Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 6-р баг ******* тоотод оршин суух Д  овогт Т-н С  /*******/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.С миний бие  1981 оны 10 срын 20-ны өдрөөс 1991 оны 2 сарын 21-ний өдөр хүртэл Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестэд туслах ажилтнаар, 1991 оны 2 сарын 21-ний өдрөөс 1992 оны 4 сарын 20-ны өдөр хүртэл Дугана пүүсэд будагчин шаварчин,  1992 оны 4 сарын 20-ны өдрөөс  1993 оны 5 сарын 24-ний өдрийг хүртэл Мандалговь хувьцаат компанид шаварчин, будагчнаар ажиллаж байсан.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестэд 1981 оны 10 срын 20-ны өдрөөс 1991 оны 2 сарын 21-ний өдөр хүртэл, Дугана пүүст 1991 оны 2 сарын 21-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрий хүртэл хугацаанд будагчин, шаварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.С ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Сийг Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестэд 1981 оны 10 срын 20-ны өдрөөс 1991 оны 2 сарын 21-ний өдөр хүртэл, Дугана пүүст 1991 оны 2 сарын 21-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрий хүртэл хугацаанд будагчин, шаварчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Ажилд томилогдсон,  чөлөөлөгдсөн тушаалууд өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн архивын тасгийн 56 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.С Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестэд 1981 оны 10 срын 20-ны өдрөөс 1991 оны 2 сарын 21-ний өдөр хүртэл нормчноор, Дугана пүүст 1991 оны 2 сарын 21-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрий хүртэл нормчноор тус тус  ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

- Нэхэмжлэгч Т.Сийн иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 2-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 3 сарын 1-ний өдрийн 08/119 дугаартай тодорхойлолт / хэргийн 4-р хуудас/

-БНМАУ Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын техник туслалцааны VI трестийн даргын 1981 оны 12 сарын 7-ны өдрийн 380 дугаартай “ ажилд шинээр авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/

-Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1991 оны 2 сарын 25-ны өдрийн 34 дугаартай “ажилчдыг пүүсүүдэд нь шилжүүлэх тухай” тушаалын хуулбар /хэргийн 7-8-р хуудас/

-Т.Ст 1990 оны 6 сарын 9-ний өдөр олгосон 13 дугаартай “шавар, засал” мэргэжлийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 16-р хуудас/

-Т.Сийн 1983 оны 8 сар, 1983 оны 9 сар, 1984 оны 4 сар, 1986 оны 1 сар, 1985 оны 6 сар, 1986 оны 5 сар, 1986 оны 6 сар, 1986 оны 7 сар, 1986 оны 8 сар, 1986 оны 9 сар, 1986 оны 11 сар, 1987 оны 7 сар, 1987 оны 9 сар, 1988 оны 10 сар, 1989 оны 2 сар, 1989 оны 4 сар, 1989 оны 5 сар, 1989 оны 6 сар, 1989 оны 7 сар, 1990 оны 6 сар, 1991 оны 1 сар, 1991 оны 2 сар, 1991 оны 3 сар, 1991 оны 4 сар, 1991 оны 5 сар, 1991 оны 6 сар, 1992 оны 1 саруудад цалин авч байсан баримтууд /хэргийн 20-33, 58-70/

-Т.Ст 1985, 1991, 1993 онд  олгосон эмнэлгийн хуудасны албан тушаалын бичилт  /хэргийн 27, 51-55-р хуудас/

- Т.Ст 1991 оны 3 сарын 22-ны өдөр олгосон улсын даатгалын баталгаа /хэргийн 56-р хуудас/

-Дундговь барилгын нэгтгэлийн харьяа “Дугана” пүүсийн захирлын 1991 оны 2 сарын 23-ны өдрийн 2 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалд нормчин Т.Ст ээлжийн амралт олгосон тухай бичигдсэн байна  /хэргийн 58-р хуудас/.

 

Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад нэхэмжлэгч Т.С нь шавар будагчин гэсэн мэргэжилтэй боловч 1981 оны 10 сарын 20-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нормчиноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Т-н С-г Дундговь аймгийн барилга угсралтын VI трестэд 1981 оны 10 срын 20-ны өдрөөс 1991 оны 2 сарын 21-ний өдөр хүртэл нормчноор, Дугана пүүст 1991 оны 2 сарын 21-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрий хүртэл нормчноор тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х