Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

 

                                                                                       2023/ШЦТ/56

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

                 Улсын яллагч: С.Батсүх

                 Хохирогч: Г.Т, Х.Н, Р.Н

                 Хохирогч Г.Тын өмгөөлөгч: В.У

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

                 Шүүгдэгч: С.Д

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С Дд холбогдох 2112...................... тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 42 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд багш ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэн 6 дугаар хороо, 31-33 тоотод түр оршин суух, Б овогт С Д /РД:/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Д нь Архангай аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Г.Таас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Надад 10 хувьтай зээлүүлчих, өсгөөд 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр өгнө” гэж 7.000.000 төгрөгийг, мөн Х.Нгаар “Ундарга бүлэг задарна багшдаа 2.000.000 төгрөг өөрийн нэр зээлээд өгөөч сарын дараа бүлэг задарна буцаагаад өгье” гэж 2.000.000 төгрөг, Р.Нгээр 400.000 төгрөгийн зээл, Л.Цар 500.000 төгрөгийн зээл авахуулан өөрөө төлнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Д шүүх хуралдааны үед мэдүүлэхдээ: Би Т эгчээс 7.000.000 төгрөг авсан нь үнэн. Тэр мөнгөнөөсөө дөрвөн удаагийн төлөлт хийсэн байгаа. 735.000 төгрөг, 710.000 төгрөг шилжүүлсэн баримтууд байгаа. Энэ мөнгөө бол төлнө гэдгээ илэрхийлж байсан. Н эгчийн яриад байгаа тэр 2.000.000 төгрөг бол Н эгч өөрөө Ундарга бүлгээс 2.000.000 төгрөг зээлсэн, зээлээ төлөөгүй байгаа. Тийм учраас би энэ 2.000.000 төгрөгийг өгөх ёсгүй мөнгө гэж харж байгаа. Ц ахын тухайнд мөн бүлгээс 1.000.000 төгрөг зээлж аваад өгөөгүй. Надаас зээлсэн 500.000 төгрөгөө суутгуулаад, 500.000 төгрөгөө огт төлөөгүй байгаа. Дээрээс нь Н эгчийн тухайд 400.000 төгрөг байгаа нь үнэн. 50.000 төгрөгөөр хоёр удаа, 80.000 төгрөгөөр нэг удаа, 60.000 төгрөгөөр нэг удаа гээд би 240.000 төгрөгийг би төлсөн. Хүмүүс бүлгээс авсан зээлийн мөнгөө төлөөгүй асуудал яригдаад байгаа. Над дээр асуудлууд нь ирж байгаа. Энэ бүлгийг би өөрөө байгуулаагүй. Аймагт дундын хадгаламжийн бүлэг гээд дэлхийн зөн, аймгийн боловсролын газрын сургалтад би, Б багш бид хоёр ирж сууж байсан. Энэ сургалтад суугаад дундын хадгаламжийн бүлэг үүсгэн ажиллуулах боломжтой гээд хүмүүст хэлээд хүмүүс сайн дураараа нэгдээд хамтарч ажиллаж байсан. Яагаад өдийг хүртэл энэ мөнгийг төлөөгүй вэ гэвэл би 2020 оны 02 дугаар сард Улаанбаатар хот явсан. Цагаан сар болохоос долоо хоногийн өмнө л явж байсан. Ингээд би яваад ээж маань Улаанбаатар хотод байдаг, ээж дээрээ ирсэн. Тухайн үед ковидын жил байсан. Ажлаа хийгээд, давхар онлайнаар хичээлээ заадаг байсан. Би цалингийн зээлд сард 560.000 төгрөг төлдөг байсан. Хэчнээн энэ мөнгийг төлөх бодол байсан ч боломжгүй байсан. Ингээд би давхар ажил эрхлээд явж байхад миний бие өвдөөд зүүн талын нүдний даралт харваад нүдний харах ёстой харааныхаа наян хувийг алдсан байгаа. Ингээд би нэг ажлаа орхиод нэг ажлаа хийж явсан. Энэ шалтгаанаасаа болоод энэ мөнгийг бага зэргийг ч төлөх боломж олдоогүй. Үүнээс хойш явж байгаад нуруу маань өвдөж эхэлсэн. Тэгээд би хагалгаанд орсон. Энэ баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаад өгөөч гээд мөрдөгчийн шатанд хавсаргуулсан байгаа. Тэгээд би хагалгаанд ороод бүр явж чадахаа болиод тэргэнцэрт орсон ч би тодорхой хэмжээний ажлаа хийж л байсан. Дараа нь би 2020 оны 07 дугаар сард ээжийгээ алдсан. Тэгэхэд 06 сарын 20-нд энд дуудагдаад наашаа ирж байсан. Энэ байдлаа мөрдөгчид хэлэхэд ирэх ёстой гэсэн учраас ээжийг эмнэлэгт хэвтүүлээд наашаа ирсэн. Тэрнээс хойш ээж маань удаагүй бурхан болсон. Ингээд ээж маань бурхан болсны улмаас надад мөнгө төгрөгийн боломж олдоогүй учраас би мөнгө төлж чадаагүй. Тэгсэн ч би тэр мөнгө төлөх цаг хугацаандаа илэрхийлж л байсан. Сүүлийн үед үнэндээ холбоо барьж чадаагүй. Би 1 дүгээр эмнэлэгт биеийн байдлаа үзүүлж явахдаа өөрийн гар утсаа алдсан. Гар утсан дээр маш олон баримтууд байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаа мэдэгдээд 1 дүгээр эмнэлгийн камерыг шүүгээд гар утас маань ямар ч олдох боломжгүй гээд олдоогүй. Ийм нөхцөл байдалтай явсан. Би хэзээ ч  хүнийг залилахгүй, залилсан гэж бодохгүй байгаа. Энэ хугацаанд цалингийн зээлээ төлөөд түрээсийн байраар амьдарч байгаа. Одоо миний амьдарч байгаа Сонгино Хайрхан дүүргийн 6 дугаар хорооны 33-31 гэсэн тоотод 8 сар гарангын түрээсээ төлөөд би хажуу өрөөнд амьдарч байсан. Ээжийгээ нас барсны дараа Баянхошуу, Жанцан гээд зөндөө олон газраар аль хямд гэсэн нийтийн байруудаар явж байгаа. Ээжийг нас барсны дараа манай ах чи энэ байранд ирэх оны 6 сар хүртэл энэ байранд ядаж түрээсийн мөнгө төлөхгүй амьдарч бай гэсэн. Ерөнхийдөө мэдүүлэг өгөх гээд дуудагдаад ирэх бүртээ өөрийн оршин суугаа хаягаа үнэ зөв танилцуулж байсан. Бүлгийн гэх асуудал дээр энэ хавтаст хэрэгт орсон мэдүүлэг дээрээ би нэг ч төгрөг Дд өгөхгүй гэж мэдүүлэг өгчхөөд би эргээд холбогдохоор би тийм мэдүүлэг өгөөгүй гэсэн хүмүүс ч байгаа. Би 2,3 жилийн хугацаанд ингээд явж байгаа ч миний сэтгэл зүй, амьдрал хэцүү байсан  ч би хүмүүсийн нэр төрийг би хамгаалсаар л байсан. Яагаад би ингэсэн юм бэ  гэдэг асуулт өөрөөсөө тавиад одоо болтол олоогүй. Тэгээд бүх хүн над руу хандсан. Хичнээн сар жил надад өгөөгүй ийм асуудлууд ч зөндөө л байгаа. Архангай аймгаас Жаргалант сум руу мөрдөгч очоод мэдүүлэг авахад тэр мэдүүлгийг өгчхөөд над руу залгаад тэр сая төгрөгийг ч өгсөн гээд хэлсэн шүү чи өөрөө учраа олоорой ч гэж хэлж байсан. Би хэзээ ч хэнийг ч залилж мэхэлье гэж бодоогүй. Би ямар ч байсан энэ мөнгийг төлнө. Би сая цалингийн зээлээ 11 сард төлж дууссан байгаа. Ямар ч байсан энэ өрийг барагдуулна. Энэ хооронд миний ар гэрийн байдал, биеийн байдал хэцүү хүнд байсан учраас би төлөөгүй. Тиймээс би ямар нэгэн байдлаар залилах бодол байгаагүй. Ямар ч байсан өдийг болтол чимээгүй байсанд хэн ч бухимдах байх уучлаарай. Ямар ч байсан зөв ухаанаар энэ хүн ясан юм бол гээд нэг бодоод үзээрэй гэж хүсэж байна. Өөр надад хэлэх зүйл байхгүй гэжээ.

 

Хохирогч Г.Т шүүх хуралдааны үед мэдүүлэхдээ: Би Дд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр долоон сая төгрөгийг зээлсэн байгаа. Энэ хүн зээлж авахдаа арван хувийн хүүтэй таны мөнгийг 7 сард өгнө. Тэр болтол арван хувийн хүүг нь сар болгон өгөөд явна гэж хэлсэн. Би яагаад долоон сая төгрөг зээлэх болсон гэвэл би өөрөө өрх толгойлсон эмэгтэй тухайн үед хоёр оюутан хүүхэдтэй, бага охин маань тархины хоргүй хавдартай байдаг. Хоёр удаагийн хагалгаанд орсон байдаг. Тэгэхэд маш их мөнгөний хэрэг гарсан. Ах дүү нараасаа авсан. Хүүхдээ гайгүй болоод ирэхэд дараагийн хагалгааны асуудал яригдаад би ааваасаа мөнгө хэлсэн. Тэгэхэд Н эгч надад хэлж байсан. Ийм бүлэг ажилладаг. Мөнгө арвижуулж өгдөг Д багшийн бүлэг байгаа хоёр хүн дутуу байгаа чи мөнгөө өгч орж явах юм уу гэдэг саналыг надад тавьсан үүднээс би ийм бүлэгт очиж орсон. Тэгээд бүлэгт орж явж байгаад эхний бүлэг задрахад найман зуу гаран мянга хуримтлагдсан байсан хүү нь тооцогдоод нэг сая хоёр зууг авсан. Тэгээд бүлэг задраад мөнгө хуримтлагдаад ирэхээр хүн чинь их урамшдаг юм байна лээ. Ашгүй дээ  долоон зуун гаран мянга маань сая гараад хүрээд ирлээ нөгөө муу хүүхдийн маань эмчилгээнд гэж бодсон. Сүүлийн бүлэгт ахиад орж болно шүү, хувьцаа нь хязгааргүй, хэдэн төгрөгөөр ч өгч болно шүү гэсэн. Өмнө мөнгөө өсгүүлээд авсан болохоор би Дд хэлэхэд яахын яахын та тэр мөнгөө дуугай л байж бай хоёулаа хурлын дараа яръя гэхээр нь тэгээд би дуугүй орхисон. Тэгээд хурал дууссаны дараа Д би таны мөнгийг өсгөж өгье та тэрийгээ надаа өгчих гэсэн. Тэгээд би долоон сая төгрөгийг ааваасаа аваад өгсөн. Тэр гурван сая төгрөг гээд байгаа би яг тооцож байгаа миний охин сургуулийнхаа хажуугаар ажил хийгээд дүүгийнхээ эмчилгээнд зарцуулах санаатай тийм бүлэг байгаа юм бол би оръё цалингаасаа өгөөд яваад байгаач тэгвэл хаа юу байдгийн гээд гурван сая төгрөг нь энэ бүлэгт орсон байгаа. Бид нарын тэмдэглэл тэр хайрцаг дотор явж байдаг. Тэрийг тооцоод хэлж байна. Тухайн үед долоон сая төгрөгөө өгчхөөд би энэ би энэ Дыг мөнгөний асуудалд орсон байна гэж мэдээгүй. Сүүлд нь би 12 сарын эхээр захиргаан дээр очиход манай найз хүүхэн надад хэлсэн чамайг мөнгө зээлсэн сураг дуулсан чи яаж байгаа юм бэ Д багш мөнгөний жаахан асуудалтай байгаа юм шиг байна лээ. Манай найз хүүхэн арваад сая төгрөг өгчхөөд авч чадахгүй бөөн асуудал болоод байна. Чамайг мөнгө зээлсэн гэж сонссон тэр мөнгөө олж аваач гэж хэлсэн. Тэгээд би Дд хэлсэн эгч нь мөнгөний асуудал гарсан чамд өгсөн долоон сая төгрөгөө авъя гэхэд гэрээ бол гэрээ би танд долоон сард долоон сая төгрөгийг арван хувийн хүүтэй бүгдийн тооцоод өгнө. Та тэрэнд санаа зовох юм байхгүй. Би тэр мөнгийг архи пиво ченж найздаа өгсөн та тэрэнд санаа зовох юм байхгүй гэсэн. Тэгэхээр нь би уужраад хаячихсан. Энэ хүн тэгээд хоёр сард хамгийн сүүлд 350.000 төгрөг өгсөн үлдэгдлийг нь одоо тэд хоноод өгнө тэд хоноод өгнө гээд тэгээд таны данс энэ билүү гэж над руу бичдэг тэгэхээр нь хийчих юм байхдаа гээд бодоод яваад байдаг байдаггүй. Сүүлдээ утсаар холбогдлоо утсаа авахгүй. Сүүлдээ бүр нохой гахайдаа хүрч чат мессеж бичиж байж надтай холбогдсон. Тэгээд яах вэ учир байдлаа надаа хэлсэн. Тэгээд  ганц нэг утсаар ярих гэхээр л утсаа авахгүй, утас нь холбогдохгүй болчихдог. Би Дгийн ямар амьдралтайг мэднэ, ойлгоно. За яах вэ өгөх байх гэтэл бүр таг болсон. Аав маань нүдний хараа муутай хот руу эмчилгээнд явахад нь нутгийн хүмүүс хэлж өгсөн л дөө. Д багш тэнд ажиллаж байна лээ гээд. Надаас илүү аав маань хөөцөлдөж явж байгаад сургууль дээр нь манай ахыг дагуулж явж уулзсан. Одоо яах вэ долоон сая төгрөг, гурван сая төгрөг хоёр охины маань цуглуулсан арван сая төгрөгийг өгчих, чамаас хүү тооцоод яах вэ өгсөн мөнгөө л авъя гэхэд за би танд тав таван саяар нь 11, 12 сард өгнө хэрвээ өгч чадахгүй бол ямар нэг хуулийн хариуцлага хүлээхэд гомдох юм байхгүй гэсэн юм бичиж өгсөн. Тэгээд тэрнээс хойш ямар ч холбоо байхгүй. Утсаар ярих гэхээр утас нь холбогдохгүй байсан. Одоо хамгийн гол нь долоон сая төгрөгөө нэхэмжилж байна. Мөн бүлэгт хамааралтай гурван сая төгрөгөө мөн нэхэмжилж байна гэв. Долоон сая төгрөгөөс хоёр сая есөн зуун хэдийг өгсөн гээд байгаа нь надад арван хувийн хүүгээ л бодож өгсөн. Тэрнээс долоон сая төгрөгийг өгөөгүй. Би долоон сая төгрөгөө авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хохирогч Х.Н шүүх хуралдааны үед мэдүүлэхдээ: Би Дын Ундрах гэдэг бүлэгт явдаг байсан. Ундрах бүлэг нь сарын өмнө задарна гэж байсан. Хамгийн сүүлийнхээ хурлыг хийж байхад Д багш над руу залгаад эгчээ надаа хоёр сая төгрөг хэрэгтэй байна. Ундрах бүлэг задрахаар би танд өгье гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө нэр дээр хоёр сая төгрөг авч өгсөн. Тэгээд дараагийн асуудал намайг бүлгээс зээл авсан гээд байгаа тэр нь мөнгөний гахай гэдэг бүлэг байсан 2019 оны 10 дугаар сарын 31-нд байгуулсан тэр бүлгийг. Тэр бүлэгт охинтойгоо хоёулаа элсэж орсон. Эхнийхээ хувьцааг 10 дугаар сарын 30-нд би 16 ширхэг хувьцаа авсан, охин 10 дугаар сарын 30-нд 10 ширхэг хувьцаа авсан байна. Энэ бүлэг 8 удаа хуралдсан байна. Би 10 дугаар сарын 30-нд 16 ширхэг хувьцаа, 10 сарын 06-нд 10 ширхэг хувьцаа, 12 сарын 29-нд 16 ширхэг хувьцаа, 12сарын 26-нд 10 ширхэг хувьцаа, 12 сарын 24-нд 10 ширхэг хувьцаа, 10 сарын 13-нд 50 ширхэг хувьцаа, 01 сарын 29-нд 5 ширхэг хувьцаа, 02 сарын 10-нд 10 ширхэг хувьцаа авсан байна. Охины маань авсан хувьцаа 10 дугаар сарын 30-нд 10 ширхэг хувьцаа, 11 сарын 06-нд 5 ширхэг хувьцаа, 11 сарын 29-нд 10 ширхэг, 12 сарын 06-нд 10 ширхэг хувьцаа, 12 сарын 23-нд 10 ширхэг хувьцаа, 12 сарын 13-нд 50 ширхэг хувьцаа, 12 сарын 24-нд 50 ширхэг хувьцаа, 12 сарын 10-нд 10 ширхэг хувьцаа авсан байна. Ийм хувьцаа хуримтлуулсан байна. Би хоёр сая төгрөг зээлж авсан. Эхний удаа хуралдахад би нэг сая төгрөг зээлж авсан. Бүлэг нийт 8 удаа хуралдсан 5 удаагийн хуралд зээлсэн мөнгөний хүү гэж зуу зуу мянган төгрөг өгсөн. Тэгээд ахиад явж байгаад нэг сая төгрөг зээлж авсан. Тэгээд сая төгрөг зээлж аваад, уг нь би зургаан зуун мянган төгрөгийн хүсэлт өгсөн тэгсэн надаа нэг сая төгрөг өгсөн. Тэгээд би яагаад сая төгрөг өгсөн юм гэхэд дөрвөн зуун мянгыг багш нь зээлье гэсэн. Одоо Д багшаас нэхэмжлэх мөнгө байхгүй гэжээ.  

 Хохирогч Р.Н шүүх хуралдааны үед мэдүүлэхдээ: Хамгийн сүүлийн мөнгөний гахай дээр хүүхдээ аваад орсон  тэрнээс мөнгө аваагүй. Өмнөх хуримтлалаас багшийн хэлсэн мөнгийг авсан. Бүлэгт хуримтлуулсан мөнгөө авмаар байна гэжээ.  

 

            *Эрүүгийн 2112................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Г.Тын өгсөн:

            “...Тухайн үед тэр бүлэгт 3.000.000 төгрөгөө хийсэн юм. Харин тэр 7.000.000 төгрөгийг би бүлэгт хийчихвэл зүгээр юм байна гэж Дд санал тавихад яах юм бэ. Надад 10 хувьтай зээлүүлчих. Би өсгөөд өгье гэж цаасан дээр гараараа гэрээ маягтаа юм бичээд надаас 7.000.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Тэгээд зээлсэн 7.000.000 төгрөгийн хүүг нь 2019 оны 11 сар, 2019 оны 12 сард авсан. Тэрнээс хойш хүү аваагүй. 2019 оны 11 сард Д надад хэлэхдээ энэ бүлэг их ашигтай байна. Би одоо охиндоо байр авч өгөх гэж байгаа гэсэн юм ярьж байсан.Тэгээд 2020 оны 1 сарын хүүг дутуу өгсөн. 2020 оны 2 сарыг хүүг өгөөгүй. Тэгээд 2020 оны 3 сард Д сумаас яваад эргэж ирээгүй. Манай аав Г болон манай хоёр охин мэдэж байгаа өөр хүмүүс бол сайн мэдэхгүй. Тухайн үед би найз Алимаад хэлэхэд Д одоо мөнгөний асуудалтай байгаа юм байна лээ, чи эртхэн тэр мөнгөө олж аваарай гэж надад хэлж байсан. Тэгээд би Дд эгч нь мөнгөний хэрэгтэй болчихлоо мөнгөө авъя гэхэд гэрээ бол гэрээ гэрээнд заасны дагуу хугацаанд төлнө гэж надад хэлээд би авч чадаагүй юм. Тэр хүн эхний 2 сарын мөнгийг буюу 1.400.000 төгрөг 3 дахь сарын мөнгө гэж хагас дутуу 200.000 төгрөг өгсөн. Нийт 1.600.000 төгрөг надад өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Хамгийн сүүлд надад Д хэлэхдээ таны 7.000.000 төгрөг найдвартай хүнд байгаа. Архи пиво борлуулдаг бөөний худалдааны төвийн нэг найздаа өгчихсөн байгаа гэж хэлж байсан.  Тухайн бүлэг нь дарга, нарийн бичиг, мөнгө тоологч, цоожлогч, хайрцаг хадгалагч гэсэн хүмүүсээс бүрддэг байсан. Дарга нь Д нарийн бичиг нь Н, мөнгө тоологчийг нь сайн санахгүй байна. Цоожлогч нь 3 хүн байдаг байсан, нэг нь миний бие өөрөө байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 27-28 дугаар тал/

 

*Хохирогч Г.Тын дахин өгсөн:

            “...Би 3.000.000 төгрөгөөр Дын бүлэгт элсэж ороод Д эгчид 7.000.000 төгрөг байгаа эгч нь энэ бүлэгтээ хуримтлуулдаг юм билүү гэхэд Д яахын бэ та тэр 7.000.000 төгрөгөө надад өгчих би таны мөнгийг өсгөж өгнө гэж хэлэхээр нь Дд итгээд за тэгэе гэж хэлсэн. Тэгсэн 2-3 хоногийн дараа Д манай гэрт орж ирээд надаас 7.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй бэлнээр тоолж авсан. Д өөрийн гараар баримт болгон тэмдэглэл бичиж хүлээн мөнгөө надаас авсан. Би Дыг надаас 7.000.000 төгрөг авахдаа гараар бичиж өгсөн бичгийг өргөдөлд хавсаргуулсан. Ямар нэгэн бичиг баримт болон тамга, тэмдэг, гэрээ байхгүй байсан. Гишүүн болгоны тоогоор хувийн тэмдэглэлийн дэвтэр гишүүн болгон N1 гэх мэтийн үсэг тоо орсон дугаартай байсан. Бүлгийн гишүүдийг дугаараар нь дуудаг байсан. Бүлгийн гишүүд сар болгоны хурал дээр цуглаж нэг гишүүн доод хэмжээ нь 500.000 төгрөг болон түүнээс дээш мөнгө хуримтлуулж байсан. Нэг сарын хурал дээр хэдэн төгрөг хуримтлагдсан тэр мөнгөнөөс зээл авах гишүүд болон бүлгийн бус хүмүүсийн өргөдлийн дагуу бүлгийн гишүүд хоорондоо ярилцаж байгаад тухайн сарын хуримтлагдсан мөнгө, болон өмнө зээлсэн мөнгөний хүү ороход нь зээл авахыг хүссэн бүлгийн гишүүн болон бүлгийн бус иргэнд зээл олгож байсан. Бүлгийн гишүүд болон иргэдэд зээл олгох зөвшөөрлийг Д мэддэг байсан. 2020 оны 02 сард Ковид-19 өвчинтэй байсан болохоор гишүүд цуглаж болохгүй хорио цээртэй байсан болохоор би хуримтлуулах мөнгө бүлгийн нарийн бичгийн дансанд 2 удаа хийсэн. Бусад гишүүд хэний дансанд хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Би бүлгийн хуримтлалаас зээл авч байгаагүй. Д надаар бүлгээс зээл авахуулж байгаагүй. Гишүүдээс зээл авахуулж байсан эсэхийг тухайн үедээ мэдээгүй, дараа нь Н гэж хүнээс сонссон. Бүлэг 28 гишүүнтэй даргаар нь Д өөрөө нарийн бичгээр Н мөнгө тоологчоор Э, Оюунжаргал, хайрцаг хадгалагчаар Н, түлхүүр хадгалагчаар би өөрөө Хажидмаа, гишүүдээр Я, Б, Э, Х, Б, Ш, М , Г, Н, Пэрэнлэйжалбуу, Ц, Эрдэнэбулаг, Норовсамбуу, Амгаланбат, Х, Б нарын хүмүүс байсан. Зарим хүмүүсийг санахгүй байна. Сарын 10 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Би Дд сарын 10 хувийн хүүтэй бодож өгсөн. 2 сар гарны хүү болох 1.600.000 төгрөгийг гуйлгаж байж өгсөн. Өөр мөнгө аваагүй байгаа.Би гомдолтой байна. Даас зээлүүлсэн мөнгө болон бүлэгт нь элсэн орж хуримтлуулсан мөнгө болох 10.000.000 сая төгрөгийг нэхэмжилж байна. 2020 оны 09 сар манай аав Г нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад Дын сургийг гаргаж олж уулзахад Д нь 10.000.000 төгрөгөө хоёр хувааж өгнө. Та нарыг хохиролгүй болгож өгнө гээд бас өөрийн гараар бичиг өгсөн байсан. Тухайн бичгийг өргөдөлд хавсаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дугаар тал/

 

*Хохирогч Х.Нгийн өгсөн:

            “...Д намайг та өөрийнхөө нэр дээр бүлгээс 2.000.000 төгрөг зээлээд өгөөч бүлэг задрахаар танд би бэлнээр өгнө гэж надаар бүлгээс зээл авахуулах хүсэлт бүлэгт өгүүлсэн. Би бүлгээс бэлнээр болон дансаар мөнгө авч Дд өгөөгүй. Бүлэгт 2.000.000 төгрөг зээлэх хүсэлт өгсөн. Д миний нэр дээр бүлгээс 1.000.000 төгрөг аваагүй. Надаар 2.000.000 төгрөг зээл авахуулсан. Д худал ярьж байна. Би Дд бүлгээс 2.000.000 төгрөг зээл авахаар өөрийн нэр дээр хүсэлтийг бүлэгт гаргаж өгсөн. Тэрнээс биш 1.000.000 төгрөг авч 400.000 төгрөгийг Дд өгөөгүй. Д надаас та өөрийнхөө нэр дээр бүлгээс 2.000.000  төгрөг зээл аваад өг би бүлэг задрахаар бэлнээр өгнө гэж хэлээд надад бүлэг задрахаар мөнгө өгөөгүй. Би бүлгээс 2.000.000 төгрөг зээл авч өөрөө хэрэглээгүй. Д худлаа ярьж байна. Д худлаа ярьж байна. Би бүлгээс өөрийнхөө хэрэгцээнд зээл авч байгаагүй. Би гомдолтой байна. Дд бүлгээс зээл авч өгсөн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 84 дүгээр тал/

 

*Хохирогч Р.Нн дахин өгсөн:

            “...Надад ямар нэгэн баримт байхгүй. Тухайн үеийн бүлгийн нарийн бичигт л баримт нь байгаа. Тухайн үед бүлэгт хуримтлуулсан мөнгөө нэхэмжилсэн өөр ямар нэгэн байдлаар илүү дутуу мөнгө нэхэмжлээгүй. Би 300.000 төгрөгийн зээл авсан, энэ зээлээ буцаагаад төлж байгаа. Би Мөнгөний гахай нэртэй бүлгээс 200.000 төгрөгийн зээл авсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 107-109 дугаар тал/

*Хохирогч Р.Нн гэрчээр дахин өгсөн:

“....Би анх Дын зохион байгуулсан “Олны хишиг” “Мөнгөний гахай” “Ундрах” гэх нэртэй 4 бүлэгт явж байсан. 2019 онд анх 100.000 төгрөгөөр элсэн орж байсан. Сард 2, 3 удаа хурал хийхдээ нэг сард нь 100.000 төгрөг хуримтлуулж хийдэг байсан. Бүлэгт элсэн орсоноос хойш Д надын нэр дээр зээл авахуулаад хүүгээ Д өөрөө төлөөд явдаг байсан. Би энэ 4 бүлэгт нийт миний багцаагаар 5.000.000 гаруй төгрөг хуримтлуулсан байгаа юм. Энэ хуримтлуулсан мөнгөнөөсөө би өөрөө нэг ч удаа мөнгө авч байгаагүй. Өмнө нь Д надаас цалингийн зээл аваад өг гэж гуйж байсан. Тэр үед би авч өгөөгүй нь аз болсон. Д бүлгийн гишүүдээс гадна бүлгийн бус иргэдэд мөнгө зээл өгөөд авч чадахгүй байгаа талаараа надад болон бүлгийн гишүүдэд ярьж байгаагүй. Надаар зээл авахуулж хүүгээ өөрөө төлөөд явдаг байсан.  200.000 төгрөгөөр 2 удаа авахуулж байсан гэхээр нийт 400.000 төгрөгийн зээл авахуулж байсан. Тухайн бүлэгт нийт хэдэн гишүүн байсныг сайн мэдэхгүй байна. Би Дтай ноднин хавраас хойш уулзаагүй намайг хавар аймагт эмнэлэгт хэвтэж байхад Улаанбаатар хот руу явсан гэж дуулдсан. Би аймгаас ирээд Д руу залгахад охин нь утсыг нь аваад ээж байхгүй байна гээд нэг дугаар өгсөн. Тэр дугаар руу нь залгаад Н эгч нь байна гэхэд би завгүй байна гээд утсаа салгасан тэрнээс хойш хэд хэдэн удаа залгахад утсаа аваагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 111-112 дугаар тал

 

*Хохирогч Л.Ц өгсөн:

             “...2020 оны 1 сард Ундрах бүлэгт элсэж байсан. Бүлгийн хурал сард 2 удаа хуралдаад 100.000 төгрөгөөр 2 удаа 90.000 төгрөгөөр 2 удаа, 80.000 төгрөгөөр 2 удаа, 70.000 төгрөгөөр 2 удаа, 60.000 төгрөгөөр 2 удаа, 50.000 төгрөгөөр 2 удаа нийт 5-6 удаа хуралд сууж 1.000.000 төгрөг Дын байгуулсан бүлэгт хуримтлуулж өгч байсан. Энэ мөнгөө буцааж авч чадаагүй бүлэг тарж Д хот руу яваад алга болсон. Би 2 3 удаа 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 200.000 төгрөг тус бүр 3 сарын хугацаатай зээл аваад 10% хүүтэй зээлээд авсан зээлээ сар сард нь эргэн төлөлт хийсэн. Надад Дын байгуулсан зээлийн бүлэгт өгөх өр байхгүй. Бүлэгт Д, Н, Т, Я, Гарамханд, Эрдэнэбулган, Н, Н гэх хүмүүс байсан заримыг нь огт санахгүй байна. Даргаар Д нарийн бичгээр Н мөнгө тоологч, хайрцаг хадгалагч гэх бүтэцтэй байсан. Хурал хийж хуримтлал үүсгэсэн мөнгөө зээл авахаар хүсэлт гаргасан хүмүүст өгөөд мөнгө үлдвэл хайрцаг хадгалагч хадгалдаг байсан. Бүлэгт доод тал нь 3.000.000 төгрөг дээд тал 5.000.000 төгрөг цугларч байсан. Би зээл авах хүсэлтээ бичгээр гаргадаг байсан. Хүсэлтээ хурал дээр Бүлгийн дарга Дд өгч хурлаар шийдэж зээл өгөх өгөхгүйгээ хэлэлцдэг байсан. Би гомдолтой байна. Д гэх хүнээс хуримтлуулсан 1.000.000 төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 138-139 дугаар тал/

 

 

*Хохирогч Л.Ц дахин өгсөн:

“...холбогдох баримт гэж байхгүй. Тухайн үед тэмдэглэл хөтөлж байсан дэвтрээ олохгүй байна. Хуримтлалд хуримтлуулсан 1.000.000 төгрөгөө нэхэмжилсэн. Би өмнө нь зээл аваад төлөөд, дахиад 1.000.000 төгрөгийн зээл аваад 500.000 төгрөгийг нь Дд авч өгсөн. 500.000 төгрөгөө би өөрөө төлсөн. Тэгээд төлөлт хийсний дараа бүлэг тарсан. Миний ярьсан зүйл бүгд зөв, Д надаар зээл авахуулаад 500.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 113 дугаар тал/

*Гэрч Д.Ггийн өгсөн:

             “...2019 оны намар 09 дүгээр сард миний охин Т манай сумын сургуулийн багш Д ийм бүлэг нэртэй хамтын санд мөнгө байршуулж тэндээсээ ашиг хүртдэг үйл ажиллагаа явуулж байгаа гээд миний хадгаламжийн дансанд байсан 10.000.000 төгрөгийг гуйж авсан. Тухайн үед би өөрийн охин учраас Тд мөнгөө гаргаж өгсөн. Тэр нь яагаад өгсөн бэ гэвэл манай охин Т нь өрх толгойлсон эмэгтэй хүн хоёр оюутан охинтой сургалтын төлбөр дээрээс нь бага охин Б нь тархины мэс засалд ороод мөнгөний асуудал их байсан учраас би тэр мөнгийг өсгөөд ашгийн аваад дараа нь миний 10.000.000 төгрөгийг өгөөрэй гэж хэлээд өгсөн юм. Тэгээд манай охин Т Дд 7.000.000 төгрөгийг зээлүүлсэн юм байна билээ. Надаас авч зээлүүлсэн гэдгийг ч мэдэж байсан. Тэгээд сүүлд тэр Д мөнгөө аваад алга болсон гэж дуулсан. 2020 оны намар миний бие Улаанбаатар хотод Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарахдаа Дын сургыг гаргаж Сонгинохайрхан дүүрэг Зүүн салааны 104 дунд сургуульд нийгмийн ухааны багшаар ажиллаж байхад нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр очиж уулзсан. Тэгэхэд надад таны мөнгийг энэ оны 11, 12 сард би 2 хуваагаад тус бүр 5.000.000 төгрөг төлнө хүүгийн сүүлд нь бодож өгнө гэж хэлээд мөн баталгаа бичиж өгсөн. Ийм байдалтай явсаар бидний мөнгийн өгөхгүй энэ хүрсэн учир  би Тын хамт цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж байгаа юм. Д одоо хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Ямартай ч Улаанбаатар хотод байгаа байх түүний нөхөр нь Жаргалант сумандаа амьдардаг Төрөө гэдэг залуу байдаг. Сүүлийн хэдэн сар байхгүй хот явсан сураг байсан. Нөхрөөс нь Дыг асуухаар мэдэхгүй бид хоёр салсан гэж хэлдэг. Ойрын хамаатангуудыг нь сайн мэдэхгүй байна. Надад хүүгийн бодохгүйгээр 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Улаанбаатар хотод уулзсанаас хойш холбоо бариагүй. Гар утсаа авахгүй байна. Миний хувьд маш их гомдолтой байна мөнгөө хурдан олж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 12-13 дугаар тал/

 

*Гэрч Д.Мийн өгсөн:

“....Д нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт түрээсийн байранд хүүхдийн хамт амьдарч байгаа. Хамгийн сүүлд гэрээсээ 2020 оны 02 дугаар сарын эхээр явсан. Тэрнээс хойш Жаргалант суманд ирээгүй. Гэхдээ бид хоёр байнгын холбоотой байдаг. Манай эхнэр өмнө нь сумандаа дундын хадгаламжийн бүлэг байгуулж байсан юм. Тухайн зүйлээсээ шалтгаалаад бүлгийн гишүүдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэн учраас суманд ирж чадахгүй байгаа гэж би ойлгосон надад нарийн зүйл ярьдаггүй. Зарим хүмүүс асуудаг мөнгө авах юм хэзээ ирэх вэ хаана байгаа гэж асуугаад байдаг. Би үнэнийг нь хэлдэг. Д хүмүүсээс мөнгө зээлсэн гэх талаар би юу ч мэддэггүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 24-25 дугаар тал/

 

*Гэрч С.Нийн өгсөн:

“...Би тэр бүлэгт нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж байсан. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс тухайн бүлгийн нарийн бичгийг хийж байсан. Тэгээд 11,12 сарын бүлгийн хурал дээр хувийн шалтгаанаар байхгүй байсан учраас тэмдэглэл хөтлөөгүй учраас яг хэдэн төгрөг нийлүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан. Ямартай ч сар бүр өөрийн охин Ггийн хамт тодорхой хэмжээний мөнгө нийлүүлж байсан тэр мөнгө нь 3.000.000 төгрөг хүрсэн байх. Д их хэмжээний мөнгө нийлүүлж байгаагүй. Харин зээл авч байсан байх. Миний мэдэж байгаагаар 16 хүн зээл авч байсан. Буцааж төлөөгүй байгаа нь бүгд төлөгдөөгүй байсан. Хамгийн сүүлийн хурал 2020 оны 02 дугаар сард болоход 3.711.500 төгрөг цугласан байсан. Тэрийг 1.600.000 төгрөгийг Д, 611.500 төгрөгийг гадуур зээл гаргана гэж мөн Д авсан, үлдсэн 1.500.000 төгрөгийг Хажидсүрэн гэдэг хүн авсан байна. Энэ хурлыг утсаар хүмүүстэйгээ холбогдож интернет банкаар шилжүүлцгээсэн юм. Үүнээс хойш ямар нэгэн хурал болоогүй Д гэдэг хүн алга болчихсон юм. Д нийт хэдэн бүлэг ажиллуулж байсан талаар мэдэхгүй байна. Манай бүлэг 28 гишүүнтэй байсан. Даргаар нь Д, бусад гишүүдийг яг ямар үүрэг гүйцэтгэж байсныг нь санахгүй байна. Тухайн үед хурлыг хөтөлж байсан дэвтэр надад байгаа...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 36-37 дугаар тал/

 

*Гэрч Х.Бын өгсөн:

“...Би анх Дын зохион байгуулсан "Арвижин дэлгэрэх" нэртэй мөнгөн хуримтлалын бүлэгт 50.000 төгрөгөөр элсэн орж байсан. Сард 2 удаа 10 хувьцаа авах эрхтэй хурал хийдэг байсан. Тэгээд энэ бүлэг хугацаа болоод тарсан юм. Дараа нь дахин нэг бүлэг нээгдсэн нэрийг нь санахгүй байна. Би тэр бүлэгт 1.250.000 төгрөг хувьцаа аваад тэр мөнгө авч чадаагүй байгаа. Д нэг бүлэг зохион байгуулаад 6 сарын хугацаатай байдаг байсан. Д надад хадам эгч Мөнхтуяа, сумын иргэд болох Н, Оюунчимэг, Мөнх-Өлзий гэх хүмүүст бүлгийн мөнгөнөөс мөнгө зээл өгөөд чадахгүй байгаа гэж ярьдаг байсан. Бүлгийн гишүүдэд ярьж байсан эсэхийг би мэдэхгүй. Надаар зээл авахуулж байгаагүй, бүлгийн гишүүдээр авахуулж байсан эсэхийг мэдэхгүй байна. "Арвижин дэлгэрэх" бүлэгт 22 хүнтэй, дараагийн бүлэгт 21,23 хүн байсан. Энэ  хоёр бүлгийн нарийн бичгээр Хажидсүрэн гэж хүн байсан. Одоо бурхан болсон. Гишүүдээр Нямсүрэн, Нарангэрэл зарим хүмүүсийг мэдэхгүй байна. Нэг ширхэг хувьцааг 10.000 төгрөгөөр бодож байсан. Хувьцаа нэртэй эрхийн бичиг карт байхгүй байсан. Бүлгийн гишүүдэд хувийн дэвтэр нээсэн тухайн дэвтрийг нарийн бичиг хөтөлж явуулдаг байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 52-54 дугаар тал/

 

*Гэрч Г.Бын өгсөн:

“...Би анх Дын зохион байгуулсан "Мөнгөний гахай" нэртэй мөнгө хуримтлалын бүлэгт 2019 оны 11 сард 200.000 төгрөгөөр элсэн орж байсан. Би сарын хурал болгон дээр 100.000 төгрөгөөс дээш мөнгийг бүлэгт хуримтлуулж байсан. Тэгээд би 2020 оны 02 сард хотод ажилтай явж байхад Д багш утсаар яриад бүлгийн хурал болох гэж байгаа хуримтлалын мөнгө хий гэхээр нь би 100.000 төгрөгийг Дын дансанд хийсэн. Тэрнээс хойш Д сураг тасарч холбоо барьж чадаагүй. Би тухайн бүлэг хуримтлуулж байсан 1.100.000 төгрөгөө авч чадаагүй байна. Д надаар бүлгээс зээл авахуулж байгаагүй. Бүлгийн гишүүдээр зээл авахуулж байсан эсэхийг би мэдэхгүй. Д хурал дээр өөр хүнд бүлгийн мөнгөнөөс зээл өгөөд авч чадахгүй байгаа талаар ярьж байсныг би мэдэхгүй, нутгийн иргэдээс Дийг эгчдээ мөнгө зээл өгөөд авч чадахгүй байгаа талаар сонсож байсан. Нэг ширхэг хувьцааг 10.000 төгрөгөөр бодож байсан. Доод хэмжээ 5 ширхэг хувьцаа 50.000 төгрөг байсан. Хувьцаа нэртэй эрхийн бичиг карт байхгүй байсан. Бүлгийн гишүүдэд хувийн дэвтэр нээсэн тухайн дэвтрийг нарийн бичиг хөтөлж явуулдаг байсан. Би Даас бүлэгт хуримтлуулсан 1.100.000 төгрөгийг авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 57-58 дугаар тал/

 

*Гэрч С.Баясгалангийн өгсөн:

“...Дын зохион байгуулж байсан мөнгө хуримтлалын бүлэг 2018 оны 06 сар байх он сарыг нь санахгүй байна. Хамгийн дээд хэмжээ болох 5 ширхэг хувьцаа буюу 50.000 төгрөгөөр элсэн орж байсан. Бүлэг сард 2 удаа хуралдаж байсан. Би бүлгийн хуралд 3-4 удаа суухад миний хуримтлуулсан мөнгө 200.000 төгрөг хүрсэн байсан. Би ганцхан бүлэгт л мөнгө хуримтлуулж байсан. Би тухайн бүлэгт өргөдөл гаргаж 480.000 төгрөг бэлнээр авсан. Бүлгээс гарахад бэлнээр гаргадаг. Дансаар шилжүүлдэггүй. Д бүлгийн гишүүд болон надаар дамжуулан бүлгээс мөнгө зээлүүлж өөртөө авч байсан эсэхийг мэдэхгүй байна. Би бүлгийн хуралд олон суугаагүй. Өөрийн ажлаас 1 жилийн чөлөө аваад Улаанбаатар хотод эмчилгээтэй байсан. Тэр үед бүлгээс гараагүй байсан. Би буцаад ажилдаа орох гээд ирэхэд тухайн бүлэг дампуурсан хэл амтай байсан. Д бүлгийн дарга байсан учраас бүлгийн мөнгө Дд байдаг байсан. Намайг бүлэгт нь байхад тийм зүйл ярьж байгаагүй. Намайг ажлаас чөлөө аваад явсан хойгуур дараагийн бүлгийн гишүүддээ бүлгийн бус иргэдэд бүлгээс мөнгө зээлүүлээд авч чадахгүй байна гэж ярьдаг байсан талаар манай бүлгийн хүмүүс ярьж байсан.  Нэг ширхэг хувьцааг 10.000 төгрөгөөр бодож байсан. Доод хэмжээ 5 ширхэг хувьцаа 50.000 төгрөг байсан. Хувьцаа нэртэй эрхийн бичиг карт байхгүй байсан. Бүлгийн гишүүдэд хувийн дэвтэр нээсэн тухайн дэвтрийг нарийн бичиг хөтөлж явуулдаг байсан. Би тухайн бүлгээс авсан мөнгөө буцааж Дд бэлнээр 300.000 төгрөгөөр нэг удаа, дараа нь 100.000 төгрөгөөр нэг удаа нийт 400.000 төгрөгийг буцаан өгсөн. Тэгсэн Д таны үндсэн мөнгө 650.000 төгрөг мөнгөний хүү өсөөд 3.700.000 төгрөг болсон гэхээр нь би эгч нь ийм их мөнгө надад байхгүй, би нэг жил бүлгийн хуралд суугаагүй, яагаад ийм их хүү гарч байгаа гэхэд Д та ядаж нэг хүний 1.200.000 төгрөг дараад өгчих гэхээр нь за тэгвэл эгч нь дараад өгье гэж хэлсэн. Тэгээд Д намайг 3 хүнтэй уулзуулахад тухайн хүмүүс Даа би Баясаа багшид мөнгө өгөөгүй чамд өгсөн болохоор чамаас авна гээд байсан. Тэгээд удалгүй Д сураг тасарсан. Би 2020 оны хавар сумын төрийн банк нь дээр байж байхад иргэний бүртгэлийн ажилтан Даваажаргал гэх хүн надад Баясаа багшаа та Дд мөнгө өгөх ёстой юу гэхээр нь би харин тиймээ миний Дд өгөх үндсэн мөнгө 650.000 төгрөг үлдсэн. Д 3.000.000 төгрөгийн хүү нэхээд байгаа гэж хэлсэн. Тэгсэн Даваажаргал би Даас мөнгө авах юм, таниас наад мөнгийг чинь авъя гэхээр нь за тэг гээд Даваажаргалд 650.000 төгрөг бэлнээр өгсөн. Бүлэг хуралдаад тухайн өдрөө хуримтлагдсан мөнгө зээлд гардаг байсан. Зээл хүссэн бүлгийн гишүүн болон бусад иргэдээс гаргасан өргөдлийн дагуу бүлгийн гишүүдийн саналыг авч гишүүдийн дэмжлэгээр бүлгийн даргын зөвшөөрлөөр зээл гардаг байсан. Д аймгийн төвд сургалтанд сууж ирээд сумандаа мөнгө хуримтлалын бүлэг зохион байгуулж эхэлсэн. Юуны талаарх сургалтанд суусныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 70-71 дугаар тал/

 

*Гэрч Т.Хын өгсөн:

“...Би анх "Аривжин дэлгэрэх" бүлэгт 2017 оны 03 сард ороод тухайн бүлэг 2018 онд задрах байсан. 2017 оны 10 сар хүртэл 1.300.000 төгрөгийг бүлэгт хуримтлуулсан. Дараа нь Н нарийн бичгийн ажил хийж байсан бүлэг нэрийг санахгүй байна. 2019 онд 250.000 төгрөгөөр элсэн орсон. Д надаар бүлгээс зээл авахуулж байгаагүй. Бүлгийн гишүүдээр зээл авахуулж байсан эсэхийг би мэдэхгүй. "Аривжин дэлгэрэх" бүлгээс эгч ногоо тарих гэж байгаа гээд 3.000.000 орчим төгрөг зээл авч байсан. Бүлгийн хурал дээр хадам эгч Мөнхтуяад зээлж өгсөн мөнгийг нь эгч буцааж өгөхгүй байна гэж ярьж байсан. Нэг ширхэг хувьцааг 10.000 төгрөгөөр бодож байсан. Доод хэмжээ 5 ширхэг хувьцаа 50.000 төгрөг байсан. Хувьцаа нэртэй эрхийн бичиг карт байхгүй байсан. Бүлгийн гишүүдэд хувийн дэвтэр нээсэн тухайн дэвтрийг нарийн бичиг хөтөлж явуулдаг байсан. Би бүлэгт хуримтлуулсан мөнгөнөөс буцааж 800.000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 82-83 дугаар тал/

 

*Гэрч В.Ягийн өгсөн:

“...Би Дын зохион байгуулсан “Арвижих” “Мөнгөний гахай” гэх 2 бүлэгт явж байсан. Би энэ 2 бүлэгт нийт 2.000.000 гаруй төгрөг хуримтлуулсан байсан. Бүлэг сард 2 удаа хуралддаг байсан. Хуралд ирэхдээ хүмүүс 80.000 төгрөгөөс дээш хуримтлал үүсгэж байсан. Мөнгөний гахай бүлэг 200.000 төгрөгөөс эхэлж байсан. Би энэ бүлэгт сард 200.000 төгрөгийг хуримтлуулж байсан. Энэ хуримтлуулсан мөнгөнөөсөө нэг ч удаа авч байгаагүй бүлэг тарж Д хот руу явсан. Араас нь холбоо барихад утсаа авахгүй чат ч бичихгүй алга болсон. Нэг удаа ээжтэй нь холбоо барихад Дтай уулздаггүй би мэдэхгүй гэж хэлсэн. Бас намайг цалингийн зээл хийгээд өг гэж гуйгаад байдаг байсан. Хурал болоход Д хүмүүс зээлсэн мөнгөө хүүтэй нь өгсөн гэж ярьдаг байсан. Д надаар 2 удаа 1.500.000 зээл авахуулж байсан.Тэр зээлээ өөрөө төлдөг байсан. Дын сүүлийн бүлэг нийт 25 гишүүнтэй байсан. Би тухайн бүлгээс зээл авч байгаагүй. Д өөрөө ахлаад зээл авах хүсэлттэй хүмүүст хурлаар хэлэлцээд зээл олгодог байсан. Хуримтлуулсан 2.000.000 гаруй төгрөгөө л авмаар байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 123-124 дугаар тал/

 

*Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 72-76 хуу/

*С.Дын депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /1-ийн хх-ийн 209-250 хуу/

*С.Дын депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /2-ийн хх-ийн 01-66 хуу/ зэрэг болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч  С.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

    Гэм буруугийн талаар: 

                 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь Архангай аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Жаргалант сумын нутагт хохирогч Г.Таас 7.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлчих, өсгөөд 2020 оны 06 сарын 31-ний өдөр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Г.Тын шүүх хуралдааны явцад өгсөн “Би Дд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр долоон сая төгрөгийг зээлсэн байгаа. Д би таны мөнгийг өсгөж өгье та тэрийгээ надаа өгчих гэсэн. Тэгээд би долоон сая төгрөгийг ааваасаа аваад өгсөн...надад Д хэлэхдээ  би тэр мөнгийг архи пиво ченж найздаа өгсөн та тэрэнд санаа зовох юм байхгүй гэсэн...Одоо хамгийн гол нь долоон сая төгрөгөө нэхэмжилж байна. Мөн бүлэгт хамааралтай гурван сая төгрөгөө мөн нэхэмжилж байна. Долоон сая төгрөгөөс хоёр сая есөн зуун хэдийг өгсөн гээд байгаа нь надад арван хувийн хүүгээ л бодож өгсөн. Тэрнээс долоон сая төгрөгийг өгөөгүй. Би долоон сая төгрөгөө авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Тын өгсөн: “...Тухайн үед тэр бүлэгт 3.000.000 төгрөгөө хийсэн юм. Харин тэр 7.000.000 төгрөгийг би бүлэгт хийчихвэл зүгээр юм байна гэж Дд санал тавихад яах юм бэ. Надад 10 хувьтай зээлүүлчих. Би өсгөөд өгье гэж цаасан дээр гараараа гэрээ маягтаа юм бичээд надаас 7.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд 202 оны 01 сарын хүүг дутуу өгсөн, 2020 оны 2 сарын хүүг өгөөгүй, 2020 оны 3 сард С.Д сумаас яваад эргэж ирээгүй. Тухайн үед манай найз С.Д мөнгөний асуудалтай байгаа юм байна, мөнгөө эртхэн олж аваарай гэж хэлж байсан. Би С.Даас мөнгөө авъя гэхэд гэрээнд заасны дагуу хугацаанд нь төлнө гэж хэлж байсан. Хамгийн сүүлд надад С.Д хэлэхдээ 7 сая төгрөг найдвартай хүнд байгаа. Архи, пиво борлуулдаг бөөний худалдааны төвийн нэг найздаа өгчихсөн гэж хэлж байсан. Би С.Даас зээлүүлсэн мөнгө болон бүлэгт элсэн орсон мөнгө нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг гэрч Д.Ггийн өгсөн “...2019 оны намар 09 дүгээр сард миний охин Т манай сумын сургуулийн багш Д ийм бүлэг нэртэй хамтын санд мөнгө байршуулж тэндээсээ ашиг хүртдэг үйл ажиллагаа явуулж байгаа гээд миний хадгаламжийн дансанд байсан 10.000.000 төгрөгийг гуйж авсан…би тэр мөнгийг өсгөөд ашгийн аваад дараа нь миний 10.000.000 төгрөгийг өгөөрэй гэж хэлээд өгсөн юм. Тэгээд манай охин Т Дд 7.000.000 төгрөгийг зээлүүлсэн юм байна билээ. Надаас авч зээлүүлсэн гэдгийг ч мэдэж байсан. Тэгээд сүүлд тэр Д мөнгөө аваад алга болсон гэж дуулсан. 2020 оны намар миний бие Улаанбаатар хотод Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарахдаа Дын сурагийг гаргаж Сонгинохайрхан дүүрэг Зүүн салааны 104 дунд сургуульд нийгмийн ухааны багшаар ажиллаж байхад нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр очиж уулзсан. Тэгэхэд надад таны мөнгийг энэ оны 11, 12 сард би 2 хуваагаад тус бүр 5.000.000 төгрөг төлнө хүүгийн сүүлд нь бодож өгнө гэж хэлээд мөн баталгаа бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 12-13 дугаар тал/, гэрч Д.Мийн өгсөн“....Д нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт түрээсийн байранд хүүхдийн хамт амьдарч байгаа. Хамгийн сүүлд гэрээсээ 2020 оны 02 дугаар сарын эхээр явсан. Тэрнээс хойш Жаргалант суманд ирээгүй. Гэхдээ бид хоёр байнгын холбоотой байдаг. Манай эхнэр өмнө нь сумандаа дундын хадгаламжийн бүлэг байгуулж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 24-25 дугаар тал/, гэрч С.Нийн өгсөн “...Би тэр бүлэгт нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж байсан. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс тухайн бүлгийн нарийн бичгийг хийж байсан. Тэгээд 11,12 сарын бүлгийн хурал дээр хувийн шалтгаанаар байхгүй байсан учраас тэмдэглэл хөтлөөгүй учраас яг хэдэн төгрөг нийлүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан. Ямартай ч сар бүр өөрийн охин Ггийн хамт тодорхой хэмжээний мөнгө нийлүүлж байсан тэр мөнгө нь 3.000.000 төгрөг хүрсэн байх. Д их хэмжээний мөнгө нийлүүлж байгаагүй. Харин зээл авч байсан байх. Миний мэдэж байгаагаар 16 хүн зээл авч байсан. Буцааж төлөөгүй байгаа нь бүгд төлөгдөөгүй байсан. Хамгийн сүүлийн хурал 2020 оны 02 дугаар сард болоход 3.711.500 төгрөг цугласан байсан. Тэрийг 1.600.000 төгрөгийг Д, 611.500 төгрөгийг гадуур зээл гаргана гэж мөн Д авсан, үлдсэн 1.500.000 төгрөгийг Хажидсүрэн гэдэг хүн авсан байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Дын би Г.Таас 7.000.000 сая төгрөгийг авсан, хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөргүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа маргаанаас ялгагдах бөгөөд шүүгдэгч С.Д нь хохирогч Г.Тыг 7.000.000 төгрөгөө “надад 10 хувьтай зээлүүлчих, өсгөөд 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч Г.Тд 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. С.Д би Г.Таас авсан 7.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх бөгөөд уг мөнгийг өсгөж бололцоо боломж байхгүй байхад зохиомол байдлыг зориуд бий болгож, Г.Таас 7.000.000 төгрөг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Харин хохирогч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хамтын санд би мөнгө оруулж өсгөж авч байсан, тэгээд хамтын санд 3.000.000 төгрөгөө хийсэн. Энэ мөнгийг ч гэсэн нэхэмжилж байна гэх тайлбарыг өгсөн бөгөөд түүний хамт санд оруулсан гэх 3.000.000 төгрөгийн хувьд энэ залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамаарахгүй.

                  

                 Харин шүүгдэгч С.Дын Х.Н, Р.Н, Л.Ц нарыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бүлэг задрахаар буцааж өгье гэж хэлэн Х.Нгаас 2.000.000  төгрөг, Р.Нгээс 400.000 төгрөг, Л.Цас 500.000 төгрөгийн зээл авахуулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Д нь Архангай аймгийн Жаргалант суманд гурван удаа хамтын сан  буюу бүлэг байгуулан хүмүүсээс мөнгөн хуримтлал үүсгэж, буцаан хүүтэй зээлүүлж байсан талаар гэрч, хохирогч нар мэдүүлсэн байх бөгөөд хохирогч Х.Н болон Р.Н нар нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...өмнөх хамтын сангаас С.Д багшид зээл авч өгсөн,  дараа нь байгуулагдсан хамтын сангаас бид өөрсдөө мөнгө зээлж авсан учраас одоо С.Д багшаас мөнгө нэхэмжлэхгүй, харин хамтын сан буюу бүлэгт оруулсан мөнгөө авах хүсэлттэй байгаа талаараа мэдүүлсэн. Шүүгдэгч С.Дд, Х.Н, Р.Н, Л.Ц нар нь хамтын сангийн мөнгөнөөс зээл авч өгсөн, дараа нь байгуулагдсан хамтын сангаас өөрсдөө зээл авсан, хамтын сангаас авсан мөнгөө буцааж өөрсдөө төлөөгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа одоо мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэж байгаагаас үзэхэд шүүгдэгч С.Дын Х.Н, Р.Н, Л.Ц нараас мөнгө зээлсэн гэх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй, хохирогч Х.Н, Р.Н, Л.Ц нарын хувьд өөрсдийн эд хөрөнгийг С.Дд шилжүүлж өгөөгүй, харин хамтын сангаас мөнгө зээлж өгсөн. Х.Н, Л.Ц, Р.Н нарын хувьд уг сангаас дахин зээл авсан боловч төлөөгүй гэх бөгөөд хохирогч нарын тухайд уг хамтын санд оруулсан мөнгөө буцаан авах хүсэлттэй байгаа талаар мэдүүлсэн.

 

2 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудсанд прокурорын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолд “С.Э, Л.Ц, Ч.А, Ц.Э, Ш.Х, Р.Н, В.Я, Б.Ө нарыг хохирогчоор тогтоож, хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг шийдвэрийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна. Ингэж шийдвэрлэхдээ хохирогч Л.Ц хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан тэмдэглэлийг хүчингүй болгосон атлаа прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Л.Цд гэмт хэргийн улмаас 500.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн, мөн яллах дүгнэлтийн хавсралтад гэрч С.Нийг хохирогч С.Н гэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.  

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Дыг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв

 

              Хохирол хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Тд 7.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.Д нь хохирогчид 2.495.000 төгрөгийн өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Хохирогч Г.Т нь шүүх хуралдаанд шүүгдэгч С.Даас өмнө авсан мөнгөө хамтын санд оруулсан мөнгөндөө суутгаж одоо 7.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн боловч хамтын санд оруулсан мөнгийг С.Д залилан авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч С.Даас 4.505.000 /дөрвөн сая таван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багт оршин суух Боржгин овогт Ггийн Т /РД:/-д олгож, хохирогч Г.Тын нэхэмжлэлээс 2.495.000 /хоёр сая дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

             Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгч С.Д нь бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг  залилж авсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  шүүгдэгч С.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

                                                      ТОГТООХ нь:

  1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Санжмятавын Дыг

урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч Х.Нгаас 2.000.000 төгрөгийн, хохирогч Р.Нгээс 400.000 төгрөгийн, хохирогч Л.Цас 500.000 төгрөгийн зээл авахуулан залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Санжмятавын Дыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг  залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь оногдуулсан торгох ялын 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даас 4.505.000 /дөрвөн сая таван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багт оршин суух Боржгин овогт Ггийн Т /РД:АВ73012404/-д олгож хохирогч Г.Тын нэхэмжлэлээс 2.495.000 /хоёр сая дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР