Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 147/2019/00194/И |
Дугаар | 001/ХТ2021/01397 |
Огноо | 2021-11-16 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/01397
,,,,,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147/ШШ2019/00508 дугаар шийдвэртэй,
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 222/МА2019/00004 дүгээр магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй,
“,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-д холбогдох
39,263,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасандорж, Ж.Цээсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 06 дугаар сард “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа компанийн санхүүгийн хүндрэлээс болж ажилчдын цалин хөлсийг олгох мөнгөн хөрөнгөгүйн улмаас иргэн ,,,,,,,,,,,,,аас 2018.07.06-нд 6,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж, өөрийн Төрийн банк дахь 271400133375 тоот дансаар авсан. Гэрээ байгуулж мөнгө авсан өдрөө өөрөөсөө 2,000,000 төгрөг нэмж, нийт 8,000,000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн. Дээрх мөнгөөр компанийн ажилчдын 2018 оны 6 дугаар сарын цалинг тавьсан. 2018.09.26-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Компанийн дээрх зээлийг борлуулалтын орлогоос төлөх байсан. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,, компанийн зээлийг надаас нэхэмжилж Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.19-ний өдрийн 105 дугаар шийдвэрээр зээл 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг мөнгийг төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд дахин ,,,,,,,,,,,,, гэдэг хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. Иймд өөрт учирсан хохирол 9,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 150,000 төгрөг, нийт 9,308,950 төгрөг гаргуулахаар, 2019.07.04-ний өдрийн шүүх хуралдаан дээр ,,,,,,,,,,,,,,,,,,,аас авсан зээлийн хүүг мөн өдрөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 816,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 10,124,950 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. 2019.10.18-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2019.10.25-ны өдөр хүртэл сунгасан тул зээлийн хүү 1,866,000 төгрөг, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, ажиллагсдын цалинг хугацаанд нь тавьж олгох зорилгоор өөрийн орон сууц, эд хөрөнгийг барьцаалан өөрийн нэрээр Төрийн банкны Сүхбаатар салбараас 2018.03.22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 21,700,000 төгрөгийн зээл авч байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан. Энэхүү мөнгийг би сар бүр өөрийн цалингаас төлж байсан бөгөөд 2018.04.03-ны өдрөөс 2018.11.03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5,131,863 төгрөгийг төлсөн.
Дээрх мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаар аудитын байгууллагын дүгнэлт гарсан тул “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК уг төлбөрийг төлөхөө илэрхийлж 2018.09.28-ны өдрийн 40 тоот албан бичгийг гаргаж өгсөн. Банкинд зээлийн төлбөрт 2018.12.03-ны өдрөөс 2019.09.03-ны өдөр хүртэл хугацаанд 6,418,639 төгрөгийн төлбөрийг төлсөн. 2019 оны 10 дугаар сараас эхлэн төлбөрийг зогсоосон. Одоо зээлийн үлдэгдэл хугацаа 32 сар байх ба зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаагаар тооцвол 20,527,424 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна. Намайг ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийг хугацаанд нь өгөөгүй тул 2018 оны 12 дугаар сард би өөрөө хөөцөлдөж олж авсан. Надад хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй бөгөөд олгогдвол зохих тэтгэмж 1,613,214 төгрөгөөр хохирсон. Иймд ,,,,,,,,,,,,,аас авсан компанийн зээлийг төлснөөс өөрт учирсан хохирол 9,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 150,000 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,,,,аас авсан зээлийн хүү 2019.07.04-ний өдрөөр тооцож 816,000 төгрөг, зээлийн гэрээг 2019.10.25-ны өдөр хүртэл сунгасан тул зээлийн хүү 1,866,000 төгрөг, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, ажиллагсдын цалинг хугацаанд нь тавьж олгох зорилгоор зээлсэн 21,700,000 төгрөгийн зээлийн хүүнд өөрийн цалингаас 2018.04.03-ны өдрөөс 2018.11.03-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 5,131,863 төгрөг, уг зээлийн үлдэгдэл төлбөр 20,527,424 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1,613,214 төгрөг, нийт 39,263,451 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 дугаар сард 480,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийг байгуулж, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулан ,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. 2018 оны 9 дүгээр сар хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хувь хүнээс их хэмжээний зээл авахдаа хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй, нэг ч гарын үсэггүйгээр авсан. 2017-2018 оны байдлаар аудитын дүгнэлт гаргуулахад компани 249,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласнаас үзэхэд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Зээлсэн гэх 21,700,000 төгрөг компанийн дансанд ороогүй, зарцуулалт нь бүрхэг, аудитын дүгнэлтээр бичиг баримт дутуу гэж гарсан.
