Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/01475

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 20 өдөр         Дугаар 101/ШШ2019/01475             Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Ж Д гудамж, 0 дугаар байр 0 тоотод оршин суух Б овогт Г.Э-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоотод оршин суух, О.Ганбаатар-т холбогдох,

 

2.373.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  овогтой Э нь Б дүүрэг, 0-р хороо, Барилгын материалын “’’ худалдааны төвд 125 дугаар лангууг түрээслэн барилгын материалын худалдаа хийдэг бөгөөд худалдан авагч иргэд болон хуулийн этгээдээс биечлэн болон утсаар захиалга авч бараагаа худалдан борлуулдаг, Мөн худалдан авагчийн хүсэлтийг үндэслэн зарим тохиолдолд зээлээр худалдан борлуулдаг.  аймагт байрлах ’‘А" ХХК-ийм захирал  гэх иргэн анх барилгын материал бэлнээр 2 удаа худалдан авч байсан бөгөөд тэр үедээ барилгын магериалыи төлбөр д зэр асуудал үүсгэж байгаагүй. Харин 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр угаадаг замаск 226 ширхэгийг нэг бүрийн үнэ 10,500 төгрөгөөр авъя гээд нийт 2,373,000 төгрөгийн үнэ бүхий дээрх материалыг зээлээр худалдан авсан. Анх төлбөрийн ямар нэгэн асуудал үүсгэж байгаагүй учир Ганбаатарт итгээд зээлээр бараа материал олгосон гэвч одоог хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй бөгөөд, төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Ганбаатар нь анх бараа материал авах гээд надтай ирж уулзахдаа өөрөө Улаанбаатар хотод амьдардаг, одоогийн байдлаар Д аймагт барилга барьж байгаа, бараагаа явуулчих, барааг Д аймагт би өөрөө хүлээж авчхаад төлбөрийг нь дансаар шилжүүлье гэж байсан. Ийнхүү манайх руу жолооч явуулаад материалаа ачаад аваад явсан бөгөөд төлбөрөе төлөөгүй. Төлбөрөө ерөөсөө төлөхгүй байсан учир би танихгүй дугаараас хувийн орон сууц худалдаж авах сонирхолтой байна гэж асууж Ганбаатарлуу залгахад манай нягтлан бодогч С гэж хүнтэй холбогдоод сонирхоорой гээд 99131389 гэж дугаар өгсөн. Нягтлан бодогч Стой холбогдоход  аймаг, Дэнж дээр 3-0ийн 9 давхар барилга барьж байгаа ирээд сонирхоорой гэсэн. Би очоод Нягтлан бодогчтой нь уулзаад бүх учраа тайлбарлаад хэлэхэд скаладанд одоо 26 ширхэг замаск байгаа, тэрийг л ав, өөр мөнгө өгч чадахгүй. Захирлын зөвшөөрөлгүй мөнгө гаргахгүй гэсэн. Би мөнгөө л авах сонирхолтой байсан учир тохиролцоонд хүрч чадаагүй буцсан. Ганбаатар нь нэг ч удаа төлбөр төлөлт хийгээгүй байсан ба Г7-рын овог нэр, гэрийн хаяг гээд гар утасны дугаараас өөр ямар ч мэдээлэл байхгүй байсан учир 2017 оны 06 дугаар сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах, эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох хүсэлтийг өгсөн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг хангаж 2017 оны 06 сарын 21 -ны өдрийн 01839 дугаар шийдвэр гарсан. Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Ганбаатарыг эрэн сурвалжилж 2018 оны 12 сарын 31 -ны өдөр түүний овог, нэр, регистрийн дугаар, оршин суух хаягийг тогтоосон байх учир ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. О.Гаас барилгын материалын төлбөр болох 2,373,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,765 төгрөгийн хамт гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д аймгийн 0 дугаар баг, 0 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдсан Альфа хотхоны барилгын ажилд зориулж байгууллага, хувь худалдааны лангуу иргэдээс гэрээний дагуу бараа материалаа захиалгаар авч тооцоо нийлж өр төлбөрөө барагдуулж ажиллах зарчмаар ажилладаг. Г.Эгаас 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр цагаан замаск захиалж авахаар тохиролцож тээврийн машин түрээслээд ачуулж Дархан хүртэл тээвэрлүүлсэн. Тухайн бараанаас барилгын заслын ажилд 30-аад уутыг хэрэглэж эхлээд л манай компанийн захиалсан замаск биш шаардлага хангахгүй болохыг мэдээд өөр замаск захиалж Г.Эгаас авсан замаскийг 3 байрны үүдний складад оруулж хураасан. Г.Эд шаардлага хангахгүй угаадаг замаск байна, буцааж авах талаар өөрт нь хэлсэн боловч 2015 оны хавар Дарханд очиж өөрийн нийлүүлсэн бараагаа буцааж авсан. Барааг компанийн нягтлан Б.А, нярав Ц.О, жолооч Д.Б нар хүлээлгэж өгсөн болно гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч О.Гт холбогдуулан 2.373.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч О.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, 1 ширхэг угаадаг замаскийг 10.500 төгрөгөөр тооцон 226 ширхэг замаскийг О.Гт өгснөөс 2015 онд 26 ширхэг замаскийг буцаан авч, одоо 200 ширхэг замаскийн үнэ 2.100.000 төгрөг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр замаск захиалж авахаар тохиролцсон, тухайн бараанаас 30 уутыг хэрэглэж эхлээд манай байгууллага шаардлага хангахгүй болохыг Г.Эд мэдэгдсэн, тэрээр 2015 онд нийлүүлсэн бараагаа буцаан авсан гэжээ.

 

Зохигчдын хооронд замаск худалдан борлуулсан талаар гэрээ авагдаагүй боловч тэдний хооронд зээлээр бараа худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, уг гэрээг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1.-д зааснаар бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хавтаст хэрэгт О.Гт 226 ширхэг замаск нийлүүлсэн, нэг ширхэг замаскийн үнийг хэдэн төгрөгөөр тооцсон, хэдэн ширхэг замаскийг буцаан авсан талаар баримтгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөх үүрэгтэй юм.

 

Иймд О.Гаас 2.373.000 төгрөг гаргуулах тухай Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13:30 минутад болох шүүх хуралдааны товыг /хх-ийн 49 дүгээр тал/ мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зааснаар хариуцагч О.Гт холбогдох 2.373.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО