Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1356

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,  56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н 25.000.000 төгрөг гаргуулж, хариуцагч Ж.Д олгож, улсын бүртгэлийн Ү-2204053243 дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо,Саруул тэнгэр 2 /13261/, Да хүрээ гудамж, 104 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах 81.36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч  өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон нэхэмжлэгч  өмчлөлд буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н. улсын тэмдэгтийн хураамжид 1.487.750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч /Wu Jinshan/ нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.557.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Үүрийнцолмонд олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай