Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 01560

 

2019 оны 07 сарын 03 өдөр

               Дугаар 183/ШШ2019/01560

                    Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Т-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ................ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаар шүүгчийн захирамжаар 84.560.964.56 төгрөгийг Г.Т надаас гаргуулж ХХБ-инд олгохоор шийдвэрлэсэн. НШГА нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ............ дугаартай, ............ тоот 111.4 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн ханшийг 189.469.100 төгрөгөөр үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг 2019 оны 3 дугаар 0сарын 20-ны өдөр мэдэгдэж, энэ бичгийг хүлээж авахгүй бол танд 1 сарын хугацаа өгөхгүй гэж дарамталж хүлээлгэн өгсөн. НШГА нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймд НШГА-наас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож, дахин зах зээлийн бодит ханшийг тогтоолгох хүсэлтэй байна. Миний бие эрхийн улсын ............ дугаарт бүртгэлтэй, ............ тоот 111,4 м.кв талбайтай орон сууцыг 2010 онд О ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан худалдан авсан ба одоогийн зах зээлийн үнэ нь 280,000,000 төгрөг байхад хэт доогуур буюу 189.469.100 төгрөгөөр зориуд талбайн хэмжээг багасган үнэлсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, өмчлөгч миний зөрчигдсөн эрхийг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаар захирамжаар Г.Т, С.Р нараас 85.241.718 төгрөг, мөн шүүхийн 2018 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаар захирамжаар 25.654.700 төгрөгийг тус тус гаргуулж ХХБ-инд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн .............. дүгээр тогтоолуудаар үүсгэн, тус газрын 2018 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн ................ дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Г.Т-гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ................ тоотод байрлах орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ................ дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ................ тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Г.Т-д үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2329 дүгээр албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу “Х” ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 189.469.100 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/4991 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдсэн. Г.Т нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг үнэлэгдсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах хүсэлтийг тус газарт гаргасныг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг бие даан худалдан борлуулж төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4/6113 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, мөн төлбөр төлөгч өөрөө үнэлгээг хүлээн зөвшөөрч, хугацаа авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн 2018 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 тоот захирамжаар 84.560.964.56 төгрөг, мөн 2017 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 тоот захирамжаар 25.320.150 төгрөгийг тус тус Г.Т, С.Р нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд төлбөр төлөгч нь энэ хугацаанд мөн л төлбөр төлөөгүй бөгөөд ямар нэг байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах, үнийн санал өгөхгүй байх замаар өнөөдрийг хүрч байгаа юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгөө өөрөө зарж төлбөрөө барагдуулах хүсэлт гаргаж хугацаа авсан боловч мөн л төлөөгүй бөгөөд харин гомдол гаргаж шүүхэд хандсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Т-гийн нэхэмжлэлтэй, НШШГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/000 дугаар захирамжаар “...нэхэмжлэгч ХХБ ХХК нь 109.881.114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 84.560.964 төгрөг болгосныг хариуцагч Г.Т, С.Р нар төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох .................. 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шийдвэрлэжээ.

 

            Уг шүүхийн шийдвэрийг Г.Т, С.Р нар сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2018/0000 дүгээр захирамж, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ГХ2018/0000 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Г.Т-гийн өмчлөлийн .................. гурван өрөө орон сууцыг хураан авч, уг үл хөдлөх эд хөрөнгөд “үнийн санал” ирүүлэхийг төлбөр төлөгч Г.Т-д мэдэгдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 000 дүгээр албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд төлбөр төлөгч Г.Т-гийн “...өөрсдөө үнэлүүл” гэсэн тайлбар, төлбөр авагч “ХХБ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/518 дугаар албан бичгээр “...шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоолоор “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар “уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 189.469.100 төгрөг” гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. 

 

Уг хөрөнгийн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Г.Т, С.Р нарт 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж, хүргүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд төлбөр төлөгч Г.Т нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бие даан худалдан борлуулах тухай санал гаргасан байна.

 

Дээр дурдсан баримтаар хариуцагч НШШГ нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг нэхэмжлэгч Г.Т нь зөрчиж 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

 

Иймд Г.Т-гийн нэхэмжлэлтэй, НШШГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарт хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.4-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлйин 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Г.Т-гийн нэхэмжлэлтэй, НШШГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Т-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД