Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/00932

 

 2019 оны 04 сарын 19 өдөр

         Дугаар 183/ШШ2019/00932

               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          001Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б /РД:/,

Нэхэмжлэгч: Б /РД:/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,

Хариуцагч: Г алба /РД:/ нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирол 18 727 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, хариуцагч Г албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарсүрэн, иргэдийн төлөөлөгч Ч.Чулуун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д.Б надад Г албаны буруугаас болж байршил нь зөрчигдөж баригдсан блокон хашааг газрын албаар нураалгаж, хаягдлыг тээвэрлүүлж зөөж, хог хаях цэгт буулгуулж, уг хашааг бариулсан зардал, орц материалын өртгийн нехөн телбөрийг Газрын албанаас гаргуулж өгнө үү. Г алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанд Б гуайд хашаагаа буулгах тухай шаардах хуудас удаа дараа өгөөд байхад биелүүлэхгүй байгаа. Барьсан хашааг өөрөөр нь нураалгаж, буулгуулж өгнө үү гэж зөрчилдсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр “Иргэн Д.Бад үл хөдлөх хөрөнгийн бодит хохирол гараагүй болохоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж 102 дугаартай шийдвэр гаргасан. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дахин Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь: Анхан шатны шүүхийн 102 дугаар шийдвэрийн дагуу Г албаны шаардлагыг биелүүлж 2016 оны 4 дүгээр сард байршил зөрчигдсөн гээд байгаа блокон хашааг нурааж, буулгаж хаягдал болсон материалыг тээвэрлэн зөөж хогийн цэгт хаясан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нь 2004 онд хоёр айлын газар хашаалж банзан хашаа барьсан боловч Г албаны албан тушаалтнуудын хууль бус ажиллагааны улмаас үрэгдэж үгүй болсон банзан хашааны 3 064 200 төгрөг, 2012 оны 9 дүгээр сард бариад 2016 он 4 дүгээр сард нурааж, буулгаж хаясан блокон хашааны үнэ 15 663 250 төгрөг, бүх үл хөдлөх хөрөнгийн бодит хохирлын үнэ 18 727 450 төгрөгт хамаарах хэсэг нь Дүүргийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 102 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна гэж дүгнээд 183 дугаар шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн бодит хохирлын нөхөн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн 102 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа нь үнэн гэж 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1617 магадлал гарсан. Хяналтын шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй нь үнэн байгаа тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон 001 дүгээр тогтоол гаргаж, асуудлыг шийдвэрлээгүй орхисон учир үл хөдлөх эд хөрөнгийн хохирлын бодит өртөг болох 18 727 450 төгрөгийг Г албаар нөхөн төлүүлж хохирлыг барагдуулж өгнө үү. Миний хүү Б.Бы хувьд 2004 онд газрын албанаас олгосон батламжийн дагуу бариад газрын зөвшөөрөл гарах гэж удааширсаар 2009 он гэхэд үрэгдэж үгүй болсон банзан хашааны үнэ 3 064 200 төгрөгийн тал хувийг гаргуулахаар нэхэмжилсэн” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн газрын алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Бад 001нутаг дэвсгэр Өлзийт хороолол Бын гүвээ гэдэг газар 001засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны А/386 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн бегөөд, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/730 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Иргэн Д.Б нь Г албанаас хохирол нэхэмжилж 001Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 00934 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн 2017 онд 001Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1199 дүгээр шийдвэрээр 23 997 650 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1617 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж Г албанаас 3 170 000 төгрөг гаргуулахаар, *******нд холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасан, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн газрын албанд холбогдох хэсгээс татгалзсан тул 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь *******нд холбогдуулан тус асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Иймд уг асуудлыг урьд өмнө шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, Нийслэлийн газрын албанд холбогдуулан уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч Г алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч иргэн Д.Бад дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/386 дугаар захирамжаар 14 дүгээр хороо Б 3-4-318б тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд улмаар нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/730 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Иргэн Д.Б нь олгогдсон зөвшөөрлийн дагуу хашаагаа бариагүйн улмаас дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/223 дугаар захирамжаар иргэн *******ад олгосон Б 3-4-319б тоот ******* дугаар бүхий нэгж талбар *******т олгосон Б 3-4-318д тоот ******* дугаар бүхий нэгж талбар, мөн *******д олгосон Б 3-4-316а тоот ******* дугаар бүхий нэгж талбар, *******т олгосон Б 3-4-319а тоот дугаар бүхий нэгж талбаруудтай давхацсан зөрчилтэй байгаа нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн сансрын зураг болон 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр газар дээр нь авсан фото зурагнуудаас харагдаж байна.Иргэн Д.Б нь Г албанаас хохирол нэхэмжилж 001Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 00934 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн 2017 онд 001Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1199 дүгээр шийдвэрээр 23 997 650 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1617 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Г албанаас 3 170 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв. 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

            Нэхэмжлэгч Д.Б, Б.Б нар Газрын албаны буруутай үйл ажиллагааны улмаас 18 727 450 төгрөгийн хохирол учирсан тул Г албанаас дээрх хохирлыг гаргуулах,  харъяалах удирдах дээд байгууллагынхаа хувьд ******* хамтран хариуцагч гэж тодорхойлсон ба 2004 онд бариад үрэгдэж үгүй болсон 2 айлын банзан хашааны өртөг тус бүр 1 532 100 төгрөг буюу нийт 3 064 200 төгрөг, 2012 оны оны 9 дүгээр сард бариад буулгасан блокон хашааны өртөг 15 663 250 төгрөг, үүнээс 1 532 100 төгрөгт холбогдох хэсгийг Б.Б нэхэмжилж байгаа бол үлдэх 17 195 350 төгрөгийг Д.Б нэхэмжилж байна гэж шаардлагаа тайлбарлаж байна.

Хариуцагч Г алба болон ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх ба нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч Б.Бы 1 532 100 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч 2004 онд 2 айлын газрыг 3 064 200 төгрөгийн өртөг бүхий банзаар хашаалсан боловч Газрын албаны үйл ажиллагааны улмаас газар өмчлөх эрхийн гэрчилгээ удааширч хашаа үрэгдэж үгүй болсон тул өөрт ногдох 1 532 100 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж үндэслэлээ тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар, 2003 оны  12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга 001шинээр төлөвлөгдсөн суурьшлын бүсэд 660 өрхөд газар өмчлүүлэхээр шийдвэрлэснээр 00114 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлах 700 м.кв газрыг Б.Бд үнэгүй өмчлүүлсэн нь 570 дугаар захирамж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэр зэрэг баримтаар нотлогдох ба нэхэмжлэгч Б.Бд өмчлүүлсэн газрын кадастрын зураглал зөрчигдөөгүй тухайд зохигч маргаангүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцахаар тус тус заасан ба хуулийн эдгээр зохицуулалт нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэрлэн заасан эд хөрөнгөд хохирол учирсан байх, үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тохиолдолд хамаарна.

 

   Нэхэмжлэгч Б.Бы хувьд түүний газар өмчлөх эрх Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар захирамжаар үүссэн байх тул энэ үеэс өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх болон өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалах үүрэг бий болно гэж үзнэ.

 

  Өөрөөр хэлбэл, 2 айлын нийт 1 400 м.кв газрыг банзаар хашаалснаас Д.Бад ногдох 700 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээ Газрын албаны буруутай үйл ажиллагааны улмаас олгогдоогүй нь Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1617 дугаар магадлал,  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001 дугаар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол зэргээр тогтоогдох боловч энэ үйл баримт нь Б.Быг өөрт ногдох 700 м.кв газраа хашаалсан хашааг зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, улмаар тухайн хашаа үрэгдэж үгүй болсонд хариуцагч нар буруутай гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

Иймд Б.Бд учирсан хохирол гэх банзан хашааны зардал 1 532 100 төгрөгийг Г алба болон ******* хариуцах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Бын 17 195 350 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч 2004 онд маргаан бүхий газрыг хашаалсан банзан хашааны үнэ 1 532 100 төгрөг, 2012 оны 9 дүгээр сард барьсан блокон хашааны зардал 15 663 250 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар,  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д.Бын нэхэмжлэлтэй Г албанд холбогдох буруу баригдсан блокон хашааг буулгуулж хогийг хаяулах, учирсан хохиролд 30 980 473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд 102 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба ба уг иргэний хэрэгт нэхэмжлэгч 2004 онд баригдсан банзан хашаа болон 2012 онд баригдсан блокон хашааны үнэд 24 494 396 төгрөг гаргуулахаар шаардаж байжээ.

Үүний дараа, 001Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Г албанд холбогдох, газрын албаны албан тушаалтнуудын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол  23 997 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд 183 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 5 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 18 727 450 төгрөг гаргуулах хэсэгт холбогдох иргэний хэргийг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон ба анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1617 дугаар магадлалаар, Улсын дээд шүүх  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001 дугаар тогтоолоор хариуцагч Г албанаас 3 170 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчилж, 18 727 450 төгрөг гаргуулах хэсэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээсэн ба энэ иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Б газар олгох зөвшөөрөл удааширснаар үрэгдэж үгүй болсон банзан хашааны үнэ 3 064 200 төгрөг, 2012 оны 9 дүгээр сард барьсан блокон хашааны зардал 15 663 250 төгрөг, блокон хашааг нурааж, хог хаягдлыг зөөвөрлөсөн зардал 2 100 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард дахин 50 м газрыг хашаалсан зардал 3 170 000 төгрөг, нийт 23 997 650 төгрөг гаргуулахаар шаардаж байжээ.

Дээрхээс үзэхэд,  нэхэмжлэгч Д.Бын 2004 онд бариад үрэгдэж үгүй болсон банзан хашааны үнэ 1 532 100 төгрөг, 2012 оны 9 дүгээр сард барьсан блокон хашааны үнэ 15 663 250 төгрөг, нийт  17 195 350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 102 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Иймд шүүх, Д.Бын 2004 онд барьсан банзан хашааны үнэ 1 532 100 төгрөг, 2012 оны 9 дүгээр сард барьсан блокон хашааны үнэ 15 663 250 төгрөг, нийт  17 195 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан зохицуулалтанд хамаарна гэж үзлээ.    

Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, Б.Бы 2004 онд барьсан банзан хашаа үрэгдэж үгүй болсон нь Г алба болон *******ны холбогдох ажилтны албан үүргээ үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоогүй, нөгөө талаас түүнд 1 532 100 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй гэдэг үндэслэлээр Б.Бы 1 532 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлээр Д.Бын 17 195 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Б.Б нэхэмжилсэн 1 532 100 төгрөгт ногдох хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр, Д.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тул 17 195 350 төгрөг гаргуулах шаардлагад ногдох хураамжийг нэхэмжлэгч Д.Бад буцаан олгох нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******* /РД:/, Г алба /РД:/ -наас үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирол 1 532 100 төгрөг гаргуулах тухай Б /РД:/-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ******* /РД:/, Г алба /РД:/ -наас үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирол 17 195 350 төгрөг гаргуулах тухай Б /РД:/-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212 123 төгрөгийг буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ

                                                ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ

                                                ШҮҮГЧ                                  Б.САРАНТУЯА