Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

 

 2023          03            15                                  2022/ШЦТ/88

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүгдэгч Ч.Л нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Лд холбогдох эрүүгийн 2225003100022 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын 7 тоот өрөөнд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний 04 цаг 25 минутаас 04 цаг 35 минутын хооронд нэвтэрч тус өрөөнд унтаж байсан Оросын холбооны улсын иргэн Аэзэзмшлийн Самсунг А-51 загварын гар утас, бэлэн мөнгө 260,000 төгрөг, 8000 рубль зэрэг нийт 1,009,600 төгрөг, Аийн эзэмшлийн бугуйн цаг, повер банк зэрэг нийт 320,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 1,329,600 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Ч.Лгийн мэдүүлсэн: Тэр өдөр диво ууж байгаад буудалд орж покер тоглохоор болж “Т” буудалд орж архи пиво уусан. Шөнө нилээд согтсон байсан. Өрөөнөөс гарч 00 орчихоод буцаад өрөөгөө андуураад нэг өрөөнд орсон. Ороход 2 хүн унтаж байсан. Хэсэг сууж байгаад гарахдаа ширээн дээрээс гар утас, түрийвчнээс нь 1000 гаруй рубль, гарахдаа үүдний тавиур дээр байсан повер банк аваад гарсан. Харин бугуйн цаг, монгол төгрөг аваагүй. Чи авсан гэхээр нь хохирлыг нь төлсөн. Хохиролд нийт 600,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

 

         2225003100022 дугаартай эрүүгийн хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

           -2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0549 дугаартай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосон Итгэмжлэл /хх-ийн 11-р тал/

-Хяналтын камерын дүрс, бичлэгт үзлэг хийсэн:...Т” дэн буудлын коридор хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2022:04:09:04:24:48 минутад дотуураа цагаан өнгийн цамцтай гадуураа богино пальтотой хар өнгийн өмдтэй,хар өнгийн гуталтай залуу эд зүйл алдагдсан гэх өрөөний үүдэн дээр гар утсаараа цаашаа хараад ярьж зогсож байх бөгөөд 2022:04:09:04:25:05 минутад өг өрөө рүү ороод 2022:04:09:04:34:43 минутад гарч ирээд 04:34:52 минутад камерийн бичлэгээс гарч яваад 04:35:14 минутад буцаж ирээд шууд чигээрээ яваад өөдөөс нь харсан өрөө рүү явж ороод 04:35:59 минутад уг өрөөнөөс гараад шууд гарч явж байгаа дүрс бичлэг байна... гэх тэмдэглэл /хх-ийн 12-13-р тал/

-хохирогч Амэдүүлсэн... Би 2022 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр ажлын найз Аийн хамт ОХУ-аас өөрийн тээврийн хэрэгслээр Монгол улсад ирсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-өндөр сум Оюут багийн 2- 12-р байранд байрлах Т буудалд байрласан юм. Ажил эхлээгүй байсан учир хэд хоног буудлаас гараагүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө №7 буудалдаа унтаж байгаад өөрийн орны хажууд тавьсан байсан Самсунг А51 загварын гар утас, орны доод хөлний хэсэгт газарт тавьсан байсан цамцны халаасанд түрийвчин дотор байсан 8000-10000 рубль, 300000 төгрөг, найз Аийн гар утас цэнэглэдэг 2 ширхэг цэнэг хураагч, бугуйн цаг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ОХУ-аас 2021 оны 10 дугаар сарын сүүлээр 200000 рублээр худалдаж авсан Самсунг А51 нь цагаан өнгийн, Аийн бугуйн цаг нь Таlant брендийн хар өнгийн цаг байсан, 2 цэнэг хураагч нь хоёулаа хар өнгөтэй байсан, монголд ойролцоогоор 1 ширхэг нь 70.000 төгрөгийн үнэтэй байна лээ. Гэм буруутай этгээдийг олж тогтоон бидэнд учирсан хохирлыг маань барагдуулж өгнө үү гэжээ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

охирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн мэдүүлсэн...ОХУ-аас томилолтоор ирсэн А, Н.Анар 2022 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Т” дэн буудлын 7 тоот өрөөнөөс Самсунг А-51 маркийн гар утас, бугуйн цаг, гар утас, цэнэглэгч, бэлэн мөнгө зэргээ хулгайд алдсан. Тухайн хүмүүс нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаад томилолтын хугацаа нь дуусаж буцаад ОХУ-руу явсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буудлын өрөөнөөс хулгай хийсэн эрэгтэй надтай холбогдож хулгайлсан Самсунг А-51 маркийн гар утас, бугуйн цаг, гар утас цэнэглэгч зэргийг буцааж өгөөд миний данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн. Би дараа нь дээрх зүйлсийг нь А, Н.А нар руу явуулсан. Би 2022 оны 08 дугаар сараас хойш Атэй холбогдож над руу итгэмжлэл хийгээд нотариатаар батлуулаад явуулчих, энд байгаа хэрэг дээр таниас мэдүүлэг авах шаардлагатай гээд байна гэж удаа дараа хэлж мэдэгдсэн боловч “би гомдол саналгүй, мөн оршин суугаа газар нь нотариат байхгүй, нотариат орсон ч мөнгөөр батлуулдаг учраас боломжгүй байна. Цагдаа дээр очоод Н.Абид хоёрт гомдол санал байхгүй, итгэмжлэл хийлгэж Монгол руу явуулах боломжгүй байна” гээд хэлчих гэсэн ба энэ оны 09 дүгээр сараас хойш заримдаа холбогдохоор итгэмжлэл хийж өгч явуулахгүй, чадахгүй гээд тоохгүй, надтай холбогдохоо больчихсон. Дээрх ОХУ-н хоёр иргэн нь өөрсдөө гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ба Монгол улсад дахин ирж томилолтоор очихгүй гэж хэлсэн....Талант загварын 1 ширхэг эрэгтэй цаг, утас цэнэглэгч буюу повер банк 2 ширхэгийг алдсан. Үнэлгээний байгууллага бугуйн цагийг 160.000 төгрөгөөр, харин повер банкны нэг бүрийн үнэлгээг 80.000 төгрөгөөр буюу 2 ширхэгийг 160.000 төгрөгөөр үнэлсэн. Хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ нийт 320.000 төгрөг болсон. 2022 оны 09 дүгээр сард санагдаж байна Ч.Л гэх эрэгтэйгээс А /паспортны дугаар:76 343838/-ын талант загварын бугуйн цаг болон 2 ширхэг повер банк зэргийг хүлээн авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн гүйцэт хүлээж авсан. Би Л гэх эрэгтэйгээс өөрийн дансаар дамжуулан авсан мөнгөө валютын данстай хүнээр Аийн данс руу шилжүүлүүлсэн. Мөн хулгайд алдсан гар утас, утас цэнэглэгч, бугуйн цаг зэргийг нь Л гэх эрэгтэйгээс аваад тухайн үед каргогоор А руу явуулсан. Гаргах гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй... Мөн төгрөгөөр бэлэн 260.000 төгрөг, 8000 рублыг тухайн хулгайд мөнгө алдсан үеийн рублын ханшаар бодож үзээд 305.760 төгрөг, мөн 2 удаа үнэлгээний байгууллагаар тус бүр 20.000 төгрөгөөр эд зүйл үнэнүүлсэн 40.000 төгрөг зэргийг нэмээд нийт 600.000 төгрөгөөр надтай тохиролцож миний Хаан банкны 5120076953 тоот данс руу 4025114133 тоот данснаас шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19, 22, 26-р тал/

-гэрч А. мэдүүлсэн ... Би Орос улсын иргэн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймагт Ахамт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Ил уурхай”-д эскаватор задлах томилолтоор ирсэн юм. Ингээд 2022 оны 04 сарын 04-ний өдөр Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах 1-12 дугаар байранд байрлах “Т” зочид буудлын 07 тоот өрөөнд Апександр Васильевичийн хамт орсон юм. Зочид буудалдаа 2022 оны 04 сарын 08-ны орой ажпаа тараад амарч байхдаа пиво уугаад шөнийн 03 цаг хүртэл юм ярьж хэвтэж байгаад унтаж амарсан юм. Тэгээд өглөө 08 цагийн үед сэрээд Апександр Васильевич өөрийнхөө гар утсаар ярих гээд хайтал алга больчихсон байхаар нь би өөрийнхөө эд зүйлийг шалгаад үзтэл миний бугуйн цаг болон, Самсунг маркийн утас цэнэглэгч 2 ширхэг алга болсон байсан. Ингээд би өөрийн хариуцсан орчуулагч Бат-Эрдэнэ рүү утсаар яриад болсон асуудлыг хэлсэн. Миний хувьд бугуйн цаг, повер банк хоёрыг алдсан юм. Миний алдсан гэх бугуйн цагийг Оросын холбооны улсаас 2021 онд Талант загварын хар өнгийн оосортой, нүүр хэсэгт нь алтадсан хүрээтэй цаг 6000 рубелээр худалдаж авсан, монгол мөнгөөр 250,000 төгрөг, повер банк буюу утас цэнэглэгчийг 2020 онд 2 ширхэгийг нэг бүрийн үнэ нь 2000 рубель монгол мөнгөөр 80,000 төгрөг нийлээд 160,000 төгрөг, багтаамж нь 10м багтаамжтай байсан. Би унтахаасаа өмнө орныхоо толгой хэсэгт байрлах тавиур дээр цаг болон цэнэглэгчээ тавиад унтсан байгаа. Бид 2 унтахаасаа өмнө өрөөнийхөө хаалга үүдийг цоожлоогүй унтсан. Тухайн үед бид хоёр ядраад унтчихсан байсан. Өрөөнд хүн орж ирсэнийг мэдээгүй. Апдсан эд зүйлээ олж авах хүсэлтэй байна. Өөр гомдол санал байхгүй. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

-гэрч Тын мэдүүлсэн:... Би 2022 оны 04 сарын 08-ны өглөө ажилдаа яваад орой 16 цаг 30 минутад ажпаасаа буугаад гэртээ байж байхад орой 23 цагийн үед миний танил Л над руу яриад гэрийн гадна байна гараад ир гэж ярихаад нь би гарсан. Ингээд бид Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Сет бааранд орж Л бид хоёр хүн тус бүр 2, 2 пиво авч уугаад хэсэг сууж байгаад ...Барилгачидын талбайн хажуу талын хүнсний дэлгүүрт орж 1 шил 0,7 граммын архи, 1 кола ундаа аваад тэндээсээ шууд “Т” буудал руу явсан ба би эхлээд буудал руу орж ...Чинбат ах Л бид 3 “Т” буудлын мухарын өрөөнд орсон ба би жижүүр эгчээс утасны цэнэглэгч аваад өрөөндөө орсон. Ингээд Л Чинбаа ах бид 3 гар утсаар онлайн покор тоглож байх хоорондоо дэлгүүрээс авсан 1 шил архиа тойруулаад уусан байгаа. Би өглөө “Т” буудалд ганцаараа сэрсэн ба өглөө босоод тэндээсээ шууд ажилдаа явсан байгаа... Би уг хяналтын камерын бичлэгийг үзлээ. Уг бичлэг дээр байгаа саравчтай малгайтай залуу би мөн байна. Надтай хамт явж байгаа богино пальтотой залууг Л гэдэг залуу байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р тал/

-гэрч Ж.Дгийн мэдүүлсэн... Би тэр өдөр Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Т” нэртэй дэн буудалд 24 цагаар жижүүрээр ажиллаж байсан. Тэр өдрийн шөнө цагийг нь сайн санахгүй байна 23 цаг өнгөрч байх үед өөрийгөө Л гэх эрэгтэй хоёр эрэгтэйн хамт манай буудлын 4 тоот өрөө рүү орсон. Энэ үед Л гэх эрэгтэй өөрийгөөрегистрийн дугаартай, 96122921 дугаарын утастай гэж бүртгүүлсэн... Үүнээс хойш 1 цаг орчмын дараа байх 50 орчим насны эрэгтэй хамт явсан хоёр эрэгтэйгээ 4 тоот өрөөнд үлдээгээд ганцаараа гадагш гарч явсан. Би тэр үед 50 орчим насны эрэгтэйгээс буудлын өрөөнийхөө тооцоог хийж дуусга гэхэд өрөөнд байгаа нөгөө хоёр буудлын өрөөний мөнгө өгнө та айлтгүй гэж хэлсэн. Би үүнээс хойш 30 орчим минутын дараа 4 тоот өрөө рүү орж үлдсэн хоёр эрэгтэйгээс өрөөний тооцооны үлдэгдэлийг авсан. Тэр хоёр эрэгтэйгээс өрөөний мөнгө авах гээд 4 тоот өрөө рүү ороход ширээн дээр 1 шилтэй архи байсан, би тэр хоёрт хандан та нар архи ууж болохгүй шүү гэж хэлээд гарч явсан... Миний санаж байгаагаар хамгийн сүүлд шөнийн 04 цаг 25 минутын орчим тэкний дэргэд гар утсаараа хүнтэй маргалдаад байсан эрэгтэй гарч явсан. Өөрийгөө Л гэх эрэгтэйгийн буудлаас гарч явсан цагийг сайн санахгүй байна. Лг буудлаас гарч явах үед архи дарс бараг биенээс нь үнэртээгүй эрүүл шахуу байсан бөгөөд надад хандан эгчээ гарчихаад ирье гэж хэлсэн...Миний санаж байгаагаар 7 тоот өрөөнд хоёр эрэгтэй Орос иргэн байсан. 4 тоот өрөө нь гадна хаалгаар орж ирэнгүүт яг өөдөөс нь харсан өрөө, харин 7 тоот өрөө бол жижиг булан тойрч очдог. Хоёр өрөө хоорондоо зайтай учраас хүмүүс андуураад байдаггүй. Мөн тэр өдрийн орой 20 цагаас хойш 7 тоот өрөөнд байсан хоёр Орос иргэн гаднаас хайрцагтай зүйл оруулж ирээд өрөөндөө архи ууж шөнө маш их согтсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/

-гэрч Ц.Чын мэдүүлсэн... Үүний дараа бид гурав Зэст багт үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүр рүү ороод нэг шил архи, ундаатай аваад “Т” буудал руу орсон. Би буудал руу тэр хоёрын араас орсон учраас хэнийг нь жижүүрт бичиг баримтаа үзүүлж орсон гэдгийг мэдэхгүй байна Бид гурав буудлын 1 ортой булангийн өрөөнд орсон. Дотор ороод Түвшинжаргал надад архи хийж өгөхөөр нь би машин барьж байгаа гээд хальт архинаас нь амсчихаад уулгүй буцааж өгсөн. Тэр хоёр гар утсаараа онлайн покер гэдэг зүйл тоглоод байсан ба би хэсэг хугацаанд тэр хоёрыг харж байгаад гарч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/

” ХХК-ийн ТХҮ-622/3708 дугаартай “...Талант загварын Бугуйн цаг 160,000 төгрөг, повер банк 2 ширхэг 160,000 төгрөг нийт 320,000 төгрөг ... гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 56-59-р тал/

-“А” ХХК-ийн ТХҮ-622/3709 дугаартай “...Самсунг А-51 маркийн гар утас 450,000 төгрөг ... гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 66-69-р тал/

-шүүгдэгч Ч.Лгийн яллагдагчаар мэдүүлсэн ...Надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Намайг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” дэн буудлын 07 тоот өрөөнд ороход 2 хүн унтаж байсан. Тэгэхээр нь би тус өрөөн дотроос Талант загварын 1 ширхэг бугуйн цаг, 2 ширхэг повер банк, Самсунг загварын А-51 маркийн гар утас, бэлэн 260.000 төгрөг, 8000 рубль зэргийг хулгайлсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй 95342605 дугаарын утсаар холбогдож уулзаад өөрийн хулгайлсан Самсунг загварын А-51 маркийн гар утас, Талант загварын 1 ширхэг бугуйн цаг, 2 ширхэг повер банк зэргийг буцаан өгсөн. Харин бэлэн 260.000 төгрөг, 8000 рубль, үнэлгээний 40.000 төгрөгийг нийтэд нь 600.000 төгрөгөөр тохирч би Бат-Эрдэнэ гэдэг хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 86-р тал/

-“Т” зочид буудлын жижүүрийн бүртгэлийн дэврийн хуулбар /хх-ийн 124-125-р тал/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн ХААН банкны 5120076953 дугаар дансны хуулга /хх-ийн 128-р тал/

-Шүүгдэгч Ч.Л хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай гар бичвэр /хх-ийн 129-р тал/зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Ч.Л нь 2022 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт “Т” зочид буудлын 04 тоот өрөөнд байрлаж покер тоглож, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн 04 цаг 25 минутаас 04 цаг 35 минутын хооронд буудлын 07 тоот өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч өрөөнд унтаж байсан Оросын холбооны улсын иргэн Аэзэзмшлийн Самсунг А-51 загварын гар утас, бэлэн мөнгө 260,000 төгрөг, 8000 рубль зэрэг нийт 1,009,600 төгрөгний, Аийн эзэмшлийн бугуйн цаг, повер банк зэрэг нийт 320,000 төгрөгийн эд хөрөнгийг авч гарсан ба бусдад нийт 1,329,600 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын дүрс, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ч.Лгийн үйлдлийн улмаас Оросын холбооны улсын иргэн Александр Васильевич Никитин-д 1,009,600 төгрөгийн хохирол, А-д 320,000 төгрөгийн хохирол тус тус учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Александр Васильевич Никитиний... 2022 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 7 тоот буудалдаа унтаж байгаад өөрийн орны хажууд тавьсан байсан Самсунг А51 загварын гар утас, орны доод хөлний хэсэгт газарт тавьсан байсан цамцны халаасанд байсан түрийвчин дотор байсан 8000-10000 рубль, 300000 төгрөг зэргийг хулгайд алдсан... гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн мэдүүлсэн... ОХУ-аас томилолтоор ирсэн А, Н.Анар 2022 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Т” дэн буудлын 7 тоот өрөөнөөс Самсунг А-51 маркийн гар утас, бугуйн цаг, гар утас, цэнэглэгч, бэлэн мөнгө зэргээ хулгайд алдсан. Тухайн хүмүүс нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаад томилолтын хугацаа нь дуусаж буцаад ОХУ-руу явсан.....гэх мэдүүлэг, гэрч А.Иван Олеговичийн мэдүүлсэн...Тэгээд өглөө 08 цагийн үед сэрээд Александр Васильевич өөрийнхөө гар утсаар ярих гээд хайтал алга больчихсон байхаар нь би өөрийнхөө эд зүйлийг шалгаад үзтэл миний бугуйн цаг болон, Самсунг маркийн утас цэнэглэгч 2 ширхэг алга болсон байсан. Ингээд би өөрийн хариуцсан орчуулагч Бат-Эрдэнэ рүү утсаар яриад болсон асуудлыг хэлсэн...гэх мэдүүлэг, гэрч Тын мэдүүлсэн...Чинбат ах Л бид 3 “Т” буудлын мухарын өрөөнд орсон ба би жижүүр эгчээс утасны цэнэглэгч аваад өрөөндөө орсон. Ингээд Л Чинбаа ах бид 3 гар утсаар онлайн покер тоглож байх хоорондоо дэлгүүрээс авсан 1 шил архиа тойруулаад уусан байгаа... Би уг хяналтын камерийн бичлэгийг үзлээ. Уг бичлэг дээр байгаа саравчтай малгайтай залуу би мөн байна. Надтай хамт явж байгаа богино пальтотой залууг Л гэдэг залуу байна...гэх мэдүүлэг, гэрч Ж.Дгийн мэдүүлсэн... Би тэр өдөр Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Т” нэртэй дэн буудалд 24 цагаар жижүүрээр ажиллаж байсан. Тэр өдрийн шөнө цагийг нь сайн санахгүй байна 23 цаг өнгөрч байх үед өөрийгөө Л гэх эрэгтэй, хоёр эрэгтэйн хамт манай буудлын 4 тоот өрөө рүү орсон...гэх мэдүүлэг, “А” ХХК-ийн ТХҮ-622/3708 дугаартай “...Талант загварын бугуйн цаг 160,000 төгрөг, повер банк 2 ширхэг 160,000 төгрөг нийт 320,000 төгрөг ... гэсэн хохирлын үнэлгээ, “А” ХХК-ийн ТХҮ-622/3709 дугаартай “...Самсунг А-51 маркийн гар утас 450,000 төгрөг ... гэсэн хохирлын үнэлгээ, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,зочид буудлын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ч.Лгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь хохирогчдын байсан өрөөнд хууль бусаар нэвтэрч 1,329,600 төрөгийн үнэ бүхий эд зүйлийг авсан. Үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирол төлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж,

 

- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав: Шүүгдэгч буудлын өрөөнөөс шөнийн 04 цагийн үед бие засах гэж гараад өрөөгөө андуураад 07 тоот өрөөнд ороод хэсэг сууж байгаад мэдсэн. Тэгээд эд зүйл аваад гарсан. Хулгай хийх санаа сэдэл өрөөнд орсны дараа төрсөн. Мөн зочид буудлын өрөөг байнга амьдрах зориулалттай орон байр гэж үзэхгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хүндрүүлэн зүйлчилж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн газрын үзлэг хийж өрөөний байрлалуудыг тогтоогоогүй. Хохирогч нарт орчуулагч томилоогүй мэдүүлэг авсан байдаг гэж тус тус дүгнэлт гаргасан.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй.

Хэргийн газрын үзлэг хийгээгүй боловч хэрэг гарсан газар болох Т зочид буудлын коридорын хэсгийг харуулсан камерын бичлэгээр өрөөнүүдийн байрлал, шүүгдэгч Ч.Лгийн хийсэн хөдөлгөөн, нөхцөл байдал тодорхой бичигдсэн байх тул хэргийн газрын үзлэг хийгээгүйгээс хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй эргэлзээтэй байдал үлдээгүй гэж үзлээ.

Хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Бат-Эрдэнийг оролцуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Хулгай хийх санаа сэдэл өрөөнд орсны дараа төрсөн. Мөн зочид буудлын өрөөг байнга амьдрах зориулалттай орон байр гэж үзэхгүй...”гэж мэтгэлцсэн тухайд, камерын бичлэгээс үзэхэд шүүгдэгчийн байрлаж байсан 04 тоот өрөө, хохирогчийн байрлаж байсан 07 тоот өрөөнүүд нь зэргэлдээ биш хоорондоо зайтай, өөр өөр байрлалтайн зэрэгцээ, шүүгдэгч Ч.Л нь өрөөгөө андуурах хэмжээний согтууралтай байсан гэж харагдахгүй, 07 тоот өрөөний үүдэнд хэсэг зогсож утсаар ярьж байгаа байдал бичигдсэн ба хулгай хийх санаа сэдэл өрөөнд орсны дараа төрсөн гэх шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох өөр нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Зочид буудлын өрөө нь түүнийг эзэмшилдээ түр хугацаагаар гэрээгээр авсан этгээдийн хувьд амьдрах зориулалтаар ашиглагдаж байгаа, хамгаалах цоож түгжээтэй, хүний байнга амьдрах орон байрны зориулалтаар ч ашиглагддаг, амьдрах зориулалттай орон байр бөгөөд дурын хүн орж гарч болох хамгаалалтгүй түр оромж гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгчийн бусдын орон байранд зөвшөөрөлгүй, нууцаар нэвтэрч хулгайлсан үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй бөгөөд харин өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэл муутай гэж үзлээ.

 

         Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

       Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

      

       Шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахт хэсгийн 2.1-д заасан ”хүн байнга амьдрах зориулалттай орон байранд ...нэвтэрч хулгайлах буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэрэг болох нь   нотлогдож тогтоогдсон тул,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлнэ үү гэж тус тус санал гаргасан.

 

Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч АСамсунг-А51 загварын гар утас, Аийн Талант загварын бугуйн цаг, 2 ширхэг гар утас цэнэглэгч биет байдлаар нөхөн төлөгдөж хохирогч Александр Васильевич Никитинд учирсан хохирол болон бэлэн мөнгө 260,000 төгрөг, 8000 рубль зэрэг төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тухай баримт хавтаст хэрэгт тус тус авагдсан, хохирогч нар нь цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Өндөр овогт Чойжингийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Лг Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй,битүүмжилсэн хөрөнгөгүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