Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2019/00427

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2019/00427

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хашаанд байрлах ******* ******* *******т компанийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, өөрийн байранд байрлах ******* ******* ******* ******* ******* ******* *******н /РД:*******/,

Хариуцагч ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойно, өөрийн байранд байрлах Хязгаарлагдмал хариуцлагатай компани /РД:/ нарт холбогдох,

Бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 25 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Иргэдийн төлөөлөгч С.Ганбаатар

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Шинэбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уран,

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Хишигмөнх,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд

Хариуцагчийн төлөөлөгч О.Хүрэлбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ХК-ийн Шүр захыг цэвэр бохир усаар ханг******* байгаа шугам хоолой нь Оросуудыг үйл *******иллагаа явуулж байх үеэс эхлэлтэй инженерийн шугам хоолой бөгөөд бид энэ цэвэр усны шугамнаас өнөөг хүртэл хангагд******* ирсэн. Энэ хугацаанд манай компани ******* НАА-д цэвэр усны төлбөрт сард 980 000 төгрөг, жилд 11 760 000 төгрөг, сүүлийн 20 жилд 235 200 000 төгрөгийг төлсөн байна. Гэтэл ******* НАА нь ХХК-ийн О.Хүрэлбаатарт Хот суурин ус хангамж, ариутгал татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчиж цэвэр усны төв шугаман дээр орон сууц, ******* үйлчилгээний зориулалттай 5 давхар барилга барих зөвшөөрөл олгосон нь анхнаасаа хууль зөрчиж техникийн нөхцөл олгосон байдаг. Энэ цэвэр усны шугамнаас манай компани болон Сүхжин ХХК, авто сэлбэгийн Оровгод гурван эрдэнэ ХХК, Өгөөмөр кафе, Цогт кафе, Төрийн банк, ХААН банк, Голомт банк гэх мэт компани, ******* *******н нэгж байгууллагууд хэрэглээний цэвэр усаар хангагд******* байсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сараас эхлэн одоог хүртэл бид цэвэр усаар хангагд******* чадахгүй байна. Энэ нь ******* НАА нь ХХК-ийн О.Хүрэлбаатарт биднийг цэвэр усаар хангадаг гурван метрийн гүнд байсан шугам хоолойн дээр 5 давхар барилга барих зөвшөөрөл олгосноос ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар нь өөрийн барьсан 5 давхар барилгын зоорийн давхарт байдаг 100-ийн хаалтыг нээж ха******* байсны улмаас бид бүгдийг усаар ханг******* байсан труба хоолойнд хөлдөлт үүссэн цооролтууд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл ******* НАА нь 2015 оны 3 сарын 03-ны өдөр ХХК-д тус компанийн барьсан үйлчилгээний төвтэй орон сууцны барилгын зоорийн давхрын цэвэр усны шугамнаас огтлол авч, цаашид цэвэр усны холболтыг өөрчлөх шаардлагатай гэж техникийн нөхцөл олгосон нь хууль бус ба нийтийн хэрэгцээний усны шугам дээр барилга барих гэж байгааг анхнаасаа мэдэж байсан.

2017 оны 8 сараас эхлэн Хүрлээгийн барилгын баруун талын шугаманд гэмтэл гарсны улмаас ус хааснаас болж бидний хооронд маргаан болсон. Үүнээс өмнө усны ямар нэгэн асуудал байгаагүй. Гэтэл Хүрлээ барилгаруугаа нэвтрүүлэхгүй байсан, НАА хүртэл оролдоод дийлээгүй, бид энэ цэвэр усны шугамыг НАА-тай хамт янзлах гээд 2017 оны 10 сар хүртэл болоогүй. 2017 оны 11 сард Хүрлээгийн барилгын зүүн талын худгаас манайх болон бусад хэрэглэгчийг хангадаг цэвэр усны шугам хоолой хөлдсөн байсан. Арга ядаад устай байхын тул Хүрэлсүхтэй уулзсан. Хүрэлсүхийнх бас усгүй байж байгаад Гомбогүрийн шугамнаас ус татсан байсан. Бид Хүрэлсүхэд мөнгө өгч байж тэдний хашаанд байгаа хуучин шугамнаас ус тат******* өвлийг өнгөрөөсөн нь үнэн. Манай Шүр зах усгүй байх ямар ч боломжгүй, наад зах нь ариун цэврийн асуудал гардаг учраас Хүрэлсүхийнхээс ус авахаас өөр арга байгаагүй. Гэхдээ бид өмнө нь 100-гийн хоолойгоор ус авдаг байсан бол 35-ийн хоолойгоор Хүрэлсүхийнхээс ус татсан нь үнэн.

Манай компани 2018 оны 4 сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд ХХК-ийн 5 давхар барилгын зүүн талын худгаас өөрийн хөрөнгөөр 120 метр 100-ийн төмөр хоолой тат******* усаа хэвийн *******иллагаанд оруулсан боловч О.Хүрэлбаатар нь усыг хаагаад бид бүгдийн эрх ашгийг хохироосоор байсан. Энэ асуудлыг олон байгууллагад ханд******* шийдвэрлүүлэхээр оролдсон. Эцэст нь 2018 оны 8 сард орон нутаг уг цэвэр усны шугам сүлжээг орон өмчид бүртгэн авч НАА хүлээн авснаар 2018 оны 8 сараас эхлэн бид цэвэр усаар хэвийн хангагддаг болсон. Бусад хэрэглэгч нар тус тусдаа бие даан нэхэмжлэл гаргана гэдгээ бидэнд мэдэгдсэн учраас манай компани өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна. Үүнд:1.Хөлдсөн шугам хоолойг засварласан зардалд 6 200 000 төгрөг зарцуулсан. Үүнд: хөлдсөн шугам хоолойг солих материалын зардалд 4 100 000 төгрөг, техник *******иллуулсны зардалд 600 000 төгрөг, *******лын хөлсөнд 1 500 000 төгрөг тус тус зарцуулсан,

2. 2017.08 сараас 2018 оны 6 сарыг дуустал нийт 10 сарын хугацаанд усгүйгээс болж бид Хэрлэн голоос зөөврийн ус хэрэглэсний зардал болон ******* НАА-д сар бүр усны мөнгө төлж байсны зардалд нийт 11 500 000 төгрөг зарцуулсан. Үүнд: сард усны үнэд 980 000 төгрөгийг ******* НАА-д төлдөг, Хэрлэн голоос ус тээвэрлэсний зардалд сард 170 000 төгрөг буюу сард 1 150 000 төгрөгийг зарцуулсан,

3. Усгүй байх хугацаанд гүний худаг өрөмдүүлж 8 000 000 төгрөг зарцуулсан. Манай компани хуучин гүний худагтай байсан ба энэ худгаас гарч буй усыг унданд хэрэглэх боломжгүй байсан учраас хэрэглэхгүй удсан байсан. Тэгээд энэ худгийн х*******ууд дахин засварл******* гүний худаг өрөмдүүлсэн. Энэ *******лыг өөрийн охин компани болон Дөлгөөн Хэрлэн ХХК-иар гүйцэтгүүлсэн. Иймд өөрийн компанид учирсан эд хөрөнгийн хохирол болох 25 700 000 төгрөгийг дээрх хоёр байгууллагаар хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч ******* НАА ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Ц.Хишигмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Чойбалсан хотын хэмжээнд тасралтгүй ундны усаар хангах үйл *******иллагаа явуулдаг байгууллага юм. Энэ хүрээнд иргэн, ******* ******* нэгж бусад байгууллагуудыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулан *******илладаг. Мөн ******* Худалдаа ХХК-тай гэрээ байгуулан *******илладаг. Энэ асуудал анх 2017 оны 8 дугаар сард болсон. Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр захын хойд байрлах ХХК-ийн барилгын баруун талын дулааны шугамаас ус нэвчээд байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу манай хариуцсан хүмүүс очиж үзлэг шалгалт хийсэн. Энэ хүрээнд Шүр захын баруун хойд талд байрлалтай Бадмаараг дэлгүүрийн хашаанд байгаа цэвэр усны 1 дүгээр худаг болон ХХК-ийн хашаанд байрлах цэвэр усны 2 дугаар худгийн хооронд гэмтэл гарсан байна гэж манайх тогтоож усыг ха******* хэрэглээг хязгаарласан. Энэ талаар холбогдох байгууллагуудад удаа дараа хэлж хариуцсан байцаагчийг явуулж байсан. Энэ шугам дээрээс тэжээгддэг ******* Худалдаа, Сүхжин, Цогт кафе, угаалгын болон хувийн орон сууц тэжээгддэг. Энэ шугамд гэмтэл гарсан байна. Өөрийн эзэмшлийн шугам сүлжээгээ засварла гэсэн албан бичиг өгч байсан. Тэгээд ******* ******* нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн шугамаа засварлахгүй байсан болохоор манай байгууллага хуулийнхаа хүрээнд байгууллагууд руу албан бичиг хүргүүлсэн. Энийг 10 дугаар сарын 01-ний дотор засварла гэж албан бичиг хүргүүлсэн боловч эдгээр байгууллагууд манай эзэмшлийнх биш гээд энэ асуудал дараа он руу шилжсэн асуудал байдаг. Албан бичиг хүргүүлсэн нотлох баримт хавтас хэрэгт хүргүүлсэн. Холбогдох хүмүүс нь засварлах талаар нилээдгүй уулзалдсан. Тэгээд 10 сараас цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад шорооны асуудал хүндрэлтэй байсны улмаас больсон. Тэгээд ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 26-нд манай байгууллагад цэвэр усны нэгээс хоёрдугаар худагт гэмтэл гарсныг засварлъя гэсэн хүсэлт өгсөн. Тэгээд Ивээл хорооллыг хариуцсан хэсгийн техникчийг хэдэн хүмүүстэй очиж машин, механизмаа гаргаад цэвэр усны 2 дугаар худгаас баруун тийшээ 5000 метрт шугам цоорсон байсныг засварласан. Цэвэр усны нэг буюу түүний баруун хойд байрлалтай худаг манай эзэмшлийн худаг. Энэ худгаас усаа нээсэн. Тэгээд нээгээд тухайн байгууллагад ус ирэхэд шалг******* үзээд явсан. Маргааш нь ХХК-наас барилгын зүүн талын худгаар дамжаад манай барилга руу ус нэвчээд байна гэсэн дуудлагыг холбогдох хүмүүс нь мэдэгдсэн. Эний дагуу очиж үзэхэд цэвэр усны 3 дугаар худгаас ус дамжин барилгын зоорийн давхарт орж ирж байсан. Тэгээд энэ байгууллага нь эд хөрөнгөө хамгаалахын тулд зоорын давхарын хаалтыг өөрсдөө хаасан байсан. Энийг ******* Худалдаа ХХК-ийн төлөөлөгчөөр явж байсан Дамдинсүрэн гэдэг хүн мэдэж байгаа. Тэгээд шалг******* үзэхэд уг барилгын зүүн талд байгаа цэвэр усны 3 дугаар худгаас 5 метрт байрлах шугам буюу ******* ******* ХК-руу явсан тэдний өөрийнх нь өмчлөлийн шугам хөлдсөн асуудал яригдсан. 2018 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 03-нийг хүртэл ******* Худалдаа ХК өөрсдөө завсарласан байх. Засварл******* дуусаад усаа тавъя гэсэн асуудал яригд******* байсан. Энэ хооронд Мэргэжлийн хяналтын газраас өмчлөгч, эзэмшигч нь тодорхой бус байна, орон өмчийн эзэнтэй болгох асуудлаар өмчийн алба болон манай байгууллага руу албан бичгийг явуулсан байдаг. Үүний үндсэн дээр Аймгийн Тамгын газраас *******лын хэсэг гараад энэ шугам сүлжээний эзэн холбогдогчийг тодорхойлоод, эзэнгүй бол эзэнтэй болгоё, орон өмчид өгье гэсний үндсэн дээр манай байгууллагаас орон өмчийн т манай байгууллагаас бичиг баримтыг нь бүрдүүлж ******* өмчийн т өгсөн. Ингээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оны 8 дугаар сарын 13-нд шийдвэр гараад одоо манай эзэмшилд ирсэн байгаа юм. Манай байгууллагад ирнэ гэдэг нь манай байгууллагаас засвар үйлчилгээ хийх эрх нь нээгдэж байгаа юм. Ийм процесс болсон.

******* Худалдаа ХХК-аас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хот суурин ус хангамжийн тухай хуулиараа өөрийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээг бүрэн хариуцна гэсэн хуулийн зохицуулалтай. Өөрсдийн тэжээгдэж байгаа өөрсдийн өмчлөлийн шугам сүлжээг засварласныхаа төлөө 6 200 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ шугам сүлжээ нь иргэн ******* *******н эзэмшил юм чинь энэ байгууллага нь манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн 11 500 000 төгрөг нэхээд байна. Сард усны хэрэглээ 980 000 төгрөг, тээврийн хэрэглээ 170 000 төгрөг нэг сарын 1 150 000 төгрөг энэ нь 10 сараар үржихээр 11 500 000 гээд нэхэж байна. Манай байгууллага нь 46 000 хүн амыг ундны усаар хангадаг байгууллага. Энэ дээр манай байгууллагаас ундны усыг худалд******* авсан гэрээ байхгүй, төлбөр мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. ******* ******* ХК-ийн зарлага гаргаад байсан зарлагын баримтууд нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ярьж байна. Хэрлэн голоос усаа тат******* авч хэрэглэсэн. Энийг үнэгүй авсан гээд байгаа. Тэгвэл Хэрлэн голоос үнэгүй авсан усаа манайхаас нэхэмжлээд байгаа нь хуулийн зохицуулалтанд нийцэхгүй байна. Тэгээд дараа нь 8 000 000 төгрөг нэхэмжлээд байна. ******* Худалдаа ХХК нь манай байгууллагатай хамтран *******иллаад 7, 8 жил болж байгаа. Энэ байгууллага нь 2015 онд гүний худаг Стабу гэдэг компанаар гаргуулсан. Тэгсэн мөртлөө 2017 онд дахиад гаргуулсан. Нэхэмжлэгч хуучин гүний худгаа сэргээгээд дахиад доошоо өрөмдсөн гэж ярьж байна. Гүний худгийг өөр л өрөмдөж дахин худаг гаргахгүй бол нэмж өрөмдөнө гэсэн асуудал байдаггүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч О.Хүрэлбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Худалдаа ХХК-ийн манай компанитай холбогдуулан гаргасан гомдлын дагуу шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох гэсэн боловч өмгөөлөгч маань тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон. Тэгээд өөрийн биеэр ирж оролцож байна. ******* Худалдаа ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцсан. Манай компани ******* Худалдаа ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Манайх 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ******* НАА ОНӨААТҮГазраас техникийн нөхцөл авч барилга байгууламжаа эхлүүлсэн. Энэ техникийн нөхцлийг авахдаа цэвэр усны нэгдүгээр худгаас гаргасан төв шугамын дагуу цэвэр усны 2 дугаар худгаас 3 дугаар худгийн хооронд зөвшөөрөл авч барилгаа усаар хангах үйл *******иллагаа явуулсан. 2015 онд барилга маань эхэлсэн боловч санхүүжилтийн улмаас түр хугацаагаар зогссон. Ингэж зогсож байх хугацаандаа суурийг нь буюу нэгдүгээр давхарыг бүрэн хучиж дууссан байсан. Ингэж хучиж дууссаны дараа техникийн нөхцлийн дагуу шугамаа татсан байсан, тэр жилдээ барилгадаа дулаан авсан. Дулаан аваад энэ шугамаар цэвэр ус явуулах боломжийг хангасан. Энэ шугамд анх техникийн нөхцөл авч байхад ус байгаагүй. Энийг бид В1 гэдэг худгаас усыг нь хоёр гэсэн худаг руу гүйлгээд хоёроосоо гурав руу өгсөн. Ийм схемийг өөрчилж оруулсан байгаа. Гол буруутгаад байгаа зүйл бол техникийн нөхцөл үндэслэлгүй, мөн хаалт тавьсан гэсэн асуудал яригд******* байна. Манай компанид тийм зүйл байгаагүй. Цэвэр усны 1-2 дугаар худгийн хооронд гэмтэл гарахад ******* ******* *******д дуудлага өгсний дагуу 2017 оны 8 сард усыг хаасан. 2018 оны 5 сард ******* ******* ******* шугамаа засварлаад усаа тавьж эхлэхэд манай барилга руу ус орж эхэлсэн. Энэний талаар дахиж ******* ******* ******* үйлчилгээнд хэлээд ******* ******* ******* үйлчилгээний Отгонбаяр ахлагчтай хүмүүс ирж шалгахад манай барилгын зүүн талын цэвэр усны 3 дугаар худагаас ******* Худалдаа ХХК-руу явсан шугам хөлдсөн байна. Тийм учраас танайх зүүн талдаа маш хурдан хаалт тавь гэж хэлсэн. Энээс болж танай хэрэглээ зогсож магадгүй гэж хаалт тавиулсан. Анхнаасаа хэрэглэгч байгууллага бол техникийн нөхцөлийг нь аваад усаа хуулийн дагуу хэрэглэж байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Энэ байгууллага нь техникийн нөхцөлгүй усаар хангагд******* байсан болохоор ийм нөхцөл байдал үүсээд байна. Харин ч манай байгууллага энэ шугам хоолойг шинэчлэн засварласан. Энэ цэвэр усны шугам сайжруулах хэвийн үйл *******иллагаанд оруулах тал дээр ******* Худалдаа ХХК-ийн идэвхи санаачлага байгаагүй. Энэ нь нийтийн эзэмшлийн талбай дээр хамтраад *******иллая гэж олон удаа ******* ******* ******* үйлчилгээний т очиж байсан. Тэгээд ******* ******* *******н ерөнхий инженертэй ярилцаад аймаг дээр 19 600 000 төгрөгийн төсөв хөрөнгийг аймгийн иргэдийн хурлаас яагаан бойлурын орчмын ******* ******* нэгжүүдэд дэмжлэг болгож өгсөн. Тэрийг нь ******* аймгийн Дор-Сүх гэдэг компани тендерээр аваад, ******* ******* *******гаар дамжуулан энэ шугам сүлжээг засварла гэж өгсөн байгаа. Энэ шугам сулжээг засварлах тал дээр манай байгууллага их идэвхитэй оролцсон боловч манай компани явж, явж буруутан болж энэ нэхэмжлэлийн хариуцагч байгаа нь ойлгомжгүй байна. ******* ******* ******* ******* байгууллагууд тус бүр 300 000 төгрөг гаргаад өгвөл шугам хоолойг засварлаад өгье гэж ерөнхий инженер нь бид нарт хандсан, манайх тэгье гэсэн. ******* Худалдаа ХК нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ би Шинэбаяр даргатай энэ асуудлаар одоо болтол нүүр тулж уулзаагүй, нягтлан нь манай захирал хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Ажил хариуцсан хүмүүс нь хооронд нь худлаа яриад явсан. Уул нь 300 000, 300 000 төгрөг гаргаад шийдье гэсэн боловч төлбөрт үйл *******иллагаа хийхээс татгалзсан учраас энэ *******ил тэр чигтээ зогссон. ХХК нь хашаа руугаа оруулаагүй гэсэн асуудал ярьсан. Тухайн үед ******* ******* ХК-иас ерөнхий нягтлан гээд нэг жирэмсэн охин 4 согтуу залуу дагуулж ирсэн. Тэгэхээр нь би хэлсэн Нэгдүгээрт наад худаг чинь танай худаг биш. Хоёрдугаарт ******* ******* *******н үйлчилгээний шугам байж мэднэ. Манайд бүх банкийг тэжээдэг шилэн утас явдаг, онцгой байдлыг тэжээдэг 6000 кабел явдаг. 380 хос манай шугам явж байгаа. Эний зайгаар орж та нар орж чадахгүй. Мэргэжлийн байгууллагаар нь засварлуулна гэж хэлээд тухайн хүмүүсийг *******иллуулаагүй. Дараа нь ******* ******* ******* үйлчилгээний ирээд засварласан. Намайг барилгынхаа зоорийн давхарт цэвэр усны шугамын зүүн талдаа хаалт тавьж хаачихаад ******* ******* руу усыг нь өгөхгүй байгаа юм шиг яриад байгаа юм. Манай компани болон надад цэвэр усны шугамыг дураараа нээж хаах эрх байхгүй, намайг тэгж хаасан тухай нотлох баримт байхгүй. Тэгээд та хэд надад итгэхгүй байгаа бол тасд******* аваад үзээ гэсэн. Тэгээд тасд******* аваад үзсэн. Зүв зүгээр хэвийн үйл *******иллагаатай байсан талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 12 өдөр 46/123 тоот дүгнэлт нь байж байна. Ийм асуудал болсон. ******* ******* ХК-иас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг манай компаниас хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазар, ХХК нарт холбогдуулан өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 25 700 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гарг*******ээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* ******* ******* ******* ОНӨААТҮГазар нь нийтийн хэрэглээний цэвэр усны шугам сүлжээтэй т барилга барих техникийн нөхцлийг хууль бусаар ХХК-д олгосон, ХХК нь цэвэр усны шугам сүлжээ бүхий т орон сууцны барилга барьж, улмаар нийтийн хэрэглээний цэвэр усны шугамыг ф100-гийн хаалт хийн нээж ха******* байснаас манай компани болон бусад ******* *******н нэгж, иргэдийн цэвэр усаар хангагддаг байсан шугаманд 2018 оны 11 сард хөлдөлт үүссэн. Цэвэр усаар хангагдахийн тулд 2018 оны 4 сарын 26-ний өдрөөс хөлдсөн шугам хоолойг манай компани өөрийн зардлаар засварл*******, эд хөрөнгийн хохирол хүлээсэн тул өөрт учирсан хохирлоо дээрх хоёр компаниар хувь тэнцүүлэн төлүүлнэ... гэж тайлбарл******* байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Хөлдсөн шугам хоолойг засварласан зардалд 6 200 000 төгрөг зарцуулсан. Үүнд: хөлдсөн шугам хоолойг солих материалын зардалд 4 100 000 төгрөг, техник *******иллуулсны зардалд 600 000 төгрөг, *******лын хөлсөнд 1 500 000 төгрөг,

2. 2017.08 сараас 2018 оны 6 сарыг дуустал нийт 10 сарын хугацаанд усгүйгээс болж зөөврийн ус хэрэглэсэн, ******* НАА-д сар бүр усны мөнгө төлж байсны зардалд 11 500 000 төгрөг зарцуулсан. Үүнд: сард усны үнэд 980 000 төгрөгийг ******* НАА-д төлдөг, Хэрлэн голоос ус тээвэрлэсний зардалд сард 170 000 төгрөг буюу сард 1 150 000 төгрөгийг зарцуулсан,

3. Усгүй байх хугацаанд гүний худаг өрөмдүүлж 8 000 000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан тайлбарл*******ээ.

Хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар нь... ХХК-д Хот суурины усан хангамж, ариутгал татуургын тухай хуульд заасны дагуу цэвэр усаар хангагч байгууллагын хувьд цэвэр бохир усны шугам сүлжээнээс ашиглах техникийн нөхцлийг 2015 оны 03 сард олгохдоо дээрх хуулийг зөрчөөгүй, ХХК-ийн зүүн талын цэвэр усны 3 дугаар худгаас /ЦУХ№3/ салбарласан ******* ******* ХК болон бусад хэрэглэгч нарын цэвэр усаар хангагддаг шугам хоолой хөлдсөн нь техникийн нөхцөл олгосноос болоогүй тул манай компани хохирлыг хариуцахгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марг******* байна.

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Манай компани нийтийн хэрэглээний цэвэр усны шугам сүлжээнээс ус ашиглахаар техникийн нөхцөл авсан ба уг техникийн нөхцөлд заасны дагуу цэвэр усны шугам сүлжээг засварласан. 2017 оны 8 сард манай орон сууцны барилгын баруун талын цэвэр усны 2 дугаар худгаас /ЦУХ№2/ 1 дүгээр худгын /ЦУХ№2/ хооронд гэмтэл гарсан тул ******* НАА-д дуудлага өгсний дагуу усыг ха******* засвар үйлчилгээ хийлгэсэн. 2017 оны 11 сард ******* ******* ХК нь иргэн Б.Хүрэлсүхийн хашаанд байгаа цэвэр усны шугамнаас дур мэдэн холболт хийж ус авсны улмаас манай барилга руу ирэх усны даралт багас*******, цэвэр усны 3 дугаар худагт /ЦУХ№3/ ус орж ирэн манай барилгын зоорийн давхар усанд автсан тул 2018 оны 5 сард ******* НАА-д дуудлага өгч усыг хаа сан. ******* ******* ХК-ийн өмчлөлийн цэвэр усны шугам хоолой хөлдсөн нь манай компанийн буруутай үйл *******иллагаа байгаагүй, манай компани цэвэр усны шугамыг дураараа нээж хаах эрх байхгүй тул хохирлыг хариуцахгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марг******* байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазар нь 2015 оны 03 сарын 03-ны өдөр ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах нийтийн хэрэглээний цэвэр усны шугамнаас ХХКомпанийн барьж ашиглалтанд оруулах үйлчилгээний төвтэй 32 айлын орон сууцанд холбох №01 тоот техникийн нөхцлийг хариуцагч ХХК-д хоёр жилийн хугацаатайгаар олгосон байхаас гадна хариуцагч ХХК нь уг цэвэр усны шугам сүлжээ бүхий дээр үйлчилгээний төвтэй 32 айлын орон сууц бүхий барилгыг барьж, дээрх техникийн нөхцөлд зааснаар цэвэр усны шугамнаас огтлол авсан болох нь, мөн уг барилгын баруун талд цэвэр усны 2 дугаар худаг, зүүн талд цэвэр усны 3 дугаар худаг байрладаг болох нь тус тус батлагд******* байна.

Хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазар нь хариуцагч ХХК-ийн гаргасан дуудлагын дагуу уг компанийн үйлчилгээний төвтэй 32 айлын орон сууцны барилгын баруун талд байрлах цэвэр усны 2 дугаар худгаас цэвэр усны 1 дүгээр худаг хүртэлх шугаманд 2017 оны 8 сард гэмтэл гарсны улмаас цэвэр усны 1 дүгээр худагт усны хэрэглээг хязгаарласан, мөн уг барилгын зүүн талд байрлах цэвэр усны 3 дугаар худгаас 5 метр зайд байрлах цэвэр усны шугаманд 2017 оны 11 сард хөлдөлт үүссэний улмаас 2018 оны 5 сард цэвэр усны 3 дугаар худагт зүүн талаас сувгаар дамжин ус орж ирсний улмаас уг барилгын зоорийн давхрын зүүн талын хананд байрлах ф100 мм-ийн голчтой хаалтыг ха*******, цэвэр усны хэрэглээг хязгаарласан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазар нь ХХК-д Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох №01 тоот техникийн нөхцлийг 2015 оны 03 сарын 03-ны өдөр олгохдоо ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазар нь дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно гэснийг хангуулаагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заасан байна гэснийг мөрдөж *******иллаагүй, ХХК нь техникийн нөхцөлд заасан Цаашид техникийн нөхцлийг цэвэр усны холболтын схемыг өөрчлөх шаардлагатай гэсэн заалтыг ханг******* холболтыг хийгээгүй талаар Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн №01/533 тоот албан бичигт тусг*******ээ.

Зохицуулах зөвлөлийн №01/533 тоот албан бичигт тусгасан дээрх зөрчил дутагдлаас болж хэрэглэгчийг усаар ханг******* байсан цэвэр усны шугам хоолой хөлдсөн гэх техникийн шалтгаан байхгүй болохыг тус Зохицуулах зөвлөлийн шинжээчийн дүгнэлтэд дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазар болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр хийгдсэн Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 4 сарын 16-ны өдрийн №01 тоот шинжээчийн дүгнэлтэд хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазрын хариуцагч ХХК-д техникийн нөхцөл олгосноос болж тус компанийн орон сууцны барилгын баруун талд буй цэвэр усны 3 дугаар худагаас 5 метр зайд байрлах цэвэр усны шугам хоолой хөлдсөн гэх техникийн шалтгаан байхгүй болохыг, мөн шугам хоолойд гэмтэл гарсны улмаас усны хэрэглээг хязгаарласан нь хууль зөрчөөгүй талаар тус тус дүгнэжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу цэвэр усаар хангагч байгууллагын хувьд хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазар нь 2015 оны 03 сарын 03-ны өдөр цэвэр усны шугам сүлжээнээс хэрэглэгчийн холбох №01 тоот техникийн нөхцлийг хариуцагч ХХК-д олгосон үйлдэл нь нэхэмжлэгч ******* ******* ХК-д учирсан эд хөрөнгийн хохиролтой шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч ХХКомпани нь барилгын доогуур байрлах цэвэр усны шугамыг өөрийнхөө барилгын зоорийн давхарт оруулж, улмаар манай компани болон бусад хэрэглэгч нарыг усаар хангадаг шугаманд хаалт байрлуулж, өөрийн дураар нээж ха******* байсны улмаас цэвэр усны шугам хоолойд хөлдөлт үүссэн гэж маргадаг.

Гэвч хариуцагч ХХКомпани нь өөрийн барилгын зоорийн давхрын зүүн талын хананд байрлах ф100 мм-ийн голчтой хаалтыг нээж, ха******* байсны улмаас уг барилгын баруун талын цэвэр усны 3 дугаар худгаар дамжин урсдаг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Шүр *******ны зах, бусад хэрэглэгч нарыг хангадаг шугам хоолой хөлдсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь энэ талаар шүүхэд нотолж чадаагүй байна.

Түүнчлэн Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 4 сарын 16-ны өдрийн №01 тоот шинжээчийн дүгнэлтэд...хэрэглэгчдийг цэвэр усаар хангахгүй болсон шалтгаан нь ХХК-д олгосон техникийн нөхцөлд заасан цаашид техникийн нөхцлийг цэвэр усны холболтын схемийг өөрчлөх шаардлагатай гэсэн заалтыг ханг******* холболтыг хийгээгүйгээс шалтгаалахгүй талаар дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь өөрийн компанийн хариуцан *******иллуудаг *******ны Шүр зах болон бусад хэрэглэгч нарыг хангадаг цэвэр усны шугам хоолой болох ХХК-ийн үйлчилгээний төвтэй 32 айлын орон сууцны барилгын баруун талд байх цэвэр усны 3 дугаар худгаас 5 метрт байрлах хөлдсөн цэвэр усны шугамыг өөрийн хөрөнгөөр буюу 6 200 000 төгрөгийн зардал гарг******* засварласан, 2017 оны 8 сараас эхлэн дээрх шугам сүлжээг орон өмчид бүртгэн хэвийн *******иллагаатай болох хүртэл буюу 2018 оны 8 сар хүртэл нийт 10 сарын хугацаанд цэвэр усаар хангагдаагүйгээс зөөврийн ус хэрэглэсэн, сар бүр усны мөнгө төлж, нийт 11 500 000 төгрөг төлсөн, мөн хуучин ашигл******* байсан гүний худгыг засварл******* дахин өрөмдүүлэн 8 000 000 төгрөг төлж, нийт 25 700 000 төгрөгөөр хохирсон гэж марг******* байх боловч уг хохирол нь хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 сард иргэн Б.Хүрэлсүхийн хашаанд байгаа цэвэр усны шугамнаас огтлол авч дээрх хугацаанд цэвэр усаар хангагд******* байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгээгүй байна.

Хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазрын шүүхэд гарг******* өгсөн баримт болох ******* ******* ХК-ийн 2017, 2018 онуудад усны хэрэглээний төлбөр төлсөн тухай төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлангаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас сар бүр усны төлбөр төлж байснаас үзвэл нэхэмжлэгчийг огт цэвэр усаар хангагдаагүй гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гарг******* өгсөн баримтууд болох ******* ******* ХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар нэхэмжлэгчийг сар бүр Хэрлэн голоос ус зөөвөрлөхөд 170 000 төгрөгийн зарцуулж байсан, сар бүр усны төлбөрт 980 000 төгрөгийг төлж байсан, бусдад бэлэн мөнгө төлсөн зэрэг үйл баримтуудыг дүгнэхэд эргэлзээтэй байхаас гадна нэхэмжлэгчийн Дөлгөөн Хэрлэн ХХК-тай байгуулсан *******ил гүйцэтгэх гэрээ, тус компанийн 2018.07.19-ний өдрийн 39 тоот албан бичиг зэрэг баримтуудаар Дөлгөөн Хэрлэн ХХК-иар гүний худаг өрөмдүүлэх *******лыг гүйцэтгүүлсний хөлсөнд 8 000 000 төгрөг төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус компанид 8 000 000 төгрөгийг бэлнээр эсхүл бэлэн бусаар шилжүүлсэн тухай баримтыг нотлох баримтаар шүүхэд гарг******* өгөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасан.

Гэвч дээрх үндэслэлүүдээр хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчид учирсан 25 700 000 төгрөгийн хохирол нь хариуцагч нарын ямар үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазар, ХХК нарт холбогдох эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 25 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ОНӨААТҮГазар, ХХКомпани нарт холбогдох бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 25 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 450 төгрөгийг ******* аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард******* авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Т.БАЙГАЛМАА