Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 207

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  72 дугаар зүйлийн 72.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Н /ЗАххххххххххх/-аас 2203960 /хоёр сая хоёр зуун гурван мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н /ЦГхххххххххххх/-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50293 /тавин мянга хоёр зуун ерэн гурван/  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгаас 50293 /тавин мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

    

        ДАРГАЛАГЧ                            Д.УРАНЧИМЭГ