Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 184

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Боржигон овогт Цэцэгмаагийн Анхбаярыг “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Анхбаярыг 07 жил 01 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Ц.Анхбаярт оногдуулсан 07 жил 01 сарын хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Анхбаярын 2016 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 134 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний үйрмэг, 1 ширхэг Монгол стандарт гэсэн шошготой архины шилний бөглөөгүй хагарсан хүзүү хэсэг, 1 ширхэг Хараа гэсэн цэнхэр өнгийн шошго бүхий архины шилний хүзүү хэсэг, хохирогчийн хэвлийнээс гарсан гэх шилний хагархай 2,3х2,3 см хэмжээтэй мөнгөлөг өнгийн цаас тал хэсэгтээ наалттай зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй  шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Ш.Даваадорж нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Анхбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ОТГОНБАЯР

                                   

        ШҮҮГЧИД                                      Ц.ДАЙРИЙЖАВ

                                                                                   

                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