Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 216/МА2018/00003

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Г аймаг, С сум, дугаар баг, тоотод оршин суух, С овогт Л У /РД:/-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Г аймгийн З д холбогдох

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/00217 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.У нэхэмжлэлтэй Г аймгийн З д холбогдох 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 280 580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.У, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г аймгийн Х, г б х х д ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/70 дугаар захирамжаар ажлаасаа халагдсан. Энэхүү халагдсан үйлдлийг хууль бус хэмээн үзэж Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоохдоо Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгон, Л.У миний биеийг Х, г б х х д ажилд эгүүлэн тогтоосон ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 926 111 төгрөгийг олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг аймгийн Засаг даргад даалгасан билээ.

Дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын 11 926 116 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн ба бусад заалтыг гүйцэтгээгүй болно. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг би шүүхэд гаргаагүй.

Өнөөдрийн байдлаар миний бие Дэлхийн банк, Сангийн яамны хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой амьжиргаа-3 төслийн орон нутгийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтад оролцож 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хөлсөөр ажиллах гэрээтэйгээр ажиллаж байгаа. Иймд 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 11 280 580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г аймгийн З даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.У нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын 11 926 116 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн ба бусад заалтыг гүйцэтгээгүй болно гэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалд:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгон, Л.У Г аймгийн Х, г  х х даргын ажилд эгүүлэн тогтоосугай гэж шийдвэрлэхдээ Говьсүмбэр аймгийн З д Л.У Х, г б х х даргын ажилд эгүүлэн тогтоох үүрэг оноогоогүй.

Харин Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Л.У ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 926 116 төгрөгийг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн. 

2. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон бөгөөд уг тогтоолд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өргөжүүлсэн.

Мөн аймгийн З д Х, г б х х даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ олгосон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар Засаг даргад томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй тул хариуцагч болох аймгийн З дарга нь нэхэмжлэгч Л.У Г б, х, з х г даргын ажилд эгүүлэн томилох боломжгүй юм.

Хуульд зааснаар Г б, х, з х г д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалыг 1 дүгээр заалтыг аймгийн Засаг дарга биелүүлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Л.У Г б, х, з х газрын даргаар томилоогүй эс үйлдэхүй, түүнээс үүдэн гарах ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын асуудлыг аймгийн Засаг дарга хариуцахгүй юм. Учир нь Засаг дарга хэргийн хариуцагч биш, ажилтан, ажил олгогчийн харилцаа үүсээгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

    Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10 551 415 /арван сая таван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.У олгож,

нэхэмжлэлээс 729 165 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжинд 183 772  төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, давж заалдах гомдол гаргах эрхийг дурдаж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/00217 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Иргэн Г.У нэхэмжлэлтэй Г аймгийн З д холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан,  хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэн, нэхэмжлэгч Г.У нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

1. Анхан шатны шүүхээс “Мөн талуудын хооронд үүссэн ажлаас халсантай холбоотой маргаан бүхий актыг шүүх хянан шийдвэрлэх явцад аймгийн Засаг дарга хүүхдийн төлөөлөл байгууллагын даргыг томилох, чөлөөлөхөөр зохицуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад шинээр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулиудад аймгийн Засаг дарга Г б, х, з х г даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй байна.

Харин Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийн 4/-т зааснаар “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэсэн зохицуулалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь аймгийн “Г б, х, з х газар”-ын даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Л.У ажилд эгүүлэн томилохтой холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн атлаа “Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажилтныг ажлаас үндэслэлгүй халсантай холбоотойгоор үүссэн үр дагавар болохын хувьд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар “Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэсний дагуу хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй, энэ хэргийн жинхэнэ хариуцагч мөн байна” гэж дүгнэж, уг хуулийн заалтыг “ажилтныг томилох, төлөхтэй холбоотой хуулийн зохицуулалт дээрх байдлаар өөрчлөгдсөн байгаа ч урьд хэрэгжүүлсэн хууль бус үйл ажиллагаатай холбоотой үүссэн үр дагаварыг Засаг дарга хариуцах үүрэгтэй” гэж тайлбарласан нь буруу байна.

 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар “Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дүгээр магадлалыг биелүүлэн нэхэмжлэгч Л.У цалин хөлстэй тэнцэх, олговор 11 926 116 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн.

Уг магадлалд “Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгон, Л.У Говьсүмбэр аймгийн Х г б х хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай” гэж шийдвэрлэсэн боловч Говьсүмбэр аймгийн Засаг даргад Л.У Х, г б х хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон захиргааны акт гаргахыг үүрэг болгоогүй.

Өөрөөр хэлбэл 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиуд шинээр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулиудад аймгийн Засаг дарга Г б, х, з х г даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй,

харин Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийн 4/-т зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилох чөлөөлөх бүрэн эрхтэй болсон учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 594 магадлалын 1 дэх заалт нэхэмжлэгч Л.У Г б, х, з х газрын даргаар эгүүлэн томилох эрх хэмжээгүй, аймгийн Засаг даргад чиглэсэн заалт биш гэж ойлгогдож байна.

Мөн аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 594 дугаар магадлалаар хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан.

Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамж нь давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсоноор хүчингүй болсон бөгөөд уг захирамжаас үүдэн гарсан үр дагаварыг аймгийн Засаг дарга бүрэн хариуцаж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны буюу 11 926 116 төгрөгийг нөхөн олгосон тул өөрийн хэрэгжүүлэх боломжгүй шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол болох 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд цалин хөлсийг хариуцах боломжгүй юм.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажлаас халах тушаал гарснаас хойш шүүхээр маргаан хэлэлцэгдэх үе орж, шүүхийн хүчийн төгөлдөр шийдвэрийг биелүүлэх буюу биелүүлэх боломжгүй болох үе хүртэлх бүх хугацаа хамаарна” гэж зөв тайлбарласан атлаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2017 ны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд биелүүлэх боломжтой байсан мэтээр дүгнэж шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад аймгийн Засаг дарга Г б, х, з х газрын даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй,

харин Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийн 4/-т зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй болсон учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 594 дугаар магадлалын 1 дэх заалтыг  гарсан өдрөөс нь эхлэн хариуцагч аймгийн Засаг дарга биелүүлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг зориудаар биелүүлээгүй бус биелүүлэх боломжгүй буюу эрх хэмжээ хуулиар олгогдоогүй учраас биелүүлээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу “ажилгүй байсан хугацаанд” 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаа орохгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.У нь Г аймгийн З д холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан  дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11 280 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 10 551 415 төгрөгийг хангаж, үлдсэн  729 165 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 183 772 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх  шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  ...  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 594 дугаар магадлалын зарим заалтыг  биелүүлж   нэхэмжлэгчид цалин хөлстэй тэнцэх олговорт 11 926 116 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийсэн. Харин 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудад аймгийн Засаг дарга Г б, х, з х газрын даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт тусгагдаагүйгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 594 дугаар магадлалын 1 дэх “Л.У Г аймгийн Х, г б х х даргын  ажилд эгүүлэн тогтоосугай”  гэсэн заалтыг аймгийн Засаг дарга биелүүлэх боломжгүй, биелүүлэх эрх хэмжээ олгогдоогүй тул өөрийн хэрэгжүүлэх боломжгүй шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажилгүй байсан гэх хугацааны цалин хөлсийг хариуцах боломжгүй, ... анхан шатны шүүх  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан  хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Энэхүү гомдлын дагуу давж заалдах шатны шүүх  хэргийг ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үнэдэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: нэхэмжлэгч Л.У нь Г аймгийн Х, г б х хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Засаг даргын Б/70 дугаар  захирамжаар  үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба уг Б/70 дугаар захирамжийг хууль бус хэмээн үзэж “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба шүүх 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 06 дугаар шийдвэрээр  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тэрээр уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаснаар тус шүүх 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 594 дугаар магадлалаар  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх- 12-15, 16-19/

Мөн тэрээр Дэлхийн банк, Сангийн Яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтад оролцож 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн  “хөлсөөр ажиллах гэрээ”-ээр орон нутгийн төслийн ажилтнаар ажиллаж байгаа болох нь  хэрэгт авагдсан Монгол Улсын Сангийн яамны 2017.04.03-ны өдрийн 4-1/1839 тоот албан бичиг /хх-5/, хөлсөөр ажиллах гэрээ /хх-6-11/ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.У нь 2016 оны 08 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гэж  11 280 580 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр гаргасаныг шүүх 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авчээ. /хх-1-2/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч Л.У нь тус аймаг дахь анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Л.У гомдлоор түүний нэхэмжлэлтэй Г аймгийн З д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэжээ.

Л.У нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 594 дугаар магадлалыг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан хэмээн тайлбарласан бөгөөд талууд уг магадлалд 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй байна.

Үүнээс үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 594 дугаартай магадлал нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Л.У нь дээрх 594 дугаар шийдвэр /магадлал/-г албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ өнөөг хүртэл шүүхэд гаргаагүй болохоо тайлбарласан. 

 Тэрээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 594 дугаартай магадлалыг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан хэдий ч тэрээр уг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсч аймгийн Засаг даргад 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан байх ба Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй талаар хариуг өгсөн байна. /хх- 38/

Мөн  нэхэмжлэгч Л.У нь Дэлхийн банк, Сангийн Яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн төслийн ажилтнаар 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн /“хөлсөөр ажиллах гэрээ”-ээр/ ажиллаж байгаа зэрэг нөхцөл байдлуудаас  үзэхэд нэхэмжлэгч Л.У нь дээр дурдсан хугацаануудаас хойш 3 /гурван/ сарын дотор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай гомдлоо гаргах эрхтэй байсан байна.

Гэтэл  нэхэмжлэгч нь “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай нэхэмжлэлээ  шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр  гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааны дотор гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн бүтцээр хуулийн дөрөвдүгээр бүлэг  “цалин хөлс, олговор”-ын талаарх зохицуулалт бөгөөд хуулийн 47-69 дүгээр зүйлд цалин хөлсний бүрдэл, түүнийг олгох, зарчим,  хэлбэр, цалин хөлсийг олгох хугацаа, төлөх хэлбэр болон  олговор зэргийн  талаар хуульчлан зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлээр ажилтныг ажлаас буруу халсан буюу буруу шилжүүлсэн үеийн олговорыг өөрөөр хэлбэл  ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулсан.

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийн 128.1.5-д заасан энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарна.

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан ...энэ хуулийн 129.2-т зааснаас  бусад тохиолдол гэдэгт цалин хөлс, олговрын талаарх маргаан хамаарна гэж ойлгогдож байна.

Иймд  нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын  “Үүнийг цалингийн маргаан гэж тооцохгүй байгаа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон тул хөөн хэлэлцэх хугацааг тоолох шаардлагагүй, энэ нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учраас хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тооцох үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн тайлбарууд нь үндэслэлгүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сард Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдад өргөдөл гаргасан боловч өнөөдрийг  хүртэл хариу ирүүлээгүй гэсэн тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан  байх боловч энэ талаар нотолсон бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаарх  нотлох баримт  авагдаагүй байна.

 Мөн нэхэмжлэгч нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй, ...гэрчийн мэдүүлэг авахуулах зэрэг  тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж шүүхээр бүрдүүлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй  байна.

Иймээс нэхэмжлэгч Л.У нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан цалин хөлсний асуудлаар  гомдол гаргасан бөгөөд энэ нь хуулиар тусгайлан зохицуулсан хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацааг хэтрүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байх тул дээр дурдсан “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах”-тай холбоотой гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй үндэслэлээр өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 594 дугаар шийдвэр/магадлал/-ийн 1 дэх  буюу  “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон” заалт биелэгдээгүй талаар нэхэмжлэгч нь  шаардлага гаргаагүй байхад  энэ үндэслэлээр дүгнэлт хийсэн нь буруу байна.

Мөн нэхэмжлэгч нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ хэргийн хариуцагчаар “аймгийн Засаг дарга” гэж дурдсан нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан тайлбар нь үндэслэлгүй байна.

ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 167 дугаар зүйлийн зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/00217 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан  дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11 280 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 2. Хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

  ШҮҮГЧ                                                     Н.БАТЧИМЭГ                 

  ШҮҮГЧ                                                      О.ОДНЯМАА