Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2019/01961

 

 

 

2019 оны 07 сарын 31 өдөр                            Дугаар 184/ШШ2019/01961                                        Улаанбаатар хот

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

             Нэхэмжлэгч: .....тоотод оршин суух М овогт Пийн Гын /регистрийн дугаар: ..../   нэхэмжлэлтэй             

           

Хариуцагч: ... байрлах, НШШГГ,

      

            Хариуцагч: .... тоотод байрлах “ М ББСБ” ХХК нарт холбогдох

 

          “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10.35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай  нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О, хариуцагч НШШГГынтөлөөлөгч Б.С, хариуцагч “М ББСБ”ХХК-ийн төлөөлөгч П.Б нар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч П.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1999 оноос эхлэн Пийн Г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг,16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамт дундаа хамтран өмчилдөг байсан. Нэхэмжлэгч П.Гын гэр бүлийн гишүүдийн нэг П.Гб нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газраас П.Гбыг орон сууцны цорын ганц өмчлөгчөөр бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000292187 тоот гэрчилгээг гаргуулан авсан байсан. П.Гб нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “М ББСБ”ХХК-иас зээл авч улмаар 13/151 тоот 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хэсэг болсон барьцааны гэрээнд орон сууцыг барьцааны зүйл болгосон байсан. “М ББСБ”ХХК-ийн нэхэмжлэл дээр үндэслэн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тухайн үеийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс П.Гбыг гэрээгээр хүлээсэн зээлийн үүргээ гүйцэтгэх, эс бөгөөс барьцааны зүйл болсон орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах тухай 522 дугаартай шүүхийн шийдвэр гарч, улмаар уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн 102/ШЗ2019/06610 тоот захирамж, 798 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдсон байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/6 тоот тогтоолоор орон сууцыг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт явуулах албадан дуудлага худалдаагаар оруулж борлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай мэдээллийг  уг дуудлага худалдаа эхлэхээс 13 хоногийн өмнө буюу 2017 оны 06  сарын 08-ны өдөр http://www.niislel.cd.gov.mn/contentlist/category259.shtml?pagesize=20&page=3 гэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны веб сайтад зар хэлбэрээр байршуулсан байна. Харин уг дуудлага худалдаанд орон сууцанд үнэ хаялцахаар нэг оролцогч ирсэн шалтгаанаар орон сууцыг дуудлага худалдаагаар оруулаагүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолоор орон сууцыг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаагаар оруулж борлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай мэдээллийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны http://www.niislel.cd.gov.mn/home.shtml веб сайтад болон өөр бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй байна. Харин “М ББСБ”ХХК-ийн төлөөлөгч “ялагч”-аар тодорсон тэмдэглэл үйлдэгдсэн байна. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба болон “М ББСБ”ХХК-ийн хооронд Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах 07/01 тоот гэрээ үйлдэгдсэн ба уг гэрээгээр орон сууцыг худалдах- худалдан авах хэлцэл хийгджээ. Дээр дурдсан гэрээг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үеийн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Нийслэлийн бүртгэлийн газраас “М ББСБ”ХХК-ийг орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээ олгожээ. НШГАнь дуудлага худалдааг нийтэд мэдээлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 “Дуудлага худалдаанд талуудаас гадна дараах этгээд оролцож болно; 70.2.1. дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн этгээд; 70.2.2.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд; 70.2.3.бусад этгээд” гэж заасан ба бусад этгээд гэдэг нь тухай үл хөдлөх хөрөнгийн өмчлөл болон түрээслэлтэй холбоогүй хэн ч байж болох юм. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ.”, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7. “Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.” гэж тус тус заасан. Цаашлаад Иргэний хуулийн 197 дугаар зүйлээр үнэ хаялцуулах ажиллагааны журмыг зохицуулсан бөгөөд уг 197 дугаар зүйлийн 197.24.Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна.197.26.Энэ зүйлд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч П.Г нь орон сууцны дундын хамтын өмчлөлийн нэг байсан хүнийхээ хувьд орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан авах сонирхолтой “бусад этгээд” байсан боловч уг дуудлага худалдаанд оролцож чадаагүй юм. Учир нь НШГА2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр явуулсан үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааны тухай зарыг уг дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй /нийтэд мэдээлээгүй/ юм. Хуульд ийнхүү 14 хоногийн хугацаа зааж өгсөн нь дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх, дэнчингээ бэлдэх, дуудлага худалдаанд оролцох бэлтгэлээ хангах боломжийг олгох зориулалттай болно. Харин НШГАнь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д заасанчлан үнэ хаялцуулах дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн учраас нэхэмжлэгч тухайн дуудлага худалдаанд бүртгүүлэх, дэнчин тавих,  дуудлага худалдаанд оролцох, орон сууцыг худалдан авах боломжоо алдсанаар түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 дах хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнийг нөхөн сэргээлгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа болно. Хуулиар тогтоосон журам зөрчигдөж явуулсан дээр дурдсан хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны оролцогч нэг тал болж орон сууцтай холбоотой хэсгийн үнэ хаялцуулах ажиллагаанд ялагч болсон гэх “М ББСБ”ХХК нь орон сууцны өмчлөгч болсон нь хүчин төгөлдөр бус шинжтэй юм. Иймд хуульд заасан журмыг зөрчсөн зөрчлийг арилгах, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөнийг сэргээх эдлүүлэх үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3, 70.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7, 197 дугаар зүйлийн 197.24, 197.26, 197.25, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах заалтуудыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10:35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Монгол улсын Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 25 дугаар байр, 31 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцтай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Г нь уг эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр 2013.12.18-ний өдөр хүртэл байсан, Г нь хууль бусаар нэрийг нь хассан асуудал үүссэн. Энэ асуудал шийдэгдээгүй байгаа, тухайн маргааныг шийдвэрлэхээс өмнө “М ББСБ”ХХК-д нэр шилжсэн, НШШГГыналбадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасан байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс П.