Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2019/01280/и |
Дугаар | 1387 |
Огноо | 2019-06-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 1387
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О ХХК-иас 169.880.851 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б ХХК-д, нэхэмжлэгч “Б ХХК-иас 52.736.305 төгрөг гаргуулж хариуцагч “О ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч “Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23.316.436 төгрөгийн, хариуцагч “О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.802.309 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.123.937 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435.645 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.007.354 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б ХХК-д, нэхэмжлэгч “Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 421.632 төгрөг гаргуулж хариуцагч “О ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай