Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/01164

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр         Дугаар 101/ШШ2019/01164             Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, амины орон сууц, 0 дугаар байр, 0 тоотод байрлах “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Их Монгол Улс гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод байрлах “Ч” ХХК-д холбогдох,  

 

250.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох 326.862.930 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Т******* ******* ХХК нь хариуцагч “Ч” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр CW1-1-LWFB01 дугаартай гэрээ байгуулж, ажил гүйцэтгэхээр тохиролцсон билээ.

Хариуцагч “Ч” ХХК нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Х*******оос Б*******н чиглэлийн хатуу хучилттай замын гүйцэтгэгчээр тендерт шалгарсан замын ажлаа хийж гүйцэтгэж байсан бөгөөд “Т” ХХК-ийн хувьд уг хатуу хучилттай замын хажуугийн суваг шуудуу, үерийн ус зайлуулах хоолой, хамгаалалтын налуугийн чулуун өрлөгийн ажил бүхэлдээ 39202 кв.м талбайн ажлыг 1 кв.м талбайг хийж гүйцэтгзх ажлын хөлсийг 18.000 төгрөг байхаар нийт 705.636.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон билээ.

  • “Т******* ******* ХХК” нь гэрээгээр тохиролцсон ёсоор нийт ажлын тоо хэмжээнд тохируулан хүн хүч, техник хэрэгслээ тооцоолон 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х******* аймгийн Э******* сумын нутагт өөрийн хээрийн кемпийг байгуулан уулын чулуу бутлах, шигших, ангилах ажилд орсон байна. Гэрээгээр тохиролцсон ажлын гол хүч шаардсан, хугацаа авах ажил нь уулын чулууг бутлах, шигших, ангилж ялгах ажил байдаг бөгөөд энэ ажлаа 06 дугаа сарын 20-ны өдрийг хүртэл бүх техник, тоног төхөөрөмжөө ашиглан 60-70 хүний бүрэлдэхүүнээр хийж гүйцэтгээд хатуу хучилттай замын хажуугийн суваг шуудуу, үерийн ус зайлуулах хоолой, хамгаалалтын налуугийн чулуун өрлөгийн ажилдаа ороод удаагүй байтал “Ч” ХХК нь гэрээгээр бидний хийж гүйцэтгэж байсан ажилд шинээр 3 компанийг оруулан бидний хийж гүйцэтгэх ёстой ажлыг хүчээр булаан бусдад өгөх үйл явц болсон. Энэ үйл явдлаа хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа “Танай компани удаж байна, ажлаа хийж амжихгүй” гэж тайлбарл*******ан бөгөөд “Т” ХХК нь уг ажлыг хугацаанд нь бүрэн хүлээлгэн өгөх боломжтойн дээр өөрийн 66 ажилчид дээр нэмж, Б******* аймаг дахь ЗХ-ний 340 дүгээр анги******* 52 хугацаат цэргийн ажилтан, албан хаагч гэрээгээр нэмж авч ажиллуулж байтал ийм явдал болсон билээ. Энэ үйл явдла******* улбаалан “Т******* ******* “ХХК нь анх гэрээгээр тохиролцсон 39.202 квм талбайн ажла******* 19.169,57 кв.м талбайн ажлыг л хийсэн бөгөөд үүний улма******* Улаанбаатар хотоос 1.700 шахам км алслагдсан зайд анхлан гэрээний дагуу ажлын тоо хэмжээнд тохируулан тооцож хүн хүч, машин техник, тоног төхөөрөмжийн зардалд их хэмжээний хохирол хүлээсэн билээ. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон ажлын тоо хэмжээ буюу 39.202 кв.м талбайн чулуун өрлөгт шаардлагатай чулууг бэлдэх, талбайд татан авчрахтай холбоотой “Т” ХХК нь нийт хийж гүйцэтгэх ажлынхаа 50 хувийг бүх хүч нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, нэлээдгүй хугацааг зарцуулаад бүх чулуун бэлдцээ бэлэн болгож дуусаад өрлөгийн ажлаа эхэлж байтал “Ч” ХХК-ийн ерөнхий инженер нь нэр бүхий 3 компанийг манай ажилд оруулан бидний бэлдсэн чулууг тэдгээр компаниудаар ачуулан CW1-1-LWFB01 дугаартай гэрээгээр бидний хийж гүйцэтгэх ёстой ажлын 50 хувийг бүхэлд нь тэдгээр компаниудаар хийлгэснээр тус компанийн хувьд CW1-1-LWFB01 дугаартай гэрээ хэвийн үргэлжилсэн бол зайлшгүй орох байсан орлого, ажлын тоо хэмжээнд тохируулан илүү чулуу бэлдсэнээс гарсан илүү зардал, мөн ажлын тоо хэмжээнээс илүү гарсан ажилчдын цалин, хээрийн нэмэгдэл, хоол унданд гарсан зардал гэх мэт маш их хэмжээний хохирол учирсан болно. Иргэний хуульд за*******ан журмаар гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзах тохиолдолд нөгөө талдаа заавал мэдэгдэх үүрэгтэй бөгөөд “Т” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа хийж гүйцэтгэх эсэхийг мэдэх боломжгүй байж, нийт ажлынхаа хамгийн их хугацаа шаардсан чулуун бэлдцээ бэлтгэж дууссаны дараа өрлөгийн ажил эхлэнгүүт нэмж компани оруулан CW1-1-LWFB01 дугаартай гэрээний ажлын тал хувийг нь “Т” ХХК-ийн бүх зардал, хүч хөрөнгөөрөө бэлдсэн чулууг ашиглуулан бусдаар гүйцэтгүүлсэн нь хууль зөрчиж, “Т” ХХК-ийг хохироож, их хэмжээний алдагдалд оруулсан гэж үзэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнээс гадна “Т” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нь нийт 345.052.260 төгрөг болсон бөгөөд үүнээс “Т” ХХК нь ажил эхлэхийн өмнө урьдчилгаа төлбөрт 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 35.281.800 төгрөг, ажлын гүйцэтгэл дуусгавар болох үед буюу 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 56.198.550 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг нийт 151.480.350 төгрөгийг авсан бөгөөд үлдэх төлбөрийг баталгаажуулж, хоёр тала******* тооцоо нийлэхийг хүссэн боловч шүүхэд хандахгүй гэсэн баталгаа өгсний дараа тооцоо нийлнэ гэх байдлаар эрх зөрчсөөр өдийг хүрч байна. Энэ ажлыг хийх хугацаанд “Т” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х******* аймгийн Эрдэнэ бүрэн суманд ажлаа эхлүүлснээс хойш 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн санхүүжилтийг автал ажилчдын цалин, хээрийн хоол хүнсний зардал шаардлагатай болсноос бусда******* зээл авч, хөдпөх болон үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан хүү, алдангид багагүй зардал гарг*******ан байдаг. Гэвч гэрээт ажлын нийт тоо хэмжээ, мөнгөн дүндээ найдаж, энэ бүхнийг тэсч гарсаар байсан боловч ажлын дунда******* нэхэмжлэлд дурдагдсан *******уудал гарсна******* болж алдагдалд бүрэн орсон тул CW1-1-LWFB01 дугаартай гэрээний улма******* хохирсон хохирлоо дараах байдлаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 1. Нийт хийсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 104.770.460 төгрөг,
  • 2. CW1-1-LWFB01 дугаартай гэрээ хэвээр үргэлжилсэн бол нийт 705.636.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэх ёстой байсны зөрүү нь 360.583.740 төгрөг болж байгаа хэдий ч өөрийн зайлшгүй орох байсан орлого, ажлын тоо хэмжээнд тохируулан илүү чулуу бэлдсэнээс гарсан илүү зардал, мөн ажлын тоо хэмжээнээс илүү гарсан ажилчдын цалин, хээрийн нэмэгдэл, хоол унданд гарсан зардалд 145.229.540 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Үүнийг задалбал “Т” ХХК нь CW1-1-LWFB01 дугаартай гэрээний дагуу ажлаа гүйцэт хийнэ гэж тооцоолсноос өөрийн 66 хүн дээр нэмж, ЗХ-ний 340 дүгээр анги******* 52 албан хаагчийг илүү цалинжуулан 48.276.000 төгрөгийн үргүй зардал гарг*******ан, мөн CW1-1-LWFB01 дугаартай гэрээний дагуу чулуу бэлтгэхэд нийт 88.801.450 төгрөгийн бараа материалын зардал гарг*******ан ба үүнээс ажлын тоо хэмжээгээр нь тал ажлаа хийсэн тул уг бараа материалын зардлаа 50 хувиар нь тооцож 44.400.725 төгрөгийг хариуцагча******* нэхэмжлэх нь зүйтэй юм. Үүнээс гадна чулуу бэлтгэхэд ажилл*******ан ажилчдын цалинд 52.552,815 төгрөг болж байна.

Иймд “Ч” ХХК-и******* 250,000,000 төгрөгийг гаргуулан “Т” ХХК-д олгуулж өгнө үү… гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гарг*******ан тайлбартаа: ... “Т******* *******”  ХХК нь “Ч” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу хариуцагч Азийн хөгжлийн банк, Зам тээврийн хөгжлийн яамны гурвалсан гэрээгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Х******* аймга******* Б******* аймгийн чиглэлд хийгдсэн хатуу хучилттай замын тендерийн гүйцэтгэгчээр шалгарсан. Хатуу хучилттай замын хажуугийн суваг суудуу, үеийн ус зайлуулах хоолой, хамгаалалтын налуугийн чулуу өрлөгийн ажил нь 39.202, м.кв талбайтай ажлыг бүхэлд нь” Т******* *******” ХХК-иар гүйцэтгүүлэх, ажлын хөлсийг 1 м.кв 18,000 төгрөг нийт 705.636.000 төгрөгийн ажлыг тохирсон. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Х******* аймгийн Э******* сумын нутагт “Т” ХХК гэрээт ажлаа гүйцэтгэхийн тулд ажлын хүч, техник тоног төхөөрөмж хүн хүчээ гаргаад чулуу бэлтгэх ажлаа хийж гүйцэтгээд дуусахын алдад чулуугаа бэлдүүлснийхээ дараа хариуцагч тал А-ы болон Ц-гийн бригадыг нэмэлтээр оруулж ирээд, өөрөөр хэлбэл энэ гэрээт ажлынхаа 50 хувийг “Т” ХХК-и******* булаан авах замаар тэднээр хийж гүйцэтгүүлсэн. Үүнтэй холбоотой “Т” ХХК алдагдал хүлээсэн. Мөн хийх ажлаа хийж гүйцэтгэхийн тулд Б******* аймгийн ЗХ-ний 340 дүгээр анги******* 52 цэргийг нэмэлтээр авч ажиллуулах гээд байж байхад нь хөөж гарг*******ан. “Т” ХХК нь 19.169,57 м.кв талбайтай ажил хийсэн ба үүнийг нь анхны тохирсон үнэ болох 18.000 төгрөгөөр үржүүлэхэд 345.052.260 төгрөгийн ажил хийсэн. Энэ ажлынхаа хөлснөөс 151.480.350 төгрөгийг авсан ба хийссэн ажлын хөлснөөс 193.571.910 төгрөг үлдсэн. “Ч” ХХК-тай тооцоо нийлье гэхээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гээд үүнд зурах юм бол тооцоо нийлье гэдэг. Тус гэрээний төсөл нь энэ *******уудлаар шүүхэд хандахгүй, “Т” ХХК ямар нэгэн гомдол саналгүй. Тал ажлаа хийж гүйцэтгээд мөнгөө аваад дууслаа гэсэн төсөл байсан ба үүнийг зөвшөөрөхгүй гарын үсэг зурахгүй гэсэн. Үүнтэй холбоотой маргаан үүсэж энэ мөнгөө өнөөг хүртэл авч чадаагүй. Хэрвээ ажлаа гэрээний хугацаанд хийж гүйцэтгэсэн бол өөрийн 66 ажилтан дээр ЗХ-ний 52 хүн болон ковш түрээслэх шаардлагагүй байсан. Бүх чулуугаа бэлдсэн байсан. “Т” ХХК-ийн бэлдсэн чулуугаар А-гийн болон Ц-гийн бригад нь өрлөгийн ажил хийлгэсэн. Баяр наадмын үеэр ажилчдын цалинг тавихаар болоод хариуцагч компани******* гэрээт ажлын санхүүжилтээ нэхэхэд өөрсдөө аргал гэсэн учир зээл авсан. Үүнээс болоод хоног тутамд алдангид орсон. Энэ гэрээт ажлын хүрээнд “Т” ХХК тодорхой хэмжээний мөнгөөр хохирсон гэж үзэж байгаа учир хохирлоо нэмээд нийт 250.000.000 төгрөгийг хариуцагч байгууллага******* нэхэмжилж байна. Үүний ажлын хөлсний үлдэгдэл нь 193.571.910 төгрөг, үлдсэн мөнгө нь гэрээнээс үүссэн хохирол юм гэв.

 

Хариуцагч “Ч” ХХК шүүхэд гарг*******ан сөрөг нэхэмжлэлдээ: ...”Ч” ХХК 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өрлөгийн ажлын туслан гүйцэтгэлийн гэрээг “Т” ХХК-тай хийж Монгол улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг хөгжүүлэх төслийг ажлийн гүйцэтгэлээр “Т” ХХК-иар Х******* аймгийн Э******* сума******* Б*******н аймгийн чиглэлд тавигдсан 50 км з*******мал замыг хажуугийн суваг, шуудуу, үерийн ус зайлуулах хоолой, хамгаалалтын налуугын чулуун өрлөгийн ажилд нийт 39.220 мкв талбай бүхий ажил гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн. Гэрээний 5.1-д 2018 оны 04 дүгээр сарын 10-на******* 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийж дуусгана гэж за*******ан. туслан гүйцэтгүүлэхгүй. Эс бөгөөс А тал энэхүү Гэрээг дуусгавар болгож, Б талыг гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувиар гэрээ зөрчсөний төлбөр төлөхийг шаардана. “Ч” ХХК нь Монгол Улсын Зам Тээврийн Яамтай хийсэн гэрээний дагуу хугацаанд нь замыг хүлээлгэж өгөхгүй бол өдөрт 11.000 долларын алдагдал хүлээх гэрээтэй байсан тул аргагүй эрхэнд “Т” ХХК-ийн захирал  ярилцаж байгаад А болон Ц-ийн 2 бригад нэмж оруулж нийт 286.982.212 төгрөгийг эдгээр нэмэлтээр оруулсан бригадуудад төлсөн. “Т” ХХК нь үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй улма******* “Ч” ХХК-д дээрх хохирол учирсан. Иймд “Т” ХХК-и******* өрлөгийн ажлын хөдөлмөрийн тусгайлан гүйцэтгэх гэрээний 4.14-д за*******наар нийт гэрээний 705,000,000 төгрөгийн 30% хувь буюу 211,500,000 төгрөгийг манай компанид гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гарг*******ан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлага нь нийт хийсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 104.770.460 төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнээсээ 360.584.740 төгрөг болж байгаа хэдий ч өөрийн зайлшгүй олох байсан орлого ажлын тоо хэмжээд тохируулан илүү чулуу бэлдсэнээс гарсан илүү зардал, ажлын тоо хэмжээнээс илүү гарсан ажилчдын цалин, нэмэгдэл хоол унданд зарсан зардал 145.229.540 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг задалбал гэрээний дугаартай ажлыг гүйцэд хийнэ гэж тооцоолсноос өөрийн 66 хүн дээр нэмж ЗХ-ний 340 дүгээр анги******* 52 албан хаагч илүү цалинжуулсан 48,276,000 төгрөгийн үргүй зардал гарг*******ан. Мөн гэрээний дагуу чулуу бэлдэхэд нийт 88.801.450 төгрөгийн бараа материалын зардал гарг*******ан ба ажлын тоо хэмжээгээр тал ажлаа хийсэн тул уг бараа материалын зардлаа 50 хувиар тооцож гэсэн байгаа. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч 345.052.250 төгрөг авах ёстойгоос гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ зөрүү нь 360.583.000 төгрөг гэж 2 янзаар хэлсэн. Гэтэл нийт хийсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 104.770.460 төгрөг гэж бичсэн байгаа биз дээ. Бид нара******* нэхэмжлээд байгаа 250.000.000 төгрөгийн 145.000.000 төгрөг нь зөвхөн чулуу бэлдсэн, илүү ажилчин хөлслөн авсан гэж анх гарг*******ан нэхэмжлэлийн шаардлага******* харагдаж байна. Гэтэл энэ хүн 39.202, м.кв талбайн ажил хийхээс 19.169,57 м.кв талбайн ажлыг хийсэн. Түүний ажлын хөлс 345.000.000 төгрөгөөс бид нар 154.000.000 төгрөг авсан гээд зөрүү гараад байна. Эднийх гэрээгээр тохиролцсон ажлаа цаг тухайд хүн техниктэй гэрээний дагуу хийсэн гэж байна. Эд нар Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг хөгжүүлэх төслийн ажлын өрлөгийн ажилд туслан гүйцэтгэгчээр эднийх гэрээ хийсэн. Хийхдээ нэхэмжлэгч тал гэрээний  5.1, 5.5-д барилгын ажил гүйцэтгэх хугацааг за*******ан. А талын ажлын хугацааны төлөвлөгөө 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эд нар ажлаа бүрэн хийгээд дуусг*******ан байх ёстой байсан. Гэтэл эднийх хүн хүч байхгүй байсан. За*******ан хугацаандаа гүйцэтгэлийн ажлаа эхэлсэн байх ёстой байтал 5 сар гаргаж хийсэн. Мөн техник байхгүй байсан. Гэрээнд Б тал А талын ажил гүйцэтгэх хугацаанд тавьсан шаардлагыг хангаж ажиллах ёстой гэж за*******ан. Яагаад ингэж за*******ан бэ гэвэл манай компани Зам тээврийн яамтай гэрээ байгуулан ажил авахдаа хугацаа хоцорч замын ажлаа хүлээлгэн өгвөл нэг өдрийн алданги 11 ам.доллар төлөхөөр байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийх ёстой ажлаа хийгээгүй. Ажлынхаа 50 хувьд ч хүрээгүй байсан. Гэрээний 4.14 дах хэсэгт Б тал /”Т” ХХК/ барилгын ажлыг гуравдагч талд шилжүүлэн өгч үүрэг гүйцэтгүүлэхийг хориглох ба эс бөгөөс А тал гэрээ дуусгавар болгох ба Б тала******* гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийг төлөхийг шаардана гэж за*******ан Нэхэмжлэгч тал 151.480.350 төгрөгийг авсан гэж байна. Бид нар 183.480.350 төгрөгийг эдний талд шилжүүлсэн.... гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 161.571.910 төгрөг, гэрээнээс татгалзсаны хохирол 88.428.090 төгрөг, нийт 250.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарг*******ныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний хугацаанд бараа материал, шатахуун нийлүүлсний үнэ 80.878.090 төгрөг, экскаваторын  үндсэн хяналтын сэлбэгийн үнэ 7.700.000 төгрөг, экскаваторын  түрээсийн төлбөр 26.784.300 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээ зөрчсөний төлбөр 211.500.000 төгрөг, нийт 326.862.930 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өрлөгийн ажлын хөдөлмөрийн туслан гүйцэтгэлийн CW1-1-LWFB01 гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу “Т” ХХК 39202 м.кв талбайд өрлөгийн хажуугийн суваг, өрлөгийн хамгаалалтын налуу, дугуй хоолой болон дөрвөлжин хоолой орох, гарах амсрын өрлөгийн ажлыг хийхээр, гэрээний үнэ 705.636.000 төгрөг байхаар тохирчээ.

 

“Т” ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу 19169.57 м.кв ажлыг хийсэн, ажлын хөлсөнд 183.480.350 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар маргаагүй, гэрээний дагуу 19169 м.кв ажлын хөлс 345.052.260 төгрөг бөгөөд үүнээс хариуцагч 183.480.350 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл ажлын хөлс 161.571.910 төгрөгийг төлөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д за*******наар гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байх тул ажлын хөлсний үлдэгдэл 161.571.910 төгрөгийг “Ч” ХХК-и******* гаргуулж, “Т” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 88.428.090 төгрөг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. “Т” ХХК-ийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангитай хийсэн ажил гүйцэтгэх 2018/05 гэрээ, зээлийн гэрээ болон бусад баримтуудаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлд за*******ан хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх боломжгүй байгаа тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Бараа материал, шатахууны үнэ 80.878.090 төгрөг, экскаваторын түрээсийн үнэ 26.784.300 төгрөг, “Т” ХХК-ийн эвдсэн экскаваторын  үндсэн хяналтын хавхлаг сэлбэгийн үнэ 7.770.000 төгрөг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийг “Ч” ХХК гаргажээ.

 

Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж гарг*******ан баримтуудаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Зохигчдын хооронд экскаватор түрээслэх түрээсийн гэрээ байгуулагдаагүй, “Т” ХХК нь “Ч” ХХК-и******* экскаватор түрээсэлсэн, түүнийг эвдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, экскаваторын үндсэн хяналтын хавхлагийг нэхэмжлэгч эвдсэн талаар баримтгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д за*******наар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлтэй холбоотой баримтаа өөрөө нотлох үүрэгтэй юм. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

 

Бараа материал, шатахууны үнэ 80.878.090 төгрөг нэхэмжилж байх боловч 1 дүгээр хавт*******т хэргийн 240-250 дугаар талд авагдсан баримтаар бараа, материал, түлш зэргийг зээлээр өгсөн үү эсвэл зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4-т за*******ны дагуу элс, цементээр хангах үүргийг дагуу өгсөн бараа материал, түлш үү гэдэг тогтоогдохгүй байна.

 

“Ч” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, гэрээний 4.14-т “Б тал нь тус төслийг аливаа гуравдагч этгээдэд өгч, барилгын ажлыг туслах гүйцэтгүүлэхгүй. Эс бөгөөд А тал энэхүү гэрээг дуусгавар болгож, Б тал гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувиар гэрээ зөрчсөний төлбөр төлөхийг шаардана” гэх заалтын дагуу “Т” ХХК-и******* 211.500.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.13.-т “Б тал тус барилгын ажлыг гуравдагч талд шилжүүлэн өгч гүйцэтгүүлэхийг хориглох ба эс бөгөөс А тал гэрээг дуусгавар болгох бөгөөд Б тал гэрээний нийт үнийн дагуу гэрээ зөрчсөний төлбөр 30 хувийг төлөхийг шаардана” гэжээ.

 

Хэрэг авагдсан баримт болон талуудын мэтгэлцээний явцад ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Т” ХХК өөр бригадаар ажил гүйцэтгүүлэхээр оруулсан гэх байдал нотлогдоогүй, харин “Ч” ХХК үлдэх ажлыг өөр бригадаар хийлгэсэн нь тогтоогдсон байна.

 

Эдгээр үндэслэлээр “Ч” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлд за*******ныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д за*******наар хариуцагч “Ч” ХХК-и******* 161.571.910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлага******* үлдэх 88.428.090 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 318 дугаар зүйлийн 318.1.-д за*******наар “Т” ХХК-и******* 326.862.930 төгрөг гаргуулах тухай “Ч” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д за*******наар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1.407.950 төгрөг, хариуцагча******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.950.650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагча******* 965.809 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т за*******наар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д за*******наар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО