Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж

нарийн бичгийн дарга   Д.Чинзориг,

улсын яллагч  Д.Агар,

шүүгдэгч Ж.Осоржамаагийн  өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,

шүүгдэгч  Т.Золзаяагийн  өмгөөлөгч  Н.Намжилцогт  ҮД:16-97,

            хохирогч Х.Батцэцэг,

            хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөмөр ҮД:05-52,

            шүүгдэгч Ж.Осоржамаа, Т.Золзаяа,

            нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  хурлаар Баянзүрх дүүргийн  Прокурорын газраас:

Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, Улаанбаатар  хотод 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, орцны жижүүр ажилтай, ам бүл-3, 02-15 насны 2  хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Грийн Теара” хотхоны 72 /а/ байрны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй,  бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Сүүлэнхэн овогт Жамбаагийн Осоржамаа  /РД:ХМ82110360/

 Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, Улаанбаатар  хотод 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ээж, дүү 07 настай  2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-р гудамжны 475 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржгин овогт Тумбаагийн Золзаяа   /РД:ЧН82111560 /нарт

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн  148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 201625011765 дугаартай 105/2016/0156/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд  ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч  Ж.Осоржамаа, Т.Золзаяа нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдийг чинь Америкийн нэгдсэн улсад сургаж өгнө гэж хуурч мэхлэх аргаар хохирогч Х.Батцэцэгээс удаа дараагийн үйлдлээр нийт 13.396.000 төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Осоржамаа мэдүүлэхдээ:   Анх миний  дансаар  2015 оны 10 дугаар сард 3.800.000 төгрөг шилжиж орж ирснийг  би авч Эрдэнэзул гэдэг өмгөөлөгчид өгснийг Эрдэнэзул  Даваажав  гэдэг хүнд  шилжүүлэн өгсөн. Мөн үүний дараа миний дансанд 60.000 төгрөг  орж ирэхээр  би авч Золзаяад бэлнээр өгсөн. Би сүүлд Батцэцэгийн хүүхдийг АНУлсад  суралцуулна гэж  залилсан  тухай мэдсэн. 2015 оны  1 дүгээр сард   Бадамцэцэг болж  Батцэцэгтэй уулзсан.  Ер нь 2  удаа  Бадамцэцэг болж  Батцэцэгтэй уулзсан.  Дараа  нь 980.000 төгрөг миний дансаар  орж ирснийг данс  хоорондын гүйлгээрээ  шилжүүлсэн. Би эдгээр мөнгөнөөс  өөрт  авч ашигласан зүйл байхгүй  гэв.    

2.Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч  Т.Золзаяа мэдүүлэхдээ: Би   Батцэцэгээс  12.250.000 төгрөгийг авсан. Осоржамаагийн дансаар  3  удаа,  өөрийнхөө дансаар  1 удаа,  Бадамцэцэг гэх хүний дансаар  1 удаа  шилжүүлэн авсан,  үүнийгээ төлнө  гэв.

3.Шүүхийн  хэлэлцүүлэгт  хохирогч  Х.Батцэцэг  мэдүүлэхдээ: Золзаяа надаас  хүүхдийг чинь АНУлсад хүүхдийг  нь  сургуульд явуулж өгнө  гэж  залилан мөнгө  авсан байсан.   Эхлээд  хүүхдийг  чинь барьцаанд  байршуулах мөнгө шаардлагатай  гэхээр  нь  2. 986.500 төгрөгийг  “ХААН”  банкаар шилжүүлэн авсан. Энэ нь  Осоржамаагийн данс байсан. Дараа  хүүхдийг чинь МУИС-н  лицейд сурдаг гэж хуурамч бичиг баримт авах гэсэн юм гэж 875.000 төгрөгийг  Осоржамаагийн ХААН банканд дахь дансаар шилжүүлэн авсан. Үүнийг Осоржамаа 3.800.000 төгрөг гэж яриад байна. Мөн Америк явуулах  визэнд оруулах гэсэн  юм 30 доллар хэрэгтэй гэхээр нь  60.000 төгрөгийг  “ХААН” банкаар дамжуулан  өгсөн.  Дараа нь  АНУлс руу ирж очихын  нислэгийн  тийз, байрны мөнгө  гэж 5.736.470 төгрөгийг өөрийн дансаар  шилжүүлэн авсан. Мөн Ганболдоор дамжуулан  980.870 төгрөгийг  шилжүүлэн  авсан. Мөн  тухайн үед  5035-тай  дансны дугаар  өгч  1.699.000 төгрөгийг  шилжүүлэн  авсныг  Золзаяа  аваагүй гэж маргахад  уг дансыг шүүн үзэхэд Золзаяагийн өөрийнх нь данс байсан. Ингээд нийт 12.338.000 төгрөгийг авснаас сая шүүхийн шатанд  9.000.000 төгрөгийг Золзаяагийн  ар гэрийнхнээс төлж барагдуулсан. Би Золзаяагаас  мөнгө төгрөг болон  хүүхдийнхээ  асуудлын талаар  шаардсан чинь манай дүүгийнх  бүтсэн, танай хүүхдийнх  бүтсэнгүй  өнөө орой  дансанд чинь мөнгийг чинь  буцаагаад шилжүүлчихнэ  гээд  Энхээ гэгч нэг хүнтэй  надыг  утсаар яриулсан,  тэр хүн  нь утсаар  ярихдаа  надыг  доромжилж байгаад  мөнгийг  чинь  өгнө гэхээр нь  би  Солонгос  руу  явсан. Би хохирохын хувьд  хохирсон. Солонгос явсан онгоцны  зардал 1.800.000 төгрөгийг төлөхгүй гэж  маргаж  байгаа бол би өмгөөлөгчийн зардал 1.300.000 төгрөгийг нэхэмжилж  байна гэв.

           Талуудын  хүсэлтээр  хавтаст хэргээс :

            Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Батцэцэгийн: ... Би өөрийн хүүхдээ гадаадад сургах санаатай байсан юм. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай хамаатны Золзаяа нь МУИС-ын оюутан солилцооны шугамаар АНУ-д хүүхдийг чинь сургаж өгнө гэхээр нь итгээд эхлээд Осоржамаа гэх хүний 5029660617 дансаар 2.986.500 төгрөгийг барьцаа болгодог мөнгө гэж Баянзүрх дүүргийн 17-р хороо,  техникийн захын ХААН банкаар дамжуулан шилжүүлж авсан, дараа нь тэр өдрөө МУИС-ийн лицей сургуульд  явуулах сургалтын төлбөр гэж мөн Осоржамаа гэх хүний дансаар 875.000 төгрөгийг шилжүүлж авсан. Дараа нь хэзээг мэдэхгүй байна, АНУ-н визэнд оруулах мөнгө гэж 30.000 доллар тухайн үеийн ханшаар 60.000 төгрөг “Да хүрээ” захын ХААН банкаар Осоржамаагийн дансаар шилжүүлж авч байсан. 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр АНУ-д очоод ирэх онгоцны зардал гэж Бадамцэцэг гэх хүний 5017068704 дансаар мөн “Да хүрээ “захын ХААН банкаар 5.736.470 төгрөгийг шилжүүлж авсан. Дараа нь хэзээ гэдгийг санахгүй байна Золзаяагийн өөрийнх нь данс руу мобайл дансаар, талыг нь бэлнээр 1.699.000 төгрөгийг онгоцны зардалд хүрэхгүй гэж нэмж авсан. Мөн хэзээ гэдгийг санахгүй байна, 1.058.000 төгрөгийг АНУ-д очоод хэрэглэх танай хүүхдийн халаасны мөнгө гэж бэлнээр Золзаяа надаас авсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг Солонгос улсад байхад манай төрсөн дүү Ганболдоос 980.870 төгрөгийг барьцаа дутаад байна гэж Осоржамаа гэх хүний дээрхи дансаар ХААН банкны автомат машинаар шилжүүлж Золзаяа нь сүүлд авсан гэсэн. Тэгээд нийт 13.396.000 төгрөгийн хохирол надад учруулсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай хүүхдийг АНУ-д явуулан гэж тохирсон хугацаа өнгөрч намайг хуураад байгааг мэдсэн. Түүнээс хойш 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манай хүүхдийг явуулах юу болсныг Золзаяагаас асуухад АНУ-аас ирж авах хүн Ховд аймаг явсан, тэнд агаарын саатлаас хотод ирж чадахгүй байна гэхэд нь лавлахаас асуухад Ховдод агаарын саатал байхгүй нислэг хэвийн явагдаж байгаа гээд худал хэлсэн нь мэдэгдсэн. Ер нь Осоржамаа гэх хүнийг гадаад харилцааны яамны мэргэжилтэн, гадаадад суралцах оюутны онгоцны зардал хариуцдаг хүн гэж Золзаяа нь танилцуулсан, мөн Энхээ гэдэг хүн МУИС-ын нягтлан гадаадад явах оюутнуудад хүүхдийг чинь багтааж өгнө гэж худал ярьдаг байсан. Мөн Бадамцэцэг гэх хүнийг Энхээ гэх хүний туслах ажилтан гэж Осоржамаагаар орлуулан намайг хуурч 2 удаа уулзуулж байсан...Золзаяа, Осоржамаа нараас  нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Иймд миний хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү. гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

              Мөрдөн байцаалтанд гэрч Х.Ганболдын:... ...Миний төрсөн эгч Батцэцэг нь Солонгос явахын өмнө манай хүүхдийг гадаадад суралцуулах асуудлыг Золзаяа хөөцөлдөж байгаа, Золзаяад манай хүүхдийг гадаадад суралцуулахад мөнгөний хэрэг гарвал миний өмнөөс өгчихөөрэй гэж захисаны дагуу Золзаяа нь над руу яриад Батцэцэг эгчийн хүүхдийг гадаадад суралцуулахад барьцааны мөнгө хэрэгтэй байна гэсэн байх 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Золзаяа нь надад данс өгөөд энэ данс руу яаралтай мөнгө хийчих гэхээр нь 980.870 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний шилжүүлсэн баримтыг Батцэцэг эгч хэрэгт хавсаргасан байгаа гэсэн. Ер нь Золзаяа манай эгчээс нийт 10 гаруй сая төгрөгийг Осоржамаатай нийлж залилж авсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

              Мөрдөн байцаалтанд яллагдагчаар Т.Золзаяагийн:..Манай ээжийн талын хамаатан гэх Батцэцэг гэх хүнээс хүүхдийг нь Америк руу сургуульд явуулж өгнө гэж 13.396.000 төгрөгийг цувуулж авсан. Би тэр хүүхдийг нь сургуульд явуулж өгөлгүй, авсан мөнгийг нь би хувьдаа үрчихсэн юм. 2015 оны 10 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна.Осоржамааг гуйгаад дансаар нь 2 удаа Батцэцэг эгчээс мөнгө авч байсан. Мөн 2016 оны 01 дүгээр сард байх мөн 1 удаа Осоржамаагийн дансаар нь авч байсан. Эхлээд 3 сая 800 мянга гаруй төгрөгийг авсан, мөн дараа нь Осоржамаагийн дансаар авсан боловч нийт хэдэн сая төгрөг авснаа санахгүй байна. Батцэцэг эгчээс танай хүүхдийн сургалтын төлбөр, нислэгийн тасалбарын мөнгө, хүүхдийг чинь очоод байршуулах төлбөр гэх зэрэг шалтгаанаар яаралтай хэрэгтэй байна гээд авдаг байсан. Мөн зүс таних Бадамцэцэг гэх хүнийг гуйж дансаар нь 5 сая гаруй төгрөг Батцэцэг эгчээс шилжүүлж авсан. Гэхдээ би авсан мөнгөнөөс Бадамцэцэгт өгөөгүй, одоо Бадамцэцэг гэх хүн хаана байгааг болон нэрнээс өөр зүйл мэдэхгүй байна. Би Батцэцэг эгчээс авсан мөнгөөрөө хүний өр төлбөр төлөөд хувьдаа үрээд дуусгасан…Би Батцэцэг эгчээс авсан  мөнгийг хувьдаа зарцуулсан, би энэ асуудал болохоос өмнө Энхээ гэх хүнд 13 сая зээл авч өгсөн байсан. Уг мөнгөө авбал Батцэцэг эгчид өгнө гэж бодож байсан юм. Одоо Энхээ гэх хүн олдохгүй, Энхцэцэг гэх бүтэн нэрээс өөр надад мэдэх зүйл байхгүй байна…Би Батцэцэг эгчээс авсан бүх мөнгөө дансаар авч байсан, бэлнээр огт авч байгаагүй. Надад Батцэцэг эгчээс 1.699.000 төгрөг шилжүүлж авсан нэг баримт байсан, олдохгүй байна. Надад өөр баримт байхгүй байна…Би Батцэцэг эгчийг залилсандаа харамсаж байна.Гэхдээ хүүхдийг нь Америкт сургуульд явуулж чадна гэж бодсон юм. Би Батцэцэг эгчид учруулсан  13.396.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулах болно…гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

