Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/02308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Тус шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-15, Нью сенчьюри плаза, 1 давхарт байрлах, РД-2698072, Чингис хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Хан-Уул дүүрэг, Шинэ өглөө хотхоны 23Б байрны 74 тоотод байрлах, РД-6117171, Грийт өүшн пикчерс ХХК,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 34-11 тоотод байрлах, РД-5009502, Цэцэрлэгт хүрээлэн ХХК,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 48-р байрны 58 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХП70011105, Боржигон овогт Палааны Тунгалаг,

хариуцагч-Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Энканто таун, 306 байрны 23 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЕ78010916, Боржигон овогт Төмөр-Очирын Батзул нарт холбогдох,

594 364 991 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн, Л.Шагдарсүрэн, хариуцагч Т.Батзулыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн өмгөөлөгч Ц.Байгалмаа/үнэмлэхийн дугаар 0997/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 594 364 991 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсныг шүүх хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай банктай Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нар нь 2017-05-18 өдөр зээлийн ББГ-2017/ЗГ/45 тоот гэрээг байгуулж, 157 000 ам.долларыг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2017-05-18 өдөр хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны ББГ-2017/БГ/45/01 гэрээг, хариуцагч Грийт өүшн пикчерсХХК, Т.Батзул, Б.Тэнгэс нартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны ББГ-2017/БГ/45/02 тоот гэрээг тус тус байгуулж, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 58 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205002743 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлах, ГД-00013299 гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлах, ГД-00033383 гэрчилгээтэй, үр тарианы зориулалттай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлах, ГД-000313381 гэрчилгээтэй, үр тарианы зориулалттай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлах, ГД-000313382 гэрчилгээтэй, үр тарианы зориулалттай газар эзэмших эрх, дээрх 00013299, 000313381,00033381, 000313382 гэрчилгээ бүхий 4 газар дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станц зэрэг хөрөнгүүд, Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017-02-16 өдрийн А/185 тоот тушаалаар олгогдсон Зохиогчийн эрхийн 8449 дугаар гэрчилгээ, Чингис хаан киноны дотоодын болон гадаадаас орж ирэх борлуулалтын орлого, зээлдэгч Т.Батзулын цалин, түүнтэй адилтгах орлого, бусад аж ахуйн нэгж, байгууллагад Б.Тэнгэс, Т.Батзул нарын эзэмшиж байгаа хувьцаа, бизнесийн орлого зэргийг тус тус барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа 2017-11-18 өдөр дуусах ёстой байсан боловч зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахаар 2018-03-05 өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээг байгуулж, зээлийн ББГ-2017-ЗГ/45/01 тоот гэрээний хугацааг 8 сараар сунгасан. Зээл нь зээлдэгч нарын хийж, гүйцэтгэж байгаа Чингис хаан нэртэй бүрэн хэмжээний, анимейшн кинонд олон улсын стандарт шаардлага хангасан англи дуу оруулга оруулах зориулалттай болно.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж ирсэн тул уг зөрчлийг арилгахыг зээлдэгчид удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Зээлдэгч Т.Батзул, хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нар зээл, барьцааны гэрээний дагуу үүрэг хүлээхээр харилцан тохирч, гэрээ байгуулсан тул хариуцагчаар оролцуулахаар татсан.

Зээлдэгч нь зээл авснаас хойш зээл болон зээлийн хүүд ямар ч төлөлт хийгээгүй тул 2019-04-08 өдрийн байдлаар үндсэн зээл 157 000 ам.доллар, зээлийн хүү 63 735,98 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 5146,66 ам.доллар, нийт 225 882,64 ам.доллар төлөх үүрэгтэй болсон.

Иймд зээлдэгч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас зээлийн гэрээний үүрэгт 225 882,64 ам.доллар буюу 1 ам.долларыг 2019-04-08 өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 2631,58 төгрөгөөр тооцож, нийт 594 364 991 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нар болон барьцаалуулагч нар болох Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нарын барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч Т.Батзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Грийт өүшн пикчерс ХХК нь Чингис хаан нэртэй бүрэн хэмжээний анимейшн төрлийн кинонд олон улсын стандарт шаардлага хангасан англи дуу оруулга оруулах зориулалтаар Чингис хаан банк ХХК-иас 157 000 ам.долларын зээлийг хүссэн бөгөөд Чингис хаан банк ХХК-ийн зээлийн хорооны 2017-05-16 өдрийн шийдвэрээр иргэн Т.Батзулыг зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай гэж үзсэн учраас 2017-05-18 өдөр зээлийн ББГ-2017/ЗГ/45 тоот гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны ББГ-2017/БГ/45/02 тоот гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэвч нэхэмжлэгчийн олгосон зээл хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-д олгогдож байгаа, түүнийг Т.Батзул авч ашиглах гэсэн хүсэл зорилго байгаагүй буюу иргэн Т.Батзул өөрөө хүсч гэрээнд оролцоогүй, хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зорилго байхгүйг мэдсээр байж, гэрээнд оролцуулж гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус, дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлтэй тул Т.Батзул дээрх зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцах үндэслэл байхгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор зохицуулсан,.

Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Гэтэл анх зээл авах хүсэлтийг Грийт өүшн пикчерс ХХК нь банкинд гаргаж, авсан зээлээ өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа төдийгүй зээлийг буцаан төлөх үүргийг зээлдэгч Грийт өүшн пикчерс ХХК хүлээж байгаа болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Грийт өүшн пикчерс ХХК, иргэн Т.Батзул, Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нарт холбогдуулан гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас зээлийн гэрээний үүрэгт 225 882,64 ам.доллар буюу 1 ам.долларыг 2019-04-08 өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 2631,58 төгрөгөөр тооцож, нийт 594 364 991 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч болон барьцаалуулагч нар болох Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нарын барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох үүрэгтэй боловч дээрх шаардлага нь ойлгомжгүй, хариуцагч нарын хэнээс хэдэн ам.долларыг шаардаж байгаа нь мэдэгдэхгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Т.Батзулд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

Хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн захирал Б.Тэнгэс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Чингис хаан банк ХХК-иас зээлсэн 157 000 ам.долларыг манай компани хариуцан төлөх үүрэгтэй. Учир нь уг зээлийг Чингис хаан анимейшин хүүхэлдэйн киноны англи дуу оруулалтанд зарцуулсан бөгөөд энэ хүүхэлдэйн киноны гадаад зах зээлийн борлуулалт саатсаны улмаас бид зээлээ төлөх боломжгүй байдал байгаа.

Манай компанитай хамт хариуцагчаар татагдсан компани болон хувь хүмүүс нь энэ зээлийг аваагүй учраас бусад хариуцагч нар зээлийг хариуцан төлөх ёсгүй. Чингис хаан хүүхэлдэйн киноны гадаад зах зээл дэх борлуулалтын ажил яриа хэлэлцээрийн шатанд явагдаж байгаа тул 2019 оны 12 сард борлуулалтын мөнгө орж, зээлээ төлөх боломжтой болно.

Монгол улсад оюуны өмчийн хулгай их байдаг учраас гадаад зах зээл дээр борлуулалт хийсний дараа монголын зах зээл борлуулалтаа хийх төлөвлөгөөтэй байна. Хэрэв монгол улсад оюуны өмчийн хулгайд өртвөл гадаад зах зээлд борлуулалт хийх боломжгүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн хүүг тооцохдоо илүү тооцсон гэж үзэж байна. Манай компанийн авсан зээлийн жилийн хүү 21,6 хувь бөгөөд үүнийг 12 сард хуваахад сарын 1,8 хувь буюу 157 000 ам.долларын сарын хүү 2826 ам.доллар байхад банк сарын хүүг дунджаар 2880 ам.доллараар тооцсон байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагч Т.Батзул, Грийт өүшн пикчерс ХХК-ийн тайлбарууд, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, компанийн дүрэм, эээлийн ББГ-2017/ЗГ/45 тоот гэрээ, хавсралтууд, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, барьцаалбарууд, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ББГ-2017/БГ/45/01, ББГ-2017/БГ/45/02 тоот гэрээнүүд, зээлийн хорооны шийдвэр, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, зөвшөөрлүүд, зээлдэгчийн анкетууд, зээлдэгч нарын хүсэлтүүд, зээл шилжүүлсэн баримт, албан шаардлага, мэдэгдэл, зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга, зээлийн тооцоолол, зохиогчийн эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,      

        

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК нь 2019-05-02 өдөр, хариуцагч П.Тунгалаг нь 2019-04-18 өдөр тус тус шүүхээс нэхэмжлэлийг гардаж авсан бөгөөд нэхэмжлэлийн талаарх тайлбарыг шүүхэд 14 хоногийн дотор ирүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хоногийн дотор хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлээгүй байна.

Шүүх хуралдааны товыг шүүх хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн захирал Б.Тэнгэс, Цэцэрлэгт хүрээлэн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатар, хариуцагч П.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжав нарт 2019-08-23 өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.Тэнгэс хуралдааны товыг мэдэгдсэн баримтад гарын үсэг зураагүй байна.

Хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн захирал Б.Тэнгэс, Цэцэрлэгт хүрээлэн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатар, хариуцагч П.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжав нар шүүх хуралдаанд ирээгүй байх ба хариуцагч нар ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нотлогдоогүй байна.

