Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 101/2019/00492/и |
Дугаар | 101/шш2019/01815 |
Огноо | 2019-06-04 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 101/шш2019/01815
2019 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2019/01674 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин байх *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин байх -д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулах үндсэн, 24,000,000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон захирал Д.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК /РД: 5258316/ нь ХХК болон иргэн ,,,, нартай Цагаан Хуаран хотхон болон бусад таван объектыг халаалт, хэрэглээний халуун усаар хангах зорилгоор Ус дулаан дамжуулах төв 3-ын өргөтгөлийн ажил болох халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 8 дугаар сарын 21- ны өдөр Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээгбайгуулсан. Улмаар 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулан Цагаан хуаран консалтинг ХХК-ийн төлөх ёстой 101.100.360 /нэг зуун нэг сая нэг зуун мянга гурван зуун жаран төгрөг/-ний төлбөрийг бууруулж 80.000.000 /наян сая/ төгрөг байхаар тохир ч Цагаан хуаран консалтинг ХХК- тай нэмэлт гэрээг байгуулж 80.000.000 сая төгрөгийн 60 хувь болох 48.000.000 сая төгрөгийн урьдчилгаа авсан.
Ийнхүү ХХК нь Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажил үүргээ гүйцэтгэж дуусгасан ба 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчидтаи Материал, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэж ажлаа бүрэн хүлээлгэн өгч захиалагч нар ажил гүйцэтгэх ажлын хөлсийг төлж барагдуулсан боловч Хуаран Консалтинг ХХК нь нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэх ажлын хөлс үлдэгдэл 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байгаа билээ. Манай компанийн зүгээс Цагаан хуаран консалтинг ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрөөгаргуулахаар албан бичиг явуулж уг асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж, 2017 оны 11 дүгээр сарын 17-д Төлбөр тооцоо дуусгавар болгож хамтран ажиллах тухай албан бичгийг явуулсан. Улмаар 2018 он гарсаар уг асуудлаар талууд хэд хэдэн удаагийн уулзалтыг хийж, хийж гүйцэтгэсэн ажлын байранд очиж үзсэнээр Цагаан хуаран консалтинг компанийн зүгээс манай компанид хандан өргөтгөл хийхээс өмнөх ус дулаан дамжуулах төвийн анхны зураг төслийг авчрахыг шаардсан ба бид уг шаардлагын дагуу тус зураг болон шаардлагатай бусад материалуудыг бэлдсэн.Ийнхүү бэлдсэний дараа Цагаан хуаран консалтинг ХХК-тай уулзалт хийх гэсэн боловч боломжтой үедээ уулзалт хийнэ, инженертэйгээ хамт уулзана гэх мэт шалтгаануудыг хэлэн уулзалт хийхээс татгалзаж, удаашруулсаар байсан тул бид 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн. Ингээд бид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эвлэрүүлэн зуучлагчийн хамтаар уулзсан ба уулзалтаар Цагаан хуаран консалтинг ХХК нь зураг төслийн дагуу ажил гүйцэтгэсэн эсэх талаар өгсөн зургийн дагуу үзэх шаардлагатай үүний дараа дахин уулзалт томилохоор тохиролцсон боловч эргээд хариу өгөлгүй усаар ярихад бид уулзана хугацаа хэрэгтэй байна, захирал гадагшаа явсан ирэхээр нь уулзмаар байна гэсний дагуу эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг 30 хоногоор сунгасан боловч мөн л олон шалтгаан хэлж уулзаж ярилцахаас санаатайгаар зайлсхийж, холбогдох хүмүүс нь утсаа авахгүй байсаар эвлэрүүлэн зуучлалын хугацаа дуусч, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тул бид шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иймд Ус дулаан дамжуулах төв 3-ын өргөтгөлийн ажил болох халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гүйцэтгэхээр тохирсон гэрээний ажлын хөлс, түүний үлдэгдэл төлбөр болох 32,000,000/гучин хоёр сая/ төгрөгийг Цагаан хуаран консалтинг ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК-ийн төлөөлөгч Б.Баднайсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажил үүргээ гүйцэтгэж дуусгасан гэж тайлбарлажээ. Өнөөдрийг болтол ХХК нь Цагаанхуаран Консалинг ХХК-ний гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөөр гэрээгээр тохиролцсон тоног төхөөрөмжийг нийлүүлж, ажил гүйцэтгэх үүргээ биелүүлсэн эсэхийг бид мэдэхгүй бөгөөд гэрээн дээрх тоног төхөөрөмжнийлүүлэх хугацаанаас хэтрээд 4 жил шахуу хугацаа өнгөрч байна. Дээрх гэрээн дээр тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох тухай журмыг гэрээгээр тохиролцсон бөгөөд энэхүү үндэслэлийн дагуу үлдэгдэл төлбөр нь гэрээний хариуцлагад тооцож, дуусгавар болсон болно.
Мөн ийнхүү гэрээний хариуцлагад тооцож дуусгавар болсон 2014 оны гэрээтэй холбоотой асуудлаар 5 жил шахуу хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй байдал нь Иргэний хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудал болно.
Иймд дээрх бүх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Цагаанхуаран Консалтинг ХХК нь ХХК- тай 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу ХХК нь дараах тоног төхөөрөмжийг нийлүүлж, нийлүүлсэн тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу угсарч суулгах ажил үйлчилгээг үзүүлэхээр тохиролцсон. Үүнд:
1. Халаалтын ялтаст дулаан солилцуур Q- 6000 кМт-1 ширхэг
2. Халуун усны ялтаст дулаан солилцуур Q- 6000 кМт-1 ширхэг
3. Халаалтын эргэлтийн насос 75 кВт- 2 ширхэг
4. Халуун усны эргэлтийн насос 4 кВт- 2 ширхэг
5. Халаалтын автомат хаалт Ф150-1 ширхэг
6. Халуун усны автомат хаалт Ф 150-1 ширхэг
7. Даралтын зөрүү тохируулах хаалт Ф150-1 ширхэг
8. Нэмэлт усны насос 2.2 кВт-2 ширхэг
9. Бөмбөлгөн хаалт Ф200- 2 ширхэг
10. Бөмбөлгөн хаалт Ф150 -8 ширхэг
11. Бөмбөлгөн хаалт Ф125-1 ширхэг
12. Бөмбөлгөн хаалт Ф76- 4 ширхэг
13. Бланслагч эрвээхэй хаалт Ф250- 2 ширхэг К
14. Турба Хоолой /иж бүрдэл/-1 ком
15. Автомат удирдлагын самбар /иж бүрдэл/-1 ком
16. Халаалтын насосны давтамж хувиргуур 75 кВт-1 ширхэг
17. Манометрийн хаалт Ф 15-12 ширхэг
18. Манометр - 12 ширхэг
19. Термометр-10 ширхэг
20. Даралтын мэдрэгч - 1 шихрэг
21. Дулааны тоолуур Ф 150 - 1 ширхэг
22. Темлературын мэдрэгч- 2 ширхэг
23. Соронзон хаалт- 2 ширхэг
24. Нэмэлт усны тоолуур-1 ширхэг
25. Тэлэлтийн сав 2000 л-1 ширхэг
26. Халаалт, халуун усны Контроллёр-1 ширхэг тус тус болно. Гэтэл өнөөдрийг болтол энэхүү тоног төхөөрөмжүүдийг болон угсралтын ажлыг гэрээн дээрх журмаар хүлээлгэн өгөөгүй бөгөөд энэхүү тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаатай холбоотойгоор оршин суугчидаас тогтмол гомдол ирсээр байна. Бидний зүгээс дээр нэр дурдсан тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлыгнэхэмжлэгчийн зугээс хийгээгүй, шинээр угсрах тоног төхөөрөмжүүдийг худалдан авч угсраагуй, енөөдрийгболтол шинэчлэл хийгдээгүйгээс иргэдийн гомдол санал тасрахгүй гэж узэж байна. Иймд 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 зугаар Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу тоног төхөөрөмж юлон ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү.
Мөн өнөөдрийг хүртэл " ХХК нь тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй бөгөөд дээрх 20 дугаар гэрээний хавсралт 1-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх байсан. Гэтэл хүлээлгэн өгөх ажиллагаа явагдаагүй, мөн нэхэмжлэгийн хүлээлгэн өгсөн гэх 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаагаар бодсон ч /хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа болно./ гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Захиалагчаас авсан төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүргийн дагуу ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан алдангийн хэмжээнээс хэтэрсэн тул нэхэмжлэгчээс 24.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ХХК-аас Цагаан хуаран консалтинг ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү хэргийн хариуцагчаас 2014 оны 08-р сарын 21-ны өдрийн 20 дугаар тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний дагуу 24.000.000 төгрөг гаргуулах, 2014 оны 08-р сарын 21-ны өдрийн 20 дугаар Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний дагуу тоног төхөөрөмж болон ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг ХХК, түүний захирал даалгахгэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Нэхэмжлэлийн эхний шаардлагын хувьд манай компанийн зүгээс ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн бөгөөд уг ажпыг хүлээлцэх үед Цагаан хуаран консалтинг ХХК-ийн зүгээс хүлээн авах хүмүүс шалтгаангүйгээр ирээгүй. Ийнхүү нэгэнт дууссан ажлыг хүлээн авахгүй байх нь манай компанийн хариуцлага хүлээх асуудал биш юм. Мөн уг байгууламж нь ашиглалтад орсноор тус компанийн 3 блок бүхий******* ашиглалтад орох нөхцөл бүрдсэн ба одоог хүртэл ажиллаж байгаа болно.
2. Нэгэнт ажлыг гүйцэтгэсний дараа хүлээн авах үүргээ биелүүлээгүй, бодит байдал дээр ажпын үр дүнг хүртэж, байгууламжаа дулаанаар өнөөдрийг хүртэл хангасаар байгаа атлаа, мөн ажлын төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа атлаа алдангийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэв.
Нэхэмжлэгч ХХК, хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч 24,000,000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Зохигчийн хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан байна.
Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухай:
Хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК болон иргэн н.Цэгмид, н.Наранбат, н.Зоригт, н.Мөнх-Итгэлт, н.Энхболд нар нэхэмжлэгч ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 20 тоот Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч нь*******, бусад 5 объектыг халаалт, хэрэглээний халуун усаар хангах УДДТ-3 /Ус дулаан дамжуулах төв-3/ өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах, хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гүйцэтгэхээр, хариуцагч болон бусад таван иргэн хөлс төлөхөөр тохиролцжээ.
Гэрээний 3.1, гэрээний 1-р хавсралтад зааснаар хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК ажлын хөлс 101,100,360 төгрөг төлөхөөс, талууд нэмэлт гэрээ байгуулан 80,000,000 төгрөг төлөхөөр тохирсон, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн үндэслэлээр хариуцагчийн төлбөл зохих ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 32,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч 48,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар маргахгүй боловч 20 тоот гэрээт ажлын урьдчилгаанд тооцохгүй ба нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгээгүй учир*******ы дулааны шугамын ажлыг төв шугамд холбох ажлыг гүйцэтгүүлж төлбөрийг шилжүүлэн тооцсон тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, нэхэмжлэгч 20 тоот гэрээний төлбөрт хүлээн авсан, Цагаан хуран хотхоны дулааны шугамын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, гүйцэтгээгүй гэж хэргийн оролцогч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Материал, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт нотлох баримтаар авагдсан бөгөөд 2014 оны 20 тоот гэрээний захиалагчийг төлөөлж н.Наранбат, н.Зоригт, н.Мөнх-Итгэлт, н.Энхболд нар ажлыг хүлээн авсан, мөн тус Цагаан хуран хотхоны оршин суугч хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг хариуцан ажиллаж байсан ХХК байлцжээ.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэгч гэрээний 1.1-д заасан ажлыг гүйцэтгээгүй, манай компани ажлыг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байх ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Дээрх 2014 оны 20 тоот гэрээний бусад захиалагч болохн.Цэгмид, н.Наранбат, н.Зоригт, н.Мөнх-Итгэлт, н.Энхболд нар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гомдол, нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдоогүй, тус гэрээний 1.1-д заасан өргөтгөлийн ажлын үр дүнд бий болсон шугамаас захиалагч нар бүгд өөр өөрийн объект руу шугам салаалж дамжуулан ашигладаг талаар хэргийн оролцогч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлын үр дүнг захиалагч нарт хүлээлгэн өгснөөр гэрээний 3.1, 3.3-т заасны дагуу хөлс шаардах эрх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар үүсэх ба нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчид холбогдуулан эвлэрүүлэн зуучлалын журмаар өргөдөл гаргаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсаныг үндэслэн мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага эрхтэй, хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргасан гэж үзнэ.
Хариуцагч буюу******* уг шугамыг одоо ашигладаг талаар маргаагүй ч шугамын засвар, өргөтгөлийн ажил хийгдээгүй, хуучнаар нь ашиглаж байгаа гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу тайлбарыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэх боломжгүй, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан, дээр дурдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Дээрх үйл баримт, хэргийн оролцогчийн тайлбараас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч ажлын хөлсийг бүрэн төлөөгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлын үр дүнг бий болгоогүй, хариуцагч ажлыг хүлээн аваагүй гэж нэхэмжлэлээс татгалзаж байх боловч гэрээний бусад оролцогч ажлыг хүлээн авснаар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2-т зааснаар хариуцагчийг ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх бөгөөд уг УДДТ-3 өргөтгөлийн ажил нь захиалагч тус бүрд хамаарах бие даасан хэсгүүд бус нэгдмэл нэг шинжтэй объект учир хариуцагч ажил хүлээлцэх ажиллагаанд оролцоогүй, биечлэн хүлээн аваагүй нь 2014 оны 20 тоот гэрээний 3.1, 3.2 болон зохигчийн хооронд байгуулсан нэмэлт гэрээний дагуу төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 32,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухай:
Хариуцагч, нэхэмжлэгчид холбогдуулан зохигчийн хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 20 тоот Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргээ биелүүлж, гэрээний дагуу тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах, ажил хүлээлгэн өгөөгүй хугацааны алданги 24,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2014 оны 20 тоот гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, захиалагч нар ажлын үр дүнг хүлээн авсан, хариуцагч ажлыг хүлээлцэхэд оролцоогүй нь гэрээний үүргээс татгалзах үндэслэл болохгүйг шүүх өмнө дүгнэсэн.
Нэхэмжлэгч 2014 оны 20 тоот гэрээний 2.1д зааснаар ажлын үр дүнг 30 хоногийн дотор бий болгож захиалагч нарт хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд захиалсан материал хугацаандаа ирээгүйгээс зарим ажлыг 2015 онд гүйцэтгэсэн, ийнхүү хугацаа хэтрүүлсэн талаар хариуцагч гэрээний 4.6, 4.9-д зааснаар шаардлага гаргасан, хохирол учирсан үйл баримт тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ажиллагаатай холбогдуулж хариуцагч 2019 оны 05 дугаар 16-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлагын хүрээнд хүсэл зоригоо илэрхийлж гаргасан гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгч УДДТ-3 ын засвар, өргөтгөлийн ажил гүйцэтгээгүйг анхнаас мэдэж байсан агуулгаар тайлбар, сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т заасны үндэслэлийг бий болгож хариуцагч шаардлага аргах эрхээ алджээ.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж захиалагч нарт 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон тул дээрх үндэслэлээр хариуцагчийн 2014 оны 20 тоот гэрээний үүргээ биелүүлж, тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг хариуцагчид хүлээлгэн өгөхийг даалгах, ажлын үр дүнг хүлээлцээгүй үндэслэлээр нэхэмжилсэн 24,000,000 төгрөгийн алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 318,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 835,900 төгрөгөөс 667,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, илүү төлсөн 157,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлстийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК-д, хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК-иас 318,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д тус тус олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