| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 113/2020/0001/З |
| Дугаар | 221/МА2025/0111 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2025/0111
| 2025 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 221/МА2025/0111 | Улаанбаатар хот |
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У;
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Нэр бүхий 800 иргэд
Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 02 сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамжийн хавсралтын 1-200 дахь хэсэг, 2017 оны 09 сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дах хэсэг, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дах хэсгийг хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0009 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.О,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Н, Э.С,
Гуравдагч этгээд бөгөөд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 113/2020/0001/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 02 сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамжийн хавсралтын 1-200 дахь хэсэг, 2017 оны 09 сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дахь хэсэг, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0009 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.6-т заасныг баримтлан “Э” ХХК-ий нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 02 сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамжийн хавсралтын 1-200 дахь хэсэг, 2017 оны 09 сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дахь хэсэг, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У давж заалдах гомдолдоо: “...Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ”, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 101 дүгээр зүйл “Өмчлөх эрх”, 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд иргэн, хуулийн этгээд өмчлөх эрх олж авахдаа ХУУЛЬ ЁСООР ХЭН НЭГЭН ЭТГЭЭДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ байхыг хууль тогтоогч шаарддаг. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нар Монгол Улсын Үндсэн хууль, иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу “газар өмчлөх эрх”-ээ эдэлж буй боловч давхцалтай газарт ГАЗАР ӨМЧЛӨХ эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр эдлэх эрхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн хууль ёсны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг талаар удаа, дараа дүгнэлт хийсэн, хариуцагчийн шийдвэрүүдийг үндэслэлтэй гэх атал хууль зүйн үндэслэл бичээгүй Монгол Улсын Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй болохыг энэхүү гомдлын өмнөтгөл болголоо.
3.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж хуульчилсан.
3.1.1. Гэтэл шүүхийн шийдвэрийн 10, 11 дүгээр хуудасны 1,2,3,4 дэх заалт бүхэлдээ “тодорхойлох хэсгийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар дүгнэлтийг тусгасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хариуцагчийн тайлбар үндэслэлтэй талаар “ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ” хийгээгүй нь хуульд нийцэхгүй байна.
3.1.2. Мөн Үндэслэх хэсгийн 12 дугаар хуудасны 5.2-т “... Аймгийн Засаг даргын дээрх захирамжуудаар олгосон газарт нэхэмжлэгч компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайтай гуравдагч этгээдүүдээд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газарт давхцал үүсгэжээ хэмээн дүгнэсэн атлаа 14 дэх хуудасны 5.4-т “...Говьсүмбэр Аймгийн газрын албанд иргэдийн гаргасан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл хүсэлтийг тухайн үед хүлээн авч холбогдох ажиллагааг эхлүүлэн, Сүмбэр Сумын 4-р баг, Ө гэх байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуульд заасан хэмжээгээр өмчлөх эрх олгосон болох нь” .....тухайн үед нэхэмжлэгчийн зөвшөөрөл бүхий газарт гуравдагч этгээдүүдэд олгосон газар давхцалтай байсан гэдгийг нотолж байна гэх зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимтай зөрчилдсөнийг илтгэж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл анхнаасаа хуулийн дагуу газар өмчлөх эрх эдлэх тохиолдолд хүсэлт гаргахдаа Бусад иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй ямар нэгэн байдлаар давхцаагүй байхыг шаардаж байгаа юм.
3.1.3. Үндэслэх хэсгийн 5.6-д “...Нэхэмжлэгч компани байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байшаль орчныг хамгаалах төлөвлөгөөг одоог хүртэл тус компани батлуулаагүй, хэрэгт өгөөгүй, “ШШ” ХХК-ийн төлөвлөгөөг шилжүүлэн ашиглаж байгаад нэхэмжлэгч өөрөө буруутай байна” хэмээн хэт нэг талыг барьсан, нэхэмжлэлийн шаардлагаас давсан, агуулга, шаардлагын хүрээнд дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул гаргаж өгөөгүй, Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй болно;
3.1.4. Үндэслэх хэсгийн 16 дахь хуудасны 5.9-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлснээс гадна нэхэмжлэгчийн мэдсэн гэх тайлбарлах хугацаанаас даруй 3 сар өнгөрсөн байх ба хугацаа сэргээлгээгүй байна” гэж дүгнэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтаар шийдвэр гаргасан нь мөн хууль ёсны байх зарчимтай нийцээгүй; Өөрөөр хэлбэл 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн заалт байдаг. Гэтэл хуулийн заалтыг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Засаг дарга дээрх гурван шийдвэрийг гаргахдаа хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд зохих нөхцөл шаардлагыг хангасан гэж дүгнэсэн боловч Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 60.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” үүрэгтэй гэснийг хууль ёсны ба хууль бус шийдвэр бүрийг биелүүлэх үүрэгтэй хэмээн ойлгох нь учир дутагдалтай юм.
