Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1351

2019 оны 6 сарын 11 өдөр                   Дугаар 183/ШШ2019/01351                                 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бын /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д /РД: / холбогдох,  

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, Л.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006-01 сараас Хинд зээлийн эдийн засагч, эрсдлийн газрын мэргэжилтэн, ахлах эдийн засагч, ахлах харилцааны менежер, тооцооны төвийн захирал, салбарын бизнес хөгжил хариуцсан менежер, хяналтын албаны ахлах мэргэжилтэн, тусгай актив зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтэн зэрэг албан тушаалд үр бүтээлтэй ажиллаж ирсэн. 2019-03-20-ны өдрөөс эхлэн өвчний учир 2018-03-23-ны өдрийн хороонд эмнэлгийн магадлагаатай байгааг эхнэр Г.Оюунчимэг миний шууд удирдлагуудад мэдэгдсээр байтал ажлаас халах шийдвэр гарган ажилд маань оруулахгүй, бүр эцэст нь 2019-03-26-ны өдөр 26/766 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гарган үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд хуульд заасны дагуу хууль бусаар ажлаас халсан тушаалыг хүчингүй болгон үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, эрхэлж байсан ажилд маань эргүүлэн авахыг даалган 2019-03-20-ны өдрөөс хойшхи цалин 1.600.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Б нь Ханд зээлийн эдийн засагч, эрсдэлийн газрын мэргэжилтэн, ахлах эдийн засагч, ахлах харилцааны менежер, тооцоололын төвийн захирал, салбарын бизнес хариуцсан менежер, хяналтын албаны ахлах мэргэжилтэн, тусгай актив, зээл төлөвлөлтийн газрын мэргэжилтэн зэрэг албан тушаалд тасралтгүй 2016 оны 1 сараас эхлээд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад 2019 оны 3 сарын 20-ны өдөр өвчтэй, 2019 оны 3 сарын 23-ны өдрийг хүртэл эмнэлэгийн магадлагаатай байхад ажаас халах шийдвэр гаргаж, үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд хуульд заасны дагуу хууль бусаар ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр ажлаас халсныг тогтоож, эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгож, цалин 1,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Б нь Хны Иргэдийн банкны тусгай актив зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтнээр ажиллах хугацаандаа 2 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэл үндэслэлээр цуцалсан. Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 26/766 тоот тушаал нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар гэрээг цуцлах тушаал гаргасан. П.Б нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар 3 сарын 20, 21-ний өдрүүдэд ажил тасалсан үйл баримт нь тогтоогдсон тул  ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах тушаал гаргасан. Энэ тушаал нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 3 сарын 20, 21-ний өдрүүдэд П.Б нь ажил тасалсан байдаг. Мөн 3 сарын 20-ны өдөр Нанзаддорж руу эхнэр нь манай нөхөр ажилдаа очсон уу, ажлаараа гадуур гарсан уу гэртээ ирж хоносонгүй гэж ярьсан байдаг. 3 сарын 20, 21-ний өдөр өвчтэй байсан гэдгийг хэлсэн тухай баримт огт байхгүй. Тиймээс 3 сарын 20, 21-ний өдөр ямар нэгэн шалтгаангүй ажил тасалсан, эхнэр нь Быг хайж Х руу ярьсан учраас ажил тасалсан гэдэг нь тогтоогдож байгаа. Эрүүл мэндийн хувьд саахарын өвчтэй, тогтмол эмчийн хяналтад байсан гэдгийг үгүйсгээгүй. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар 8 цагаар хэвийн нөхцөлд бусад ажилчдын адил ажиллаж ирсэн. Эмнэлэгийн магадлагааг банкинд авчирч өгөөгүй шүүх хуралдааны үеэр олж харсан. Хөдөлмөрийн гэрээний 5.7-т зааснаар ажлын нэг өдрийн 8 буюу түүнээс дээш цагаар ажил тасалсан бол ноцтой зөрчил гаргасанд тооцно гэж заагаад харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иймд П.Быг ажлаас халсан тушаал нь үндэслэлтэй юм гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

П.Б нь Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ эмнэлгийн магадлагаатай байгааг эхнэр миний шууд удирдлагуудад мэдэгдсээр байтал ажлаас халсан гэж тайлбарлав.

Хариуцагч нь 2 өдөр ажил тасалсан, өвчтэй талаараа мэдэгдээгүй тул халсан, эмнэлгийн магадлагаа нь ЭМЯ-ы сайдын тушаалаар баталсан журам зөрчсөн буюу тамгагүй, ерөнхий эмчийн гарын үсэггүй гэж маргалаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь гэрээний үндсэн дээр ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг тодорхойлж, талуудын эрх тэгш байдлыг хангах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлжээ.

Х ХХК нь П.Быг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06/3527 тоот тушаалаар Тусгай активын газрын мэргэжилтний албан тушаалд ажиллуулж, түүнтэй хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн хугацаагүй байгуулжээ.

Хариуцагч байгууллага нь ажилтны харьяалагдах нэгжийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 06/4238 тоот тушаалаар Тусгай актив, өр барагдуулах газрыг Иргэдийн банкны  тусгай актив, зээл төлүүлэлтийн газар болгож өөрчилсөн байна.

Ажил олгогч нь 2019 оны 3 дугаар сарын 26-ний өдрийн 26/766 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, гэрээний 5.7-д заасныг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажилтан нь ажил олгогчоос баталсан Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллах, хөдөлмөрийн гэрээг зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтаар ажил олгогч ноцтой зөрчил гэж ямар үйлдэл болохыг тодорхойлсныг ажилтан хүлээн зөвшөөрчээ.

Хөдөлмөрийн гэрээний 5.7.5-д ажлын нэг өдөрт 8 буюу түүнээс дээш цагаар ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцсон байна.

П.Б нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа очоогүй байх бөгөөд гэрч Г.Оюунчимэг “урьд шөнө нь өөр газарт хоносон, П.Бын утас нь холбогдохгүй байснаас ажилдаа ирсэн эсэхийг 09,00 цагийн үед банкны ажилтан Алтанбаганаас асуусан, 11,00 цагийн үед түүний ахаас нөхрийгөө өвчтэй талаар мэдэж, Нанзаддоржид мэдэгдсэн” гэж мэдүүлсэн, гэрч Э.Нанзаддорж нь “эхнэр нь 2019 оны 3 сарын 20-ны 11,00 цагийн үед над руу залгаж П.Быг гэртээ ирж хоноогүй, ажилдаа очсон эсэхийг асуусан. Ямар шалтгаантайг надад хэлээгүй, 3 сарын 21-ний үдээс өмнө Бын утас руу залгахад согтуурсан байдалтай, ажилдаа ир гэхэд Зайсанд байна гэхээр нь эхнэрт нь хэлсэн, хүний нөөцөөс ажлаас халах тушаал гарч байгаа, мэдэгд гэсний дагуу эхнэрт нь хэлсэн” гэж мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл гэрч Г.Оюунчимэг нь өвчтэй талаар Нанзаддоржид мэдэгдсэн гэж, гэрч Э.Нанзаддорж нь П.Быг ажилдаа ирсэн эсэхийг асуусан, шалтгааныг мэдэгдээгүй гэж зөрүүтэй мэдүүлсэн байх тул хэрэгт авагдсан Г.Оюунчимэгийн утасны ярианы жагсаалтаар 09,00 цагийн үед Алтанбагана руу ярьсан нь нотлогдохгүй, харин 11,48 цагт Нанзаддоржийн утас руу залгасан байх тул Э.Нанзаддоржийн мэдүүлгийг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид эмнэлгийн магадлагааг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгосон байхад тухайн баримтыг ажил олгогчдоо хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүргүүлээгүй талаар нэхэмжлэгч нотлоогүйгээс гадна тухайн баримтыг эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй байна.

Эрүүл мэндийн сайдын 143 дугаар тушаалаар батлагдсан журмаар эмнэлгийн магадлагааг олгож буй эмч гарын үсэг зурж, тамга дарах, тухайн эмнэлгийн ерөнхий эмч гарын үсэг зурж эмнэлгийн тамгаар баталгаажуулахыг зөрчсөн гэж үндэслэлтэй. Учир нь хэрэгт нэхэмжлэгчээс хавсаргасан эмнэлгийн магадлагаа нь ямар нэгэн тамганы дардасгүй байна.

Энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс эх хувь гэж ерөнхий эмчийн гарын үсэггүй атлаа эмнэлгийн тамга дарагдсан баримтыг үзүүлсэн боловч хариуцагч тал тухайн баримтыг эсэргүүцсэн тул хэргийн баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.   

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэжээ.

Дээрхээс дүгнэхэд П.Быг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа очоогүйгээ ажил олгогчдоо мэдэгдсэн нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй, өвчний учир олгогдсон гэх эмнэлгийн магадлагаа нь ЭМЯ-ы сайдын тушаалаар баталсан журам зөрчсөн буюу тамгагүй, ерөнхий эмчийн гарын үсэггүй байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х ХХК-д холбогдох, Иргэдийн банкны  тусгай актив, зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахыг хүссэн П.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-д /РД: / холбогдох, Иргэдийн банкны  тусгай актив, зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахыг хүссэн Бын /РД: / нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