Мөн 9,000,000 төгрөгийн зээлийн хувьд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн уг зээлийг авах талаар хүлээн зөвшөөрсөн гарын үсэг байхгүй. ,,,,,,,,,,,,,,тай холбоотой зээлийн гэрээ нь ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, хоёрын хооронд хийсэн хувь хүмүүсийн зээлийн гэрээ болох нь тус шүүхийн 105 дугаартай шүүхийн шийдвэрээр нотлогдсон тул “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-д хамааралгүй зээл гэж үзэж байна. ,,,,,,,,,,,,,,,ын зээлийг ,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлсэн мөнгөөр төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй. Хуулийн хугацаандаа шүүхэд гомдол гаргаж ажилгүйдлийн тэтгэмжээ авах боломжтой байсан, жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авах боломжгүй. ,,,,,,,,,,,,,,,,,, нь 1 жилийн хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147/ШШ2019/00508 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2, 3 дугаар зүйлд заасныг баримтлан “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-аас 39,263,451 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,742 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 459,742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгохоор шийдвэрлэжээ.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 222/МА2019/00004 дүгээр магадлалаар Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “39,263,451 төгрөгийг” гэснийг “36,581,451 төгрөгийг” гэж, 2 дахь заалтын “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж “459,742 төгрөгийг” гэснийг ““,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 340,857 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 2,682,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Төрийн сангийн 100120000941 дугаартай данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 57,862 төгрөг гаргуулж “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-д олгож, үлдэх 296,405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.11-ний өдрийн 4 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь компанийн нэрийн өмнөөс иргэн ,,,,,,,,,,,,,тай 2018.07.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд дээрх зээлийг төлөөгүй тул зээл, зээлийн хүү 9,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,, нь шүүхэд нэхэмжлэл гарган ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар ,,,,,,,,,,,,,,,,, нь дээрх зээл, хүү, түүнтэй холбогдох бусад зардлаа “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шүүх тус компаниас 36,581,451 төгрөгийг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,,д олгохоор шийдвэрлэжээ. Зээлийн гэрээ байгуулагдах үед “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ,,,,,,,,,,,,,,,,,,,, ажиллаж байсан бөгөөд Компанийн дүрмийн 7.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь ТУЗ байна”, 7.7.17-д “гүйцэтгэх удирдлагаас ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал”, 8.8-д “гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх” гэж тус тус заасныг зөрчиж ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авалгүйгээр өөрөө дур мэдэн, хууль бусаар компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Шийдвэр, магадлалд “...,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн дүрмийн 8.8-д “ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийхээр заасан байгаа боловч ТУЗ-өөс гүйцэтгэх захиралтай хийсэн гэрээгээ ирүүлээгүй учраас ямар эрх хэмжээ эдлэх талаар тохиролцсон байгаа нь тодорхойгүй...” гэж дүгнэжээ. Гэтэл Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16-д “ТУЗ-ийн бүрэн эрхэд “...энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох...”, 83 дугаар зүйлийн 83.8-д “...Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах... үйл ажиллагаа явуулна...” гэж тус тус заажээ. Хуулийн энэ заалтын дагуу “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь иргэн ,,,,,,,,,,,,тай зээлийн гэрээ байгуулахдаа ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авах ёстой байтал өөрөө дур мэдэн, хууль бусаар компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн байх тул дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл...” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлийн дагуу манай компаниас мөнгө гаргуулсан шүүхийн шийдвэр, магадлал хуульд нийцээгүй.
Шүүх “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-ийн ТУЗ-ийг гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,тай гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн боловч гүйцэтгэх захирал нь их хэмжээний хэлцлийг компанийн нэрийн өмнөөс хийхдээ ТУЗ-тэй байгуулсан гэрээгээр биш ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрөл авахаар хуульчилсан байх тул заавал гэрээнд тусгах шаардлагагүй юм. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Учир нь, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан 39,263,451 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий байдлыг анхаараагүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2018.03.22-нд “компанийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор” 21,700,000 төгрөгийг төрийн банкнаас зээлсэн, 2018.07.06-нд “компанийн санхүүгийн хүндрэлээс болж ажилчдын цалин хөлсийг олгох мөнгөн хөрөнгөгүйн улмаас иргэн ,,,,,,,,,,,,,аас (шүүх 2018 оны 6 сард гэж дүгнэсэн) 6,000,000 төгрөг зээлсэн, уг зээлийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөхийн тулд иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,аас 2019.10.18-нд (шүүх 2019 оны 5 сард гэж дүгнэсэн) 5,000,000 төгрөг зээлж, өөрөөсөө 2,000,000 төгрөг нэмж төлсөн, эдгээр зээлийн төлөлт, хүү, алданги зэрэг нийлээд 20,527,424 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1,613,214 төгрөг, нийт 39,263,451 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулахаар шаарджээ.
Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас компанийн үйл ажиллагаанд зориулж банкнаас зээлсэн 21,700,000 төгрөг нь хариуцагч байгууллагын дансанд орсон эсэх, тухайн мөнгийг компанийн ямар үйл ажиллагаанд яаж зарцуулсан, үүнээс хойш 4 сарын дараа компани яагаад санхүүгийн хүндрэлд орж ажилчдын цалинг өгөх боломжгүй болсон, үүний улмаас иргэн ,,,,,,,,,,,аас дахин 6,000,000 төгрөг зээлэх шаардлагатай болсон эсэх зэрэг үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон хэргийн оролцогчоос бүрэн тодруулж, эргэлзээгүйгээр тогтоогоогүй байна.
Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гол нотлох баримт болох аудитын дүгнэлтийн талаар хариуцагчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаан дээр гаргасан “нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, гүйцэтгэх захирлаар өөрөө ажиллаж байх үедээ гаргасан (өглөг, авлага үүсгэсэн) компанийн 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт нь хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадахгүй” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
Ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 147/ШШ2019/00508 дугаар шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 222/МА2019/00004 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 340,857 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР