Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 187

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн даргаар: С.Буянхишиг,

Улсын яллагч: Э.Одончимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Бумансүрэн, түүний өмгөөлөгч Н.Болормаа,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Багахүү, Ц.Энхболд, Ч.Даваасүрэн, Ч.Нямсүрэн, Г.Мөнхбат,

Гэрч: Д.Төгсцогт, Б.Баатарцогт, Ш.Энхжаргал, Д.Мөнгөзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Сэмжит овогт Олзодын Баатархүү, Наран овогт Омбо-Очирын Норовсамбуу, Санираулаба овогт Ансаганы Серикбол, Харчин овогт Жаргалын Цогт-Очир нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014260003136  тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг биелүүлээгүйгээс 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контактын сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс нөлөөллийн шүргэх хүчдэл /тогонд цохиулж/ унан, гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэмжит овогт Олзодын Баатархүү. 1975 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, Ховд аймгийн Булган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, торгууд, дээд боловсролтой, машин үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7а дугаар байрны 07 тоотод оршин суух, ажилгүй, ял шийтгэлгүй, ПБ-75031716 тоот регистертэй,
  2. Монгол Улсын иргэн, Наран овогт Омбо-Очирын Норовсамбуу. 1974 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 26-25 тоотод оршин суух, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын контактын сүлжээний засварчин ажилтай, ял шийтгэлгүй, ЧД-74041871 тоот регистертэй,
  3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Санираулаба овогт Ансаганы Серикбол. 1966 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, казах, дээд  боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7а дугаар байрны 62 тоотод оршин суух, Нийслэлийн зорчигч тээвэр ОНӨААТҮГ-ын харьяа Автобус 3 дугаар баазард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажилтай, ял шийтгэлгүй, БЮ-66021518 тоот регистертэй,
  4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Харчиган овогт Жаргалын Цогт-Очир, 1974 оны 8 дугаар сарын 20-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, захчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны 229 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ПЖ-74082012 тоот регистертэй.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:          

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Баатархүү мэдүүлэхдээ: “…Манай компани хуучнаар “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дүрэм гаргаж түүнийгээ мөрдөж ажилладаг. Тухайн дүрэм журамд хэн, хэн ямар үүрэгтэй үйл  ажиллах талаар нарийн тодорхой заасан байдаг. Тийм учраас энэ хэрэгт намайг буруутгаж байгаа прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Норовсамбуу мэдүүлэхдээ: “…Тухайн үед бригадын даргаар ажиллаж байсан. Тухайн тохиолдолд хүчдэл салгахгүйгээр ажиллаж болдог. Нэмэх, хасах шугамд ажил хийхэд нэмэх талын шугам тогтой, хасах талын шугам тоггүй байдаг. 1 цагаас дээш хугацааны ажилд хүчдэл тасалдаг. Хасах талд ажиллаж байхад хүчдэлгүй байх ёстой хөндлөн троссонд хүчдэл байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Серикбол мэдүүлэхдээ: “…Прокурорын яллах дүгнэлтэд 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр намайг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байсан Серикбол ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болоод энэ хэрэг гарсан  гэж дурдагдлаа. Гэтэл энэ хэрэг гарах үед би өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан. Захирлын тушаалаар Мөнгөзаяа миний оронд томилогдон ажиллаж байсан. Би ажиллаж байхдаа шалгалт авах хувиараа гаргаад захирал болон ерөнхий инженерээр батлуулан ажиллаж байсан. Би 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны хооронд би нийт 162 хүнээс шалгалт авсан. Шалгалт авах хувиараа өглөөний шуурхайгаар танилцуулж алба албаар нь 3 хэсэг болгож шалгалт авсан. Тухайн үед цахилгаан хангамжийн алба, ашиглалтын цахилгаанчид болон станцын монтёрууд энэ шалгалтанд хамрагдсан. Энэ шалгалтад кабелын засварчидаас 1 хүн хамрагдсан, 2 хүн хамрагдаагүй. Контактын сүлжээний засварчид бүгд хамрагдаж чадаагүй. Мөн прокурор намайг хамгаалах хэрэгслийг дутуу олгосон гэж үзэж байна. Би хамгаалах хэрэгслийг олгож ажиллаж байсан. Хамгаалах хэрэгслээр хангаж олж нийлүүлэх үүргийг хангамжийн инженер хариуцдаг. Бид хангамжийн инженерт захиалга өгдөг. Хангамжийн инженер тухайн захиалгыг захиралд танилцуулж хэрвээ захирал зөвшөөрвөл санхүүгийн албаар оруулж олгодог.  Би хамгийн сүүлд 2014 оны 3 дугаар сард өндрийн хамгаалалтын бүс 8 ширхэг, тусгаарлагч бээлий 8 ширхэг захиалсан боловч 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 4 ширхэг өндрийн хамгаалалтын бүс ирсэн. Нэг ширхэг тусгаарлагч бээлийн дутуу ирсэн. Ирсэн зүйлсийг 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр контактын сүлжээний инженер Баатарцогттой хамтарч бригад тус бүр дээр нэг нэгийг олгуулж гарын үсэг зуруулсан. Энэ тухай баримт хэрэгт байгаа. Тийм учраас би өөрийгөө үүргээ биелүүлсэн гэж үзэж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Цогт-Очир мэдүүлэхдээ: “…Намайг чирэгч автомашины аюулгүй ажиллагааны хашлагыг босгоогүй ажилд оруулсан гэдэг үндэслэлээр буруутгаж байна. Надад урд чирэгч автомашины аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж байгаагүй. Хэрэг гарсаны дараа 2014 оны 10 дугаар сард бригадын дарга Норовсамбуу тухайн автомашины аюулгүй ажиллагааны журмыг надад танилцуулсан. Урд нь чирэгч автомашины хашлагыг босгохгүйгээр ажиллах тохиолдол байсан. Би тэгж ажиллаж болно гэж боддог байсан. Надад аюулгүй ажиллагааны журмыг сүүлд танилцуулсан болохоор энэ хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн мэдүүлэхдээ: “…Би талийгаач Бат-Ялалтын том ах нь. Хэрэг гардаг өдөр би ажлаа хийж байхад 4 цагийн үед миний утсанд дуудлага ирсэн. Норовсамбуу, Цогт-Очир нар надад мэдээлэл өгч байсан. Бид нар гэмтлийн эмнэлэг дээр байсан. Тэр шөнө тухайн троссонд тог байгаад тусгаарлагч тавьсан гэж Норовсамбуу хэлж байсан. Тог салгаагүй нь Норовсамбуугийн буруу. Харин хувцас хэрэглэлээр хангаагүй нь хөдөлмөр хамгааллын инженерийн буруу. Шат шатандаа ажлаа буруу хийсний улмаас миний дүү нас барсан. Эхнэр, 2 хүүхэд нь орон гэргүй байна. Талийгаачийн 36 сарын цалинг авсан. Одоо 7 052 299 төгрөг оршуулгын зардлын зөрүү, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 38 590 000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг 50 минутын орчимд талийгаач дүү Г.Бат-Ялалтын эхнэр Отгонзаягийн төрсөн ах нь над руу залгаж “Бат-Ялалт үйлдвэрийн осолд орчихсон байна. Гэмтлийн эмнэлэг дээр яаралтай хүрээд ир” гэсэн. ...Би гэмтлийн эмнэлэг дээр иртэл ... миний талийгаач дүү ямар ч ухаангүй, хоёр чихнээс нь цус гарсан байдалтай, носилкан дээр хэвтүүлсэн байсан. ...Тухайн үед миний талийгаач дүүг гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. ...Эмнэлэгт хэвтээд 5-6 хоносны дараа манай дүү Бат- Ялалт хөлний дунд чөмгөө хадуулах хагалгаанд орсон. ...Миний талийгаач дүү Бат- Ялалт гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ухаан орохгүй байсаар байгаад 2014 оны 7 дунгаар сарын 15-ны өдөр нас барсан. ...Гэмтлийн эмнэлэг дээр очсоны дараа ... хэрэг гардаг шөнө 01 цагийн үед талийгаач дүү Бат-Ялалттай хамт ажил хийж байсан Норовсамбуу, Цогт-Очир хоёрыг ирэхээр нь юу болсон талаар асуутал тэр хоёр надад хэлэхдээ “Норовсамбуу, Бат-Ялалт 2 машины тавцан дээр гараад тогны шугам янзлах гэж байтал Норовсамбуу эхлээд троллейбусны шугамы тогонд цохиулж тавцан дээр унасан гэсэн. Тэр үед Норовсамбуу хэсэг ухаан балартаад ухаан ортол хүмүүс шуугилдаад ... Норовсамбуу доошоо хартал хамт тавцан дээр зогсож байсан Бат-Ялалт газарт уначихсан байсан” гэсэн. ... Тухайн үед Норовсамбуу бид нарт гэмтлийн эмнэлэг дээр 2 гарынхаа алгыг харуулахад улайчихсан, цэврүү үсэрсэн байдалтай, яршчихсан байсан. Тухайн Цахилгаан тээвэр компани нь өөрийн дотоод үйл ажиллагааны дүрэм журмаа баримтлан троллейбусны шугамны тогийг салгасан байсан бол миний дүү тухайн үед тогонд цохиулан унаж, бэртэж гэмтэхгүй, амь насаа алдахгүй байх байсан. ...Үнэхээр их гомдолтой байна”.. гэсэн мэдүүлэг /1-р хх-н 21-22 хуудас/,

Гэрч Л.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Цахилгаан тээвэр компанийн ажлын байранд 24 цагийн хугацаатай шалгах механик буюу деспитчерийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн 15 цаг 15 минутанд ... “Ахуйн үйлчилгээний ордны тойрог дээр троллейбусны шугам унах гэж байна” гэсэн дуудлага өгсөн. Тэгэхээр нь би ТДС-3 дээр байрлаж байсан засварын бригадын утас руу залгаж “...ахуйн үйлчилгээний тойрог дээр шугаманд гэмтэл гарсан юм шиг байна, та нар тэр шугамыг очиж үзэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд түүний дараа Норовсамбуу бригадын даргаар ахлуулсан гурван хүн явсан. ... Тэгсэн өдөр 15 цаг 44 минутанд манай ажлын утас дуугарсан. Тэгээд Норовсамбуу бригадын даргын жолооч Цогт-Очир надад “Бат- Ялалт үхчихлээ шүү дээ, машин дээрээс уначихлаа шүү дээ” гэж байн, байн хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би Цогт-Очирт “чи юу яриад байгаа юм бэ, хүчдэлээ таслуулаагүй байж” гэж хэлтэл Цогт-Очир орилсоор байгаад гар утсаа тасалчихсан. Тэгэхээр нь би хангамжийн инженер Баатарцогт, цахилгаан хангамжийн дарга Төгсцогт, ерөнхий инженер Ариунболд, захирал Баатархүү нарт утсаар тэр талаар мэдэгдсэн. Тэгсэн Баатархүү захирал над руу эргүүлж залгаад “хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерт мэдэгдэх ёстой шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цахилгаан тээвэр компанийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер болох Серикбол руу залгаж хэлтэл Серикбол “би өвчтэй эмнэлэгт хэвтэж байна, намайг Мөнгөзаяа орлож байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнгөзаяа руу залгаж хэлтэл Мөнгөзаяа надад “Би инженертэй хамт хэргийн газар руу явж байна” гэж хэлсэн. Тэгээд би эргээд Цогт- Очирын гар утас руу залгаж юу болж байгаа талаар асуутал Цогт-Очир надад “түргэний машин ирээд Бат-Ялалтыг аваад явсан. Норовсамбуу хамт явж байгаа, Бат-Ялалтын толгойноос их хэмжээний цус гараад байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цогт-Очироос юу болсон талаар асуутал “Бат-Ялалт машин дээрээс уначихсан, намайг цагдаа иртэл энд хөдлөхгүй байж бай гэж хэлсэн.” гэсэн. Тэгээд би түүнээс хойш цахилгаан хангамжийн инженер Баатарцогт руу залгаж асуухад “би гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна, Бат-Ялалт ухаан ороогүй л байна” гэж хэлсэн. ...Манай компанийн засварын бригад тогтой шугамтай шууд ажиллах ёсгүй. Учир нь троллейбусны шугам нь 600 вольтын хүчдэлтэй байдаг. Манай байгууллагын засварын бригад гэмтэл гарсан шугаман дээр очоод хамгийн түрүүнд над руу буюу деспитчер рүү залгаж ямар гэмтэл гарсан талаар эхний ээлжинд хэлж, тогоо салгуулъя гэж хэлэх ёстой. Тэгэхээр нь деспитьчер нь тухайн газрын тогийг хариуцдаг станцын монтёр руу залгаж тогийг салгуулан ажлын байрыг бэлдүүлж, буцаад засварын бригад руу залгаж тог тасалсан эсэх талаар мэдэгдэж ажилладаг юм. Норовсамбуу даргын бригад над руу хэргийн газарт ирж тог салгуулъя гэж огт хэлээгүй, хэрэв хэлсэн бол би тухайн газрын троллейбусны шугамын тогийг салгуулах байсан. Тухайн өдөр Норовсамбуу даргын бригад тогтой тролейбусны шугамтай шууд ажилласан байгаа юм. ...Тухайн үед хэргийн газар дээр очоод бригадын дарга Норовсамбуу диспетьчер руу залгаж хэргийн газрын байгаа байдлын талаар танилцуулж, тогоо салгуулъя гэж хэлэх ёстой. Тэр нь ажил үүргийн хуваарь дээр байдаг юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 31-32 хуудас/,

Гэрч Г.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай “Жаст-Ойл" шатахуун түгээх станцын урд талд троллейбусны шугам засаж байсан бололтой том улбар шар өнгийн тэвштэй машин зогсчихсон, тэвшин дээр нь нэг эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, харин доор нь буюу зам дээр нэг залуу хажуу тийшээ хараад хэвтчихсэн, тэр хавиар явж байсан хүмүүс “яанаа хүн машин дээрээс уначихлаа ш дээ” гэж хэлээд орилолдож байсан. Тэгээд тухайн автомашины ойролцоо баахан хүмүүс цугларчихсан байдалтай харагдсан. Тэгсэн тухайн том машины тэвшин дээр хэвтэж байсан залуу өндийж ирээд машинаасаа доошоо бууж байгаа бололтой харагдсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 33-34 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1352 тоот дүгнэлтэд: “... талийгаачид гавал тархи, биеийн хавсарсан гэмтэл, толгойн хуйхан доорх баруун чамархай хэсгийн цус хуралт, гавлын баруун чамархайн ар, зулайн ар гадна доод хэсгийн цөмөрсөн хугарал, уг хугарлаас салбарласан суурийн баруун дунд хонхор, баруун чулуулаг, суурийн баруун ар хонхор хамарсан хугарал, хатуу хальсны дээрх баруун чамархай дагзны гадна хажуу хэсэг хамарсан хатуу хальсны доорх зүүн дух, чамархай, дагз хэсэг хамарсан цусан хураа, тархины баруун дагзны дэлбэн, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн ар, дагзны дэлбэнг хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун чамархайн дэлбэн, зүүн дух, чамархайн дэлбэнгийн няцрал, хоёр талын уушгины эдийн няцрал, баруун талын бөөрний дээд булчирхайн цус хуралт, зүүн дунд чөмөг, баруун талын олон хавирганы хугарал, баруун бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба биеийн баруун хэсгээр өндрөөс унах үед үүсэх боломжтой. ...Талийгаачид учирсан гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлт /1-р хх-н 41-44 хуудас/,

Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: “... Талийгаач Бат-Ялалтын биед цахилгаанд цохиулсны улмаас үүссэн гэхээр өвөрмөц шинж тэмдэг буюу цахилгаан тэмдэгт шинжилгээний үед илрээгүй. ...Талийгаач Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2014 оны 07 сарын 03-наас 15-ны өдрийн хугацаанд эмчлүүлсний улмаас цахилгаан тэмдэгт арилсан байхыг үгүйсгэхгүй. ...Мөн цахилгаан түлхэх хүчний улмаас талийгаачийн биед цахилгаан тэмдэгт үүсээгүй байх боломжтой” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 54-55 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 27-06-418/10 тоот дүгнэлтэд: “...Контактын сүлжээнд гарсан гэмтлийг засварлах үед тухайн шугамын хүчдэлийг салгаж ажлын байрыг бэлдэх ёстой бөгөөд тухайн үед контактын сүлжээний хүчдэлийг салгалгүй ажилд орсон байсан. ... Бригадын дарга О.Норовсамбуу нь тухайн өдөр өөрийн хариуцсан бригадын ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дугаар тушаалын хавсралтын 4.6, Цахилгаан тээвэр компанийн Цахилгаан хангамжийн албаны контактийн сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолтын ажил үүргийн зааврын 8, Контактын сүлжээний бригадын даргын үүргийн 11/а дахь заалтыг тус тус зөрчсөн байна. ... Осолдогч болон бригадын дарга нар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүр ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь заалтыг зөрчсөн байна”  гэсэн дүгнэлт /1-р хх-н 47-51 хуудас/,

Шинжээч М.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тухайн хэрэг гардаг өдөр бригадын дарга нь төв деспитьчер рүү залгаж хүчдэлийг салгаагүй ажилласан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 56-57 хуудас/,

Шинжээч Б.Чулуунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн осол гарсан объект буюу ажлын байранд контактын сүлжээний бригадын даргын үүргийн 11/А-д заасны дагуу бригадын дарга аюулгүй байдлыг хангуулж ажиллах үүрэгтэй байсан. Энэ утгаараа бригадын дарга нь тухайн осол болсон гэх ажлын байрандаа гарч болох эрсдэлийг тооцоолж ажиллах ёстой байсан. Жишээ нь машины өргөгч тавцангийн хамгаалалтын хашлагыг босгоогүй байхад ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглээгүй, хэрэглүүлээгүй байхад ажил гүйцэтгүүлсэн нь эрсдэлийг тооцоолоогүй гэж үзнэ” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 38-39 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 32-06-358/10 тоот дүгнэлтэд: “... Цахилгаан тээвэр компани нь ... өөрийн эзэмшлийн троллейбусны контактын сүлжээ, тулгуурт графикийн дагуу эргүүл үзлэг хийж, зөвшөөрөлгүй татагдсан холбоо мэдээллийн кабель, утаснуудыг техникийн арга хэмжээ авч салгуулах, мөрдөгдөж буй аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрмийг чанд мөрдөж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д ажил олгогч нь ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ гэж заасны дагуу тус байгууллага нь эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй байна. ... Хавтаст хэргийн материалыг нарийчлан судлахад контактын сүлжээний бригадын дарга, засварчин, жолооч нар нь ажил олгогчийн баталсан дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллаагүй байна. ... Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын захирал нь ... хамгаалалтын бүсийг бригадын ажилтнуудад бүрэн олгоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй, контактын сүлжээний дарга, засварчин жолооч нар нь ажил олгогчийн баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй байна. Хавтаст хэргийн материалаас үзэхэд контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. ... Хавтаст хэргийн материалаас үзэхэд, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/14 тушаалаар Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, хэрэглээнд хяналт тавьж ажиллахыг ХАБЭА-н инженер А.Серикболд үүрэг болгосон ч контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй байна. ...Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүргийн 4-д компанийн нийт ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэгийг дээшлүүлж сургах, давтан сургах, мэргэшүүлэн чадваржуулах арга хэмжээг авч ажиллахаар заасан тул ХАБЭА-ны инженер А.Серикбол аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, шалгалт авах үүрэгтэй. Харин цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолтын ажил үүргийн зааврын 8-д ээлжинд гарах жолооч засварчдад троллейбусны техник ашиглалт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг газар дээр нь өгч гарын үсэг зуруулна гэж заасан тул бригадын дарга О.Норовсамбуу аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүрэгтэй. ... Контактийн сүлжээний жолооч нь Контактын сүлжээний засварын болон троллейбус чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны зааварын 3-д заасан контактын засвар хийх үед өргөх тавцангийн хашлагыг угсрахгүйгээр ажиллахыг хориглоно гэсэн заалтыг биелүүлээгүй байна. ... Хэрэг учрал гарсан өдөр ажил гүйцэтгэж байсан ажилтнууд 600-800 вольтын тогтмол гүйдлийн троллейбусны шугам тоноглолд ажиллах үедээ хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүйгээс нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн улмаар өндрөөс унаж нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан хүчдэлд нэрвэгдэн муужирсан, гарын алганд бага хэмжээний цахилгаан тэмдэгт байсан гэж өгсөн мэдүүлэг зэрэг байдлуудаас харагдаж байна. Деспитьчер инженерээс зөвшөөрөл авалгүйгээр 600-800 вольтын хүчдэлтэй тоггмол гүйдлийн троллейбусны контактын сүлжээнд хүчдэл салгуулахгүйгээр шугам тоноглолд ажилласан нь нөлөөллийн хүчдэлд нэрвэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. ... цахилгаан гүйдэл эсэргүүцэл багатай хэсгээр дамждаг тул хүний биеэр дамжин гүйх гүйдлийн хэмжээ ихэснэ. Тухайн үед хүний биеэр дамжин гүйсэн гүйдлийн хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд бага хэмжээтэй үед цахилгаан гүйдэлд нэвт цохигдохгүй, цахилгаан тэмдэг үүсэхгүй байж болно” гэсэн дүгнэлт /3-р хх-н 59-69 хуудас/,

Гэрч Э.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ... төв цэг дээрээ байж байх үед Төгсцогт инженер тухайн өдрийн бригадыг дуудаж Бат-Ялалт ахын унаж гэмтсэн гэх газрын ... тогны шонд тог тусгаарлагч болох ДСП нэмж тавьсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 19 хуудас/,

... Гэмтлийн эмнэлэг дээр бригадын дарга Норовсамбуутай тааралдсан юм. Тэр үед О.Норовсамбуу ахын гарны долоовор хуруунаас чигчий хуруу хүртэл алганы дотор талд хурууны 3 дугаар үенд, 4 хурууг дайрсан хөндлөн хэлбэртэй түлэгдсэн шарх үүссэн байсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 51-52 хуудас/,

Гэрч Д.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...бригадын дарга Норовсамбуу, жолооч Цогт-Очир нар нь Норовсамбуу, талийгаач Г.Бат-Ялалт нар ажил үүргээ гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс, каска малгай зэргийг өмсөж хэрэглээгүй, төв деспетьчер рүү залгаж троллейбусны шугамны тогийг салгуулаагүй, машины өргөгч тавцан дээш нь босголгүй ажилласан гэж хэлсэн. Уг нь ажил эхлэхээс өмнө ажлын байрыг бэлдүүлэх асуудлыг бригадын дарга Норовсамбуу хариуцан ажиллах ёстой байдаг. ... Ер нь бол троллейбусны хоёр ширхэг шугамны дээд талд байх хөндлөн тросс нь хоёр талынхаа шонтой тог тусгаарлагчаар холбогдсон байх ёстой, холбогдсон байдаг. Тэгэхгүй бол троллейбусны шугамнаас хөндлөн троссонд тог өгөх, шонгийн төмөрт байх өөр байгууллагуудын интернет шугамны утас зэрэг зүйлсээс тог дамжих эрсдэлтэй байдаг. Мөн шонтой холбогдсон өөр байгуллагуудын интернет утас мэтчилэн зүйлс хүртэл тог тусгаарлагчтай байх ёстой” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 22-23 хуудас/,

Гэрч Д.Төгсцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед бригадын дарга Норовсамбуу нь “троллейбусны хоёр шугамны дээд талын хөндлөн тросс тогтой байсан учраас бид 2 тогонд цохиулсан” гэж ярьсан учраас би тэр үед бодохдоо опортоор дамжиж байгаа гэрэлтүүлгийн кабелиас тог орж ирсэн байж магадгүй гэж бодож, тусгаарлагч тавьсан. ... тог нь салж нийлээд байсан бол ... /шалгах үед/ тог илрэхгүй байх боломжтой. ... Тухайн үед машины өргөгч тавцангийн хамгаалалтын 4 талын хашлага хэвийн ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 26-27 хуудас/,

Гэрч Б.Баатарцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...Г.Бат-Ялалт дээрээс нь унасан гэх ... автомашины ... хамгаалалтын хашлага хэвийн ажиллаж байсан. Аль нэг тал нь эвдэрчихсэн зүйл байгаагүй. Тухайн үед Төгсцогт, Санжаасүрэн бид нар хашлаганы 4 талыг босгож байж хэмжилт хийсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 28-29 хуудас/,

Гэрч С.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Төгсцогт, Санжаасүрэн бид нар ярилцаж байгаад тухайн хөндлөн троссонд нэмж ДСП тог тусгаарлагч тавихаар болсон. Учир нь тухайн 2 ширхэг опорт буюу төмрөн шонд өөр байгууллагуудын кабелийн утаснууд өлгөчихсөн байдаг учраас тэндээс Норовсамбуугийн ярьж байгаагаар тог алдсан байж магадгүй гэж бодоод тухайн хөндлөн троссонд нэмж ДСП тог тусгаарлагч тавихаар болж Энхтүвшин бид 2 тавьсан....Тухайн үед жолооч Цогт-Очирын унаж явсан Газ-52 маркийн автомашины өргөгч тавцангийн хамгаалалтын хаалт хашлага ажиллаж байсан. Аль нэг тал нь ажиллахгүй зүйл байгаагүй. ...Тухайн үед Норовсамбуу хөндлөн тросс хүчдэлтэй байсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 34-35 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 32-06-358/10 тоот шинжээчийн дүгнэлт /3-р хх-н 59-69 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/2016 тоот шинжээчийн дүгнэлт: “... 2014 онд мөрдөж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1-д ажил олгогч дараах үүрэгтэй байна. 28.1.4-т “Ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийнэ” гэж заасан байна. ... Иймд ажил олгогч нь эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэгтэй юм. ... Хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэх журналын Контактын сүлжээний засварчны аюулгүй ажиллагааны зааварчилгаанд аваарын машин дээр ажиллахдаа тавцангийн хашлагыг заавал босго гэж заасан байх бөгөөд Ж.Цогт-очир нь уг зааварчлагаатай хамгийн сүүлд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байна. ... Хэрэв талийгаач нь тусгай тоноглолтой автомашин дээрээс унасан бол энэ нь тавцангийн хашлагыг босгоогүй, хамгаалалтын бүс хэрглээгүйтэй холбоотой байна...” /4-р хх-н 245-250, 5-р хх-н 1 хуудас/,

 “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн А/41 тоот тушаал, /хавсралт/ Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журам /1-р хх-н 90-95 хуудас/,  Контактын сүлжээний дуудлагын автомашин болон чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /2-р хх-н 248 хуудас/, Контактын сүлжээний засварын вышка болон троллейбус чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны заавар /1-р хх-н 129 хуудас/, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/14 тоот тушаал “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, эдэлгээний хугацаа батлах тухай” /1-р хх-н 151-154 хуудас/, Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар /1-р хх-115 хуудас/, Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт /2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн/: ... /1-р хх-н 135-136 хуудас/, Э.Үйлдвэрийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдээлэх хуудас /2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 10 минут/: ... /1-р хх-н 138-139 хуудас/, “Цахилгаан тээвэр” компанийн ХХАА-ны инженерийн ажпын байрны тодорхойлолт /1-р хх-н 148-150 хуудас/, “Цахилгаан тээвэр” компаний захирлын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-н174-177 хуудас/, “Цахилгаан тээвэр” компаний Цахилгаан хангамжийн албаны контактын сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолт /1-р хх-н 122-124 хуудас/, Улаанбаатар хотын Цахилгаан тээвэр компанийн захирлын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 267 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /2-р хх-ийн 113 хуудас/, Улаанбаатар хотын Цахилгаан тээвэр компанийн «захирлын 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /2-р хх-н 114 хуудас/, Улаанбаатар хотын Цахилгаан тээвэр компанийн захирлын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /1-р хх-н 96 хуудас/, Улаанбаатар хотын Цахилгаан тээвэр компанийн захирлын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 277 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал /1-р хх-н 103 хуудас/, өвчтөний түүх /1-р хх-ийн 186-213 хуудас/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 8-13 хуудас/, 97-44 УБД-д үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 117-120 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-10 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 9-10, 2-р хх-10-13 хуудас/, эмчилгээний болон оршуулгын зардлын баримтууд /2-р хх-н 192-213 хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-14 хуудас/, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 76, 3-р хх-н 108, 3-р хх-н 111, 3-р хх-н115/  , иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 75, 3-р хх-н 107, 3-р хх-н 110, 3-р хх-н 114 хуудас/  зэрэг болно.

 Шүүгдэгч О.Баатархүү нь  Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа  2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг биелүүлээгүйгээс /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8 дах хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, “Цахилгаан тээвэр” компаний захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан тус компанийн эзэмшлийн троллейбусны контактын сүлжээ, тулгуурт графикийн дагуу эргүүл үзлэг хийж, зөвшөөрөлгүй татагдсан холбоо мэдээллийн кабель утаснуудыг техникийн арга хэмжээ авч салгуулах, мөрдөгдөж буй аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрмийг чанд мөрдөж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ажил олгогчийн хувьд ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргээ хангалтгүй биелүүлж контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтанд хамрагдаагүй, шалгалт өгөөгүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлснээс/ Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчинаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ өндрөөс унан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг,

Шүүгдэгч О.Норовсамбуу нь Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын цахилгаан хангамжийн албаны контактийн сүлжээний бригадын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг биелүүлээгүйгээс /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь заалт, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дугаар тушаалын хавсралтын 4.6, Цахилгаан тээвэр компанийн Цахилгаан хангамжийн албаны контактийн сүлжээний бригадын даргын ажлын байрны тодорхойлолтын ажил үүргийн зааврын 8, Контактын сүлжээний бригадын даргын үүргийн 11/а дахь заалтыг биелүүлэлгүй/ тухайн өдөр өөрийн хариуцсан бригадын ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулаагүй, контактын сүлжээнд гарсан гэмтлийг засварлах үед тухайн шугамын хүчдэлийг салгаж ажлын байрыг бэлдэх ёстой байтал контактын сүлжээний хүчдэлийг салгалгүй ажилд орсоны улмаас Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчинаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ өндрөөс унан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг,

Шүүгдэгч А.Серикбол нь Цахилгаан тээвэр ОНӨААТҮГын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж байхдаа 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг биелүүлээгүйгээс /Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүргийн 4-дэх заалт, “Цахилгаан тээвэр” компанийн ХХАА-ны инженерийн ажлын байрны тодорхойлолт, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 тоот аал, /хавсралт/ Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журмыг биелүүлээгүйгээс/ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан боловч шалгалт аваагүй, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/14 тушаалаар ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт, хэрэглээнд хяналт тавьж ажиллахыг түүнд үүрэг болгосон ч контактын сүлжээний ажилтнуудад хамгаалалтын бүс, хүчдэлээс хамгаалах бээлийг олгоогүйн улмаас Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчимд контактын сүлжээний дагалдан засварчинаар ажиллаж байсан Г.Бат- Ялалт нь контакт сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс нөлөөллийн шүргэх хүчдэлд нэрвэгдэн /тогонд цохиулж/ өндрөөс унан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Цогт-Очир нь Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын контактын сүлжээний автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг биелүүлээгүйгээс /Контактын сүлжээний засварын вышка болон троллейбус чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны заавар-ын 3-д заасан үүргээ билүүлэлгүй /контактын засвар хийх үед өргөх тавцангийн хашлагыг угсрахгүйгээр ажилласны улмаас Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн /орчимд контактын сүлжээний дагалдан засварчинаар ажиллаж байсан Г.Бат-Ялалт нь контактын сүлжээний авто машины өргөгч тавцан дээрээс нөлөөллийн шүргэх хүчдэлд зэгдэн /тогонд цохиулж/ өндрөөс унан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гавал тархи, биеийн сарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг  тус тус үйлдсэн болох нь:

          Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэгүүд, гэрч Л.Оюунгэрэлийн өгсөн: “...Тэгсэн өдөр 15 цаг 44 минутанд манай ажлын утас дуугарсан. Тэгээд Норовсамбуу бригадын даргын жолооч Цогт-Очир надад “Бат- Ялалт үхчихлээ шүү дээ, машин дээрээс уначихлаа шүү дээ” гэж байн байн хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би Цогт-Очирт “чи юу яриад байгаа юм бэ, хүчдэлээ таслуулаагүй байж” гэж хэлтэл Цогт-Очир орилсоор байгаад гар утсаа тасалчихсан. ...би эргээд Цогт- Очирын гар утас руу залгаж юу болж байгаа талаар асуутал Цогт-Очир надад “түргэний машин ирээд Бат-Ялалтыг аваад явсан. Норовсамбуу хамт явж байгаа, Бат-Ялалтын толгойноос их хэмжээний цус гараад байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цогт-Очироос юу болсон талаар асуутал “Бат-Ялалт машин дээрээс уначихсэн, намайг цагдаа иртэл энд хөдлөхгүй байж бай гэж хэлсэн.” гэсэн... Манай компанийн засварын бригад тогтой шугамтай шууд ажиллах ёсгүй. Учир нь троллейбусны шугам нь 600 вольтын хүчдэлтэй байдаг” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ариунболдын өгсөн: “... 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ... бригадын дарга Норовсамбуу, жолооч Цогт-Очир нар нь Норовсамбуу, талийгаач Г.Бат-Ялалт нар ажил үүргээ гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс, каска малгай зэргийг өмсөж хэрэглээгүй, төв деспетьчер рүү залгаж троллейбусны шугамны тогийг салгуулаагүй, машины өргөгч тавцан дээш нь босголгүй ажилласан гэж хэлсэн. Уг нь ажил эхлэхээс өмнө ажлын байрыг бэлдүүлэх асуудлыг бригадын дарга Норовсамбуу хариуцан ажиллах ёстой байдаг” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 27-06-418/10 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/2016 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 32-06-358/10 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1352 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн А/41 тоот тушаал, /хавсралт/ Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт явуулах журам /1-р хх-н 90-95 хуудас/,  Контактын сүлжээний дуудлагын автомашин болон чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /2-р хх-н 248 хуудас/, Контактын сүлжээний засварын вышка болон троллейбус чирэгч автомашины жолооч нарын аюулгүй ажиллагааны заавар /1-р хх-н 129 хуудас/, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/14 тоот тушаал “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, эдэлгээний хугацаа батлах тухай” /1-р хх-н 151-154 хуудас/, Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа авсан бүртгэлий

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч Сэмжит овогт Олзодын Баатархүү, Наран овогт Омбо-Очирын Норовсамбуу, Санираулаба овогт Ансаганы Серикбол, Харчин овогт Жаргалын Цогт-Очир нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.       
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч О.Баатархүүг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 02 жил хорих ялаар,
  • Шүүгдэгч О.Норовсамбууг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 04 жил хорих ялаар,
  • Шүүгдэгч А.Серикболыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 03 жил хорих ялаар,
  • Шүүгдэгч Ж.Цогт-Очирыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч О.Баатархүүд оногдуулсан 02 жил хорих ял, шүүгдэгч О.Норовсамбууд оногдуулсан 04 жил хорих ял, шүүгдэгч А.Серикболд оногдуулсан 03 жил хорих ял, шүүгдэгч Ж.Цогт-Очирт оногдуулсан 01 жил хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй,   
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нарт оршуулгын зардалд иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 3.019.632 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, Г.Бумансүрэн нарт олгосугай.
  3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүү 38.598.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Иргэний хариуцагч байгууллага нь гэм буруутай этгээдүүдээс өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  
  5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди, гялгар хатуу хавтастай нүүрэн хэсэгтээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэсэн бичигтэй 16 хуудас дэвтэрийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.   
  7. Шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.   
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ОТГОНБАЯР