Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2019/01697

 

 

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т /РД:Д /-ыг Д  ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 12 788 802 /арван хоёр сая долоон зуун наян найман мянга найман зуун хоёр/ төгрөгийг хариуцагч Д  ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч А.Тт олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Д  ТӨХК-д даалгасугай.

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Т улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д  ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 219 570 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