Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01206

 

“,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01927 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар магадлалтай,

“,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,, ,  ,,,,,,,,, , ,,,,,,,,  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 67,605,083.19 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны эрхээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, хариуцагч ,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн өмгөөлөгч Э.Золбоо, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК-аас 2015.11.11-ний өдөр ЗГ15/40 тоот зээлийн гэрээг байгуулж, түүний баталгаа болгож БГ15/31 дугаартай барьцааны гэрээ болон барьцаалбар үйлдэгдэн 65,000,000 төгрөгийн зээлийг хүлээн авсан болно. Энэ зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтад талууд тохиролцсон. Зээлдэгч ,,,,,,,,,,, нь эргэн төлөлтийн хувиараас хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, үндсэн зээл эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг нийт 263 хоногоор хэтрүүлээд байна. 2017.03.15-ны өдрийг хүртэл 87 удаагийн зээлийн эргэн төлөлтөд 52,195,000 төгрөгийг үндсэн зээл болон хүүнд төлсөн ба үүнээс хойш зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг төлөөгүй, удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтрүүлсэн хүүг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах талаар ямар нэг үйлдэл хийгээгүй байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т “...Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хүчингүй болгож, зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр барьцааны гэрээнд заасан журмын дагуу худалдан борлуулж зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөр бусад зардлыг нэн даруй төлүүлэх эрхтэй, 7.1.1-д “Зээлдэгч нь зээлийн хүүг болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг хавсралт-г-д заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн зэрэг нь зээлийн гэрээг цуцлан үндсэн зээлийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн хүү, үндсэн хүү нэхэмжлэх эрхтэй” болох тухай заасан болно. Иймээс ББСБ гэрээний 3.1.2, 7.1.1 дэх заалтыг үндэслэн 2015.11.11-ний өдрийн гэрээг 2017.07.27-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, 2015.11.11-ний өдрийн ЗГ15/40 тоот зээлийн гэрээний үндсэн зээл /зээлийн үлдэгдэл/ 51,197,894 төгрөг, хүү 14,206,363.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231,272.70 төгрөг, өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 1,969,065.91 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16,000 төгрөг, нийт 67,620,596.11 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2015.11.11-ний өдрийн ЗГ15/40 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон байгуулсан 2015.11.11-ний өдрийн БГ15/31 тоот барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн ,,,,,,,,,,,,,д холбогдох “...2015.11.11-ний өдрийн ЗГ15/40 тоот зээлийн гэрээний үндсэн зээл /зээлийн үлдэгдэл/ 51,197 894 төгрөг, хүү 14,206 363 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231,272 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 1,969,065 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16,000 төгрөг, нийт 67,620,596 төгрөгийг хариуцагчаас гаргуулах... , мөн 2015.11.11-ний өдрийн ЗГ15/40 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон байгуулсан 2015.11.11-ний өдрийн БГ1531 тоот барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах..., мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн зүгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн ,,,,,,,,,,,,,, болон “,,,,,,, ,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК нарын хооронд 2015.11.11-ний өдөр №ЗГ15/40 тоот зээлийн гэрээ байгуулагдсан нь үнэн бөгөөд энэ гэрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,ийн эхнэр ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, миний бие гарын үсэг зурсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д зааснаар зээлийг хүлээн авах этгээд ,,,,,,,,,,,,, байх бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8 дэх хэсэгт “...зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно...” гэж зааснаар 65,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,, хүлээн авсан бөгөөд миний бие зээлийн мөнгөн хөрөнгөнөөс ямар нэгэн байдлаар хүлээж авсан зүйл байхгүй. Миний бие зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаан нь 2015 оны 11 дүгээр сард хариуцагч ,,,,,,,,,,,,, /нөхрийн найз/ манай гэрт ирж та өөрийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз таун, 40И байрны ,,,, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 65,000,000 төгрөгт барьцаалж өгөөч, оронд нь би циркийн хажууд байдаг өөрийн өмчлөлийн 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны гэрчилгээг таны нэр дээр таны орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хүртэл түр шилжүүлж өгье гэж хэлсэн бөгөөд үүнийг нь тухайн үед би хүлээн зөвшөөрсөн юм. Дараа нь ,,,,,,,,,,,, 2015.11.11-ний өдөр намайг ажлаа хийж байхад “,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК дээр хүрээд ирээч гэж дуудсан ба би нөхөр ,,,,,,,,,-,,,,,,,,,,,,ын хамт очиж зөвхөн барьцааны гэрээнд л гарын үсэг зурсан. Харин “,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК-ийн ажилтан тухайн үед миний иргэний үнэмлэхний хуулбарыг олон хувилж авч байсан. Намайг барьцааны гэрээнд гарын үсэг зурах үед тэнд ,,,,,,,,,,,,, , түүний эхнэр ,,,,,,,,,,,,, нар байсан. Би барьцааны гэрээнд гарын үсэг зурчхаад гарсан бөгөөд тойргийн нотариатч болон Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өөрийн биеэр огт очоогүй байдаг. Харин бидний тохиролцсоноор зээлдэгч ,,,,,,,,,,,,,ийн миний нэр дээр шилжүүлж өгөх байсан 130 м.кв орон сууцны гэрчилгээ нь ,,,,,,,,,,,,,ийн нэр дээр биш байсан бөгөөд тухайн үед ,,,,,,,,,,,,, орон сууцны өмчлөгчөөс нь итгэмжлэл хийлгэн авсан байсан. Улмаар ,,,,,,,,,,,,, , манай нөхөр ,,,,,,,,,,,,,- ,,,,,,,,,,,,, бид гурав циркийн хажуу талын Түшиг их дэлгүүр дотор байдаг нотариат дээр очсон боловч байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх 2 хувийн татвар төлөх мөнгө байхгүй, мөн итгэмжлэлийн агуулга нь зөвхөн худалдах, худалдан авах эрх олгосон итгэмжлэл байсан тул тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг би өөрийн нэр дээр шилжүүлж авч чадалгүй ,,,,,,,,,,,,,д хууран мэхлэгдсэн. ,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэгчээс зээлж авсан гэх 65,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг миний бие хүлээн аваагүй бөгөөд зээлийн гэрээ бодитойгоор хариуцагч нарын хооронд үүссэн гэж ойлгож байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хариуцахгүй тул надаас 67,620,596.11 төгрөг гаргуулах, энэ шаардлагыг миний нэр дээрх барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө /13311/ гудамжны 40И байрны ,,,,,, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь өнөөдрийн байдлаар иргэн ,,,,,,,,,,,,, байгаа бөгөөд дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхөөр байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно. Нэхэмжлэгч “,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК нь зээлдэгч иргэн ,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шаардлага гаргаснаар миний хууль ёсны эд хөрөнгө өмчлөх эрхэнд шууд халдах бодит нөхцөлийг бий болгож байна. Иргэн ,,,,,,,,,,,,,нь нэхэмжлэгч “,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК-тай 2015.11.11-ний өдөр №ЗГ15/40 тоот зээлийн гэрээг байгуулан 65,000,000 төгрөгийг 2015.11.11-ний өдрөөс 2016.11.06-ны өдөр хүртэл 360 хоногийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлэх талаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулах болсон байдаг. Миний бие дээрх барьцааны гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгааныг үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой дурдсан. Тус тайлбарт дурдсанчлан миний бие ,,,,,,,,,,,,,д хууран мэхлэгдсэн, ноцтой төөрөгдсөн нөхцөл байдал үүссэн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу тус банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгуулахаар сөрөг шаардлага гаргаж байна. ,,,,,,,,,,,,, нь санаатайгаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлж циркийн хажууд байдаг 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгч биш атлаа миний нэр дээр шилжүүлэх эрхтэй этгээд мэтээр ойлголт төрүүлсэн. Өөрт нь уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрх байхгүй байхад уг орон сууцны өмчлөгч мэтээр өөрийгөө тайлбарлаж бодит үнэн биш, худал мэдээллээр намайг төөрөгдүүлсэн. Хэрвээ ,,,,,,,,,,,,, нь надад 90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 65,000,000 төгрөгт барьцаалж оронд нь би циркийн хажууд байдаг өөрийн өмчлөлийн 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны гэрчилгээг таны нэр дээр, таны орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хүртэл түр шилжүүлж өгөхөөр амлаагүй байсан бол би иргэн ,,,,,,,,,,,,, болон “,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулагдаж буй уг барьцааны гэрээнд гарын үсэг зурж, барьцааны гэрээг хийхгүй байх байсан нь тодорхой юм. Ийнхүү ,,,,,,,,,,,,, намайг төөрөгдүүлсэн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасны дагуу барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт  зааснаар “...Барьцааны гэрээг бичгээр байгуулна...”, мөн 156.2 дах хэсэгт зааснаар: “...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх...” гэж заасан байх ба барьцааны гэрээнд хэлбэрийн хувьд бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн үндсэн шаардлага тавигддаг. Гэтэл миний бие зөвхөн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тухайн гэрээг нотариатаар батлуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд биечлэн байлцаагүй, миний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй байхад нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн, улсын бүртгэлд хандан өмчлөгч хуулийн дагуу мэдүүлэг гаргаагүй байхад улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүд гаргасныг миний бие 2017.09.14-ний өдөр олж мэдлээ. Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “... Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ...”, мөн 12.2 дэх хэсэгт “... Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно...” мөн 12.3 дэх хэсэгт “...Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна...” гэж хуулиар нарийвчлан зохицуулсан. Миний бие Улсын бүртгэлийн байгууллагад өөрийн биеэр очиж өргөдөл, хүсэлт гаргаж, мэдүүлэг бөглөж өгөөгүй байхад юуг үндэслэж барьцааны гэрээг улсын бүртгэлийн ажилтан бүртгэж баталгаажуулсан нь мөн л тодорхойгүй байгаа юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар “...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид ипотек гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 28.2 дэх хэсэгт зааснаар “...Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана...” гэж тодорхой заасан байх ба миний бие үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэхээр өөрийн биеэр очиж мэдүүлэг гаргаж байгаа болно. Түүнчлэн, ,,,,,,,,,,,,, нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаанд тавиулахдаа намайг зориуд хууран мэхэлж, миний итгэлийг олж аван улмаар надад циркийн урд талд байдаг 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж худлаа ярьж итгүүлж улмаар барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан, энэ нь намайг хууран мэхлэх замаар ноцтой төөрөгдөлд оруулж барьцааны гэрээнд гарын үсэг зурахад хүргэсэн гэж үзэж байна. Хариуцагч ,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэгчээс зээлж авсан гэх 65,000,000 төгрөгөөс нэг төгрөгийг миний бие хүлээн аваагүй бөгөөд зээлийн гэрээ бодитойгоор нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүсэн гэж ойлгож байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК болон иргэн Батаа овогтой ,,,,,,,,,,,, нарын хооронд 2015.11.11-ний өдөр байгуулагдсан №БГ 15/31 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулах, барьцааны эрхээс чөлөөлж  намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01927 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нараас 55,758,659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,, ,,,,, ,,,,,,,,,” ХХК-нд олгон, тэдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 11,861,937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэгт 67,620,596 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 40 и байрны ,,,, тоот, 90мкв /Ү-2204065907/ орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч ,,,,,,,,,,,,гийн гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны эрхээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нараас 436,743 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,, ,,,,,,, ,,,,,,,,” ХХК-нд олгон, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ,,,,,,,,,,,,гийн гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцааны эрхээс чөлөөлүүлэх  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 40И байрны 44 тоот, 90 м.кв /Ү-2204065907/ орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч ,,,,,,,,,,,, гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.05-ны өдрийн 182/ШШ2019/01927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 276 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Хоёр шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй. Хариуцагч ,,,,,,,,,,,, нь хэрэгт авагдсан “Барьцааны гэрээ”-нд гарын үсэг зурах болсон шалтгаан нь 2015 оны 11 дүгээр сард зээлдэгч ,,,,,,,,,,,, /нөхрийн найз/ манай гэрт ирж та өөрийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз таун, 40И байрны ,,,,, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 65,000,000 төгрөг барьцаалж өгөөч, оронд нь би циркийн хажууд байдаг өөрийн өмчлөлийн 130 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны гэрчилгээг таны нэр дээр таны орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хүртэл түр шилжүүлж өгье гэж хэлсэн бөгөөд үүнийг нь тухайн үед хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

Дараа нь ,,,,,,,,,,,, 2015.11.11-ний өдөр намайг ажлаа хийж байхад “,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК дээр та хүрээд ирээч гэж дуудсан ба би нөхөр ,,,,,,,,,,,,- ,,,,,,,ын хамт очиж барьцааны гэрээнд гарын үсэг л зурж өгсөн. Тухайн үед “,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК-ийн ажилтан миний иргэний үнэмлэхийг олон хувь хувилж авч байсан. Дээрх барьцааны гэрээнд гарын үсэг зурах үед тэнд ,,,,,,,,,,,, , түүний эхнэр ,,,,,,,,,,,, нар байсан. Би барьцааны гэрээнд гарын үсэг зурчхаад гарч явсан бөгөөд тухайн барьцааны гэрээний үнэн зөвийг гэрчлүүлэхээр тойргийн нотариатч болон Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар тухайн өдөр өөрийн биеэр мөн л очоогүй байдаг. Харин бидний тохиролцсоноор ,,,,,,,,,,,,ийн миний нэр дээр шилжүүлж өгөх байсан 130 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь ,,,,,,,,,,,,ийн нэр дээр биш байсан бөгөөд тухайн үед ,,,,,,,,,,,, орон сууцны өмчлөгчөөс нь итгэмжлэл хийлгэн авсан байсан ба ,,,,,,,,,,,, манай нөхөр ,,,,,,,,,,,,- ,,,,,,,, бид гурав циркийн хажуу талын Түшиг их дэлгүүр дотор байдаг нотариат дээр очсон боловч тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх 2 хувийн татвар төлөх мөнгө байхгүй, мөн итгэмжлэлийн агуулга нь зөвхөн худалдах, худалдан авах эрх олгосон итгэмжлэл байсан тул тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авч чадалгүй ,,,,,,,,,,,,д хууртагдсан.

“,,,,,,, ,,,,,,, ,,,,,,,, ,,,,” ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2017.07.28-ны өдөр ,,,,,,,,,,,,д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг миний бие олж мэдсэн бөгөөд тухайн хэргийн хариуцагч ,,,,,,,,,,,, мөн надтай утсаар ярьж энэ талаар мэдэгдсэн бөгөөд энэ үеэс эхлэн миний эд хөрөнгөнд зээлдэгч, зээлдүүлэгч нар хууль бусаар халдах гэж байгааг 2017.09.14-ний өдөр лавлагаа авснаар олж мэдсэн. Мөн хариуцагч ,,,,,,,,,,,, нь биеийн эрүүл мэндийн хувьд зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштой удаан хугацаанд эмчилгээ хийлгүүлж байгаа бөгөөд нөхөр болох ,,,,,,,,,,,,- ,,,,,,,,,, нь /,,,,,,,,,,,,ийн найз/ салж, бага насны 1 хүүхэдтэй үлдсэн бөгөөд тэдний одоо амьдарч байгаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж тухайн үед болсон үйл явдал, мөн эрүүл мэндийн шалтгаантай талаас нь гомдол гаргаж байгаа болно.

Түүнчлэн тухайн үед ,,,,,,,,,,,, нь дээр дурдсан нөхцөл байдлаа баталж 2015.11.11-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж байсан ба тухайн 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах гэхэд өмчлөгч нь өөр хүн байсан бөгөөд ,,,,,,,,,,,,итгэмжлэл үзүүлж байсан. Уг итгэмжлэл нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх биш зээл авах, барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл байсан бөгөөд түүнд ,,,,,,,,,,,,хууртагдсан байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг, мөн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч ,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 “,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,”ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 67,605,083.19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргахдаа ,,,,,,,,,,,, нь  барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцааны эрхээс чөлөөлүүлэх  сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-ийг баримтлан ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нараас 55,758,659 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс үлдэх 11,861,937 төгрөгийг ,,,,,,,,,,,,д холбогдох шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар заасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулжээ.

            Шийдвэр, магадлалд ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нар гомдол гаргаагүй байна. Иймд хариуцагч ,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд буюу сөрөг нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүхээс  дүгнэлт хийнэ. 

            Хоёр  шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.  ,,,,,,,,,,,, нь  барьцааны гэрээ байгуулахдаа  “ноцтой төөрөгдсөн” гэх боловч  энэ тухай тайлбараа баримтаар нотлоогүй, ,,,,,,,,,,,, болон банк бус санхүүгийн байгууллага аль нэг үндэслэлээр ноцтой төөрөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хэрэгт хариуцагч ,,,,,,,,,,,,ийн тайлбараас өөрөөр сөрөг нэхэмжлэлийг нотлох баримтгүй байна.

       Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигч хүлээнэ. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Иймд шүүх “..нотлогдоогүй..” гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн учир “... Хоёр шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль бус...” гэх хариуцагч ,,,,,,,,,,,, ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Мөн “... хариуцагч ,,,,,,,,,,,, нь биеийн эрүүл мэндийн хувьд зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштой удаан хугацаанд эмчилгээ хийлгүүлж байгаа бөгөөд нөхөр болох ,,,,,,,,,,,,- ,,,,,,,,,,,, нь /,,,,,,,,,,,,ийн найз/ салж, бага насны 1 хүүхэдтэй үлдсэн бөгөөд тэдний одоо амьдарч байгаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж тухайн үед болсон үйл явдал, эрүүл мэндийн шалтгаантай талаас нь гомдол гаргаж байгаа...” гэсэн нь хяналтын шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

                             ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Х.СОНИНБАЯР

                                                                                                      Б.УНДРАХ