Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/01380

 

                                             

 

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг,  Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/02242 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар магадлалтай,

 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87,750,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2017.10.23-ны өдөр  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 60-р байрны ,,,,,,, тоот хаягт байрлах 28.6 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан 15,000,000 төгрөгийг, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байрны ,,,,,,,,, тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан 30,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг 2017.10.24-ний өдрөөс 2018.10.23-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцон зээлдүүлсэн. Гэтэл  ,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлсэн мөнгөө цаг тухайд нь өгөөгүй төдийгүй зээлсэн мөнгөний сарын хүүг төлөөгүй. Иймд үндсэн зээл 45,000,000 төгрөг, 9 сарын хүү 20,250,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 270 хоногийн алдангид 22,500,000 төгрөг, нийт 87,750,000 төгрөгийг  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэр дээрх орон сууцыг барьцаанд тавиад ,,,,,,,,,,,,, гэх хүн энэ зээлийг авсан. Хувь хүмүүсийн хооронд байгуулсан 1 жилийн хугацаатай гэрээг тооцохоор хүү, алданги нийлээд 22,500,000 төгрөг, нийт 67,500,000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа ба төлсөн гэх 31,750,000 төгрөгөө хасахаар 36,000,000 төгрөг үлдэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/02242 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 44,750,000 төгрөг, алданги 22,375,000 төгрөг, нийт 67,125,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,625,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны 000592000 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 60 байр, ,,,, тоотод байрлалтай 28.6 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 000608201 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 байр, ,,,, тоотод байрлалтай 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцуудыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос улсын тэмдэгтийн хураамжид 493,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/02242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.11-ний өдрийн 182/ШШ2019/02242 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 392 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь  ,,,,,,,,,,,,,,,,,,,оос 87,750,000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Анх ,,,,,,,,,,,,,,,,,, нь  ,,,,,,,,,,,,,,,,,,,,г таньдаггүй байсан бөгөөд түүний хамаатан болох ,,,,,,,,,,,,,, нь мөнгөний хэрэг гарлаа яаралтай буцаагаад өгчихнө гээд ,,,,,,,,,,,,,,ийн байрыг барьцаалан  ,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс зээл авсан. Зээлийн эргэн төлөлт, хүүг ,,,,,,,,,,,,,,,, гэх хүн төлж байсан. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,ны эрхэлж байсан бизнесийн орлого зогссон гэх шалтгаанаар зээлийн хүү, эргэн төлөлтийг хийхээ зогсоосон байдаг. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 67,125,000 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн боловч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэхэд бага хэмжээний мөнгө ч гэсэн үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байгаа. Анхан шатны шүүх 2,000,000 төгрөгийг төлсөн баримтгүй гэх үндэслэлээр хасаагүй боловч нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,, нь тухайн 2,000,000 төгрөгийг хүлээн авсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж 2,000,000 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87,750,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд 44,750,000 төгрөг, алданги 22,375,000 төгрөг, нийт 67,125,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 20,625,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгчээс нийт 45,000,000 төгрөгийг 2017.10.24-2018.10.23-ыг хүртэл 12 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 27,250,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс зээлийн хэтэрсэн хугацааны 9 сарын хүү гэж 20,250,000 төгрөгийг шаардсан боловч ийм шаардах эрх байхгүй, гэрээний хугацааг сунгаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү шаардах эрхгүй.

Шүүхээс үндсэн зээлд 44.750.000 төгрөг (үндсэн зээл 45,000,000+12 сарын хүү 27,000,000=72,000,000-төлсөн зээл 27,250,000=44,750,000), гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 22,375,000 төгрөг (Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-ийн дагуу), нийт 67,125,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд, “...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад бага хэмжээний мөнгө ч гэсэн үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байгаа, анхан шатны шүүх 2,000,000 төгрөгийг төлсөн баримтгүй гэх үндэслэлээр хасаагүй боловч нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тухайн 2,000,000 төгрөгийг хүлээн авсан тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж 2,000,000 төгрөгийг хасч тооцож өгнө үү...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Уг мөнгийг төлсөн гэх баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж буй тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Дээр дурдсанаар шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/02242 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.СОНИНБАЯР