| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 175/2017/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/156 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/156
2023 03 02 2023/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хаалттай хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Г.Ууганбаатар,
иргэдийн төлөөлөгч М.Орлогор,
гэрч Б.Г /онлайнаар/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э , түүний өмгөөлөг Р.Булгамаа, Ц.Батзаяа
иргэний хариуцагч Д.М ,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Б.Б, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ж” ХХК-д барилгын мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, 0-5 насны 3 хүүхдийн хамт Ө аймгийн .... сум .. дугаар ....... тоотод оршин суух,
Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар .......
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх танхимд яригдаж байгаа талийгаач Т.Т бол миний хүү. Одоо байсан бол 31 настай залуу байх байсан. Миний хүү цэргийн албанаас халагдаад гуравхан сар болж байсан. Би хүүгээ хүн шиг зөв шударга сайн хүн болгож өсгөсөн. Миний хүү ажилч, ааш зан эвдрээгүй, хүнийг өрөвдөж хайрладаг хүү байлаа. Мөн гэр орноосоо гадуур явж сэтгэл зовоодоггүй учир би араас нь татаж чангаагаад байдаггүй байсан. Гэтэл 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш миний бие 10 жил гаруйн хугацаанд хар дарсан зүүд шиг амьдралаар амьдарч байна. Өөрөө гүйж очоод галт тэрэгний аль нэг газар луу гүйгээд орох хүн биш. Амьдралаас уйдах шалтгаан миний хүүд байсангүй. Хүсэл мөрөөдөлтэй амьдарч явсан хүүхэд. Зодоон болсон газраас босоод гэр лүүгээ гүйхээс биш яах гэж гал тэрэгний эсрэг зүг рүү явах билээ дээ. Яаж ч бодсон, эрүүл ухаанаар бодсон өөрийн гэрийн зүг рүү гүйх байсан. Тухайн шөнө цуг байсан Э , тааралдсан улсууд болох Б.С , Б.Г , С.Д , Б, Б.Б нар юм. Миний хүүг зодоогүй байсан бол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаа хийж чадсан бол, хоригдол хоригдох ёстой газар хоригдож байсан бол би өнөөдөр хүүгээсээ хагацаж, олон жил зовж явахгүй байсан байх гэж бодож байна. Өмнө гэмт хэрэг үйлдсэн хүн сул чөлөөтэй архидан согтуурч миний хүүгийн амь насанд аюул учруулж бүрлэгчээд хуулийн байгууллага мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хүмүүсийн өмнө хойно гараад янз бүрийн юм яриад байгаа нь утгагүй юм. Хэрэгт байгаа мэдүүлэгт нөхөр бид хоёрыг элдвээр дарамталсан гэсэн байдаг юм байна лээ. Хуулийн байгууллага шийдсэний өмнө болон дараа юм хэлэхгүй. 10 жил болоход “эгчээ та андуураад байна” гэдэг юм уу, эсхүл “та ингээд байна” гэж бүхэл бүтэн хүний амь алга болсон байхад “уучлаарай” гээд хэлж чадахгүй байна гэдэг хүнд гаргаж чадах хатуу сэтгэлийн хамгийн дээд тал гэж бодож байна. Энэ хэргийг анх мөрдсөн мөрдөн байцаагч Цэрэнбат, Б үүргээ сайн биелүүлсэн бол, хяналтын прокурор Ариунзаяа, Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Нинж гэх хүмүүс хувийн ашиг сонирхлоор хандаж эхлээгүй байсан бол энэ хэрэг 2012 онд шийдэгдэж болох байсан. Хуулийн байгууллагын санаатай юм уу санамсаргүй гаргасан алдаанаас болж дахин 10 жил хохирч яваа хүн. Хэргийг үнэн зөв шийдүүлж гэмт хэрэгтэн ялаа аваасай гэж хүсэж байна. Оршуулгын зардал болон 1 жилийн хугацаанд гарсан зардлыг нэхэмжилнэ...” гэв.
Иргэний хариуцагч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хавтаст хэргийн материалтай холбогдох хэсэгтэй танилцсан. Танилцах явцад хэд хэдэн анхаармаар асуудлууд тогтоогдсон. Тухайн үед хянагчаар ажиллаж байсан П.Б Эрүүгийн хуульд заасан бие даасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байдаг. 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-н 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан. П.Б ыг 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар албан үүрэгтэй хайнга хандах гэсэн зүйл хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртөө гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй болох нь хавтаст хэргээс харагддаг. Өөрөөр хэлбэл, Б.Б ыг иргэн Түвшинбаярын амь насыг хохироосон гэм буруутай гэж шүүхээс үзэх тохиолдолд иргэний хариуцагчаар татагдан оролцвол зохих этгээд болох П.Б аас учирсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй бөгөөд 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-н 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй хянан шийдвэрлэсэн байна. Иргэний хариуцагчаар татахдаа тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэж барьж иргэний хариуцагчаар тогтоож шалгаж явсан. П.Б ын хувьд албан үүргээ гүйцэтгэхтэй холбоогүйгээр буюу албан үүргээ хувийн сонирхлоор бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, ялтан этгээдэд давуу байдал олгосныг албан үүрэгтээ хайнга хандах гэж зүйлчилсэн нь учир дутагдалтай. Ял завшуулсан шинжтэй байж болохоор харагдсан. 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д зүйл анги хамрагдаж таарсан. Энэ чиглэлийг барин шалган “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан шийдсэн. Мөн шийдэхдээ иргэний хариуцагчаар татаагүй буюу нэг талаар давуу байдал олгосон шинжтэй. Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг зөв тогтоох, “Өршөөл үзүүлэх тухай хууль”-г хэрэглэх гэм буруу хохирлыг асуудлыг хариуцах этгээдийг хуулийн дагуу бүрэн дүүрэн үнэн зөв тогтоож байж иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн саналтай байна...” гэв.
Гэрч Б.Г нь /онлайнаар/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед С.Д , Б, Б.Б бид 4 явж байсан. Б.Б ыг Сэлэнгийн гурвалжин гүүрний орчмоос авсан. Талийгаач Т.Т болон Э тэй дэлгүүрт тааралдсан. Би согтууруулах ундааны зүйл дундаж хэрэглэсэн бөгөөд болсон үйл явдлыг бага сага санадаг. Талийгаач Т.Т тэй муудалцсан хүн байхгүй. С.Д бид хоёр Э тэй муудалцаж ганц хоёр цохисон. Хашааны булангийн эсрэг талд байсан учир Т.Т ийн биед халдаж байгаа эсэхийг сайн хараагүй. Б.Б Т.Т ийг цохиогүй байх гэж бодож байна. С.Д бид хоёр Б.Б ыг гудмын Энхээ гэх ах байдаг бөгөөд түүнийг очиж гуйж 4 болж байхад хүргүүлсэн. Т.Т хаачсаныг би хараагүй. Э ийн хамраас нь цус гарсан байсан бөгөөд уучлалт гуйн тал шил архи байна уух уу гэхэд ууя гээд үлдсэн. Түүнээс цуг явсан найз чинь хаачсан гэхэд ийшээ явсан гэж Э хэлсэн. Б.Б жаахан согтолттой байсан. Б.Б той өмнө нь ууж л байсан ба уусны дараа агсан согтуу зан байдаггүй. Архи төдийлөн даадаггүй. 2 том пиво уугаад, Соёмбын гадаа ирж 0.75 граммын архи гаргаж ирсэн ч нэмж уугаагүй. Б.С өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн үед прокурорын дурдаж байгаачлан нэр бүхий хүмүүс талийгаачийг бүлэглэн амь насыг хохироогоод үгсэн тохиолцож цогцсыг зөөж тээвэрлэлээ гэдэг талаар ээж, аавд ирээд ярьж байсан гэсэн. Талийгаач төмөр замын хажуугаас яагаад олдсоныг хэлж мэдэхгүй. Бид Соёмбын дэлгүүрт очсон. Т.Т , Э нар дээр очихдоо бид тавуулаа байсан. С.Д бид хоёр Э тэй муудалцаж зодолдсоноос бус Б.Б , Т.Т тэй зодолдсон зүйлгүй. Т.Т бид тавтай зодолдоогүй. Т.Т ийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Б.Б надад чөлөөний талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Надад С.Д нь Б.Б хэдэн цагийн чөлөөгөөр гарч ирсэн гэнэ, хальт уулзъя гэж хэлсэн. Ямар хугацаатай чөлөө авсан талаар хэлээгүй. Т.Т дээшээ хараад хэвтсэн Б.Б дээр нь гараад суусныг би хараагүй. Бид хоорондоо 9-10 метрийн зайтай байсан. Харанхуй байсан болохоор болсон асуудлыг сайн харж чадаагүй. Орилж хашхичсан зүйл байхгүй. Э урдаас юм яриад байсан. Тэгээд цохисон байх. Хамар луу нь нэг л удаа цохисон. Т.Т ийн биед ямар учраас гэмтэл учирсан талаар хэлж мэдэхгүй. Би болсон үйл явдлын зарим нэгийг нь сайн санахгүй байна. Тухайн үед өөрийгөө гайгүй согтолттой байсан гэж бодоод байна. Т.Т ийг явахыг би хараагүй. Б.С , Б 2 Т.Т ийг босоод гүйгээд явсан гэж хэлсэн. Би Завханд ажиллаж байгаад амарсан гэртээ хүүхдээ харж байгаа. Б.Б той урьд шүүх хуралдаанд ирэхдээ таарсан. Чат бичиж байсан...” гэв.
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон яллах, цагаатгах талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Тухайлбал:
- Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дахь тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаач 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг болж байхад өвөө Сүхбаатарыгаа хот руу явдаг галт тэргэнд суулгаж өгөхөөр хоёулхнаа гарч явсан. Тэгээд байж байгаад 22 цаг 30 минутын үед би хүүгээ гэртээ ирэхгүй байхаар нь дүү Ууган-Эрдэнэ рүү залгаж асуухад манайхаар орж ирээгүй, ирвэл танд хэлнэ гэж хэлэхээр нь би унтаж амарсан... 8 цаг болж байхад сэрээд хүүгээ асуухаар Батаа, Ууган-Эрдэнэ нарынхаар очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би ангийнх нь хүүхэд болох Б.Г руу залгаж Т.Т ийн ээж байна гээд хүүгээ асуухад юу ч ярилгүй гар утсаа салгачихсан. ...Б.Г руу чамтай хамт хүү маань явж байсан байна, та нар хаана байна гэхэд ямар ч хариу ирүүлээгүй. Тэгэхээр нь аав руугаа ярьж Т.Т хамт явчихсан юм уу гэртээ ирж хоносонгүй гэхэд өчигдөр орой өөрийнхөө үеийн махлаг залуутай инээлдээд Шаамарын вокзал дээр үлдсэн. “...Б.С гэдэг хүүхэдтэй манай хүү таарамжгүй харьцаатай, манай хүүг дээрэлхдэг асуудал байсан. Тиймээс энэ байдлаасаа болоод Б.С манай хүүг захиалж алуулсан байх гэж үзэж байна. Хамт байсан гэх банди нартай нь уулзахаар ямар нэгэн юм нуугаад байгаа нь мэдрэгдээд байна. Бын аав Магсар надтай уулзаад “Манай хүү Б тэр орой унтах гэж байсан. Гэтэл утас нь дуугараад л гараад явсан. Өглөө ирэхдээ их хачин царайтай орж ирсэн. Нэг хүүхэд нь болохоо байсан юм даг уу даа ...Б.Б ын хувьд ч гэсэн манай хүүтэй урьд өмнө таарамжгүй дээрэнгүй харьцаатай байсан. Б.С той уулзахад янз бүрээр яриад байгаа. Б.Б ыг гаргаж ирж архи бэлтгэж өгөөд хүүгийн маань замыг тосоод байж байсан гэж бодож байна. С.Д өө гэж банди болохоор би танай хүүхдийг алаагүй шүү Б.С о мэднэ гэж байгаа. Тиймээс Б.С о Б.Б ыг хорихоос гаргаж ирээд алуулсан гэж бодож байна. ...оршуулгын зардлыг тооцож гаргасан. 5.285.100 төгрөгийн зардал гарсан байгаа. ...Манайх хэрэг болсон газраас ертөнцийн зүгээр урагшаа байдаг. Тэгэхээр миний хүү хэрэг болсон газраас хойшоо гүйгээд төмөр зам руу явах ямар нэгэн шалтгаан байхгүй ...Хүү маань анх цохилт аваад бие хамгаалах чадваргүй, сааталд орчихсон байсан байх гэж бодож байна. Б.С огийн хэлж байгаагаар Б.Б ыг салгахад хүү маань ямар ч хөС.Д гүй хэвтэж байсан гэдэг. Оршуулгын ажил болж байхад Э ээс би “Хамгийн сүүлд миний хүү юу гэж дуугарсан бэ” гэхэд “Уучлаарай” гэх 2 удаа хэлсэн гэдэг. Үүнээс бодоход хүүг маань нас барахад Э хажууд нь байж байгаад хамгийн сүүлд уурчлаарай гэх үгийг сонссон байна гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 22-28, 2 дугаар хавтаст хэргийн 164-167, 240, 243-245, 4 дүгээр хавтаст хэргийн 144, 6 дугаар хавтаст хэргийн 220-222, 8 дугаар хавтаст хэргийн 165 дахь тал/,
- Хохирогч Л.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б.С дэлгүүрийн хашааны үзүүр хавьд шээгээд зогсож байхад нь Б.Б ирсэн. Тэгээд Б.Б түүнийг “Чи намайг таних уу?” гээд гараараа зүүн шанаа руу нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад “Чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Г, С.Д хоёр ирээд намайг зодож эхэлсэн. Г нь эхэлж ирээд С.Д өө ирсэн юм. Тэгээд л бид нар зууралдаад анх Б.Б той уулзсан газраас холдсон. Зууралдаж байх хоорондоо газарт унаад босоод дахин зууралдах зэргээр нэлээд удсан. 10 гаруй минут болсон байх. Энэ хоорондуур Б.С о бас ирж салгаж байсан юм. Тэгээд л бид нар зодолдохоо болиод эвлэрсэн. Тэгээд би тэд нартай тал шил архи хувааж уусан. Б.С огоос талийгаачийг асуухад төмөр замын гармаар гараад явсан гэж хэлсэн. ...Б.Б ямар ч байсан Т.Т ийг шээгээд зогсож байхад нь ирээд намайг таньж байна уу гээд ямар ч үгийн зөрүүгүй нэг удаа гараараа толгой хэсэгт нь цохиод авахыг би харсан. Талийгаач эсэргүүцэл үзүүлээгүй... Би мөн шээж байсан учир хөөе яаж байгаа юм болиоч гэх хооронд Б.Б дахиад угсруулаад талийгаачийг гараараа толгой нүүр орчим руу нь цохиод авсан. Талийгаач уучлаарай гээд өөр юм яриагүй. Тэгээд би шээж дууссан учир очоод салгасан. Тэгтэл цаанаас Б.Г , Дөлгөнөө нар ирээд манай найзыг яаж байна гээд намайг шууд цохиж бариад зодолдсон. Тэр хоёр хоёулаа нийлж байгаад намайг зодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31, 33 дахь тал/,
- Хохирогч Л.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Т.Т шээгээд зогсож байсан чинь нэг залуу хүрч ирээд намайг таньж байна уу гэж асуусан чинь Т.Т таньж байна гэж хэлсэн чинь нөгөө залуу нүүр лүү нь 2 удаа цохисон Т.Т тэр үед ямар ч үйл хөдлөл хийгээгүй цохиулаад байхаар нь би очоод харсан чинь манай Шаамарын залуу Б.Б байсан. ...Би Б.С огоос Т.Т ийн асуусан чинь төмөр замын гараад зугтаасан гэж хэлэхээр нь би гэр лүүгээ харьсан байх гэж бодоод шууд гэр лүүгээ харьсан. ...Б.С огийн хашааны ойролцоо шээж байтал Б.Б араас нь ирээд чи намайг таньж байна уу гэхээр нь Т.Т эргэж харахад Б.Б нүүрэн тус газар луу нь хоёр удаа цохисон. Тэгээд удаа ч үгүй намайг С.Д , Г хоёр цохисон. Б.Б , Т.Т хоёр дараа нь юу болсныг мэдэхгүй, Б.С о харин надад цагдаа дээр ирээд Б.Б Т.Т ийн дээр нь суугаад нүүр лүү нь цохиж байсан гэж ярьсан” гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал/,
- Гэрч Ш.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Т , Э 2 пиво ууж дуусаад шөнийн 00 цаг 30 минутын үед гэр лүүгээ харилаа гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
- Гэрч Б.Б.С огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчим 95-аар эхэлсэн мобикомын дугаараас ...”Б.Б байна орой 21 цагийн үед унаа олж чадах уу” гэхээр нь би “яах гэж байна” гэсэн “орой харуулаасаа чөлөө аваад очих гэсэн юм” бас намайг “аргалаад унаа олчих арга байна уу” гэсэн. Тэгээд орой 22 цагийн үед Б.Б нөгөө дугаараасаа залгаад бүтчихлээ хүрч ирээд харуулд Б.Б той уулзъя гэж хэл гэсэн. ...С.Д өөгийн 99804272 утаснаас миний утас руу дуудлага ирэхээр нь автал Б.Б би шаамарт байна одоо очоод цонхыг чинь нүднэ тэгэхээр гараад ирээрэй гэсэн. ...цонхыг хүн нүдэхээр нь гартал Б.Б, С.Д, Г, Б нар манай гадаа зогсож байсан... манай гэрийн замын хажууд 0,75 граммын архи задлаад Г, С.Д өө, Б.Б нар тэр архийг талд нь ортол уугаад байтал зам дагуу манай гэрийн зүг 2 хүн явж байсан. Б.Б энэ 2 дээр очиж намайг таних нь уу үзнэ гээд байхаар нь би явуулахгүй яах гээд байгаа юм гэсэн чинь надаас зугтаад тэр хоёр хүний ардаас гүйгээд явсан. Тэгэхээр нь би Гг араас нь очиж ав наадах чинь аягүй бол зодоон цохион болно шүү гээд явуулсан. Б.Б тэр хоёр хүн дээр очоод намайг таних уу гээд орилж хашхирч байгаа сонсогдсон. Тэгсэн чинь С.Д өө бас араас нь очсон тэгээд удаагүй нөгөө хэд орилж хашхиралдаад хоорондоо зодоон цохион болоод явчих шиг болохоор нь Б бид хоёр яваад очсон чинь Ггийн дээр Ээгий гээд залуу гараад суучихсан Т.Т ийн дээр Б.Б гараад суучихсан байдалтай байхаар нь Б бид хоёр салгасан. Б.Б ыг Т.Т ийн дээр гараад сууж байхад нь Б.Б ыг суГс өргөж татаж Т.Т өөс холдуулсан. Тэгсэн чинь Т.Т дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтээд байсан. Тухайн үед анзаараагүй цаашаа явж Г, Ээгий хоёрыг салгаад буцаж Т.Т ийн байсан газар ирэхэд Т.Т доошоо харсан байдалтай хэвтэж байсан тэгэхээр нь Б.Б оос наад хүүхэд чинь зүгээр үү гэсэн чинь Б.Б Т.Т ийг хэвтэж байхад татаж өөр лүүгээ харуулж байгаад нэг удаа нүүр лүү нь алгадсан тэгсэн Т.Т нь шууд босоод хар зам руу чиглэлтэй гүйж явснаа даялаад төмөр замын тор даваад явчихсан. Тэгээд удаагүй төмөр замын чулуунууд хүн явахаар дуугардаг шиг дуу гарсан тэгээд цаашаа ямар нэг чимээ сонсоогүй”, “...Талийгаачтай зодолдсон Б.Б ын асуудал бол удаагүй. 2-3 минут л болсон байх. Анх эхлээд л талийгаачийг зугтаад явах хооронд л энэ хугацаа болсон байх. Харин нөгөө хэдийн хоорондох асуудал бол удсан. Тэд нар бол хоорондоо хэрэлдээд зууралдаад бие биеэ цохиод салгахад буцаж зууралдах зэргээр удсан. Багцаагаар 10-15 минут болсон байх. ...Босоод явахдаа гуйваад согтуу хүн шиг гүйгээд явсан. Ухаан алдсан үгүйг нь мэдэхгүй. Хөдлөхгүй хэвтээд байхаар нь Б.Б очоод 1 удаа зөөлөн алгадсан чинь л гэнэт босоод гүйчихсэн ш дээ. ...Анх Б.Б ыг салгахад талийгаач дээшээ харсан байдалтай байсан” “...Би Б.Б ыг талийгаачаас салгаж зам дээр суулгачхаад нөгөө хэд рүү очсон. Намайг Б.Б ыг салгахад талийгаач хэвтээд үлдсэн. Б.Б ыг зам дээр суулгачхаад нөгөө хэд рүү очихдоо талийгаачийг дахиж хараагүй. Харин тэд нарыг салгачхаад буцаад Б.Б дээр ирэхэд хэвтэж байсан газраасаа хажуухан талд нь доошоо харсан байдалтай хэвтэж байсан” “...би Б.Б ыг үлдээгээд нөгөө хэд рүү очиж салгахад Б ирсэн байсан. Би Б.Б ыг газарт суулгачхаад нөгөө хэд рүү очихдоо талийгаачийг дахин анзаарч хараагүй. ...Б.Б очоод татаад алгадахад босоод гүйгээд явчихсан юм. ...сайн санахгүй байна. Талийгаачийг босоод гүйгээд явж байхад билүү дээ хэн нэг нь “хэн гүйгээд явчхав аа” гэж байсан”, “...тэр газарт л зодоон болсон. Өөр газарт зодоон болсныг мэдэхгүй байна. Гол зодолдож, бужигнаж байсан хүмүүс нь бол Б.Г , С.Д Э нар ш дээ Б.Б талийгаач хоёрын хооронд бол зууралдаж зодолдож ноцолдсон үргэлжилсэн асуудал бол болоогүй. Талийгаач дээр очоод Б.Б ыг дээр нь гараад суучихсан байхад нь л би салгасан. Талийгаач удалгүй гүйгээд явчихсан болохоор түүнийг нас барчихна гэж бодоогүй. Тэр үед талийгаачийн биенээс цус гарахаар юм болоогүй, цус гарсан байдал ч ажиглагдаагүй” “...Т.Т ийг миний харснаар цохиж зодоод байсан хүн байгаагүй ийм зүйл болоогүй, ганцхан Б.Б л дээр нь гараад суучихсан байсан нь үнэн. Харин Э ийн тухайд Б.Г , С.Д өө хоёр хоёулаа зодолдсон. Түүний хамар амнаас цус гарсан, хувцас урагдсан байсан. Миний нүдэн дээр энэ зодоон болж багагүй хугацаанд болсон учир би Э ийг илүү гэмтэж нас барах байсан бол тэгж болох нөхцөл байсан гэж бодсон...” гэх мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 48-49, 50, 51-52, 53, 59, 60-61 дэх тал/,
- Гэрч Б.Б.С огийн мэдүүлгийг шалгасан тухай “...хашааны банз унасан байсан...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 54-57 дахь тал/,
- Гэрч С.Д ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шаамарт очоод шууд Б.С огийн гадаа буусан. Тэгээд тэдний гадаа 0.75 граммын нэг шил архи уугаад сууж байтал замаар хоёр хүн бид нарын зүг гэхдээ замаар явж байтал Б.Б уулзаадахъя намайг таних нь уу гээд босоод явсан араас нь удаагүй Ганбаа босоод явсан. Б.Б урдаас ирж байсан буюу Т.Т ийг гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон. Цаад талд нь Г, Ээгий хоёр зууралдаад”, “...Б.С огийн гадаа хашааных нь үзүүрт зодоон болсон. Намайг харахад Б.Б Т.Т ийг нүүр лүү нэг удаа гараараа цохиж байсан... бид гурав зодолдож байгаад салаад ирсэн чинь Т.Т байхгүй болчихсон байсан” ...намайг харахад л хоорондоо зууралдаад газар унасан байсан. Яг хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана нь цохисныг бол тодорхой хараагүй. Харанхуй байсан болохоор тодорхой сайн харагдаагүй. Тэгээд ч хашааны булангийн цаана байсан юм. ...тэр хоёрын хувьд бол зууралдаж, ноцолдоогүй Б.Б л талийгаачийг 1 цохиод тэгээд л зүгээр зогсож байхаар нь хажуугаар нь гараад явсан. Учир нь Б.Г , Ээгий 2 бол ноцолдоод газарт уначихсан байсан учраас тэр хоёрыг л салгах гээд шууд хажуугаар нь гарсан юм. Хажуугаар нь шууд гараад явсан болохоор би талийгаачийг тэр үед таниагүй. Харин энэ асуудал дууссаны дараа Ээгийгээс Т.Т байсныг нь мэдсэн. ...02 цаг 30 минутаас 03 цаг 00 минутын хооронд л болсон байх. Дараа нь бид нар Б.С огийн гадаа үлдсэн архиа ууж юм ярьж нэлээд суусан юм. ...ямар ч байсан Б.Б талийгаачийн нүүр рүү нь гараараа цохих шиг болсон. Би ч тэр үед нь Г, Ээгий хоёрыг салгах гээд хажуугаар нь гарч яваад тэд нартай зууралдаад Б.Б , талийгаач хоёрыг анзаараагүй намайг хажуугаар нь гарах үед бол тэр хоёр хоёулаа босоод зогссон байдалтай байсан ...би өөрөө анзаараагүй Б.С огоос сүүлд нь сонсоход машин зам хөндлөн гараад төмөр зам руу л явсан гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63, 64, 65 дахь тал/,
- Гэрч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шаамарт очиж Б.С огийн гадаа буусан Б.С огийнд ороход тэр 1 шил 750 граммын Ерөөл архи гаргаж ирсэн. Тэрийг тэдний гадаа ууцгаасан. Уугаад сууж байхад “машин зам дээр хоёр банди явж байна таних нь уу үгүй юу үзээдэхье” гээд Б.Б босоод явсан. Би тэр хоёрыг анх хараагүй. Тэгээд Б.Б нөгөө хоёр банди дээр очоод нэгийг нь цохиод авах шиг болсон. Яг хаана нь цохисныг нь би сайн хараагүй Тэгэхэд түүний араас Б очоод салгасан. Энэ үед С.Д өө ирснээ чи яадаг болчихсон юм гээд Ээгийг цохиод авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад бие биенийгээ хэд хэдэн удаа нүүр хавьдаа цохилцсон. Тэгээд Б.С о боль гээд салгасан. Ингээд Б.С о Ээгийг тайвшруулаад архи уух юм уу гэсэн чинь ууя л даа гэсэн чинь С.Д өө, Б.С о бид нар сууж байсан газраа нөгөө архинаас хийж өгсөн. Энэ үед Б.Б , Б нар бид нараас түрүүлж ирээд архинаас уугаад Б.Б согтоод газар уначихсан байсан. “...Би нэг их согтоогүй байсан. Болж байсан асуудлыг мэдэж байсан. Гэхдээ тэр үед бид нар хоорондоо зууралдаад газар унаад бужигнаад байсан болохоор болсон асуудлыг тэр бүр тодорхой санахгүй байна.” “...намайг харахад Б.Б талийгаачийг 1 цохиод авах шиг болсон. Тэгтэл цаанаас нь Ээгий миний найзыг яагаад байгаа юм бэ гэхээр нь би Ээгийтэй муудалцсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66, 67, 68 дахь тал/,
- Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...зодоон болж байгаа бололтой чанга чанга дуугараад хүмүүс ноцолдох шиг болсон. Энэ үед харанхуй байсан болохоор юм тодорхой харагдахгүй байсан. Би Б.С о дээр очтол эд нарыг салгая гэж хэлээд бас гүйгээд явсан. ...би Б.Г ийг орхиод Б.С о, Б.Б 2 дээр очтол цаашаа нэг хүн хурдтай гүйгээд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хэн явчхав аа гэсэн чинь нөгөө банди чинь гүйгээд явчихлаа гэж байсан. Тэгтэл хашааны булангийн цаана дахиад пижигнээд явчихсан тэгэхээр нь Б.С о бид хоёр очиход анх зодолдож байсан газраасаа баруун тийшээ 5-6 м газар оччихсон Б.Г , Ээгий хоёр заамдалцаад нэгийгээ хашаанд шахаад зууралдаад зогсож байсан. ...Би С.Д тэй хамт Б.Б дээр очсон Б.Б нөгөө сууж байсан газраа л сууж байсан. Тэгэхээр нь түүнийг аваад архи ууж байсан газраа очсон. Тэгээд нөгөө архиа Ээгий, Б.Г , С.Д өө хувааж уусан. ...Хашааны хажууд нэг сугарчихсан банз байсан байсан. Тэр банзны хажууд, урд талд сууж байсан Б.С огийн “Талийгаач доошоо хараад хэвтэж байсан” гэж хэлсэн газрын зургийг заав. ...Тодорхой сайн мэдэхгүй байна. Шөнө 2 цагийн үед байх. Тэр үед цаг хараагүй. ...Тэр газарт л зодоон болсон ш дээ. Өөр газарт зодоон болоогүй. ...Би Т.Т ийг хэн хэн юугаар цохиж зодсоныг хараагүй, учир нь би хамгийн сүүлд зодоон болж байгаа газарт очсон намайг найз нарынхаа араас очиход Б.Б замын хажууд сууж байсан ба хажууд нь Б.С о зогсоод байж байсан. Б.Г болохоор Э тэй зууралдсан байдалтай байж байсан. С.Д болохоор тэр хоёрыг салгах гээд хажууд нь байж байсан. Талийгаач болохоор Б.Б ын сууж байсан газрын ойролцоо замын хажууд хашаа налаад түшсэн суусан байдалтай харагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70, 71, 72, 73, 74-75 дахь тал/,
- Гэрч П.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....04 цаг 20 минутын үе Б.Г , С.Д өө 2 манай гэрийн гадаа ирээд цонх тогшоод ...Б.Б ыг хүргэж өгөхгүй бол болохгүй гээд Шаамар сумаас 4 цаг 50 минутын үед гараад 5 цаг 30 минутын үед Сэлэнгэ орсон. Цаг хараагүй багцаагаар хэлж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
- Гэрч О.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гүүрнээс холгүйхэн хүн хэвтэж байсан О 06 цаг 36 минутад цагдаад дуудлага өгсөн... 5 цаг 10 минутад вагон өнгөрсөн. Вагон өнгөрч байхад хүн дайрчихлаа гэх чимээ сонсогдоогүй.Вагоны замын ойр орчим ямар нэг хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дахь тал/,
- Гэрч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...05 цаг 10 минутын үед хүн нас барсан газрын хажуугаар гарсан. Хүн байгаагүй, замаа хянаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дахь тал/,
- Гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ямар ч байсан би өөрөө нас барсан байсан хүний яг хажууд явж очсон нь үнэн. Бид нарыг ингэж бужигнаж байх хооронд буюу аймгаас цагдаагийнхан ирэхээс өмнө орон нутгийн галт тэрэг энэ хэсгээр хот тал руугаа явж өнгөрсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 174 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №63 дугаар “...1.Т.Т ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсны урагдал, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал, суурь яс, зүүн чамархай, дагзанд хугарал , толгойн орой, дагз, чихэнд шарх, хуйханд цус хуралт, зовхи, шуу, сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэх боломжтой. 4. Дээрх гэмтлийг авснаас хойш талийгаач амьд байх боломжгүй. 5. Тухайн гэмтэл авснаас хойш бие даан босох үйлдэл хийх боломжгүй. 6. Талийгаач нь гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал зэрэг хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 7. Талийгаач нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 158-163 дахь тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 966 тоот шинжээчийн “...1.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №63 үндэслэлтэй байна. 2.Талийгаач Т.Т д толгойн ил гэмтэл гавлын орой зүүн зулай дагзны цөмөрсөн хугарал, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчийн цус харвалт, хуйханд шарх, баруун чихний дэлбэн, 2 шуу, сарвуунд шарх зулгаралт тогтоогдлоо. 3. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр буюу унаж ойчиж мөргөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрхи гавал тархины гэмтэлтэй хүн түргэн хугацаанд нас барах ба зорилгот хөС.Д хийж чадахгүй. 5. Гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 715 дугаар “...1.Урьд гарсан шүүх эмнэлгийн 63, 966 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.Дээр дурдсан гэмтлийг авсан тохиолдолд хэвтээ болон босоо байрлалд цус дагаж урсаж болно. Тухайн гэмтэл авсан газраа цус тогтож шингэж болно. 3.Дээрх гэмтлийг аваад ухамсарт хөС.Д хийх боломжгүй. Дурдсан зайд явах боломжгүй. 4.Т.Т ийн цусанд 2.6% этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. 5.Хэрэгт мэдүүлсэн цохилт, алгадалтын үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй байна. 6.Хохирогч Т.Т д учирсан гэмтлийн байдлаас үзэхэд дээрх гэмтлүүдийг цогцос олдсон гэх газарт авсан байх боломжтой байна. Галт тэрэгний аль нэг хэсэгт шүргэгдэх, мөргөгдөх зэрэг үед үүсэх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 162-165 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7724 дугаар “...1.Хохирогчийн гэх хүрэм, футболк, жинсэн өмд дээр цус илэрсэн. Энэ нь В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бусад хувцсан дээр цус илрээгүй. 2.Сэжигтний гэх хувцас нь дээрээс цус илрээгүй. 3.Хохирогч Т.Т ийн гэх хатаасан цус нь В/III/ бүлгийн цус байна. 4. Сэжигтэн Б.Б ын гэх хатаасан цус нь A/II/ бүлгийн цус байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 198 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 7096 дугаартай дүгнэлт: “...1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Т.Т ийн өмсөж явсан гэх зүүн пүүз дээр цус илрээгүй, баруун пүүз дээр цус илэрсэн. Уг цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн пүүзний улны урд ирмэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна...” гэх дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал/,
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хяналтын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/003/179 дугаар “...Цогцосны унасан байдал нь галт тэргэнд дайрагдсан гэх үндэслэлгүй байна. Дээрх хурдтай галт тэргэнд дайрагдсан тохиолдолд цогцос төмөр замын хажууд тийм байдалтай үлдэх боломжгүй...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал/,
- Шинжээч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаач нь тэр гэмтлийг аваад ямар ч хөС.Д хийгүйгээр тэр дороо нас барахгүй гэж давтан шинжилгээ хийсэн манай комисс үзэж байна. Учир нь гавал тархины гэмтэл нь ил гэмтэл байсан, мөн тархины эдэд амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэхээр бяцралт /их хэмжээний/ байгаагүй. Тийм болохоор богино хугацаанд ухамсаргүй, зорилгот бус үйлдэл хийх жишээ нь мөлхөх, явах, хөл гараа хөдөлгөх үйлдэл хийх боломжтой. ...Алхах мөлхөх үйлдлийг 10-20 метр, 3-5 минутад санамсаргүй, зорилгот үйлдэл хийх боломжтой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед өвдөлт, шок-ийг бууруулдаг ...Гэмтэл аваад уначихсан хэвтээ байрлалд байхад бол хохирогчийн пүүз цусаар бохирлогдох боломжгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас 171-173, 5 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал/,
- Шинжээч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Логик утгаар нь авч үзвэл гэмтэл галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжтой ч би өөрийн шинжээчийн зүгээс бол дээрх гэмтлийг галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 155-156 дахь тал/,
- Хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /18 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/,
- Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 256 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /18 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал/,
- Эд мөрийн баримтыг хэрхэн шилжүүлсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /18 дугаар хавтаст хэргийн 48 дахь тал/,
- Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн “...Би 2018 онд хүнд зодуулсны улмаас толгойдоо хүнд гэмтэл авсан. Тухайн үйл явдлаас болоод мартаж санаад байдаг болчихсон. 2012 оны 8 дугаар сард болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна. Амь хохирогч Т.Т төмөр зам руу гүйсэн...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 55 дахь тал/,
- Гэрч Б.Соёмбын мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн “... Биднийг очих үед наад талд нь Т.Т дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Харин хажууд нь Б.Б явган суугаад толгой нь доошоо харсан байдалтай тасраад унтсан бололтой сууж байсан. Би Б.Б ыг сэрээгээд энэ хүүхэд чинь зүгээр үү гэж хэлтэл Б.Б босож ирээд Т.Т ийг хацар хэсэг нь гарын алга хэсгээр нэг удаа цохисон. Гэтэл Т.Т цочсон байдалтай босож ирээд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү эргээд төмөр замын хашаа даваад гүйсэн. Миний санаж байгаагаар талийгаач Т.Т гадуураа бор хувцастай л байсан шиг санаж байна. Т.Т босч ирээд ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглээд гүйж байгаад баруун тийш буюу ертөнцийн зүгээр зүүн зүг рүү эргээд төмөр замын хашаа даваад гүйсэн...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/,
- Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Тухайн үед шинжээч эмч Даваасүрэн оролцож Т.Т ийн цогцост үзлэг хийж байсан. Миний хувьд цогцосны гадна шинж байдлыг тодорхойлж хэлж, нэрлэх тусгай мэдлэг байхгүй учир шинжээч эмчээс хэлсэн шинж тэмдгийг тэмдэглэлд тусгасан. Тэр үед ямар шалтгааны улмаас шинжээч эмч тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй талаар хэлж мэдэхгүй байна. Шинжээч эмч хүүрийн толбыг хэлээгүй учир би тэмдэглэлд бичээгүй байх...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 61 дэх тал/,
- Шинжээч эмч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн “...Тухайн үед цогцосны үзлэг хийсэн ба цагийг санахгүй байна. Хүүрийн толбо үүсээгүй шалтгаан нь талийгаач цус алдсан, нас бараад удаагүй үед хүүрийн толбоны тунарал үүсэхгүй байх боломжтой. Дүгнэлтэд бол талийгаачид задлан шинжилгээнд орсон үеийн илрэлийг бичнэ...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 70 дахь тал/,
- Шинжээч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Толгойн оройн хэсгийн шарх нь язарч урагдсан байгаа. Үүний доор гавлын орой болон зүүн чамархай, дагзны хэсгийн яс нь цөмөрч хугарсан байгаа. Эдгээр нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Толгойн хуйхны шархны дагзны хэсэгт үүссэн хэсэг нь болохоор зах ирмэг нь тэгш бус, салбарсан, тэрнээсээ толгойн орой руу чиглэсэн хэсэг нь зах ирмэг тэгш урагдах маягтай үүсгэгдсэн байна. Тэгэхээр үүнээс харахад 1 юманд цохигдоод тэр зүйлдээ огил татагдсан байх магадлалтай боломжтой. Шархны доор үүссэн гавал ясны цөмрөлт нь болохоор хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ...Толгойн оройд үүссэн гэмтлийг хүний цохилтоос үүссэн гэж үзвэл босоо юм уу, хэвтээ хөС.Д гүй байрлалд толгойн оройн чанх дээрээс тэгш гадаргуутай хүчтэй зүйлээр цохиж үүсгэж болох юм. Хүн цохиогүй тохиолдолд хатуу тэгш гадаргуугын зүйл дээр шидэгдэж толгойн оройн хэсгээр унах үед үүсч болох юм. Шарх хугарлыг үүсгэсэн зүйлийн хэмжээ болон жинг тодорхойлох боломжгүй. Багадаа 5 кг-аас дээш жинтэй зүйлээр цохиод үүсч болох юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь тал/,
- Шинжээч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогч зорилгот бус ойр зуурын хөС.Д хийх боломжтой. Хохирогч босч явах, хөл гараа хөдөлгөх, өндийх, толгойгоо хөдөлгөх зэрэгт пүүз цусаар бохирлогдож болно. Мөн гэмтэл учрах үед цус үсэрч цусаар бохирлогдож болно. Гэмтэл аваад уначихсан хэвтээ байрлалд байхад бол хохирогчийн пүүз цусаар бохирлогдох боломжгүй...” /5 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал/,
- Шинжээч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...хэвтээ байрлалд пүүз толгойд авсан гэмтлээс цусаар бохирлогдохгүй харин гэмтэл учрах үед цус үсэрч хохирогчийн пүүз бохирлогдсон байх боломжтой...” /5 дугаар хавтаст хэргийн 146-148 дахь тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгож Б.Б ыг цагаатгах байр суурь тус тус илэрхийлж оролцсон болно.
Прокуророос шүүгдэгч Б.Б ыг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилга дээр ажиллаж байхдаа 2012 оны 8 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө уг барилгын талбайгаас тус албаны хянагч ажилтай, ахлах ахлагч П.Б ын түр чөлөө гэгчээр гарч ирэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б.С ” дэлгүүрийн урд амь хохирогч Т.Т ийг нүүрэн тус газар нь гараараа цохиж гавал тархины ил гэмтэл, гавлын орой, зүүн зулай чамархай, дагз ясны цөмөрсөн хугарлууд, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчны цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтаар Б.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Т.Т нь биедээ гэмтэл авч нас барсан байдалтайгаар олдсон бөгөөд энэ нь прокуророос Б.Б ыг хохирогчийг нүүрэн тус газар нь гараараа цохиж хүнд гэмтэл учруулж алсан гэх газраас 180 метрийн зайтай, төмөр замын хажууд, гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал зэрэг хүнд гэмтлийн улмаас амь насаа алдсан байдалтай олдсон байна.
Хэдийгээр 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг “Б.С ” дэлгүүрийн урд талын гаднах талбайд шүүгдэгч Б.Б нь “намайг таних нь уу үгүй юу” гэх зэргээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Т.Т ийн эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогч Т.Т ийн нүүр хэсэгт гараараа зодож цохисон үйл баримт хохирогч Л.Э , гэрч Б.Б.С , С.С.Д , Б.Г , М.Б нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх боловч шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Т.Т ийг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан болоод аливаа зүйлийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж амь хохирогч Т.Т ийн биед халдаж амь насыг нь хохироосон болох нь хангалттай тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №63 дугаартай дүгнэлт “...Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтлийг авснаас хойш талийгаач амьд байх боломжгүй ...Тухайн гэмтэл авснаас хойш бие даан босох үйлдэл хийх боломжгүй”, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 966 тоот шинжээчийн дүгнэлт “...Эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр буюу унаж ойчиж мөргөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрхи гавал тархины гэмтэлтэй хүн түргэн хугацаанд нас барах ба зорилгот хөС.Д хийж чадахгүй., ...Гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ”, Шинжээч Б.Даваасүрэнгийн “...Толгойн хуйхны шархны дагзны хэсэгт үүссэн хэсэг нь болохоор зах ирмэг нь тэгш бус, салбарсан, тэрнээсээ толгойн орой руу чиглэсэн хэсэг нь зах ирмэг тэгш урагдах маягтай үүсгэгдсэн байна. Тэгэхээр үүнээс харахад 1 юманд цохигдоод тэр зүйлдээ огил татагдсан байх магадлалтай боломжтой. Шархны доор үүссэн гавал ясны цөмрөлт нь болохоор хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ...Толгойн оройд үүссэн гэмтлийг хүний цохилтоос үүссэн гэж үзвэл босоо юм уу, хэвтээ хөС.Д гүй байрлалд толгойн оройн чанх дээрээс тэгш гадаргуутай хүчтэй зүйлээр цохиж үүсгэж болох юм” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 715 дүгнэлт “...Хэрэгт мэдүүлсэн цохилт, алгадалтын үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй байна, Дээрх гэмтлийг аваад ухамсарт хөС.Д хийх боломжгүй. Дурьдсан зайд явах боломжгүй”, Шинжээч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогч зорилгот бус ойр зуурын хөС.Д хийх боломжтой” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гараар цохих, цохигдох үед амь хохирогч Т.Т ийг үхэлд хүргэсэн гэмтэл учрах боломжгүй болохыг нотолж байна.
Үүнээс гадна амь хохирогч Т.Т нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан, амь насанд аюултай, хүнд гэмтлийг авсны дараа бие даан хөС.Д хийх, ухамсарт зорилтот хөС.Д хийх, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б.С дэлгүүрийн урдаас талийгаачийн цогцос олдсон гэх газар хүртэл зайд бие даан зорчих боломжгүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл дээрх газарт шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Т.Т ийн биед “гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал” зэрэг хүнд гэмтлийг учруулсан бол амь хохиогч Т.Т нь босож явах, бие даан ухамсарт үйлдэл хийх, цогцос олдсон газарт өөрийн биеэр очих боломжгүй байна.
Гэрч Л.Э , Б.Б.С , М.Б нар нь амь хохирогч Т.Т ийг босоод төмөр замын чигт гүйгээд явсан” гэж мэдүүлсан байх боловч энэ байдал нь “гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал” бүхий үхэлд хүргэх хүнд гэмтлийг авсны дараа дээрх үйлдлийг хийх боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүдээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч М.Орлогор нь гаргасан дүгнэлтдээ “Архидан согтуурч ухамсаргүй байдлаасаа болж алдаа гаргасан хэдий ч хувь хүн өөрөө гэмшиж байгаа нь илт харагдаж байна. Тиймээс иргэн Баяраагийн Б.Б ыг гэр бүл үр хүүхдийн харгалзан бодож гэм буруугүйд тооцож байна хэрэгтэн гэдгийг батлах баримт алга” гэх дүгнэлт гаргасан.
Иймд Б.Б од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн 201218000278 дугаар хэргийг хэрэг бүртгэлд буцааж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 1343 хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шүүх шүүгдэгч Б.Б ыг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.9, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баяраагийн Б.Б од холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай хэргээс Б.Б од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201218000278 дугаар хэргийг хэрэг бүртгэлд буцаасугай.
3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 1343 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болгохыг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэл буюу оршуулгын зардлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисныг дурдсугай.
7. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН
ШҮҮГЧИД Б.МӨНХБАЯР
Д.СУВД-ЭРДЭНЭ