Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 117/ШШ2021/0059

 

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 117/ШШ2021/0059

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.С даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын -р баг -р байрны  тоотод түр оршин суух Х овогт Гын Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймаг дахь Ц т хариуцагдах ,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймаг дахь Ц ын даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны /5сарын/ цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, өмгөөлөгч Д.Ж, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.М дэг сахиулагч Д.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр, тус цагдаагийн газрын даргын Б/33 тоот тушаалаар Дундговь аймаг дахь Ц т мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаагаар томилогдсон, 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүлжүүлэх, саатуулах баривчлах байрны жижүүрийн цагдаа албан тушаалд тус тус томилогдож өөрийн хуулиар хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний дагуу төрийн албаны ажлыг үр дүнтэй гүйцэтгэж ажиллаж байсан.

2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 24 цагийн хугацаатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн өглөө жижүүрийн үүрэгт ажлаас бууж, томилгоот хуваарийн дагуу мөн өдрийн 16 цагаас 21 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажлаас буусан.

2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу 24/48 гэсэн ээлжийн хуваарийн дагуу хуваарьт амралтаа эдэлж байсан бөгөөд тухайн өдөр өөрийн төрсөн өдөр гэж цагдаа Н.Бтай уулзаж пиво ууж байгаад гэртээ ирж амраад, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажил үүргийн хуваарийн дагуу 24 цагийн ээлжийн ажилдаа гарч, ямар нэгэн зөрчил алдаа дутагдал гаргалгүй үүрэгт ажлаа гүйцэтгэсэн...

Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаартай тушаалаар намайг жижүүрийн амралттай өдөр өөрийн төрсөн өдрөө тэмдэглэж, гадуур /хувийн машин дотор/ 1 пиво уусныг гуйвуулж, согтолтын зэрэг тогтоогүй байхад албан үүргээ гүйцэтгэх албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж /Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.5 /-д зааснаар хууль бусаар Ковид-19 цар тахлын үед ажлаас халсанд гомдолтой байна.

Миний бие дээрх тушаалыг эс зөвшөөрч, тус тушаалын 2 дахь заалтад заасны дагуу Монгол улсын төрийн албаны зөвлөлд хандсан боловч 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/1202 дугаартай албан бичгээр Б/67 дугаартай тушаал нь Төрийн албаны зөвлөлд хамаарах тушаал биш бөгөөд маргаан үүсгэх боломжгүй, тухайн асуудлаар харьяалагдах шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулж, шийдвэрлүүлэх тухай хариу ирүүлсэн.

Иймд Дундговь аймаг дахь Цын даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү.

Тухайн үед миний согтолтын зэргийг тогтоогоогүй. Албаны шалгалт 30 хоногийн хугацаанд явагдсан. Албаны шалгалтын хүрээнд миний цуснаас дээж аваад согтолтыг тогтоох бүрэн боломжтой байсан ч тогтоогоогүй. Б өөрийнхөө машиныг барьж явсан. Тухайн үед Б замын хөдөлгөөнд оролцож явж байхад нь утас нь дуугарсан. Би утсыг нь аваад харахад Д сумын хэсгийн цагдаа Н залгасан. Нтай ярихад Дундговь аймагт ажлаар ирсэн, аав ээжийндээ очих гэж байгаа бас гэрээс юм авах гэж байгаа хүрээд ирээч гэсэн. Хальт уулзаж, Нт авсан нэг пивоноосоо хийж өгөхөд Н нь уухгүй гэсэн. Би дахиж хийж өгөхөд бас уугаагүй. Нын гэрийн гадаа очоод 20-30 минут хүлээсэн. Гарч ирэхээр нь тоглоом шоглоомоор чи ямар удаан хүлээлгэдэг юм бэ гэж цээж рүү нь 2 цохисон намайг зөрүүлээд нүүрлүү цохисон. Тэр үед шүдэнд уруул цохигдоод уруул хавдаж цус гарсан байдлыг хараад эхнэр цагдаад дуудлага өгсөн...Цагдаагийн албаны тухай зүйлийн 82 дугаар зүйлд цагдаагийн алба хаагчийг халах 4 үндэслэл байдаг. 1-т өргөсөн тангаргаасаа зөрчиж ноцтой зөрчил гаргасан, 2-т гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн 3-т Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйл нь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хангаагүй илэрсэн бол 4-т иргэний давхар харьяалалтай болсон бол гэсэн 4 үндэслэл байдаг. Энэхүү сахилгын шийтгэл нь надад хүндэдсэн гэж үзэж байна. 2020 оны 10 сарын 27-ний өдрийн А/205 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэмд хэрэгжүүлэх код 101 журмын 101.5 албаны бэлэн байдаг гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Тухайн үед би үүрэг гүйцэтгээгүй амарч байсан, дүрэмт хувцас өмсөөгүй байсан. Албаны өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг нь эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалаад, ажил албаны дотоод зохион байгуулалтаас хамаараад ажил албаны зохион байгуулалтыг өөрчлөн тухайн нөхцөл байдал өгөгдсөн нөхцөл байдалд ажиллаж чадвартай байхыг хэлнэ гэсэн ийм зүйл заалтууд байгаа...

Иймд миний хөдөлмөрлөх, шударгаар ажиллах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны цагдаа албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2021 оны 5, 6, 7, 8, 9, 10 сарын цалин олговорт 6020999 гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс Дундговь аймаг дахь Цын даргын 2021 оны 4 сарын 30-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох /нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны цагдаа/, ажилгүй байсан хугацааны цалин 6020999 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч Г.Н нь 2020 оны 2 сарын 17-ны өдрөөс хойш Дундговь аймгийн Цт мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүлжүүлэх саатуулах, баривчлах байрны цагдаа гэсэн албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан. Ажил үүргийн хуваарийн дагуу 2021 оны 3 сарын 28-ний өдөр 24 цагийн хугацаатай жижүүрийн үүрэг гүйцэтгээд 2021 оны 3 сарын 29-ний өдөр жижүүрээс буугаад аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулаад 16-21 цагийн хооронд эргүүлийн ажлаа гүйцэтгэсэн. 2021 оны 3 сарын 30-ны өдөр хуульд заасан, ажил үүргийн хуваарийн дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэж, 48 цаг амрах хуваарийн дагуу амарсан. Тухайн үед Г.Нийн төрсөн өдөр болсон бөгөөд Б гэдэг хүнтэй уулзаж нэг пиво уусан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Г.Н нь ямар нэгэн зөрчил гаргаагүй. Гэтэл амралттай байсан хувийн ажилтай байсан үед үүнийг мушгин гуйвуулж 2021 оны 4 сарын 30-ны өдрийн тушаалд албаны үедээ болон ажлын цагаар дүрэмт хувцастай, өндөржүүлсэн бэлэн байдлыг үл тоосон гэж ажлаас халсанд маш их гомдолтой байна. Учир нь энэ хүн албаны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед ажлын байран дээр, дүрэмт хувцастай согтууруулах төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас огт тогтоогоогүй. Дээрх хууль бус тушаалыг хүлээн аваад тушаалд дурдсаны дагуу Төрийн албаны зөвлөлд хуулийн хугацаандаа гомдлоо гаргасан. Дээрх Б/67 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүйг төрийн албаны зөвлөлийн албан бичгээр нотолж байна. Энэ тушаалыг Цагдаагийн албаны тухай хуулийн 15.1.4, 81.1.4, 97 дугаар зүйлийг үндэслэж гаргасан. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед ажлын байран дээр болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж байгаа. Н нь тухайн өдөр ажиллаагүй, ээлжийн амралттай байсан. Цагдаагийн албаны ёс зүйн дүрэмд 2 буюу түүнээс удаа ноцтой зөрчил гаргасан бол ажлаас хална гэж заасан. Журам дээр нь тухайн албан хаагчийн гаргасан зөрчилтэй холбогдуулаад 4 заалт байгаа. Энэ 4 заалт нь Нийн гаргасан зөрчилтэй хамааралгүй заалтууд учраас Г.Нд өөр төрлийн сахилгын шийтгэл авах бүрэн боломжтой байсан боловч ажлаас хууль бусаар халсан. Хэрэгт нэхэмжлэгчид холбогдуулж 2021 оны 3 сарын 18 өдрийн Б/35 дугаартай тушаал авагдсан. Цагдаагийн байгууллага сануулах шийтгэл авагдсан хугацаандаа дахин зөрчил гаргасан гэж үзэж магадгүй. Гэтэл тушаал нь өөрөө хууль бус байна. Н Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа шийтгэлийн хуудсыг өөрийн хайхрамжгүй байдлаас болоод алдагдуулсан, тэр дутагдлаа хүлээн зөвшөөрөөд дээрх үнэт цаасыг 3 нугалаад төлсөн. Б/67, Б/35 дугаартай тушаалуудыг гаргахдаа хариуцагч хууль буруу хэрэглэсэн. Албаны шалгалт гэдэг зүйлээр хүнийг ажлаас нь халж, хохироож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Г.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2021 оны 4 сарын 30-ны өдрийн Б/67 тоот тушаалыг хүчингүй болгож, эрүүлжүүлэх саатуулах баривчлах байрны цагдаагаар эгүүлэн тогтоож, цалин олговорт 6020999 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг зохих ёсоор хийлгэхээр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Тус газрын жижүүрийн шуурхай албанд 2021 оны 3 сарын 31-ний өдөр иргэн Дээс манай нөхөр Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Нг Д сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н зодсон байна гэх мэдээлэл ирсний дагуу тухайн өдөр цагдаагийн газрын ёс журмын эргүүл дээрх алба хаагчдын согтуурлын хэмжээг зориулалтын хэмжих багаж /драйгер/-ээр шалгахад Б.Н 0,34 хувийн согтолттой, Г.Н би үлээхгүй, миний төрсөн өдөр болсон, архи уусан нь үнэн гэж шалтаглан согтуурлын зэргээ шалгуулахгүйгээр гарч явсан байна.

Г.Н, Б.Н нарын дээрх үйлдэлд албаны шалгалт явуулахад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай А/260 дугаар тушаал, мөн даргын 2021 оны 2 дугаар сарын 29ий өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэсэгчлэн бууруулах тухай А/55 дугаар тушаалууд цуцлагдаагүй /хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд/ байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн албаны бэлэн байдлыг хангаж ажиллаагүй болох нь албаны шалгалтын хүрээнд Г.Нийн өөрийн гаргасан тайлбар, хамт байсан хүмүүсийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдсон.

Г.Нийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.7 дахь хэсэгт заасан Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны хүндийг эрхэмлэн дээдлэх, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт заасан Албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн дал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2-т заасан Нийтээр хүлээн зөвшөөрсөн, зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх, 2.3.2-т "Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх гэсэн төрийн алба хаагчийн болон цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүрэг, сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн А/255 дугаар тушаалаар шинэчлэгдэн батлагдсан Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код101/ журам-ын 101.5 дугаар зүйлийн 101.5.1 дэх хэсэгт зааснаар Албаны бэлэн байдал гэдгийг цагдаагийн байгууллага, алба хаагчаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар өөрт ногдсон үүргийг ердийн нөхцөл байдалд хангалттай биелүүлэх чадвартай байхыг; Албаны өндөржүүлсэн бэлэн байдал гэдгийг эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч, техник хэрэгслийг ажлын тусгай графикт оруулан, ажил, албаны зохион байгуулалтын горимыг өөрчлөн тухайн нөхцөл байдалд тусгайлан өгөгдсөн үүрэг, шийдвэр, тушаалыг биелүүлж ажиллах чадвартай байхыг хэлнэ гэж тодорхойлсон.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг хугацаанд Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг.

Г.Н, Б.Нр нарт явуулсан албаны шалгалтын дүнг цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар хэлэлцээд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомж, байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Түүнчлэн Г.Нд Цагдаагийн газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дэх зүйлийн 81.4.1 дэх хэсэгт зааснаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 1 дүгээр хэсгийн 1.3.2 дахь хэсэгт заасан Ноцтой зөрчил-д тооцох үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасны дагуу Цагдаагийн газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн Б/67 дугаартай тушаалыг тус газрын хүний нөөцийн ажилтан, цагдаагийн дэслэгч Л.М Г.Нд өөрт нь гардуулсан...

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Г.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Нийн гаргасан зөрчлийг Цагдаагийн газрын даргын цохолтоор хүлээн авч албаны шалгалт хийж Цагдаагийн байгууллагын журам код 112-т заасны дагуу явуулсан. Албаны шалгалтаар 2021 оны 3 сарын 30-ны өдөр Г.Н нь жижүүрийн ээлжээс буугаад амралттай байсан. Энэ өдөр Нийн төрсөн өдөр болсон нь тогтоогдсон. Тус өдөр гэртээ ганцаараа 1 шил архи уусан. Үүний дараа шүүхийн харуулын цагдаа Быг дуудаж гэртээ авчирсан байдаг. Үүний дараа гарч пиво уухаар хамт гараад Баар машинаа бариулаад дэлгүүрээс 1 пиво авсан байдаг. Пиво аваад явж байх замд Д сум руу дуудлагаар хүн аваад явж байсан Нтай утсаар холбогдоод эрүүлжүүлэх, саатуулах байран дээр хүнээ эрүүлжүүлж байна гэхээр энэ 2 хүрч очсон байдаг. Н нь Д суманд ажилладаг бөгөөд ээж, аав нь энд амьдардаг учраас ээж, аавтайгаа уулзана гэхэд нь хамт явсан. Ингэж явахдаа албан үүргээ гүйцэтгэж байсан Нт авсан пивоноосоо уулгасан байдаг. Н нь Нг машиндаа үлдээчхээд гэр лүүгээ ороод ирэх хооронд хүнийг ямар их удаан хүлээлгэдэг юм бэ, ингэж хүлээлгэж болдог юм уу гэх байдлаар хандаж, үүнээс болоод маргалдаж, цохилцсон байдаг. Энэ нь албаны шалгалтын материалд хавсрагдсан. Энэ үед дуудлагын цагдаа Б байсан. Б, Б 2 тус үйлдлийг таслан зогсоосон. Аймгийн урд талын шатахуун түгээх газарт Ныг буулгаж, Нг гэрт нь хүргэж өгсөн. Энэхүү үйлдэл нь Цагдаагийн байгууллагын албаны тухай хуульд заасан хориглосон үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Гаргасан зөрчлийн хүрээнд цагдаагийн газрын зөвлөлөөр ороод Цагдаагийн байгууллагын тухай хуульд зааснаар 1 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад дэд ахлагч Г.Нг ажиллах эрхийг хассан сахилгын шийдвэр гаргасан. Шийдвэр нь тохирсон шийтгэл гэж үзсэн. Цуг ажиллаж байсан Н гэж цагдаа нь мөн адил Цагдаагийн байгууллагад 1 жилийн хугацаанд эргэж орж эрхгүйгээр халагдсан. Тухайн үеийн гэрчүүдийн тайлбараар авсан пивоноос 2 удаа уусан нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн үед Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бусад төлбөр тооцоо цалин төлөх шаардлагагүй гэж үзэж байна.

Нямсүрэнгээс тайлбар авч байх явцад үнэн зөв мэдүүлэг өгөхийг болон

өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өгсөн. Энэ хүн өөрөө драгер үлээхээс татгалзсан. Яагаад гэвэл энэ хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолтын зэрэг гарна гэдгээ мэдэж байсан.

Цагдаагийн алба хаагч нь үнэн ч шударга, албан үүргээ гүйцэтгэх чадвар, чадамжтай байх ёстой. Иргэдийн эрх ашгийг хамгаалж иргэдийн төлөө ажиллах чадвартай бэлэн байдлыг хангаж байх ёстой төрийн тусгай чиг үүрэг бүхий албан тушаалтнууд байдаг. Н нь энэ үүргээ биелүүлээгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь сая шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байна. Нэгэнт зөрчил тодорхой, авагдсан арга хэмжээ тодорхой учраас нэхэмжлэгчийн тавьж байгаа шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б/67 тушаалын хувьд техникийн алдаа гарсан байна. Албаны өндөржүүлсэн байдлын 1 биш 2 дугаар зэрэгт ажиллаж байсан, Г.Н бол цагдаагийн дэд ахлагч цолтой, цалин олговрыг нягтлангийн тооцооллыг зөв гэж үзнэ, үүнтэй бол маргахгүй. Г.Н хэнтэй ч харьцаж чаддаг, урлаг уран сайхны авьяастай, 1 хүүхэд нь өвчтэй зэргийг нь байгууллагын удирдлагын хувьд бид мэднэ. Гэхдээ зөрчилд нь тохирсон хариуцлага хүлээлгэсэн тул түүний шаардлагыг зөвшөөрөхгүй. Н.Ө ажилтай тул шүүх хуралдаанд ганцаар оролцох боломжтой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс тус аймаг дахь Цын даргын 2021 оны 4 сарын 30-ны өдрийн Б/67 тоот тушаалыг[1] бүхэлд нь хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага[2] гаргажээ.

Уг маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 5 сарын 14-ний 01/1202 тоот гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгийг[3] ирүүлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангасан тул шүүх хүлээн авч хэрэг үүсгэв[4] .

Хариуцагч Дундговь аймаг дахь Цыг төлөөлж 2021 оны 6 сарын 19-ний 36/1046, 2021 оны 7 сарын 22-ны 36/1372 тоот албан бичгээр[5] тус цагдаагийн газрын захиргаа удирдлагын газрын дарга Н.Ө, мөрдөн байцаах тасгийн дарга Д.Б нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б оролцож, Н.Ө оролцоогүй.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр тодруулж гаргасан шаардлагыг /6020999 төгрөг гаргуулах, эрүүлжүүлэх саатуулах баривчлах байрны цагдаагаар тогтоолгох гэж/ хариуцагч Г.Бд гардуулж, тайлбар өгөх бололцоогоор хангасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс нягтлан бодогчтой нийлсэн тохиолдолд тооцоололд маргах зүйлгүй гэж тайлбарласан тул хуулиар тогтоосон журмыг[6] зөрчөөгүй гэж үзнэ. Мөн түүнчлэн шүүх хуралдааныг хойшлуулж, тус цагдаагийн газрын нягтлан бодогч Ц.Ноос мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас[7] хүргүүлсэн ба тэрээр өвчний улмаас тусгаарлалтад байгаа ирэх боломжгүйг мэдэгдэж, түүний үйлдэж өгсөн цалингийн тооцооллыг[8] хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн.

Мөн шүүх хуралдаанд бичгээр гаргасан тодруулсан гэх шаардлагад цалин гаргуулах шаардлагын үнийн дүнд ажилгүй байсан хугацааг 6 сараар буюу 2021 оны 5, 6, 7, 8, 9-р сар дээр нэмж 2021 оны 10-р сарыг оруулан тооцсон байх тул энэхүү шаардлагаас 1 сарын цалин /гарт олгогдохоор/ буюу 1003000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан болохыг шүүх хуралдаанд[9] нэхэмжлэгч хариуцагч нар тус тус тайлбарласан.

А/ Маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:

1.Дундговь аймаг дахь Цын даргын 2021 оны 4 сарын 30-ны өдрийн б/67 тоот тушаалаар[10] Цагдаагийн албаны тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.4, 81-р зүйлийн 81.4.5, 97-р зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны 72-р тогтоолоор баталсан Цагдаагийн бага дунд ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журмын 5-р зүйлийн 5.2.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246-р тушаалаар баталсан байгууллагын даргын тушаал гаргах /код -136/ журмын 136.5.2-ын г-д заасныг тус тус үндэслэн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Н өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69-р зүйлийн 69.1.5, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул 2021 оны 4 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахлагч цолыг хураасугай гэж гомдол гаргах эрхийг тайлбарлаж, тушаалыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон 4 заалт бүхий шийдвэр гаргажээ.

2.Г.Н /цагдаагийн дэд ахлагч/ тус цагдаагийн газрын даргын 2020.02.14-ны Б/33-р тушаалаар[11] 2020 оны 2 сарын 17-ны өдрөөс Дундговь аймаг дахь цт мэдээлэл хүлээн авагч цагдаагаар томилогдсон, тус аймаг дахь Цагдаагийн газрын нийгмийн хэв журмыг хамгаалах тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаагийн ажилд томилсон тушаалыг хэрэгт ирүүлээгүй ба уг албан тушаалд 2020 оны 5 сарын 15-наас томилогдож ажилласан болох нь албаны шалгалтын №2020450000008 дугаартай материалд[12] нийгмийн хэв журам хамгаалах тасагт Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа дэд ахлагч Г.Н гэж, алба хаагчийн анкет[13] маягтын ажил эрхлэлтийн байдал хэсэгт: Дундговь аймаг дахь цагдаагийн газар, нийтийн хэв журам хамгаалах тасаг, эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа 2020.05.15 гэх тэмдэглэл, албан тушаалын тодорхойлолтод[14] албан тушаалын нэр хэсэгт эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа гэж, тус Цагдаагийн газрын даргын 2021 оны 5 сарын 3-ны өдрийн Б/68 дугаартай тушаал[15]-ын 1-т Цагдаагийн дэд ахлагч М.Ёг 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаагаар томилсугай гэж заасан болон хэргийн оролцогчдын тайлбараар тус тус нотлогдож байна. Өмгөөлөгчөөс эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны цагдаа гэж тайлбарладаг.

3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Нг зөрчил гаргасан, үйлдлийг бүрэн нотолсон гэж үзэж хариуцлага тооцсон, хариуцлага зөрчилд тохирсон гэж, харин нэхэмжлэгчээс би хууль дүрэм журмыг зөрчөөгүй архи ууснаа хүлээн зөвшөөрнө гэхдээ дүрэмт хувцастай, ажлын цагаар албаны нэр хүнд унагаж олон нийтийн газраар сэлгүүцээгүй тиймээс надад оногдуулсан шийтгэл хүндэдсэн тохироогүй гэж, өмгөөлөгчөөс Цагдаагийн байгууллага хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл бүрдэхгүй байна гэж тус тус тайлбарлаж маргадаг.

4. Цагдаагийн албаны тухай хуулийн 69-р зүйлийн 69.1.5 албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх гэж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх-ийг дүрэмд заасан ба мөн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.3.1 цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг, 1.3.2-т ноцтой зөрчил гэж Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ гэж зааснаас үзэхэд цагдаагийн алба хаагч нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдлөг болгон ажиллах хэдий ч алба хаагчийн гаргасан сахилгын зөрчил нь цагдаагийн албаны хууль дүрэм журамд заавал туссан байхыг шаардах бөгөөд энэ нь гагцхүү цагдаагийн алба хаагчийн л хувьд заавал дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчихийг л хуулиар шаардаж байгааг нэг агуулгаар ойлгож хэрэглэхгүй юм. Өөрөөр хэлбэл нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчихгүй байх нь зүйн хэрэг ч цагдаагийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн зөрчлийн хувьд зөвхөн холбогдох хууль дүрэм журамд заасан байхыг дээрх дүрэм журмаар шаардаж байгаа нь алба хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зөв хэрэглэх нь хуулийн зарчим юм.

5. Түүнчлэн Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3,4,6,7,8-р зүйлүүдэд болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын нэг дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийн 1.4.1-1.4.5, 1.6 дахь хэсэгт заасанчлан албан хаагчид холбоотой өргөдөл гомдол мэдээлэл ирсэн[16] тохиолдолд албаны шалгалт явуулж[17] сахилгын зөрчил үйлдэгдсэн эсэхийг заавал шалган тогтоохдоо[18] зөрчил үйлдэгчийн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх аль аль нөхцөлийг харгалзан үзэж томилсон эрх бүхий этгээдийн шийдвэрээр ногдуулахаар, Дундговь аймаг дахь Цын дотоод журмын[19] 2 дугаар зүйлийн б шагнал урамшил шийтгэл хэсгийн 2.56 албан ажлын хариуцлага алдсан, сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргасан үед цагдаагийн алба хаагч, ажилтанд Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хуулийн заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна, 2.57 ажлын байранд, дүрэмт хувцастай, ажлын цагаар болон албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, осол гаргасан алба хаагч ажилтныг Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлд заасны дагуу ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зохицуулжээ.

6. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн ноцтой зөрчил-д тооцогдох үндсэн шаардлагад сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй үед 2 буюу түүнээс дээш зөрчил гаргасан байхыг шаардах хийгээд 2021 оны 3 сарын 18-ны өдрийн тус газрын даргын б/35 тоот Г.Нд сануулах арга хэмжээ оногдуулсан шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулсан эсэх, мэдэгдэх сонсгох ажиллагааг хэрэгжүүлсэн эсэх, 2020 оны 12 сарын 18-ны өдрийн зөрчлийг хэзээний ямар баримтаар илрүүлсэн зэрэг нь ойлгомжгүй, уг арга хэмжээг авснаас хойш 2021 оны 4 сарын 18, 4 сарын 21, 28, 29-ний өдрүүдэд энэхүү зөрчлийн хэрэгт ажиллагаа хийж[20] шалгалтыг явуулсаар байгаа болох нь ирүүлсэн баримтуудаар тогтоогдох атал 2021 оны 3 сарын 18-нд сануулах арга хэмжээ авсан нь ойлгомжгүйд хүргэж байна. Хэдийгээр уг актад нэхэмжлэгч маргаагүй ч хариуцагч талаас ноцтой зөрчил мөн, энэ зөрчлийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байсан гэж үзэж Б/67 тоот тушаалд хүндрүүлсэн гэж хариу тайлбартаа бичиж ирүүлсэн ба шүүх хуралдаанд мөн энэ агуулгаар тайлбарлаж байна.

Г.Н 2020 оны 12 сарын 18-ны /мөн хэрэгт 2020 оны 9 сарын 18-ны зөрчил мэт баримт/ өдөр 10 ширхэг торгуулийн хуудас авснаас 1 ширхэг торгуулийн хуудас дутаасан гэх зөрчилд 2021 оны 3 сарын 18-ны өдөр Б/35 тоот Цын даргын тушаалаар сануулах арга хэмжээ авагдаж, уг торгуулийн хуудсыг холбогдох журмын дагуу зохих ёсоор төлснөө[21] баталгаажуулж шүүхэд ирүүлсэн байдаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Г.Нд сануулах арга хэмжээ авсан 2021 оны 3 сарын 18-ны өдрийн б/35 дугаартай тушаалыг ч мөн эс зөвшөөрч байгаа гэх боловч нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар заагаагүй гэсэн ч хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү зөрчлийн улмаас ноцтой зөрчилд тооцогдоно гэх тайлбарт холбогдуулан энэ зөрчлийн шалгалтын ажиллагаа бүрэн гүйцэд дууссан буюу сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа мөн эсэхийг дүгнэхэд эргэлзээтэй байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй юм. Хариуцагчийн төлөөлөгч Д.Баас 2021 оны 3 сарын 18-ны зөрчлийг би шалгаагүй, мэдэхгүй гэж тайлбарладаг.

7. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар цагдаагийн байгууллагын эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар санаатай бий болгосон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгчийн үйлдлийн санаа зорилгыг, үүссэн үр дагаврыг тодорхойлоогүй, эд хөрөнгийн хохирол учруулсан гэх нөхцөлгүй, цагдаагийн албаны нэр хүндийг хэдий хугацаанд ямар тархацтайгаар гутаасан зэрэг хуулиар тогтоосон ажиллагааг зөрчлийг шалгах явцад гүйцэд шалгаагүй болон байгууллагын дотоод журмын 2.57-р зүйлд ажлын байранд, дүрэмт хувцастай, ажлын цагаар болон албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгэж яваа үедээ гэх зэрэг шаардлага хангагдаагүй байх тул цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд заасанчлан Г.Нийн 2021 оны 3 сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусадтай маргалдаж, зодолдсон гэх үйлдлийг цагдаагийн алба хаагчийн дүрэмд заасан ноцтой зөрчил гэж үзэх боломжгүйд хүрч байна.

8. Тодруулбал зөрчлийн хэрэг материалыг прокурорын байгууллагаас шалгаж хэрэг үүсгэхээс татгалзсан саналыг дэмжиж хэрэг материалыг буцаан хүргүүлсэн ба энэ тухайг 2021 оны 9 сарын 28-ны өдрийн 1/799 дугаартай албан бичгээр[22] баталгаажуулж шүүхэд ирүүлсэн, 2021 оны 4 сарын 28-ны өдрийн албаны шалгалт явуулсан тухайг газрын даргад илтгэсэн танилцуулгын материалд мөн татгалзсанг тусгасан[23] ба нэгэнт хэрэг үүсгэхээс татгалзсан тохиолдолд түүнд энэ үйлдлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д хамааруулан хариуцлага тооцох үндэслэлгүй, тохирохгүй болох нь хариуцагчийн төлөөлөгч Д.Бийн 2021 оны 3 сарын 30-нд Г.Н ээлжийн амралттай байсан нь үнэн гэх тайлбар, хохирогч Нын бичгээр өгсөн илтгэх хуудаст[24] бид 2 маргалдсан зодоон цохион хийсэн юм байхгүй гэх, Наранбаатараас асууж авсан тайлбарт[25] бид 2021 оны 3 сарын 30-ны өдрийн 22.10 цагийн орчимд уулзсан. Ажлаас манай гэрт хүргүүлээд би жаахан удаж гарч ирэхэд чамайг их хүлээлээ яасан их удав гээд тохойгоороо ёворч цээж нүүр лүү цохихоор нь би Нямсүрэнгийн нүүр лүү нэг удаа зүүн гараараа цохисон тэгээд гарыг нь бариад явсан хэн алинд нь ямар нэг шарх сорви үүсээгүй, Луус руу явах замд би буусан. Б, Н Бнар явсан, гэтэл эхнэр нь гомдол гаргасан гээд намайг араас дуудсан би ирж драгер үлээсэн, Н үлээгээгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх, Г.Нийн 2021 оны 3 сарын 30-ны өдөр би жижүүрийн амралттай байсан, энгийн хувцастай явсан,миний төрсөн өдөр таарсан тул 19 цагийн орчимд гэртээ 0,5 л архи уусан, Быг дуудсан, Н Бтай ярих таараад бид ажлын гадаа уулзсан, би пиво хийж өгөхөд амссан, тэгээд Айрагт байдаг гэр лүү нь хүргэж өгөөд гадна нь хүлээгээд гарч ирэхээр нь яасан их уддаг хүлээлгэдэг юм бэ гээд би Нын цээж рүү тохиогоороо 2 удаа цохиход эргүүлээд миний шүд рүү цохисныг Б салгасан. Би нэлээн согтсон гэртээ яаж орсноо, ажил дээр ирснээ санахгүй байгаа юм, үлээсэн бол 2 бүхэл гаран гарах байх гээд драгер үлээгээгүй гэх мэдүүлэг[26], С.Бын 2021 оны 3 сарын 30-ны өдөр жижүүрийн амралттай байсан. Машиныг би барьж явсан, Ныг гэрт нь хүргэж өгсөн тэгэхэд Н яасан их хүлээлгэдэг юм гээд 2 удаа нүүрэнд нь цохисон, Н та ууснаа шингээхгүй авиргүйтлээ гээд буцаагаад цохисон, тэгээд Баярсайхан ах зогсоод намайг хойшоо ор гэж хэлэхээр нь би арын суудалд сууж тэр 2-ыг салгасан, Ныг Өндөр ээжийн тэнд буулгасан, Нийн уруулаас цус гарсан байсан бусдаар гэмтэл шархгүй байсан, Н бид 2 энгийн хувцастай явсан... гэх[27], Б.Бийн 2021 оны 3 сарын 30-ны өдөр би цагдаагийн газрын ёс журам сахиулах эргүүлээр ажилласан, орой 22 цагийн орчимд цагдаа Наранбаатар Нямсүрэнг зодсон гэх дуудлагыг Нийн эхнэр өгсөн, ил шарх сорвигүй Нт согтолт 0,34 хувь, Н драгер үлээгээгүй, нэлээн согтолттой, гуйвсан байдалтай байсан гэх[28], Ш.Жийн 2021 оны 3 сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд цагдаагийн газрын 102-р утсанд иргэн Дээс манай нөхөр Нг цагдаа Н зодчихлоо гэсэн дуудлага ирснийг тухайн өдрийн ёс журмын эргүүл хошууч Бд танилцуулсан, шалгасан хоёуланг нь дуудуулсныг би дуудсан, Нийн эхнэр нь машиныг унаж явсан, Н драгер үлээгээгүй, Н амарч байсан гэх[29], Н.Дийн 2021 оны 3 сарын 30-ны өдөр Нийн төрсөн өдөр, намайг ажлаас ирэхэд гэрт 05 литрийн архи байсан, Б машинтайгаа явж байсан тул уугаагүй байх, Би 102-т залгаж гомдол гаргасан, цагдаа дээр дуудсан, очсон, манай нөхөр амарч байсан учир энгийн хувцастай байсан, Н драгер үлээгээгүй, харахад гаднаасаа архи уучихсан нь бол мэдэгдэж байсан... гэх[30], 2021 оны 4 сарын 2-ны өдрийн 104 тоот шинжээчийн дүгнэлтэд[31] Б.Нын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх, 2021 оны 4 сарын 2-ны 105 тоот шинжээчийн дүгнэлтэд[32] Г.Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх, 2021 оны 4 сарын 28-ны албаны шалгалт явуулсан тухай танилцуулгад[33] тогтоогдсон нөхцөл байдал хэсэгт тухайн үед машиныг Н.Б жолоодож явсан гэх, 2021.03.29-2021.04.05 хүртэл ажиллах эргүүл жижүүрийн томилгоо[34] зэргээр Г.Нг жижүүрийн амралттай байх хугацаанд, энгийн хувцастай, тухайн өдрийн 20-22 цагийн орчимд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоогүй зэрэг нь тус тус тогтоогдсон байдаг.

9.Түүнчлэн албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байх үед алдаа зөрчил гаргасан нь түүнд хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болсон гэж хариуцагч шүүхэд тайлбарлах боловч сахилгын зөрчлийн хэрэг материалд[35] энэ талаарх нотлох баримт авагдаагүйгээс гадна шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт[36] албаны өндөржүүлсэн бэлэн байдлын 2-р зэрэгт ажиллаж байсан гэх ба маргаан бүхий тушаалд албаны бэлэн байдлын 1-р зэрэгт ажиллаж байсан зэргээр зөрүүтэй тайлбарлаж бичсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа албаны бэлэн байдлын 1.2.3-р зэрэг гэж байна, эдгээр нь хоорондоо ялгаатай хариуцлага тооцоход ч мөн адил ялгаатай байна гэх ба 2021 оны 3 сарын 30-ны өдөр бол Албаны бэлэн байдлын 2-р зэрэгт ажиллаж байсан гэж ойлгох нь зөв, хариу тайлбарт зөв бичигдсэн, тушаалд буруу бичсэн байна[37] гэж тайлбарласнаас үзэхэд хэрэг материалын шалгавал зохих асуудлууд энэ мэт зөрчилтэй, үүсгэх үр дагавар нь харилцан адилгүй байх тул техникийн алдаа гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд Цагдаагийн албаны тухай хууль дахь өндөржүүлсэн бэлэн байдал нь улс орон даяар тогтоосон бэлэн байдлаас өөр ойлголт болохыг заажээ.

Тодруулбал нэхэмжлэгчээс 2021 оны 03-р сарын 30-ны өдөр миний төрсөн өдөр таарсан тул гэртээ согтууруулах ундаа ууснаа хүлээн зөвшөөрнө гэх боловч цагдаагийн алба хаагчийн олон нийтийн өмнө хүлээсэн үүргийн хувьд түүний төрсөн өдрийг[38] хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.6-д Цагдаагийн төв байгууллагын дарга албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах эрхтэй гэж заасан боловч энэ шийдвэрийг шүүхэд ирүүлээгүй, зөрчлийн хэрэг материалд нотлоогүй зэрэг нь хариуцагчийн хувьд зөвшөөрөгдөх үндэслэл биш бөгөөд 2021 оны 3 сарын 30-ны өдөр Г.Нд тус цагдаагийн газрын удирдлагаас ямар нэгэн үүрэг даалгавар өгөгдөөгүй болохыг хэргийн оролцогчид тайлбарладаг, шүүхэд нотлоогүй.

10.Цагдаагийн албаны тухай хуулийн 71-р зүйлийн 71.1-т зааснаар алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийг ажлын байрны /албан тушаалын/ тодорхойлолтоор тогтоох бөгөөд албан тушаалын тодорхойлолтод[39] заасан чиг үүрэг, мөн хуулийн 72-р зүйлийн 72.1-т зааснаар алба хаагчийн үйл ажиллагааны үр дүнг хуульд заасны дагуу үнэлж дүгнэх ба нэхэмжлэгчийн 2020 оны ажлыг 94% хангалттай[40] гэж дүгнэснээс гадна Г.Нг цагдаагийн алба хаагчийн хувьд ёс суртахуунгүй, ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж үзэх нь хариуцагчийн төлөөлөгчийн Н бол ямар ч хүнтэй харьцаж чаддаг, ур чадвартай, урлаг соёлын арга хэмжээнд бүрэн оролцдог, өвчтэй хүүхэдтэй нь үнэн, байгууллага бол энэ талаар нь мэднэ гэх тайлбараар үгүйсгэгдэж байна.

11.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам баримт бичгийг шүүхээс шаардсан[41] ба 1-900 гаруй зүйл заалт бүхий зөвхөн цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрэглэгдэх баримт бичиг[42] тул бүрнээр хүргүүлэх боломжгүй гэж тайлбарлан холбогдох хэсгийг[43] ирүүлснийг хүлээн авч хэрэгт хавсаргав.

12.Цагдаагийн албаны тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.12-т цагдаагийн цол олгох сэргээх бууруулах хураан авах, Цол хураан авах журмын 5-р зүйлд цагдаагийн албаны тухай хуулийн 81-р зүйлийн 81.4.3, 81.4.4-т заасан тохиолдолд цолыг бууруулах, бусад тохиолдолд цолыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураах гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Г.Н цагдаагийн дэд ахлагч цолтой болох нь цагдаагийн газрын даргын 2021 оны 4 сарын 30-ны өдрийн б/67 тоот тушаал[44]-ын тэргүүн хэсэг болон нэгдүгээр заалтаар, алба хаагчийн анкет[45]-ын цол олгогдсон байдал хэсэгт: цагдаагийн дэд ахлагч, тушаал №б/21, анхны цол, 2019.01.24 гэх тэмдэглэл болон бусад баримтаар[46] нотлогдох атал уг маргаан бүхий тушаалд түүнд олгогдоогүй цагдаагийн ахлагч цолыг хураахаар шийдвэрлэсэн нь уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тодорхойлно. Иймд Г.Нийн цагдаагийн дэд ахлагч цол хураагдаагүй гэж үзнэ. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бийн шүүх хуралдаанд тайлбарласанчлан техникийн алдаа гэж үзэх боломжгүй. Мөн хэрэгт хариуцагчаас ирүүлсэн материалд[47] холбогдох хуулиар тогтоосон шаардлагыг /нууцын/ хангаж ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

13.Нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүсч маргаж буй ажил албан тушаалд 2021 оны 5 сарын 3-ны өдрийн Б/68 тоот тушаалаар[48] М.Ёг шилжүүлэн томилсон байх ба Төрийн албаны тухай хуулийн 31-р зүйлийн 31.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно, 31.1.2-т төрийн албанаас сахилгын шийтгэлээр болон хууль тогтоомжид заасан үндэслэл журмаар халагдсан өдрөөс хойш төрийн албанд эргэж орох хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй... гэж заасныг үндэслэн түүний албан тушаалд шилжүүлэн томилогдсон этгээдийг гуравдагч этгээдээр татаагүй болно.

Иймд дээрх шалтгаан нөхцөлүүдийг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн судалж нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчлөө хуульд заасанчлан шударгаар шалгуулах, улмаар хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж уг маргаан бүхий тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд тогтоох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Б/ Цалин олговор, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилтийн тухайд:

1. Ажилгүй байсан хугацааны цалинг мөнгөн дүнгээр илэрхийлээгүй ч анхнаасаа нэхэмжлэлд[49] заагдсан, энэ шаардлагаар хэрэг үүсгэгдсэн[50] холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн[51], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг цалинг 6 сараар 6020999 төгрөгөөр нэхэмжилснээс 10 дугаар сарыг илүү тооцсон болохоо хүлээн зөвшөөрч энэхүү хэсгийн шаардлагыг 1003000 төгрөгөөр болон байгууллагын сар бүрийн хураамж 10000 төгрөгийг 5 сараар төлөх нь зөв гэж нэхэмжлэгч өөрөө багасгасан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын төлөлт цахимаар[52] хийгддэг дэвтэргүй болсон тул дэвтэрт бичилт хийлгэх биш зохих ёсоор бичилтийг хийлгэх гэж өөрчилж тодруулсныг оролцогчид тус тус тайлбарлав. Мөн хариуцагчаас эрүүл мэндийн болон даатгалын дэвтэртэй эсэхийг шүүх тодруулж шаардсан[53] ба эрүүл мэндийн болон даатгалын дэвтрийг ирүүлээгүй харин 2021 оны цалингийн карт[54]-аар холбогдох даатгалын төлөлтийг хийжээ.

Ажилгүй хугацааны цалин олговрын тухайд мөнгөн дүнг нягтлангаар бодуулсан тохиолдолд маргах зүйлгүй гэж шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс тайлбарласанг үндэслэн тус байгууллагын нягтлан бодогчоос тайлбар мэдүүлэг авахаар шүүх хуралдааныг хойшлуулж зарлан дуудах хуудас хүргүүлсэн ба ня-бо Н нь 2021 оны 9 сарын 28-ны өдөр шүүхэд ирэх боломжгүй гэж тооцооллыг бодож ирүүлсэн байх тул актын хамтаар, түүний тооцооллоор[55] /5 сараар гарт олгох 993500 төгрөгөөр тооцож/ үндэслэхийг нэхэмжлэгч хариуцагч нар харилцан зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч Г.Нд ээлжийн амралт олгох тухай 100 дугаартай мэдэгдэлд[56] 2020.08.25 гэж огноологдож, ээлжийн амралтын 15 нэмэгдэл 3 нийт 18 хоногоор, 8 сарын 10-аас эхэлж 9 сарын 2-ноор дуусгавар болохоор тогтоосон баримтыг судлаад нэхэмжилсэн цалин олговорт хамааралгүй гэж үзэв. Иймд ажилгүй хугацааны олговрыг нэхэмжлэгчид олгох шаардлагыг хангаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих ёсоор хэрэгжүүлэх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хангав.

В/ Бусад:

1.Нэхэмжлэгч Г.Нийн эхнэр Н.Д тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар тус шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 1 сарын 9-ны б/02 тоот тушаалаар[57] ажилласан болохыг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84-р зүйлд заасанчлан шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэлгүй, Н.Дтэй нэг байгууллагад ажилладгаас өөрөөр ах дүү хамаатан садан, найз нөхдийн холбоо хамааралгүй зэргээр татгалзах үндэслэлгүйг хэргийн оролцогчдод тус тус мэдэгдэж хуулиар тогтоосон ажиллагааг хэрэгжүүлсэн[58], хэргийн оролцогчид шүүгчээс татгалзаагүй болно.

2. Нэхэмжлэгч Г.Нээс 2021 оны 6 сарын 2-ны өдрийн баримтаар[59] шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөнг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн байгууллагыг тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3, 128 дугаар зүйлийн 128.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймаг дахь Цын даргын 2021 оны 4 сарын 30-ны өдрийн Б/67 тоот Цагдаагийн дэд ахлагч Г.Нг албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Г.Нг Дундговь аймаг дахь Цын Нийгмийн хэв журам хамгаалах тасагт Эрүүлжүүлэх саатуулах байрны /жижүүрийн/ цагдаагаар эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9-т заасныг тус тус баримтлан Г.Нийн ажилгүй хугацааны цалин олговорт 4967500 /дөрвөн сая есөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг олгож, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн /төлөлт/ бичилтийг зохих ёсоор хийж баталгаажуулахыг тус аймаг дахь Цт /дарга Б.Мд/ хариуцуулсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,114-р зүйлийн 114.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С

 

 

 

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 6 хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 1-2, 2-р хавтаст хэргийн 40 хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 7, 2-р хавтаст хэргийн 7, 36 хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 9-10 хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 19, 216 хуудас

[6] 2-р хавтаст хэргийн 43 хуудас

[7] 2-р хавтаст хэргийн 44, 45 хуудас

[8] 2-р хавтаст хэргийн 41-42 хуудас

[9] Тэмдэглэлээс үзэх.

[10] 1-р хавтаст хэргийн 6, 97 хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 3 хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 20 хуудас

[13] 1-р хавтаст хэргийн 67 хуудас

[14] 1-р хавтаст хэргийн 122 хуудас

[15] 2-р хавтаст хэргийн 15 хуудас

[16] 1-р хавтаст хэргийн 24-25 хуудас

[17] 1-р хавтаст хэргийн 20-95 хуудас

[18] 1-р хавтаст хэргийн 80-84 хуудас

[19] 226-234 дотоод журмаас үзэх.

[20] 1-р хавтаст хэргийн 50-53, 48-49,34-35,80-84,225 хуудас

[21] 2-р хавтаст хэргийн 37-38 хуудас

[22] 2-р хавтаст хэргийн 46 хуудас

[23] 1-р хавтаст хэргийн 82 хуудас /зөрчлийн №263 материалд гэх хэсгээс үзэх/

[24] 1-р хавтаст хэргийн 27 хуудас

[25] 1-р хавтаст хэргийн 28-30 хуудас

[26] 1-р хавтаст хэргийн 31-33 хуудас

[27] 1-р хавтаст хэргийн 36-38 хуудас

[28] 1-р хавтаст хэргийн 41-42 хуудас

[29] 1-р хавтаст хэргийн 43-44 хуудас

[30] 1-р хавтаст хэргийн 45-47 хуудас

[31] 1-р хавтаст хэргийн 54-55 хуудас

[32] 1-р хавтаст хэргийн 58-59 хуудас

[33] 1-р хавтаст хэргийн 80-84 хуудас

[34] 1-р хавтаст хэргийн 192-193 хуудас

[35] 1-р хавтаст хэргийн 20 хуудас

[36]1-р хавтаст хэргийн 16-18, 224-226 хуудас

[37] Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэх.

[38] 1-р хавтаст хэргийн 4 хуудас

[39] 1-р хавтаст хэргийн 122-126 хуудас

[40] 2-р хавтаст хэргийн 25 хуудас

[41] 2-р хавтаст хэргийн 19 хуудас

[42] Хариуцагчийн төлөөлөгч Д.Баясгалангийн тайлбараас үзэх

[43] 2-р хавтаст хэргийн 21-24 хуудас

[44] 1-р хавтаст хэргийн 6 хуудас

[45] 1-р хавтаст хэргийн 67 хуудас

[46] 1-р хавтаст хэргийн 68, 80-84 хуудас

[47] 1-р хавтаст хэргийн 66, 67 хуудас

[48] 2-р хавтаст хэргийн 15 хуудас

[49] 1-р хавтаст хэргийн 1-2 хуудас

[50] 1-р хавтаст хэргийн 9-10 хуудас

[51] 1-р хавтаст хэргийн 173-175 хуудас

[52] 1-р хавтаст хэргийн 5, 173-175 хуудас

[53] 1-р хавтаст хэргийн 119 хуудас

[54]1-р хавтаст хэргийн 175 хуудас

[55] 2-р хавтаст хэргийн 41-42 хуудас

[56] 1-р хавтаст хэргийн 201 хуудас

[57] 1-р хавтаст хэргийн 213 хуудас

[58] 1-р хавтаст хэргийн 214 хуудас

[59] 1-р хавтаст хэргийн 8 хуудас