Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2-р багт оршин суух, Ц овогт Ба йн Бийн ажиллаж байсан  байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 6 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б

Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.                                     

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 9 сарын 16-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил хувьцаат компанид малчин байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул гэрчүүдийн мэдүүлэг, цалингийн баримт зэргийг үндэслэн дээрх хугацаанд малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б нь малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай  нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь 1986 оны 9 сарын 16-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргаж, Б.Бийн 1991-1999 оны малын А дансны хуулбарыг хавсаргаж, гэрч Б.Э , Н.Э, Т.Э нар  мэдүүлэг өгсөн байна.

Гэтэл нэхэмжлэгч “Б.Бийг 1986 оны 9 сарын 16-ны өдрөөс зуухан цехэд авч ажиллуулсан тухай” ББМҮ Яам Дундговь аймаг дахь ТТБ-ын VI  трестийн дэргэдэх ханын материалын үйлдвэрийн даргын 1986 оны 9 сарын 16-ны өдрийн 196 дугаартай тушаалын хуулбар,

БНМАУ-ын Улсын барилгын хорооны Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дундговь аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1989 оны 2 сарын 9-ний өдрийн 25 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” /Б.Б гэсэн нэр бүхий/ тушаалын хуулбар тус тус авагдсан байна.

Нэхэмжлэгч малчнаар ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан хугацаанд буюу 1986 оны 9 сарын 16-ны өдрөөс 1989 оны 2 сарын 1-ний хооронд ББМҮ Яам Дундговь аймаг дахь ТТБ-ын VI  трестийн дэргэдэх ханын материалын үйлдвэрийн зуухан цехэд ажиллаж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэлийн шаардлага түүнд хавсаргасан нотлох баримт зөрүүтэй байна. 

Өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч Б.Б Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил ХК-д малчнаар ажиллаж байсан эсэх нь эргэлзээтэй байна.

Хэрэгт гэрч Т.Э  , Б.Э , Н.Э нар нь нэхэмжлэгч Б.Бийг 1986 оноос 1994 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил ХК-д малчнаар ажиллаж байсан талаар мэдүүлсэн байх боловч энэ нь хэрэгт ирүүлсэн өөр байгууллагад ажиллаж байсныг нотолж буй баримтаар үгүйсгэгдэж байна. Мөн хэрэгт ирүүлсэн бусад бичгийн баримтаар нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Ба-н Б /ЗЮ63110211/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.У