3.2. Шүүх нэхэмжлэлийн агуулга, үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, нотлох баримтыг үнэлээгүй талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заасан. “Э” ХХК нь компани 2016 онд МV-0204** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн охин компани болох “ШШ” ХХК-иас шилжүүлэн авсан. Тус тусгай зөвшөөрлийг 2004 онд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт XY-0082** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авч хайгуул хийсний үндсэн дээр 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл иргэдэд өмчлүүлсэн газарт Ашигт малтмал газраас 2004 онд хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгож ашигт малтмалын хайгуул хийж хувийн хөрөнгөөс их хэмжээний хөрөнгө оруулалт хийж нөөцийг тогтоолгосны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс олгосон. Үүнтэй холбоотой дараах баримтууд хавтаст хэрэгт байгаа. Үүнд Дорноговь аймгийн Засаг даргын 2004 оны 08 сарын 23-ны өдрийн “Дорноговь аймгийн Д сумын Ш нэртэй 23263 гектар талбайд ашигт малтмал хайх лиценз олгохыг дэмжиж байна” гэх ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн Геологи уул, уурхайн кадастрын албаны даргын 2004 оноос 829*Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг Н.М-Э эзэмшиж байсан.
Геологи уул уурхай, Кадастрын албаны даргын 2004 оны 1728 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 829*Х дугаартай тусгай зөвшөөрлийг “ШШ” ХХК-д шилжүүлсэн бөгөөд 2008 оны 11 сарын 13-ны өдрийн “ШШ” ХХК-д олгосон 829*Х дугаартай хайгуулын зөвшөөрлийн талбай байршиж буй газрын нэрийг Говьсүмбэр аймгийн Ш сумын 20849 гектар талбай хэмээн өөрчилсөн баримт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 1190 дугаар шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Ш сумын нутагт Ш нэртэй 5447.1 га талбайд ашигт малтмал ашиглах МV-0204** дугаартай тусгай зөвшөөрлийг “ШШ” ХХК-д олгож өөрийн охин компани “Э” ХХК-д 2016 оны 06 сарын 20-ны өдөр 44Х дугаар шийдвэрээр шилжүүлсэн зэрэг хангалттай баримтуудыг үнэлээгүй байна. Энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, дээрх нотлох баримтуудыг үнэлэхгүй орхигдуулсан нь хуульд нийцээгүй.
3.3. Нотлох баримтыг үнэлэх журмыг илтэд зөрчсөний улмаас хэргийн бодит байдлыг буруу тогтоосон талаар:
3.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан. “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй уг хэргийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/MA2023/0513 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар:
-Анхан шатны шүүх бүрэлдэхүүн анх ямар учраас Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи Уул уурхай, кадастрын албаны даргын 2004 оны 1114 дүгээр шийдвэрээр иргэн Н.М-Э-д ашигт малтмалын хайгуулын 8297 дугаар тусгай зөвшөөрлийг олгохдоо “Дорноговь аймгийн Д сум, Ш нэртэй газарт 23623 гектар талбай хэмээн олгосон болох, 2008 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаас хайгуулын зөвшөөрлийн талбайн байршлыг “Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Ш сумын 20849 гектар талбай, хэмээн өөрчлөхдөө холбогдох нутгийн захиргааны байгууллага болон олон нийтэд энэ талаар мэдэгдсэн эсэх; Засгийн газрын 2012 оны 182 дугаар, 2016 оны 173 дугаар болон 2017 оны 104 дүгээр тогтоолоор Говьсүмбэр аймгийн болон сумын төвд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоосон гэх хариуцагчийн тайлбартай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тухайн тогтоолоор батлагдсан байршил нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай болохыг мэдэж байсан эсэх, хэрэв мэдэж байсан бол тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тогтсон талаарх тайлбар, тодруулгыг авсны үндсэн дээр маргааныг эцэслэн шийдвэрлэх талаар Давж заалдах шатны шүүх буцааж нотлох баримтуудыг цуглуулахыг даалгасан.
3.3.2. Уг шийдвэрийн дагуу 2024 оны 02 сарын 29-ний өдрийн “Шүүхийн даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 117/Ш32024/0010 дугаартай захирамжаар Г.Э, М.М, Б.М нараас гэрчийн мэдүүлэг авсан. Тухайлбал: Гэрч Б.М: “...Монгол Улсад гурван кадастрын систем байгаа. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газарт кадастрын систем, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд улсын тусгай хамгаалалттайгазрын систем, Ашигт малтмал газрын тосны газарт ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн системүүд байдаг, 2004 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байхад давхардуулж иргэдэд газар өмчлөх газрын зөвшөөрөл олгосон нь Засаг даргын буруутай үйл ажиллгааа” гэх мэдүүлэг, гэрч Г.Э: “... “Э” ХХК-ийн маргаан бүхий 20423 тусгай зөвшөөрөл нь хайгуулын тусгай зөвшөөрөл байсан. 2015 оны 12 сарын 31-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон. Гэхдээ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байхад 2016 оны 173, 2017 оны 104 дүгээр тогтоол гарсан. Хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байхад нь 2012 оны 182 дугаар тогтоол гарсан” гэх мэдүүлгүүдийг анхан шатны шүүх үнэлээгүй буюу ямар хуулийн заалт, үндэслэлээр “ХАРИУЦАГЧИЙГ БУРУУТГАХ” боломжгүй гэж дүгнэсэн нь мөн хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй. Үндсэн хуулийн 1.2 болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу “хууль дээдлэх”, Үндсэн хуулийн 49.1-д заасан “хуульд захирагдах” нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн шүүх шийдвэртээ хууль зүйн үндэслэл дурьдаж дүгнэлт хийгээгүй буруутай, буруугүй, боломжтой, боломжгүй гэх БОДИТ бус зөрүүтэй дүгнэлт бичсэн байна.
3.3.3. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 117/ШШ2024/0009 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
а/ Сүмбэр хороог Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум болгож төвийг нь Чойр гэж нэрлэсүгэй;
б/ Баянтал хороог Говь-сүмбэр аймгийн Баянтал сум болгож төвийг нь Лүн гэж нэрлэсүгэй;
в/ “Ш хороог Говь-сүмбэр аймгийн Ш сум болгож төвийг нь Сэвхүүл гэж нэрлэсүгэй.” гэж Говьсүмбэр аймгийн 3 сумыг байгуулжээ.
-2013 оны 2 сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамжаар нэр бүхий 200 иргэнд тус аймгийн 4-р багийн Ө гэх газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүрт 700 м.кв газрыг,
-2017 оны 09 сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжаар нэр бүхий 200 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүрт 700 м.кв газрыг,
-2017 оны 10 сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжаар нэр бүхий 400 иргэнд гэр бүлийн зориулалтаар тус бүрт 700 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр /700 м.кв 800 иргэн/ шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалттай нийцсэн байна.
14. Дээрх аймгийн Засаг даргын захирамжуудаар нэр бүхий 800 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн /нийт талбай хэмжээ 560 000 м.кв буюу 56 га/ газар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн 5447.21 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-02042* дугаартай тусгай зөвшөөрөл талбай /дотор багтсан /-тай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
15. Гэтэл нэхэмжлэгчээс хуулийн хүчин төгөлдөр Засгийн газрын тогтоол болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох тогтоол шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 800 иргэнд газар өмчлүүлсэн дээрх 3 захирамжийг хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
16. Хариуцагч шийдвэрийг гаргахдаа хуулиар хүлээсэн эрх үүргийн хүрээнд, зохих нөхцөл шаардлагыг хангаж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, шийдвэрлэсэн байна.
17. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүх “...Засаг дарга дээрх 3 шийдвэрийг гаргахдаа хуулиар хүлээсэн эрх үүргийн хүрээнд, зохих нөхцөл шаардлагыг хангаж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, Засгийн газрын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох тогтоол шийдвэрийг үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан цуглуулсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн цаг хугацааны хувьд түрүүлж үүссэн ашигт малтмалын ашиглалтын болон эдийн засгийн эрхийг хариуцагчаас хамаарч зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагатай нийцсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 117/ШШ2024/0009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА