Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00015

 

                                            Орхон аймгийн Т хэлтсийн

                                       нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/01303 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Орхон аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,

“Т өр 31.567.402 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Т хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“А” ХХК нь Т хэлтэст 4379934 тоот регистрийн дугаартайгаар 2009 онд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол Улсын Т ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн байдаг бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу А ХХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж Т хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан Т тухай хуулийн 16.1 албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах Т албанд тушаана гэж заасны дагуу 2016 оны жилийн эцсийн байдлаар НӨАТ-н тайлангаар 583.112 төгрөгийн тайлангаар тодорхойлсон Т өр төлбөр, Хувь хүний орлогын албан Т тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан Т улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан байдаг. Татвар төлөгч нь хувь хүний орлогын албан Т тайлангаар /Маягт ТТ-11/ 2.155.400 төгрөг ногдуулан тайлан гарган Т хэлтэст ирүүлсэн байгаа боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Т ерөнхий хуулийн 43 дугаар зүйл 43.5 дахь хэсэгт Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасан байдаг бөгөөд татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Т улсын байцаагчийн 200015500 тоот актаар А ХХК-д холбогдуулан 28 828 890 төгрөгийн төлбөр бүхий актыг хариуцуулж татвар төлөгчид гардуулан өгсөн байна. Захирал Б.О нь хуулиар хүлээлгэсэн актаар тогтоогдсон төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй байна. Т ерөнхий хуульд хугацаандаа төлөгдөөгүй Т өрийг хураан барагдуулахаар тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх шаардлагатай байдаг бөгөөд хуулийн дагуу мэдэгдэх хуудас гардуулах, харилцах дансыг хаах, албан шаардлага хүргүүлэх, ногдол ашиг, хувьцаанаас өрийг гаргуулах зорилгоор үнэт цаасны газраас лавлагаа авсан, татвар төлөгчийн эд хөрөнгийн лавлагаа авах зэргээр хуульд заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн боловч Т өр төлбөр өнөөг хүртэл барагдахгүй байна. Тиймээс Т ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн хугацаандаа төлөгдөөгүй Т өр 31.567.402 төгрөгийг “А” ХХК захирал Б.О-ээс гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн захирал Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компанийн 2010-2012 оны санхүүгийн тайлан тооцоог Т албанаас шалгаж 28.828.890 төгрөгний нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй байна гэх асуудлыг Т албанаас мэдэгдэж байсан. Уг асуудлыг яригдаж байх үед Т албанд төлөхөөр манай компаниас уг татварыг суутган авсан байсан Саммит ХХК нь төлсөн, төлөөгүй гэх маргаан гарч уг асуудлаар цагдаагийн газарт шалгагдаж байсан. Саммит ХХК-наас бараа худалдан авах үед уг компани нь НӨАТ суутгасан тухай 4 ширхэг падааныг манай компанид өгсөн бөгөөд уг НӨАТ-ын падаан хуурамч эсэхийг шалгаж бидэнд өгсөн падаан, суутгасан мөнгийг Т албанд өгсөн өгөөгүй гэх асуудлаар цагдаагийн газарт шалгуулсан. Улаанбаатар хотын Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2016.04.30-ны өдрийн 1174 тоот прокурорын тогтоол гарсан. Энэ хэргийг шалгаж байх үед Цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Билгүүн надаас тайлбар авах үедээ Саммит ХХК-наас олгосон баримтын эхийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж судлуулна гээд 4 НӨАТ-ын падаан болон зарлагын падааныг хураан авсан. Ингээд Саммит ХХК нь уг мөнгийг төлсөн байна гэж асуудлыг тухайн үед хэлж байсан. Энэ асуудал дууссаны дараа 2016 онд манай компанийг уг татварыг төлөх ёстой гэсэн Т байцаагчийн акт гарч танилцуулсан. Энэ талаар холбогдох баримтыг Саммит ХХК-наас асуулгахад Саммит ХХК нь 2.789.655 борлуулалтын НӨАТ-ын дугаартай авсан падааны 9.141.511 дугаартай, 9.805.000 төгрөгний НӨАТ, 2011.12 сарын төлөлтөд 2.789.655 борлуулалтын НӨАТ-ын дугаартай 9.141.515 дугаартай падаанаар 2012.03 сард 19.022.986 төгрөгний НӨАТ татварыг төлсөн баримт байгаа гэж хэлсэн. Саммит ХХК нь тухайн үед НӨАТ-ыг суутгаад надад 4 падаан өгч байсан учир уг татварыг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/01303 дугаар шийдвэрээр: Т ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас Т өр 31.567.402 төгрөг гаргуулж Орхон аймгийн Т хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 315.787 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Улсын байцаагчийн актад гомдол гаргаагүй гэх үндэслэлээр 28.828.890 төгрегнйг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Акт хүчин төгөлдөр болсон гэх үндэслэл нь тухайн актад маргаан үүсгэх боломжгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ шүүх үндэслэх хэсэгт дурдаагүй. Уг акт нь ямар баримтыг үндэслэн гарсан акт болох, татвар ногдуулах бараа байсан эсэх талаар нэхэмжлэгч нотлоогүй байдлыг шүүх анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 р зүйлийн 40.1 заалтыг зөрчсөн. Хэргийн бодит байдал, тухайн акт гаргах болсон үндэслэл бүхий холбогдох баримт хэрэгт байхгүй, ямар орлого зарлага эрхзүйн баримтад үндэслэн акт гарсан нь холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлт гаргуулахад баримт байгаагүй зэргийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. 2011 12 сарын төлөлтөд Саммит ХХК нь 2789655 борлуулалтын НӨАТ дугаартай авсан падааны 9141511 дугаартай, 9805000 төгрөгний НӨАТ төлсөн баримт, 2012.03 сард 9141515 дугаартай 19022986 төгрөгний НӨАТ төлсөн баримт хий бичүүлэн нэмгэдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн гэх Т байцаагчийн 200015500 актад дурдсан үйл баримтын нотлогдсон байдлыг буюу НӨАТ ногдуулалт төлөлтийн тайлангийн хэсэгт тусган оруулж тайлагнасан байна гэх баримтыг Т албанаас ирүүлээгүй , холбогдох баримтыг гаргуулах хүсэлт гаргахад байхгүй гэх ирсэн нотлох баримтад шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн Т улсын байцаагчийн хүсэлтийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэрэгт А ХХК” нь “хий падаан бичсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн, уг шалгасан хэрэгт “ хий бичсэн гэх падаан” байхгүй байна гэх нотлох баримт хэрэгт ирсэн. Энэхүү эргэлзээ бүхий баримтыг үндэслэн акт тогтоосон гэх Т байцаагчийн акт эргэлзээ бүхий акт болох нь хэрэгт авагдсан хэргийн бодит байдлыг нотлосон баримтуудаар нотолсон нотлох баримтыг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2,40.3 заалтыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Орхон аймгийн Т хэлтэс нь хариуцагч А ХХК-нд холбогдуулан Т улсын байцаагчийн 200015500 дугаар актаар тогтоогдсон 28.828.890 төгрөг, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан Т өр 583.112 төгрөг, хувь хүний орлогын албан Т өр 2.155.400 төгрөг нийт 31.567.402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

2016 оны 06 дугаар сарын 13 ны өдөр 200015500 дугаар Т улсын байцаагчийн акт гарчээ. Тус актанд : Т ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.1.1, 18.1.14-д заасныг болон бусад хууль/ хавсралт актанд бичигдсэн/-ийн заалтыг тус тус зөрчиж, Т хяналт шалгалтаар нийт 288.288.900 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд; Т ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн 28.828.890 төгрөгийн нөхөн татвар, 0 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү нийт 28.828.890 төгрөгийн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр акт тогтоожээ. /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

2016 оны 06 дугаар сарын 13 ны өдрийн 200015500 дугаар Т улсын байцаагчийн актыг зөвшөөрөхгүй бол акт гардуулснаас хойш 30 хоногийн дотор Т албан дэргэдэх маргаан таслах зөвлөл болон шүүхийн байгууллагад хандаж болохыг дурдсан боловч хариуцагч А ХХК нь дээрх актын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байгаа нь уг актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

А ХХК нь Т улсын байцаагчийн 200015500 дугаар актаар тогтоогдсон 28.828.890 төгрөг, 2016 оны жилийн эцсийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвар 583.112 төгрөгийн тайлангаар тодорхойлсон Т өр төлбөр, хувь хүний орлогын албан Т тайлангаар 2.155.400 төгрөг ногдуулан тайлан гаргасан бөгөөд дээрх өр, төлбөрөө төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хариуцагч А ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан Т тухай хууль, Хүн амын орлогын албан Т тухай хуульд заасны дагуу татвараа тайлагнан улсын төсөвт төлөх үүрэгтэй бөгөөд мөн Т ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй тул хариуцагчаас Т өр 31.567.402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

Хариуцагч А ХХК нь 28.828.890 төгрөгийг төлөхгүй гэдэг боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч А ХХК-ийн захирал Б.О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.787 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/01303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч А ХХК-ийн захирал Б.О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.787 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                             Б.БАТТӨР