаж байна нэг хүнд 2,500,000 төгрөгөөр зарахаар тохиролцоод нөгөө хүнээс 1,700,000 төгрөг аваад үлдэгдлийг нь авалгүй машинаа өгөөд явуулсан. Дараа нь тэр хүнтэй холбогдож мөнгөө авах гээд чадаагүй. Яг хэн гэж хүнд зарсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 08, 75,  153, 2-р хх-ийн 06, /

-Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-14, 77-78, 155-156/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 15, 79, 157/

-Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний мал амьтны үнэлгээний тайлангууд /1-р хх-ийн 37-44/

-Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний мал амьтны үнэлгээний тайлан /1-р хх-ийн 105-108, 200-203, 2-р хх-ийн 40-43/

-Г.Мөнхтуяагийн 5421117721 тоот ХААН банкны дансны хуулга /1-р хх-ийн 208/

-Г.Баярдуламын 5405586849 тоот ХААН банкны дансны хуулга /1-р хх-ийн 209/

-С.Гандолгорын 5406050295 тоот ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 67-68/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 71-74/

-Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний мал амьтан болон автомашины үнэлгээний тайлан /2-р хх-ийн 76-81/

-Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 84-85/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 86-90/

-М.Төмөрт холбогдох Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 91-96/

-Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 97/

-Э.Хартогоогийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын хуулбар /2-р хх-ийн 98-99/

-Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 100/

-П.Батхүүгийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар /2-р хх-ийн 103-104/

-Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 105/

-Дорнод аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 106/

-25-11 ДОР улсын дугаартай, Ssangying Musso маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 107/

-34-77 ДОА улсын дугаартай, Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 108/

-Хохирогч Ц.Мөнхбаатар, Г.Нямжав нарын Прокурорын газар болон цагдаагийн газарт гаргасан хүсэлт /2-р хх-ийн 109-110/

-Б.Гансүхийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, татварын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа /2-р хх-ийн 111-114/

-М.Төмөрийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 115/

-П.Батхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 116/

-Э.Хартогоогийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 117/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Хартогоогийн өмгөөлөгч М.Энхтуяагаас шинээр гаргаж өгсөн 5 хуудас, мөн шүүгдэгч М.Төмөрийн өмгөөлөгч Т.Энхболдоос шинээр гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч Г.Баярдуламын хохирол төлбөр төлөгдсөн тухай баримт /1 хуудас/, шүүгдэгч П.Батхүүгийн өмгөөлөгч З.Нямсүрэнгээс шүүгдэгч П.Батхүүг 3 настай хүүхдийн хамт амьдардаг талаар Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/, шүүгдэгч С.Гандолгорын өмгөөлөгч Д.Урансувдаас шүүгдэгч С.Гандолгорыг охин Б.Номингийн хамт амьдардаг талаарх Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Э.Хартогоо  П.Батхүү нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Цахиур гэх газраас хохирогч П.Гармаагийн 5 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч П.Гармаагийн мэдүүлэг, гэрч Х.Хишигсайханы мэдүүлэг,  Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан,  эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү, М.Төмөр нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Цахиурт гэх газраас Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч А.Мөнхболдын эзэмшлийн 3 тооны бярууг хулгайлж 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Мөнхболд, гэрч Х.Хишигсайхан, С.Гандолгор, Г.Мөнхтуяа, иргэний нэхэмжлэгч Г.Баярдулам нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,  Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт,  эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Г.Мөнхтуяа, Г.Баярдулам нарын  ХААН банкны дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Э.Хартогоо, Б.Гансүх, С.Гандолгор нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Баян-Өндөр гэх газраас Портер маркийн 34-77 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Г.Нямжавын 8 тооны хонийг хулгайлж 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Нямжав, гэрч Д.Отгонбаяр, Ц.Дамдинхорол нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгч С.Гандолгорын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Э.Хартогоо, Б.Гансүх нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч М.Төмөр П.Батхүү нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Цайдамын нуур гэх газраас Муссо маркийн 25-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Ц.Мөнхбаатарын хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг нь хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Мөнхбаатар, гэрч Х.Хишигсайхан нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,  Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Гандолгор “...Би Э.Хартогоо, Б.Гансүх нарыг хонь авч байхад машинаасаа огт буугаагүй, би энэ гэмт хэргийг үйлдээгүй. Тухайн хонийг зарахад Э.Хартогоод данс байхгүй байсан учир намайг Э.Хартогоо, Б.Гансүх хоёр авч очиж миний данс руу мөнгө хийлгэсэн. Өмнө нь Э.Хартогоотой хамт амьдарч байхад архи уусан үедээ дарамталдаг байсан. Би түүнээс айж явсаар байгаад ийм хэрэгт оролцсон. Би Э.Хартогоогийн хоёр хүүхдийг гаргаж өгсөн байхад намайг ийм хэрэгт хутгалдуулж байгаад маш их гомдолтой байна...” гэж, түүний өмгөөлөгч Д.Урансувд нь “...С.Гандолгор 8 тооны хонь хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй. Хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. С.Гандолгорын хувьд мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн...” гэж тус тус маргадаг.

Шүүгдэгч С.Гандолгор нь шүүгдэгч Э.Хартогоо, Б.Гансүх нартай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Баян-Өндөр гэх газраас Портер маркийн 34-77 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Г.Нямжавын 8 тооны хонийг хулгайлж 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар мэдүүлсэн Э.Хартогоогийн “...Ингээд өглөө нь хулгайлж авсан 8 хонио Гансүх, Гандолгор нарын хамт ажиллаад аймгийн төвд ирээд Хаан хүнс дэлгүүрт манай эхнэр Гандолгор зараад мөнгөөр нь хоол унд идээд архи уугаад дууссан. ...Тухайн үед С.Гандолгор машин барьж байсан бөгөөд би машинаас буугаад хонь барьж, барьсан хонио машин дээр нэг нэгээр нь ачиж байсан. Харин Б.Гансүх хониноос ачилцаж өгсөн. Гансүх, Гандолгор нар намайг хонь хулгайлж байгааг мэдэж байсан...” гэх мэдүүлэг, Б.Гансүхийн “...сумын төвөөс Э.Хартогоо, түүний хамтран амьдрагч С.Гандолгор бид гурав 2 Портер машинтай Э.Хартогоогийнх руу орой 18 цагийн орчимд явсан. Э.Хартогоо, С.Гандолгор 2 хамт, би өөрийн Портер маркийн 81-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Э.Хартогоог дагаад явж байсан юм. Бид нарыг Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Баян-Өндөр гэх газар явж байхад 200 гаруй хонь бэлчээрлэж байсан бөгөөд тухайн хонины дэргэд Э.Хартогоо зогсоод хонь барихаар хөөцөлдөхөөр нь би буугаад тухайн хониноос 8 тооны хонь хамт барилцаад Э.Хартогоогийн машинд ачсан. Тухайн үед Портер машиныг С.Гандолгор барьж явж байсан. ...маргааш өглөө нь ...4 хонийг нь Э.Хартогоо махалж, С.Гандолгор гэдсийг нь арилгасан. Тэгээд бид 3 тухайн 4 хонины гулууз махаа машиндаа хийгээд Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороололд байрлах Хаан хүнс гэх мал мах авдаг газарт өгсөн. ...Тухайн хонь зарсан мөнгө С.Гандолгорын ХААН банкны дансанд орсон. С.Гандолгор тухайн хонины махыг өөрөө өгөөд тооцоог нь хийсэн. Тэгээд бид 3 хоолонд орж архи дарс ууж хамт хэрэглэж дууссан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Отгонбаярын “…2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мал мах авсан хүмүүсийн бүртгэл дээр С.Гандолгор гэгчээс гурван хонь аваад 591,000 төгрөг тухайн хүний дансаар шилжүүлсэн бүртгэл болон дансны гүйлгээ байна. ...Малын гарал үүслийн гэрчилгээ шаардахад мал эмнэлгийн газар 1-3 тооны хонинд хүнсний зориулалтаар гээд бичиг өгдөггүй юм. Наад мах чинь ямар ч асуудалгүй мах гээд өгсөн.Тухайн мах өгч байсан С.Гандолгор гэгч хүүхний ХААН банкны 5406050295 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Дамдинхоролын “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх манай аавын талын хамаатан болох Баяндун сумын С.Гандолгор гэгч нь нөхөр Э.Хартогоо болон Б.Гансүх гэгч залуугийн хамт Сэргэлэн сумаас мал мах өгнө гээд Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй манайд ирсэн. Э.Хартогоо, С.Гандолгор нар нь хөдөө малтай байдаг болохоор өөрсдийнхөө малаас өгч байна гэж бодсон...” гэх мэдүүлэг, С.Гандолгорын ХААН банкны дансны хуулга болон уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон үйлдлээр нь шүүгдэгч С.Гандолгорыг хохирогч Г.Нямжавын 8 тооны хонийг хулгайлахад оролцоогүй гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч С.Гандолгор, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү, М.Төмөр, Б.Гансүх, С.Гандолгор нар нь машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан.

Иймд шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү, М.Төмөр, Б.Гансүх, С.Гандолгор нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү, М.Төмөр, Б.Гансүх, С.Гандолгор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан  бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Гансүх, С.Гандолгор нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Гансүх, М.Төмөр нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү, М.Төмөр, Б.Гансүх, С.Гандолгор нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцоо зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Гансүхэд 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Төмөр, С.Гандолгор нарт тус бүр 2 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү нарт тус бүр  2 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Гармаад 5 тооны адуу буюу 3,650,000 төгрөгийн, Э.Хартогоо, П.Батхүү, М.Төмөр нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Мөнхболдод 3 тооны бяруу буюу 1,650,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Баярдуламд 950,000 төгрөгийн хохирол, П.Батхүү, М.Төмөр нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Мөнхбаатарт 1 тооны үхэр буюу 1,300,000 төгрөгийн, Э.Хартогоо, Б.Гансүх, С.Гандолгор нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Нямжавт 8 хонь буюу 1,250,000 төгрөгийн хохирол тус тус учирсан  байна.

Үүнээс хохирогч П.Гармаагийн 3 тооны адууг, хохирогч А.Мөнхболдын 3 тооны бярууг, Ц.Мөнхбаатарын 1 тооны үхрийг буцаан өгсөн бөгөөд шүүгдэгч М.Төмөр нь иргэний нэхэмжлэгч Г.Баярдуламд 950,000 төгрөгийг, шүүгдэгч Э.Хартогоо, Б.Гансүх нар нь хохирогч Г.Нямжавын 8 тооны хонийг хониор нь төлж барагдуулсан байна. Хохирогч нарт учирсан хохирлоос П.Гармаагийн тус бүр нь 600,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 тооны адуу /үрээ/-ны  хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч  Э.Хартогоо, П.Батхүү нараас нийт 1,200,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч П.Гармаад олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болон тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч тус бүрийн оролцоог харгалзан хувь тэнцүүлэн гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Э.Хартогоогийн эзэмшлийн ухаа зүсмийн 1 тооны адууг хурааж, шүүгдэгч Э.Хартогоо, Б.Гансүх, С.Гандолгор нараас 34-77 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ  4,466,025 төгрөгийг хувь тэнцүүлэн Э.Хартогоогоос 1,488,675 төгрөг, Б.Гансүхээс 1,488,675 төгрөг , С.Гандолгороос 1,488,675 төгрөг, шүүгдэгч П.Батхүүгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан адууны үнэ 950,000 төгрөг, шүүгдэгч П.Батхүү, М.Төмөр, Э.Хартогоо нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 25-11 ДОР улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийн үнэ  4,210,925 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, П.Батхүүгээс 1,403,642 төгрөг, М.Төмөрөөс 1,403,642 төгрөг, Э.Хартогоогоос 1,403,642 төгрөг тус тус гаргуулж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож, хэрэгт шүүгдэгч Э.Хартогоогийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.Төмөр, Б.Гансүх, С.Гандолгор нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын Хартогоо, Тайж овогт Пунцагжавын Батхүү, Чонос овогт Маамуугийн Төмөр, Боржигон овогт Батчулууны Гансүх, Борлууд овогт Сүхээгийн Гандолгор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан  бусдын олон тооны малыг бүлэглэн  машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Батчулууны Гансүхийг 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Маамуугийн Төмөр, Сүхээгийн Гандолгор нарыг тус бүр  2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Эрдэнэбаатарын Хартогоо, Пунцагжавын Батхүү  нарыг тус бүр  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял,  М.Төмөр, С.Гандолгор нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, Б.Гансүхэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Э.Хартогоогийн эзэмшлийн ухаа зүсмийн 1 тооны адууг хурааж, шүүгдэгч Э.Хартогоо, Б.Гансүх, С.Гандолгор нараас 34-77 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,466,025 төгрөгийг хувь тэнцүүлэн Хартогоогоос 1,488,675 төгрөг, Б.Гансүхээс 1,488,675 төгрөг, С.Гандолгороос 1,488,675 төгрөг,  шүүгдэгч П.Батхүүгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан адууны үнэ болох 950,000 төгрөг, шүүгдэгч П.Батхүү, М.Төмөр, Э.Хартогоо нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 25-11 ДОР улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,210,925 төгрөгийг хувь тэнцүүлэн  П.Батхүүгээс 1,403,642 төгрөг, М.Төмөрөөс 1,403,642 төгрөг, Э.Хартогоогоос 1,403,642 төгрөг тус тус гаргуулж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү нараас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн Э.Хартогоогоос 600,000 төгрөг, Батхүүгээс 600,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Боржигон овогт Пүрэвийн Гармаад /РД: ЖЗ75021517/-д олгосугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Төмөр, Б.Гансүх, С.Гандолгор нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Хартогоо, П.Батхүү, М.Төмөр, Б.Гансүх, С.Гандолгор нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА