Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1511

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Э

Хариуцагч: НШШГГ

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн --------- дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэрт нэхэмжлэгч ЦМКХХК-нд нэхэмжлэлийн шаардлагаас 588.633.000 төгрөг, Арбитрын зардалд 8.054.800 төгрөг нийт 596.687.800 төгрөгийг хариуцагч Т.Т.Э, Н.Бнараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 102/ШЗ2018/00000 тоот Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж болон 1038 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа болно. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хэм хэмжээ, бусад холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж, иргэний хуулиар олгогдсон эрхийг удаа дараа зөрчиж байгаа тул гомдол гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Х.С нь Т.Т.Э, Н.Бнарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар үндэслэлээр явуулах болсон талаар урьдчилан мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон шүүхийн Арибтрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг танилцуулаагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан гүйцэтгэх баримт бичиг дараах шаардлагыг хангасан байна, 20.1.9-д заасан гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, 20.3-т заасан гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авснаас ажлын 3 өдрийн дотор тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаана гэж тус тус заасан байдаг. Гэтэл Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 176 тоот шийдвэрээр 596.687.800 төгрөгийг Т.Т.Э, Н.Бгэх 2 хүн хэрхэн яаж төлөх талаар нарийвчлан заагаагүй, агуулгын хүрээнд тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу уг тодорхойгүй байдлыг залруулахаар шүүх болон арбитрын байгууллагад буцаах ёстой байтал уг үйлдлийг хийлгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол гарган хууль зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч Ч.Ч.Ч.Э нь хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгчдөөс ямар нэгэн тайлбар авалгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд он, сар өдөр бичигдээгүй бланк дээр эд хөрөнгийн талаар мэдүүлэг бөглүүлж гарын үсэг зуруулсан, гүйцэтгэх ажиллагааны эрх үүргийг тайлбарлаагүй болно. Эдгээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд тодорхойгүй бичигдсэн тухайлбал Т.Т.Э, Н.Бгэх 2 хүн хэдэн төгрөгийг хэрхэн яаж төлөх талаар нарийвчлан заагаагүй шийдвэрийг тодруулах ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Арбитрын шийдвэрийг тайлбарлуулахаар хүсэлт гаргахад хувь хүртсэн хэмжээгээр хоорондоо харилцан тохиролцож арбитрын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарласан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргын баталсан Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тогтоолд Т.Т.Э, Н.Бнарын дансны зарлагын гүйлгээг шийдвэрт заасан 596.687.800 төгрөгийн үнийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгасугай гэж дансыг битүүмжилсэн нь төлбөр авагч нь 2 дахин төлбөр авах нөхцөлийг бүрдүүлж энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7.1-д заасныг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 0000000 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч.Ч.Э шүүх хуралдаанд талбарлахдаа: Монголын Олон улсын ба үндэсний арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Т.Т.Э, Н.Бнараас 588.633.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 8.054.800 төгрөгийн хамт гаргуулж Цоте менежмент консалтинг ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна. Мөн 14.4-т шаардлагатай тохиолдолд 14.1-т заасан мэдэгдэх хуудсыг факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасны дагуу төлбөр төлөгч Н.Болдбаатарт 99885888 дугаарын утсаар, төлбөр төлөгч Т.Т.Эод 99149900 дугаарын утсаар шүүхийн шийдвэр танилцуулан төлбөр төлөхийг мэдэгдэж, зарлан дуудаж Н.Болдбаатараас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тайлбар авч, төлбөр төлөгч Т.Т.Эоос 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тайлбар, эд хөрөнгийн мэдүүлэг авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчын хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Төлбөр төлөгч Т.Т.Э, Н.Бнар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, үүргээ биелүүлж төлбөрөө сайн дураар төлж барагдуулахгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг төлөх төлбөр 596.887.800 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх талаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0000000/01 тоот тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хувиарлана гэж заасан байдаг. Арбитрийн шүүхийн шийдвэрт хариуцагч нарын төлөх төлбөрийн хэмжээ, хүлээх үүргийг тодорхой заагаагүй, хамтран үүрэг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн тул төлбөрийн 588.633.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 8.054.800 төгрөг нийт 596.687.800 төгрөгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч нарыг хамтран үүрэг гүйцэтгэхийг заасан хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас 2 төлбөр төлөгчийн дансыг битүүмжилсэн. Төлбөр төлөгч Т.Т.Э Арбитрын хүчин төгөлдөр шийдвэр биелүүлэхгүй, үүргээ ухамсарлахгүй удаа дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэх үндэслэл байхгүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрийнхөө эрх хэмжээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Т.Э нь хариуцагч НШШГГхолбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 0000000 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Монголын Үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын улсын ба үндэсний арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаартай шийдвэрээр хариуцагч Т.Т.Э, Н.Бнараас 588.633.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 8.054.800 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч ЦМКХХК-нд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ЦМКХХК-наас 69.650.149 төгрөг гаргуулж хариуцагч Т.Т.Эод олгож тус тус шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн Дугаар 102/ШЗ2018/0000 захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулж, 0000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.

Монголын улсын ба үндэсний арбитрын газраас нэхэмжлэгч Т.Т.Эод 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр тайлбарлуулах тухай хүсэлтийн хариугаар хариуцагч нар хамтран ажиллах гэрээний дагуу хүлээх үүргээ арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдөө тодорхойлоогүй, энэ нөхцөлд хариуцагч нарын хооронд маргаагүй асуудалд арбитрын байгууллага хөндлөнгөөс оролцож, хариуцагч бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй, Т.Т.Э, Н.Бнар барилгаас хувь хүртсэн хэмжээгээр хоорондоо харилцан тохиролцож, арбитрын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэсэн хариу хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 0000 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг 000 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Эд зөвшөөрч, №0000 шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээсэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч тус бүрээс төлбөр хэрхэн гаргуулахыг заагаагүй арбитрын шийдвэрт ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдэж, ажиллагаа явуулсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж тайлбарласан боловч хуулийн хүчин төгөлдөр болсон Арбитрын шийдвэрийг үндэслэн шийдвэрийг баталгаажуулж гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, гүйцэтгэлийн хувийн хэргийг нээсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй тул тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч нь төлбөр төлөгч Т.Т.Эоос 2018 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг авч, төлбөрийн асуудлаар түүнтэй уулзан тэмдэглэл үйлдэж, 12 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг банкинд хүргүүлэх зэрэг ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33, 46 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар тогтоолын талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул НШШГГхолбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 0000000 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох нэхэмжлэлтэй Т.Т.Эын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар НШШГГхолбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 0000000 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Т.Т.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА