Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2019/00486

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 13*******/ШШ2019/004*******6

******* аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүгч С.Ганчимэг, Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЖЬ6*******060764 регистрийн дугаартай, Боржигон овогт Банзрагчийн Батнарангийн,

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЖЬ69121491 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ,

Хариуцагч ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, 51 дүгээр байрны 14 тоотод оршин суух, ЖЯ930*******1625 регистрийн дугаартай, ******* овогт ын нарт холбогдох

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5 991 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Энх-Од, нэхэмжлэгч , хариуцагч О., хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч В.Давааням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 201******* оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ын эзэмшил болох 2 давхарын байрнаас их хэмжээний ус алдаж, миний эзэмшлийн ******* дугаар баг *******-3 тоотод их хэмжээний хохирол учруулсан. Тухайн үед манай хоёр айл эзэнгүй байсан би нийтийн аж ахуйг дуудаж бүрэлдэхүүнтэй ирж үйлчилгээ үзүүлсэн. бол холбоогүй газарт хөдөө ажилладаг хүн учраас холбогдохгүй байсан. Тэгээд охин руу Фэйсбүүкээр нь видео дуудлага хийж дуудаж авчирсан. г ирэхэд 2 давхар тэр чигээрээ усанд автсан байсан. д байр байдлаа хэлсэн, өөрөө ч харсан. Нөхөр нь яанаа гээд л явж байсан. Тэгсэн гийн нөхөр Эгчээ бид байраа 150 000 000 төгрөгийн даатгалд даатгуулсан юм. 72 цагийн дотор баримтаа бүрдүүлэхгүй бол мөнгө олдохгүй гэж хэлсэн. Тэгээд хүн авчираад зураг аваад гарын үсэг зуруулаад байсан. Тэгсэн даатгалын газраас хүн авчраагүй, үнэлгээний газраас гэдэг хүнийг авчирсан болохыг би сүүлд мэдсэн. Тэгээд 2,3 хоногийн дараа надтай Батзаяа холбогдоод таны иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар хэрэгтэй байна, 72 цаг нь болох гээд байна гэсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад банкнаас гэрчилгээ, ордероо гуйж авч канондаад өгөөд явуулсан. Тэгээд энэ хоёр алга болсон. Тэгээд би ******* номин дээр сар гарангийн дараа очиж уулзсан. Тэгсэн та хэдэн төгрөг авах гээд байна гэсэн. Паркетан шалны булан, хүрээ нийлээд 100 айлын Одкон гэх газраас хоёр сая гаран төгрөгөөр авсан. Манайх 47 м2 байранд супер засвар хийсэн гэж хэлсэн. Тэгсэн гийн нөхөр уурлааад тийм юм байхгүй 2*******1 000 төгрөгийн хохирол гарсан гэсэн. Тэгээд юун хохирол гээд асуусан чинь Вендо үнэлгээний компаниас үнэлгээ хийлгээд 2*******1 000 төгрөг гарсан гэсэн. Тэгээд би явдаг газраар нь явна гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх дээр Вендо үнэлгээний газрын үнэлгээг нь харсан, гэтэл намайг гарын үсэг зурсан мэтээр Батнаран гээд бичсэн байсан. Би үнэлгээ хийлгээгүй, би нэг ч гарын үсэг зураагүй. Ингээд шүүхэд гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд миний гарын үсэг мөн гэж гарсан, энэ бол худлаа, Вендо үнэлгээний компанийн г гэрчээр асуулгахад намайг гарын үсэг зураагүй , Батзаяа зурсан гэдгийг гэрчилсэн. Гэтэл гийн нөхөр Батзаяа мэдүүлэг өгөхдөө гарын үсэг зураагүй гэж өгсөн. Би худлаа мэдүүлэг өгсөн талаар нь Батзаяаг шалгуулж, хариуцлага хүлээлгэнэ гэж бодож байгаа. ын хувьд нэг ч удаа яаж байна гээд ирж уулзаагүй. Гэтэл өнөөдөр манай жижиг өрөө, коридор хоёр харанхуй байгаа. Би Ашидбилгүүн гээд үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний дүн бас учир дутагдалтай гарсан учраас үнэлгээг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй байгаа. Гэхдээ цахилгаангүй гэдгийг нь нотлох хэрэгтэй байсан тул шүүх рүү явуулчих гэсэн. Одоо паркетан шал маань бүгд дээшээ овойгоод гараад ирсэн. Би ноднин 7 дугаар сарын 01-нд банкнаас 30 000 000 төгрөгийн цалингийн зээл аваад 10 хэдэн сая төгрөгөөр нь байрандаа супер засвар хийсэн. Гэрэл гэхэд 3 янзаар асдаг байсан. Одоо гэтэл хав харанхуй болчихсон. Гэрлийн мантаж гэхэд тэр үедээ зүгээр байж байгаад яваандаа нэг нэгээрээ маслаад жижиг өрөө болон коридор бүрэн гэрэлгүй болсон. Гэтэл би гэрлийн мөнгөнд бүтэн хэрэглээний мөнгө төлөөд явж байна. Сар болгон гэрэл хагас хэрэглэж байгаа хэрнээ бүтэн төлөөд явж байна. Энэ айлаас болж байгаа. Би 10 жил нөхрөөсөө салаад өчнөөн жил болоод засвар хийж байхад энэ айл ус алдуулж, хийсэн засварыг маань юу ч үгүй болгосон. Тэгсэн мөртлөө ганц ч удаа яаж байна гэж ирээгүй. Тэгээд худлаа яриад яваад байсан. Би зөндөө хугацаа өгсөн, ус алдсанаас хойш 3, 4 сар хүлээсэн. Шууд ус алдахад би шүүхэд нэхэмжлэл өгөөгүй. Би ингэх болов уу гээд одоо ч гэсэн засвар хийгээгүй байна. Паркетан шалны үнэ 2 *******09 200 төгрөг, 2 өрөөний обой 494 000 төгрөг, унтраалга, гэрлийн монтажинд 154 000 төгрөг, тэгээд би материалаа Улаанбаатар хотоос 100 айлаас авчирсан. Тэрний бензиний зардалд 460 000 төгрөг, гэрлийн бүрхүүл /абжур/ 135 000 төгрөг, мөн бусад зардал гээд нийт 5 991 720 төгрөг нэхэмжилсэн байгаа. Үнэлгээний газрууд зөвхөн ус алдсан хэсгийг хохирлыг хэсэгчилж гаргадаг юм байналээ, бүхлээр нь тооцож гаргадаггүй юм байналээ. Жишээ нь ханын обой гэхэд яг тийм ижил обой олдохгүй учраас хоёр өрөөний обойг бүхэлд нь солих шаардлагатай, Паркетан шал гэхэд хөндийрсөн хэсгийг яг ижил паркет нь олдохгүй учраас тэр хэсгийг нь солих боломжгүй тул том өрөө, жижиг өрөө, коридорыг бүхэлд нь солих шаардлагатай. Гэрлийн утас гэхэд л хичнээн метр орно, мөн нүдэн гэрлүүд үнэтэй байдаг. Манайхыг засчихсан байна гэх байх гээд би одоо болтол гэрлээ засуулаагүй, харанхуй байгаа, мөн засвар хийгээгүй байгаа учраас засварын тооцоог супер засвар хийхдээ авсан материалын тооцоогоор бодож гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* сумын 7 дугаар баг, 51-14 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Намайг ямар учраас хариуцагчаар татсаныг ойлгохгүй байгаа. ******* сумын ******* дугаар баг, *******-******* тоотод манай аав амьдардаг, би аавынхаараа орж гараад явдаг болохоос амьдардаггүй, миний эзэмшил өмчлөлд энэ байр байдаггүй, би ааваасаа тусдаа амьдардаг. Харин 201******* оны 9 сарын 15-ны өдөр аавын байранд дулаан өгөх үеэр паарны хий авдаг хэсгээрээ буудаж ус их хэмжээгээр алдсаныг мэдсэн. Тэр өдөр 13 цагийн үед Батнаран эгчээс Фэйсбүүкээр дуудлага ирсэн. Би дуудлага аваад очиход шатаар дамжаад орцоор нэг ус алдаж байсан. Ус алдаж байсан учир би шууд аавынхруу орж усыг нь шавхсан, надад түлхүүр нь байдаг. Ганц Батнаран эгчийнх ч биш өөр 2 айлруу ус алдсан байсан. Тэгээд доод айл болон хажуу айлд нь хүн байхгүй байсан. Голын айл бол нэг хэсэг байхгүй байсан. Нөгөө айл нь орой 5 цагийн үед ирсэн. Би аавын гэрийн усыг шавхаж дуусаад ус алдсан айлуудруу орж хохирлын хэмжээг харсан. Хохирлыг барагдуулна гэдгийг айлуудад хэлсэн. Тэгээд нөгөө хоёр айлтай тохиролцож ханын обой, таазны хэсэг, норсон паркетан шалыг нь хэсэгчилж засаж өгөхөөр болсон. Батнаран эгчтэй уулзсан боловч үнэ дээрээ тохиролцож чадаагүй, байрандаа бүрэн засвар хийх хэмжээний мөнгө нэхсэн. Нөхөр бид хоёр зөвшөөрөгүй, аав ч зөвшөөрөөгүй. Нөхөр бид хоёр хотруу явж засварын материал авчирж нөгөө хоёр айлд өгөөд хохирлыг барагдуулсан. Ганц Батнаран эгчтэй л тохирч чадаагүй. Дараа нь хэсэг хугацааны дараа Номин дээр тааралдаад 1 700 000 төгрөг өгч болно гэхэд нь нөхөр бид хоёр бас зөвшөөрөөгүй. Ингээд тохиролцож чадаагүй тул өдийг хүртэл хохирлыг барагдуулж чадаагүй явсан. Аав их ажилтай байдаг учраас тэр болгон айлуудтай, Батнаран эгчтэй уулзаад байж чаддаггүй, нөхөр бид хоёрыг уулзаад хохирлыг нь барагдуулаарай гэсэн учраас бид хоёр асуудлыг хөөцөлдөж явсан.Иймд миний хувьд хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч Р. шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байрнаас доод айл болох Батнарангийнд ус алдсан нь үнэн боловч нэхэмжлэлд дурдсан хэмжээний хохирол учраагүй. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцандаа бүрэн засвар хийх хэмжээний хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ус алдах явцад байрны тодорхой хэсэг гэмтэж, засварлах шаардлагатай болсон болохоос байр бүхэлдээ засвар хийх хэмжээнд хохироогүй, одоо ч хэвийн амьдарч байгаа. Тухайн үед манай хүүхдүүд бодитоор учирсан хохирлыг төлье гэж санаачилга гаргаж байгаа байдалтай нь танилцсан. Мөн хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Вендо ХХК нь тухайн байранд ус алдсанаас учирсан хохирлын зах зээлийн дүнг гаргасан байсан ба уг үнэлгээгээр нийт хохирол нь 2*******1 500 төгрөгөөр үнэлэгдсэн тул уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, өөр хохирлыг нэмж төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Р.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний хувьд хариуцагч Р.ын итгэмлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч О.гийн өмгөөлөгчийн хувьд төлөөлөгчийн хувиар болон өмгөөлөгчийн хувиар хамтатган нэг тайлбар гаргаж байна. Хариуцагч Р.ын хувьд ажлын шалтгаанаас болж ******* аймагт байдаггүй, хөдөө ажилладаг хүн. Шүүх дээр ирж хэргийн материалтай танилцаад надад итгэмжлэл үлдээгээд явсан байгаа. Итгэмжлэл авсан цагаас эхлээд хэрэгт цугларсан бичгийн материалуудтай танилцсан. Нэхэмжлэгч нь 5 991 720 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ус алдсан үйл баримт байгаа дээр дөрөөлөөд урьд засвар хийсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө гаргуулах гээд байгаа юм шиг нэхэмжлэл гаргасан байдаг. Монгол улсын Иргэний хуульд зааснаар бол учирсан бодит хохирлыг өмнөх байдалд нь сэргээх буюу мөнгөөр нөхөн төлнө гэсэн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч сая тайлбартаа ус алдснаас хойш засвар хийгээгүй гэж хэлж байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар засвар хийгээгүй байгаа юм байна. Шүүхэд гаргаж өгсөн баримт он удаан жил засвар хийгээгүй байж байгаад бүрэн супер засвар хийхдээ зарцуулсан баримтаа хавсаргаж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, энэ бодитоор учирсан хохирлын баримт болохгүй юм гэж үзэж байна. Харин хохирлыг хэрхэн тогтоох вэ гэхээр хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хохиролын үнэлгээг тогтоодог. Тухайн үед нөгөө хоёр айлд бас хохирол учирсан байсан болохоор ын хүүхдүүд болох , Батзаяа нар нь айлуудын гоожсон хэсгийг нь засварлаж хуучин хэвэнд нь оруулж өгсөн. Харин Батнарангийн хувьд яг юу нь яаж гэмтсэн юм бэ, тухайн үед нийтийн аж ахуйгаас байцаагч очоод гэрэл цахилгаан, монтаж, шугамын асуудал нь асуудалтай байсан бол нийтийн аж ахуйгаас тухай бүр акт тогтоож үүнийг шинэчлэх, засварлах ажил зохицуулагдах ёстой байсан. Яг ямар хохирол хэрхэн учирсан нь тодорхойгүй. Ингээд засаад засварлаад өгье, юу засварлах вэ гэхээр урьд нь супер засвар хийснээ яриад баахан мөнгөн дүн нэхэмжилдэг. Ингээд маргаантай байсан учир хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулъя гээд Вендо компаниар үнэлгээ гаргуулсан байдаг. Энэхүү хохирлын үнэлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гээд байна. Хохирол нэхэмжилж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх ёстой. 201******* оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ус алдсан гэх энэ цаг хугацаанаас хойш бараа матеирал татсан, ажил үйлчилгээ хийсэн зарлагын баримт хэрэгт авагдаагүй байна. Харин хоёр удаа үнэлгээ гаргасан байна. Энэ хоёр үнэлгээг нэхэмжлэгч бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Юуг үндэслэж 5 991 720 төгрөг нэхэмжилж байгаагаа нотлож чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин хохирлын үнэлгээний байгууллагуудын гаргаж өгсөн баримтад тулгуурлаж энэ хэмжээнд нь шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Харин хариуцагч О.гийн хувьд ааваасаа тусдаа өрх тусгаарлан амьдардаг, ус алдсан гэх байранд амьдардаггүй, уг байрыг өмчилдөггүй тул уг хохирлыг хариуцах хариуцагч биш гэж үзэж байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Р., О. нарт холбогдуулан өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 5 991 720 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай дээд талын айл болох Р.ынхаас 201*******.09.15-ны өдөр их хэмжээний ус алдсаны улмаас манай унтлагын өрөө, үүдний өрөөний тааз хана норж, ханын цаас нь шарласан, том өрөө, жижиг өрөө, үүдний өрөөны үүдний хэсгийн паркетан шал норсны улмаас хөндийрсөн, унтлагын өрөө, үүдний өрөөны цахилгааны утасны далд монтаж шатаж, энэ хоёр өрөө одоог хүртэл гэрэлгүй, унтраалга, гэрлийн бүрхүүлнүүд нь бүгд шатсан зэргээр хохирол учирсан. Дээрх хохирлуудыг засварлахдаа ус алдсан хэсгээр нь засварлах боломжгүй, паркетан шалыг норж хөндийрсөн хэсгээр нь засах боломжгүй тул бүтнээр нь шалаа солих, мөн ханын обойг зөвхөн шарласан хэсгээр нь солих боломжгүй тул бүтнээр нь солих шаардлагатай. Эдгээр засварыг одоогийн байдлаар хийгээгүй байгаа тул засвар хийх шаардлагатай материалын тооцоог 201******* оны 7 сард супер засвар хийхдээ гаргасан материалын тооцоогоор бодож гаргасан... гэж тайлбарладаг.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Байрнаас ус алдсан нь үнэн боловч ус алдуулсны улмаас учирсан бодит хохирлыг Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гаргасан үнэлгээний хэмжээгээр төлөхөд хариуцагч Р.ын хувьд татгалзахгүй, харин нэхэмжлэгчийн байранд бүрэн засвар хийх хэмжээний төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Мөн хариуцагч О. нь уг нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй... гэж тайлбарлан маргадаг.

201******* оны 9 сарын 15-ны өдөр хариуцагч Р.ын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах *******-******* тоот байрны паарны хэсгээс ус алдсаны улмаас нэхэмжлэгч гийн өмчлөлийн *******-******* тоот байрны унтлагын өрөө, үүдний өрөөний хана тааз болон таазны хүрээ норж шарласан, ханын цаас норж хууларсан, том өрөө, унтлагын өрөөнүүдийн үүдний хэсгийн паркетан шал болон үүдний өрөөний паркетан шал тус тус овойж хөөсөн, унтлагын өрөө, үүдний өрөөний гэрэл асахгүй, цахилгаангүй болсон гэх гэмтлүүд үүсэх зэргээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтууд зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 4 сарын 01-ний өдрийн №ТХҮ-619/013 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн байрны дээрээс ус алдсан болон ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд дээрх гэмтлүүд үүссэн үйл баримтуудын талаар тус тус маргадаггүй боловч ус алдсаны улмаас уг байранд бүрэн засвар хийх хэмжээний хохирол учраагүй гэж маргадаг.

Монгол Улсын Иргэний хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.2.1, 14*******.2.2-т тус тус зааснаар орон сууц өмчлөгч нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, ...бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй байна.

Гэвч хариуцагч Р. нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчийн хувьд дангаар өмчлөх сууцны паарны бүрэн бүтэн байдлыг хангах, ялангуяа дулаанаар хангах ус дамжуулах үед гэртээ хүнтэй байх, улмаар ус алдахаас сэргийлэх үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүйгээс паарны хий авдаг хэсгээс их хэмжээний ус алдсан үйл явдал нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны *******-тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох Р. дээрх хариуцлагыг хүлээх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохиролд 4******* м2 талбайд шаардагдах паркетан шал, шалны хүрээний үнэ 2 *******09 200 төгрөг, унтлагын өрөө, үүдний өрөөний нийт талбайд хамаарах обойны үнэ 494 000 төгрөг, гэрэл, цахилгаан монтажны утас, унтраалганы үнэд 154 000 төгрөг, дээрх материалууд буюу 201******* оны 7 сард өөрийн байрны засвар хийх материалыг Улаанбаатар хотоос тээвэрлэхэд гарсан бензиний зардалд 460 000 төгрөг, гэрлийн бүрхүүлийн үнэд 135 000 төгрөг болон бусад зардалд нийт 5 991 720 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэвч нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 4 сарын 01-ний өдрийн №ТХҮ-619/013 дугаартай үнэлгээний тайланд нэхэмжлэгч гийн өмчлөлийн байранд учирсан хохирлыг тодорхойлохдоо хохирол учирсан талбайг 7-20м2 талбайгаар тооцон 7м2 талбайд паркетан шал хуулж солих, 20м2 талбай бүхий ханыг хусч цэвэрлэн замаск татах, обой наах, 11м2 талбайд эмульс, будаг хийх шаардлагатай талаар дүгнэж, ажлын хөлс, материалын зардал, тээврийн зардалд нийт 495 500 төгрөг шаардлагатай болохыг тогтоожээ.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд дээрх үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тодорхойлох нь зүйтэй байх ба нийт 4******* м2 талбайд паркетан шал солих, хоёр өрөөний бүх обойг солихыг бодит хохирол гэж үзэх боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн тус компанийн үнэлгээний тайланд нэхэмжлэгчийн унтлагын өрөө, үүдний өрөөний хэсэг гэрэлгүй, цахилгаангүй байсан талаар дүгнэснийг үндэслэн гэрэл, цахилгаантай холбоотой хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 201******* оны 7 сард байрандаа засвар хийхдээ гэрэл цахилгаантай холбоотой гарсан эд материалын баримтууд буюу 201******* оны 7 сарын 07-ны өдрийн 100 айл төвөөс авсан зарлагын баримт/шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн/-анд тусгагдсан унтлагын өрөө, үүдний өрөөний 4 ширхэг унтраалганы үнэ 1******* 000 /4шх4500/ төгрөг, унтлагын өрөөний нүдэн гэрлийн үнэ 110 000 /20шх5 500/ төгрөг, 201******* оны 7 сарын 01-ний өдөр Чойбалсан Карго ХХК-иас авсан материалын зарлагын баримт/ хавтаст хэргийн 17 дугаар хуудас/-анд тусгагдсан цахилгааны утасны үнэ *******000 /10метрх*******00/ төгрөг ба нийт 136 000 төгрөгөөр гэрэл цахилгаантай холбоотой хохирлыг тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь 90 000 төгрөг болон 45 000 төгрөгөөр тус тус хоёр ширхэг гэрлийн бүрхүүлний үнэд нийт 135 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч гэрлийн бүрхүүлийг 135 000 төгрөгөөр худалдан авсан зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Мөн 201******* оны 7 сард байрандаа бүрэн засвар хийх материалыг Улаанбаатар хотоос тээвэрлэхэд зарцуулсан бензины зардал 460 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч нь өөр бусад ямар зардалд хичнээн төгрөг нэхэмжилж нийт 5 991 720 төгрөгийн шаардлага гаргасан нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан бодит хохиролд Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 495 500 төгрөгийг гэрэл цахилгаантай холбоотой гарсан хохирол болох 136 000 төгрөгийн хамт нийт 631 500 төгрөгийг хариуцагч Р.аас гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 360 220 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хариуцагч О.гийн хувьд дээрх орон сууцны өмчлөгч, эзэмшигч биш байх ба ус алдах үед уг байранд амьдарч байгаагүй, хариуцагч Р.ын охины хувьд түүний өмнөөс айлуудад учирсан хохирлын асуудлыг хөөцөлдөж явж байсан талаар гаргасан түүний тайлбарыг талуудын хэн алин нь үгүйсгэж эсэргүүцээгүй байх бөгөөд хариуцагч О. нь дээрх иргэний хэргийн жинхэнэ хариуцагч болж чадахгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн хариуцагч Р., О. нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын ******* дугаар баг, *******-******* тоот орон сууцны хохирлын хэмжээг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлгээчдийн гаргасан 201******* оны 10 сарын 15-ны өдрийн №Р1*******-40 дугаартай үнэлгээний тайланг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг үнэлгээний тайланд гарын үсэг зураагүй гэх нэхэмжлэгч гийн тайлбар, гарын үсгийн хэвийг харьцуулах шинжилгээ хийлгэх түүний шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шүүх ******* аймаг дахь Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилсон.

Тус албаны шинжээч дээрх үнэлгээний тайланд зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч гийн гарын үсэг мөн эсэх талаар гарын үсгийн харьцуулсан шинжилгээг хийж уг тайланд зурагдсан гарын үсгийг нэхэмжлэгч зурсан тухай 2019 оны 4 сарын 20-ны өдрийн №104 тоот дүгнэлтийг гаргасан байна.

Гэвч нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч болох Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлгээний туслах ажилтан Г. ...201******* оны 10 сарын 15-ны өдөр үнэлгээ хийлгэхээр Батзаяа гэж хүн ирсэн. ирээгүй, үнэлгээний тайланд гарын үсэг зураагүй, харин Батзаяа гэж хүн гарын үсэг зурсан. Тухайн үед ажлаа аваад удаагүй байсан тул хүсэлт гаргасан хүнээр нь гарын үсэг зуруулах ёстой юм байна гэж үзсэний үндсэн дээр Батзаяагаар гарын үсэг зуруулсан... гэх мэдүүлгийг, гэрч Р.Батзаяа Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 201*******.10.15-ны өдрийн №Р1*******-40 тоот тайланд Батнарангийн гарын үсгийг би дуурайлгаж зураагүй гэх мэдүүлгийг тус тус өгснөөс үзвэл Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 201******* оны 10 сарын 15-ны өдрийн №Р1*******-40 дугаартай үнэлгээний тайланг шүүх үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул дээрх тайланг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Харин нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хийгдсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 4 сарын 01-ний өдрийн №ТХҮ-619/013 дугаартай хохирлын үнэлгээний тайланг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу шийдвэрийнхээ үндэслэл болгосон бөгөөд нэхэмжлэгч нь манайд учирсан хохирлоос хэт багаар хохирлыг тогтоосон тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас гарын үсэг зураагүй гэж маргаж байх боловч шүүх уг тайланг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хэрэгт цугларсан бусад баримтуудтай харьцуулан үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Шүүх иргэдийн төлөөлөгч Р.Алтанчимэгт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нараас иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.*******-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 5 991 720 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 110 *******17 төгрөгөөс 55 317 төгрөгийг төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдөж, үлдэх 55 500 төгрөгийг төлсөнийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Р.аас улсын тэмдэгтийн хураамжид 19 595 /631 500 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 11******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Р.аас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 631 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 360 220 төгрөгийг болон хариуцагч Б.д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 500 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.аас улсын тэмдэгтийн хураамжид 19 595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.4-т заасан үндэслэлээр тус шүүхийн 201******* оны 12 сарын 19-ний өдрийн №2*******43 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас 55 317 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Т.БАЙГАЛМАА