Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Нарангэрэл,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

-шүүгдэгч Н.Басанжавын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Н.Баяр, М.Алтанцэцэг,

- шүүгдэгч С.Дүгэржавын өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Сувдмаа,

- хохирогч Цэдэндамба

-гэрч Б.Жаргалсайхан

-шүүгдэгч Н.Басанжав, С.Дүгэржав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Басанжав, С.Дүгэржав нарт холбогдох эрүүгийн 201519000056 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1971 оны 01 дугаар сарын 01-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 ганцаараа амьдардаг, Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булгийн 2-172 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 1.1996 оны 05 дугаар сарын 17-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д хэсэгт зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар, 2.1997 оны 09-р сарын 29-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 373 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 3.2002 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 4.2006 оны 01-р сарын 18-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3, 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2006 оны 07-р сарын 04-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 18 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, 5.2007 оны 12-р сарын 17-ны өдрийн Төв аймгийн Сум дундын шүүхийн 105-р тогтоолоор Эрүүгийн хуулин эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял, 2008 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 5 жил 1 сарын хугацааг хасуулж, 2010 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 6.2015 оны 03 дугаар сарын 18-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 327 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 1 жил 3 сар 11 хоногийн урьдчилан цагдан хоригдсоныг оруулан тооцож, шүүх хуралдаанаас сулласан, хэрэг хариуцах чадвартай гэх Баяуд овогт Сэзээгийн Дүгэржав /РД: ОО74122573 / гэв.

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 780-48 тоотод оршин суух хаягтай, урьд нь 1.1997 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 373 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2.2003 онд Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-р 3 жилийн хорих ялыг өршөөлөөр суллагдсан. 3.2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 107  дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн  хорих ял, 2008 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 5 жил 1 сарын хугацааг хасуулж, 2010 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 4. 2007 оны 12-р сарын 17-ны өдрийн Төв аймгийн Сум дундын шүүхийн 105-р тогтоолоор Эрүүгийн хуулин эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, 2010 оны 11 дүгээр сарын 05-нд ялын хугацаа дуусч суллагдсан, 5.2015 оны 03 дугаар сарын 18-ны Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 1 жил 3 сар 11 хоногийн урьдчилан цагдан хоригдсоныг оролцуулан тооцож, шүүх хуралдаанаас сулласан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гээпэл овогт Намсрайгийн Басанжав, /РД: ОО71010111 /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/  

Шүүгдэгч Н.Басанжав, С.Дүгэржав  нар нь  бүлэглэн, ялтай байхдаа Д.Гандолгорын эзээшлийн Тоёота Пробокс маркын 0304 УНИ улсын дугаартай автомашиныг ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 20-21-ний хооронд Төв аймгийн Заамар сумын 2-р багийн нутаг Өлийн ам гэх газрын урд байрлах Чулуун хороон дотор У.Цэдэндамбын 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, нядлан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

 

   Шүүгдэгч Н.Басанжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 01 дүгээр сарын 16-нд Б.Жаргалсайханы машиныг авч Төв аймгийн Заамар сумын Сов гэдэг газар хүн хүргэж өгчихөөд буцаж шөнөдөө эргэж хот орж ирээд халтуур хийж байгаад 18-ны өдөр 2 цагийн үед машиныг аваачиж өгсөн. Тухайн үед хохирогчийн мал алга болсон байсан би малыг нь авсан зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч С.Дүгэржав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд Н.Басанжавтай Төв аймгийн Заамар сум явсан зүйл байхгүй. Б.Жаргалсайханы дүү Цэндсүрэн нап руу яриад танай найз манай ахын машиныг авч явсан байна утсыг нь өгөөч гэсэн ахыг цагдаа нар бариад явчихлаа гэсэн. Б.Жаргалсайхан бол аавын эгчийн хүүхэд учир Б.Жаргалсайханыг өмөөрч би мессэж бичсэн. Би тэр өдөр ажилтай байсан. Би хулгай хийсэн зүйл байхгүй. Намайг мессэж бичсэн гэсэн намайг улсын яллагч, мөрдөн байцаагч 2 мэссэж бичсэн гээд яллах гээд байна. Өмнө нь та 2 хамт хэрэг хийж байсан хэргээ хүлээ гээд байсан гэв.

 

Хохирогч У.Цэдэндамба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үхрээ хураахад байсан 20-нд очиход байхгүй байсан. Борбуланд байсан. 2 тооны үхрээ алдсан. Манай хүүхдэд манаач таараад хэлсэн гэсэн. Би 22-ны өглөө очиж гэдэс толгой шийрийг нь очиж үзсэн. Би тэр энэ авсан талаар мэдсэн зүйл байхгүй. Нэг үхрээ 2.000.000 төгрөгөөр үнэлсэн. Би 2 үхрийн мөнгөө нэхэмжлэхгүй гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч У.Цэдэндамба мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...  Би Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Заамар сумын Бор булан гэх газар хөдөө мал маллаж амьдардаг юм. Гэтэл 2015 оны 01 сарын 21-ний өглөө үхрээ бүртгэж үзэхэд манай 2 тооны үхэр хотондоо ирж хоноогүй би тэгээд үхрээ хайсаар байгаад 2015 оны 01 сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Өлийн Даваа гэх газар чулуун хороон дотор манай алга болсон 2 тооны үхрийг алаад мах болон ширийг нь хулгайлаад аваад явсан байсан. Хэргийн газар зөвхөн 2 үхрийн толгой, шийр, гэдэс дотрыг нь гаргаж хаясан байсан. Хүрэн халзан зүсмийн 4 настай соёолон үхэр, 2 чихийг нь хайчилж эмнэсэн байсан. Нөгөө үхэр нь ухаа улаан зүсмийн 4 настай соёолон үхэр 2 чихний үзүүрээс нь хайчлагдсан онь эмтэй байсан. Надад сэжиглэж байсан зүйл байхгүй.  Манай 2 тооны үхрийг 2015 оны 01 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Бор Булаг гэх газраас бэлчээрээс нь туугаад хулгайлсан юм шиг байна. 2 үхрийг шулж нядалсан газар нь манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 10 гаран километр зайд байрлах чулуун хороон дотор шулсан байсан. Би тухайн үедээ хүн хүч байхгүй ганцаараа амьдардаг тул цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй юм. Цагдаагийн байгууллагаас надаас түрүүлээд хэргийн газар очиж үзсэн байсан. Би тээврийн хэрэгслийн мөрийг анзаарч сайн харж чадаагүй. Би 2 тооны үхрээ тус бүрийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Надад нийт 3.000.000  сая төгрөгийн хохирол учирсан. Би хэрэгтэй танилцана, шаардлагатай бол шүүх хуралд сууна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан зүйл бүгд үнэн ... гэсэн мэдүүлэг. /хх1-ийн  31-р хуудас/

Гэрч Я.Болормаа мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... би эрх үүргээ уншиж танилцлаа ойлгосон. Би Б.Жаргалсайханыг танина. Энэ хүн бол миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2007 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 2008 оны 12-р сарын 12-ны өдөр охин Ж.Нандинцэцэг 2013 оны 09-р сарын 02-нд охин Ж.Нандинзул гэсэн хоёр хүүхэд мэндэлсэн. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний нөхөр Б.Жаргалсайхан нь “Ном Хур” хэвлэлийн компанид жолооч ажилтай. Тус компаны 0304 УНИ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож өдөр тутмын үйлчилгээнд явдаг. Уг компанид 2012 оноос хойш ажиллаж байна. Би Н.Басанжав гэдэг хүнийг сайн мэдэхгүй. Манай хүүхдийг сургуулиас авах хүн олдохгүй байхад манай нөхөр Н.Басанжав гэдэг хүнийг гуйж нэг удаа сургуулиас нь авхуулж байсан. Н.Басанжав манай нөхөртэй нэг нутгийн хүн юм шиг байна лээ бусдаар надад мэдэх зүйл байхгүй.манай нөхөр өдөр нь ажилдаа яваад орой гэртээ ирж хонодог. Минйи мэдэх 2015 онд гадуур хоносон зүйл болоогүй. Манай нөхөр яг хэднийг нь мэдэхгүй байна 2015 оны 01 сард 5 дахь өдөр байна уу, хагас сайн өдөр байна уу саарал өнгийн приус маркын тээврийн хэрэгсэлтэй өөрийн автомашинаа хүнтэй 2 хоног сольсон юм шиг байсан, 2 хоногийн дараа өөрийн машинтайгаа ирсэн. Ямар хүнтэй сольсон талаар мэдээгүй. Манай нөхөр ч тодорхой зүйл хэлээгүй. Уг шар өнгийн метал цагыг мэдэхгүй байна манайд ийм төрлийн эд зүйл хэрэглэдэггүй, манай нөхөр Б.Жаргалсайхан цаг зүүдэггүй, харин Очир хороолол 2 гэсэн бичиглэлтэй байрны тараах хуудас дээр манай 1-р ангийн 6-н настай охин Ж.Нандинцэцэгийн бичиглэл байна. Уг цаасан дээр манай гэр бүлийн гишүүдийн нэрс болох Ж.Нандинзул, Ж.Нандинцэцэг, Я.Болормаа, Б.Жаргалсайхан гэж нэрсийг нь бичсэн байна. Уг бичиглэлтэй цаас яагаад хэргийн газар байсныг мэдэхгүй байна. Бодвол манай машиныг авж явсан хүн хэргийн газар үлдээсэн байх гэж бодож байна. Манай гэр бүлийн гишүүдийн нэрстэй цаасыг ямар учраас  хэргийн газар санаатай хаясан болохыг мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ярьсан зүйл бүгд үнэн гэсэн мэдүүлэг. /хх1-ийн 40-41-р хуудас/

Гэрч Г.Чимгээ мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Би боловсролгүй уншиж бичиж чадахгүй, би хэрэг үйлдээгүй тул өөрийн болон нөхөр С.Дүгэржавын талаар мэдүүлэг өгөхгүй гэсэн мэдүүлэг. /хх1-ийн 239-р хуудас/

 

Гэрч Ч.Рэнчинсэлэнгэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ :... манай дэлгүүр худалдагчгүй, эхнэр бид 2 дэлгүүртээ суудаг, 2015 оны 1 сард би энэ  дэлгүүрийг худалдаж аваагүй байсан, ... би дэлгүүртээ 2016 оны 4 сард  камер тавьсан гэсэн  мэдүүлэг. /3хх-ийн 135/

 

Гэрч Ж.Миндсэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Би эрх үүргээ уншиж танилцсан ойлголоо. Би Н.Басанжаваас салаад удаж байна. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, одоо би түүний хоёр охинтой нь хамт амьдарч байгаа, надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, бусдаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Уг тоёота приус маркын цагаан өнгийн 18-54 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Б.Жаргалсайханыг Даваа, С.Дүгэржавыг Дүгэрээ гэж дууддаг. Басанжав бид хоёр 1998-2000 онд Дархан-Уул аймагт амьдарч байхдаа тэр 2-той танилцаж байсан. Миний хувьд тэр хоёрыг танихаас цаашгүй. Харин Басанжав энэ хоёртой хааяа нэг уулздаг байх миний хувьд энэ 2-ыг сайн мэдэхгүй. Би сар өдөрөө сайн мэдэхгүй болохоор  мэдэхгүй байна.  Басанжав миний автомашиныг 2014 оны 11-р сараас хойш хааяа унаж хэрэглэдэг байсан. Тэр болгон хоногоор авч явж хэрэглэдэггүй байсан. Би өглөө ажилдаа яваад орой гэртээ ирдэг. 2015 оны 01-р сарын 20-21-ний үеэр авсан талаар мэлэхгүй байна, Жаргалсайхантай машин сольж хэрэглэсэн талаар мэдэхгүй.  Би тухайн үед Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хороо үйлдвэрийн 1-3 тоотод гэртээ болон ажилдаа явж байсан. Би тухайн үед ямар ч байсан Жаргалсайхан, Дүгэржав нартай уулзаагүй, харин Н.Басанжав манайхаар ирж уулзаж байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Хааяа 2 хүүхэд дээрээ ирдэг байсан. Басанжавын хувьд эхээс арвуулаа айлын хамгийн бага хүүхэд дээрээ 4 эгч, 5 ахтай, ах эгч нар нь бүгд тусдаа амьдралтай, эцэг, эх нь нас барсан, Увс аймгийн Тэс суманд 1989 онд 10-р ангиа надтай хамт төгссөн, цэргийн алба хааж байсан, эрхэлсэн тодорхой ажил хийж байгаагүй, 1998 онд аав, ээжийн хамт хөлөө мал маллаж байсан, өөрөөр мэдэх зүйл алга. Н.Басанжавын найз нөхдийн талаар мэдэхгүй.  гэсэн мэдүүлэг. /хх2-ийн 81-82-р хуудас/,

 

Гэрч Ж.Дамдинсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн нь: .... гэрчийн эрх үүргийг ойлголоо, асуух зүйл байхгүй байна. Би 2015 оны 01 сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг Өлийн ам гэх газарт хийсэн хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон. Улаан хүрэн зүсмийн 2 тооны үхрийн толгой, шийр үхрийн сэвсийг газарт хаясан. Эргэн тойронд “Очир хороолол 2 амжиж байраа худалдан аваарай” байрны захиалах хуудас цаас, шар өнгийн бугуйн цаг, ундааны савны зэргийг хаясан байсан. Мөн жижиг тэрэг бололтой дан нарийн дугуйтай /бодвол япон машин байх/ тээврийн хэрэгслийн мөр шороон дээр ухарч ороод буцаад хөдөлсөн бололтой тод мөр үлдсэн байсан. Дээрхи газарт цагдаагийн алба хаагч үзлэг хийгээд байгаа байдлыг нэг бүрчлэн гэрэл зургын аргаар бэхжүүлэн, надад болон хамт оролцсон гэрч залууд хандан байрны захиалах хуудас болон, бугуйн цагийг хураан авлаа гэж хэлж тэмдэглэлээ уншуулж танилцуулаад гарын үсэг зуруулсан. Очир хороолол та амжиж байраа захиалаарай байрны захиалгын хуудас нэг ширхэг, шаргал өнгийн бугуйн цаг зэргийг хураан авсан. Хураагдсан эд зүйл энэ мөн байна шаргал өнгийн цаг, байрны захиалах хуудас бичиг мөн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй миний хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн ... гэсэн мэдүүлэг /хх2-ийн 84-р хуудас/

 

Гэрч Р.Ариунболд мөрдөн байцаалтад мэдүүлсэн нь: .... би эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа. Би Төв аймгийн Заамар сумын 2-р багийн нутаг Өлийн даваа гэх газар мал маллан амьдардаг. 2015 оны 01-р сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд ус авахаар тухайн газрын чулуун хорооны зүүн талд байдаг худаг руу явсан юм. Тэгээд усаа аваад гэртээ харьсаныхаа дараа тухайн үхрийг хулгайлсан байж магадгүй гэж бодоод Төв Аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтэст утсаар мэдэгдсэн. Тэгээд цагдаа нар ирээд би хэргийн газрыг зааж өгсөн. Өөр зүйл болоогүй намайг анх очиход тухайн хэргийн газарт чулуун хорооны дотор хүрэн халзан, улаан зүсмийн 2 үхрийн толгой, үхрийн шийр, гэдэс сэвсийг нь гаргаж хаясан, тухайн газар нядалж хаясан юм шиг их хэмжээний цус асгарсан байсан. Тухайн цус нь газарт гүйцэт шингээгүй, гүйцэт хөлдөөгүй байсан. Хэргийн газарт ундааны сав, бугуйн цаг, үзүүрийг нь нугалсан байж болзошгүй улаан цагаан өнгийн зурагтай цаас, тухайн цаасан дээр хүний нэр бичсэн байх шиг байсан, миний санаж байгаагаар “ Болормаа” гэсэн хүний нэрийг бичсэн байсан. Тухайн эд зүйлийг үзлэг хийсэн цагдаагийн алба хаагч аваад явсан. Тухайн газар дан дугуйтай машины мөр байсан. Би тухайн хэргийн газар 2015 оны 01 сарын 21-нээс  өмнө худаг руу ус авах, үхрээ услах ажлаар 10 хоногийн өмнө 1 удаа очсон. Манайх 7,10 хоногт 1 удаа ус авдаг юм. Тухайн үед цастай байсан болохоор малаа тэр болгон услаад байдаггүй. Дээрх эд зүйл мөн байна. Шар өнгийн метал бугуйн цаг, хүний нэрс бичсэн цаас мөн байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан хэлсэн зүйл бүгд үнэн ... гэсэн мэдүүлэг /хх2-ийн 85-86-р хуудас/

 

Гэрч Х.Батдорж мөрдөн байцаалтад мэдүүлсэн нь: .... би эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа ойлгосон. Би уг газарт 2014 оны 11-р сараас хойш манаачаар ажиллаж байна. Би уг газарт байнга байдаг. Би С.Дүгэржав гэдэг хүнийг танихаас цаашгүй С.Дүгэржав гэдэг хүн Монел хуладааны төвийн 1 давхарт байрлах цайны газрыг 2014 оны 12-р сараас 2015 оны 03-р сар хүртэл эхнэртэйгээ түрээслэж байсан. Эхнэрийнх нь нэрийг нь мэдэхгүй байнга ажил дээрээ байдаг. Харин С.Дүгэржав тэр болгон байнгын байгаад байдаггүй. Анх уг цайны газарт цагаан идээ зарж байгаад цайны газар болгосон.  манайд ажлын цаг хөтөлж тэмдэглэдэг зүйл байхгүй. ... ярьсан хэлсэн зүйл бүгд үнэн ... гэсэн мэдүүлэг /хх2-ийн 87-р хуудас/

 

Гэрч Б.Болормаа мөрдөн байцаалтад мэдүүлсэн нь: .... би өөрийн эрх үүрэгтэйгээ уншиж танлцлаа, ойлгосон. Дүгэржав бол манай хадам аав байсан юм. Би түүний хүү Чимгээгийн Мөнхтулгатай хамт амьдраад 3 жил болж байна. Хадам аав Дүгэржав, Хадам ээж Чимгээ бид гурав 2014 оны 12-р сарын 08-наас 2015 оны 03-р сарын 19-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг Монел худалдааны төвийн цайны газрыг түрээслэж байсан. Бид гурав өглөө 08 цаг 30 мин-д гэрээсээ гараад орой 08  цаг 30 минут гэхэд гэртээ харьдаг байсан. Хадам аав С.Дүгэржав тухайн үед хамт ажлаа хийж байсан. Манай цайны газар үхрийн махаар хоол хийдэггүй байсан. 2 тооны үхрийн мах авч хэрэглэж  байсан зүйлгүй. Хадам ээж Чимгээ цайны газарт хэрэглэх махаа Асайт худалдааны төв болон Дэнжийн мянгаас авдаг байсан надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан зүйл үнэн зөв ... гэсэн мэдүүлэг /хх2-ийн 88-р хуудас/

 

Гэрч  Л.Сугармаа мөрдөн байцаалтад мэдүүлсэн нь: .... би эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа. Би С.Дүгэржав гэдэг хүний нэрийг мэдэхээс цаашгүй. С.Дүгэржав гэдэг хүн өөрийн эхнэр гэх Чимгээ гэдэг хүний хамт манай Улаанбаатар хотын БЗД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монел худалдааны төвийн 1-р давхарт 2014 оны 12-р сараас 2015 оны 03-р сар хүртэл цайны газар болон цагаан идээний лангуу түрээслэж байсан.  манай худалдааны төв олон түрээслэгч байдаг албан ёсны ажилтан биш учир ажлыг цагийг бүртгэж тэмдэглээд байдаггүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ... гэсэн мэдүүлэг /хх2-ийн 89-р хуудас/

 

Гэрч Г.Гочоо мөрдөн байцаалтад мэдүүлсэн нь: .... би өөрийн эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа ойлгосон. Би Б.Жаргалсайханыг танина. Бид хоёр ажил тарлийн холбоотой  Б.Жаргалсайхан бид хоёр Улаанбаатар хотод “Ном хур” ХХК-д ажилдаг. Би уг компанид 2011 оны 09 сарын 10-даас хойш ажиллаж байна. Б.Жаргалсайхан уг компанид жолоочоор ажилладаг. Өглөө болон орой ажлын цаг сайн барьдаг. Тухайн үед ажлын өдөр байсан бол ажлаа хийж байсан байх тухайн өдрүүдийг санахгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан зүйл үнэн.... гэсэн мэдүүлэг /хх2-ийн 90”р хуудас/

 

Гэрч Н.Ишханд мөрдөн байцаалтад мэдүүлсэн нь: .... бм эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа. Би уг дугаарыг олон жил эзэмшиж байна. Миний утсыг хааяа хүү Хүсэлбаяр хэрэглэдэг. Би төрсөн хүү Хүсэлбаярын хамт амьдардаг. Би дээрх 3-н хүнийг танихгүй. Харин манай хүү Хүсэлбаяр Н.Басанжав гэдэг хүний утсаар ярьж байсан санагдаж байна. Хүсэлбаяр тухайн хүнтэй улаан өнгийн машин худалдаж аваад мөнгийг нь дутуу өгөөд больсон санагдаж байна. Тухайн үед Хүсэлбаяр бид хоёр гэртээ байсан оршин суух хаяг дээрээ байсан. Хүсэлбаяр тухайн үед Улаанбаатар хотод барилгын ажил хийж байсан. Одоогоор Дарханд барилгын ажил хийж байгаа. 94945567 дугаарын утас барьж байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан зүйл үнэн .... гэсэн мэдүүлэг /хх2-ийн 91-р хуудас/

 

Гэрч Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлсэн нь: .... би эрх үүрэгтэйгээ танилцлаа ойлгосон. Би өмнө нь сэжигтэн, яллагдагчаар байцаалт өгч байхдаа ч хэлж байсан. Миний хувьд Басанжавтай 2 тооны үхэр хулгайлсан зүйл байхгүй. Харин би өөрийн албаны TOYOTA PROBOX маркын 0304 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нутгийн найз Н.Басанжавд 2015 оны 01-р сарын 20-ны үеэр байх өдрөө нарийн тодорхой санахгүй байна түүнд өгсөн юм. Басанжав тухайн үедээ өөрийн приус 10 маркын цагаан саарал дуу өнгөтэй машинаа надад түр үлдээгээд 2 хоногийн дараа бүтэн сайн өдрийн өглөөгүүр буцааж ажлын 0304 УНИ улсын дугаартай TOYOTA PROBOX маркын автомашинаа авсан юм. Түүнд зөрүүлээд тэр дариуд нь өөрийнх нь машиныг өгсөн. Тухайн үед Басанжав надад  “би явчихаад ирлээ” гээд надад бензиний 20000 төгрөг өгсөн өөр зүйл болоогүй. Түүнээс биш би хулгай хийхээр түүнтэй хамт хөдөө яваагүй, тухайн цаг хугацаанд би ажлаа хийгээд гэртээ байсан болно. Н.Басанжав уг тээврийн хэрэгслийг надаас авч явахдаа “миний машины амаржин муу байгаа юм, би хөдөө Төв аймгийн Заамар сум ороод явчихаад ирье” гэж хэлээд аваад явсан. өөр зүйл хэлээгүй. Надаас машин авч явахдаа болон буцааж авчирч өгөхдөө янз бүрийн юм хийж намайг хэрэгт хийв ээ гэж хэлсэн. Би найз гэдэг утгаараа түүнд тус болох гэж автомашинаа өгсөн юм. Түүнээс биш хулгай хийхийг нь мэдэж байсан бол юу боллоо гэж өгөхөв дээ. Уг машин нь манай “Ном хур” ХХК-ийн хэвлэлийн үйлдвэрийн машин байгаа юм. Захирал нь Ж.Дүгэр гэж хүн байдаг. Би уг машиныг байнга хэрэглэдэг жолооч нь байсан юм. Би уг тээврийн хэрэгслийг Басанжавд 2014 оны 11-р сарын дундуур санагдаж байна нэг хоногоор өгч байсан. Өөрөөр түүнд өгч байсан зүйл байхгүй. Тухайн үедээ Н.Басанжав “хөдөө юманд яваад ирье” гэж хэлээд аваад явсан, өөр зүйл хэлээгүй. Би тухайн автомашинд ямар нэгэн байдлаар малын мах ачиж байсан зүйл байхгүй. Харин Н.Басанжавд 2015 оны 01-р сарын 20-21-нд хэрэглүүлээд буцааж авахад машины багаажны хайрцаг болон багаажны хоёр талын хуванцар салон дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Би яасан юм бэ гэж тухайн үед Басанжаваас асуухад: “найз нь Төв аймгийн Заамар сумаас мах ачсан юм, би өөрөө цусыг нь угааж цэвэрлээд өгч байна” гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй. Тэр талаар өөр ямар нэгэн зүйл огт хэлээгүй. Би харин худал хулгай хийгээд надад гай болж байгаа юм биш биздээ гэхэд Н.Басанжав үгүй гэж хэлж байсан. Уг шар өнгийн метал цагыг мэдэхгүй байна би өөрөө цаг зүүдэггүй, харин “Очир хорооолол 2” гэсэн бичиглэлтэй байрны тараах хуудас дээр манай 1-р ангийн, 6-н настай охин Нандинцэцэгийн бичиглэл байна. Уг цаас нь миний 0304 УНИ улсын дугаартай Тоёота пробокс маркын автомашин дотор урд талын хайрцаг дотор байсан. Уг цаасан дээр манай охин өөрсдийн гэр бүлийн гишүүдийн нэрс болох Ж.Нандинзул, Ж.Нандинцэцэг, Я.Болормаа, Б.Жаргалсайхан гэж нэрсийг нь бичсэн юм. Уг бичиглэлтэй цаас яагаад хэргийн газар байсныг мэдэхгүй байна. Басанжав миний машиныг хэрэглэснээрээ мэдэх байх, Басанжав уг машинтай Төв аймгийн Заамар сум явчихаад ирлээ гэж байсан. Хэнтэй явсан ямар ямар мах ачсан талаараа хэлээгүй. Машины хоёр талын салонд цус болсон нэлээд цэвэрлэгээ хийснийг бодоход нэлээд мах ачсан юм шиг байсан. Уг дугаарын эзэн нь Сэзээ овогтой Дүгэржав байгаа юм. С.Дүгэржав бол манай ээж Хартолгойгын төрсөн дүү Сэзээ ахын хүүхэд байгаа юм. Н.Басанжав 88710108, 93300032 дугаарын утас барьдаг. Би 98191212, 99223993 дугаарын утас барьдаг. Би Н.Басанжав, С.Дүгэржав бид гурав хоорондоо хааяа гар утсаар ярьдаг. Би тухайн үед ажил дээрээ байсан. Би яг хэдний өдөр гэдгийг санахгүй байгаа өмнө өгсөн байцаалтандаа 2015 оны 01-р сарын 20-ны үеэр гэж багцаалдаж мэдүүлсэн. Тухайн үед надаас автомашин авч явах болон буцааж өгөхдөө хэд хэдэн удаа гар утсаар холбогдож байсан. Тэгэж ойлгож болно. .... гэсэн мэдүүлэг /хх3-ийн 131-132-р хуудас/

 

2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ... хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Заамар сумын 2 дугаар баг Өлын амны чанх урд байрлах Чулуунхороо гэх 4 тасалгаа бүхий 150 см-ын чулуун хашааны ерөнцийн зүгээр баруун талаас 2 дахь тасалгаанд байв. ... цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 700 см 480 см-ын хэмжээтэй газрын баруун болон хойд хэсгээс 200 см-ын зайд шар өнгөтэй мателл бугуйн цаг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авна. .. металл цагнаас ертөнцийн зүгээс баруун талд 170 см зайд улаан өнгө алагласан бичиг бүхий цаас байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, эд мөрийн баримтаар  тооцон хураан авав.  Чулуун хорооны 2 дахь тасалгаанд  ороход хашааны баруун талын таслагааны урд хэсгээс 600 см зайд улаан хүрэн зүсмийн 2 талын чих нь ухам имтэй эвэртэй үхрийн толгой, улаан хүрэн өнгийн 4 ширхэг шийр, гэдэс байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ... хойд талд улаан халзан зүсмийн 2 чихэндээ ухам имтэй 2 эвэр бүтэн үхрийн толгой, улаан хүрэн өнгийн 4 ширхэг шийр дотор гэдэстэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ... баруун тасалгаанд ороход 2 дугуйн хоорондын зай 133 см урд хойд дугуй хоорондын хэмжээ 250 см дугуйн өргөн 15 см-ын хэмжээтэй тээврийн хэрэгслийн дугуйны мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хэргийн газарын үзлэгийн тэмдэглэлд тусгав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн чулуун хашаанаас хойш 100 см зайд байсан ундааны савыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар тооцон хураан авав... гэх мэт, мөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-8, 9-17/,

 

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд ... урд талын хайрцагнаас Б.Жаргалсайханы 601213 дугаар жолооны үнэмлэх 03-04 УНИ улсын дугаартай автомашины 01466756 дугаар тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ гарч ирснийг түр хураан авав... хойд талын багажийн хаалгыг онгойлгож үзлэг хийхэд багаажны шалан дээр ногоон өнгийн адяаль дэвссэн ... хайрцагны эргэн тойронд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хатаж тогтсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, уг хайрцагийг эд мөрийн баримтаар хураан авч шижилгээнд өгөхөөр тотов. Хойд салоны 2 хажуу талын шанаан дээр  цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хатаж тогтсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав ... гэх /1хх-ийн 16-18/,

 

   -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-2 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-17/,

-гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15/,

-автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 16-18/,

-илтгэх хуудас /1хх-ийн 19/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 21-24/,

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх-ийн 25-27/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 28-29/,

-2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 43-44/,

-2015 оны 02 дугаар  сарын 09-ний өдөр шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 46-50/,

-2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1908 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 52/,

-2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 54-59/,

-жи-мобайлын 93300032 дугаарын орсон, гарсан ярианы лавлагаа /хх-ийн 142-148/,

-мобикомын 99223993 дугаарын орсон, гарсан ярианы лавлагаа /1хх-ийн 151-154/,

- мобикомын 99215573 дугаарын орсон, гарсан ярианы лавлагаа /1хх-ийн 155-185/,

-юнителын 88710108 дугаарын орсон, гарсан ярианы лавлагаа /1хх-ийн187-198/,

   -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ /2хх-ийн 111-113/,

   -нийслэлийн авто замын газар /2хх-ийн 134/,

   -мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 129-130/,

   -мөрдөн байцаагчийн тэмдэглэл /3хх-ийн 1146-147/

-шүүгдэгч Н.Басанжавын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-94 тал/,

-шүүгдэгч С.Дүгэржавын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-199 тал/,

-шүүгдэгч Н.Басанжавыг 2015 оны 02 сарын 03-ны өдөр, 2015 оны 04 сарын 09-ний өдөр сэжигтнээр /1хх-86, 246 тал/, 2015 оны 04 сарын 02-ний өдөр, 2015 рны 04 сарын 09-ний өдөр, 2015 оны 07 сарын 02-ны өдөр, 2016 оны 06 сарын 06-ны өдөр /дахин/  яллагдагчаар /1хх-247-248/, /2хх-ийн 108/, /3хх-ийн 133/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

-шүүгдэгч С.Дүгэржавыг 2015 оны 03 сарын 31-ний өдрийн сэжигтнээр /1хх-90-91 тал/, 2015 оны 04 сарын 02-ны өдөр, 2015 оны 06 сарын 12-ны өдөр, яллагдагчаар /хх-192-93, 216 тал/  тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

 Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  дээрх нотлох баримтуудыг  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх  тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Басанжав, С.Дүгэржав  нарыг  бүлэглэн, ялтай байхдаа Д.Гандолгорын эзэмшлийн Тоёота Пробокс маркын 0304 УНИ улсын дугаартай автомашиныг ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 20-21-ний хооронд Төв аймгийн Заамар сумын 2-р багийн нутаг Өлийн ам гэх газарт байрлах Чулуун хороон дотор У.Цэдэндамбын 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, нядлан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч шүүгдэгч С.Дүгэржавыг Н.Басанжавтай  хамтран хулгайн гэмт хэрэг  үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй байна гэж шүүх  дүгнэв.

Шүүгдэгч Н.Басанжав нь ялтай байхдаа Д.Гандолгорын эзэмшлийн Ном хур ХХК-ний байгууллагын ажил үйлчилгээнд хэрэглэдэг байсан тухайн үед  Б.Жаргалсайхан /жолоочоор ажиллаж байсан/ барьж байсан  Тоёота Пробокс маркын 0304 УНИ улсын дугаартай автомашиныг Б.Жаргалсайханаас Төв аймгийн Заамар сум явчихаад ирнэ гэж  авч оронд нь өөрийн эхнэр Миндсэний эзэмшлийн Приус маркийн 18-54 УНЭ улсын дугаартай авто машиныг өгч,  Тоёота пробокс машиныг ашиглан  2015 оны 01 дүгээр сарын 20-21-ний хооронд Төв аймгийн Заамар сумын 2-р багийн нутаг Өлийн ам гэх газарт байрлах Чулуун хороон дотор У.Цэдэндамбын 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, нядлан авч 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн бага бус хэмжээний  хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ... хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Заамар сумын 2 дугаар баг Өлын амны чанх урд байрлах Чулуунхороо гэх 4 тасалгаа бүхий 150 см-ын чулуун хашааны ерөнцийн зүгээр баруун талаас 2 дахь тасалгаанд байв. ... цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 700 см 480 см-ын хэмжээтэй газрын баруун болон хойд хэсгээс 200 см-ын зайд шар өнгөтэй мателл бугуйн цаг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авч. .. металл цагнаас ертөнцийн зүгээс баруун талд 170 см зайд улаан өнгө алагласан бичиг бүхий цаас байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, эд мөрийн баримтаар  тооцон хураан авав.  Чулуун хорооны 2 дахь тасалгаанд  ороход хашааны баруун талын таслагааны урд хэсгээс 600 см зайд улаан хүрэн зүсмийн 2 талын чих нь ухам имтэй эвэртэй үхрийн толгой, улаан хүрэн өнгийн 4 ширхэг шийр, гэдэс байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ... хойд талд улаан халзан зүсмийн 2 чихэндээ ухам имтэй 2 эвэр бүтэн үхрийн толгой, улаан хүрэн өнгийн 4 ширхэг шийр дотор гэдэстэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ... баруун тасалгаанд ороход 2 дугуйн хоорондын зай 133 см урд хойд дугуй хоорондын хэмжээ 250 см дугуйн өргөн 15 см-ын хэмжээтэй тээврийн хэрэгслийн дугуйны мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хэргийн газарын үзлэгийн тэмдэглэлд тусгав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн чулуун хашаанаас хойш 100 см зайд байсан ундааны савыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар тооцон хураан авав... гэх  /1хх-ийн 6-8, 9-9-12/,

-автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ... 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд ... урд талын хайрцагнаас Б.Жаргалсайханы 601213 дугаар жолооны үнэмлэх 03-04 УНИ улсын дугаартай автомашины 01466756 дугаар тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ гарч ирснийг түр хураан авав... хойд талын багажийн хаалгыг онгойлгож үзлэг хийхэд багаажны шалан дээр ногоон өнгийн адяаль дэвссэн ... хайрцагны эргэн тойронд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хатаж тогтсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, уг хайрцагийг эд мөрийн баримтаар хураан авч шижилгээнд өгөхөөр тогтов. Хойд салоны 2 хажуу талын шанаан дээр  цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хатаж тогтсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав ... гэх /1хх-ийн 16-18/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ... 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Очир хороолол 2 та амжиж байраа худалдан аваарай гэсэн бичиглэлтэй цаас бугуйн цаганд үзлэг хийсэн ... /1хх-ийн 21-24/, 

-2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний нэхэмжлэгч Д.Гандолгорын  ... Би Б.Жаргалсайханыг танина. Энэ хүн бол манай Ном хур ХХК-ний үйлчилгээний жолооч миний мэдэхээр 2013 оноос хойш ажиллаж байна.... цагаан өнгийн Тоёота пробокс маркийн 03-04 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм ....гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37/,  

 

-гэрч Я.Болормаа / Б.Жаргалсайханы эхнэр /  2015 оны 03 сарын 23-ны өдөр  мөрдөн байцаалтанд ... манай нөхөр яг хэднийг нь мэдэхгүй байна. 2015 оны 1 сард ... саарал өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ... Тоёота пробокс маркийн машинаар хүнтэй 2 хоног сольсон юм шиг байгаа юм. ... уг шар өнгийн мател цагийг мэдэхгүй байна. Харин Очир хороолол 2 гэсэн бичиглэлтэй байрны тараах хуудас дээр манай 1 дүгээр ангийн охин Нандинцэцэгийн бичиглэл байна. Уг цаасан дээр манай гэр бүлийн гишүүдийн нэрс ... бичсэн байна. Уг бичиг яагаад хэргийн газарт байсныг мэдэхгүй байна...гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41/,

 

-2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 дугаар шинжээчийн дүгнэлт... хэргийн газраас бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн дугуйн мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлсэн гэх шинжилгээнд тэнцэх тээврийн хэрэгслийн дугуйн мөр нь  Toyata probox маркын 03-04 УНИ дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд дугуйгаар дарагдсан байж болно. Ерөнхий шинжээрээ ижил төстэй байна, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 54-59/,

 

            -Яллагдагчаар Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд  ... Би тухайн машинд ямар нэгэн байдлаар мах ачсан зүйл байхгүй... Харин Н.Басанжавд 2015 оны 1 сарын 20-21нд хэрэглүүлээд буцааж авахад машины багажны хайрцаг болон багажны  хоёр талын хуванцар салон дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. ... найз нь Төв аймгийн Заамар сумаас мах ачсан юм, би өөрөө цусыг нь угааж цэвэрлээд өгч байна... Очир хороолол2 гэсэн бичиглэлтэй байрны тараах хуудас дээр манай 1 дүгээр ангийн охин Нандинцэцэгийн бичиглэл байна. Уг цаас миний 03-04 улсын дугаартай Тоёота пробокс маркийн автомашин дотор урд талын хайрцаган дотор байсан. ... уг бичиглэлтэй цаас яагаад хэргийн газар байсныг мэдэхгүй байна. Н.Басанжав миний машиныг хэрэглэснээрээ мэдэх байх ... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 249-250/,

-жи мобайлын утасны орсон, гарсан ярианы лавлагаа /1хх-ийн 140-148/,

 

            -гэрч Ж.Миндсэн /Н.Басанжавын эхнэр/ мөрдөн байцаалтанд ... Би Н.Басанжаваас салаад удаж байна. ... Н.Басанжав миний 18-54 УНЭ улсын дугаартай автомашиныг 2014 оны 11 дүгээр сараас хойш хааяа унаж хэрэглэдэг байсан ... гэсэн мэдүүлэг /2хх-ийн 81-82/,

 

-2015 оны 06 сарын 16-ны өдөр гэрч Ж.Дамдинсүрэн мөрдөн байцаалтанд ... гэрчийн эрх үүргийг ойлголоо, асуух зүйл байхгүй байна. Би 2015 оны 01 сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг Өлийн ам гэх газарт хийсэн хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон. Улаан хүрэн зүсмийн 2 тооны үхрийн толгой, шийр үхрийн сэвсийг газарт хаясан. Эргэн тойронд “Очир хороолол 2 ажиж байраа худалдан аваарай” байрны захиалах хуудас цаас, шар өнгийн бугуйн цаг, ундааны савны зэргийг хаясан байсан. Мөн жижиг тэрэг бололтой дан нарийн дугуйтай /бодвол япон машин байх/ тээврийн хэрэгслийн мөр шороон дээр ухарч ороод буцаад хөдөлсөн бололтой тод мөр үлдсэн байсан... гэсэн мэдүүлэг /2хх-ийн 84/, гэрч

 

-2015 оны 06 сарын 16-ны өдөр гэрч Р.Ариунболд мөрдөн байцаалтанд ... тухайн үхрийг хулгайлсан байж магадгүй гэж бодоод Төв Аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтэст утсаар мэдэгдсэн. Тэгээд цагдаа нар ирээд би хэргийн газрыг зааж өгсөн. ... Тухайн цус нь газарт гүйцэт шингээгүй, гүйцэт хөлдөөгүй байсан. Хэргийн газарт ундааны сав, бугуйн цаг, хутганы үзүүр хугалсан байж болзошгүй улаан цагаан өнгийн зурагтай цаас, тухайн цаасан дээр хүний нэр бичсэн байх шиг байсан, миний санаж байгаагаар “ Болормаа” гэсэн хүний нэрийг бичсэн байсан.  ... гэсэн мэдүүлэг /2хх-ийн 85-86/,

 

-2015 оны 06 сарын 25-ны өдөр иргэний нэхэмжлэгч Д.Гандолгор дахин мөрдөн байцаалтанд... Б.Жаргалсайханы сольж унасан байсан автомашины улсын дугаарыг мэдэхгүй байна. Ямар ч байсан цагаан өнгийн жижиг автомашинтай 1-2 өдөр ажил дээрээ ирж надад загнуулж байсан. ... Б.Жаргалсайхан тухайн үед эхлээд машин болохгүй эвдэрсэн гэж хэлснээ, дараахан нь хүн гуйгаад унаад явсан байгаа, удахгүй авч ирж өгнө гэсэн гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /2хх-ийн 92/,

 

-яллагдагч Б.Жаргалсайхан дахин мөрдөн байцаалтанд .. яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна өмнө өгсөн байцаалтандаа 2015 оны 1 сарын 20-ны үеэр үеэр гэж багцаалдаж мэдүүлсэн. Тэгж ойлгож болно яагаад гэвэл тухайн үед машин авч явах гэж хэд хэдэн удаа утсаар гуйсаар байгаад аваад явсан. ... хөдөөнөөс орж ирж байна гэж хэд хэдэн  удаа утсаар ярьж байгаад хүлээлгэн өгч байсан ..гэсэн мэдүүлэг /2хх-ийн 109/,

-гэрч Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд...  би эрх үүрэгтэйгээ танилцлаа ойлгосон. Би өмнө нь сэжигтэн, яллагдагчаар байцаалт өгч байхдаа ч хэлж байсан. Миний хувьд Басанжавтай 2 тооны үхэр хулгайлсан зүйл байхгүй. Харин би өөрийн албаны TOYOTA PROBOX маркын 0304 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нутгийн найз Н.Басанжавд 2015 оны 01-р сарын 20-ны үеэр байх өдрөө нарийн тодорхой санахгүй байна түүнд өгсөн юм. Басанжав тухайн үедээ өөрийн приус 10 маркийн цагаан саарал дуу өнгөтэй машинаа надад түр үлдээгээд 2 хоногийн дараа бүтэн сайн өдрийн өглөөгүүр буцааж ажлын 0304 УНИ улсын дугаартай TOYOTA PROBOX маркын автомашинаа авсан юм. Түүнд зөрүүлээд тэр даруйд нь өөрийнх нь машиныг өгсөн. Тухайн үед Басанжав надад  “би явчихаад ирлээ” гээд надад бензиний 20000 төгрөг өгсөн өөр зүйл болоогүй. Түүнээс биш би хулгай хийхээр түүнтэй хамт хөдөө яваагүй, тухайн цаг хугацаанд би ажлаа хийгээд гэртээ байсан болно. Н.Басанжав уг тээврийн хэрэгслийг надаас авч явахдаа “миний машины амаржин муу байгаа юм, би хөдөө Төв аймгийн Заамар сум ороод явчихаад ирье” гэж хэлээд аваад явсан. Өөр зүйл хэлээгүй. Надаас машин авч явахдаа болон буцааж авчирч өгөхдөө янз бүрийн юм хийж намайг хэрэгт хийв ээ гэж хэлсэн. Би найз гэдэг утгаараа түүнд тус болох гэж автомашинаа өгсөн юм. Түүнээс биш хулгай хийхийг нь мэдэж байсан бол юу боллоо гэж өгөхөв дээ. Уг машин нь манай “Ном хур” ХХК-ийн хэвлэлийн үйлдвэрийн машин байгаа юм. Захирал нь Ж.Дүгэр гэж хүн байдаг. Би уг машиныг байнга хэрэглэдэг жолооч нь байсан юм. Би уг тээврийн хэрэгслийг Басанжавд 2014 оны 11-р сарын дундуур санагдаж байна нэг хоногоор өгч байсан. Өөрөөр түүнд өгч байсан зүйл байхгүй. Тухайн үедээ Басанжав “хөдөө юманд яваад ирье” гэж хэлээд аваад явсан, өөр зүйл хэлээгүй. Би тухайн автомашинд ямар нэгэн байдлаар малын мах ачиж байсан зүйл байхгүй. Харин Басанжавд 2015 оны 01-р сарын 20-21-нд хэрэглүүлээд буцааж авахад машины багаажны хайрцаг болон багаажны хоёр талын хуванцар салон дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Би яасан юм бэ гэж тухайн үед Басанжаваас асуухад: “найз нь Төв аймгийн Заамар сумаас мах ачсан юм, би өөрөө цусыг нь угааж цэвэрлээд өгч байна” гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй. Тэр талаар өөр ямар нэгэн зүйл огт хэлээгүй. Би харин худал хулгай хийгээд надад гай болж байгаа юм биш биздээ гэхэд Басанжав үгүй гэж хэлж байсан. Уг шар өнгийн метал цагыг мэдэхгүй байна би өөрөө цаг зүүдэггүй, харин “Очир хорооолол 2” гэсэн бичиглэлтэй байрны тараах хуудас дээр манай 1-р ангийн, 6-н настай охин Нандинцэцэгийн бичиглэл байна. Уг цаас нь миний 0304 УНИ улсын дугаартай Тоёота пробокс маркын автомашин дотор урд талын хайрцаг дотор байсан. Уг цаасан дээр манай охин өөрсдийн гэр бүлийн гишүүдийн нэрс болох Ж.Нандинзул, Ж.Нандинцэцэг, Я.Болормаа, Б.Жаргалсайхан гэж нэрсийг нь бичсэн юм. Уг бичиглэлтэй цаас яагаад хэргийн газар байсныг мэдэхгүй байна. Басанжав миний машиныг хэрэглэснээрээ мэдэх байх, Басанжав уг машинтай Төв аймгийн Заамар сум явчихаад ирлээ гэж байсан. Хэнтэй явсан ямар ямар мах ачсан талаараа хэлээгүй. Машины хоёр талын салонд цус болсон нэлээд цэвэрлэгээ хийснийш бодоход нэлээд мах ачсан юм шиг байсан. Уг дугаарын эзэн нь Сэзээ овогтой Дүгэржав байгаа юм. Дүгэржав бол манай ээж Хартолгойгын төрсөн дүү Сэзээ ахын хүүхэд байгаа юм. Басанжав 88710108, 93300032 дугаарын утас барьдаг. Би 98191212, 99223993 дугаарын утас барьдаг. Би  Басанжав, Дүгэржав бид гурав хоорондоо хааяа гар утсаар ярьдаг. Би тухайн үед ажил дээрээ байсан. Би яг хэдний өдөр гэдгийг санахгүй байгаа өмнө өгсөн байцаалтандаа 2015 оны 01-р сарын 20-ны үеэр гэж багцаалдаж мэдүүлсэн. Тухайн үед надаас автомашин авч явах болон буцааж өгөхдөө хэд хэдэн удаа гар утсаар холбогдож байсан. Тэгэж ойлгож болно... гэсэн мэдүүлэг /3хх-ийн 131-132/, болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Жаргалсайханы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Басанжавд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн  зүйлчлэл  тохирсон  тул  түүнийг ялтай байхдаа  тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үнэслэлтэй байна.

 Шүүгдэгч Н.Басанжавын үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн нь өршөөлд хамаарна” гэх заалтанд хамаарагдаж байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Басанжавд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх хуулийн  үндэслэлтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох  баримтуудад үндэслэн болсон үйл явдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Дүгэржав нь  Н.Басанжавтай хамтран   дээрх хулгайн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон болох нь  судалсан  нотлох  баримтын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдоогүй, гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөхөөр байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх  нь  зүйтэй гэж шүүх үзэв.

Учир нь: Шүүгдэгч С.Дүгэржав  мөрдөн байцаалтанд ... Би хулгай хийгээгүй, уг газар руу Н.Басанжавтай хамт явсан асуудал байхгүй... Би тухайн үед уг мессежийг бичсэн нь үнэн яагаад гэвэл би Н.Басанжавыг хүний машиныг авч хулгай хийсэн юм бол  өөрөө даа гэж хэлсэн юм. Б.Жаргалсайхан бол манай хамаатан болохоор түүний амьдралд битгий гай бол гэж бодоод тэгж бичсэн юм... гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч С.Дүгэржав шүүхийн хэлэлцүүлэгт: ... Миний хувд Н.Басанжавтай хамт Төв аймгийн Заамар сум явсан  зүйл байхгүй. Б.Жаргалсайхан манай аавын төрсөн эгчийн хүүхэд тул  дүү   Цэндсүрэн  надруу яриад танай найз манай ахын машиныг авч явсан байна утасыг нь өгөөч ...Б.Жаргалсайхан  ахыг цагдаа нар аваад явсан гэсэн. Тэхээр нь би Б.Жаргалсайханыг  өмөөрч Н.Басанжавын утас руу  мессеж бичсэн юм. Би анх өгсөн мэдүүлэгтээ л мессеж бичсэн талаар  мэдүүлдэг, тухайн  өдөр цайны газар ажиллуулж байсан гэсэн тогтвортой   мэдүүлгүүд, 2016 оны 01 дүгээр сарын 20-21-нд шүүгдэгч С.Дүгэржав хаана байсан  талаар  гэрч Б.Болормаа ... хадам аав, С.Дүгэржав, ээж Чимгээ нарын хамтаар Баянзүрх дүүргийн Монел худалдааны төвд цайны газар түрээслэн ажиллуулдаг. ... би хадам ээжийн хамт арын ажлыг хийдэг. Хадам аав С.Дүгэржав нь хоолны мөнгө хурааж авдаг. ... С.Дүгэржав тухайн үед хамт ажиллаж байсан... манай цайны газар үхрийн махаар хоол хийдэггүй... гэх мэдүүлэг, гэрч Л.Сугармаа ... С.Дүгэржав нь ... Монел  худалдааны төвийн 1 давхарт 2014 оны 12 сараас 2015 оны 3 сар хүртэл тус цайны газрыг түрээслэдэг байсан ... гэж мэдүүлсэн бөгөөд  шүүгдэгч С.Дүгэржавыг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болохыг нотолсон баримт  хэрэгт авагдаагүй, харин яллах талын гол үндэслэл болгон дээр дурьдсан мессежийг ямар учир шалтгааны улмаас бичсэн эсэх талаар мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дүгэржавын өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтыг шалгасан боловч тогтоогдохгүй байна гэж үзэв.

  Шүүгдэгч Н.Басанжав мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт... Би  энэ гэмт хэргийг үйлдээгүй. 2015 оны 1 сард  өдрийг нь сайн санахгүй байна 5 дахь өдөр байсан Б.Жаргалсайханаас барьж  байсан   Тоёота Пробокс маркын 0304 УНИ улсын дугаартай автомашиныг  авч Төв аймгийн Заамар сумруу халтуур хийж СОВ гэх газар хүн хүргэж өгчихөөд буцаж шөнөдөө эргэж хот ороод халтуур хийж байгаад Б.Жаргалсайханд буцааж өгсөн гэж  мэдүүлж байгаа,.

 Шүүгдэгч Н.Басанжавын өмгөөлөгч Н.Баяр шүүмжлэлдээ: Улсын яллагч. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16  дугаар зүйлд заасан бодитой баримт дээр тулгуурлан яллах шаардлагатай ингэж яллахгүй байна. Н.Басанжавыг 2015 оны 1 сарын 20-21-ний хооронд хулгай хийсэн гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдоогүй харин машиныг 5 дахь өдөр буюу 16-ны өдөр авсан байгаа. Ариунболд эхний мэдүүлэгт хэргийн газарт улаан өнгийн цаас байсан гэж мэдүүлдэггүй мөртлөө  дараагийн мэдүүлэгтээ улаан өнийн цаас байсан гэж мэдүүдлэг. Цаг хугацааны хувьд энэ хэрэг нотлогдохгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлт яг дугуйны мөр мөн байна гэж хэлээгүй төсөөтэй гэж заасан нь нотлох баримт болж чадахгүй байна. Хэргийн газарт байсан ундааны сав дээр энэ хүмүүсийн хурууны хээ гараагүй.  Хэргийн газрын үзлэг хийхдээ хууль зөрчиж гэрэл зураг   авсан байгаа. Зураг авахдаа хуульд зааснаар хэмжилт хийгээгүй байгаа тул нотлогоо болж чадахгүй.  Авто машинд хийсэн үзлэгийн зураг бас нотлох баримтын шаардлага хангахгүй байна.  Иймээс хэргийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэсэн  саналыг

Шүүгдэгч Н.Басанжавын өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүмжлэлдээ:  Шүүгдэгч нар анхнаасаа хэргээ хүлээдэггүй. 01 сарын 25-нд илтгэх хуудас бичсэн, хэргийн газрын үзлэгийг хуурамчаар хийсэн гэж үзэж байгаа. 2 сарын 3-нд хэргийн газраас олдсон  улаан эрээн  бичгийн талаар асуудаггүй мөртлөө 2 сарын 5-нд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсний дараа тэр улаан эрээн  бичгийн талаар асуусан байдаг. Хэргийн газрын үзлэг дээр авсан гэрэл зураг дээр авсан он сар өдөр гараагүй. Н.Басанжав  машиныг 5 дахь өдөр авсан гэдгийг гэрч Болормаа 5 өдөр аваад амралтын өдөр авч ирж өгсөн гэж мэдүүлсэн,  Б.Жаргалсайхан 2015 оны 1 сарын  20-21-нд машин авсан гээд мэдүүлэг өгөөд байгаа ч хөтлөж мэдүүлэг аваад байгаагаас тэгж мэдүүлсэн байх. Хэргийн газрын үзлэгээр авсан  эд мөрийн баримтанд дээр байгаа хурууны хээ шүүгдэгч нарын санд байгаа  хээтэй тохироогүй, дүгнэлтээр нэг дугуйны хээ төсөөтэй гэж гардаг бусад дугуйны хээ гараагүй байдаг. Энэ  хэрэг үйлдэгдсэн өдөр  машин авсан өдөр  тохирохгүй байна. Иймд хэргийг   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, магадлалын заалт биелэгдээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэлэлтэй гэж тус тус  мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь  шүүгдэгч Н.Басанжав нь ялтай байхдаа тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт судлаж дүгнэлт өгсөн  тухайлбал Хэрэг үйлдэгдсэн  болохыг нотлож байгаа Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-12/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 18-15/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 16-18/, илтгэх хуудас /1хх-ийн 19/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд /1хх-ийн 25-29/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 129-130/,    2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Н.Басанжавыг дахин мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 133/, гэрч Ч.Рэнчинсэлэнгэ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 135-136/, гэрч Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 131-132/, гэрч Б.Болормаа, Д.Гандолгор, Р.Аринуболд нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгүүд, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 710 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 46-50/, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1908 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 52/, 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 54-59/,  зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 79 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэн цуглуулсан  хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримтуудаар  шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүмжлэлийн шатанд тавьсан саналууд үгүйсгэгдэж, хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж нотлон тодруулсан гэж шүүх үзэв.

 Хэргийн үйл явдлыг тогтооход   ач хобогдолтой, энэ  хэргийг   Н.Басанжав үйлдсэнийг  нотлох, эд мөрийн  баримт болох  Б.Жаргалсайханы машинд байсан гэх хэргийн газраас олдсон хэрэгт хамааралтай Очир хороолол-2 та амжиж байраа худалдан аваарай гэсэн Б.Жаргалсайханы гэр бүлийн хүмүүсийн нэрийг бичсэн   бичиглэл бүхий цаас байсныг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн  тэмдэглэлд тусган  ... “шар мател өнгийн бугуйн цаг, Очир хороолол-2 та амжиж байраа худалдан аваарай гэсэн бичиглэл бүхий цаас байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан” гэх   ажиллагааг шүүдэгчийн  өмгөөлөгчид  хуулийн дагуу хийгдээгүй  үзлэгийг энэ өдөр хийгээгүй нөхөн хийсэн гэж  үзэж байгаа боловч  шүүх  2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн  тэмдэглэлд ... шар мател өнгийн бугуйн цаг, Очир хороолол-2 та амжиж байраа худалдан аваарай гэсэн бичиглэл бүхий цаас байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан ... гэх,  үзлэг хийсэн ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  заасан журмын дагуу хийсэн бөгөөд үзлэгийг хууль зөрчөөгүй хийсэн гэж үзэв.  Мөн  яллагдагч   Б.Жаргалсайхан мэдүүлэхдээ ... хэргийн газарт охин Нандинцэцэгийн бичиглэл бүхий байрны захиалгын хуудас яагаад байсныг мэдэхгүй байна. Н.Басанжав машин авч явснаараа мэдэх байх гэх мэдүүлэг,  гэрчээр мэдүүлэхдээ: ... Тоёота пробокс машины урд хайрцаганд энэ цагаан улаан бүхий бичиглэлтэй цаас байсан юм гэх мэдүүлэгээр, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Тоёота пробокс  автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд ... урд талын хайрцагнаас Б.Жаргалсайханы 601213 дугаар жолооны үнэмлэх 03-04 УНИ улсын дугаартай автомашины 01466756 дугаар тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ гарч ирснийг түр хураан авав... хойд талын багажийн хаалгыг онгойлгож үзлэг хийхэд багаажны шалан дээр ногоон өнгийн адяаль дэвссэн ... хайрцагны эргэн тойронд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хатаж тогтсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, уг хайрцагийг эд мөрийн баримтаар хураан авч шижилгээнд өгөхөөр тотов. Хойд салоны 2 хажуу талын шанаан дээр  цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хатаж тогтсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав ... гэх /1хх-ийн 16-1 нотлох баримтуудаар үзлэгийг нөхөн хийсэн гэх өмгөөлөгч нарын таамаглал үгүйсгэгдэж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч У.Цэдэндамба нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

            Битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтын талаар:

            Мөрдөн байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Тоёота Пробокс маркын 0304 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Д.Гандолгорын эзэмшлийнх болох нь: иргэний нэхэмжлэгч Д.Гандолгорын “... цагаан өнгийн Тоёота Пробокс маркын 0304 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм ... уг автомашиныг манай компаний жолооч Б.Жаргалсайхан ашигладаг... Иймд миний эзэмшлийн Тоёота Пробокс маркын 0304 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 35-38/, ... иргэний нэхэмжлэгчээр дахин мэдүүлэхдээ... Би тухайн үед Б.Жаргалсайханы сольж унасан машины улсын дугаарыг мэдэхгүй, ямар ч гэсэн цагаан өнгийн жижиг автомашинтай 1, 2 өдөр ажил дээрээ  ирж надад загнуулж байсан. Б.Жаргалсайханы тухайн үед эхлээд машин болохгүй эвдэрсэн гэж хэлснээ дараахан нь хүн гуйгаад унаад явсан байгаа удахгүй авч ирж өгнө гэж байсан ...” /2хх-ийн 92/ гэсэн мэдүүлгээр, 0146756 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгосон баримт /2хх-ийн 141-143/, зэргээр нотлогдож байх тул иргэний нэхэмжлэгч Д.Гандолгорт буцаан олгох, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 32 инчийн зурагт 1 ширхэг, 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоолоор шар  өнгийн бугуйн цаг 1 ширхэг, шар өнгийн модон хайрцаг 1 ширхэг зэргийг устгах, харин Очир хороолол-2 та амжиж байраа худалдан аваарай гэсэн бичиглэлтэй 14-20 см харьцаатай байрны тараах 1 ширхэг  материалыг  /цаасыг/  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хураагдан ирсэн Н.Басанжавын эзэмшлийн G-MOBAIL hsense маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж  үзлээ.

           

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Дүгэржав нь 6 хоног  цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 288, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 –д заасныг журамлан мөн хуулийн  208 дугаар зүйлийн 208.1.2 дэх хэсэгт зааснаар  Төв аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дүгэржавд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосгугай.

2. Шүүгдэгч Намсрайгийн Басанжавыг ялтай байхдаа тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Н.Басанжавыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Басанжавд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Н.Басанжавын цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тоооцсугай.

 

6. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Н.Басанжавд оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

7. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч У.Цэдэндамба нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, шар өнгийн модон хайрцаг 1 ширхэг зэргийг устгах, харин Очир хороолол-2 та амжиж байраа худалдан аваарай гэсэн бичиглэлтэй 14-20 см харьцаатай байрны тараах материалын хуудас 1 ширхэгийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хураагдан ирсэн Н.Басанжавын эзэмшлийн G-MOBAIL hsense маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тоёота Пробокс маркын 0304 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 32 инчийн зурагт 1 ширхэг, 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

10. Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, С.Дүгэржав нь 6 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Басанжав, С.Дүгэржав нарт урд  авсан  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан С.Дүгэржав, Н.Басанжав нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.МӨНХТУЯА