Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1457

 

     1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 348.108.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.000.000 төгрөг болон хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудалд зорчигч бүртгэлийн  системийн операторын ажил гүйцэтгэх ИНЕГ/У/ХХБ/Б-04/12 тоот гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, операторын ажлын хөлсөнд төлсөн 1.062.900 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл 4.715.058 төгрөг, нийт 1.067.615.058  төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.157.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И улсын тэмдэгтийн хураамжид 1.898.490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э”ХХК-д олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.