Хуралдаанд ирсэн хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн өмгөөлөгч хариуцагчийн төлөөлөгч Б.Тэнгэс хуралдаанд оролцохгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтээ түүнд илэрхийлж байсан учраас оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа шүүхэд тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн захирал Б.Тэнгэс, Цэцэрлэгт хүрээлэн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатар, хариуцагч П.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжав нарын эзгүйд хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Чингис хаан банк нь Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. дахь хэсэгт заасны дагуу Монголбанкаас 2001 онд арилжааны банк байгуулах тусгай зөвшөөрлийг авсан байх тул өөрийн нэрээр зээл олгох үйл ажиллагааг эрхлэх эрхтэй, ашгийн төлөө хуулийн этгээд байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нартай зээлийн ББГ-2017/ЗГ/45 тоот гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны ББГ-2017/БГ/45/02 тоот гэрээг тус тус байгуулж, хариуцагч нарт 157 000 ам.долларыг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар Чингис хаан бүрэн хэмжээний анимейшн кинонд олон улсын стандартад нийцсэн англи дуу оруулах зориулалтаар зээлдүүлэхээр тохирч, зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч нарын хөрөнгө болох Грийт өүшн пикчерс ХХК-д олгогдсон Зохиогчийн эрхийн 8449 дугаар гэрчилгээ, Чингис хаан нэртэй бүрэн хэмжээний анимейшн киноны дотоодын болон гадаадаас орж ирэх борлуулалтын орлого, зээлдэгч Т.Батзулын цалин, түүнтэй адилтгах орлого, бусад аж ахуйн нэгж, байгууллагад Б.Тэнгэс, Т.Батзул нарын эзэмшиж байгаа хувьцаа, бизнесийн орлогыг барьцаалсан байна.

Нэхэмжлэгч нь зээлийн дээрх гэрэний үүрэгт мөн Цэцэрлэгт хүрээлэн ХХК, иргэн П.Тунгалаг нартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны ББГ-2017/БГ/45/01 гэрээг байгуулан, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 58 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205002743 дугаарт бүртгэгдсэн, П.Тунгалагийн өмчлөлийн, 18 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууц, Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлах, Цэцэрлэгт хүрээлэн ХХК-ийн эзэмших эрх бүхий ГД-00013299 гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, ГД-00033383 гэрчилгээтэй, үр тарианы зориулалттай газар эзэмших эрх, ГД-000313381 гэрчилгээтэй, үр тарианы зориулалттай газар эзэмших эрх, ГД-000313382 гэрчилгээтэй, үр тарианы зориулалттай газар эзэмших эрх, дээрх 00013299, 000313381 ,00033381, 000313382 гэрчилгээтэй 4 газар дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станц зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалсан байна.

Зохигч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан хөдлөх хөрөнгө болон орон сууц, газар эзэмших эрх барьцаалах гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын холбогдох бүртгэлд бүртгүүлсэн байна.

Зээл болон хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, эрхийн барьцааны хариуцагч нартай байгуулсан гэрээнүүд хуульд заасан хэлбэрийн шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн 157 000 ам.долларыг зээлдэгч Грийт өүшн пикчерс ХХК-ийн данс руу шилжүүлэн өгч, үүргээ 2017-05-22 өдөр биелүүлсэн байна.

 

Хариуцагч Т.Батзул нь тэрээр өөрийгөө зээл болон барьцааны гэрээг байгуулах хүсэл зорилгогүй байсан, банкнаас дуудаж, зээлийн хорооны шийдвэрийн дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зур гэснээр гэрээнд гарын үсэг зурсан, банкнаас мөнгийг надад шилжүүлээгүй, компанийн авсан зээлийг иргэн хүнийхээ хувьд төлөх үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж, зээлийн гэрээний үүргээс татгалзсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Т.Батзул нь нэхэмжлэгч банкны зээлийн хорооны 2017-05-16 өдөр хуралдсан хуралдаанаас шийдвэр гарахаас өмнө, зээлдэгчийн анкетийг 2017-05-03 өдөр бөглөж, зээл авах хүсэл зоригоо нэхэмжлэгч банкинд илэрхийлсэн нь түүний гар бичмэлээр үйлдэгдсэн зээлдэгчийн анкетээр тогтоогдож байна.

 

Үүнийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулах саналыг хариуцагч Т.Батзул нь нэхэмжлэгч банкинд гаргасан гэж үзнэ.

 

Зээлийн хорооны шийдвэр нь хариуцагч Т.Батзулын хүсэлтийг хүлээн авсан тухай нэхэмжлэгчийн хариу буюу Иргэний хуулийн 196 дугаар 196.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нь хариуцагч нартай гэрээ байгуулахаар зөвшөөрч байгаа зөвшөөрөл юм.

 

Эдгээр үйл явдлын дараа зохигч бичгээр зээлийн гэрээ байгуулсан Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Иймд зохигч харилцан тохирч, зээлийг зээлдэгч нар Грийт өүшн пикчерс ХХК-ийн бүтээсэн Чингис хаан анимэйшн кинонд англи хэлээр дуу оруулахад хэрэглэхээр авсан гэж үзэх үндэслэлтэй тул хамтран зээлдэгч болох хариуцагч Т.Батзулаас нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна. Хариуцагч Т.Батзулын татгалзал үндэслэлгүй байна.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн зээлээ буцаан төлөх, гэрээгээр тохирсон хүүг төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2018-07-05 өдөр дууссан байна.

 

Зээлдүүлэгч гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү төлөх 2019-04-08 өдрийг хүртэл хугацааны үүргийг шаардсан байна.

 

Зохигч байгуулсан зээлийн гэрээний 6-д нэмэгдүүлсэн хүүг талууд тохирсон тохиролцоо Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Зээлдэгч нар авсан зээлээ тохирсон хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.

 

Зээлдэгч Грийт өүшн пикчерс ХХК нь нэхэмжлэлээс зээлийн хүү тооцсон зээлдүүлэгчийн тооцоололд маргасан байх боловч 2019-04-08 өдрийг хүртэл хугацаанд тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэл бүхий байна.

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлд 157 000 ам.долларыг, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүү 63 735,98 ам.долларыг, нэмэгдүүлсэн хүү 5146,66 ам.долларыг буюу нийт 225 882,64 ам.долларыг хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Ам.долларыг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш болох 2631,58 төгрөгөөр тооцон, хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нарын гүйцэтгэх үүргийг 594 364 991 төгрөгөөр тогтоов.

 

Хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нар нь нэхэмжлэлийн талаар тайлбараа шүүхэд ирүүлээгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар дээрх хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нар зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг хугацаандаа биелүүлээгүйг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017-02-16 өдрийн А/185 тоот тушаалаар Грийт өүшн пикчерс ХХК-д олгогдсон Зохиогчийн эрх, бусад аж ахуйн нэгж, байгууллагад Б.Тэнгэс, Т.Батзул нарын эзэмшиж байгаа хувьцаа, хариуцагч П.Тунгалагийн өмчлөлийн орон сууц, хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК-ийн газар эзэмших эрхийг дагалдах хөрөнгүүдийн хамт худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

Иймээс хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нар зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих дээрх үүргийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 58 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205002743 дугаарт бүртгэгдсэн, П.Тунгалагийн өмчлөлийн, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлах, хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК эзэмшиж буй, ГД-00013299 гэрчилгээтэй, нэгж талбарын 171705289 дугаар бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай 17,4 га газар, ГД-000313383 гэрчилгээтэй, нэгж талбарын 18575553371308 дугаар бүхий, үр тарианы зориулалттай, 24,6 га газар, ГД-000313381 гэрчилгээтэй, нэгж талбарын 18575554348088 дугаар бүхий, үр, тарианы зориулалттай 18,07 га газар, ГД-000313382 гэрчилгээтэй, нэгж талбарын 18576552166878 дугаар бүхий, үр тарианы зориулалттай, 67,3 га газруудыг эзэмших эрхүүд, дээрх 4 газар дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станц зэрэг хөрөнгүүдийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 63 дугаар зүйлийн   60.1, 63.1.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 3 200 290 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас 3 200 290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас 594 364 991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХКомпанид олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Грийт өүшн пикчерс ХХК-ийн өмчлөлд буй Чингис хаан нэртэй, анимейшн төрлийн бүтээлийн 8449 дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрх, бусад аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшиж байгаа Б.Тэнгэс, Т.Батзул нарын хувьцаа, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 58 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205002743 дугаарт бүртгэгдсэн, П.Тунгалагийн өмчлөлийн, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК эзэмшиж буй, Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлалтай, ГД-00013299 гэрчилгээтэй, нэгж талбарын 171705289 дугаар бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай 17,4 га газар, ГД-000313383 гэрчилгээтэй, нэгж талбарын 18575553371308 дугаар бүхий, үр тарианы зориулалттай, 24,6 га газар, ГД-000313381 гэрчилгээтэй, нэгж талбарын 18575554348088 дугаар бүхий, үр тарианы зориулалттай 18,07 га газар, ГД-000313382 гэрчилгээтэй, нэгж талбарын 18576552166878 дугаар бүхий, үр тарианы зориулалттай, 67,3 га газруудыг эзэмших эрхүүд, эдгээр дөрвөн газрууд дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станцын хамт албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.