Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0714

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч : С Я ,

Хариуцагч: “Э” ХК ,

Хариуцагч: “Э” ХК -ийн *******

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХК -ийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12/1169 дүгээр албан бичгээр хүргүүлсэн “Тусгай тоноглолтой галын машиныг нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээгүй С  ******* эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/35*** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, “Э” ХК -иас зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******ны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Э” ХК-иас зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******ны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О , Л.Э , хариуцагч “Э” ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч*******, Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Д.Н , хариуцагч С  ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г , нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

          “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХК-иас  2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зарласан “Тусгай тоноглолт галын автомашин нийлүүлэх” нэр бүхий “ЭТТ/20**** дугаартай цахим тендерт оролцсон. Тендер нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг хүртэл материал хүлээн авч, 09 цаг 10 минутад нээгдсэн болно.

          Улмаар захиалагч болох "Э " ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтаа хугацаанд нь явуулж, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12940 тоот мэдэгдэл илгээсэн бөгөөд уг  мэдэгдэлд  Танай компанийн ирүүлсэн тендерийг ******* хянан үзэж үнэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасныг хангасан тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох болсныг мэдэгдсэн болно. Мэдэгдэлийн дагуу гэрээ байгуулагдахаас өмнө мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 43.4-т зааснаар гэрээний үнийн 5%-тай тэнцэх "Гүйцэтгэлийн баталгаа" -г 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргуулан хүргүүлсэн болно Гэвч гэрээ байгуулж баталгаажуулах болоход С  ******* 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12/1252 дугаар албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай мэдэгдсэн . Түүний дараа "Э" ХК-иас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12/1252 дугаар албан бичгээр тодруулга авсан болно. Гэвч түүнээс хойш ямар нэг хариу өгөөгүй удсан тул захиалагчаас тодруулахад, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "С  яам руу сунгах хүсэлт явуулсан хариу ирээгүй байна гэдэг хариу өгсөн болно. Гэвч түүний дараа

"Э" ХК-иас 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07/1354 дугаар албан бичгээр тайлбар ирүүлж  С  ******* 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн "Хугацаа сунгах тухай" 6-1/4219 дугаар албан бичгийг ируулсэн боловч тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул дахин зарлахаар шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн болно . Энэ нь С  ******* буруутай үйл ажиллагаанаас болж, захиалагч сунгах хүсэлт илгээсэн боловч хугацаанд нь хариу ирүүлээгүйгээс болж шалгарсан манай байгууллагын гэрээ хийгдэхгүй болсон тул манай компанийн зүгээс гомдолтой байна .

Манай компаниас тус хугацаанд буюу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан "Тендерийн баталгаа" болох 8,2580,000 төгрөг болон 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан "Гүйцэтгэлийн баталгаа" болох 20,550,750 төгрөгийн баталгаануудыг гаргуулж, одоо болтол цуцлагдаагүй явж байгаа болно.. С  яам нь хянадаг, бичиг баримт дүрэм журмыг боловсруулж, сургалт явуулж гэрчилгээ олгодог атлаа өөрсдөө  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтуудыг зөрчиж нуун дарагдуулж хариу өгөөгүйн улмаас захиалагчтай гэрээ байгуулах боломжгүй байдал үүсгэсэн” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С  яам нь хугацаа сунгуулах хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар С  яам нь захиалагчаас хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн тохиолдолд тухайн хүсэлтийг зохих хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Гэтэл хүсэлтийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд С  ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар мэдэхгүй, хянасан хүн нь байхгүй гэсэн байдлаар тайлбар гаргадаг бөгөөд нөгөө хариуцагч нь *******г сунгуулах хүсэлтийг хугацаанд нь явуулаагүй гэж тайлбарладаг. С  яам нь хугацаа хэтэрсэн тул хугацааг сунгах боломжгүй гэсэн хариу өгөлгүйгээр хянах хугацааг хэтрүүлэн маргаан бүхий тендерийн хугацааг сунгасан буюу хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Энэ үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй тул хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. С  яаманд холбогдох дараагийн шаардлага бол гомдол хянасан тухай 6-1/35*** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах юм. С  яам нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдлыг хянасан тул гаргасан шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй болно. Тодруулбал захиалагч нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Г” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг мэдэгдсэн. Тендерт оролцогчид мэдэгдлийг эс зөвшөөрвөл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар ажлын 5 хоногийн дотор С  яаманд гомдол гаргах боломжтой.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл С  яаманд нэг гомдол нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотой 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ирсэн бөгөөд нөгөө гомдол нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус тус ирсэн байна. 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ажлын 5 хоногийн хугацааг тооцвол 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гомдол хүлээн авч, хянах хугацаа дуусаж байна. Иймд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ирсэн гомдлыг хүлээн авах боломжтой бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирсэн гомдлыг хүлээн авах боломжгүй. Гомдол хүлээн авсан өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс гомдлыг хүлээн авсанд тооцож, гомдлыг хянах хугацааг нь тооцвол мөн хэтэрсэн. Гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал С  яам нь хугацаа хэтрүүлэн гомдлыг хянасан тул энэ дүгнэлт нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. "Э" ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох шаардлагын хувьд С  ******* “Гомдол хянасан тухай” захиргааны акт хүчингүй болоход ******* нь тендерийг дахин үнэлэх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл эрх зүйн үндэслэлгүй тул С  ******* шийдвэрийн дагуу дахин үнэлэхийг зохион байгуулах боломжгүй гэж үзэж, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас гарсан /хугацаа сунгаагүй учраас/ тендерийг хүчингүй болгож байгаа шийдвэр нь мөн хууль бус гэж үзэж байна. Захиалагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд С  ******* гомдол хянасан тухай шийдвэр нь хүчингүй болсон тохиолдолд уг гомдол хянасан тухай шийдвэрээс хойш гарсан бүх шийдвэрүүд нь хууль бус болох тул 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хүчингүй болж, “Г” ХХК-тай гэрээ байгуулах эрх зүйн боломжгүй нөхцөл байдал үүснэ. Иймд захиалагч "Э" ХК-д гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч С  ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа нэхэмжлэгч тал баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж дурдаж байна. С  яамнаас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3-т “С  ******* гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд нь тендер шалгаруулалтын материалтай танилцаж байх явцад худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил, илт хуурамч баримт бичиг, мэдээлэл илэрсэн тохиолдолд эрх бүхий улсын байцаагч болон бусад этгээдэд шалгуулахаар шилжүүлж болно” гэж заасан. С  яам нь гомдлыг хянах явцдаа хуурамч баримт бичигтэй холбоотой зөрчлийг илрүүлсэн юм бол улсын байцаагчид шилжүүлэн хуурамч эсэхийг нь шалгуулсны дараа гомдлыг хянах боломжтой байсан. Гэтэл хуурамч байж болзошгүй гэсэн субьектив дүгнэлт хийж, үүндээ үндэслэн гомдлыг хянан шийдвэрлэсэн. Мөн гомдлыг хуулийн хугацааг хэтрүүлэн хянасан. Гэтэл хариуцагч С  ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа агуулга руу орсонгүй, хэрэв агуулга руу нь орох юм бол өөр асуудал үүснэ гэсэн сүрдүүлсэн мэт тайлбар гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т зааснаар хугацаа хэтрүүлэн хянасан нь процедурын хэм хэмжээ бус, материаллаг хэм хэмжээ юм. Иймд хуулийн 14 хоногийн хугацаанд хянаагүй тул гомдол нь эрх зүйн үндэслэлгүй болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл агуулга руу нь орох шаардлагагүйгээр хуулийн хугацааг тооцож үзэхэд хугацаа хэтрүүлсэн байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байх үр дагаварт хүргэж байна. С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хугацаа хэтрүүлэн хянасан албан бичгийг Тендерийн үнэлгээний хороо хүлээн авч, дахин үнэлгээг зохион байгуулсан. Тус үнэлгээгээр “Г” ХХК-ийг дахин шалгаруулсан.

Хэрэв “Г” ХХК нь зөрчилтэй байсан бол Тендерийн үнэлгээний хороо дахин шалгаруулсан шийдвэр гаргахгүй байсан. "Э " ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны “Г” ХХК-ийг дахин шалгаруулсан шийдвэр буюу 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд дахин шалгаруулж, нэхэмжлэгчид эерэг эрх зүйн үр дагавар үүсгэн шийдвэрлэсэн боловч 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 07/1354 дугаар албан бичгийн төгсгөл хэсэгт “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно гэсэн атлаа “...С  яам 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/4219 дугаартай хугацаа сунгах тухай албан бичгийг ирүүлсэн боловч тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон байна. Иймд тендер шалгаруулалт амжилтгүй болсон тул дахин зарлахыг үүгээр мэдэгдье” гэж байгаа хэсэг нь “Г” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн, сөрөг үр дагавар бүхий шийдвэр юм. Иймд 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгийг хүчингүй болгуулахгүйгээр С  ******* гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд энэ нь эерэг үр дагавар үзүүлэхгүй гэсэн үг. Тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой өмнөх шийдвэрүүд нь хэвээр хадгалагдах учир хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          “Эс үйлдэхүй” гэдгийг ямар нэгэн шийдвэр гаргахгүй байх гэж нийтлэг ойлгодог. Гэвч энэ нь тийм биш юм. С  ******* хуулийн хугацаанд шийдвэр гаргаагүй үйлдэл нь эс үйлдэхүйд тооцогдоно гэж үзэж байна. Шийдвэрлэсэн боловч эрх зүйн ач холбогдолгүй болсон. Хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн тул эрх зүйн ач холбогдолгүй болж, Тендерийн үнэлгээний хорооноос тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байна гэж мэдэгдсэн. 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзвэл тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан боловч хүчинтэй байх хугацаа дууссан гэж мэдэгдсэн байдаг. С  яам нь хуулийн хугацаандаа хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх ёстой байсан. Хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан.

          Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлээр “Г” ХХК-ийг тендерт шалгаруулж, эрх олгосон боловч С  яам нь хугацаа хэтрүүлэн хууль бусаар гомдол хянасан албан бичиг ирүүлсэн. Хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн хянасан эрх зүйн үндэслэлгүй албан бичгийг нь үндэслэн Тендерийн үнэлгээний хорооноос тендерийг түр түдгэлзүүлсэн. Гомдол хянасан тухай албан бичгийн хувьд тайлбарлавал С  яаманд гомдол ирээд, түүний дагуу хугацаанд нь хянасан бол ямар ч асуудал үүсэхгүй байсан буюу агуулгын хувьд маргах боломжтой нөхцөл байдал үүснэ. Гэтэл С  яам нь гомдол хянасан тухай албан бичгийг хугацаа хэтрүүлэн хянаж, шийдвэрлэсэн.  “Г” ХХК-ийн гэрээ байгуулсан байх боломжтой нөхцөл байдлыг С  яам нь “Гомдол хянасан тухай” албан бичгээрээ зогсоосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид гэрээ байгуулах хууль ёсны эрх ашиг нь бий болсон байхад С  ******* шийдвэрээс болж, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байна.

          С  ******* гомдол хянасан тухай албан бичигт 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гомдлыг хянасан байна. “М*******” ХХК-ийн гомдол нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотой 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ирсэн гэж хариуцагч тайлбарладаг. Иймд тендерийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс түдгэлзүүлэх ёстой байсан боловч 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс түдгэлзүүлсэн нь С  ******* эс үйлдэхүй гэж үзэж байна. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гомдол нь гомдол гаргах хугацаанд багтаж ирээгүй тул хүлээн авах ёсгүй байхад С  яам гомдлыг хүлээн авснаар маргаан бүхий тендерийн хүчинтэй байх хугацаанд өөрчлөлт орсон. Тендерийн үнэлгээний хорооны С  яаманд хүргүүлсэн хугацаа сунгуулах хүсэлтийг С  яам зөвшөөрөөгүй тохиолдолд ******* сунгалт хийх боломжтой байдаг эсэх талаар С  ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад захиалагч тендерийн хүчинтэй байх хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэдэг буюу заавал С  ******* зөвшөөрөл шаардлагагүй гэж тайлбарлаж байна.

          Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа  15 хоногоор сунгаж болно” гэж заасан буюу С  ******* зөвшөөрөл шаардлагатай байхаар зохицуулсан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэн шийдвэрлэнэ” гэж заасан байхад С  яам нь хугацаандаа хянан шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан. С  яам нь мөн тендерийн хүчинтэй байх хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэдэггүй, зөвхөн зөвшөөрөл олгодог гэж хариуцагч тайлбарласан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т шийдвэрлэнэ гэж заасан байгаа буюу хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн аваад орхилгүй, хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. С  ******* гаргасан эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд тендер түдгэлзүүлсэн хугацаа нь мөн хууль бус гэж үзэж байна. Гомдол хянасан тухай С  ******* дүгнэлт нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гарч, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагт Тендерийн үнэлгээний хороонд ирсэн. Албан бичиг ирсэн болон гомдол хянасан хугацаа нь хуульд нийцээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гомдол нь хугацаа хэтэрсэн байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан  тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасан. Тендерийг түдгэлзүүлбэл зохих 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 14 хоногийн хугацааг тооцвол С  яам нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх ёстой байсан боловч хугацаандаа хянан шийдвэрлээгүй.  Уг дурдсан зүйл заалт нь материаллаг хэм хэмжээ учир хуульд заасан 14 хоногийг хэтрүүлэн гомдлыг хянан шийдвэрлэсэн шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нар тайлбартаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдаж байна. Гомдол хянасан албан бичиг нь нэхэмжлэгч “Г” ХХК-д тухайн үед ирээгүй тул сүүлд мэдсэн. Мэдсэн үеэсээ шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна. Тендерийн үнэлгээний хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд тус газрын шийдвэрт дурдсан байх эхний хэсэг нь нэхэмжлэгчид эерэг үр дагавар үүсгэсэн мэт боловч С  яамнаас маргаан бүхий тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан байхад тендерийг дахин зарлахыг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсгэсэн учир хууль бус гэж үзэж байна. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзвэл, захиалагчид холбогдуулан “Г” ХХК-д эрх олгож, гэрээ байгуулахыг даалгах шаардлагатай тул захиалагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нэмэлт тайлбар шаардлагагүй гэж үзэж байна. Хариуцагч хоёр захиргааны байгууллагуудын хоорондын уялдаагүй, буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж, гэрээ байгуулж чадалгүй 5 сарын хугацаа өнгөрч байна. Ингэж хугацаа алдаж байгаа нь нэхэмжлэгч талд хил, гаалийн асуудалтай холбоотойгоор тухайн нийлүүлэх барааны үнэ нэмэгдэх зэрэг хохирол учруулж байна. Тухайн захиргааны байгууллагууд хуульд заасан чиг үүргээ хугацаанд нь хэрэгжүүлсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан гэж үзэж байна” гэжээ.

          Хариуцагч “Э” ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 07/1354 дүгээр албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй  тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу захиалагчид гомдол гаргах ёстой байсан. Хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

          Захиалагч нь Тендерийн үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулах, эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулахаас өмнө процесс ажиллагааны явцад эрх бүхий байгууллага болох С  яамнаас тухайн тендерийг хүчингүй болгож, дахин зарлах тухай албан бичиг ирсэн. Уг эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ захиалагч биелүүлж, тендерийг дахин зарлах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч “Г” ХХК нь С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд 30 хоногийн дотор холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Гэтэл хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй гэж үзэж байна.

          Захиалагч нь С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэгч “Г” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй. Нэхэмжлэгч нь С  ******* шийдвэртэй холбогдуулж урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь өнгөрсөн гэж үзэж байна. "Э " ХК нь хуульд заасан хугацаанд түргэн шуурхай тендерийг явуулах бодлогыг баримталж ажилладаг. С  ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанчлан Б.*******ий хувь хүний цахим шуудангийн хаягаар бус, энэ хаягаар ажил хэргээ явуулаарай гэсэн байдлаар С  яамнаас Б.*******д олгогдсон цахим шуудангийн хаягаар харилцсан гэж үзэж байна. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс түдгэлзүүлсэн. Захиргааны байгууллагын гаргасан тухайн захиргааны акт нь гарсан цагаасаа үйлчлэлтэй байх ёстой гэж үзэж байгаа буюу 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс тендерийг түдгэлзүүлэх ёстой. Иймд "ЭХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь С  яаманд тендерийн хүчинтэй байх хугацаа сунгуулах хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан буюу хуулийн хугацаандаа гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Хариуцагч “Э” ХК -ийн Тендерийн *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл нь “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байна” гэсэн шаардлагыг хангасан. Энэ хурлаар С  ******* 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хугацаа сунгах албан бичгийн талаар хэлэлцсэн байдаг. Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Н  нь С  яаманд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа сунгуулах хүсэлт хүргүүлсэн. С  ******* мэргэжилтэн Б.*******тэй холбогдож лавласны дагуу Б.*******ий цахим шуудангаар хүргүүлсэн. Уг хүсэлтийн хариуд С  яамнаас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн огноотой хугацаа сунгах тухай албан бичиг нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 20 минутад Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад цохогдож ирсэн. Тендерийн үнэлгээний хороо нь хуралдаж С  ******* 2021 оны 6 дугаар арын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” албан бичгийн дагуу шийдвэрээ гаргасан.

          Уг хурлын тэмдэглэлд “Г” ХХК-ийн материалыг дахин үнэлсэн бөгөөд дахин үнэлэхдээ нэгдүгээрт нь “Г” ХХК ирүүлсэн тендерийн баримт бичгийн 62 дугаар хуудас нь шаардлага хангасан байна, хоёрдугаарт нь тендерийн баримт бичгийн 300-388 хуудаст байх мэдээллийг хянаж үзэхэд шаардлага хангасан байна, гуравдугаарт нь тендерийн баримт бичгийн 189-193 дугаар хуудаст байх бүх материал нь шаардлага хангасан байна гэж үзсэн, дөрөвдүгээрт нь тендерийн баримт бичгийн 19-41 дүгээр хуудаст байгаа баримтуудыг маягтын дагуу ирүүлсэн гэж үзсэн, тавдугаарт нь “Г” ХХК-ийн ирүүлсэн материалын 11-18 дугаар хуудаст байгаа үйлдвэрлэгчийн зөвшөөрөл албан бичгийг ирүүлсэн тул шаардлага хангасан байна гэж үзсэн. 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч компанийг шаардлага хангасан байна гэж дүгнэсэн байхад яагаад энэ хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах гэж байгааг ойлгохгүй байна. Уг тэмдэглэлд С  ******* 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигтэй холбогдуулан “...хүчинтэй хугацаа дууссан учир гэрээ байгуулах боломжгүй болсон бөгөөд энэ талаар захиалагчид мэдэгдье” гэсэн хэсэг байдаг. Энэ нь хууль зөрчөөгүй бөгөөд "Э" ХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан ажлаа хийж дуусгах үүрэгтэй гэдгээ мэдэж байна. Гэвч С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гомдол хянасан албан бичгээс шалтгаалж, Тендерийн үнэлгээний хороо тендерийн үнэлгээг дахин явуулах шаардлага үүссэн. 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах ёстой байхад 3 хоногт багтаан тендерийг дахин үнэлж, гэрээ байгуулах хэрэгтэй гэсний дагуу гэрээ байгуулж амжихааргүй байсан.

