Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2264

 

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/02264

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Г.Э, С.Ө нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Бийг эх С.Өын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэгт сар бүр 110.000 төгрөг гаргуулж, хүүхдийн Худалдаа хөгжлийн банк дахь хадгаламжид шилжүүлэхийг нэхэмжлэгч Г.Эд даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүү Э.Бийг 7 хоног бүрийн 3 дахь өдрийн 17 цагт эцэг Г.Э цэцэрлэгээс авч өөрийн гэртээ авчиран хагас сайн өдөр буюу 6 дахь өдрийн 15 цагт ээж С.Өд хүргэж өгөх, хүүхдийг гадаад улс руу авч гарах тохиолдолд хэн алинаасаа зөвшөөрөл авах, үлдээх тохиолдолд эцэг эхийн аль нэг нь авч үлдэхээр тохирсон талуудын эвлэрлийг баталгаажуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140.400 төгрөг, хариуцагчийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний өмгөлөөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА