Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0797

 

          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, гэрч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Э.О                                                                              

Хариуцагч: НМХГ

Нэхэмжлэлийн шаардлага: НМХГ-ындаргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ошүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ “... Э.Оминий бие 2008 оноос Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчаар, 2012 оноос Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчаар ажиллаж байна. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, тогтоогдсоныг урьдчилан танилцуулсан боловч би үндэслэлийг хүлээн зөвшөөрөөгүй. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаар НМХГ-ындаргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.

Уг тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.12, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 дахь заалт, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын 2019 оны хамтарсан 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилга ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.5.2, МХЕГ-ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03/300 дугаартай Арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг, газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.1.1, 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу өөрт хамаарах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс Үндэслэлгүйгээр татгалзаж, иргэд, үйлчлүүлэгчид, хүндэтгэлгүй хандаж иргэдэд учруулсан, эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандсан" гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Миний хувьд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 10.3 дугаар хэсэгт Албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэдэгт үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх буюу үр дүнгийн гэрээг байгуулаагүй болон заасан хугацаанд дүгнүүлээгүй, мэргэжлийн хяналт шалгалт ерөнхий стандартыг зөрчсөн, иргэдийн өргөдөл, гомдол хариутай бичгийн хугацааг удаа дараа /2 ба түүнээс дээш/ хэтрүүлсэн болон онцгой чухал буюу удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй үнэт цаасны тооцоог батлагдсан хуваарийн дагуу удаа дараа /2 ба түүнээс дээш/ нягтлан бодогчтой хийгээгүй, эсхүл прокурорын шаардлага ирсэн тохиолдлуудыг ойлгоно хэмээн заасан.

Миний хувьд үр дүнгийн гэрээ надаас шалтгаалахгүйгээр байгуулагдаагүй бөгөөд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу нөхөн байгуулж байгаа болно. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий стандартыг зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд “Астра Вилла” СӨХ-н дарга Д.Г-ынөргөдлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, тус гомдол гаргагчийн хүсэлтийн дагуу дотоод албан бичгээр өөр байцаагч шилжүүлсэн болно. Мөн удирдлагаас хугацаатай үүрэг даалгавар өгөөгүй, үнэт цаасны тооцоог нягтлан бодогчтой, хийгээгүй зөрчил байхгүй, эсхүл бол прокурорын шаардлага ирээгүй байна.

Иймд НМХГ-ындаргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Онь 2008 оноос Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, 2012 оноос Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчаар ажиллаж байна. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг урьдчилан зарласан ч үндэслэлийг нь хүлээж аваагүй. Нийслэлийн зохицуулах газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулжээ.

Энэ тушаалын үндэслэл нь хуулийн 37.1.1, 37.1.7 37.1.12, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1. Төрийн албаны тухай хуулийн 2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, Монгол Улсын 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тэдгээрийн эсрэг гомдол гаргах журам"-ын 1.5.2, МХЕГ-ын 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Арга хэмжээ авах тухай" 03/300 тоот албан бичиг, 10.1 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 2-т заасан ажил үүргээ гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, иргэдийг үл хүндэтгэсэн, ажилдаа хоцрогдол, хайнга хандсан. Энэ тушаалыг гаргахаас өмнө тус байгууллага ямар нэгэн зөрчил илрүүлээгүй, надаас тайлбар аваагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 10.6-д заасан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, гомдол гаргах журам"-ын 32 дугаар зүйлийн 2.4, 2.5, 2.6-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тус газрын Дотоод хяналт, шалгалт мониторингийн хэлтэс шалгаж тогтооно гэж заасныг зөрчсөн байна. Э.О-ийнхувьд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3-т Албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу үр дүнгийн гэрээ байгуулна.

Мэргэжлийн хяналт тогтоосон хугацаанд тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, ерөнхий стандарт зөрчсөн, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах хугацааг удаа дараа хэтрүүлсэн /2 ба түүнээс дээш/, удирдлагаас өгсөн чухал, цаг тухайд нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 2 ба түүнээс дээш нягтлан бодогчтой хийсэн, эсхүл прокурорын хүсэлт гаргасан. Миний хувьд үр дүнгийн гэрээг надаас хамааралгүй байгуулаагүй, удирдлагын өгсөн чиглэлийн дагуу бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий стандартын зөрчилгүй “Астра Вилла” СӨХ-ны дарга Д.Г-ынөргөдлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, гомдол гаргагчийн хүсэлтээр тухайн өдөр өөр байцаагчид шилжүүлсэн. Мөн удирдлагын ажлын даалгавар, нягтлан бодогчтой хийсэн үнэт цаасны төлбөр тооцоо, прокуророос хүсэлт гаргаагүй. "Женерал таун" хотхоны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/49 20/49 тоот албан бичиг, "Астра Вилла" хотхоны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20/50 тоот албан бичиг. Хүлээн авсан бүртгэлийн хяналтын карт, картын дугаар: 844 тоот бичгийг хавсаргав гомдол гаргагчийн хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотоод албан бичгээр бусад байцаагчид шилжүүлсэн. Хувийн ашиг сонирхлын үүднээс нэг намын талд үйл ажиллагаа явуулж байна гэсэн гомдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн.

Нийслэлийн 03/300 тоот албан бичгээр Э.Онь “Астра вилла” СӨХ-ны гомдлыг шалгахаас үндэслэлгүйгээр татгалзаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан байна. Танай хэлтсийн дотоод хяналт шалгалт хийсэн гэж байгаа ч үнэндээ энэ талаар ямар ч албан бичиг байхгүй, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр надаас тайлбар аваагүй байхад шалгалт хийж танилцуулаагүй. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон талаар урьдчилан мэдэгдсэн боловч хэрхэн тогтоогдсон талаар ямар нэгэн тайлбар аваагүй, сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр НМХГ-ындаргын Б/94 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан боловч сахилгын зөрчил, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Э.Онь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б/94 НМХГ-ындаргын тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгөх гомдол гаргасан. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаар Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор гомдлын шаардлагыг хангахгүй орхисон бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 06/1116 тоот албан бичгээр хүргүүлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаар Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б/94 НМХГ-ындаргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд НМХГ-ындаргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Онь хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу ажлын байранд тодорхой заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 19.10 дахь хэсэгт зааснаар улсын байцаагч нь хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийх чиг үүргийн хувьд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар хяналт шалгалт хийх гэж байдаг. Тэгэхээр мэргэжлийн хяналтын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн хяналтын халдвар хамгаалалтын байцаагч хуулиараа ажлын байрны тодорхойлолтод цуцлах чиг үүрэг байхгүй. Э.Онь өөрийн чиг үүрэгт хамаарах өргөдөл гомдлыг хүлээн авч хяналт шалгалт хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Э.О-ндэнэ өргөдөл нь албан ёсоор цохогдож ирсэн хяналт шалгалт хийж албан ёсны хариуг гомдол гаргагчид өгөх боломжоор хангагдаагүй болох нь ирсэн явсан бичгийн бүртгэлээс харагдаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан н.Ганцэцэгийн тайлбараас харагдаж байна. “Астра вилла” сууц өмчлөгчдийн холбооноос ирүүлсэн өргөдөл, гомдлыг нэгдсэн програмд бүртгүүлээгүй гэх зөрчлийн хувьд Э.О-ийнүүрэг мөн үү, гэдэг асуудал яригдаж байна. Хавтаст хэрэгт байгаа дотоод хяналт шалгалтын тэмдэглэлийн 5.1 дурдсан НМХГ-ын2015 оны А13 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт баримт бичиг, түүнд тавигдах хяналтын зохион байгуулах журмын 5.1.1 албан хэрэг өргөдөл, гомдол хариуцсан ажилтан өргөдөл гомдлыг нэгдсэн програмд оруулна гэж заасан. Хавтаст хэргийн 25,26,29,33 хуудсуудаас харах юм бол ирсэн бүртгэл хяналтын карт байгаа. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлуудыг НМХГ-ындотоод асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авдаг болох нь харагдаж байна. Э.О-ийнхувьд нэгдсэн программд бүртгүүлээгүй гээд дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил нь үндэслэлгүй байна.

Э.Оирсэн албан бичгийг өөрийн чиг үүрэгт хамааралтай гомдлыг хүлээн авахаас татгалзаж, иргэдэд маргаан үүсгэсэн холбогдох тайлбар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн 4.3.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг зөрчсөн гэж байна. Э.О-ийнхувьд н.Г уулзахдаа танай хотхонд ундны усны шинжилгээ хийлгэж байгаа хариу хүлээж байна, манай байгууллага аливаа байгууллагын үйл ажиллагааг цуцалдаггүй гэсэн байр суурийг тухайн үед илэрхийлсэн байгаа. Энийг маргаан гэж үзэхгүй байгаа. Харин хавтаст хэргийн 62 дугаар хуудас н.Г тайлбараас үзэхэд СӨХ-ийн дарга Э.Обайцаагчийг хэл амаар доромжилж, ажлын байран дээр хашхирч хэрүүл хийсэн гээд Засгийн даргын дотоод албан бичгээр үзвэл н.Ганбаатар нь Э.Одээр шалгуулахгүй, НМХГ-ынчадвартай байцаагчаар шалгана гэж дарамталсан гэж байгаа. Үүн дээр хэн нь хэл амаар доромжилсон гэдэг нь дотоод асуудал хариуцсан н.Ганцэцэгийн тайлбараар харагдаж байна. Энэ нь зөрчлийн шинжийг агуулахгүй байна. Эсрэгээрээ өөрөө ажлын байрны дарамтад өртсөн гэдэг нь харагдаж байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.12, 37.1.13 дахь хэсэгт заасныг үндэслэн Б/94 дүгээр тушаалаар сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй бөгөөд эдгээр үндэслэлээр сахилгын арга хэмжээ авах үндэслэл тогтоогдохгүй байна төрийн албан хаагч нь үүргээ зөрчөөгүй гэдэг нь мөн тогтоогдож байна. Гомдолд дурдсан ундны усны чанар аюулгүй байдал шалгалт гэх асуудлыг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан нь албан тушаалын тодорхойлолтын 2.6 шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргах өргөдөл гомдлыг хянан үзэж шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй юм.

Иймд Э.О-ндсахилгын арга хэмжээ авах үндэслэл тогтоогдохгүй байна. Дотоод хяналт шалгалт дээр Э.Одээр анхааруулах хуудас өгөх саналтай байна гэж сүүлийн арга хэмжээний төгсгөл хэсэгт дурдагдсан байгаа...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн хариу тайлбарт гэвэл Э.Отгонсүрэнгээс 2 удаа тайлбар авсан байдаг. Сахилгын шийтгэл оногдуулахад буруу журмыг баримталсан байна гэж байна. Мэргэжлийн хяналтын газар маань ерөнхий газраас буюу Нийслэл рүү шууд удирдлагатай газар байдаг. н.Ганбаатарын өгсөн өргөдөл гомдлын дагуу шууд удирдлагаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын мониторингийн хэлтэс энэ гомдлыг дахин авч хэлэлцээрэй гэж шууд удирдлагаас өгсний дагуу мониторингийн хэлтэс Хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийг баримтлаад төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 32,36 дугаар хамтарсан тушаалын дагуу газрын дотоод хяналт шалгалт болон мониторингийн хэлтэс тогтоогоод Э.Обайцаагчид Б/94 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай сахилгын шийтгэлийг танилцуулаад 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 32 минутанд танилцуулсан байгаа. Хууль ёсны дагуу сахилгын шийтгэл оногдуулах процесс явагдсан. Миний хувьд албан үүргээ хангалтгүй хийсэн зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийг баримталсан байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ албан үүргээ хангалтгүй биелүүлэх гэдэгт үл биелүүлэх гэдгийг аваад бусад өөрийн хийсэн үйл ажиллагаанд хамааралгүй шаардлага болон шалтгааныг бичсэн байна. Тэгэхээр үүнээс харахад Э.Обайцаагч нь өөрийн үйл ажиллагаа үл биелүүлэх гэсэн үгийг авангуут хамааралгүй асуудлуудыг бичсэн байгаа юм. Э.Обайцаагч нь өөрийнхөө үйл ажиллагаанд үл биелүүлэх хангалтгүй зүйл хийсэн гэдэг нь мониторингийн шалгалтын материалаар нотлогдож байгаа. 10 дугаар сарын 22,28-ны өдөр 2 гомдол ирсэн. Энэ хугацаанд Э.Обайцаагч нь ямар ч хяналт шалгалтыг хийгээгүй. “Сэмжийн нуруу” ХХК-ийн шалгасан материал гэж байгаа энэ шалгасан материал нь байцаагчийн үйл ажиллагаа биш, төлөвлөгөөт хяналт шалгалтаар ариутгал хийж байгаа үйл ажиллагааг хамааруулангуут би та нараас бичиг баримтын шалгалт хийнэ, үүнд зөрчлийн шинж тэмдэг нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр шууд татгалзсан байгаа юм. Үйл ажиллагаагаа хангалттай биелүүлсэн байсан бол нэхэмжлэл дээрээ үл биелүүлэх гэдэг үгийг хасахгүйгээр бичих байсан болов уу гэж бодож байна. Дотоод хяналт шалгалтын нэгдсэн програмд бүртгүүлэх гэж байгаа. Дотоод програмдаа бүртгүүлээд байцаагчид гомдол цохогдоод ирдэг. Цохогдож ирсэн байцаагч нь татгалзахын дугаар гэдгийг хуульч эрх зүйчээсээ авдаг. Энийг бүртгүүлээгүй гэдэг дээр мониторингийн хэлтэс хяналт шалгалт хийгээд яагаад бүртгүүлээгүй вэ, хууль дээрээ нийтээрээ бүртгүүлэх гэж байдаг. Хэрүүл маргаан гарахад зөвхөн мониторингийн хэлтэс Э.Обайцаагчийн талаас гэрчээс мэдүүлэг авсан байгаа. Э.Обайцаагч нь н.Ганбаатар гэдэг хүнтэй хэрхэн хэрүүл маргаан хийсэн, н.Ганбаатар гэдэг хүнийг хэрхэн ярьсныг, ямар үйл ажиллагаа явуулсан гэдэг талаас биш, Э.Обайцаагчийг хэрхэн н.Ганбаатар нь доромжилсон бэ, хэрхэн доромж үгээр харьцсан бэ, гэдэг талаар мэдүүлэг авсан байгаа. Мэдүүлгүүдийг уншихад бүрэн дүүрэн, шаардлага хангасан мэдүүлэг биш байна гэж хариуцагчийн талаас үзэж байгаа.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн Э.Онь тус шүүхэд хандан “НМХГ-ындаргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “НМХГ-ындаргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал”-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдсэн шаардлага болох эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч Э.Онь 2008 оноос Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчаар, 2012 оноос Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчаар ажиллаж байгаа.

1.2. НМХГ-ындаргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаартай тушаалаар[1] нэхэмжлэгч Э.О-ндалбан тушаалын цалингийн хэмжээг 1 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

1.3. Уг маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлд “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.12, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 дахь заалт, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын 2019 оны хамтарсан 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.5.2, МХЕГ-ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03/300 дугаартай “Арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичиг, газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1.1, 10.1.2 дахь заалт”-уудыг тус тус үндэслэж, нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн.

1.4. “Астра вилла” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ноос 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/50 тоот албан бичгээр[2] Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасан ба гомдлын агуулга нь “... яаралтай хяналт шалгалт хийж, цэвэр усаар хангах үүрэгтэй “Баатар дулаан хан” ХХК-д хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар холбогдох арга хэмжээ авна уу” гэх агуулгатай.

1.5. Дээрх албан тоотыг хүлээж аваад тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа улсын байцаагч Э.О-нд2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн.[3]

1.6. Улмаар “Женерал таун”, “Астра вилла” СӨХ-ны дарга Д.Г нь Э.О-ийнажлын байран дээр ирж, “чи ажлаа хийж чадахгүй, чадваргүй байцаагч байна, НМХГ-ынчадвартай байцаагчаар шалгуулна” гэх зэргээр хэлсэн тул Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Тасгийн дарга Б.Баянхутагаар дамжуулан тус гомдлыг дотоод албан бичгээр[4] НМХГ руу шилжүүлсэн.[5]

1.7. Энэ үйл явдал болохоос өмнө “Женерал таун” хотхоны оршин суугч гэх У.Б 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр НМХГт гомдол ирүүлсэн бөгөөд тус газраас Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э.О-ндшилжүүлснийг тэрээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолоор хааж шийдвэрлэсэн.[6]

1.8. Үүний дараа “Астра вилла” СӨХ-ны дарга Д.Гаас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20/52 тоот албан бичгээр НМХГ-ындарга Л.Э хандан гомдол гаргасан.[7]

1.9. Уг гомдлын агуулгад “... Э.Обайцаагчийн үйлдэлд гомдолтой байгаа учраас түүнд хариуцлага тооцох тухай” дурдсан.

1.10. Үүний дагуу НМХГ-ындарга Л.Э 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн цохолтын дагуу тус газрын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэс шалгалт хийж, хариу өгөх болсон.[8]

1.11. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай” танилцуулга[9] хийгдэж, уг танилцуулгаар “... өөрийн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлээгүй эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.О-ндбайгууллын дотоод журмын заалтыг үндэслэн анхааруулах хуудас өгөх”-өөр санал оруулсан.[10]

1.12. Уг саналын дагуу НМХГ-ынТамгын газрын дарга М.Б 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А “Анхааруулга өгөх тухай” албан бичгийг явуулсан.[11]

1.13. Үүний дараа МХЕГ-ын Тамгын газрын даргаас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 03/300 тоотоор НМХГ-ындарга Л.Э “улсын байцаагч Э.О-ндхариуцлага тооцож, хариу мэдэгдэх тухай” албан бичиг илгээсэн.[12]

1.14. Түүний дагуу маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаартай тушаалыг гаргасан.

1.15. Нэхэмжлэгчийн зүгээс “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй, уг Б/94 дугаартай тушаал бүхэлдээ үндэслэлгүй, мэргэжлийн хяналтын ерөнхий стандартыг зөрчсөн зүйл байхгүй, “Астра вилла” СӨХ-ны дарга Д.Г-ынөргөдлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч тус өдрөө гомдол гаргагчийн хүсэлтийн дагуу дотоод албан бичгээр өөр байцаагчид шилжүүлсэн, дотоод хяналт шалгалт хийхдээ надаас хангалттай тайлбар аваагүй буюу нэг удаа 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тайлбар авснаас өөр тайлбар аваагүй” гэх зэргээр маргаж байна.

1.16. Хариуцагчийн зүгээс “маргаан бүхий Б/94 дугаартай тушаал үндэслэлтэй, Э.Онь хуулиар хүлээсэн үүргээ буюу ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргагчийн гаргасан гомдол, бусад баримт материал, тайлбаруудаар тогтоогдсон, мөн МХЕГ-ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03/300 дугаартай албан бичгээр энэхүү зөрчил нь тогтоогдсон тул арга хэмжээ авсан” гэх зэргээр маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гээд мөн зүйлийн 48.1.1-48.1.5 дахь заалтад “сануулах; албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; төрийн албанаас халах; төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах; хуульд заасан бусад.” гэж заажээ.

2.2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, тус хуулийн 48 дугаар зүйлийг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь төрийн жинхэнэ албан хаагч тус хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байх, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд хамаарч байх явдал байна.

2.3. Мөн сахилгын шийтгэлийн төрлийг хуульчлахдаа зөвхөн “сануулах; албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; төрийн албанаас халах; төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах; хуульд заасан бусад” байхаар зөвшөөрчээ.

2.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.О-г“албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж буруутгасан байх бөгөөд үүнийг тогтоохдоо “Астра вилла”, “Женерал таун” СӨХ-ны даргаас болон зарим оршин суугч нараас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, хүлээн авахаас татгалзсан гэх зэрэг зөрчил гаргасан гэж үзжээ.

2.5. “Астра вилла” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ноос 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/50 тоот албан бичгээр[13] Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасан ба гомдлоос үзэхэд “... яаралтай хяналт шалгалт хийж, цэвэр усаар хангах үүрэгтэй “Баатар дулаан хан” ХХК-д хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүссэн” агуулгатай байгаагаас үзвэл энэхүү гомдол нь нэхэмжлэгч Э.О-ийнүйл ажиллагаатай шууд холбоогүй гомдол байна.

2.6. Харин “Астра вилла” СӨХ-ны дарга Д.Гаас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20/52 тоот албан бичгээр НМХГ-ындарга Л.Э-ндхандан гомдол гаргасан байх ба энэхүү гомдлын агуулга нь нэхэмжлэгч Э.О-ийнүйл ажиллагаатай шууд холбоотой гомдол байсан байна.

2.7. Дээрх гомдлын хүрээнд НМХГ-ынДотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсээс улсын байцаагч Э.О-ийнүйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийгээд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр танилцуулга гаргасан байх бөгөөд тус танилцуулгын “Найм. Цаашид авах арга хэмжээний санал”-д “... Э.О-нд... анхааруулах хуудас өгөх” гэж санал гаргасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр НМХГ-ынТамгын газрын дарга М.Б улсын байцаагч Э.О-нданхааруулга өгсөн болох нь тогтоогдож байна.

2.8. Гэвч анхааруулах хуудсаар өгсөн гэх энэхүү анхааруулга нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зохицуулагдаагүй буюу хуулиар зөвшөөрөгдсөн гэж үзэх боломжгүй арга хэмжээ байна гэж шүүх дүгнэлээ.

2.9. Тодруулбал, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “анхааруулга өгөх” гэх сахилгын шийтгэлийн төрөл хуульчлагдаагүй, хариуцагчаас маргаан бүхий Б/94 дугаартай тушаалдаа үндэслэл болгосон “НМХГ-ынхөдөлмөрийн дотоод журам”-ын[14] 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлээс оногдуулахаар заасан байгаа болохоос “анхааруулга өгөх” гэх сахилгын шийтгэлийн ойлголт, нэр томьёог хэрэглээгүй байна.

2.10. Иймээс хариуцагч нь холбогдох хууль, журмаар зөвшөөрөгдөөгүй ойлголтыг хэрэглэн, арга хэмжээ авсан нь хуульд нийцээгүй байна.

2.11. Хэрвээ хариуцагчийн хэрэглэсэн “анхааруулга өгөх” гэх ойлголтыг Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтад заасан “сануулах” сахилгын шийтгэл гэж ойлгон хэрэглэсэн хэмээн үзвэл хариуцагчаас нэхэмжлэгч Э.О-нд2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “анхааруулах /сануулах/” шийтгэл оногдуулсны дараа нэг зөрчилд давхардуулан дахин 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаартай тушаалаар “цалин бууруулах” шийтгэл оногдуулсан эрх зүйн үр дагавартай болохоор байна.

2.12. Тодруулбал, энэ нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчихөөр байна гэж шүүх үзлээ.

2.13. Гэхдээ хариуцагч хуулиар зөвшөөрөөгүй “анхааруулга өгөх” гэх ойлголтыг ямар учраас хэрэглэсэн нь тодорхойгүй, энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад зохицуулагдаагүй байх тул дээрх “анхааруулга өгөх” гэх ойлголтыг аль ч тохиолдолд хүлээн зөвшөөрч, зөвтгөх боломжгүй болохыг дахин дурдах нь зүйтэй.

2.14. Түүнчлэн хариуцагч НМХГ-ындарга нь маргаан бүхий Б/94 дугаартай тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Э.О-ийн үйлдсэн гэх зөрчлийг хангалттай тогтоосон гэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй, хуулиар зохицуулаагүй арга хэмжээ болох анхааруулга өгсөн тухай үйл баримтыг нарийн нягтлаагүй, хууль зүйн үндэслэлдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 03/300 тоот албан бичгийг шууд заасан нь ойлгомжгүй байна.

2.15. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүхээс нөхөн тогтоох боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс гадуур асуудал байх тул нөхцөл байдлыг хариуцагч өөрөө зайлшгүй тодруулах шаардлагатай гэдэг үндэслэлээр хариуцагч НМХГ-ындаргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаартай тушаалын эрх зүйн үйлчлэлийг цаашид хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.16. Хариуцагч нь шүүхээс тогтоосон асуудлуудыг дахин нягтлан үзэж, шүүхээс өгсөн дээрх хугацааны дотор дахин шинэ акт гаргах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

2.17. Хэрвээ хариуцагч шүүхээс тогтоосон дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Б/94 дугаартай тушаал хүчингүй болох болохыг тэмдэглэж байна.

2.18. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Б/94 дугаартай тушаалын эрх зүйн үйлчлэлийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.19. Хариуцагч дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэлийн үлдсэн шаардлагад холбогдох асуудлыг орхигдуулахгүй шийдвэрлэх үүрэгтэй болохыг мөн дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.О-ийнгаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “НМХГ-ындаргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/94 дугаартай тушаал”-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Б/94 дугаартай тушаал хүчингүй болох болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