Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Н.Баярмаа, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Л.Сүхбаатар,

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч З.Э,

            Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Б, Н.Г,

            Хохирогч Т.С, Т.М, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

Хохирогч Ж.Ц, түүний өмгөөлөгч М.Батболд, 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс,  

Хохирогч Н.Л, Ц.Б, П.Б, Н.Ц,

Гэрч Р.Э, Б.М, Г.Б, Б.Днарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эгийн Тд холбогдох, 201525031230 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19 оны .. дугаар сарын ..-ны өдөр аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, дүүргийн . дугаар хороо, 14 дүгээр гудамж, ..а тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор оршин суух тодорхой хаяггүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Эгийн Т (РД:)

Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:

Э.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгийн эх үүсвэргүй атлаа бусдад банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа, олон хүнтэй хамтарч ажилладаг, эд хөрөнгөө барьцаалж хүүтэй мөнгө зээлүүлээч, хугацаанд нь өгье гэж худал хэлж, давтан үйлдлээр иргэн Т.Саас “хашаа байшингаа барьцаанд тавьчих, дээд хэмжээгээр нь зээл гаргаж өгье, хамтарч ажиллая” гэж хэлээд 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Т.Сын өмчлөлийн дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсэг сургуулийн гудамжны .. тоот хашаа байшинг Хас банкинд 27.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 14.500.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 7 сарын 25-ны өдөр “хүнээс зээлсэн мөнгө хүүтэй нэхэгдээд байна, яаралтай мөнгө олоод өгөөч” гэж хэлээд 14.300.000 төгрөгийг дансаар, иргэн Т.Маас 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Т.Мын өмчлөлийн дүүргийн дугаар хороо .. тоот орон сууцыг Капитал банкинд 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж Т.Саар дамжуулан 16.000.000 төгрөгийг бэлнээр, иргэн Н.Лоос 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “мөнгө зээлээч, 2 сарын хугацаатай хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “мөнгө зээлээч, 2 сарын хугацаатай хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг бэлнээр, 8.000.000 төгрөгийг дансаар, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “аавын дүү зээл авах гэж хөөцөлдөж байгаа, өмнөх зээлийг хаагаад өмнө авсан мөнгөтэй хамт өгье” гэж хэлээд өдрийн 1 хувийн хүү төлөхөөр тохиролцож 30.000.000 төгрөгийг бэлнээр, иргэн Ц.Бээс 2014 оны 5 дугаар сард “1 сарын хугацаатай 1 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээч” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Хаан банкинд Н.Лоор дамжуулан 15.500.000 төгрөгийг бэлнээр, иргэн С.Мөнх-Эрдэнээс “1 сарын хугацаатай мөнгө зээлүүлээч” гэж хэлээд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо мандал овоо 17-28 тоотод байрлах хашаа байшинг Капитал банкинд барьцаанд тавиулж 10.000.000 төгрөгийг бэлнээр, иргэн Ж.Цээс 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа олон хүнтэй хамтарч ажилладаг, 30 орчим сая төгрөг хэрэгтэй байна, байраа барьцаалаад мөнгө зээлүүлээч, сар болгон банкны зээлийн төлөлтийг хийгээд бэлнээр 500.000 төгрөг өгч байя” гэж хэлээд Ж.Цийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 34-110 тоот орон сууцыг Капитал банкинд барьцаанд тавиулж 1 жилийн хугацаатай 32.000.000 төгрөгийг бэлнээр, иргэн П.Баас “зээл авах гэсэн юм, дансанд барьцаа хөрөнгө байрлуулахад мөнгө хэрэгтэй байна 14 хоногийн хугацаатай хэрэглээд өгье” гэж хэлээд 2014 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутагт 6.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “зээл бүтдэггүй, мөнгө зээлээч” гэж хэлээд 1.000.000 төгрөгийг мобайл банкаар, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Хаан банкнаас 8.000.000 төгрөгийг дансаар, иргэн Б.Бээс 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт “20 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч 26 сая төгрөг болгож өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 15-278 тоот 227.16 мк.в газрыг Женерал Фенанс ББСБ-д барьцаанд тавиулж, 1 сарын хугацаатай 20.000.000 төгрөгийг бэлнээр, иргэн Н.Цаас “хамтарч ломбард ажиллуулъя” гэж хэлээд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 24 дүгээр байр 10 тоот орон сууцыг Баянзүрх дүүргийн нутагт байрлах Ариг банкны салбарт 30.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уг мөнгөнөөс Чингэлтэй дүүргийн нутагт сарын 10 хувийн хүүтэй 13.000.000 төгрөгийг бэлнээр тус тус итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан авч бусдад 204.800.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би 2012 оны 3 дугаар сараас 2013 оны 6 дугаар сарын 01 хүртэл хугацаанд ХАС банкинд зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Дараа нь “Огч” гэх ББСБ-д ажиллаж байсан. Мөн Энхжин формат, Их бэл финанс санхүүгийн байгууллага ажиллуулж байсан. 2013 оны 4 дүгээр сарын сүүлчээр Стай танилцаж, 5 дугаар сард ХАС банкнаас түүний газрыг барьцаалж 8.000.000 төгрөгийн зээл гаргаж өгч байсан. Дараа нь түүнтэй “Огч” ХХК-д хамтарч ажиллаж байсан. Тус компанид Даваасүрэн, Л, С бид дөрөв хамтарч ажиллаж байсан. Би Саас 4.600.000 төгрөг авсан, буцааж түүнд 13.000.000 төгрөг төлсөн. Би Маас мөнгө аваагүй, түүнийг Бтэй уулзуулж байсан. Лоос 25.000.000 төгрөг авсан, 35.000.000 төгрөг өгсөн. Түүнээс 20.000.000 төгрөг аваагүй. Бээс мөнгө аваагүй. Лтой цуг явж байсан. 2014 оны 12 дугаар сарын 17-нд Мөнх-Эрдэнийн хашаа байшинг барьцаалж зээл аваад, уг хашаа байшинг түүний нэр дээр шилжүүлж өгөөд бидний хооронд тооцоогүй болсон. Мөнх-Эрдэнэтэй Лийн найз гэдгээр нь танилцсан. Мөнх-Эрдэнэтэй зээлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ хийсэн байсан. Цийн орон сууцыг барьцаалж, Капитал банкнаас 32.000.000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс 20.000.000 төгрөгийг фото студи ажиллуулахаар авсан, 10.000.000 төгрөгийг Бд өгсөн. Цэд нэг өрөө байрны мөнгө өгөх ёстой. Баас 10.000.000 төгрөг авсан, 12.000.000 төгрөг өгсөн. Бийн байрыг барьцаалж 20.000.000 төгрөг аваад Ст өгсөн. Цаас 13.000.000 төгрөг аваад, 700.000 төгрөг өгсөн. Би хүмүүсээс авсан мөнгөнөөс Туяа, Д гэх хүмүүст өгөөд алдсан. Тэд нар барилга барьж байгаа, барилгын материал авах мөнгө хэрэгтэй гэхээр нь Стай хамт явж байгаад мөнгө өгсөн. “Огч” ХХК нь 2013 оны 8 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед бид өөр өөрсдийн мөнгөө нийлүүлсэн байсан. Би 100.000.000 төгрөг, С 50.000.000, Л 50.000.000 төгрөг нийлүүлж байсан. Бтай хамтарч “Ихбэл финанс” ББСБ ажиллуулсан. Түүнээс тоосгоны үйлдвэрийг нь тоног төхөөрөмжтэй нь худалдан авсан. Бгаар дамжуулж М, Э нартай танилцаж, тэд нар ББСБ-д хөрөнгө оруулалт хийе гэсэн. Э, М нарыг ББСБ-д ажиллуулах асуудлыг ажил хэргийн түвшинд л ярилцсан. С бид хоёрын хооронд өгөх, авах тооцоо байсан. Миний тооцоогоор Саас 59.000.000 төгрөг авах ёстой. С миний машиныг зарна гэж авсан. Би Дт 34.500.000 төгрөг өгөхдөө Стай цуг явж байсан. Урнаагаас авсан 16.000.000 төгрөгийг хүүнд төлсөн.  С “ахдаа худлаа хэлчихлээ” гэхээр нь зээлийн гэрээ хийсэн. С машины ченж хийдэг, мөнгөтэй тул хамтарч ажилласан. Би С, Л, Ц, Б, Даваасүрэн, Б нартай хамтран ажиллаж байсан болохоос, тэд нарыг залилая гээгүй. Харин М, Б, Ц нарыг хохироосон нь үнэн. Хохиролгүй болгож өгнө. Ер нь надад 100.000.000 төгрөг байсан гэдгийг шалгаж өгнө үү. Ц, Б нараас авсан мөнгийг Ст өгсөн. Мөн Туяа, Д нарт мөнгө өгөөд алдсан, би хохирогч болсон. Шалгаж өгнө үү гэв.  

1.Шүүх хуралдаанд хохирогч Т.Саас мэдүүлэхдээ:-Би Ттэй хамтарч ажиллаж байгаагүй. Чиний дансаар мөнгө оруулаад авъя гээд надаас нийт 28.800.000 төгрөг авсан. Бидний хооронд мөнгө өгсөн авсан баримт байхгүй. М нь миний хүргэн ах юм. Т хөрөнгө оруулагч хэрэгтэй гэхээр нь танилцуулсан. Надад мөнгө байхгүй байсан тул М ахын мөнгийг надаар дамжуулж авсан. Би Тд мөнгө зээлүүлж буцааж авсан тул миний итгэлийг олсон. Би тэр Туяа, Д гэх хүмүүсийг нь танихгүй. Хамтарч ажиллаагүй. Т гуйхаар нь би Д мөнгө өгсөн гэх тодорхойлолт гаргаж өгсөн. Т миний данс руу мөнгө оруулдаг, хэлсэн данс руу нь гаргадаг. Т намайг дагуулж явдаг байсан нь үнэн. Үнэндээ би мөнгөө авахын тулд л дагаж явдаг байсан. Би Э, М гэх хүмүүсийг танихгүй. Одоо 18.800.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

Т.Саас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би анх 2013 оны 6 сард Тийн ажиллаж байсан Хас банкинд өөрийн БЗД-ийн 23 дугаар хороо сургуулийн 4-1706 тоотод байрлах хашаагаа 7 сая төгрөгийн барьцаанд тавихаар танилцаж байсан. Энэ үед манай байшингийн гэрчилгээ гараагүй байсан тул дан хашаагаа барьцаалж байсан. Үүнээс хойш 2013 ондоо 2-3 удаа бага хэмжээний хүүтэй мөнгө зээлж аваад буцаагаад өгч байсан. Ингээд бага хэмжээний мөнгө зээлж аваад надад ч ашигтай байсан тул боломжийн санагдсан мөн итгэл төрсөн. Тэгээд байшингийнхаа гэрчилгээг гаргачих юм бол гайгүй өндөр хэмжээний зээл гарах уу гэж асуухад болно гэж хэлсэний дагуу би байшингийн гэрчилгээг гаргуулж аваад 27.000.000 төгрөгийн зээл авсан, үүнээс өмнө банкны зээл болох 7 сая төгрөгийг төлөөд гар дээр бэлнээр 20 сая төгрөгийг авсан. Тэгээд тэр өдрөө буюу 2013 оны 8 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн автобусны буудлын хойд талд Т, Днартай уулзаад Тд ямар нэг хүү, хугацаа тохироогүй 10 сая төгрөгийг, Даваасүрэнд 10 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 20 сая төгрөгөөр буцааж олгохоор амаар тохиролцон бэлнээр зээлдүүлсэн. Тэрнээс хойш Т надад мөнгө өгөөгүй. 2014 оны 3 сарын 26-ны өдөр Т надад мөнгө өсгөх ажил байна, хамтарч ажиллая мөнгө олооч гэж хэлэхээр нь хүргэн ах болох Маас гуйгаад байрыг нь 40 сая төгрөгийн  барьцаанд тавиулж М ахаас  39,600,000 төгрөгийг би өөрөө гар дээрээ авсан. Тэгээд Т хэд хоногийн дараа мөнгө эргүүлчмээр байна, мөнгө зээлчих гэж хэлээд 16.000.000 төгрөгийг авсан, тэгээд үлдсэн 23 сая 600 мянган төгрөг нь надад байсан бөгөөд 2014 оны 3 сарын 31-ний өдөр Дэгч нь банкны зээл төлөх гэсэн юм 2 сая төгрөг зээлчих гэж хэлж авсан, түүнээс хойш хагас сар орчмын дараа нэг ажил байна, өдрийн 2 хувийн хүүтэй 21 сая төгрөг зээлдүүлчих гэж гуйгаад зээлж авсан. Тэгээд Т нь ямар нэг холбоогүй болсон бөгөөд М ахын байрны зээлийн мөнгө нэхэгдээд байсан тул араас нь хөөцөлдөж байж 6 сая төгрөгийг 2 хувааж авсан. 2014 оны 05 сараас 09 сар хүртэлх хугацааны банкны зээлийг би өөрөөсөө төлсөн. 2014 оны 7 сард Ттэй хамт явж байхад хүнээс зээлсэн мөнгө хүүтэйгээ нэхэгдээд байна яаралтай 8.900.000 төгрөг олоод өгөөч гэж гуйсны дагуу Тий хэлсэн данс руу нь хийж байсан, тэгээд надад олдохгүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Би Ттэй хамтран хүнд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэж байгаад ажил бүтээгүй. Анх Бгийн зээлийг нь гаргаж өгөх гэж байгаад л танилцаж байсан. тэгээд Бтай хамааралтай Гэсэр сүмийн зурхайч хийдэг хүнтэй л уулзаад яваад байдаг байсан, надад юу хийж байгаа, яах гэж байгаагаа хэлж байгаагүй, нэг удаа сонирхоод хамт очиж байснаас өөр мэдэх зүйл байхгүй. Т надаас мөнгө авахад Б хамт байсан удаа байхгүй, эхлээд мөнгө авахад Т Бтай танилцаа ч үгүй байсан. Би хашаа байшингаа барьцаалж 27 сая төгрөгийн зээл авсаны дараа  сар болгоны зээлийг төлдөг байсан. 1 сард төлөх зээлийн хэмжээ 1,900,000 орчим төгрөг байсан тэгээд 9 сарын зээлийг төлсөн. Сүүлд ХАС банкнаас мэдэгдэл ирэхэд 13.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн байсан тэгэхээр бусад мөнгийг нь Т өгсөн гэсэн үг юм. Тд өгсөн гэх 8,900,000 төгрөг нь хүнээс авч хэрэглэчихээд буцааж төлөх ёстой байсан мөнгө юм. Миний дансанд байсан тухайн үед данснаасаа шууд шилжүүлсэн. Т банк бус санхүүгийн байгууллага байгуулна гэж ярьж байсан, тэгээд яг ямар ажил хэрхэн хийх талаар нарийн зүйл надад ярьдаггүй, олсон ашгаасаа тодорхой хувийг өгнө гэж ярьж байсан, би бүрдүүлсэн гэх бичиг баримтыг нь үзээгүй. Т урьд банкны эдийн засагч хийж байсан мөн хэлж ярьж байгаа нь үнэмшилтэй байдаг байсан учраас итгэсэн. Т миний хашаа байшингийн зээлийг 9 сарын турш төлсөн, ойролцоогоор 10 гаран сая төгрөг болсон гэжээ.

2.Шүүх хуралдаан дээр хохирогч Т.Маас мэдүүлэхдээ:-С 2014 оны 2 дугаар сард надтай ирж уулзаад хөрөнгө оруулах мөнгө хэрэгтэй гэсэн. Би яг ямар үйл ажиллагаа вэ гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн. Бүх юмыг Саар дамжуулан хийнэ гэсэн. Тэгээд 40,0 сая төгрөгийн зээл гаргуулсан. 2,0 сая төгрөгийг банкны ажилтанд өгнө гээд Ст өгүүлсэн. Үлдэхийг үйл ажиллагаандаа зарцуулна гэсэн. 2014 оны 11 дүгээр сард өмгөөлөгч гэх Гтай ирж уулзсан. Сүүлдээ надад олдохоо больсон. Б гэдэг нь одоо гаднаас хүмүүс ирсэн, хурал хийж байгаа гэсэн. Би Гаас Тийг хаана ажилладаг талаар асуухад мэдэхгүй гэсэн. Т олдохгүй байж байгаад 2016 оны 4 дүгээр сард надтай уулзсан. Эвлэрлийн гэрээ байгуулъя, шүүх цагдаагаар явбал  байргүй болно гэсэн. Би энэ хүний үгээр л явж байсан. Манай гэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хүн ирсэн. Би орох оронгүй болсон. Капитал банкнаас дуудлага худалдаа явуулсан. Одоо 16.000.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Т.Маас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Манай эхнэрийн дүү С нь 2012 оны үеэс эхлэн тэрэг зараад хувийн бизнес хийж эхэлсэн, миний хувьд Сын хувийн бизнес нь одоогоор амжилттай явагдаж байгаа гэсэн ойлголтой байгаа.Тэгэхдээ хэнтэй нийлж яг ямар бизнес яаж хийдэг талаар би сайн мэдэхгүй. С 2014 оны 3 сарын дундуур манай гэрт ирээд бизнес хийх гэтэл мөнгөний хэрэг гараад байна, та байраа барьцаанд тавиад мөнгийг нь зээлчих бид нар буцаагаад таньд сард 4 саяар төлөөд дуусгана, та тэр 4 саяасаа өөрөө банкны зээлээ төлөөд яваад бай гэж хэлсэн. Би өөрийн байраа барьцаанд тавьж байгаа болохоор санаа зовоод “Та нар хууль бус юм хийхгүй биздээ юу хийх гэж байгаа юм бэ” гэж асуухад С хууль бус юм хийхгүй, манай компани Гадаадын хөрөнгө оруулалттай санаа зоволтгүй гэж хэлсэн, яг ямар үйл ажиллагаа явуулдаг зэргээ огт хэлээгүй. Тэрнээс 5-6 хоногийн дараа С намайг Сүхбаатар дүүргийн замын эсрэг талд байрлах Капитал банкинд дуудсаны дагуу очиход Т гэх хүнтэй танилцуулаад надтай хамтарч бизнес хийдэг залуу, өмнө нь Хас банкинд ажиллаж байсан, зээлийг чинь хурдан бүтээж өгнө гэж хэлээд тэр хоёр нийлээд банкинд бүрдүүлэх материалыг бүрдүүлээд маргааш нь гэхэд зээл авахаар болсон. Манай байрыг банк 40 сая төгрөгөөр үнэлсэн. Тэгээд банкнаас гар дээр 39.600.000 төгрөг авсан, тэрнээс 2 сая төгрөгийг зээл хурдан гаргаж өгсөн Б гэдэг хүнд өгнө гэсэн, үлдсэн мөнгийг нь буюу 37.600.000 төгрөгийг С, Т хоёр авсан. Тэрнээс хойш 4,5,6,7,8,9 саруудад надад сар болгон 4 сая төгрөг өгсөн, би тэрнээс 1.500.000 төгрөгийг нь  банкинд тушаадаг байсан. Тэгээд 9 сард төлөлт хийснээс хойш Т алга болчихсон. Саас асуухаар одоо зээл нь бүтэх гэж байгаа, гадны хөрөнгө  оруулалт орж ирэх гээд хүлээгээд байна, гарын үсэг зурагдаал болоо та санаа зоволтгүй, банкны өрөө өөрөө төлөөд явж бай, нөхөөд өгчихнө гэж хэлсэн. Би өөрөө банкны хүүг төлөөд дууссан, одоо үндсэн мөнгө нь нэхэгдээд байгаа. С хэлэхдээ надтай цуг бизнес эрхэлдэг өмнө банкинд ажиллаж байсан мэдлэг боловсрол сайтай залуу байгаа гэж тухайн үед хэлсэн. манай компани гадаадын хөрөнгө оруулалтай гэж хэлсэн. Сүүлд сонсохнээ мөнгө хүүлэгч гэж нэрлэдэг буюу хүний мөнгийг хүүтэй чөлөөлдөг ажил хийдэг байсан юм шиг байна лээ. Би ямар нэг гэрээ хэлэлцээр хийгээгүй, ямар хөрөнгийн эх үүсвэрээс яаж буцааж төлөхөө ч хэлээгүй. С нь манай эхнэрийн төрсөн дүү учраас өөрийн дүү шигээ бодоод итгээд өгсөн. Сүүлд бодоход банкны ажилтан Б нь  зээл олгохдоо намайг хөрөнгийн эх үүсвэрээс хэрхэн яаж буцааж төлөх зэргийг огт асууж шалгаагүй, юунд зарцуулах гэж байгаа талаар ч асуугаагүй шууд л зээл гаргаад өгсөн зэргээс харахад хамтарч ажилладаг л байсан юм шиг байна лээ. Би одоо С Т нараас банкны нэхэмжилсэн байрны мөнгөө гаргуулж авмаар байна. Би тухайн үед Саас ямар нэг ашиг, хонжоо, хүү хараагүй дүүгээ хөлжөөд аваг л гэж бодсон гэжээ.

3.Шүүх хуралдаан дээр хохирогч Н.Лоос мэдүүлэхдээ:-Тийг найдвартай хүн гэхээр нь 2014 оны 3 дугаар сарын 28-нд зээлийн гэрээ хийж Тд 15.000.000 төгрөг өгсөн. Мөн оны 5 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ хийж 2.000.000 төгрөг бэлнээр, 8.000.000 төгрөг дансаар өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 24-нд өдөр өдрийн 1 хувийн хүүтэй 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Нийт 55.000.000 төгрөг өгснөөс цувуулж 8.500.000 төгрөг авсан. Үлдэх 46.500.000 төгрөг нэхэмжилнэ. Би хамтарч ББСБ байгуулъя гэж яваагүй. Хөрөнгө оруулалт хөөцөлдөж байна л гэсэн. Цаад хүмүүсийг нь мэдэхгүй гэв.

Н.Лоос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би Т гэх хүнийг 2013 оноос хойш банкинд ажилладаг гээд танилцаж байсан. Т надаас 2014 оны 3 сараас хойш “мөнгө түр зээлээч би эргэлдүүлж байгаад өгье” гэж хэлээд увуулж цувуулаад 25 сая төгрөг, “манай аавын дүү банкнаас зээл авах гэсэн юм, өмнөх зээлийг чөлөөлөх гэсэн юм, 30 сая төгрөг зээлчих дараагийнхаа зээлийг аваад  өгнө” гэж хэлээд 30 сая төгрөг, нийт 55 сая төгрөг авсан. Надаас “мөнгө өгөх зээлэх хүн байна уу?, бэлэн мөнгө байвал зээл чөлөөлөх гэсэн юм” гэж хэлэхээр нь найз Б, Чимэддорж, Мөнх-Эрдэнэ нарыг уулзуулж мөнгө зээлдүүлсэн. Бийн 15.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хаан банкинд Ттэй уулзаад энэ хүнд зээлчих, би эрсдэлийг нь даана гэж хэлээд шууд Тий данс руу хийлгэсэн. Чимэддоржийн 8 сая төгрөгийг миний данс руу хийгээд би Тд өгсөн, сүүлд хооронд нь уулзуулаад гэрээ хийлгэсэн. Мөнх-Эрдэнийг би Ттэй танилцуулж өгсөн, өөрсдөө хоорондоо мөнгө төгрөгөө өгөлцөж авалцсан. 2014 оны 3 сарын 28-ны өдөр 15 сая төгрөгийг Баянгол дүүргийн нотариат дээр зээлийн гэрээ хийж өгсөн. 2014 оны 5 сарын 16-ны өдөр 10 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулж өгсөн,сүүлд 2014 оны 7 сарын 24-ны өдөр 30 сая төгрөгийг хүнсний 1 дэлгүүрийн Хаан банкинд гараар авсан өгсөн тухай баримт үйлдэж өгсөн гэжээ.

4.Шүүх хуралдаан дээр хохирогч Ц.Бээс мэдүүлэхдээ:-Би Ттэй Лоор дамжуулж танилцсан. Мөнгө хүүлдэг ХАС банкинд ажилладаг хүн байна гэсэн. 15.500.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлсэн. 4.500.000 төгрөг авсан. Одоо 11.000.000 төгрөг нэхэмжилнэ гэв. 

Ц.Бээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2014 оны 5 сард манай найз Л нь утсаар яриад байраа зарсан мөнгөнөөсөө 15 сая 500 мянган төгрөг зээлчих гэж хэлээд Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талд байрлах Хаан банкинд дуудаад Т гэдэг хүнийг танилцуулаад энэ манай хуурай дүү байгаа юм, банкинд эдийн засагч хийдэг байсан, одоо зээл чөлөөлдөг найдвартай хүн байгаа чи 15 сая 500 мянган төгрөг зээлдүүлчих гэхээр нь зээлдүүлсэн. Тэгтэл сүүлд хүү гэж хэлээд 2 саяыг, дараа нь 2 сая төгрөгийг, тэгээд дахиад 500 мянган төгрөгийг өгч байгаад Т нь алга болчихсон. мөнгө өгөх үед Т, Л хоёр хамт байж байгаад Л одоо энэ хүний данс руу хийчих гэж хэлээд Тийн данс руу хийлгэсэн. Тухайн үед гэрээ хэлэлцээр хийгээгүй. Тэгээд мөнгөө өгөхгүй байсан болохоор сүүлд 2014 оны 6 сард уулзаад 20 сая төгрөгийн гэрээ нөхөж байгуулсан гэжээ.

5.Шүүх хуралдаан дээр хохирогч Ж.Цээс мэдүүлэхдээ:-Т манай хажуугийн өрөөг түрээсэлж амьдарч байсан. 2014 онд өөрийгөө ББСБ ажиллуулж байгаа, хүүхдийг чинь ажиллуулж болно гэсэн. Б 4 хоног дагаж явсан. Хүний мөнгө чөлөөлдөг хүн гэж ойлгосон. Өөрийгөө фото шоп, барилга гэх мэт олон төрлийн ажил хийж байгаа гэсэн. Хөрөнгө оруулалт хэрэгтэй, байрыг чинь барьцаалж, зээл авъя гэсэн. Намайг Капитал банкны эдийн засагч гэх Б гэх залуу дээр дагуулж орсон. Т нь эргэн төлөлтийг би хийнэ, сар бүр таньд 500.000 төгрөг нэмж өгнө гэсэн. Би “эгч нь туслах маягаар зээл авч өгье” гэсэн. Энэ хүн Нийслэлийн шүүхийн санхүүд ажилладаг, авгай нь ХАС банкинд ажилладаг болохоор нь би итгэсэн. Би банкнаас авсан 32,0 сая төгрөгийн зээлийг Тд өгсөн. Тэгээд Т алга болсон. 2016 оны 9 дүгээр сард манай байрыг зарах анхны дуудлага худалдаа болсон. 10 дугаар сарын 12-нд байрнаас албадан гаргасан. Би одоо сарын 230.000 төгрөгөөр айлын байр түрээсэлж амьдарч байгаа. Б энэ хоёрыг хамтарч ажилладаг гэж ойлгосон. Саарал өнгийн Приус-20 машинтай явдаг байсан. Одоо нэг өрөө байраа нэхэмжилнэ гэв.

Ж.Цээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2014 оны 8 сард Т нь банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа их олон хүнтэй хамтарч ажилладаг, мөн давхар РС тоглоомын газар ажиллуулж байгаа, фото студийн газар худалдаж авах гэсэн чинь 30 орчим сая төгрөг хэрэгтэй байна, байраа барьцаалаад надад мөнгө зээлээч ээ би 1 жилийн дотор таны банкны зээлийн төлөлтийг сар болгон хийгээд, мөн таньд бэлнээр 500,000 төгрөг өгч байя гэж гуйгаад байхаар нь итгээд л 3 өдөр хамт зээл хөөцөлдөж байгаад байраа Капитал банкны барьцаанд тавиад бэлнээр 32 сая төгрөгийг Тд төв Капитал банкны замын эсрэг талд өгсөн боловч Т алга болчихсон. Би банкин дээр очиж асуухад 3 сая төгрөгийн төлөлт хийсэн байсан. Би эхнэр нь болох Нансалмаа гэх хүнтэй уулзахад бид хоёр салчихсан ямар ч холбоогүй, одоо над дээр ирэх хэрэггүй гэж хэлсэн. Би Ттэй ямар нэг гэрээ хэлэлцээр хийгээгүй, мөнгө өгсөн тухай ямар нэг баримт байхгүй. Мөнгө Капитал банкны төв салбараас авч гараад бэлнээр өгсөн, тэгээд нотариат орж баталгаажуулах бодолтой байсан ч чадаагүй. Миний санаж байгаагаар Б, Б өөр бас хэдэн нэр хэлж байсан, нийлээд ажиллаж байгаа, ажил гайгүй бүтэж байгаа удахгүй корпораци байгуулна гэсэн. Надаас авсан мөнгө үндсэн хөрөнгө болгож эргэлтэнд оруулаад буцаад 6 сарын дотор л миний мөнгийг өгчих юм ярьсан. Мөнгө өгөхөд Б байсан яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг ч Б мэдэж байгаа, хамт тоолоод Т нь авсан гэжээ.

6.Шүүх хуралдаан дээр хохирогч П.Баас мэдүүлэхдээ:-Би Тийн аавыг нь таньдаг байсан. 2014 онд аав нь намайг Ттэй танилцуулсан. Би 2014 оны 4 дүгээр сард 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 1.000.000 төгрөг мобайлаар шилжүүлж өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 02-нд 2.000.000 төгрөг дансаар, 6.000.000 төгрөгийг ХААН банкаар дамжуулж өгсөн. Лангууны түрээсийн мөнгө нэхэгдээд 250.000 төгрөг авсан. Өөр зүйл аваагүй. Үлдэхийг нэхэмжлнэ. Өөрийгөө тоосгоны үйлдвэр ажиллуулна гээд яриад л яваад байсан. Байраа тавиад зээл гарангуут мөнгийг чинь өгнө гэж байсан. 14.750.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

П.Баас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Тийн аав Э нь Дэнжийн-1000-н зах дээр мах зардаг бөгөөд би мах нийлүүлж хамтран ажилладаг байсан юм, тэгээд Тийг хүүхэд нь гэж мэддэг болсон. Тэрнээс хойш 2014 онд Тэс 3-4 удаа 1 хувийн хүүтэй 2-3 хоногийн хугацаатай мөнгө  зээлээд буцааж өгч байсан. Т надаас  4-5 удаа мөнгө зээлээд буцаагаад өгч байсан, миний хувьд Т найдвартай юм байна гэж итгэл төрсөн. 2014 оны 4 сард зээл авах гэсэн юм, дансанд барьцаа хөрөнгө байршуулахад мөнгө хэрэгтэй байна, 14 хоногийн хугацаатай надад 6.000.000 төгрөг зээлчих гэж хэлээд Баянзүрх дүүрэг офицерүүдийн ордны автобусны зогсоол дээр бэлнээр авсан, энэ асуудлыг бид хоёроос өөр мэдэх хүн байхгүй. Мөн 2014 оны 6 сарын 27-ны өдөр Т нь утсаар яриад нөгөө зээл маань бүтдэггүй өөр банкинд арай их мөнгө зээлэх гэсэн юм, 10 сая төгрөг зээлчих гэхээр нь  9 сая төгрөг л байна гэж хэлсэн. тэгтэл хамаагүй зээлчих гэхээр нь тэр өдрөө 1 сая төгрөгийг 07 сарын 02-ны өдөр данс руу нь өөрийн 5720942797 данстай 89701759 дугаарын утастай мобайл банкаар шилжүүлсэн, үлдсэн 8 сая төгрөгийг Говьсүмбэр аймгийн Хаан банкнааас Тий данс руу шилжүүлсэн баримт байгаа. Тэгээд наадмаар олон хоног амарчихлаа ажил цуглахаар больё гэж хэлээд эргэж мөнгө өгөөгүй таг болсон. Тийг Чингэлтэй дүүргийн прокурор дээр байгаа гэж сонсоод прокурорт гомдол гаргасан юм. Т тухайн үед банкны эдийн засагч хийдэг байсан тул надаас зугтана гэсэн ямар ч бодол төрөөгүй, итгэсэн. 5 сая төгрөгийг банкнаас зээлсэн, 10 сая төгрөг нь малынхаа ноолуур, мах арьс ширийг зарж борлуулан олсон мөнгө байсан юм. Т нь гэрээ хийхээсээ өмнө хоёулаа хамтарч тоосгоны үйлдвэр барья, би зураг төслийг нь гаргасан гээд надад харуулсан тэгээд би гэрээ хийсэн, тэгэхдээ яг мөнгө авахынхаа өмнө банкнаас зээл авах гэж байна гэж хэлж байгаад мөнгө зээлсэн гэжээ.

7.Шүүх хуралдаан дээр хохирогч Н.Цаас мэдүүлэхдээ:-Ттэй Бийн найзаар дамжуулж танилцсан. ББСБ байгуулна гээд намайг Ариг банкнаас орон сууц барьцаалуулж 30.000.000 төгрөгийн зээл авахуулж, үүнээс 13.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Банкны тооцоогоор 13,0 саяд ногдох хүү зээлд нийтдээ 23.920.000 төгрөг нэхэж байгаа Үүнээс Т дансаар 700.000 төгрөг өгснийг хасч үлдэх 23.220.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Н.Цаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би Т гэх хүнтэй 2014 оны намар Бтэй уулзаад явж байгаад танилцаж байсан. хэсэг хугацаа өнгөрсний дараа хамтраад автоломбард нээж ажиллуулъя гэж ярилцсан, тэгж ярихдаа Т ажил бүтвэл 100 сая төгрөг гаргана гэж ярьж байсан. Би ээжийн хамт амьдардаг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороололт 24-10 тоот байрыг Ариг банкны салбарт байрлах 30 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгтэл Тийн мөнгө нь бүтээгүй гээд ломбард нээх ажил хойшлогдсон. Тэгээд мөнгө хадгалаад байж байх үед Т нь надаас яаралтай хэрэгтэй байна, 13 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлээч гэж хэлээд гараар баримт үйлдэн Чингэлтэй дүүргийн нутагт 5 дугаар сургуулийн замын урд машины зогсоол дээр машин дотор өгсөн, тэр үед Б хажууд байсан. Миний хувьд Бтэй багын найзууд, Т Бтэй гайгүй найзууд шиг байхаар нь итгэсэн гэжээ.

            8.Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсөөс мэдүүлэхдээ:-2014 оны 6 дугаар сарын 13-нд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15-278 тоот хашаа байшин, газрыг барьцаалж, Женерал Финанс ББСБ-д барьцаанд тавиулж 1 сарын хугацаатай 20.000.000 төгрөг бэлнээр авч Тд өгсөн. Шүүхийн шийдвэрээр уг газар хураагдсан. 2015 оны 8 дугаар сард дуудлага худалдаагаар орсон. Газар, хашаа, байшингаа нэхэмжилнэ гэв.  

Б.Бээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2014 оны 02 дугаар сард Ттэй уулзаж байсан. 2014 оны 6 дугаар сарын 10-нд Женерал финанс ББСБ-д өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 15-278 тоотод орших өмчлөх эрхийн газраа барьцаалаад 20,0 сая төгрөгийг ББСБ-аас авч, Тд зээлүүлсэн. Тэр өдрөөс хойш Т хүүгээ төлчихөөд надаас асууж хугацааг нь сунгасан юм. 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дуусах байсан, тэр хооронд төлөлт хийгээгүй байсан. 2015 оны 3 дугаар сард банк бусаас над руу залгаж, шүүх рүү шилжиж байгаа талаар мэдэгдсэн. Т надад чи шүүх дээр эвлэрчих, би чамайг хохиролгүй болгож өгнө гэхээр нь би шүүх дээр эвлэрсэн. Түүнээс хойш Т олдоогүй алга болсон. 2015 оны 7 сарын сүүлээс эхэлж ШШГА-аас Ариунболор гэдэг хүн дуудаж уулзсан. 2016 оны 3 дугаар сард би газраа ШШГА-д хураалгасан. Би гомдолтой байна гэжээ.   

9.Хохирогч Д.Мөнх-Эрдэнээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би Т гэх хүнийг танина. Манай найз Л нь манай хуурай дүү байгаа юм, мөнгөний хэрэг гараад байгаа юм байна, мөнгө байвал зээлээч гэж хэлээд танилцуулж байсан. Т надаас 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1 сарын хугацаатай , ямар нэг хүүгүй сараасаа хэтрэх юм бол 0,5 хувийн хүү бодох нөхцөлтэйгөөр 10 сая төгрөг зээлсэн. Тэгээд барьцаанд нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо мандал овоо 17-28 тоотод байрлах хашаа байшинг тавьсан. Миний нэр дээр шилжүүлсэн болохоор надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Би тухайн үед Капитал банкнаас 15 сая төгрөгийн зээл авсан, тэр мөнгө нь миний дансанд орсон тухай баримт байгаа. Би уг 15 саяас 10  саяыг нь бэлнээр аваад Тийн явуулсан нэг хүнд өгсөн. Л тэр үед хажууд байсан. Би тэр хүнийг танихгүй, Т тэр хүнд өртэй юм шиг байна лээ. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр зээлийн гэрээ байгуулаад мөнгө өгч авалцсан, гэрээний нөхцөлийн дагуу барьцаанд тавьсан хашаа байшинг би авсан гэжээ.

Мөрдөн байцаалтад Б.Б гэрчээр мэдүүлэхдээ:-Иргэн Т.М нь манай банкинд хандан өргөдөл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар 40 мянгат 22-25 тоот хаягт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж зээл олгосон. Зээл олгохдоо зохих журмын дагуу судалж бүтээгдэхүүний шуурхай зээл гэсэн төрлөөр буюу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж тухай үеийн зах зээлийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр богино хугацаанд буюу ажлын 8 цагт багтаан зээл олгосон.  Уг байрны зах зээлийн үнэ 80 сая төгрөгөөр үнэлэгдээд 40 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын  3 хувийн хүүтэйгээр олгосон. Би Т гэх хүнийг танина. 2014 оны 02 сард надаас Банк бус санхүүгийн байгууллагын талаар мэдээлэл солилцох улмаар хамтран ажиллаж болох талаар асууж ирснээр танилцаж байсан. Өөрийгөө Хас банкинд ажиллаж байсан, одоо Банк бус санхүүгийн байгууллага байгуулах санаа зорилготой байна гэж хэлж байсан. С гэх хүнийг бол сайн танихгүй, зээл авах үед М гэдэг хүний дүү гэж танилцуулаад машиныг нь барьчихсан ирж байсан. Би зохих журмын дагуу зээлийг гаргаж өгсөн. М гэх хүнээс мөнгө авсан асуудал байхгүй. Т зээл авдаг өдрөө манай ажил дээр ирээд танайх шуурхай зээл өдөртөө гардаг гэсэн, манай найзын ах зээл авах гээд байгаа юм энэ байрыг барьцаалаад зээл гарах боломжтойг судлаад боломжтой бол зээл гаргаад өгөөч гэж хэлсэн. Т нь 2014 оны 7 сард манай эгч байраа 40 сая төгрөгийн барьцаанд тавих гэсэн юм гээд Ц гэх хүнийг над дээр дагуулж ирж байсан. М, Ц гэх хүмүүсийн байрны зээл төлөгдөж байгаад зээл доголдож, зээлийн хугацаа дуусч шүүх рүү шилжүүлсэн байгаа гэжээ.

Шүүх хуралдаан дээр гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Г.Бгаас:-Би 2014 онд Кредит Монгол ББСБ-д зээлтэй байгаад, зээл чөлөөлнө гэх зараар Ттэй танилцсан. Би 7,7 сая төгрөгийн зээл чөлөөлүүлээд, 7 хоногт, өдөрт 1 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Бид хоёр хамтарч ББСБ ажиллуулъя гэж ярьсан. Хөрөнгө оруулалт татъя гэсэн. Тухайн үед би машинтай байсан тул түүгээр хамт явж байсан. Бид хоёр 2 үзмэрч эгч дээр хамт очиж байсан. Тэр хоёр эгч хөрөнгө оруулж хамтарч ажиллая гэсэн. С, Л нараас мөнгө зээлэхэд нь машинаар үйлчилж байсан. Тэр хоёр анхнаасаа Ттэй зээл чөлөөлөх ажил хамтарч хийж байсныг би мэднэ. “Огч” ХХК-ийн захирал Дгэх хүнтэй хамтарч энэ 4 зээл чөлөөлөх ажил хийж байсан. С зээл чөлөөлдөг дарга нь гэж байсан. Т Ихбэл ББСБ байгуулна гэж хөөцөлдөж байсныг С, Л нар мэдэж байсан гэв.  

Г.Бгаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би Т гэх хүнийг танина. 2013 онд танилцаж байсан, найзууд болсон. 2014 оны 7 сарын орчимд Т банк бус санхүүгийн байгууллага байгуулах гэж байна гээд би хотод засал хийлгэдэг байсан зурхайч Э, М гэдэг хүмүүст очиж учир байдлаа хэлээд ажил эхэлбэл яах талаар асуухад дээр нэр дурьдсан 2 эгч “бид хоёр хөрөнгө оруулалт хийе хамтарч ажил хийе” гэж хэлсний дагуу бид хоёр хүлээгээд өнөөдрийг хүргэж байна. Т 2014 оны 7 сард надтай нийлээд Банк бус санхүүгийн байгууллага байгуулъя гэж ярихдаа “Би хүнээс хүүтэй мөнгө зээлээд хүнд өгчихсөн чинь нөгөө хүмүүс нь мөнгийг маань өгөхгүй  би өөр хүнээс хүүтэй зээлээд нөгөө хүндээ өгөөд дахин өөр хүнээс хүүтэй зээлээд дараагийнхаа хүнд өгсөөр байгаад баларлаа, надаас мөнгө авсан хүмүүс нь өгөхгүй юм гэж ярьж байсан. Надтай нийлээд ажил хөөцөлдөж байх хугацаанд Л, С, Буянаа, Цээгий гэх эгч, Б, Мөнх-Эрдэнэ гэх хүмүүсээс мөнгө авсан гэж ярьж байсан. Надад ярьж байснаар бол Лид хүү алдангитайгаа нийлээд 60 сая төгрөг өгөхөөр болчихлоо, Ст мөнгөнийхөө оронд машин тэргээ өгчихсөн, одоо бараг мөнгө өгөх ёсгүй, Б, Мөнх-Эрдэнэ гэх хүмүүсийн аль нэгэнд нь 10 сая төгрөгийн өртэй байж байгаад авлагатай байсан хүнээсээ хашаа байшинг нь аваад өрөө хаачихсан, Буянаа гэх хүнд 10 билүү 20 сая төгрөг өгөх ёстой, Цээгий гэх хүнээс мөнгө аваад нэгнийхийг дарсан юм шиг ярьж байсан. хэдэн төгрөг авсан, хэнд өгсөн гэдгийг нь мэдэхгүй. Т дээрх хүмүүсээс мөнгө авахад нь уулзахад би машинтайгаа хүргэж өгдөг байсан, тэгээд машинаас бууж уулзчихаад л ирдэг байсан. хүнээс мөнгө авсан, өгсөн талаараа хааяа л надад хэлдэг байсан. Тэрнээс би мөнгө өгч авалцахад нь хажууд нь хараад зогсож байсан асуудал байхгүй. Сүүлд 2014 оны 10 билүү 11 сард Т Лоос 3 сая төгрөг авахад нь хамт байсан. Бид 2 хамт ажил хийхээр хөөцөлдөж байсан, тэгээд Т машинтайгаа хамт ява