Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 07

 

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч

                               Иргэний нэхэмжлэгч Б.Чинзориг

                               Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан  

                               Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000321  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд 1990 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 4-6 насны 3 хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын гудамжны 4-20 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010.08.05-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.22-ны өдрийн 71А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дамбий овогт Мэлсчогийн Энхбаатар /РД: ЕГ90081117/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч М.Энхбаатар нь ялтай байдал дуусаагүй байхад согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Сайншанд сумын 4 дүгээр баг 60 гэрийн баруун талын зам дээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож яваад иргэн Б.Чинзоригийн жолоодож явсан 51-53 УНР улсын дугаартай, Тоёота Авинсис маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Отгонбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хийж байхад Отгонбаатар ирээд ахыгаа 60 гэрт найзынд хүргээд өгчих гээд 0,5 гр хугас юмтай ирээд тэрнээс нь би 2 татсан. Тэгээд 60 гэрт хүргээд өгсөн чинь нөгөө айл нь хүнгүй байсан буцаад урагшаа эргээд шороон замаар явж байхад урдаас машин хүрээд ирсэн. Гэтэл ард тал Отгонбаатар 2 тийшээ ээлжлээд гулжигнаад байсан сандрахдаа хажуу тийшээ дарсан чинь машин мөргөсөн. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилтнаа хүргэж өгөх гээд явж байхад урдаас нэг мотоцикл ирж байсан. Шороон зам дээр урдаас гулжигнаад согтуу байрын 2 хүн гараад ирэхээр нь би хамт яваа хүнтэйгээ согтуу байна гээд яриад явж байсан ба хурдаа хасаад бараг тоормослоод л зогсоход урдаас хүрч ирээд л мөргөсөн. Сундлаатай байсан хүн нь нилээн согтуу байсан. Машины эвдрэл гэмтлийн зардал 193000 төгрөг, үнэлгээний зардал 19000 төгрөг, нийтдээ 212000 төгрөг болсон байгаа энэ мөнгийг огт төлөөгүй гэв.    

 

Шүүгдэгч М.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.10.01-ний өдөр 16 цагийн орчимд манай ажил дээр Отгонбаатар ах халамцуу байдалтай ирсэн. Отгонбаатар ах энгэрээсээ нэг шил Ерөөл нэртэй 0,75 гр тал архи гаргаж ирээд би уг архинаас 2-3 удаа уусан, үлдсэн архийг Отгонбаатар ах уусан. ... Би Отгонбаатар ахыг 60 гэрт хүргэж өгөхөөр улаан өнгийн, Даюун маркийн, улсын дугааргүй мотоциклоо унаад Отгонбаатар ахыг ардаа сундлаад явсан. ... зүүн хар замын баруун талын шороон замаар урагш зүг рүү буцаад явж байхад замд урдаас хойшоо чигтээ нэг саарал өнгийн суудлын автомашин ирж байсан. Тухайн үед би 50-60 км/ц хурдтай явж байсан. Арын суудал дээр Отгонбаатар ах нилээн согтсон байсан учир 2 тал руугаа гуйваад байхаар нь би жолоогоо сандрахдаа зүүн гар тал руугаа дарчихсан чинь нөгөө урдаас ирж байсан машины зүүн урд талын буферыг мөргөөд Отгонбаатар бид 2 мотоциклтойгоо баруун тийш газар унасан. Тэр үед Отгонбаатар босч чадахгүй хөлөө бариад суугаад байсан. ... би 2016 оны 6 сард найз Чөдөрөөс уг мотоциклийг 350000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг мотоциклийг анх авахад ямар ч бичиг баримт байхгүй байсан. Надад жолооны үнэмлэх гэж байхгүй ... гэсэн мэдүүлэг /70-71, 73-74/,

 

Хохирогч С.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.10.01-ний өдөр ... би Энхбаатартай уулзаад ... халаасандаа задалсан тал Ерөөл нэртэй 0,5 гр архи гаргаж ирээд Энхбаатарт 2 удаа аягалж өгөөд Энхбаатар уусан. Энхбаатар мотоциклоо бариад би ар дээр нь сундалдаад ар шанд руу 60 гэрт таньдаг айлындаа очиход зүүн талаар явдаг шороон зам дээр явж байтал урдаас нэг машин гарч ирж байх шиг байсан ... нэг мэдсэн мотоцикл машинтай мөргөлдөөд Энхбаатар бид 2 мотоциклтойгоо хажуу тийш унасан. Миний зүүн хөлийн шагай бяцарсан гэж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.10.01-ний орой 18 цагийн орчим Сайншанд сумын 4-р баг 60 гэрийн баруун талын шороон зам дээр хойшоо чигтэй явж байтал урдаас мотоцикл дээр сундлаатай 2 хүн ирж яваа харагдсан ба нэг л биш 2 тийш дайвалзаад яваад байхаар нь согтуу юм байна даа гэж бодсон. Баруун гар талаар зөрөх гэж байснаа гэнэт зүүн гар тал руу дараад машины зөв талын урд талын буферыг хүчтэй мөргөөд мотоциклтойгоо нөгөө 2 согтуу хүн уначихсан. ... миний машинд 193000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан, үнэлгээний 19000 төгрөг, нийт 212000 төгрөг болж байна гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

 

Гэрч Д.Ууганзулын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.10.01-ний өдөр 17 цагийн орчим шиг санаж байна Чинзориг ахын машинаар Сайншанд сумын 4-р баг Бөөний бараа баазын 5-5 тоотод хүргүүлэхээр явж байсан. 60 гэр, холбооны байр хоёрын хооронд байрладаг Цэнэг авто засварын зүүн урд талд буюу засмал замынхаа баруун талд шороон зам дээр явж байтал урдаас нэг мотоциклтой хүн ирж яваа харагдсан. Тухайн үед сундлаатай байх шиг харагдсан. ... нөгөө мотоцикльтой 2 хүн машины аль талаар нь гарах гээд байгаа нь мэдэхгүй дайвалзаж байснаа машины баруун гар талаар зөрөх гэж байснаа гэнэт зүүн гар тал руу дараад машины урд талыг нь мөргөөд тэр 2 хүн мотоциклтойгоо унасан ... гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

 

Гэрч Х.Мэндбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.09.24-ний өдөр би Тоёота Авенсис маркийн 51-53 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Чинзориг ахад 7000000 төгрөгөөр зарсан. Харин уг тээврийг хэрэгслийг би 2011 онд Төгсболд гэх хүнээс 9000000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг одоо болтол солиулж чадаагүй байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх 31-32/,

 

Гэрч Б.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 6 сард Энхбаатарт улаан өнгийн, улсын дугааргүй, жижиг Даюун маркийн мотоцикл 350000 төгрөгөнд зарсан. Анх би уг мотоциклийг авахад улсын дугааргүй, гэрчилгээ байхгүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх 32/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.10.11-ний өдрийн 337 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. С.Отгонбаатарын биед зүүн шагайн үений дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх 44/,

 

Шинжээчийн 2016.10.10-ны өдрийн дүгнэлтэнд: ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в-д заасан “Жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн бүлгийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, .... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Даюун маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг жолоодож явсан Н.Энхбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:   а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”            б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх" гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.3-т заасан 'Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; /Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно/” гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.3.В-Д заасан “Жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтыг, мөн бүлгийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, .... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байна гэжээ /хх 60-61/,

 

Ашид билгүүн ХХК-ний 386, 345 дугаартай үнэлгээний тайлан /хх-49, 55/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 96/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч М.Энхбаатар нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Сайншанд сумын 4 дүгээр баг 60 гэрийн баруун талын зам дээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож яваад иргэн Б.Чинзоригийн жолоодож явсан 51-53 УНР улсын дугаартай, Тоёота Авинсис маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Отгонбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч М.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгч М.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... шороон замаар явж байхад урдаас машин хүрээд ирсэн гэтэл ард тал Отгонбаатар 2 тийшээ ээлжлээд гулжигнаад байсан сандрахдаа хажуу тийшээ дарсан гэв, иргэний нэхэмжлэгч Б.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Шороон зам дээр урдаас гулжигнаад согтуу байрын 2 хүн мотоциклтой гараад ирэхээр нь хурдаа хасаад бараг тоормослоод л зогсоход урдаас хүрч ирээд л мөргөсөн. Сундлаатай байсан хүн нь нилээн согтуу байсан... гэв, хохирогч С.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... би Энхбаатартай уулзаад ... халаасандаа задалсан тал Ерөөл нэртэй 0,5 гр архи гаргаж ирээд Энхбаатарт 2 удаа аягалж өгөөд Энхбаатар уусан. Энхбаатар мотоциклоо бариад би ар дээр нь сундалдаад ар шанд руу шороон зам дээр явж байтал урдаас нэг машин гарч ирж байх шиг байсан ... нэгмэдсэн мотоцикл машинтай мөргөлдөөд Энхбаатар бид 2 мотоциклтойгоо хажуу тийш унасан. Миний зүүн хөлийн шагай бяцарсан гэж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ууганзулын мөрдөн байцаалтанд өгсөн: нөгөө мотоцикльтой 2 хүн машины аль талаар нь гарах гээд байгаа нь мэдэхгүй дайвалзаж байснаа машины баруун гар талаар зөрөх гэж байснаа гэнэт зүүн гар тал руу дараад машины урд талыг нь мөргөөд тэр 2 хүн мотоциклтойгоо унасан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.10.11-ний өдрийн 337 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... С.Отгонбаатарын биед зүүн шагайн үений дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ, Шинжээчийн 2016.10.10-ны өдрийн дүгнэлтэнд:  тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх" гэсэн заалт, бүлгийн 2.3.В-Д заасан “Жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтыг, мөн бүлгийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, .... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байна гэжээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Энхбаатар нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан 2016.09.22-ны өдрийн 71А дугаар шийтгэх тогтоол нь  2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон ч шийтгэх тогтоолын хүчинтэй байх хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж  Эрүүгийн хуулийн Ерөнхий 58 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн ял шийтгэлийг нэмж нэгтгэн оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд М.Энхбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нэхэмжилсэн автомашины эвдэрсэн эд зүйлийн үнэ 193000 төгрөг, үнэлгээний зардал 19000 төгрөг, нийт 212000 төгрөгийг шүүгдэгч М.Энхбаатарын хувьд ногдох хөрөнгөөс гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Энхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Дамбий овогт Мэлсчогийн Энхбаатарыг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхбаатарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхбаатарт Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 71А дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялын заримыг болох 6 сар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар хорих жилийн хугацаагаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхбаатарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           5. Шүүгдэгч М.Энхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхбаатарын хувьд ногдох хөрөнгөөс 212000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригт олгосугай. 

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүлийн 70.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Энхбаатарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Х.ГАНБОЛД