           Мөрдөн байцаалтанд яллагдагчаар Ж.Осоржамаагийн:..2015 оны 10 дугаар сард өдрийг санахгүй байна, манай аавын дүүгийн охин Золзаяа нь нэг хүний хүүхдийг Америкийн нэгдсэн улсад сургаж өгөх гэж байгаа юм, чиний дансаар төлбөрийг нь аваад хүнд дамжуулж өгнө гэхээр нь өөрийн 5029660617 дугаарын дансаа өгсөн юм. Тэгээд тэр өдөр эхлээд 800.000 мянга гаруй төгрөг, дараа нь 2 сая гаруй төгрөг 2 удаа миний дансаар нийт 3.800.000 гаруй төгрөгийг бэлнээр Золзаяа авсан. Дараа нь 2015 оны 11-ээс 12 дугаар сард миний дансаар дахин 60.000 төгрөг шилжүүлж Золзаяа нь авсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сард Золзаяа нь намайг Бадамцэцэг болоод сүүлд нэрийг нь мэдсэн Батцэцэг гэх хүнтэй хүүхдийг нь гадаад явуулж өгөх хүн гээд уулзаад өгөөч гэхээр нь би 2 удаа уулзаж өгсөн. Тэгээд уулзахдаа Золзаяа нь надад гадаадад 5 хүүхэд явуулдаг талаар тайлбарлаж хэлээрэй гэсний дагуу би Батцэцэг гэх хүнтэй уулзаж дамжуулан хэлж өгсөн, тэгээд бичиг баримт үзүүлж, хүүхдийх нь бичиг баримтын хуулбарыг авсан. Тэгээд түүний дараа 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр байх Батцэцэг гэх хүнээс миний дансаар дамжуулан Золзаяа 980.000 төгрөгийг шилжүүлж авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/

              Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу  цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож  шийтгэх тогтоолын үндэслэл  болголоо.  

              Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь иргэн хууль ёсоор эд зүйлс, өмч хөрөнгөө өмчлөх эрх байдаг. Халдлагын зүйл нь бусдын өмчлөлийн эд зүйл өмчлөх эрх байна.

              Залилан мэхлэх гэмт хэргийн объектив тал нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг гэмт этгээд залилан мэхэлж өөрийн мэдэлд шилжүүлдэгээс гадна тэдгээрийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авдаг.

             Субъект нь гэмт хэрэг үйлдэх 16 насанд хүрсэн, сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай Монгол улс, гадаадын харъяат, аль ч улсын харъяалалгүй иргэд байна.

            Субъектив тал нь шунахай сэдэлттэй, шууд санаатай буюу хүсэж үйлдсэн байдаг.

          Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэгүүдээс  дүгнэхэд шүүгдэгч  Т.Золзаяа нь  хүүхдийг чинь МУИС-ын оюутан солилцооны шугамаар АНУ-д хүүхдийг чинь сургаж өгнө гэж итгүүлж шүүгдэгч  Ж.Осоржамаагийн  “ХААН” банканд  дахь 5029660617  дугаартай   дансаар  2015 оны 10 дугаар  сарын 14-ны өдөр 2.986.500 төгрөгийг , мөн  2015 оны 10 дугаар  сарын 14-ны өдөр 875.000 төгрөгийг,  2015 оны 10  дугаар сарын  20-ны өдөр   60.000 төгрөгийг ,  2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  980.870 төгрөгийг,  2015 оны  11 дүгээр сарын 08-ны өдөр   ХААН банканд дахь  Бадамцэцэг  гэдэг хүний дансаар  5.736.470 төгрөгийг, Золзаяа өөрийн ХААН  банк дахь дансаар   50.000+599.000+1.050.000=1699.000 төгрөгийг нийт 12.337.840 төгрөгийг шилжүүлэн авч  залилан мэхэлсэн  гэмт хэргийг  үйлджээ. /хх-н 9, 99,100,109, 172-173-р тал/

             Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  36 дугаар зүйлийн  36.2... хоёр буюу түүнээс дээш  этгээд  урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн  бол бүлэглэн  гүйцэтгэгч  гэнэ.

            Шүүгдэгч  Ж.Осоржамаа нь  Т.Золзаяатай  хохирогч  Х.Батцэцэгийг  залилан  мэхлэх  талаар  урьдчилан тохиролцоогүй ч хохирогч Х.Батцэцэгт  МУИС-ийн нягтлан  Энхээ гэгчийн туслах  Бадамцэцэг  гэгч болон  2 удаа  түүнтэй  уулзсан,  мөн  өөрийн  банкны харилцах  дансаар дамжуулан  3 удаа мөнгө  шилжүүлэн   залилан  авсан болох  нь өөрийнх  нь тайлбар, хэрэгт  авагдсан мөнгө  шилжүүлсэн банкны гүйлгээ зэргээр тогтоогдож байх тул  түүнийг  Т.Золзаяатай бүлэглэн  бусдыг  залилан  мэхэлсэн  гэж  үзэх үндэстэй байна.  /хх-н 8-9-р тал/

            Хохирогч Х.Батцэцэг  нь  шүүгдэгч нараас  1.800.000 төгрөг буюу  10.580.000 төгрөгийг Солонгос явсан  зардлыг  хохиролд   тооцон нэхэмжилж байгаа боловч  энэ талаархи баримт  хавтаст хэрэгт  ирүүлээгүй  байх ба   Х. Батцэцэг  нь   өөрөө Солонгос  улс  явсан  байх ба  шүүгдэгч  нарыг  залилан авч  хохирогчид хохирол учруулжээ  гэж үзэх үндэсгүй  байна.

          Хохирогч Х.Батцэцэг нь өмгөөлөгчийн   хөлсөнд төлсөн   1.300.000 төгрөгийг  өөрт учирсан  хохиролд тооцож нэхэмжилж байгааг хангаж  шийдвэрлэх   үндэстэй байна.  Хохирогч өөрийн  зөрчигдсөн эрхээ   сэргээлгэх, хамгаалуулахын тулд  эрх зүйн туслалцаа авахын тулд  өмгөөлөгчид хөлс төлж зардал  гаргасан нь    өмгөөлөгчтэй хийсэн  эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон  хөлс төлсөн баримт зэргээр тогтоогдож  байх тул  хохиролд  учирсан хохиролд тооцож   гаргуулах үндэслэлтэй байна .

             Иймд шүүгдэгч Ж.Осоржамаа, Т.Золзаяа нь нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдийг чинь Америкийн нэгдсэн улсад сургаж өгнө гэж хуурч мэхлэх аргаар хохирогч Х.Батцэцэгээс удаа дараагийн үйлдлээр нийт 12.337.840  төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Ж.Осоржамаа, Т.Золзаяа нарын гэм буруугийн үйлдлийг  зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл, ангийг  тохирсон   гэж  үзэв..

Шүүгдэгч Ж.Осоржамаа урьд нь  ял шийтгэл хүлээж  байгаагүй  болох нь  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар  нотлогдож байна.  /хх-ийн 42-р тал/

Шүүгдэгч Т.Золзаяа нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан болох нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна./хх-н 39, 66-71-р тал/

Шүүгдэгч Т.Золзаяа  хохирогч  Х.Батцэцэгээс 12.337.840 төгрөгийг авч  хувьдаа хэрэглэсэн, энэ мөнгөнөөс  Ж.Осоржамаа аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрч  байх тул хохирогчид учирсан  хохирлыг  Т.Золзаяа  хариуцан  төлөх үндэстэй байна. Шүүхийн шатанд  Т.Золзаяа  нь шүүхийн шатанд 1.550.000+7.450.000 =нийт 9.000.000 төгрөгийг  төлсөн  байх  үлдэх  төлбөрийг  хариуцан төлөх үндэстэй байна./184-185-р тал/

Мөн хохирогч Х.Батцэцэгийн өмгөөлөгчид төлсөн зардлыг 1.300.000 төгрөгийг   шүүгдэгч Т.Золзаяа,  Ж.Осоржамаа нараас хувь тэнцүүлэн  гаргуулан  хохирогчид олгох   нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Осоржамаа, Т.Золзаяа  нар нь өөрийн гэсэн тодорхой хөрөнгө, орлогогүй тул тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх  үзлээ.

 

Шүүгдэгч  Ж.Осоржамаа нь 02 настай  хүүхэдтэй болох нь  түүний  хүүхдийн төрсний гэрчилгээгээр, Т.Золзаяа жирэмсэн  болох  нь  цагдан хорих  461 дүгээр  ангийн нэгдсэн эмнэлэгийн эрүүл мэндийн  тодорхойлолт  зэргээр тогтоогдож байх тул  Ж. Осоржамаа,  Т.Золзаяа  нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  63 дугаар зүйлийн  63.1-т зааснаар хорих  ял оногдуулсан  шүүхийн  шийтгэх тогтоол биелүүлэхийг  хойшлуулах боломжтой  гэж үзэв./ хх-н 72, 170-р тал/

 

Шүүгдэгч  Т.Золзаяа  нь 2016 оны  10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  хүртэл нийт 81 хоног цагдан  хоригдсоныг эдлэх ялд  нь оруулан тооцох нь зүйтэй байна.

           Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1.  Сүүлэнхэн овогт Жамбаагийн Осоржамаа, Боржгин овогт Тумбаагийн Золзаяа нар нь  бүлэглэн  бусдыг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж , бусдад үлэмж  хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар  Тумбаагийн Золзаяаг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  3 /гурван / жил  6 / зургаан/  сарын  хугацаагаар хорих ялаар,  Жамбаагийн Осоржамааг эд хөрөнгө хураах нэмэгдэл  ял хэрэглэхгүйгээр 3  /гурван  / жил 3/ гурван/ сарын  хугацаагаар хорих ялаар тус тус   шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар   Т.Золзаяад  оногдуулсан  3 /гурван / жил  6 / зургаан/  сарын   хорих ялыг,  Ж.Осоржамаад оногдуулсан 3  /гурван  / жил 3/ гурван/ сарын    хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн  59.1-т зааснаар Ж.Осоржамаа цагдан хоригдсон хоноггүй, Т.Золзаяагийн  цагдан хоригдсон  81  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

             6. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  Ж.Осоржамаагас  650.000 / зургаан зуун  тавин мянган төгрөгийг/,  Т.Золзаяагаас 3.337.840+650.000=нийт 3.987.840 /гурван сая есөн зуун  наян долоон мянга найман зуун  дөчин/ төгрөгийг  тус тус гаргуулан хохирогч Хуягтөмөрийн Батцэцэгт /РД:АЮ77090405/  олгосугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т  зааснаар Т.Золзаяад 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар,   Ж.Осоржамаад 3 /гурван/ жил 3 /гурван/ сарын  хугацаагаар  хорих ял оногдуулсан  шийтгэх тогтоол биелүүлэхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар  хойшлуулж, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл  цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийн хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх  тухай шүүгчийн захирамж гарахыг дурдсугай.

         

            8 .Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Осоржамаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Т.Золзаяад  урьд  нь  цагдан  хорихоор авсан  таслан  сэргийлэх арга  хэмжээг өөрчилж,  2016 оны 12 дугаар сарын 27-ний  өдрөөс эхлэн бусдын батлан даалтанд  өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

           

            9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

           

            10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Золзаяа  Ж.Осоржамаа нарт   бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй. 

 

                                    

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.АЛТАНЦЭЦЭГ