Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/00727

 

                                     

 

 

 

 

2019 оны 03 сарын 11 өдөр         Дугаар 101/ШШ2019/00727             Улаанбаатар хот

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, Ч -15, Н плаза, өөрийн байранд байрлах “Ч банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулий гудамж-3, НШШГГ-т холбогдох

 

Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, 0-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 0 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч “Ч банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 101/ШШ2017/00000 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан билээ.

Уг захирамжаар нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д хариуцагч Н.Энхжаргал, Л.Будсүрэн нар зээлийн гэрээний үүрэгт 459.387.644 төгрөгийг үүрэг гүйцэтгэх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, НИК-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 0 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрснийг баталж захирамж гарсан.

Ингээд НШШГГт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 101/ШШ2017/0000 дугаартай гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нээж, төлбөр төлөгч Н.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр НШШГГт үйлдвэрээ 550.000.000 төгрөгөөр үнэлж байсан юм.

Харин төлбөр авагч “Ч банк” ХХК. Нт уг үйлдвэр болон газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилуулах хүсэлт гаргахад “Д” ХХК нь Д аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, НИК-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 0 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг 727.696.091 төгрөгөөр үнэлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.И нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/658 дугаартай мэдэгдлийг танилцуулахад “Дамно” ХХК нь анх төлбөр төлөгч Н.Энхжаргал өөрийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн барилга, нэгж талбарын 0 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг 550.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс дариу 177.696.091 төгрөгөөр илүү үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн байна.

Иймд уг “Д” ХХК-ийн Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, 0-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 0 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “О” ХХК-ийн захирал нь 550 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээндээ үйлдвэрийнхээ үйлдвэрлэл явуулахад бэлэн тоног төхөөрөмжийн хамт шилжүүлэх нөхцөлөөр 550 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл “”Д ХХК нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх болон газрыг үнэлсэн. Гэтэл манайх үүргийн гүйцэтгэлдээ очоод авъя гэхээр Энхжаргал нь доторх үйлдвэрлэл явуулахад бэлэн тоног төхөөрөмжөө мөн шилжүүлэх хүсэлт гаргаад байдаг. Тэгэхээр “Д” ХХК-ийн үнэлгээний тайлан нь зөрүүтэй байна. Анх санал болгоод өгөх гэж байсан тоног төхөөрөмжөө аваад явчихсан. Зөвхөн сэндвич барилгыг шилжүүлэх асуудал гарч, эд хөрөнгийн маргаан цаашид гарч болзошгүй. “Д” ХХК-ийн үнэлгээ тодорхой бус байх бөгөөд барилгын ямар эд хөрөнгийг үнэлсэн, дотор нь ямар эд хөрөнгө бэлэн болон бэлэн бус байгааг гаргаагүй учраас үнэлгээг хүчингүй болгуулахыг хүсээд байгаа юм... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00000 дугаар шийдвэрээр Э, Л.Б нараас 459,387,644 төгрөгийг гаргуулж Ч банкинд олгохоор шийдвэрлэсэн Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Э, Л.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “О” ХХК эзэмшлийн Д аймгийн Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд 0-ийн төв байрны баруун талд байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 1835 мкв талбайтай барилгын материалын үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын 0 дугаартай 1 га хүнд үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0, дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Н.Э, Л.Б, эзэмшигч “” ХХК-иас үнийн саналыг авахад 550.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр төлөгч Л.Б-ийн зүгээс хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр үнийн санал ирүүлээгүй мөн төлбөр авагч Ч банкны зүгээс шинжээчээр үнэлгээ топоолгох хүсэлтийг ирүүлсэн. Иймд тус газраас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Д” ХХК-иар тогтоолгоход нийт 727.696.091 төгрөгөөр үнэлсэн уг үнэлгээг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 45 минутад хүлээн авч төлбөр төлөгч Н.Э, Л.Б, “О” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 0 дугаартай албан бичгээр, төлбөр авагч Ч банкинд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргах тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээг 70 хувиар тооцон 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Ч банк” ХХК хариуцагч НШШГГ-т холбогдуулан Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд тал, 0-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын 0 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00000 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар “Ч банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Э, Л.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 459.387.466 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд 0-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэгж талбарын 0 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Н.Э, Л.Б нар хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Э, Л.Б нарт холбогдох хэрэгсэхгүй болгожээ.

 

Төлбөр төлөгч нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна.

 

НШШГГ Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байх бөгөөд 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 0 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” үйлдэж, төлбөр төлөгч Н., Л. нарын Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд 0-ийн төв байрны баруун талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, 2018 оны 09 сарын 07-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлджээ. /хх-57-58/

 

2018 оны 09 сарын 07-ны өдөр “Эд хөрөнгө хураах тухай 17262009 тогтоол” үйлдэж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгджээ. /хх-59-61/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Н.Э Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд 0-ийн төв байрны баруун талд байрлах үл хөдлөх эд хөрөнгөө 550 сая төгрөгийн үнийн санал хүргүүлсэн. Төлбөр авагч төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлт хүргүүлжээ. /хх-62-63/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.-т зааснаар НШШГГ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 244 дугаартай тогтоолоор “Д” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Н.Э, Л.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг даалгажээ. /хх-64/

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгч Н.Э, Л.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхээс өмнө шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хөрөнгийн үнэлгээний тайланг “Д” ХХК гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.

 

Уг тайланд “...Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд 0-ийн төв байрны баруун талд байрлах үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт зах зээлийн үнэлгээний дүн 727.696.091 төгрөг” гэж  үнэлсэн. /хх-67-78/

 

НШШГГ нь төлбөр авагч “Ч банк” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлжээ. Төлбөр авагч” Ч банк” ХХК үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг хэт өндөр үнэлсэн гэж үзэн, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг зөрчиж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оын 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл өвчтэй байсан талаар эмнэлгийн магадлагаа хавсаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд 0-ийн төв байрны баруун талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт дээгүүр  үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 107 дугаар зүйлийн 107.2.-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.6.-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон “Д” ХХК төлбөр төлөгч Н.Э, Л.Б нарын өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь “Шүүхийн шинжилгээний тухай хууль”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-д заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан ”Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байна. Уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр битүүмжилж, хураасан хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд 0-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэгж талбарын 0 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Ч банк” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                               

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. дахь хэсэгт заасныг баримтлан Д аймаг, Д сум, 3 дугаар баг, Ацетилины үйлдвэрийн хойд талд 0-ийн төв байрны баруун талд байрлалтай улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн барилга, барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 1835 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэгж талбарын 0 дугаартай 1 га хүнд үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх бүхий барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Ч банк” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119, 119.4, 119, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                               Г.СОЛОНГО