          Иймд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тендерийн хүчинтэй байх хугацаа сунгах албан бичгийг С  яаманд хүргүүлсэн. Мөн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгийн хамгийн сүүлийн хуудаст “Г” ХХК-тай холбоотой баримт бичгийг хуурамчаар үйлдэж ирүүлсэн тохиолдолд гэсэн өгүүлбэр орсон хэсэг байдаг. Үүнтэй холбоотойгоор Тендерийн үнэлгээний хороо нь гурван удаа хуралдсан. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, С  ******* албан бичгийн дагуу лавлагаа, тодруулга авах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу бүх оролцогчдод нэгэн зэрэг адил, тэгш байдлаар лавлагаа гаргуулах тухай албан бичгийг хүргүүлж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тендерт оролцогчдоос ирүүлсэн бичиг баримтын дагуу дахин хуралдаж, Тендерийн үнэлгээний хороо нь дахин үнэлсэн. "Э" ХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийн дагуу “Г” ХХК-иас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар буюу албан ёсны борлуулагчийн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлсэн. Энэ материалыг хуулбар үнэн тэмдэг дарж, шүүхэд нотлох баримтаар гаргасан. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлд ямар лавлагаа гаргуулсан талаар тодорхой заасан байдаг. Тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь тендерийн баримт бичгийг оролцогчдын ирүүлсэн материалд үндэслэн үнэлж, дүгнэдэг. Гэхдээ бичиг баримтуудыг хуурамч эсэхийг нь үнэлэх, дүгнэх эрхгүй. Энэ талаар хууль, хяналтын байгууллагууд бичиг баримт хуурамч эсэхийг дүгнэдэг.

          С  ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдаж буй 3 хоногийн хугацааг тендерийн хүчинтэй байх хугацааг тооцохдоо нэмэхэд болон Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд тендерийн үнэлгээний явцад маргаан бүхий тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан. Иймд тус тендерийг хүчингүй болсон гэж үзэж байна. Захиалагчид галын машин нь ямар ач холбогдолтой техник, тоног төхөөрөмж болохыг урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарласан. Тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байхад С  яам нь гомдол хянасан албан бичиг Тендерийн үнэлгээний хороонд ирүүлж байгааг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл С  яамтай цахим шуудангаар харилцаж, албан харилцаа үүссэн эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна. С  ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанчлан бүх цахим шуудангаар хүргүүлсэн албан бичгүүд нь албан шуудангаар давхар ирдэггүй. Ихэнх нь цахимаар ирж, явдаг. С  ******* мэргэжилтэн Б.*******ий хувийн хаягаар харилцаж, хувийн харилцаа үүсгээгүй. Б.*******ий С  ******* албан шуудангийн хаягаар буюу ажлын хаягаар нь албан бичгээ илгээсэн. Уг үүсэн нөхцөл байдлыг шүүх үнэлж, дүгнэж өгнө үү” гэжээ.

          Хариуцагч “Э” ХК -ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н  шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “С  ******* мэргэжилтэн Б.*******ий цахим шуудангийн хаягаар явуулсан бөгөөд тухайн үед өөртэй нь утсаар холбогдож, цахимаар явуулсан хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээж авсан эсэхийг лавлахад хүлээн авсан гэж мэдэгдсэн. Мөн С  ******* 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг  түр түдгэлзүүлэх тухай албан бичиг нь маргаан бүхий тендерийн хүчинтэй байх хугацаа дууссаны дараа 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн огноотой ирсэн. Энэ албан бичгийн дагуу ******* нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цахимаар холбогдож, бичиг баримтуудыг хүргүүлсэн. Бичгээр өгөөгүй, цахимаар хүргүүлсэн бичиг баримтуудыг мэргэжилтэн Б.******* нь хянаж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн огноотой 6-1/35*** дугаартай албан бичгийг цахим шуудангаар ирүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр энэ албан бичиг нь ирээгүй буюу 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагт, ажлын цаг дууссан байхад цахим шуудангаар ирсэн. Яаралтай тул Тендерийн үнэлгээний хороо нь уг бичгийг хүлээн авч шийдвэрлэсэн. Уг албан бичгээр маргаан бүхий тендерийг дахин үнэлэхийг даалгаж, “Г” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон тул Тендерийн үнэлгээний хороо нь хуралдаж, хугацаа сунгах албан бичгээ төлөвлөж, үнэлгээ хийсэн. Үүнийг нотлох баримтууд бүгд хавтаст хэрэгт авагдсан” гэжээ.

          Хариуцагч С  ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г  шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн С  яаманд холбогдуулан хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт нь С  яам нь эс үйлдэхүй гаргасан гэж гомдол гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Иймд С  яам нь эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна. Учир нь С  яаманд “М*******” ХХК болон “Б*******” ХХК гэсэн хоёр байгууллага гомдол гаргасан. Нэг нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, нөгөө нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус тус гомдол гаргасан. Тендерт шалгараагүй мэдэгдлийг оролцогчдод 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн. Хугацааг тухайн өдрөөс тооцож үзвэл “М*******” ХХК-ийн гаргасан гомдол нь хуулийн хугацаандаа байна. С  яам нь тендерт оролцогчдоос аль нэг оролцогч нь хугацаандаа гомдол гаргавал бүх гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэдэг. Энэ тендертэй холбогдуулан ирсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийн дагуу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн С  яаманд холбогдуулан гаргасан хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагад хугацаа сунгах асуудал дурдагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар С  яам нь тухайн тендер шалгаруулах ажиллагааны хугацааг сунгах зөвшөөрөл олгох эрхтэй байдаг. Энэ нь хугацааг автоматаар шууд сунгана гэсэн үг биш. Захиалагч нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар тендерийг 30 хоногийн хугацаанд зохион байгуулах боломжгүй болсон тохиолдолд С  яаманд хүсэлт гаргаж, С  яам зөвшөөрсний үндсэнд сунгах эсэх шийдвэрийг захиалагч гаргадаг. С  яам нь тендерийн хугацааг сунгах шийдвэр гаргадаггүй. Зөвхөн сунгах зөвшөөрөл олгодог.

          Мөн С  яам нь заавал зөвшөөрөл олгох үүрэг хүлээдэггүй буюу хуульд зөвшөөрөл олгож болно гэж заасан байдаг. С  яам нь гомдлыг хугацаандаа хянаж үзсэн. Тендерийн хүчинтэй байх хугацаа сунгах хүсэлтийг захиалагчаас хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр сунгах зөвшөөрлийг хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч нь худалдан авах ажиллагаанд хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан. Заавал 30 хоногийн хугацааг тулгаж шийдвэр гаргана гэсэн үг биш. Захиалагч тендер зохион байгуулах хугацаагаа тодорхойлж буюу гэрээ байгуулах болон гомдол гаргах хугацааг тооцож, тендерийг 30 хоногт зохион байгуулж, дуусгах ёстой. Захиалагчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д “Энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” болон 46 дугаар зүйлийн 46.1.4-т “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэсэн заалтуудыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Г” ХХК нь С  ******* “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл тус албан бичигт зөвхөн “Г” ХХК-ийн гомдлыг хянан шийдвэрлээгүй, өөр хоёр компанийн гомдлыг шийдвэрлэсэн. “Г” ХХК-ийн тайлбараас үзвэл С  яам нь албан бичгийг хугацаандаа хүлээн аваагүй учир бүхэлд нь хүчингүй болгоно уу гэж тайлбарлаж байна. С  яам нь албан бичгийг хугацаандаа хүлээн авсан. Нэхэмжлэгч талыг агуулгын хувьд маргаагүй гэж үзэж байна. Агуулгын хувьд маргавал “Г” ХХК нь шаардлага хангаагүй бөгөөд гэрээт борлуулагчийн зөвшөөрөл буюу тамгыг өөр компани дээр дарсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Энэ талаар захиалагчид энэ компанийн эрхийг нь хязгаарлах этгээдийн жагсаалтад ирүүлэхийг албан бичигт даалгасан боловч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Үүнтэй холбоотойгоор улсын байцаагч нар ажиллах бөгөөд бүх бичиг баримтыг хянан үзнэ. Агуулгатай маргаагүй тул тендерийн гомдлыг хянаж үзэх хугацааны хувьд хуулийн хугацаандаа хүлээн авч, шийдвэрлэсэн.

          С  яаманд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр болон 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус тус гомдол ирсэн. С  яам нь гомдлыг хүлээн авч, тендерийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс түдгэлзүүлсэн. Тендер нээсэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс дуусах 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хугацааг дунд нь түдгэлзүүлэхээр 3 хоног үлдэх бөгөөд нэмж тооцвол 2021 оны 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаж байна. Энэ хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлэлгүй байж, Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хугацааг сунгасан мэт тооцож, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дуусна гэж тайлбарлаж байна. Мэргэжилтэн Б.*******ий цахим шуудангийн хаяг руу тендер хүчинтэй байх хугацаанд хүсэлтээ явуулалгүй, хүчинтэй байх хугацаа нь дууссаны дараа 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр явуулаад С  яамнаас хариу ирээгүй байхад хугацааг сунгаж, маргаан бүхий тендерийн ******* хуралдаж байгааг хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн огноотой хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр С  яаманд бичгээр өгсөн, түүнээс өмнө цахимаар явуулсан гэж тайлбарлаж байна. С  ******* албан ёсны хаяг болох [email protected] хаягаар албан бичгээ явуулалгүй, мэргэжилтэн Б.*******ий цахим шуудангийн хаягт ирүүлсэн. Захиалагч нь хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор бичгээр өгсөн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр бичиг хэрэгт бүртгэгдэн, хүлээн авч хянасан. Маргаан бүхий тендерийн хүчинтэй байх хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Захиалагч нь 30 хоногийн дотор тендерийг зохион байгуулах үүргээ мэдэж байгаа тул тендерийг амжилттай явуулахын тулд гомдлыг хянаж байх үед гомдол гаргах боломжтой. Захиалагч тендер түдгэлзсэнийг болон хүчинтэй байх 3 хоног үлдсэн гэдгийг мэдэж байгаа тул 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ч хугацаа сунгуулах хүсэлтээ явуулж болно. Өөрөөр хэлбэл захиалагч нь тендерийн хугацаа сунгуулах хүсэлтээ хэзээд ч явуулах боломж байсан. Тус хугацааг ашиглалгүйгээр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн огноотой хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр С  яаманд өгсөн. Маргаан бүхий тендер түдгэлзсэн байх хугацаанд хүсэлтээ гаргасан бол тендер нь оролцогчдод хүндрэлгүй явагдах байсан. Тендерийн хүчинтэй байх хугацаа сунгуулах хүсэлтээ заавал хугацааг нь тулгаж гаргана гэсэн заалт хуульд байхгүй. Хуулийн хугацаанд хүсэлтээ ирүүлсэн бол С  яам нь сунгах зөвшөөрөл олгож, түүнийг үндэслэн "Э" ХК нь маргаан бүхий тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах боломжтой байсан.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар С  яаманд гомдол ирснээс хойш 14 хоногийн хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхээр зохицуулсан. Маргаан бүхий тендерт гомдол ирсэн тул 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр тендерийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс түдгэлзүүлж байгааг мэдэгдсэн. С  ******* албан бичиг хүргүүлсэн өдрөөс түдгэлзүүлээгүй, тухайн гомдол ирсэн өдрөөс хойш хугацааг түдгэлзүүлсэн. С  яам нь яагаад цахим шуудангаар захиалагчаас баримт материал шаардаж байгаа нь тухайн улсын байцаагчийн өөрийн эрх юм. Тендерт оролцогчдын эрх ашгийг хамгаалахаар албан бичгийг шууданд хийж, давхар цахимаар болон гар утсаар харилцдаг. Шууданд хийснээр хугацааг тоолно. С  яамнаас захиалагчийг тендерийг амжилттай зохион байгуулах ажиллагааг хангах зорилгоор шууданд эх хувийг нь хийж, хугацаа алдахгүйн тулд цахимаар болон утсаар мэдэгддэг.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа С  яам нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гомдлыг хүлээн авч, хянах эрхгүй гэж дурдаж байна. Гэтэл маргаан бүхий тендертэй холбоотойгоор хоёр байгууллагаас гомдол ирсэн. Нэг нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотойгоор 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Нөгөө нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Мэдэгдэл авснаас хойш 5 хоног гэж заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дуусах буюу “М*******” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гомдол нь хуулийн хугацаандаа байна. Хэд хэдэн компаниас С  яаманд гомдол гаргахад аль нэг нь хугацаандаа байвал бүх гомдлыг хүлээн авч, хянадаг. Маргаан бүхий тендерт хуулийн хугацаанд багтаж, нэг компаниас гомдол ирсэн тул хоёр компанийн гомдлыг нь хянасан. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс тендерийг түдгэлзүүлэх ёстой гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нь буруу юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасан гурван үндэслэл байвал түдгэлзүүлэх боломжтой гэж үздэг. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.4.1-д “Тендерт оролцогчийн гомдлыг хангах нь илүү үндэслэлтэй байгаа тохиолдолд тендерийг түдгэлзүүлэх боломжтой” гэж заасны дагуу хүлээн авсан гомдлыг хянаж үзээд хангах нь илүү үндэслэлтэй гэж үзсэн тул 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс тендерийг түдгэлзүүлсэн. Иймд гомдлыг хүлээн авсан, хянасан хугацаа болон тендерийг түдгэлзүүлсэн хугацааны хувьд хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа С  ******* зөвшөөрөлгүйгээр тендерийн хүчинтэй байх хугацааг Тендерийн үнэлгээний хороо сунгах боломжтой гэсэн тайлбарыг С  ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гэж дурдаж байна. С  яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5-т заасныг тус тус баримтлан ажилладаг. С  яам нь тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхэд эхлээд захиалагчийн баримт бичгүүдийг хүлээн авах шаардлагатай. Захиалагчийн баримт бичиг нь С  яаманд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бичгээр ирж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр бичиг хэрэгт бүртгэгдсэн. С  яаманд албан ёсоор хүсэлт ирүүлээгүй байхад хугацааг шууд сунгах боломжгүй. Тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтээ цахимаар хүргүүлсэн гэж "Э" ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг. Цахим шуудангаар албан бичиг хүлээн авахыг С  яам зөвшөөрдөг. Гэхдээ С  ******* албан ёсны бичиг хэргийн хаяг болох [email protected] хаягаар харилцах шаардлагатай. Учир нь Монгол Улсын ******* эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар С  яамыг төлөөлөх эрхтэй хоёр этгээд байдаг бөгөөд нэг нь Төрийн нарийн бичгийн дарга, нөгөө нь Сайд юм Тендерийг богино хугацаанд зохион байгуулах, төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах зорилтын хүрээнд  шууданд бичгээр хийж, давхар утас болон цахимаар холбогдож, мэдэгддэг. С  яамыг хугацаандаа хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. С  яам нь хугацаа сунгах зөвшөөрлийг олгохдоо захиалагчаас ирүүлсэн бичиг баримтуудад үндэслэдэг.

          Иймд холбогдох бичиг баримтуудыг ирүүлээгүй байгаа тохиолдолд шууд шийдвэрлэх боломжгүй. С  яам нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хариу хүргүүлсэн. С  яам нь эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь С Я , “Э” ХК , “Э” ХК -ийн *******нд холбогдуулан “Э” ХК -ийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12/1169 дүгээр албан бичгээр хүргүүлсэн “Тусгай тоноглолтой галын машиныг нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээгүй С  ******* эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох“, “С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/35*** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, “Э” ХК -иас зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******ны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Э” ХК -иас зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******ны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч  “Г” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Э” ХК -ийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12/1169 дүгээр албан бичгээр хүргүүлсэн  “Тусгай тоноглолтой галын машиныг нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээгүй С  ******* эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно”, 29.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэн шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь захиалагчаас ирүүлсэн тендерийн хүчинтэй хугацааг сунгах зөвшөөрөл хүссэн  хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хянаж шийдвэрлэхээр, захиалагч нь тендерийн хүчинтэй хугацааг сунгах зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг 15 хоногоор сунгахаар байна. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  захиалагч “Э” ХК -ийн тендерийн ******* нь “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20*******6 дугаартай тендерийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зарлаж, нээлтийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хийсэн, С  ******* 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/3236 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийн хэрэгжилтийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн, С  яам гомдлыг хянаад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/35*** дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болсныг мэдэгдсэн, тухайн тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа /түдгэлзүүлсэн хугацааг оруулан тооцвол/ 2021 оны 6 дугаар сарын 27-ний өдөр дууссан, захиалагч “Э” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12/1169 дүгээр албан бичгээр С  яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д зааснаар тухайн тендерийн хугацааг сунгах зөвшөөрлийг хүссэн хүсэлт гаргасан, дээрх албан бичгийг С  яам бичиг хэргээрээ дамжуулан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан, С  яам хүсэлтийг хянаад  2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/4219 дүгээр албан бичгээр тендерийн хүчинтэй байх  хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгах зөвшөөрөл  олгосон үйл баримт тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар энэхүү үйл баримттай маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь  энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... С  яам нь тендерийн хүчинтэй хугацаа сунгах хүсэлтийг зохих хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл хүсэлтийг хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн. Энэ үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй юм. С  яам нь хуульд заасан хугацааг хэтрүүлж, гомдлыг   хянасан тул гаргасан шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй” гэж, хариуцагч нар нь “ .... “Э” ХК -ийн тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг С  яаманд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ирж, бичиг хэргийн ажилтан бүртгэсэн байна. ... Захиалагч тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах, ... тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, аль болох богино хугацаанд хийх үүргээ биелүүлээгүй. ... С  яам хуулийн хугацаа дууссанаас хойш хариу өгсөн нь тендер шалгаруулалт амжилтгүй болох гол үндэслэл болсон ...” гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд энэхүү маргааны тохиолдолд хариуцагч С  яам нь “эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал хариуцагч С  яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу захиалагчийн тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг  хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/4219 дүгээр албан бичгээр хариуг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж, дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 28 дугаар зүйлийн 28.2-д “ Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, аль болох богино хугацаанд хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаас үзэхэд захиалагч болон ******* нь тендер шалгаруулалтыг аль болох богино хугацаанд буюу тендер хүчинтэй хугацаанд зохион байгуулж дуусгах, захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч  хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгах үүрэгтэй байх ба  захиалагч нь ийнхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь  дээрх хуулийн заалт болон мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан  “ худалдан авах ажиллагаанд  ... хариуцлагатай байх ...” зарчмыг  зөрчжээ.

             Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С  яамыг нэхэмжлэгч хуулийн этгээдийн гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            Захиалагч нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/1169 дүгээр албан бичгийг С  яаманд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр биечлэн хүргүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр: “С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/35*** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиалагч “Э” ХК-ийн тендерийн ******* нь “ Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг  сонгох” ЭТТ/20*******6 дугаартай тендерийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зарласан, уг тендерт “Г” ХХК, Р” ХХК, МБ” ХХК, АХХК, “Б” ХХК-иуд материалаа ирүүлж оролцсон, тендер шалгаруулалтыг  2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр явуулж, “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгаруулж, тус компанид ”Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 12/940 дугаар албан бичгийг хүргүүлсэн, уг тендерт оролцогч “Б” ХХК, “М” ХХК-иудаас С  яаманд гомдол гаргасан байх бөгөөд тус яамнаас гомдлыг хянаж  “ ...”Г” ХХК нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй 2018 онд байгуулсан галын машин нийлүүлэх гэрээ ирүүлсэн боловч гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй байгаа нь Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн /цаашид ТШӨХ гэнэ/ ТОӨЗ 18.1 (г)-д  ... заасан шаардлагыг хангаагүй, ... “Г” ХХК-ийн ирүүлсэн ОХУ-ын “Unisteam” компаний гэрээт борлуулагчийн зөвшөөрөлд тендерийн баримт бичгийн Маягт №ТШМ-4-д заасан ... компаний санал болгосон барааны хувьд гэрээний ерөнхий нөхцөлийн 14-д заасны дагуу чанарын баталгааг бүрэн гаргаж байна”  гэсэн талаар дурдаагүй нь ТШӨХ-ийн ТОӨЗ 18.1(а)-д... заасан шаардлагыг хангаагүй, ... “ ГХХК нь “ Камаз” үйлдвэрийн албан ёсны борлуулагч ОХУ-ын “Unisteam” компаний галын машиныг нийлүүлэхээр тендер шалгаруулалтад оролцсон боловч үйлдвэрлэгчийн баталгаажуулсан каталог, албан бичгийг ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 12.1 (ё )-д  ... заасан шаардлагыг хангаагүй байна.  Иймд ... “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн ... шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна” гэсэн хариуг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/35*** дугаар албан бичгээр захиалагчид хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.          

Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах  үндэслэлээ “ ... С  яам нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдлыг хянасан тул гаргасан шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй. ... 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ажлын 5 хоногийг тооцвол 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гомдол хүлээн авах, хянах хугацаа дуусаж байна.... “ гэж, хариуцагч нь “ ... Тендерт шалгараагүй мэдэгдлийг оролцогчдод 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн. С  яам тендерт оролцогчдоос аль нэг оролцогч нь хугацаандаа гомдол гаргавал бүх гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэдэг. ... Энэ тендертэй холбогдуулан ирсэн гомдлыг С  яам хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь ... хуульд нийцсэн. ...” гэж тодорхойлон маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  тендерт оролцогч “Б*******” ХХК болон “М*******” ХХК-д тендерт шалгараагүй мэдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн , дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч уг тендерт оролцогч “М*******” ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, “Б*******” ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр   С  яаманд гомдол гаргасан, С  яам уг тендерт оролцогчдоос гаргасан  гомдлыг хянаад. “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар  хүчингүй болгосон  шийдвэрийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр  захиалагчид хүргүүлсэн, С  ******* дээрх албан бичгийн дагуу   ******* 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, уг хурлаар “Э” ХК -ийн зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20*******6 дугаартай нээлттэй тендерийг дахин үнэлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох бичиг баримтыг эх хувиар нь авах, дахин тодруулгаар авахаар шийдвэрлэсэн, мөн 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн хурлаар дээрх тендерийг дахин үнэлэх асуудлыг хэлэлцэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д  зааснаар  “харьцуулахад хамгийн бага үнэтэй “ тендер ирүүлсэн “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргажээ. 

Тендерт оролцогч “Б*******” ХХК нь гэрээ байгуулах эрх олгосон талаарх  гомдлоо  2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу ажлын 6 дахь өдөр гаргасан байх хэдий ч  “М*******” ХХК нь хуулийн хугацаандаа  гомдлоо гаргасан, дээрх 2 компанийн гомдлыг хамт хэлэлцэж, шийдвэр гаргасныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал тендерт оролцогч нь  дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар үндэслэл бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй, нэгэнт гаргасан гомдлыг хамт хэлэлцсэнийг буруутгах үндэслэлгүй.

Дээрхээс үзэхэд хариуцагч С  яам нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан, С  ******* шийдвэр, үйл ажиллагаа нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ”, 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл, шийдвэрийг ... бүхэлд нь хүчингүй болгох” гэж заасантай нийцжээ.

Иймд С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/35*** дугар албан бичгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Гурав. “Э” ХК -иас зарласан  “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******ны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Э“ ХК-иас зарласан  “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******  2021 оны 7 дугаар сарын 28-ны  өдөр хуралдаж, С  ******* 2021 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн “Хугацаа сунгах тухай” 6.-1/4219 дугаартай албан бичгийг хэлэлцсэн байх ба уг хурлаас тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул дээрх тендер шалгаруулалтыг амжилтгүй болсон гэж үзэж, дахин зарлахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлээ “ ... С  ******* буруутай үйл ажиллагаанаас болж ... захиалагчтай гэрээ байгуулах боломжгүй болсон. ... С  яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус  зөрчсөн...” гэж маргажээ.

С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/35*** дугар албан бичгийн дагуу ******* 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, хурлаар  “Э” ХК -ийн зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20*******6 дугаартай нээлттэй тендерийг дахин үнэлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох бичиг баримтыг эх хувиар нь авах, дахин тодруулга авахаар шийдвэрлэсэн, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар дээрх тендерийг дахин үнэлэх асуудлыг хэлэлцэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т  зааснаар  “харьцуулахад хамгийн бага үнэтэй “ тендер ирүүлсэн “ Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгосон,  захиалагч “Э” ХК  нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12/1169 дүгээр албан бичгээр С  яаманд тухайн тендерийн хугацааг сунгах зөвшөөрлийг хүссэн хүсэлт гаргасан, дээрх албан бичгийг С  яам бичиг хэргээрээ дамжуулан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан, С  яам хүсэлтийг хянаад  2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/4219 дүгээр албан бичгээр тендерийн хүчинтэй байх  хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдож байх тул  хариуцагч С  яамыг хуульд заасан гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх  хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д зааснаар  захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцах бөгөөд энэ маргааны тохиолдолд зөвхөн С  ******* албан ёсны хаяг болох info@mof.mn хаягаар албан бичгээ хүргүүлсэн, эсхүл бичиг хэргийн ажилтан хүлээн авч, бүртгэл хяналтын карт, дэвтэрт бүртгэгдсэн тохиолдолд  албан бичиг хүргэгдсэн гэж үзнэ.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д захиалагч бүх тендерээс татгалзах үндэслэлүүдийг, З0.4-т бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагчийн гаргах шийдвэрийн төрлийг тодорхойлон заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С   ******* “ Гомдлыг хянасан тухай” албан бичгийн дагуу  ******* 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар “Э” ХК -ийн зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20*******6 дугаартай нээлттэй тендерийг дахин үнэлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох бичиг баримтыг эх хувиар нь авах, дахин тодруулгаар авахаар шийдвэрлэсэн, 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн хурлаар дээрх тендерийг дахин үнэлэх асуудлыг хэлэлцэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т  зааснаар  “харьцуулахад хамгийн бага үнэтэй” тендер ирүүлсэн “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгож шийдвэрлэсэн байх тул хуульд заасан “захиалагч бүх тендерээс татгалзах” үндэслэл бий болоогүй , өөрөөр хэлбэл “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрхээс үзэхэд захиалагч “Э” ХК -ийн ******* нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлаараа  С  ******* 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “ Хугацаа сунгах тухай”  6-1/4219 дүгээр албан бичгийг хэлэлцэж, тендер шалгаруулалтын хугацаа дууссан, тендер шалгаруулалт амжилтгүй болсон гэж үзэж, дахин зарлахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, З0.4-т заасныг тус тус зөрчжээ.

Тодруулбал  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд захиалагч нь  бүх тендерээс татгалзахаар,  бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн  30.4-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргах эрхтэй байна.  Гэтэл энэ маргааны тохиолдолд тендерийн ******* “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендер хүчинтэй байх хугацааг сунгасан хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр  “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгож шийдвэрлэсэн атлаа шалгаруулалт амжилтгүй болсон гэж үзэж, дахин зарлах шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр *******ны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.  

Дөрөв. “Э” ХК -иас зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******ны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн   5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно”,  5 дугаар зүйлийн 5.1.9-д “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг хэлнэ”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:”, 46.1.1-д “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах;”, 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах;”, 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 47 дугаар зүйлийн 47.2-д “******* байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх…” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас  үзэхэд тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, гэрээ байгуулах шийдвэр гаргах зэрэг асуудал нь үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал байна.

 Энэхүү маргааны тохиолдолд  “Э” ХК -иас зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендер шалгаруулалтыг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр явуулж,  “харьцуулахад хамгийн бага үнэтэй” тендер ирүүлсэн “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгосон, дээрх  *******ны шийдвэрийг “М*******” ХХК, “Б*******” ХХК-иуд эс зөвшөөрч С  яаманд гомдол гаргасан, С  яам  гомдлыг хянаад 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн шийдвэрээр “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон  захиалагчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар  хүчингүй болгосон, С  ******* дээрх шийдвэрийн дагуу  ******* 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр , 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн хурлаар дээрх тендерийг дахин үнэлэх асуудлыг хэлэлцэж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д  зааснаар  “харьцуулахад хамгийн бага үнэтэй “ тендер ирүүлсэн “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулж,  гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгосон шийдвэр гарсан байх тул  өмнө нь хүчингүй болсон буюу эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон шийдвэрийн дагуу “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн дээрх хуульд зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, гэрээ байгуулах шийдвэр гаргах зэрэг асуудал нь үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.           

Хариуцагч “Э” ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь шүүх хуралдаанд  “ ... С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/35*** дугаар шийдвэрт хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан, ... урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй...” гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч “Г” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/305 дугаар албан бичгээр дээрх албан бичгийг гаргуулахаар хүсэлт гаргаж байсан байх ба дээрх шийдвэрийг нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн мэдэгдсэн, хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “ ... гаргасан  шийдвэрийг нь  эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болох”-оор, өөрөөр хэлбэл шүүхэд шууд хандахаар хуульд тусгайлан заасан байх тул хариуцагч “Э” ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн,  урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлээгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  буюу  “Э “ ХК-иас зарласан  “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******ны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу “Э” ХК -ийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12/1169 дүгээр албан бичгээр “Тусгай тоноглолтой галын машиныг нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээгүй С Яны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох“, “С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/35*** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”, “Э” ХК -иас зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******ны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг  захиалагчид даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13  дахь заалтад  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан  авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4, 29.5, 30 дугаар зүйлийн 30.1, 30.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.3.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Э” ХК -иас зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******ны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож , үлдэх шаардлага болох “Э” ХК -ийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12/1169 дүгээр албан бичгээр “Тусгай тоноглолтой галын машиныг нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээгүй С Яны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, С  ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/35*** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, “Э” ХК -иас зарласан “Тусгай тоноглолтой галын машин нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/20**** дугаартай тендерийн *******ны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгч “Э” ХК -иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн С  орлогод  хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХК -иас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар  зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.БАТСҮРЭН