Гыг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70.2.3-т зааснаар дуудлага худалдаанд бусад этгээд оролцох эрхийг нь хангах, хуулиар тогтоосон үүрэг НШШГГт байгаа, гэтэл бусад этгээд орох эрхийг хангахгүйгээр  М, Б гэх 2 этгээд дуудлага худалдаанд оролцоод хууль бусаар дуудлага худалдаанд ялагч болж Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 25-р байрны 31 тоотод баярлах 30 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Ийм учраас Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24, 197.26-д заасан үндэслэл бүрдсэн байх тул бусад оролцогч этгээдийн эрхийг хангалгүйгээр хаалттай хүрээнд дуудлага худалдааны ялагч тодруулсан дуудлага худалдаа хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хариуцагчийн нарын төлөөлөгч тайлбартаа П.Гын нэхэмжлэлтэй хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдээд дээд шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/58 тоот тогтоолыг хүчингүй болгох талаар маргаан гаргаж тэр нь эцэслэн шийдвэрлэгдсэн  учраас дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж байна. Гэхдээ энэ хэргийн нэхэмжлэгч нь өнөөдөр Б биш, 2. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/5 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар бид нэхэмжлээгүй.П.Гын нэхэмжлэл нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6-58 тоот тогтоолын үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10:35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Монгол улсын Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох байгаа. Үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70.1-д заасныг хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д заасан үүргээ биелүүлээгүй учраас П.Г нь өөрийн өмчлөлд байсан орон сууцаа эргүүлэн авах, дуудлага худалдаанд оролцох иргэний боломжийг нь хаасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70.2.3-т зааснаар бусад этгээдийн оролцох эрхийг хангаагүйгээс дуудлага худалдаа явуулсан ажиллагаа нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Дуудлага худалдааны талаар Шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгч Б.С хэлэхдээ дуудлага худалдааны талаар төлбөр авагч, төлөгч нарт мэдэгдсэн, мөн П.Бод өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан учраас дуудлага худалдааны талаар мэдэгдсэн гэж үзээд баримтууд ирүүлсэн байдаг. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 70.1-т зааснаар нийтэд мэдээлсэн үйл баримт авч ирээгүй, нотлох баримт нь байхгүй гэж үзэж байгаа. Хоёр дахь дуудлага худалдаа нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10:35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд П.М болон Б гэх 2 иргэн орсон бөгөөд М нь ялсан байдаг. Гэтэл ямар зар мэдээллийн үндсэн дээр энэ 2 хүн дуудлага худалдаанд ороод П.М нь ялагчаар тодорсон гэдэг нь эргэлзээтэй байгаа. Мөн П.М гэх хүн ялагчаар тодорсон атлаа 2017.08.15-ны өдрийн 07/01 тоот албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа “М ББСБ”ХХК-иар гэрээгээ байгуулчихсан гэхдээ уг дуудлага худалдаанд “М ББСБ”ХХК нь оролцоогүй. Б, П.М гэх хоёр иргэн л оролцсон. Энэ хоёр иргэн оролцож болж байгаа юм чинь манай нэхэмжлэгч буюу П.Год боломж байсан. Оролцох эрхийг нь хангаагүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дуудлага худалдааг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс эрх нь зөрчигдсөн гэж үзэж дуудлага худалдаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм. П.Г байр битүүмжлэх үед л мэдсэн гэсэн, тухайн байранд амьдардаг байсан. Гыг зээл авсан энэ тэр асуудлаар нь мэдээгүй. Том нь П.Г дараа нь П.Б байгаа, П.Бын гаргасан нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдэх талаар хараад явж байсан байдаг гэв.

 

       Хариуцагч “М ББСБ”ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:       П.Гын нэхэмжлэлтэй НШШГГ,”М” ХХК-д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. “Мөнгөн бүрэн” ХХК нь (тухайн үед “М ББСБ”ХХК байсан) иргэн П.Гбтай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 30,000,000 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлүүлсэн байдаг ба П.Гб нь зээлийн гэрээний барьцаанд дээрх маргаан бүхий орон сууцыг барьцаалсан байдаг. Тухайн үед П.Гбыг уг орон сууцны цорын ганц өмчлөгч байсан бөгөөд нэхэмжлэгч П.Г энэ байрны өмчлөгчөөр бүртгэлтэй байгаагүй. Зээлдэгч П.Гб нь зээлээ төлөөгүй тул тус компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20 ны өдрийн 522 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж байхад П.Гбын өөр нэг ах П.Б П.Гбыг хариуцагчаар “уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шүүхээс захирамж гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. П.Б ба П.Гб нарын хоорон дахь маргаан шийдвэрлэгдэж дуусч, П.Быг байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгосны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байдаг ба “М” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оролцож 41,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авч, орон сууцны өмчлөгч болсон. Гэтэл хамтран өмчлөгч П.Б шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл П.Г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, энэхүү орон сууцны талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд биш тул тэрээр энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх албадан гүйцэтгэх ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд П.Гын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн П.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр Пийн Гаас 43,306,633 төгрөгийг гаргуулж, “М” ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 25 дугаар байрны 31 тоот, 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15/3 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн 134/01 тоот хураах тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбөр төлөгч П.Гб үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 120.000.000 /нэг зуун хорин сая төгрөг/-өөр үнийн санал гаргаж төлбөр авагч “М” ББСБайгуулагатай харилцан тохиролцсон байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177,1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 120,000,000 төгрөгийг 70 хувиар тооцон 84,000,000 сая төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, энэ тухайн өмчлөгч П.Гбад 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/15412  тоот албан бичгээр мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч, өмчлөгч Д.Гд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/16815 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 84,000,000 төгрөгөөр тооцон 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр оруулах болохыг мэдэгдсэн бөгөөд, дуудлага худалдаанд худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5239 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1467 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00033 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгч П.Быг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. Иймд хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг дахин тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, хамтран өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбар төлөгч П.Гб хамтран өмчлөгч П.Б нарт үнийн санал ирүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/520, 3/519, тоот албан бичгүүдээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул дахин төлбөр төлөгч П.Гбад 2017 оны 3 дугаар сарын 15-ны 3/8370 тоот албан бичгээр Америкийн Нэгдсэн Улс Калифорни муж, Лос Анжелос хотын Өмнөд Ардмор гудамжны 401 дүгээр байрны 210 тоот 90020 зип кодтой хаягаар, хамтран өмчлөгч П.Бод 2017 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн 3/8371 тоот албан бичгээр Америкийн Нэгдсэн Улс Иллонойс муж, Чикаго хотын хойд сполдинг гудамжны 3048 дугаар байрны 02 тоот хаягаар олон улсын баталгааг шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 31 дүгээр зүйлд “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болно.”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн “37.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч өмчлөгч Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилж үнэлгээг тогтооно”, гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж “ Хөрөнгө эстимэйт” ХХКомпаниар тогтоолгоход 77,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч П.Гб, хамтран өмчлөгч П.Б нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 77.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 53.900.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоох болохыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/15489, 3/15490 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болох тухай мэдэгдлийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн  3/16382, 3/16383 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй байна. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 77.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 38.500.000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний 3/18710, 3/18711 тоот мэдэгдэл, тогтоол нарыг хүргүүлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах 30м.кв 2 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 77.000.000 сая төгрөгийн 50 хувиар тооцон 38.500.000 төгрөгөөр 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан төлбөр авагч “М” ББСБайгууллага ялагчаар тодорч 41.000.000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон байна. Албадан дуудлага худалдааны ялагч “М” ББСБайгууллага нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гуравдагч этгээд П.Б нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган хянагдан тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны 2125 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний 356 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч П.Гын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч П.Г нь нэхэмжлэлд дурдагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөлд бүртгэлгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, тухайн үл хөдлөх  эд хөрөнгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэв.

         Хариуцагч “М ББСБ”ХХК-ийн төлөөлөгч П.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Нэхэмжлэгч нь яагаад манай компанийг хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас нь харахад НШГА-ны тодорхой шийдвэрийг хүчингүй болгоё гэсэн төрийн байгууллагатай холбоотой шаардлага гаргасан, ийм нэхэмжлэлийн шаардлагадаа манай хувийн компанийг хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна,  үндэслэлгүй. 2.Нэхэмжлэгч П.Г гэх хүн нь тэр ШГА-тай ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Г, Б, П.Г нар нь ах дүү хүмүүс юм байна лээ. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ танилцуулахдаа хэлсэн, нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч байсан, одоо бол хамтран өмчлөгч биш. Тухайн үед 2013.12.24-ний өдөр Г гэдэг хүн “М ББСБ”ХХК-иас 30 сая төгрөгийн зээл олгоход Г цорын ганц өмчлөгч байсан. П.Г нь үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч байгаагүй, одоо ч хамтран өмчлөгч биш. Гэтэл өөрсдийгөө хамтран өмчлөгч мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч тайлбартаа Г, П.Гын нэрийг хууль бусаар хасуулсан гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр тийм асуудал байгаа бол тэрийгээ шүүхийн журмаар шийдвэрлэх ёстой. Яг энэ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.Гын нэхэмжлэлтэй Гад холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан шийдвэрлэгдэх гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа явж байна. Эндээс харахад Г, П.Г гэх хүмүүсийн хооронд хэлцэл байгуулагдаад гэрээ байгуулагдсаны үндсэн дээр өмчлөх эрх нь Гын нэр дээр шилжиж байсан байдал харагддаг. Тухайн үед зээл олгоход бичиг баримт зөвхөн Гын нэр дээр байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой П.Г гэдэг хүн нь ямар нэгэн байдлаар санал, гомдол гаргах эрх байхгүй. Санал гаргаад шийдвэрлүүлсэн ч гэсэн энэ хүнд сэргээх эрх байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч, авагч нар гомдол, хүсэлт гаргадаг. Мөн тухайд эд хөрөнгийн талаар тусгайлан шаардлага гаргах эрхтэй этгээд гомдол саналаа гаргах эрхтэй. Гэтэл П.Гын хувьд ямар ч хамааралгүй байж одоо гомдол, санал гаргаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой байгаа. Нөгөө талаар байр хөрөнгөө “М ББСБ”ХХК-д өгөхгүй байх сонирхол тодорхой болох нь харагдаж байгаа юм. 3. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байдаг. Тухайн үед хамтран өмчлөгч нь П.Гбын ах нь юм шиг байгаа юм, П.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татаад нэхэмжлэл гаргасан байдаг. Энд нэхэмжлэлийн 5 шаардлага гаргасан байх бөгөөд түүний 1 шаардлага нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/58 дугаарт үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох гэсэн шаардлагыг гаргасан байдаг нь одоо П.Гын гаргаж байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолыг хүчингүй болгуулах гэж байгаа. Хэдийгээр гомдол гаргагч нь П.Б, П.Г гэх хоёр өөр этгээд байгаа боловч төрийн байгууллагаас гаргасан шийдвэр нь нэг л шийдвэр байгаа. П.Бын гомдлоор үүссэн хэргийг шүүх шийдвэрлэсэн, ингээд 3 шатны шүүхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан хуулийн дагуу явагдсан гэдгийг тогтоосон, энэ шийдвэр хэрэгт авагдсан байгаа. П.Г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар ч хамааралгүй гэж хэлээд байгаа нь П.Гын эрх хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй, өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа ч П.Год сэргээгдэх эрх байхгүй, санаатайгаар ийм үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох, хүлээн авахаас татгалзах үндэслэл байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

  

          Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч “М ББСБ”ХХК, НШШГГт холбогдуулан “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10.35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 т.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

          Хариуцагч талууд  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгч П.Г нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөлд бүртгэлгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш,шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар ч хамааралгүй,  тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж , гомдол гаргагч нь П.Б, П.Г гэх хоёр өөр этгээд байгаа боловч төрийн байгууллагаас гаргасан нэг л шийдвэр байгаа. П.Бын гомдлоор үүссэн хэргийг шүүх шийдвэрлэсэн, ингээд 3 шатны шүүхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэдгийг тогтоосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу “ гэж маргаж байна.

 

           Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  2015 оны 1 дүгээр сарын  20-ны өдрийн 522  дугаар шийдвэрээр хариуцагч П.Гбаас  43.306.633 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М“ ББСБ ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд  Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр,31 тоотод байрлах  30.м.кв  талбайтай Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг  албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ./хх 85-87/

            Шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2015/06610 дугаар захирамжаар дээрх 522 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 798 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу   Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газар 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дагуу ажиллагаа хийгдэж 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15/3 тоот, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 134/01 тоот тогтоолуудаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр,31 тоотод байрлах 30.м.кв  талбайтай Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг  битүүмжилж, хураасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны  5 дугаар  сарын 19-ны өдрийн 102/ШЗ2015/13711 дугаар захирамжаар  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх 82- 99/   

           

Учир нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Пүрэвдоржийн Боос төлбөр төлөгч П.Гбад холбогдуулан “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж,Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 31 тоотод байрлах  30.м.кв  талбайтай  2 өрөө  орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгон, өмчлөгчөөр бүртгэхийг эрх бүхий байгууллагад даалгах,  хариуцагч П.Гбын “М” ББСБ-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13/12 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гуравдагч этгээд болох “М” ББСБ нь нэхэмжлэгч П.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргасан байна.

 

          Дээрх маргааныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05239 дугаар шийдвэрээр  “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн П.Бод холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр,31 тоотод байрлах  30.м.кв  талбайтай  2 өрөө  орон сууцны хамтран өмчлөгчөөр  П.Быг тогтоон, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч П.Гбын “М” ББСБ-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13/12 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн гуравдагч этгээд “М” ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэнг,

          Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1467 дугаар магадлалаар... анхан шатны шүүхийн 102/ШШ2015/05239 дугаар  шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсанг, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 001/ХТ2015/0033 дугаар тогтоолоор 1467 дугаар магадлалыг хэвээр үлдээж  шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, Улсын Дээд Шүүхийн тогтоолууд хэрэгт авагджээ./хх 101-131/

        

Үүний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж...НШШГГ нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 6/6 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”-ыг гаргаж, төлбөр төлөгч П.Гбын төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 31 тоотод байрлах  30.м.кв  талбайтай  2 өрөө  орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтсон боловч төлбөр төлөгч П.Гб, хамтран өмчлөгч П.Б  нараас үнийн санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу тухайн эд хөрөнгөд зах зээлийн үнэ тогтоож дүгнэлт гаргуулахаар “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход, шинжээч нь уг орон сууцны зах зээлийн үнийг 77.000.000 төгрөгөөр үнэлж тайланг ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

         

Ингээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 6/58 тоот тогтоолоор төлбөр төлөгч П.Гбын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн  Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 31 тоотод байрлах  30.м.кв  талбайтай  2 өрөө  орон сууцыг  үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох  77.000.000 төгрөгийн 50 хувь болох 38.500.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулах 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтож, энэ талаар 2017 оны 7 сарын 04-нд 3/18710, 3/18711 тоот мэдэгдлүүдийг төлбөр төлөгч П.Гб, хамтран өмчлөгч П.Бод  нарт хүргүүлсэн боловч хоёр дахь  дуудлага худалдаанд хүрэлцэн ирээгүй байна.

          Хоёр дахь албадан  дуудлага худалдаанд иргэн Б.Б болон “М” ББСБ ХХКомпанийн захирал Г.М нар оролцож,  орон сууцыг 38.500.000 төгрөгөөс дуудсаныг “М” ББСБ, ХХК нь 41.000.000 төгрөгөөр худалдах авах эрх үүссэн ба энэ талаар П.Гб, П.Б, Х.Цэнд нарт 2017 оны 8 дугаар сарын 07-нд 3/19509 тоот мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн бөгөөд  “М” ББСБ ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээг байгуулж,  Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр,31 тоотод байрлах 30.м.кв  талбайтай Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны  өмчлөгч нь болж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000603503 дугаартай гэрчилгээг 2017 оны 8 дугаар сарын 29-нд авчээ.

 

        Түүнчлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  2015 оны 01 дүгээр сарын  20-ны өдрийн 522  дугаар шийдвэр,798 тоот гүйцэтгэх хуудас баримт бичигтэй төлбөр төлөгч П.Гбад холбогдох  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь 2017 оны 8 дугаар сарын 29-нд дуусгавар бол 17/997 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарсан   болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба энэ талаарх хуулийн хүчин төгөлдөр болсон  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2125 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 001/ХТ2019/00356 дугаар тогтоолууд хэрэгт  авагджээ./хх 38-75, 168-183/ 

 

         Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэрээр Пүрэвдоржийн Бын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох “ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/6 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”,  2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 6/58 дугаартай “ Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол “, 2017 оны 8дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай “ Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, НШШГГ болон “ М ББСБ”  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 31 тоотод байрлах 30.м.кв талбайтай Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны   өмчлөгчөөр тогтоолгох“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэнг, 

          Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2125 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэнг, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 001/ХТ2019/00356 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 01986 дугаар шийдвэр, 2125 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээжээ. /хх 38-75/

 

       Дээрх үйл баримтууд нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар  тогтоогдсон байна.

 

        Нэхэмжлэгч талаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр явуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны  зарыг уг дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны http://www.niislel.cd.gov.mn/home.shtml веб сайтад болон өөр бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй байна. П.Г нь орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан авах сонирхолтой “бусад этгээд” байсан боловч уг дуудлага худалдаанд оролцож чадаагүй.Үнэ хаялцуулах дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн учраас П.Г нь тухайн дуудлага худалдаанд бүртгүүлэх, дэнчин тавих,  дуудлага худалдаанд оролцох, орон сууцыг худалдан авах боломжоо алдсанаар түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 дах хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнийг нөхөн сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэж тайлбарлаж байна.

 

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт ”төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ” гэж, энэ  хуулийн 32.5 дах хэсэгт “ Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно “ гэж тус тус тодорхойлсон ба эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч байхаар,  төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч  байхаар хуулиар тодорхойлжээ.

        Үүний дагуу төлбөр авагч нь М ББСБ, төлбөр төлөгч нь П.Гб нар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд байх бөгөөд нэхэмжлэгч П.Г нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  2015 оны 1 дүгээр сарын  20-ны өдрийн 522  дугаар шийдвэр,798 тоот гүйцэтгэх хуудас баримт бичигтэй төлбөр төлөгч П.Гбад холбогдох  иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч биш бөгөөд тэрээр шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүнийг иргэний  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч биш, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нь П.Гб  байгаа талаар тайлбарласан мөн энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрх залгамжлагчаар оролцоогүй байна.

 

         Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д “Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ” гэж, энэ хуулийн 197 дугаар зүйлийн 197.26-т “Энэ зүйлд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан ба  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж, энэ хуулийн 70.2.3-т “бусад этгээд” дуудлага худалдаанд оролцож болохоор зохицуулсан.

  

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолоор орон сууцыг 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдаагаар оруулах талаар http://www.niislel.cd.gov.mn/home.shtm  мэдээлээгүй, уг зар нь сайтад  байгаагүй зүйлийг нотлох боломж байхгүй, хэвлэл мэдээлэл, сайтаар хайгаад гарч ирээгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа хэдий ч үүнийгээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  нотолж чадаагүй гэж шүүх үзэв.

 

         Тухайлбал нэхэмжлэгч талаас  төлбөр төлөгч П.Гбын төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 31 тоотод байрлах 30.м.кв  талбайтай  2 өрөө орон сууцыг  2017 оны 07 сарын 18-ны өдрийн 10:00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулах талаар нийтэд мэдээлээгүй, зар нь сайтад  байгаагүй зүйлийг нотлох боломж байхгүй  гэх боловч үүнийгээ хуульд зааснаар нотлохын тулд дээрх сайтад үзлэг хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.            

         Мөн П.Г нь орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан авах сонирхолтой “бусад этгээд” байсан боловч уг дуудлага худалдаанд оролцож чадаагүй.Үнэ хаялцуулах дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн учраас тухайн дуудлага худалдаанд бүртгүүлэх, дэнчин тавих,  дуудлага худалдаанд оролцох, орон сууцыг худалдан авах боломжоо алдсанаар түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэсэн хэдий ч шүүх хуралдаанд төлбөрт хураагдсан 2 өрөө орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, “М ” ББСБ-д өмчлөх эрх нь шилжсэн талаар 2018 онд мэдсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч П.Г нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар, ” М  “ББСБ, ХХК-д холбогдуулан 2019 оны  05 дугаар сарын 17-д  тус шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

        Нэхэмжлэгч П.Г нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны 10:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 31 тоотод байрлах 30.м.кв  талбайтай  2 өрөө орон сууцыг  хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 дах хэсэгт заасны дагуу” бусад этгээд”-ийн хувьд оролцох байсан гэж үзсэн бол төлбөрт хураагдсан орон сууцны өмчлөгч нь М ББСБ, ХХК болохоос өмнө  энэ талаарх  гомдлоо гаргах боломжтой байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

        Энэ нь нэхэмжлэгч П.Г нь төлбөр төлөгч П.Гб, хамтран өмчлөгч П.Б нартай төрсөн ах дүү, тухайн орон сууцанд амьдарч байгаа Х.Цэндийн төрсөн хүү нь бөгөөд   Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 6/58 тоот тогтоолоор төлбөр төлөгч П.Гбын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөрт хураагдсан  2 өрөө  орон сууцыг  үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох  77.000.000 төгрөгийн 50 хувь болох 38.500.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт болох Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг 2017 оны 7 сарын 04-нд 3/18710, 3/18711 тоот мэдэгдэлүүдийг төлбөр төлөгч П.Гб, хамтран өмчлөгч П.Бод  нарт хүргүүлсэн үед нь  мөн хоёр дахь албадан  дуудлага худалдаанд  “М” ББСБ ХХК  оролцож,  орон сууцыг  41.000.000 төгрөгөөр худалдах авах эрх үүссэн тухай   П.Гб, П.Б, Т.Цэнд нарт 2017 оны 8 дугаар сарын 07-нд 3/19509 тоот мэдэгдэл хүргүүлсэн үед нь нэхэмжлэгч  нь  2 өрөө орон сууцыг бусдын өмч болох нь гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан байна гэж шүүх үзэв.

 

            Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар  төлбөрт хураагдсан сууцны өмчлөгч нь М ББСБ, ХХК болж, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс өмнө  дуудлага худалдаанд оролцох “бусад этгээд” байсны хувьд энэ талаарх  гомдлоо гаргах боломжтой байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй байгаагаас үзэхэд түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна./  2019 оны  05 дугаар сарын 17-д  тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан/

 

        Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, энэ хуулийн 32.5-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хуульд зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар тодорхойлсон ба  нэхэмжлэгч П.Г нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  2015 оны 1 дүгээр сарын  20-ны өдрийн 522  дугаар шийдвэр,798 тоот гүйцэтгэх хуудас баримт бичигтэй төлбөр төлөгч П.Гбад холбогдох  иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч биш юм.

         Иймээс түүнийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 6/58 тоот тогтоолоор төлбөр төлөгч П.Гбын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөрт хураагдсан  2 өрөө  орон сууцыг  үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох  77.000.000 төгрөгийн 50 хувь болох 38.500.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт болох хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчөөгүй талаарх хүчин төгөлдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2125 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 001/ХТ2019/00356 дугаар тогтоолууд хавтаст хэрэгт авагдсан ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй талаар хуульд заасан байх тул дээр дурдсан үйл баримтыг тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.  /хх 38-75/ 

       

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт “ Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” талаар зохицуулсан тул дахин энэ талаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

         Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хариуцагч НШШГГ нь нотлох баримтуудыг ирүүлсэн тул шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хүсэлтээс татгалзсан болохыг мөн тус шүүхэд хянагдаж байгаа гэх П.Гын нэхэмжлэлтэй хариуцагч П.Гбад холбогдох “ 2013 оны 12 сарын 17-ны өдрийн  Орон сууцны  хамтран өмчлөгчөөс  чөлөөлүүлэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, П.Гыг Ү-2201008368 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй  гэсэн ба дээрх нэхэмжлэлтэй холбоотой баримтууд шүүхэд ирүүлээгүй болохыг дурдав./хх10/    

 

         Иймээс шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн ба  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч  П.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  70200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон

                                                                                                

ТОГТООХ нь:

      

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32  дугаар зүйлийн 32.1, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Гын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ, М ББСБ, ХХК нарт  холбогдох “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10.35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаартай 30 т.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”   тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар  нэхэмжлэгч П.Гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ОЮУНЖАРГАЛ